Хэдхэн хоногийн өмнө СИЭ ТББ үүсгэн байгуулагчдийн нэг, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор Д.Эрдэнэбаатарын маань энэ зуны малтлагын ажил 2019 оны Дэлхийн топ 10 олдворт бүртгэгдэж бид баярлан хөөрөв. Америкийн “Археоложи” сэтгүүл Дэлхийн топ 10 олдворыг шалгаруулжээ. Монголчууд даа Дэлхийн топ 10 олдворыг эх хэлнээ хөрвүүлэн таниулав. Манай археологийн олдвор дэлхийн 10 орно гэдэг бол үнэхээр том амжилт. Манай Д.Эрдэнэбаатарын баг хамт олны амжилт мөнөөс мөн.
Дэлхийн топ 10 олдворуудыг эх хэлнээ хөрвүүлэх явцад миний сэтгэл гутрав. Үүний учрыг ухагч та бүхэндээ өгүүлье.
Дэлхийн топ 10 олдворыг тайлбарласан хүмүүс нь BENJAMIN LEONARD, ERIC A. POWELL, JASON URBANUS, MARLEY BROWN, DANIEL WEISS, MARCO MEROLA, JARRETT A. LOBELL, LYDIA PYNE нар болно.
Эхний олдвор нь Египтийн Пирамид дотроос олдсон Кхуву гэх нөлөө бүхий хүний бунхан. JASON URBANUS Кхуву их нөлөө бүхий хүн тулд энд оршуулсан гэж утга учрыг нь сайн гаргав.
Дараагийн олдвор нь Маяагийн агуй дотроос олдсон өрөө ба тахилын сав. Үүний утга учрыг ERIC A. POWELL он цаг хугацаатай нь хамт сайн тайлбарлав.
Дараагийн олдвор нь Английн Хэнж тахилын газраас олдсон гахайны яс. Уг олдворын утга учрыг JASON URBANUS маш сайн тайлбарласан. Ганц гахайны яснаас 4000 жилийн өмнөх хүмүүсийн аж амьдралыг тэр маш сайн сэрээв.
Дараагийн олдвор нь Казахстанаас олдсон алимны үр. MARLEY BROWN нь мегафаун буюу том дэлэнтний үед л алим дэлхий даяр тархжээ гэсэн дүгнэлт хийжээ. Уг олдвор утга учиртай болсон.
Дараагийн олдвор нь Германы сүмд оршуулагдсан дунд зууны нэгэн эмийн шүднээс гарсан ховор бодис. Үүнийг DANIEL WEISS маш сайн тайлбарлахаас гадна тухайн үед гараар ном яаж олшруулдаг байсан тухай мэдлэгийг олон нийтэд хүргэв. Шүдний чуулуун дээрээс олдсон уг бодис зөвхөн микроскопоор харагдах бөгөөд уг бодисыг молекулын түвшинд шинжилжээ.
Дараагийн олдвор нь Ром хот орших Domus Aurea харш дотроос олдсон өрөө. Үүнийг MARCO MEROLA муугүй тайлбарлав.
Дараагийн олдвор нь Перү-гээс гарсан тахилын олдвор. JARRETT A. LOBELL уг олдворын цаг хугацааг өгүүлэхээс гадна хэнд зориулан уг тахилыг өргөсөн байж болох талаар тайлбарлав. Олдвор утга учиртай болов.
Дараагийн олдвор нь Төвдөөс олдсон Денисов хүний ангаск (доод эрүү). LYDIA PYNE уг олдворыг өнөөгийн төвд хүний дархлаатай холбон тайлбарлав. Уг олдвор утга учиртай болов.
Дараагийн олдвор нь Англи-аас олдсон зоос. BENJAMIN LEONARD-ын тайлбар итгэл үнэмшил тийм ч сайн болсонгүй.
Эдгээр Дэлхийн топ 9 олдворыг дээрх хүмүүс утга учиртай болгон бичжээ. Дэлхий нийтэд юу олсон нь чухал биш ямар утга учир агуулж буй нь чухал юм байна. Дэлхий нийт олдворыг биш уг олдворын утга учрыг сонирхож байна.
Харамсалтай нь манай олдворыг ERIC A. POWELL зүгээр протокол (хүүрнэл) хэлбэртэй бичжээ. Булшнаас ийм ийм эд зүйл гарсан, дээр нь алтатсан хос мөнгөн луу гарсан гэж тэр бичжээ. Дэлхийн топ 10-д орсон Маяагийн агуйнаас олдсон тахилын савны тухай ERIC A. POWELL маш сайн бичсэн. Тэгэхээр асуудал ERIC A. POWELL –ийн чадамжинд биш, асуудалд манууст байна. Монгол улсад түүх соёлын суурь судалгаа алга. Суурь буюу ул судалгаа хийдэг судлаачид үгүй учир археологийн олдворууд маань үнэгүйтэж байна. Олдворынхоо ач холбогдлыг өөрсдөө мэдэхгүй байхад ERIC A. POWELL яаж мэдэх билээ.
Луу нь мал аж ахуйтнаас гаралтай байж магадгүй гэсэн үг огт орсонгүй. Луу-ны тухай судалгаа алга. БНХАУ-ын нэрт академич Го мо рю нь арван хоёр жилийг Дунд орных биш гэж өгүүлсэн. Хоёрхон хувилбар бий. Луу нь Энэтхэгээс гаралтай эсвэл мал аж ахуйтнан Хүннүгийн дээдсээс гаралтай. Энэтхэгт лууны ул мөр байхгүй. Арван хоёр жилийн цикл байхгүй.
Ирэх жил манай Эрдэнэбаатар маань дахин хос луу олвол Монгол улсаас дахин луу гарав гэж дэлхий нийтэд өгүүлэх үү? Археоложи сэтгүүлд Дэлхийн топ 10-т орох чухал. Түүнээс чухал нь зөв мэдээллийг дэлхий нийтэд хүргэх юм байна. Олсон олдвороо судалцгаая. Монголчууд олдог харийхан тайлбарладаг байж болохгүй.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн