Битигч Аюушийн Ганзориг
Битигч Аюушийн Ганзориг
634 2

ОХУ-ын эрдэмтэн С.Е.Малов Москва хотод 1951 онд хэвлүүлсэн "Памятник древнетюркской письменности" номондоо бага бичгийг эхийг тайлсан тухай судалгааны ажлаа танилцуулсан билээ. Түүний номын 33 дугаар хуудсанд энэ үгийг тухай бичжээ. Тэрээр эхний өгүүлбэрийн хоёр үгийг "небоподобный, неборожденны (собств. "на небе" или "из неба возникший") гээн бичсэн байна. Мөн, Голтэгийн бага бичгийг тайлан уншсан, ШУА-ын эрдэмтэн Болд "Орхон бичгийн дурсгал" IV, Улаанбаатар, 2019 он; бүтээлийн 59-р хуудсанд "Тэнгэр шиг тэнгэрт өршөөгдсөн "түүний заяагаар" төрсөн"" гэж бичсэн нь дээрх Маловын бүтээлийн монгол хэл дээрх орчуулга гэдэг харагдана. Харин, СИЭ энэ үгийг "Тэнгэр цаг" гэдэг ихэд зөв орчуулсан гэж олон хүн хэлж байна. Тэгэхлээр СИЭ хамт олон энэ мэт олон зөв гаргалгааг хадан бичгээс тайлан гаргаж ирсний ач холбогдол нэн их болно. Энд нэг зүйлийг хэлэхэд Эрдэмтэн В.Радловын 1894 онд Санктпетербург хотод Голтэгиний бага бичгийн талаар хэвлүүлсэн бүтээл яах арга үгүй даацтай бүтээл болжээ. Энэ хоёр эрдэмтний бүтээлийг харьцуулан судлах явцад эрдэмтэн Радловын бүтээл их эмх цэгцтэй байгаа нь илт мэдэгдэнэ. Энэ хоёр бичгийн тодруулан хэв авсан хугацаа нэг жарны зөрүүтэй байгаа бөгөөд сийрүүлсэн эх нь ихэд эвдэрч гэмтжээ. Эрдэмтэн Радловыг эх аван судлах үед энэ бичиг харьцангуй бүтэн байсан ба энэ эрдэмтэн жинхэнэ судлаач хүний аргазүйгээр хандаж бүх үгийг дугаарласан зэрэг нь шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой болжээ. Тэрээр манай ард түмний өвөг дээдсийн хэл соёлын дурсгалыг тэмдэглэн авч судлан бүрэн тайлж уншиж чадаагүй боловч энэхүү манай түүхийн гэрэлт хөшөөнөөс үл дутах гэрэлт хөшөө мэт бүтээл хийснийг хожмын хүн гүрний хойчис үнэлэн хүндлэх цаг ирэх болтугай. Эрдэмтэн В.Радловт хэдий гүнээ талархавч тусыг үл хариулах бизээ. Эрдэмтэн хүний бүтээл бусад ард түмний хэл соёлд гэрэлт хөшөө болж чаддагийг түүний бүтээл гэрчилнэ. Түүний хийсэн бүтээл их олон боть болох ба одоо Санктпетербург хотын номын санд хадгалагдаж байна.


"ТЭНГРИ ТЭГ ТЭНГРИДЭЭ БОЛМОЦ. Тэнгри тэг буюу Тэнгри цаг. Тувагаар цагийг “шак” гэнэ. Цаг - шаг ижил бөгөөд орон нутгын аялгын зөрүү." гэсэн тайлбарыг мануус уншсан. Мөн, "цаг" гэхийг "шаг" гээн хэлдэг хүмүүс Хөвсгөл аймагт одоо ч гэсэн амьдарч байна. Тэд тува нар. Мөн, тэр нутагт амьдардаг дархад хүмүүс ямар нэг үйлийг болсон, болоогүй гэдгийг илэрхийлэн хэлэхдээ "болмош хоё" гэдэг. Энэ аялаг нь эртний хүн хэлний "болмоц" гэдэг үгийн даяласан орон нутгийн аялгуу гэж төсөөлөн бодов. Энэ зөв бол уу. Мөн, тэр нутгийн гол усны нэр ихэд өвөрмөц бөгөөд өнөөгийн манай хэлнээс нэн өөр байдаг. Тухайлбал, Хөг, Тэнгис, Бэлтэс, Гун, Балбираг, Багтаг, Мунгаш, Алтраг гэх мэт нэртэй. Эдгээрээс Тэнгисийн голын хамгийн том цутгал эх болох Хөгийн гол гольдролдоо том том чулуутай учраас их чимээ гарган урсдаг тул тэрхүү дуу чимээний нэрээр нь "Хөгийн гол" хэмээн нэрлэсэн байх. Хажууд очиж сонсоход ер бусын сайхан зөөлөн аялгууны мэдрэмж төрнө. СИЭ зүгээс нийтлүүлж буй сүүлийн хоёр өгүүллийн агуулга, логик өмнөхөөсөө хамаагүй давуу болж буй нь нүдэнд ил тул олон хүний талархалыг хүлээж байна. Бүгдэнд амжилт ерөөе. Нэгэн зүйлийг үгийн далимд хэлэхэд Дэлхийд өөрийн өвөрмөц соёлыг танилцуулж буй "HU' гэдэг рок хөгжмийн хамтлагатай адилхан шахам нэртэй "HU" гэдэг нэртэй уран бичлэгийн нэгэн урсгал шинээр нээгдсэн гэсэн. Санаачлагч нь манай хүн бичгийн нэгэн суралцагч юм билээ. Тэрээр саяхан, ОХУ-д зохиогдсон үзэсгэлэнд оролцсон тухайгаа бидэнд танилцуулах боломж байгаа бол уу гэж бодно.


