2019 оны дэлхийн 10 топ археологийн олдвор
2019 оны дэлхийн 10 топ археологийн олдвор
2107 0

Олдвор 1 (Сахара Египт)

Хуучин хаадын үеийн бунхан

5-р төрийн фараон Джедкаре Исэси-ийн (НТӨ 2381–2353 он) оршуулгын байгууламжийг Чех улсын Египт судлалын баг судалсаар Египтийн Хуучин Хаадын үеийн өндөр зэрэглэлийн нэгэнд хамаарах зурагтай бунхан илрүүлжээ. Археологч Мохамед Мегахедээр удирдуулсан баг уг байгууламж дотор доош нарийн нүх хоолоогоор бууж хэдэн өрөө илрүүлэв. Өрөөний ханан дээр дүрс бичгээр Кхуву нэртэй хүнийг энд оршуулсан тухай бичжээ. Мөн Кхуву-гийн цолыг “Хааны битигч”, “Хааны гэр бүлийн найз”, “Их гэрийн ерөнхий хянагч” гэж бичжээ.

4300 жил болсон ч гэсэн зургын өнгө нь сайн хадгалагджээ. Гол зураг дээр нь Кхуву ширээний ард суух бөгөөд ширээн дээр хойд насандаа хэрэглэх хоол, уух зүйлийг нь байршуулжээ. “Хуучин хаадын бунхан доторхи уг бунханы эзний зураг тун өвөрмөц” гэж Мегахед өгүүлжээ. Зурсан зургын чанар болон 5-р төрийн Джедкарын хажуд байрлуулсан бүхэн нь Кхуву-г хааны ордонд маш чухал хүн байсныг өгүүлж байна.

Олдвор 2 (Чичэн Итза Мексик)

Маяа-гийн Чичэн Итза хотын төвийн дэргэд дэх агуйны бүтцийг судалж байсан археологчид тахилын зүйлстэй өрөө олжээ. Уг олдвор нь Их хот НЭ VII зуунаас урьд бий болсон гэсэн онолыг баталж буй бөгөөд газар доорх ертөнцийн тахил өргөлийг тайлбарлаж байна. Дуббед Баламхү буюу “Ягуар бурханы агуй”-г 1966 онд археологид илрүүлээд үүнийгээ гадаад ертөнцөөс хаажээ. Мексик улсын Түүх археологийн хүрээлэнгийн археологч Гүиллермо де Анда болон Лос Анжелос дахь Калифорны их сургуулийн Жэймс Бранди нараар удирдуулсан баг газар доорх голыг судлах үеэр уг агуйг дахин нээжээ.Тэд нарийн жимээр мөлхөсөөр 170 орчим вааранд эдлэл агуулах долоон тахилын өрөөг илрүүлжээ. Сав болгонд үнэртэн уугуулж, саван дээр борооны бурхан Тлалок дүрсэлжээ. “Баламку нь эртний Маяачуудад газар доорх далд ертөнц чухал ач холбогтолтой гэдгий өгүүлж буй боловч энэ санааг археологчид бүрэн дэмжидгүй” гэж Бради өгүүлжээ. Мөн уг баг эрт дээр үед агуй тоногдсон гэдгийг тогтоожээ. Чичэн Итза хотыг НТ 1200 онд довтолсон хүмүүс уг агуйг тоносон байж магадгүй. Агуйг судалснаар хотын уналтын цаг хугацааг илүү нарийн тогтоох боломжтой.

Олдвор 3 (Wiltshire, England)

Неолитин (шинэ чулуу) үеийн Британчууд тахилын байгууламж дээр зуун майл туулж ирэхдээ тахилганд хэрэглэх гахайгаа тэд авчирдаг байжээ. Хүн эсвэл амьтан хүнс идэхээр түүний шүд болон ясанд залуу навчны химийн бүтэц үлдэнэ. Үүгээр нь хаана уг амьтан бойжсон, хаана эс бойжсоныг нь шинжээчид тогтооно.

Кардифф их сургуулийн Ричард Мадквикийн удирдах судалгаа нь 4000 гаруй жилийн урьд, баруун өмнөд Английн дөрвөн хэнжэ (henge) байгууламж (үүнд Дуррингтон Валлс буюу Дуррингтон далан орно) дээр хэрэглэсэн гахайн ясанд шинжилгээ хийжээ.

