Өлжиг
"Өлжиг" гэх үгийн тайлбар
1883 2

Өлжикт нэр үг, байршил тя; өлжиг-переднее сидение гэж Халимаг толинд бичигджээ. ДЛ 1205-д ултур-суух гэж оржээ. Ултур уг үйл үгний үндэс нь угын дуудлагаар ул, ол, үзийн дуудлагаар үл,өл болно. Тува хэлэнд улар гэж суух гэсэн утга заажээ. Улар уг үйл үгний үндэс нь ул болно.

Ингээд өлжиг гэх үгэнд морфологийн задаргаа хийе.

Өлжик-өл үндэс, үйл үг; +ч үргэлжлэх хуучин цаг үүсгэгч; +г нэр үг үүсгэгч.

Энд анхаарах зүйл гэвэл мянган жилийн урьд Махмуд Диван Лугат толиндоо Угс, Кипчак, Йагма, Уграг, Суварин, Бажанакаас Рус (Үсүни хавийн нутаг) хүртэл үйл үгийн үндэсийг хуучин цагт оруулж дараа нь үйл тодотгол үүсгэнэ гэж бичжээ. Бар-явах гэх үндэс, захирах өнгө, бард-хуучин төгс цаг, бардажи-явж буй нэгэн (одоо цаг).

Харин Жикил, Кашгар, Баласагун, Аргу, Барсган, Уйгураас Кидан хүртэл (Өтүгэн хавийн нутаг) үйл үгийн үндсийг хуучин цагт оруулахгүй, шууд үндсээс нь үйл тодотгол үүсгэнэ гэжээ. Бар-яв, баргужи-явж буй нэгэн (одоо цаг). Тэгэхээр Өлжик гэх үг нь баруун талаас үүсэлтэй болж байна.

Өтүгэн нь Хүн хэлний төв учир ол, үл, өл, ул гэх үйл үндэс агуулах үг олдох учиртай. Олбог энэ үгэнд морфологийн задаргаа хийе.

Ол-хонгоорой суух гэх ухагдахуун; +бог үйл үгнээс нэг үг үүсгэгч, ДЛ толинд маг, мэг нь үйл үгнээс нэр үг үүсгэгч гэж оржээ. Өнөө холимог, хайлмаг, зуурмаг гэх үгс бүгд үйл үгнээс үүссэн нэр үгс. Б М зармилан: бич-мич, тэмээ-тэвэ, говь-гом гэх мэт.

Ингээд “суу”, “ол” гэх хоёр үгний эх утгыг гаргацгаая.

Гол тигэн хадан бичээст тойтлогыг (тойг ганц тоо, тойт олон тоо, хүн хоёр тойттой учир) сөхөрмс 𐰾‏𐰈𐰚‏𐰈‏𐰼‏𐰢‏𐰾‏ гэж оржээ. Уг үгний үндэс нь “сөг” буюу “суух” болно. Тэмээг сөг, сөг гээн сөгдүүлнэ. Тэгэхээр суух гэдэг үг нь хоёр тойг дээрээ суухыг хэлнэ. Харин ул, ол гэдэг нь хоёр хонгоороо байршихыг хэлнэ. Морины явдлаар шогших, хатирах хоёр шиг ул, суу хоёр бие даасан утгатай үйл үгс болж байна. Өлжик гэх үгэнд түрүү, урьд суудал гэх ухагдахуун эс орсон. Өлжиг нь хүн хоёр хонгоороо уллах хэрэгсэл.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
barsbold
2020-07-04 · 66.181.161.78
Хамаг Монголын Амбагай хааныг Алтан Улсын хаан модон өлжигт хадан тарчлаан хороожээ. Модон өлжиг гэдэг нь юу байв аа?
Б.Батгэрэл
2021-02-22 · 103.26.195.184
Элжигэн овгийн гарал үүсэл юу бол?