Энэ өдгөө Бүрэн эрхт, ангид Монгол Улсын VI-VIII зууны түүх рүү Турк улсын төр төлөвлөгөөт түүх соёлын түрэмгийлэл үйлдэж байна. Энэ нь манай газар усны дархлаа, үр хойчид маань аюул занал нүүрлэх болзошгүй байдал үүсэх нь.
СИЭ уншигч та бүхэндээ 39-өөс 50-р нийтлэлүүдээр VI-VIII зууны Түрэг төр нь Османы хойчис өнөөгийн Стамбулын туркуудтэй хамаагүй гэдгийг Дунд орны Умард төрийн түүх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн түүх, Шинэ Тан төрийн түүх болон Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук, Шинэ могой ус, Тариат, Тэсийн хадан бичээсүүдээр нотолсон. Эхэлж эх сурвалжаа бичээд араас нь тайлбар хийсэн болно.
Дунд орны эх сурвалж бол манай Түрэг төр Османы хойчистой хамаагүй гэдгийг баталж буй цорын ганц түүхэн эх сурвалж. Өөр түүхэн эх сурвалж байхгүй. Энэ удаа Османы хойчис буюу "1923 оны турк" манай VI-VIII зууны Түрэг төртэй хамаагүй гэдгийг өөрийн үгээр, хялбар хэлбэрээр та бүхэнд үзүүлье.
VI зууны сүүл, VII зууны эхэн үеийн Тэлэ овгуудын газар зүй байршлыг зурган дээр тэмдэглэв. Туул голын хойд, Өтүгэн буюу Хангайн хэсэг, Алтан уулын баруун өмнө хэсэг, Байгаль далайн хойд хэсэг яг таг зурагдсан. Үлдсэн хэсгийг баримжаалав.
“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То РҮ хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харъяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай”. Умард төрийн түүх Түрэг Тэлэ.
Энд Тариалдаггүй гэдэг нь амуй тарьдаггүй гэсэн үг биш. Дунд орны ойлголтоор таван төрлийн тариа тариалахыг тариална гэж билэрдэг байжээ.
Энд “Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ” гэдэг нь Хүн өвс идэхийн тулд өвс даган нүүдэггүй, малаа оторлуулж буй үйл. Манайхаар буйр сэлгэж буй. Тэгэхээр бид нүүхийн тулд нүүдэг нүүдэлчид биш малаа оторлуулан малынхаа үр ашгийг хүртэхийн тулд нүүдэг мал аж ахуйтан юм. Буйр сэлгэх, оторлох үйлийг маань Оросууд кочевники гэж XVIII зуунд нэрэлжээ. Үүнээс хойш монголчууд нүүдэлчин гэдэг үгэндээ өөрсдөө төөрөв.
Доорхи зургаас харахад Хүннүгийн шууд хойчис Тэлэ Модун шаньюгаас хойш 900 жилийн дараа гэхэд төв нутагтаа оршиж байв. Зүүн талаас Дунху гаралтай Сянби, Руру овогтон Өтүгэнд ирж төр барихад Тэлэгийн дээдэс Өтүгэндээ олонхи нь болоод байж байв. Түрэг төр 552 онд Өтүгэнд ирж төр барихад Тэлэ өөрсдөө дийлэнх олонхи нь байв. Үүнийг билэрч байж л түүхээ билэрнэ. Энд бичсэн болгоны эх сурвалжийг Тэлэ-Хүннүгийн хойчис нэртэй 41-р нийтлэлээс уншаарай.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 2
Стамбулын туркын хийсэн "Өв соёлын өлгий нутгаар” баримтад гэх кинонд түүхэн эх сурвалжгүй эсвэл эх сурвалжийг гуйвуулж байна.
Алтан ууланд Түрэг аймгийг байгуулсан, Өтүгэнд Түрэг ил төрийг байгуулсан Ашна овгын гарал үүслийн тухай баримт Перс, Араб-д байхгүй. Зөвхөн Дунд орны үе үеийн төрийн 24 баримтад түүхэн бичигт байна. Ямар азаар СИЭ Умард төрийн түүх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн түүхийг хүн хэлнээ хөрвүүлж амжив гэж маньд бодогдоно. Цагаан дээр хараар бичсэн түүхийг ухагч (уншигч) та бүхэнд хүргэсэн боловч энэ удаа хялбар, дөхөм хэлбэрээр дахин хүргье. Хялбар дөхөм гэдэг нь эх сурвалжгүй гэсэн утга биш.
