Ц.Дамдинсүрэнгийн хор 1
СИЭ ТББ “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжийг сэрээх явцад монголчууддаа заавал таниулах, аюулт туршилтыг олж мэдэв.
758 3

СИЭ ТББ хамт олон Ц.Дамдинсүрэнг Хуо Юань Жи (火原洁)-ийн ханз галигыг латын үсэг рүү хөрвүүлсэн хэсэгтэй үл ажиллан С.А.Козиныг хүн хэл рүү хөрвүүлжээ гэж бодож байв. Бид Ц.Дамдинсүрэнг чадваргүй учир ийм үйл хийжээ гээн гэнэн бодож байв. Үнэн байдал нь Ц.Дамдинсүрэн мянга, мянган жилээр төгөлдөржин ирсэн хүн хэлийг орос, сэтгэхүй, орос дүрэмтэй болгох авантюрист бодлогыг өөрөө санаачлан, аймшигт туршилтыг хийжээ гэдгийг нь СИЭ ТББ судалгааны баг баримтаар тогтоов. Ц.Дамдинсүрэн бид нарыг орос хүн шиг сэтгэж, орос хүний өгүүлбэр зүйгээр хүн үгээр өгүүлүүлэх туршилтыг манай хэл дээр хийжээ.

Тийм учир бид “Алтан дэвтэр” эх сурвалжаа сэрээхийн зэрэгцээ Ц.Дамдинсүрэнгийн туршилтыг та бүхэндээ хүргэнэ.

СИЭ ТББ Алтан дэвтэр эх сурвалж дахь уг хэсгийн бүтэн сэрээлтийг манай сайтны Алтан дэвтэр бүлэгт нийтлэв.

Энэхүү Дамдинсүрэнгийн хор бүлэгт зөвхөн Ц.Дамдинсүрэнгийн туршилтыг өгүүлэх тул уг туршилтыг таниулах хэмжээний мэдээлэл уг хэсэгт хэрэглэгдэнэ.

Алтан дэвтэр

5.2 - р өгүүлбэр

Кирилл галиг:

Дува сокор Буркан калтун тээрээсэ каражү, түнгкэлик горокан хуруу никен бөлөк иргэн невүжү, орожу айсукуй каражу үзэжү өгүлэрүн: “тэдэ невүжү айсукун иркеннү дотора, никен караутай теркенү өлчткэтэ никен өкин сайн буюу күүнэ эсэ өгдэгсэн бүэсү”, “Добун мэргэн дүүдээн, чимата гуйа” кээжү, Добун мэркэн деүйүен үзэрэ илбэ.

Өгүүлбэр зүй:

Өгүүлбэр зүйг нь Алтан дэвтэр бүлгээс ухаарай

Үг зүй:

  1. Бөлөк-шинж тодотгол; ДЛ 2117 булук - нийлмэл хүмүүс, ДЛ 3566 булук - хуваагдсан хүмүүс.
  2. Орожу-үргэлжлэх хуучин цаг, хадан бичээсд 𐰺𐰈 ор (бай, бий) гэж оржээ, ДЛ 5234 ор-бий гэж заажээ; +жу үргэлжлэх хуучин цаг үүсгэгч.
  3. Айсухуй- үйл нэр тодотгол, үйл үг айс, нэр үг үе хоёрын ижгүр; айс үйл үг, үндэс, ДЛ 5038-д йаша - амьдрах, Эр узун (удаан) йашажээ-Эр удаан оршжээ; +х үйл үгнээс үйл тодотгол үүсгэгч (зур-зурах, бич-бичих); +үй (үе) хугацаа. Бичихүй (бичих үе), зурахуй (зурах үе) гэх мэт. Уг үгний хэрэглээг бид гээжээ. “Айс” гэх үйл үгтэй орш гэх үг утга дөхнө. Айс нь амьд хүн дээр өгүүлнэ, орш нь амьгүй зүйл дээр өгүүлнэ. Айсухуй-оршухуй-уршухуй гэх утга тээнэ. Невүжү, орожу айсукуй гэдэг нь нүүжү, оржү оршихуй (орших үе) гэх утга илэрхийлнэ. Гол урсаж (оршиж) байна уу, ургах (орох) наран, орхиж (хи, йи, и-үгүйсгэл) болшгүй соёл гэх утга нь амьгүй зүйл дээр хэрэглэгдэнэ. Уг ухагдахууныг зөв сэрээх ёстой бид.
  4. Эс - үгүйсгэл. Үйл үгийн өмнө орно; хадан бичээст 𐰾‏-эс гэж оржээ.
  5. Өгдөгсөн – эрхшээх үйл, төгс хуучин цаг; өг үндэс, үйл үг;+т эрхшээх үйл үүсгэгч; +сэн төгс хуучин цаг үүсгэгч. Охин хүнээ эс өгдөгсөн гэдэг нь охин өөрийн шийдээр биш, гадны эрхшээлээр хүнд очно гэх ухаан агуулна.
  6. Айсухун үйл тодотгол, одоо цаг; айс үйл үг, үндэс, ДЛ 5038 йаша – орш, амдар гэж заажээ. Айсухуй гэх үйл нэр тодотголыг тайлбарлав. Айсухуй үйл нэр дээр+н залгахаар шинж тодотгол үүснэ
  7. Буэсү нь бү + эс+ү гэх гурван үгний ижгүр; хадан бичээст 𐰉‏𐰆-энэ гэх утга заажээ. ДЛ 5645-д бу-энэ гэх утга заажээ; ДЛ 390-д азу-эсү “хоёр юмны хоорондын ялгах үг” гэж заажээ; эс нь үгүйсгэл үг, хадан бичээсд 𐰾‏‏-эс гэж оржээ; үү тодруулах үг. Уг өгүүлбэрт “эс өгдөсөн” гэх санааг бүэсү гээн давхар лавшруулж байна.
  8. Дүү үеэн нэр үг, зэмлэх тя; дүү нэр үг, үндэс, Бай гол тэнгисийн умард орших саха аялгаар дүүн төрөл, нутгын хүмүүс гэх эх утга агуулжээ, Ахан дүүс гэдэг нь нутгын ахлагч нар, нутгын хүмүүс гэсэн эх утгатай, хүн хэлэнд эр дүүг ин, охин дүүг цэнгэл гэнэ;+үеэн зэмлэх тя. Өнөө зэмлэх тийн ялгалыг Дамдинсүрэнтэнгүүд үгүй хийсэн ч аман ярианд оршсоор байна. Хасаг, Киргыз хэлэнд уг тийн ялгал оршсоор.
  9. Үзэр тэмдэг тодотгол, ДЛ 380 ужа-нуруу, ар хэсэг гэж оржээ, ужа нь төв аялгаар ууц болно. ДЛ 992 узар-ууцаар (араас нь) гэх утгыг заажээ.
  10. Илбэ холбох хуучин цаг; ил үйл үг, үндэс, ДЛ 958 ил - уулнаас буух; + б холбох хуучин цаг үүсгэгч. Манай хэл соёлд уулнаас буух, мориноос буух хоёр өөр үйл тул хоёр өөр үгс хэрэглэжээ.
  11. Буюу нь бу+үе гэх хоёр үгний ижгүр; бу нь хадан бичээсд 𐰉‏𐰆‏-бу (энэ, мөн) гэх утгаар оржээ, ДЛ 5645-д бу- энэ, мөн гэх утгаар оржээ; үе нь хугацаа заах нэр үг. Буюу нь энэ үе гэсэн утга бөгөөд охин өлчигт байх үеийг зааж байна.
  12. Өлжикт нэр үг, байршил тя; өлжиг-переднее сидение гэж Халимаг толинд бичигджээ. ДЛ 1205-д ултур-суух гэж оржээ. Ултур уг үйл үгний үндэс нь угын дуудлагаар ул, ол, үзийн дуудлагаар үл,өл болно. Тува хэлэнд улар гэж суух гэсэн утга заажээ. Улар уг үйл үгний үндэс нь ул болно. Ингээд өлжиг гэх үгэнд морфологийн задаргаа хийсэнг эндээс үзнэ үү. Өлжик- нь хүн хоёр хонгоороо уллах (суух) хэрэгсэл.
  13. Гарутай нэр үгнээс үүссэн тэмдэг тодотгол; гар үндэс, нэр үг, ДЛ 5729-д кари-тохойноос доош хэсэг гэж оржээ; +тай нь нэр үгнээс тэмдэг нэр үүсгэгч. Нэгэн гарутай гэх нэг гарт тэрэгт хоёр үхэр, хоёр адуу хөллөж болно. Хотонд суманд морин станц байсан үед нэг гартай тэргэнд хоёр, дөрвөн морь хөллөж хадлан хадаж байсан. Алсын аянд нэг гартай тэрэг нь илүү найдвартай, илүү таацтай.
  14. Гээн нь үйл тодотгол, одоо цаг; гэ-үйл үг, үндэс, жийргэвч “г”-г гээхээр э, эй гэх үзийн, а, ай гэх угын үндэс бий болно, ДЛ 984-д ай-ярь гэж заажээ, ай-я хоёр нэг, +р нь үргэлжлэх хугацааг заана; +н одоо цаг; орон нутгын аялга гэх үгний үндэс нь мөн йа болно.
  15. Үгүлэрүүн үйл үг, үргэлжлэх одоо цаг; үг - үндэс, нэр үг, утга илэрхийлэх хамгийн бага нэгж, хадан бичээст 𐰈‏𐰏‏𐰠‏𐰾‏𐰯‏-үгэлсэп (хооронд үгсэв) гэх утгаар оржээ; + л үйл үг үүсгэгч; + эр үргэлжлэх хугацааг заана; + н одоо цаг.
  16. Иргэн нэр үг, олон тоо, хадан бичээст 𐰃‏𐰼‏𐰚‏𐰤-иргэн гэж оржээ. Иргэн нь овгын гол ажиллах хүчин болно.