Мадквикийн дүгнэлтээр хэнжэ дээр нядалсан ихэнхи гахай нь орон нутгых биш умраас буюу өнөөгийн Шотланд, баруун хойд Англиас авчиржээ.

“Бидний төсөөлж байснаас илүү их нүүдэлдэг, илүү их харилцан холбоотой нийгэм оршиж байжээ” гэж тэр өгүүлжээ.

“Эдгээр үйл болон уг хөшөөний тухай мэдлэг өргөн хүрээнд, хол газар тархсан байжээ. Эдгээр гэрэлт хөшөөний тахилын шаардлагыг хангахын тулд хүмүүс маш сайн зохион байгуулалтаар урт замыг туулдаг байжээ”

Нэг ийм шаардлага нь өөрийн малласан гахайг тахилганд өргөх байсан байж магад.

“Хүмүүс Британ даяар энд цугларан тахил өргөн баяр хийдэг байжээ. Энэ нь өөрсдийнхөө бүлгийг бусдад хүлээн зөвшөөрүүлэх боломж байжээ” гэж Мадквик өгүүлжээ.

Олдвор 4 (Тузусай Казахстан)

Судлаачид зэрлэг алим нь дэлхий даяр хэрхэн дэлгүүр, фермерүүдийн зах дээр очсон тухай, энэ явц нь буудай тутрага гэх ургамлыг гаршуулан тариалахаас өөр явцтай байсан тухай мэдлэгээ нэг алхамаар урагшлуулав.

Анх хүмүүс эдгээр ургамлыг (буудай, тутрага) талбайд шигүй ургасан байхад нь авч хэргэлдэг байжээ. Эдгээр ургамлын үр нь өөрснөө тоосчидог бөгөөд болохоороо газар унаж дараа жилийн үрээ ургах боломжийг бий болгодог. Эдгээр ургамлыг хүмүүс 12 000 жилийн урьдаас мянга мянганаар ургац хурааж, гаршуулж иржээ.

Алимны мод нь дахин үржихдээ муу бөгөөд унасан алим нь ялзарна эсвэл дараагийн мод эцэг эхийнхээ дэргэд ургатал хүлээнэ. Тэд үржил тоосчилтоо хүн буюу амьтнаар хийнэ.

Чулуучсан олдовороор Европ болон Азид 11.6 сая жилийн өмнө алим байсныг тогтоожээ. Швецарьд Неолитийн байгууламжаас гарсан алимны загвар нь НТӨ 3160 онд хамрагдана. Казахстанд, Тэнгэр уулын бэл дахь тосгоноос археологчид НТӨ анхны мянганы сүүлд хамаарах алимны үр олжээ. Энэ нь орчин үеийн алим үүнээс гаралтай гэсэн бодолд хүргэж байна. Энэ хайгуулын хүрээнд Хүмүүн түүх ба Шинжлэх ухаан Макс Планк хүрээлэнгийн археоботаник Роберт Спенглэр чулуучсан олдвор болон археологийн баримтанд генетекийн судалгаа хийж орчин үеийн алимыг эртний дээд үетэй нь харьцуулжээ.

Түүний дүгнэлтээр зэрлэг алимыг өнөө үгүй болсон мегафауны (том дэлэнтны) үед тэд алимны үрийг тоосчуулан цацсанаар ургах газар нутгыг нь ихээр тэлжээ. Энэ үед анхны хүмүүс алимтай учиржээ.

“Мастодоны (зааны төрлийн эртний амьтан) иддэг хоолыг хүмүүс бас зооглож байсан нь ойлгомжтой” гэж Спенглэр өгүүлжээ.

Олдвор 5 Dalheim, Germany

Номин хөх, бриллиантан хөх пигмэнт дунд зууны Европод маш их эрэлттэй байсан бөгөөд үнэ нь алтны үнээс зарим үедээ өндөр байжээ.

Уг өнгийг лапис лазули гэх эрдсээс гаргаж авдаг бөгөөд түүнийг Афганистан дахь алслагдсан ганцхан газраас олборлодог байжээ.

Олон салбараас бүрдсэн баг Герман сүмд XI зуун эсвэл XII зууны эхэнд оршуулсан эмийн шүдэн дэх чулуунд уг хэт хөх эд ихээр наалдсан байхыг илрүүлэв.