Ашна овгын дээд гарал үүсэл
Хүн гүрний сүүлээр НТ 48-155 онуудад Хүн гүрний хойно Саяны ууланд Суо улс гэж байв. Суо улсад төр барьж байсан овог нь Абан (Абаган) буюу тэр овгын нэрээр Абакан гол нэрлэгдсэн болов уу. А Бан Чүэ мэт ухаан мунхаг хүнээс болж улс айл нь мөхөв. Төр барьж буй Абакан овгийнхон төрөө алдаад Баруун далай руу нүүжээ. Суо улсын үлдэгсэд нь өнөөгийн Хакас, Тувачуудын дээдэс болно. Тэгэхээр тэд Хүн хэлний баруун аялгатай хүмүүс байжээ. Зүс царай нь өнөөгийн Тувачууд гэж хэлж болно.
Баруун далай гэж Дунд орны судлаачид Хөх нуурыг хэлнэ, зарим нь Балхаш нуурыг хэлнэ. Балхаш нуур Өтүгэнээс 1500 км, Хөх нуур 1100 км. Бид өнөөгийн дээд Монголчуудын Хөх нуураар зургаа зурав. Энэ өгүүлэгийн эх сурвалжийг Умард төрийн Түүх Түрэг Тэлэ нэртэй 39-р нийтлэлээс уншина уу.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 3
Стамбулын Туркууд манай Түүх соёлын эсрэг түрэмгийлэл үйлдэж буй энэ үед энгийн дөхөм үгээр эх түүхээ нийт олондоо таниулж байна. Энгийн гэдэг нь эх сурвалж нотолгоогүй гэсэн үг огт биш.
Тэд Саяны нуруунаас Хөх нуурын баруунд иржү нутгын олон овгуудтай холилдожээ. Энд Перс арабууд байсангүй бөгөөд тэдэнтэй холилдсон тухай огт өгүүлээгүй болно. Хөх нуурт нүүн ирсэний дараа Ашина овог үүсжээ. Ашна нь Хүннүгий шууд хойчис биш, тэдний дээдэс Хүннүүгийн хур байсан учир эх сурвалжид тэднийг “Хүннүгийн өөр угсаа болох магадалтай” гэжээ.
Хэдэн зуун үе болоод, Чи чү овогтныг мөхөөхөд Эсянь гэгч хүн Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга “түрүү буюу малгай” адил байдаг тул аймагтаа тэд түрүг буюу түрүү гэсэн нэр өгжээ. Түрэг гэдэг нэрийг Ашна овог үүсгэсэн тул Ашна үгүй болоход Түрэг үгүй болох учиртай. Энэ нь мал аж ахуйтны нийгмийн байгууламжтай холбоотой.
Вэй улсын бичиг 91-р шастирт Ру ру-гийн тухай:
“Ру ру нь Дорно хугийн хойчис болно. Ю жиу лү гэсэн овогтой. Шэнг хуангийн оны сүүлээр морин цэрэг нэг боолыг олжээ. Хөмсөг нь гэзэг адил (?), өөрийн овгоо санахгүй байв. Түүний эзний нэрийг Мүгүли гэдэг. Мүгүли гэдэг нь халзан толгой гэсэн үг ажээ. Мүгүли болон юу жиу ли дуудлага адил болохоор тэдний хойчсийг түүгээр овоглох болов. Мүгүли бас хүдэр биетэй болоос морин цэрэг болгов. Мүгүли үхсэний дараа хөвүүн Челу ху нь эрэлхэг баатар болоод эхэлж аймаг олонтой болов. Овгоо Роу Ран гэж нэрлэв" гэж уг эх сурвалжид бичжээ.
Челу ху нь элсний хойно очиж Хүннүгийн хойчсийг буулган авч Роу Ран төр улсаа байгуулжээ.