Уг өгүүлбэрийн утга зүйг билрэхийн тулд уг өгүүлбэрийг та дахин нэг ухна уу.

Утга зүй:

Уг тэрэг бүрхүүлгүй учир Дува сохор охиныг сайту харж, үзжээ. Дува сохор охиныг хувцас, гэзэг, насаар нь хүнээ эс өгдөгсөн гэдэгт бараг 100 хувь итгэлтэй өгүүлжү байна. Горхин хуруу гэдэг нь горьхины урсгалыг дагаж явж буйг хэлж байна. Горхи хуруу гэвэл яг горхи чиглэж явж буй гэх утга гарна. Дува сохор Добун мэргэн дүүйүен үзэр илбэ гэдэг өгүүлбэрт дүүйүен нь зэмлэх тийн ялгал тул илгээв гэж өгүүлэхгүй, илэв гэж өгүүлнэ. Ийм жишээ хожим олныг хүргэнэ.

За ингээд алдарт С.А.Козины ажилтай эх сурвалжаа тулгая.

Наблюдая с высоты Бурханхалдуна, Дува-Сохор усмотрел, что вниз по течению речки Тенгелик подкочевывает какая-то группа людей. И говорит: «Хороша молодица в кибитке крытой повозки среди этих подкочевывающих людей!» И он послал своего младшего брата Добун Мергана разузнать, намереваясь сосватать ее Добун-Мергану, если окажется, что она незамужняя.

С.А.Козин харь хүн гэхэд сайн хөрвүүлжээ. “в кибитке крытой повозки” “хучлага тэрэгний бүрхээгт” гэж огт байхгүй үгийг С.А.Козин оруулжээ. С.А.Козин үгчлээгүй, утга дөтий хөрвүүлсэн тул С.А.Козины ажлыг үүгээр орхиё.

Цэндийн Дамдинсүрэн ба эх галиг

Эх галиг:

Дува сокор Буркан калтун тээрээсэ каражү, түнгкэлик горокан хуруу никен болок иргэн невүжү, орожу айсукуй каражу үзэжү өгүлэрүн: “тэдэ невүжү айсукун иркеннү тотора, никен караутай теркенү олчткэтэ никен өкин сайн, буюу күүнэ эсэ өгтэгсэн буэсү Добун мэргэн дүүдээн, чимата гуйа” кээжү, Добун мэркэн дүүйүен үзэрэ илбэ.

Цэндийн Дамдинсүрэн:

Дува сохор Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй. Дува сохор өгүүлэрүн: “Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добун мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё” гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.