“Ийм бөглүү газрын эм тэр эрт цагт тийм үнэтэй эрдэсийг биендээ тээв гэдэг нь мануусын гайхшруулав” гэж Хүмүүн түүх ба шинжлэх ухааны Макс Планк Хүрээлэн болон Харвардын их сургуулийн молекулын археологч Кристина Вариннер өгүүлжээ.

Хамгийн өндөр магадал нь энэ эм шашны номыг олшруулахдаа уг бодисыг хэргэлжээ гэж судлаачид үзэж байна.

Тэдний хийсэн шинжилгээний аргачлалаар дунд зууны ном олшруулагч танигдаагүй эмийг тогтоож болох нь. “Манууст тухайн үед эмсийн бүтээсэн зөөхөн ном байгаа” гэж Вариннер өгүүлжээ.

“Хэрэв бид шүдийг нь хараад байх юм бол тогтоогтоогүй хэдэн зураачид хүлээлгэнд байгаа бол?”

Олдвор 6 Ром Итали

Арк хэлбэртэй таазанд гарсан жижиг цууралтын буянд Domus Aurea буюу “Алтан байшин” дахь шинэ өрөөг археологчид нээв. Уг харшийг НТ 64 оны түймрийн дараа их эзэн Неро бариулжээ.

Неро-г өөд болсны дараа Domus Aurea нь эх эзний тэнэглэл буюу (ашиглалт муутай) том харш гээд дотор хэсгийг нь бүрэн дүүргэжээ (шороогоор).

Харшийн дээр барьсан нийтийн цэцэрлэг ромчуудад ихээр таалагджээ. Арван тавдугаар зуунд санамсаргүйгээр уг (мартагдсан) байгууламжийг нээжээ.

Энэ үеэс Domus Aurea байгууламжийг судлах, малтах, сэргээн засварлах ажил байнга хийгдэж ирэв.

Ийм нэгэн засварын ажлын үеэр археологчид зургаар бүрмэл шинэ өрөөг нээжээ.

“Урьд нь огт сураггүй байсан, сураг нь аль эрт үгүй болсон өрөөг нээсэндээ мануусын сэтгэл ихээр догдолсон” гэж Итали улсын Соёлын Өв яамны археологч Alessandro d’Alessio өгүүлжээ.

Уг өрөөний дотор сентавар болон бусад домгийн дүр, шүгэл шиг зэмсэг, чимэглэл болгодог төрөл бүрийн ургамлууд ба энэ бүхний дээр алтан аяга Финиксийг зуржээ. Тийм учир “Финикс өрөө” гэж уг байршлыг нэрийджээ.

Битигч MARCO MEROLA

Олдвор 7 Пампа ла Круз Перу

Пампа ла Круз далайн эрэг орчим олон хүн болон олон амьтнаар тахил өргөсөн гурван олдворын нэг нь 230-аас илүү тооны хүүд, бараг 400 лама (тэмээ шиг амьтан) тахисан олдвор болно.

Уг нутагт хамгийн анхны олон хүүд (хүүхэд) болон малаар өргөсөн тахилга нь НТ 1250 онд хамаарна.

Эл Нино буюу эртний байгалын гамшгийн улмаас орон нутгын Чиму хүмүүс бурхандаа ийм тахил хожим өргөж байжээ.

Флорида их сургуулийн археологч Габриел Прието Пампа ла Круз дахь тахилга нь улс төрийн зорилготой байжээ гэж үзэж байна.

“Анхаарал татаж буй нь анхны тахил нь Чиму хүмүүс умард орших Ламбауекүе хүмүүсийг эзлэх үетэй таардаг” гэж Прието өгүүлжээ.

“Уг ялалтыг хамт найрлан тэмдэглэхээр ирсэн хүмүүсийг тахилд өргөсөн гээд төсөөлхөөр туйлын сонин” гэж тэр өгүүлжээ.

Өөр нэг боломжит тайлбар нь далайгаас ирж өмнө зүгт очин Чиму-гийн нийслэл Чан Чаныг НТ 1000 онд байгуулсан, Чиму-г үүсгэгч алдарт Таусаномо-д зориулж уг тахилгыг үйлджээ. Пампа ла Круз түүнийг яг хаана газардсан байж болох тэр байршлыг зааж байна.

Битигч JARRETT A. LOBELL

Олдвор 8 Xiahe, China

40 жилийн урьд далайн түвшингөөс 10 000 футийн өндөрт Төвдийн өндөрлөгт орших Баишива Карст агуйнаас нэгэн лам ангаск (доод эрүү) олжээ.

