ХӨВСГӨЛ
Хөвсгөл гэж хүн хэлээр нэрлэгджээ
1030 2

Хөвсгөл гэдэг үг нь манай хүн хэлээр нэрлэгджээ гэдгийг СИЭ батлах болно. Олон хүмүүс мануусаас Хөвсгөл, Увс гэсэн нэрсийг тайлбарлаж өгөөч гэж хүснэ. Гүрж ардын үлгэрт “Шоргоолж, царцаа хоёр нөхөрлөжээ. Нэгэн өдөр шоргоолж усанд унаж, түүнийг аврахын тулд найз царцаа гахайнаас хялгасыг нь, царс модноос үрийг нь, хэрээнээс царс модноос зайлхыг, тахианаас өндөгийг нь, байшингаас будааг нь, огтноос байшингаас зайлхыг, муурнаас огтныг агнахгүй байхыг, үнээнээс сүүг нь, үнээнд царцаа өвс бэлдсэн” гэдэг шиг устай холбоотой нэлээн олон үгний эх утгыг ухагч таньд тайлбарлаж байж л Хөвсгөл гэдэг үгний утгыг бүрэн гаргах нь.

Манай түрэг төр нь НТ 552 оноос НТ 742 он хүртэл 190 жилийн хугацаанд оршив. Дунд нь 55 жил төрөө Тан төрд алджээ. Тэд нийт 135 жилийн хугацаанд Өтүгэнд төр барьжээ. Хөвсгөл нуур орчим газар ус нь мал аж ахуйн зүгээс тарчиг газар ус учир тэнд төр хэзээ ч байгуулагдаж байсангүй. Ашна овгын түрэг төр 135 жилийн дотор хүчээ хүн амын дийлэнхи тэлэ нарыг хэрхэн номхтгон удирдах дээр чиглүүлж бодож байсан болохоос газар усны нэрийг тэд сольж байсан тухай баримт байхгүй. Газар усны нэрийг тэд солилоо ч Түрэг төр нь хүн хэлээр өгүүлдэг тул юу ч өөрчлөгдөхгүй. Манай газар усны нэрс бүгд хүн хэлээр нэрлэгджээ. Манай газар усны нэршлийг зөвхөн хүн хэлээр сэрээнэ.

Ингээд хөвсгөл буюу Хөв+сүй+гөл гэдэг үгэнд морфологийн задаргаа хийцгээе.

Гөл-Гол

Гөл гэдэг нь хүн хэлээр том нуурыг заана. Нуур буюу наур нь кидан үг болов уу. МНТ 8-р хэсэгт “Тэдэ бүлүг иргэн Бэр гол Баргужин тохомын эзэн Баргутай мэргэни охин Баргужин гоа нэрэтэй” гэж Алан гоа эхийн ижийг бичжээ. Баргужин тохом нь өнөөгийн Байгаль нуурын өмнө хэсэг. “Бир (нэг) гол” гэж Байгаль нуурыг хамгийн анх XIII зуунд МНТ-нд дурджээ. Он цагийн хувьд Нууц товчооноос өмнө өнөөгийн Байгаль нуурыг бичсэн мал аж ахуйтны эх сурвалж одоогоор манууст үгүй. Дунд орны эх сурвалжинд Байгалийг Умард далай гэж бичигджээ. XIII зуунд “Бир гол” гэж манай эх сурвалжинд бичсэн учир гол, гөл нь манай хүн хэлээр том гэсэн утгыг агуулах бөгөөд том нуурыг гөл буюу гол гэж өгүүлнэ. Түүхэн эх сурвалжаар Байгаль нуурын өмнө хэсэг нь Баргудын нутаг. Эх сурвалжаар Сир Түрэг Ачим хаан эр Баргын боссон иргэдийг Оронго газар усанд даржээ. Хамгаалтгүй явж байж алуулсан тухай баримтыг ухагч танд мануус хүргэсим. Түрэг төрийн голомт нь Өтүгэн болохоос мал аж ахуйн зүгээс тарчиг Баргу-ийн нутаг биш.

