Алтан дэвтэр 3
Цувтрал нийтлэл гуравдугаар хэсэг
2355 4

Сэргэлэн Интернашнл Экспедишн ТББ-ын хамт олон Алтан Дэвтэр эх сурвалжийг сэрээх ажлын хүрээнд, ажлынхаа явцаас зарим сонирхолтой мэдээллийг ухагч та бүхэндээ хүргэж байна.

5.2 - р өгүүлбэр

Латин галиг:

Duva sↄqↄr Purqan qaldun deereʧe qaraʧu tüŋ kelik hↄrↄqan quruu niken polok irken nevüʧü ↄrↄʧu ajisuquji qaraʧu üʧeʧü, ükülerün: “tede nevüʧü ajisuqun irkennü dↄtↄra niken qarautaj terkenü olʧikede niken okin sajin puju küüne ese okdeksen poesü, dↄpun merken deüdeen “ʧimada hujuja” keeʧü dↄpun merken deüjüen üʧere ilepe.

Кирилл галиг:

Дува сокор Буркан калтун тээрээсэ каражү, түнгкэлик горокан хуруу никен бөлөк иргэн невүжү, орожу айсукуй каражу үзэжү өгүлэрүн: “тэдэ невүжү айсукун иркеннү дотора, никен караутай теркенү өлчткэтэ никен өкин сайн буюу күүнэ эсэ өгдэгсэн бүэсү”, “Добун мэргэн дүүдээн, чимата гуйа” кээжү, Добун мэркэн деүйүен үзэрэ илбэ.

Орчин цагийн бичлэг:

Дува сохор Бурхан Калтун дээрээсээ харж, Түнгхэлиг горхин уруу нэгэн бөлөг иргэн нүүж, орж айсухуй харж, үзэж өгүүлэрүүн: “тэд нүүж айсухун иргэннү дотор нэгэн гартай тэргэний өлжигт нэгэн охин сайн буюу хүнээ эс өгтсөн бү эсү? Добун мэргэн дүүдээн, чамдаа гуйя” гээж Добун мэргэн дүүйүен үзэр илбэ.

Өгүүлбэр зүй:

Нэг өгүүлэгдэхүүн, гурван өгүүлэхүүн иж бүрдэл өгүүлбэр.

Өгүүлбэр 1:

Өгүүлэгдхүүн нь Дува (оноосон нэр), шинж тодотгол нь сохор, өгүүлэхүүн 1 нь каражу (үргэлжлэх хуучин цаг), өгүүлэхүүн 1-ийн байршил тодотгол нь дээрээс, байршил тодотголын нэр тодотгол нь Бурхан Халдун (оноосон нэр), өгүүлэхүүн 2 нь өгүүлэрүн (үргэлжлэх одоо цаг), өгүүлэхүүний үйл тодотгол 1 нь каражу (үргэлжлэх хуучин цаг), үйл тодотгол 2 нь үзэжү (үргэлжлэх хуучин цаг), эдгээр хоёр үйл тодотголын бай нь иргэн (нэрлэх тя), байны шинж тодотгол нь бөлөг, шинж тодотголын тоо тодотгол нь нэгэн, байны үйл нэр тодотгол нь айсукуй, үйл нэр тодотголын үйл тодотгол 1 нь невүжү (үргэлжлэх одоо цаг), үйл нэр тодотголын үйл тодотгол 2 нь орожу (үргэлжлэх одоо цаг), уг хоёр үйл тодотголуудын бай нь горхин, байны чиг тодотгол нь уруу, байны нэр тодотгол нь Түнхэлэг (оноосон нэр), өгүүлэхүүн 2-ийн бай нь хашилтанд орших өгүүлбэр.

Бай өгүүлбэр 1: Өгүүлэхдэхүүн нь охин, өгүүлэгдэхүүний шинж тодотгол нь сайн, тоо тодотгол нь нэгэн, байршил тодотгол нь өлжигт, байршил тодотголын нэр тодотгол нь тэргэний (харьяалах тя), үйл тодотголын шинж тодотгол нь караутай, тоо тодотгол нь никэн, өгүүлэхүүний орон зай тодотгол нь дотор, орон зай тодотголын нэр тодотгол нь иргэннү (харьяалах тя), уг нэр тодотголын төлөөлөл тодотгол нь тэд, шинж тодотгол нь айсухуйн, шинж тодотголын үйл тодотгол нь невүжү (үргэлжлэх хуучин цаг), өгүүлэгдэхүүний өгүүлэхүүн нь өгдэгсэн (эрхшээх үйл, төгс хуучин цаг), өгүүлэхүүний шинж тодотгол нь эс, өгүүлэхүүний бай нь күүнэ (өгөх тя), өгүүлэхүүний хугацаа тодотгол нь буюу, асуух тодотгол нь бү эсү.