Тэгэхээр Роу Ран нь Дунху буюу Дорно ху гаралтай болно. Нирун гэдэг нэрийг Г.Сүхбаатар асан санаанаасаа зохиожээ. Нирун гэдэг нэр Судрын чуулганд Алан гоа эхийн сүүлийн гурван хүүдийн овог гэжээ. Эх сурвалж судлахгүй улмаас ийм болхи алдаа тэр хийжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 4
Энэ өгүүллийг хялбар дөхөм бичиж буй учир ойрын хүмүүстэйгээ хуваалцаарай.
Түмэн гэгч нь ашна овогтны ахлагч. Тэд төмөр олборлодог байжээ. Аймаг нь баахан хүчирхэг болмогц Дунд орны Баруун Вэй төрийн хилд хүрэн наймаа хийж, торго дурдан авдаг байжээ. НТ 545 онд Жо Вэн ди хаанаас элч Түрэг аймагт элчлүүлжээ. Тэдний аймаг баяралдан өөр хоорондоо “Их улсын элч ирэв. Манай улс мандах болно” гэцгээжээ. Арван хоёр он (НТ 546 он) Түмэн элч явуулан орон нутгийн бэлэг юм өргөв. Тэр үе Тэ лэ нь Ру ру-г дайлах гэж байв. Түмэн аймаг улсаа дагуулан дайлж Тэ лэ-г ихээр эвдэв. Тэдний түм илүү өрхийг буулгаж авав. Эх сурвалжийг Умард төрийн түүх Түрэг Тэлэ нэртэй 39-р нийтлэлээс ухаарай, уншаарай.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 5а
"гашуудал мэдүүлэв. Хоёр зуу өнгөрүү адуу бэлэглэв.
Фэй ди-гийн анхдугаар оны (НТ 552 он) цагаан сар, Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав. А На Гүй амиа хорлов. Түүний хөвгүүн Ань Луочэн нь Чи улсад оргов. Үлдсэн ард нь А На Гүй-гийн авга ах Жэн шү зи-г хан болгов. Түмэн тэгээд өөрийгөө И ли кэ хан (Их улс хаан) гэв. Эртний жаңгур-тайгаа адил гэсэн утгатай үг буй. Эхнэрээ Кэ хэ тун (Хатун) гэв. Эртний янжи лугаа адил гэсэн үг” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 5б
СИЭ эх сурвалжийг нь өгүүлэл 4, 5а-д тавив. Стамбулын туркууд түүхийг гарамгай гуйвуулж байна. Тэд ганц ч эх сурвалж дурдахгүй байна. Манай ШУА-ын Түүх археологийн хүрээлэн эх сурвалж судалдаггүй, судлах чадваргүй тул Османы хойчсийн өмнөөс үг дургарч чадахгүй байна. Эх сурвалж судалдаггүй докторууд оюутныхаа өмнө арслан бар шиг, харийхны өмнө боол.
Османы хойчис ингэж өгүүлж байна: “Төв Азийн нутгыг харгис ширүүнээр удирдаж байсан Жужанчуудыг дийлэхгүй гэдгээ ойлгосон Баруун төлс овог аймгийнхан 50 мянган гэртэйгээ нүүдлэхээс өөр арга үгүйд хүрчээ. Тэд Алтайн нурууны бэлд хуягласан хүчирхэг морин цэрэгтэй тааржээ. Тэдгээр цэргийг Жужанчуудын эсрэг байлдахаар явж байгааг мэдээд Тэд хамтарч довтлохоор болжээ. Тэгвэл тэр хуягласан морин цэргүүд түрэгчүүд байсым. Тэдний удирдагч Буман хаан Төлсийн хүчийг өөртөө нэгтгээд 552 онд Жужанчуудыг бут цохисон юм”. Энд өгүүлбэр болгоных нь ард тайлбар хүргэнэ. Османы хойчис манууст манай түүхийг бичиж байна.
Энэ үнэн үү?
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 5 б-д өгч буй хариулт.