Байгаль гэдэг нь Бай гол буюу Баян нуур гэсэн эх утга агуулна. Ингээд хүн хэлээр Хөлөн, Байгол, Хөвсүйгөл, Изигөл бүгд гөл, гол нэртэй том нуурыг өгүүлнэ. Энэ өдгөө гүнзгий нуурыг хөлгүй гэдэг нь хөл үгүй биш хөлгү буюу томдуу гэсэн утга агуулж буй утга. Хүнд байдаг хөл нууранд байхгүй. 180 см дээш гүнтэй усанд хөл алдана. Ийм устай газар элбэг бөгөөд үүнийг хөлгү гэхгүй. Ингээд хүн хэлэнд үзийн дуудлагаар гөл, угын дуудлагаар гол гэдэг нь том нуур болно. Гол-гөл гэдэг үгний эх утга нь том гэдэг утга агуулна. Манай бичээсэнд Гөлтигэн гэдэг нь Гол тигэн буюу Том тигэн гэсэн утга болно. Харийх нь Гол хааныг Нуур хаан гэдэг нь уг үгний эх утгыг үл мэдэж буйд оршино.

Манай хүн хэлэнд далай гэдэг үгийн эх утга нь асар буюу том, хожмын утга нь Номхон далай, Энэтхэг далай болно. Ийм утгаар уг үгийг баруун овогтнууд өдгөө өгүүлж байна. Далай хаан гэдэг нь их том хаан гэсэн утга болохоос давстай их усны хаан гэсэн утга агуулахгүй. Далай гэдэг үгэнд ус, суй гэсэн үгс байхгүй.

Сүй-Суй

Одоо сүй буюу суй-г тайлбарлая. Үүнийг тайлбарлахын тулд эхэлж ус гэдэг үгний эх утгыг заавал тайлбарлах шаардлагатай. Эх хэлний маань мэдлэггүй нөхөд суй гэдэг нь турк үг, ус гэдэг нь монгол үг гэнэ. Аль аль нь өнөөгийн халхуудын хэргэлж буй хүн үгс болно .

Ус буюу жийргэвч г-тэй угус буюу ус нь урсаж буй усыг хэлнэ. Хадан бичээсэнд Үенч үгүс (ус), Иртыш үгүс (ус), Орхон үгүс (ус) гэж оржээ. Өнөөгийн голыг тэр үед үгүс гэж үзийн дуудлагаар хадан бичээсэнд оржээ. Үгүс нь үс буюу ус. Халхууд бэлчээр, гол ус сайтай газар оршдог тул, голынхоо цэнгэг усаар ундаалдаг тул ус гэж өгүүлнэ. Харин хувинд буюу саванд хийсэн ус нь ус биш суй болно. Сав суйлаг (суулаг) гэдэг нь ийм учиртай.

Ингээд утга даялсан урсгал, урсах гэдэг үгийг ухагч танд тайлбарлая. Гол урсаж байна уу гэдэг нь гол оршиж байна уу гэсэн утга. Ор-ур гэдэг нь байна гэсэн утга. Гол урсаж байна уу гэхэд урсахгүй байна гэдэг нь гол оршихгүй байна гэсэн утга. Ус гэдэг нь өөрөө орсоор течь, ангилаар flow гэсэн утгыг агуулна. Амь өршөө гэдэг нь амь оршоо гэсэн утга болно.

Хадан бичээсэнд газар ус гэхийг йир суй гэжээ. Диван Лугат тольны 5247-д сув гэж усыг заажээ.

Хадан бичээсэнд Сэлэнгэ сув, Хараа, бороо сув гэж оржээ. Өнөөдөр ус суваг гэдгийн сув нь усыг зааж байна. Сувд гэж энэ өдгөө зөвхөн халхууд өгүүлнэ. Сувд гэдэг нь сув+д (орших ТЯ буюу хаана гэдэг асуултанд хариулна) сув дотор байдаг гэсэн утга агуулна.

Ингээд нэг базацгаая. Ус гэдэг нь зөвхөн гол доторхи оршиж буй нь. Сав дотор буй нь суй. Сув гэж мөн голыг өгүүлнэ. Суваг гэдэг нь ус урсахад зориулан ухсан далан биш урсаж буй усыг сув буюу суваг гэнэ. Хасаг, Туркууд усыг су гэнэ. Халхууд цэнгэг ус уудаг учир ус гэнэ. Ус гэдэг нь орсоор проточная вода болно. Суй гэдэг нь вода. Арга ядаад үндсэн хэлээ орсоор тайлбарлах гэж. Суй гэдэг нь бүх төрлийн зогсонги, тогтонги ус. Ус гэдэг нь урсаж (өнөөгийн утга даялсан үйл үгээр) буй нь.