Алдаа 1:

Ц.Дамдинсүрэн харвал, руу, мухлагийн, өмнө, сууж, болоогүй, бол, гуйж, гэргий, болгоё, гээд, түүний, үзүүлэхээр, дүүгээ, илгээв гэх 15 үгсийг нэмжээ.

Ц.Дамдинсүрэнгийн гол зорилго нь монгол хүн болгон орос хэл сурах шаардлаггүй, харин орос сэтгэхүйгээр, орос өгүүлбэр зүйгээр монгол үгсээ хүн болгон хэрэглэх ёстой гэсэн баримтлалыг нэвтрүүлэх гэж оролджээ. Иймд тэр С.А.Козины орос өгүүлбэр зүйг шууд импортолжээ. Ингээд Ц.Дамдинсүрэнгийн өгүүлбэр болгонд өгүүлбэр зүйн задаргаа хийе.

С.А.Козин: Наблюдая с высоты Бурханхалдуна, Дува-Сохор усмотрел, что вниз по течению речки Тенгелик подкочевывает какая-то группа людей.

Ц.Дамдинсүрэн: Дува сохор Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.

Ц.Дамдинсүрэн Хүн хэлний өгүүлбэр зүй, Славян хэлний өгүүлбэр зүй өөр учир Хүн хэлний өгүүлбэр зүйг эвдэж байж түүний туршилт амжилттай болно гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байжээ.

Алдаа 2:

Ц.Дамдинсүрэн “усмотрел” энэ үгийг харвал гэх үгээр “махан” орчуулга хийжээ. Харвал гэдэг нь явбол, ирбэл, очбол гэх нөхцөл шаардах, үйл нь болоогүй утга агуулна. Утгын том алдаа нь “Дува сохор Бурхан халдун дээрээс харвал” гэхээр өглөө, өдөр хэзээ ч уг үйлийг хийвэл үр дүн нь ижил буюу Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй хийж байх нь. Ийм тэнэг өгүүлбэрийн бүтэц манай эх сурвалжид байхгүй. Утга зүйн том алдаа нь харвал гэх нөхцөл шаардах үг заавал уг үйлийг хийж бүй нэгэнд хамаатайгаар өгүүлбэр үргэлжлэх ёстой. Ажил хийж сурвал амьдралд хэрэгтэй гэх мэт.

Алдаа 3:

Хүн хэлний өгүүлбэр зүйг эвдсэн уг өгүүлбэр ядахдаа ийм байж болно: “Дува сохор Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсурун”. Айсурун нь одоо үргэлжлэх цаг.

Алдаа 4:

Мухлаг тэрэг биш.

“Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна” гэж Ц.Дамдинсүрэн бичжээ. Эх сурвалж судлаач хүний хувьд Ц.Дамдинсүрэнгийн галзуу хүний тэмдэглэлийг билэрэхийн тулд С.А.Козинг харж түүний гаргах гэсэн санааг олцгооё.

«Хороша молодица в кибитке крытой повозки среди этих подкочевывающих людей!»-“ хучлага бүрхүүр тэргэнд, нүйжү иргэн дунд охин сайн” гэж С.А.Козин бичжээ. С.А.Козины алдаа нь өлжиг гэх үгний хожмын утгаар сэтгэсэнд оршино. Өлжиг гэх үг нь халимаг аялганд бүрхүүр тэрэг дэх гадна түрүү суудлыг хожим хамрах болжээ. Эх утга нь хонгоор суух хэрэгслийг хэлнэ. Одоо бид Ц.Дамдинсүрэн “Алтан дэвтэр”-ийг зөв бууруу сэрээсэн тухай огт өгүүлэхгүй, түүний өгүүлбэр зүй ямар тэнэг, галзуу хүний ухаан агуулах тухай өгүүлэх болно.

Алдаа 5:

Өмнө гэх үг чиг заахгүй, зүг заана.

Ц.Дамдинсүрэн: “Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна”. Өмнө гэх зүг тодотгол нь орос хэлээр “юг”, англи хэлээр “south” гэх утга агуулна. Тэгэхээр нэг сайхан охин тэрэг дээр биш, тэрэгний өмнө зүгт орших үл мэдэх хэрэгсэл дээр сууж байх нь.

Алдаа 6:

Тэрэгний мухлаг биш мухлаг тэрэг.