Өгүүлэхүүн 3 нь илэб (холбох хуучин цаг), өгүүлэхүүний бай нь деүйүен (зэмлэх тя), уг байны шинж тодотгол нь мэргэн, нэр тодотгол нь Тобун (оноосон нэр), уг өгүүлэхүүний чиг тодотгол нь үзэрэ, өгүүлэхүүний үйл тодотгол нь гээжү (үргэлжлэх хуучин цаг), үйл тодотголын үйл тодотгол нь гуйа (ирэх цаг), үйл тодотголын бай нь дүүдээн (өгөх тя), байны шинж тодотгол нь мэргэн, нэр тодотгол Добун (оноосон нэр), байны төлөөлөл тодотгол нь чамата (II бие).

Үг зүй:

  1. Бөлөк-шинж тодотгол; ДЛ 2117 булук - нийлмэл хүмүүс, ДЛ 3566 булук - хуваагдсан хүмүүс.
  2. Орожу-үргэлжлэх хуучин цаг, хадан бичээсд 𐰺𐰈 ор (бай, бий) гэж оржээ, ДЛ 5234 ор-бий гэж заажээ; +жу үргэлжлэх хуучин цаг үүсгэгч.
  3. Айсухуй- үйл нэр тодотгол, үйл үг айс, нэр үг үе хоёрын ижгүр; айс үйл үг, үндэс, ДЛ 5038-д йаша - амьдрах, Эр узун (удаан) йашажээ-Эр удаан оршжээ; +х үйл үгнээс үйл тодотгол үүсгэгч (зур-зурах, бич-бичих); +үй (үе) хугацаа. Бичихүй (бичих үе), зурахуй (зурах үе) гэх мэт. Уг үгний хэрэглээг бид гээжээ. “Айс” гэх үйл үгтэй орш гэх үг утга дөхнө. Айс нь амьд хүн дээр өгүүлнэ, орш нь амьгүй зүйлдээр өгүүлнэ. Айсухуй-оршухуй-уршухуй гэх утга тээнэ. Невүжү, орожу айсукуй гэдэг нь нүүжү, оржү оршихуй (орших үе) гэх утга илэрхийлнэ. Гол урсаж (оршиж) байна уу, ургах (орох) наран, орхиж (хи, йи, и-үгүйсгэл) болшгүй соёл гэх утга нь амьгүй зүйл дээр хэрэглэгдэнэ. Уг ухагдахууныг зөв сэрээх ёстой бид.
  4. Эс - үгүйсгэл. Үйл үгийн өмнө орно; хадан бичээст 𐰾‏-эс гэж оржээ.
  5. Өгдөгсөн – эрхшээх үйл, төгс хуучин цаг; өг үндэс, үйл үг;+т эрхшээх үйл үүсгэгч; +сэн төгс хуучин цаг үүсгэгч. Охин хүнээ эс өгдөгсөн гэдэг нь охин өөрийн шийдээр биш, гадны эрхшээлээр хүнд очно гэх ухаан агуулна.
  6. Айсухун үйл тодотгол, одоо цаг; айс үйл үг, үндэс, ДЛ 5038 йаша – орш, амдар гэж заажээ. Айсухуй гэх үйл нэр тодотголыг тайлбарлав. Айсухуй үйл нэр дээр+н залгахаар шинж тодотгол үүснэ
  7. Буэсү нь бү + эс+ү гэх гурван үгний ижгүр; хадан бичээст 𐰉‏𐰆-энэ гэх утга заажээ. ДЛ 5645-д бу-энэ гэх утга заажээ; ДЛ 390-д азу-эсү “хоёр юмны хоорондын ялгах үг” гэж заажээ; эс нь үгүйсгэл үг, хадан бичээсд 𐰾‏‏-эс гэж оржээ; үү тодруулах үг. Уг өгүүлбэрт “эс өгдөсөн” гэх санааг бүэсү гээн давхар лавшруулж байна.
  8. Дүү үеэн нэр үг, зэмлэх тя; дүү нэр үг, үндэс, Бай гол тэнгисийн умард орших саха аялгаар дүүн төрөл, нутгын хүмүүс гэх эх утга агуулжээ, Ахан дүүс гэдэг нь нутгын ахлагч нар, нутгын хүмүүс гэсэн эх утгатай, хүн хэлэнд эр дүүг ин, охин дүүг цэнгэл гэнэ;+үеэн зэмлэх тя. Өнөө зэмлэх тийн ялгалыг Дамдинсүрэнтэнгүүд үгүй хийсэн ч аман ярианд оршсоор байна. Хасаг, Киргыз хэлэнд уг тийн ялгал оршсоор.
  9. Үзэр тэмдэг тодотгол, ДЛ 380 ужа-нуруу, ар хэсэг гэж оржээ, ужа нь төв аялгаар ууц болно. ДЛ 992 узар-ууцаар (араас нь) гэх утгыг заажээ.
  10. Илбэ холбох хуучин цаг; ил үйл үг, үндэс, ДЛ 958 ил - уулнаас буух; + б холбох хуучин цаг үүсгэгч. Манай хэл соёлд уулнаас буух, мориноос буух хоёр өөр үйл тул хоёр өөр үгс хэрэглэжээ.
  11. Буюу нь бу+үе гэх хоёр үгний ижгүр; бу нь хадан бичээсд 𐰉‏𐰆‏-бу (энэ, мөн) гэх утгаар оржээ, ДЛ 5645-д бу- энэ, мөн гэх утгаар оржээ; үе нь хугацаа заах нэр үг. Буюу нь энэ үе гэсэн утга бөгөөд охин өлчигт байх үеийг зааж байна.
  12. Өлжикт нэр үг, байршил тя; өлжиг-переднее сидение гэж Халимаг толинд бичигджээ. ДЛ 1205-д ултур-суух гэж оржээ. Ултур уг үйл үгний үндэс нь угын дуудлагаар ул, ол, үзийн дуудлагаар үл,өл болно. Тува хэлэнд улар гэж суух гэсэн утга заажээ. Улар уг үйл үгний үндэс нь ул болно. Энэ үгний дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзээрэй.
  13. Гарутай нэр үгнээс үүссэн тэмдэг тодотгол; гар үндэс, нэр үг, ДЛ 5729-д кари-тохойноос доош хэсэг гэж оржээ; +тай нь нэр үгнээс тэмдэг нэр үүсгэгч. Нэгэн гарутай гэх нэг гарт тэрэгт хоёр үхэр, хоёр адуу хөллөж болно. Хотонд суманд морин станц байсан үед нэг гартай тэргэнд хоёр, дөрвөн морь хөллөж хадлан хадаж байсан. Алсын аянд нэг гартай тэрэг нь илүү найдвартай, илүү таацтай.
  14. Гээн нь үйл тодотгол, одоо цаг; гэ-үйл үг, үндэс, жийргэвч “г”-г гээхээр э, эй гэх үзийн, а, ай гэх угын үндэс бий болно, ДЛ 984-д ай-ярь гэж заажээ, ай-я хоёр нэг, +р нь үргэлжлэх хугацааг заана; +н одоо цаг; орон нутгын аялга гэх үгний үндэс нь мөн йа болно.
  15. Үгүлэрүүн үйл үг, үргэлжлэх одоо цаг; үг - үндэс, нэр үг, утга илэрхийлэх хамгийн бага нэгж, хадан бичээст 𐰈‏𐰏‏𐰠‏𐰾‏𐰯‏-үгэлсэп (хооронд үгсэв) гэх утгаар оржээ; + л үйл үг үүсгэгч; + эр үргэлжлэх хугацааг заана; + н одоо цаг.
  16. Иргэн нэр үг, олон тоо, хадан бичээст 𐰃‏𐰼‏𐰚‏𐰤-иргэн гэж оржээ. Иргэн нь овгын гол ажиллах хүчин болно.