Энд бичиж буй нийтлэл өмнө бичсэн "Хөвсгөл" гэсэн үгэнд орсон "хөв" гэсэн үгийн тухай гэдэг нь илт. Казак, манай өнөөгийн монголын иргэн бид яах арга үгүй хүн хэлтэн /түрэг гэж буруу нэрлэсэн/-ний хойчис тул өвгөдийнхөө амьдран байсан газар, усны нэрийн талаар өөрийн саналыг гаргах эрхтэй, мөн ийм үүрэгтэй. Энэ нуурын нэрийг өнөөдөр "Хөвсгөл" гэж байгаа ба энд дурдсан "хөв" гэдэг үг яаж ч бодсон, ямар ч логикоор тайлбарласан энэ нуурын үндсэн шинжийг агуулсан нэрээр нэршүүлэн өгсөн байна. Эртний газар усны нэр бүгд ийм айхтар логик шинжтэй байгаа нь тэр үеийн хүмүүсийн логик сэтгэлгээ өнөөгийн биднээс үл дутах, бараг илүү талдаа байжээ. Товчхондоо, энэ нуурын нэрэнд түүний гол шинж болох "хөвөлзөх, давалгаалах" гэдэг үгийн "хөв" гэдэг үг ороод өнөөдрийг хүрсэн нэн сайхан түүх. Энэ бол оюун сэтгэлгээний том гэрч, дурсгал, түүх юм. Бас нөгөө талаар энд оршин суудаг ард түмэн солигдоогүй гэдгийг батлах газар усан гэрч. Хэрэв, газар нутагт оршин амьдарч буй хүн ард солигдвол газар усны нэр ихэд өөрчлөгдөж солигддог гэдгийг бид мэднэ. Тийм сонирхол байсан, одоо ч байгаа жишээ бидний хажууд бий. Манай өнөөгийн хэл харьцангуй бага өөрчлөгдсөн нь сайн хэрэг. Хүн хэлний тухайд бол түүнд орсон үгийг тайлбарласан толь бичгээс үзэхэд энэ нь батлагдана. Лавтайяа, эртний хүн хэлний үгийн 80 хувийг өнөөгийн бид шууд уншин ойлгоно. Энэ "Хөвсгөл" гэдэг үгийн тухайд ч мөн адил. Энд хэдхэн өдрийн өмнө бичиж хүргэсэн "буөдгөө" гэдэг үгэнд орсон " бу+өдгөө" гэдэг үгийн тухай авч үзье. Энд авч үзсэн жишээний "бу" гэдэг үг нь энэ гэсэн үг бөгөөд халх, буриад, халимаг нар бүгд "энэ" гэдэг үгээр нэрлэж байна. Өнөөдөр эдгээр хүн ардын хэрэглэж буй толь бичгээс харахад энэ нь тодорно. Тухайлбал, тыва нар "бу" гэдгийг "бо" гэж хэлнэ, бичнэ, татар нар "бу" гэж хэлжу бичиж байна. Казак ах дүү нар маань энэ үгийн тухайд бол Б.Базылхааны "Монгол казак толь"-ийн 774 р хуудсан "мына, мине, осы, мынау, бүл" гэж бичиж буйг харж болно. Эндээс, "бүл" дөхөж очмоор байгаа боловч манайханы ярьдаг "энэ бол" гэдэг үгтэй адилхан байна. Энэ мэт жишээнээс үзэхэд хүн хэлтний хочис бид тус бүрдээ өөр өөрсдийн хэлээ эмхлэн цэгцлэх, нягтлан тодруулах юм арвин аж. Гэхдээ, хүн хэлнийхээ арвин суурийг хадгалан үлдэж чадсанны хувьд, өнөөгийн мануусын гаргах тайлбар нотолгоо яах арга үгүй энэ судалгаанд жин дарна. Хүссэн, эс хүссэн ч мануусын гаргасан санал судалгааг хүн хэлтний хочис судлан тооцохоос өөр арга үгүй. Харин, манууст нэгхэн цэг, таслал ч алдах эрхгүй хэтэрхий чанга хариуцлага оногдож байна. Энэхүү, хүн хэлийг сэрээж буй нь хожмын өдөр ирэх буянт ажил. Энэ бол жир хэрэг огт биш гэдгийг хүн бүхэн анхааралдаа авна биз ээ. Энэ ажил бол хүн хэлтэн төдийгүй, хүн төрөлхтөний хэмжээнд яригдах магадлалтай чухал асуудал бололтой. Ийм гэгээлэг ажлыг дэмжих нь хүн хэлтний хочис бидний нэг үүрэг гэж үзэх ухаант хүн улам олон болох болтугай

Битигч Цагаан хуулар овогт Аюушийн Ганзориг
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
immalpila
2022-06-10 · 46.161.11.144
https://newfasttadalafil.com/ - Cialis Possible Complications Severe hypoglycemia is a medical emergency that may cause seizures and permanent brain damage. Prix Viagra En Pharmacie France Gftdqf <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Pbebxm Nizagara Tablets For Sale https://newfasttadalafil.com/ - Cialis prix cialis pharmacie suisse Cirwsx
afteria
2023-01-07 · 37.139.53.50
<a href=https://bestcialis20mg.com/>purchasing cialis online</a> It may be seen as part of the follicular occlusion triad acne congoblata, dissecting cellulitis of the scalp, hidranitis supprativa