“Төв Азийн нутгыг харгис ширүүнээр удирдаж байсан Жужанчуудыг дийлэхгүй гэдгээ ойлгосон Баруун төлс овог аймгийнхан 50 мянган гэртэйгээ нүүдлэхээс өөр арга үгүйд хүрчээ. Тэд Алтайн нурууны бэлд хуягласан хүчирэг морин цэрэгтэй тааржээ. Тэдгээр цэргийг Жужанчуудын эсрэг байлдахаар явж байгааг мэдээд Тэд хамтарч довтлохоор болжээ. Тэгвэл тэр хуягласан морин цэргүүд түрэгчүүд байсым. Тэдний удирдагч Буман хаан Төлсийн хүчийг өөртөө нэгтгээд 552 онд Жужанчуудыг бут цохисон юм”.
Хариулалтыг эх сурвалжаар өгүүлбэр болгонд өгнө.
Өгүүлбэр 1. “Төв Азийн нутгыг харгис ширүүнээр удирдаж байсан Жужанчуудыг дийлэхгүй гэдгээ ойлгосон Баруун Төлс овог аймгийнхан 50 мянган гэртэйгээ нүүдлэхээс өөр арга үгүйд хүрчээ”.
Нэгд Османы хойчис түүхэн эх сурвалжаа дурдсангүй. Тэд эх сурвалж огт ашиглахгүй, эх сурвалжаас зугтаж байна. Энд гарч буй Баруун Төлс буюу Төлс гэж Умар төрийн түүх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн бичигт гардаггүй. Өөр энэ үеийг ийм тодорхой өгүүлсэн эх сурвалж байхгүй. Гол тигэний хадан бичээс, Шинэ могой усны Муянч хааны бичээсэнд Тардуш Төлс аймаг гэж гарна. Бүх овгуудыг баруун зүүн аймагт багтаасан. Үүнийг Та бэн хааны үед анх хийжээ. Харин 50 мянган өрхтэй алтай руу нүүсэн ямар ч овог байхгүй. Манай хэлэнд гэртэйгээ нүүдлэх гэж хэзээ ч хэлэхгүй. Энэ нь хэлээ мэдэхгүй МҮОНТ-ийн найруулгын буруу. 50 000 өрх Алтай руу нүүсэн түүхэн эх сурвалж байхгүй.
Харин Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д ингэж бичжээ: “Тэр үед (НТ 546 он) Тэ лэ нь Ру ру-г дайлах гэж байв. Түмэн аймаг улсаа дагуулан дайлж Тэ лэ-г ихээр эвдэв. Тэдний түм илүү өрхийг буулгаж авав”.
Эхний өгүүлбэрийг "Өв соёлын өлгий нутгаар” баримтад гэх киноныхон монголчуудын тархи толгойг угаах гэж эх сурвалжгүй өгүүлж буй.
Өгүүлбэр 2: “Тэд Алтайн нурууны бэлд хуягласан хүчирхэг морин цэрэгтэй тааржээ”.
Энэ бол уран зохиол. Ямар ч Баруун төлс гэж байсангүй. Тийшээ нүүснийг нотолсон ямар ч эх сурвалж байхгүй. Хуягласан хүчирхэг морин цэрэг гэдэг нь цэцэрлэгийн хүүдийн түвшинд манай ШУА-ын Түүх археологийн хүрээлэнг тэд үзэж байна.
Өгүүлбэр 3: “Тэдгээр цэргийг Жужанчуудын эсрэг байлдахаар явж байгааг мэдээд Тэд хамтарч довтлохоор болжээ”. Энэ уран зохиол. Ийм нарийн зүйлийг зөвхөн дотоод эх сурвалжинд байна. Энэ үеийн тухай Дотоод эх сурвалж бидэнд байхгүй. Энэ бас худал.
Өгүүлбэр 4: “Тэгвэл тэр хуягласан морин цэргүүд түрэгчүүд байсым”.
Морины хуягийг тулаанд орохын өмнө нь өмсгөнө. Тэр Алтайгаас хуягласан морин цэрэг хөдлөх юм бол замдаа морьд нь сульдана. Манайх нь тулаанд орох морио тулааныхаа өмнө унадаг. Эх сурвалжаар яг ийм. Тэл худал өгүүлжээ.