Уг өгүүлбэрийн утга зүйг билрэхийн тулд уг өгүүлбэрийг та дахин нэг ухна уу.

Орчин цагын бичлэг:

Дува сохор Бурхан Калтун дээрээсээ харж, Түнгхэлиг горхин уруу нэгэн бөлөг иргэн нүүж, орж айсухуй харж, үзэж өгүүлэрүүн: “тэд нүүж айсухун иргэннү дотор нэгэн гартай тэргэний өлжигт нэгэн охин сайн буюу хүнээ эс өгтсөн бу эсү? Добун мэргэн дүүдээн, чамдаа гуйя” гээж Добун мэргэн дүүйүен үзэр илбэ.

Утга зүй:

Уг тэрэг бүрхүүлгүй учир Дува сохор охиныг сайту харж, үзэжээ. Дува сохор охиныг хувцас, гэзэг, насаар нь хүнээ эс өгдсөн гэдэгт бараг 100 хувь итгэлтэй өгүүлжү байна. Горхин хуруу гэдэг нь горьхины урсгалыг дагаж явж буйг хэлж байна. Горхи хуруу гэвэл яг горхи чиглэж явж буй гэх утга гарна. Дува сохор Добун мэргэн дүүйүен үзэр илбэ гэдэг өгүүлбэрт дүүйүен нь зэмлэх тийн ялгал тул илгээв гэж өгүүлэхгүй, илэв гэж өгүүлнэ. Ийм жишээ хожим олныг хүргэнэ.

Сэргэлэн Интернашионл Экспедишн ТББ
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
О.Оюунгэрэл
2020-07-05 · 69.140.120.173
Маш сайхан түүхэн үйл хэрэг бүтээж байгаа та бүхэнд амжилт хүсье.
Kagignits
2022-05-20 · 46.161.11.2
https://newfasttadalafil.com/ - buy cialis 20mg Dpkidg Plfemo Acquisto Kamagra Metz <a href=https://newfasttadalafil.com/>cialis reviews</a> Kiyfui https://newfasttadalafil.com/ - how to buy cialis Cordarone
anaemiede
2022-11-13 · 37.139.53.10
NEBIDO SCHERING COLOMBIA Testosterona, undecanoato de 1 <a href=http://bestcialis20mg.com/>generic cialis online</a> After tamoxifen citrate treatment, increased expression of c myc was seen at 8 h in the angiomyolipoma cells, again without a change in cyclin D1 Fig
amaxdaUP
2023-12-19 · 37.139.53.191
<a href=https://sildenafil.buzz>how old do you have to be to buy viagra</a> redness, swelling, warmth, or pus at the site of injury, surgical wound, or injection