Хөв буюу Көм

Диван Лугат тольны 3345-д кум буюу көм нь үйл үг бөгөөд давлагаалах, дээш босох гэж оржээ. Сув көмди буюу манайхаар сув көмжээ гэдэг нь гол давлагаалжээ.

Көм гэдэг үгний утгыг олсон бид давлагаа гэдэг үгэндээ морфологийн задаргаа хийцгээе. Давлагаа гэдэг үгний үндэс дав үзээр дэв болно. Давар-дэвэр гэдэг нь ийм учиртай. Сүү дэвэрлээ гэхэд зарим нутагт сүү даварлаа гэж хэлж болох бөгөөд тогооноосоо давлаа, дэвлээ гэсэн утга. Тэгэхээр усны давалгаа гэдэг нь эрэгнээсээ давж буйг хэлэх нь.

Көм гэдэг нь XI зууны эх сурвалжинд өнөөгийн давлагааг заажээ. М Б зармилна. Өтүгэнд тэмээ гэхэд Үсүньд тэвээ, буян-муян, говь-гом гэх зэрэг. Көм нь көв буюу өнөөгийн хөв болно. Хөвөөгөөрөө хөөсөрнө гэдгийг захаараа хөөсрөнө гэж энэ өдгөө билэрнэ. Уг нь хөвөө буюу давлагаагаар хөөсөрнө гэсэн утга болж буй. Хаана биш юугаар хөсөрнө. Хөвнө гэдэг үйл үг нь хөвөө буюу давалгаанд орохыг хэлж буй. Ингээд Хөвсгөл буюу Хөв+сүй+гөл гэдэг нэр нь өнөөгийн охордсон үгсийн сангаар давлагаат ус нуур болох нь. Турк хэлээр хөв буюу өнөөгийн давлагааг dalgalar, хасгаар толқын гэнэ. Хөвсгөл гэдэг хүн хэлээр нэрийтсэн уг нуурын нэрний эх утга нь ийм болой. Хөвсгөл нуур нь намар хөв ихтэй байдаг тухай нутгын хүмүүсээс дуулав.

Нэгэнт нэрнийхээ утгыг сэрээсэн бол хэрэглээг нь сэрээх зөв болов уу. Хөвсгөл нуурын нэр нь хөвсүй буюу давлагаат ус болно. Гөл нь том гэдэг утгыг агуулна. Өгий нуурын нэр нь Өгий болохоос Өгий нуур биш. Өгий явна гэдэг шиг Хөвсүй явна гэж хэрэглэх нь зөв болов уу. Байгол голын нэр нь Бай. Эх хэлээ мэдэж буй бид Бай гол явна гэж өгүүлсээр хэлнийхээ, түүхийнхээ дархлааг бэхжүүлнэ.

Өнөөгийн гол усны “гол” нэрэлгээ хэзээнээс оршив? Монголын нууц товчоонд томоохон голыг мөрөн гэж бичжээ. Харин Гол тигэний бичээсэн анх Хараа гол гэж бичигджээ. VIII зуунаас ус сувыг гол гэж нэрэлжү эхэлжээ. Олон горхины нийлбэрээс гол (том) үүснэ. Хараа гол гэж VIII зунаас буюу Түрэг төрийн үеэс манай дээдэс ус сувыг гол гэх болжээ гэж дүгнэгдэж байна.

Манай хадан бичээс, Диван Лугат толь, МНТ гэх мэт эх сурвалжуудынхаа буянаар мануус Түрэг хэл гэж байхгүй, зөвхөн Хүн хэл гэж байна гэдгийг хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйрээр баталж буй. Манай газар усны нэрс бүгд хүн хэлээр нэрлэгджээ. Газар усны нэрийг сэрээхэд бэрх. Хөвсүйгөл гэж гурван үгний гүр учир сэрээхэд дөхөм байв. Өнөөгийн халхууд буюу тэдний дээдэс Өтүгэн газар уснаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр СИЭ нотолж буй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
afteria
2022-12-21 · 37.139.53.50
Although nuclear cytoplasmic shuttling has been reported for many transcription factors, there are few examples of this process regulating bHLH genes Ghosh and Baltimore, 1990; Van Der Heide et al <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis online without prescription</a> Serious Use Alternative 1 sevoflurane and tacrolimus both increase QTc interval