Өгүүлбэр 5: “Тэдний удирдагч Буман хаан Төлсийн хүчийг өөртөө нэгтгээд 552 онд Жужанчуудыг бут цохисон юм”. Энд Буман хаан гэдэг нь Түмэн хааны өөд болсны дараах нэр. Гол тигэний үлүг бичигт Буман каган гэж орно. Эх сурвалжинд: “Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав. А На Гүй амиа хорлов. Түүний хөвгүүн Ань Луочэн нь Чи улсад оргов. Үлдсэн ард нь А На Гүй-гийн авга ах Жэн шү зи-г хан болгов. Түмэн тэгээд өөрийгөө И ли кэ хан (Их улс хаан) гэв”. Түмэн Алтайд байхдаа ахлагч байсан болохоос хаан эс байжээ. Харин Тэлэ-гээс буулгаж авсан түм илүү өрх нь 70-80 мянган хүн ам болно. Эндээс 10000 хүн л цэргийн алба хашина. Ийм л байна даа.
Стамбулын Туркууд Монгол улсад Үндэсний эх сурвалж судлал бий болоогүйн улмаас түүх соёлд нь дархлаа тогтоогүй гэдгийг маш сайн мэдэж буй тул, Монгол иргэдийн тархийг дураар угааж байна. Конспектын монгол докторууд харийхны өөдөөс юу хэлэхээ мэдэхгүй байна.
Манай гарц бол үндэсний эх сурвалж судлалыг бий болгох. Өөр зам байхгүй.
Манай эрхэм залуу академич С.Чулуун Стамбулын Туркуудын өмнөөс юу хэлэх бол? Түүх соёлын түрэмгийлэл кино хэлбэрээр Монгол улсад мин ороод ирэв. С.Чулуун нам чимээгүй. Ийм нөхцөлд ШУА-ын Түүх археологийн хүрээлэн үгээ хэлэхгүй юм бол монголчууд бид ийм хүрээлэнтэй байхын учир юу вэ?
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэг 6
Эх сурвалжийг нь 39, 40-р нийтлэлээр тайлбарласан. Энэ удаа дөхөм хялбар тайлбар хийж байна.
Түрэг төрийн мандал 553-560 он
Ашна Түрэг төрийн гуравдугаар хаан, Түмэн хааны хүү Айжин нь Муган хаанд өргөмжлөгдөв. Тэр 553?-560?онуудад ор суув (оршив).
Айжин хаан хамгийн түрүүн Баруун Вэй улсад орогнож байсан Ро Ран Жэг ши зи болон түүнээс доош 3000 хүнийг Баруун Вэй-д очиж алав. Баруун Вэйгийн ахлагч Жоу Вэй (507-556) Айжинд туслав. Айжин Янь да буюу өөрсдийгөө цагаан хүннү гэгчийг өмнө зүгт нэгтгэв. Киданыг хөөж Чи гу-г нэгтгэв. Айжин Тугухунг цохин нэгтгэв.
Түрэг төрийн хүн амын дийлэнх Өтүгэнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүн угсаатан Тэлэ нар байжээ. Түрэг овогтон хүн хэлний баруун аялгатай ч Өтүгэнд ирж Тэлэчуудын төв аялгыг авжээ. Энэ талаар хадан бичээсийн тухай өгүүлэхдээ тайлбарлана.
Баруун Вэй улс нь Сяньби гаралтай, Умард Вэй улс задарснаар үүсжээ. Хэл ярианы хувьд тэд Тэлэ нартай шууд нэвтрэлцэнэ.
Доорхи газрын зураг нь баримжаа зураг болно.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 7
Та бэн хаан нь Ашна Түрэг төрийн дөрөвдүгээр хаан буюу Ашна төрийг үүсгэгч Түмэн хааны хөвүүн болно. Та бэн хаан улсаа хоёр аймаглажээ. Хөвүүндээ зүүн грү, индээ (эр дүүдээ) баруун гру (гру нь хожим гар гэж дуудагдах болжээ. Гартай хамаагүй.) хэсгийг захируулжээ. Та бэн хааны үед Түрэг төр улам баян, илүү хүчирхэг болжээ.
Олзонд Түрэгт ирсэн хувраг Та бэн-ийг Буддын шашинд сүжрүүлжээ (итгүүлжээ). Чи улсын баян хүчирхэг байгаа нь бурхны сургаалиас болж буй гэж тэр Та бэн-д гүн билэрүүлэв.