Уг загвар (олдвор) нь 160 000 жилийн урьд үед хамрах бөгөөд шүдний хэсгээс олдсон уургаар нь түүнийг хомини төрөлд багтах Денисов хүн болохыг тогтоожээ.

Эдгээр нэн ховор хүмүүсийг бид Баишива Карст агуйнаас 1750 мил буюу далайн түвшингээс 2 3000 футын өндөрт орших Сибирийн Денисов агуйнаас олдсон хэдэн хүний хэсэг үлдэгдлээр мэддэг байсан.

“Уг ангаск-ийг олсноор бидний төсөөлснөөс Денисов хүний тархалт нь хамаагүй уудам газар усанд, орчин нь хамаагүй өндөрт байжээ” гэж Ланжоу Их сургуулийн археологч Донгчү Жан өгүүлжээ.

Урьдны судалгаагаар Денисовын генетикт мутац илэрсэн бөгөөд үүний хүчинд Төвдийн өндөрлөг мэтийн хэт өндөр, хүчил төрөгч бага орчинд тэд амьдаржээ.

Ийм мутац өнөө Төвдүүдээс илэрсэн бөгөөд уг газар усанд оршиж байсан Денисовуудаас яаж уг газар усанд тэд дасав гэдэг асуултын хариуг олж болох юм.

Битигч LYDIA PYNE

Олдвор 9 Архангай Монгол

Умард орших төв Монголд, археологчид Хүннү гүрний үеийн ясту хүнд зориулсан хоёр сүрлэг булшинд малтлага хийжээ.

Дорно евроазийн тал нутагт НЭӨ III зуунаас НЭ I зуун хүртэл ноёлж байсан нүүдэлчин Хүннү нар Дунд орны Хань төртэй (НТӨ 206-НТ220) дайн дайчинтай байжээ.

Эдгээр довтолгооноос өөрсдийгөө хамгаалахын тулд Хань төр хамгаалтын далан босгосон нь хожим Цагаан хэрэмтэй нийлжээ.

Улаанбаатар Их сургууль болон Хэнань мужийн Соёлын өв, Археологийн багууд хамтаар малтлага хийхэд уг хоёр булшнаас оршуулгын дээд зэрэглэлийн эд зүйлс гаржээ.

Том хэрэгсүүрээс судлаачид модон авдар олсон бөгөөд дотроос нь мөнгөн бөгж, бөсний хаш тээг мөн савны иш байж болох алтатсан хос мөнгөн луу гаржээ.

Бага булшнаас морин тэрэгтэй оршуулсан хүний цогцос, 15 морины толгой, ганц эвэртийг дээдэлсэн зурагтай, морины 19 мөнгөн хэрэгсэл гаржээ.

Мөн уг баг илдний хуйны бүтэн хаш амсар олжээ. Ийм олдвор анх удаа Хүннүгийн булшнаас илэрлээ.

Битигч ERIC A. POWELL

Олдвор 10 Chew Valley, England

Мөнгөн пени

Эзлэгч Вильям (НТ 1066-1087) нь 1066 оны 10-р сарын 14 нд Англо- Саксоны Англи хаан Харолд Годвинсоныг Хастингийн тулаанд ялж Норман төрийг эхлүүлжээ.

Английн баруун өмнөх Чүй талаас олдсон 2500 мөнгөн зоос нь дээрх хоёр хааны үеийх тул Норман төр нь тогтворгүй байжээ гэсэн дүгнэлт Британы музейн судлаачид гаргав.

Уг олдворын 1236 буюу ихэнх зоос нь Английн зүүн өмнө хэсэгт хийгдсэн бөгөөд Харолдын нүүрийг зоос дээр хэвлэсэн нь Вильям эзлэн түрэмгийлэх аюул байсаар байхад түүнд үнэнч байсны гэрч.

Харин 1310 зоос Вильямийн зурагтай байсан нь Зул сарын дараа түүнийг орсуусныг хүлээн зөвшөөрсний гэрч болно.

Энэ үеийг нэг зоос үйлдвэрлэгч овчин ашигласан бололтой. Хоёр зоос дээр нэг талд нь Харолд нөгөө талд нь Вильямсийн зурагтай байсан нь уг үйлдвэрлэгч үнэтэй их бэлтгэл худалдан авахаас зайлс хийснийх болов уу.

Битигч BENJAMIN LEONARD

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...