Тэрэгний мухлагийн гэж Ц.Дамдинсүрэн өгүүлжээ. Мухлаг нь бүрхээр гэх үг бөгөөд уг тэрэгний хамгийн том шинжийн нэг учир тэрэгний мухлагийн биш мухлаг тэрэгний гэж өгүүлнэ. Чухал биш өлжиг төдийг юмыг тэрэнгий өлжигт гээн өгүүлнэ.

Алдаа 7:

Хүннэ эс өгдөгсөн, хүний гэргий болоогүй хооронд утгын том ялгаа оршино.

“Хүний гэргий болоогүй бол Добун мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё” гэж Ц.Дамдинсүрэн өгүүлжээ. Болоогүй гэдэг нь одоо цагт хамаатай. Уг охин урьд арван удаа хүний гэргий байж, арван удаа салсан байх боломж Ц.Дамдинсүрэнгийн өгүүлбэрт оршино. Харин хүнээ эс өгдөгсөн гэх төгс хуучин цагын үйл үгэнд урьд ганц ч удаа хүнд өгөгдэж байсангүй гэх утга оршино.

Алдаа 8:

Дүүгээ илгээв.

Дүүгээ, дүүг гэдэг нь заах тийн ялгал тул дүүг, дүүгээ урамшуулж болно, загнаж болно, сайшааж болно. Дүүг гэж заасан бол бүх үйл дүү рүү чиглэнэ. Хэрэв дүүгээр үйл хийлгэх нөхцөлд дүү нь заах тийн ялгалд биш зэмлэх тийн ялгалд орших ёстой. Дүүйүэн илэв гэдэг нь дүүйүэн уулнаас буулгав гэх утга агуулна.

Алдаа 9:

Үзүүлэхээр илгээв.

“түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв” гэж Ц.Дамдинсүрэн бичжээ. Энд байж боломгүй алдаа нь үзүүлэхээр гэх үг нь илэв гэх үгийг тодотгохгүй байгаа нь өгүүлбэр зүйн дэг эвдэгдсэний учир. Уг эх сурвалжид үзэр (араас нь) илэв (уулнаас буулгав). Яаж илэв гэх асуултанд үзэр илэв гэж тодотгож байна. Ц.Дамдинсүрэнгийн өгүүлбэрт үзэхээр гэх бие даасан үг нь яаж илэв (уулнаас буув) гэх асуултанд хариу болохгүй байна. Ийм нөхцөлд, хэрэв заавал үзэхээр гэх үйл үгийг оруулваас “Үз” гээн Добу мэргэн дүүйүэн илэв гэж бичнэ.

Битиг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Судлаач
2020-07-05 · 202.21.107.115
Төрийн албан ёсны бичиг, хууль цааз, шинжлэх ухаан зэрэг олон салбарт өнөөгийн хэлээр бичих харилцан ойлгоход ямар их хүндрэлтэй болсныг бид мэднэ. Та энд ХОРЫН тухай бичжээ. Тэгвэл эн хор буюу хэлний булингарыг арилган тунгалаг гэгээн болгохд төр ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ. Өмнөх латин бичг үсэг, кирилл бичигт шилжих үед төр маналайлан оролцож богино хугцаанд нийтээр бичиг үсэгтэй ард түмэн болсон тухай дэлхийд зарлуулж байсан. Үүнээс үзэхэд Та бүхний хийсэн энэ чухал нээлт манай хэл соёлт эргэлт болох биз ээ. Гэхдээ, төр засгийн зүгээс дэмжлэг үгүй бол Та бүхний энэ чухал ажил хэрэгжиж чадахгүй. Хадан бичгийн хувьд төр засгаас дэмжлэг үзүүлж чадаагүй гэсэн байх аа. Харин, энэ удаа нэг ч үсэг өөрчлөхгүйгээр хийж буй энэ сайхан ажлыг төр засгийн зүгээс дэмжих цаг айсуй бол уу.
Зочин
2020-07-23 · 202.72.246.38
Солиотой хүний бичвэр юм уу хаашаа юм? Тэнэг юм хийхээ больцгоо.
зочин
2020-07-29 · 65.49.38.143
Бурхан минь, үүнийг ойлгох ухаан хайрла ...гэхээс өөр үг хэлж чадашгүй нь.