“Нэгэн сүм байгуулан элч явуулж Чи-гээс “Жин Мин” Vimaiakirti, “Не Пан” niepan, “Хуа Ян” hua yan, зэрэг судруудыг залав. “Арван сахил”-ыг бас залуулав. Та Бэн мацаг барин сахил авч, суварга тойрон ёслол үйлдэж дотор газар төрсөнгүйдээ харамсана” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ.
Тухайн үед брахми үсэг Буддын шашны номны бичгээр манайд иржээ. Үүнтэй холбоотой Хүйс толгой, Бугутын брахми бичээс манайд байна.
СИЭ Хүйс толгой бичээсийг судалж буй учир түүхэн эх сурвалж дахь уг бичээстэй холбоотой хэсгийг дахин нягтлах шаардлага манууст гарав. Яагаад заавал брахми бичгээр нь Буддын сургаалийг Чи улсаас авах болов. Яагаад хүн бичиг рүү хөрвүүлж уг сургаалийг эс авав. Чи улсаас залсан Буддын сургааль ямар хэл дээр бичигдсэн байв гэх мэтийн олон асуулт гарч ирэв.
Ингээд юуны түрүүнд Чи улс гэж ямар улс вэ гэдгийг тогтооё.
Умард Чи улс 550-577 он буюу 27 жил оршжээ. Дорно Вей улсын оронд үүсжээ. Тэгэхээр Дорно Вэй хэзээ үүсэв?
Дорно Вэй улс 534-550 он буюу 16 жил оршжээ. Умард Вэй улс 534 онд мөхсөнөөр Дорно Вэй улс үүсжээ.
Умард Вэй улс 386-534 он буюу 148 жил оршжээ. Умард Вэй улсыг Тоба Вэй Юань Вэй гэдэг байжээ. Умард Вэй-г Сяньби угсааны хүмүүс байгуулжээ. Тэдний хэл нь Хүн хэлний дорно аялага. Тэгэхээр Тоба Вэй улсын түүхийг заавал судлах ёстой болж байна. Умард Вэй улсын үед урлагыг өргөн санхүүжүүлдэг байжээ. Лунмэны агуунд орших 30000 Будда-гийн дүрс нь Сяньби угсаатан Умард Вэй төрийнх болно. Тэд V зууны дундаас Буддын шашныг хүчтэй нэвтрүүлжээ.
Тэгэхээр Умард Вэй улсаас Буддын шашны ном 16 жил оршсон Дорно Вэй улс, Дорно Вэй улсаас 27 жил орших Умард Чи улс руу, Умард Чи улсаас Өтүгэнд 573 оны үеэр нэвтэржээ.
Хүйс толгойн брахми үсэгт бичээсийг судалж буй маньд уг бичээс Хүн хэлний дорно аялага давамгайлан бичигдсэн нь тод билэрэгдэнэ.
Эх сурвалжинд 573 оны орчим Та бэн хаан буддын шашны битиг (ном) залсан тухай баримт байгааг бид мэднэ. Уг ном брахми үсгээр бичигдсэн нь эргээлзээгүй. Тэгэхээр уг битиг санскрит хэлнээс ямар хэл рүү хөрвүүлэгдсэн байв гэдэг нь манай судалгаанд маш чухал. Брахми үсэг нь дүрс үсэг биш авиат үсэг. Авиат үсэг Дунд орны төрийн бичиг болох боломжгүй. Учир нь Дунд оронд маш олон хэлтэн дундын зураг үсгээр харилцдаг. Авиат үсэг бичгийг ижилссэн хэлтэй үндэстэн хэргэлдэг. Мал ахуйтан Хянганаас Каспийн тэнгис хүртэл, Байгаль нуурын араас Бор тохой (Өнөөгийн Ордос орчим) ижил хэлтэй тул авиат үсэг бичиг хэргэлж байв. Дунд орон дахь олон хэл энэ өдгөө ижилсээгүй хэвээр байна. Тэгэхээр Чи улсын үед Буддын битгийг хөрвүүлээгүй, Дорно Вэй Улсын үед хөрвүүлээгүй, Умард Вэй улсын үед Сяньби хэл буюу Хүн хэлний дорно аялга руу хөрвүүлжээ гэж дүгнэж байна.
Түрэг төрийн Та бэн хааны хувьд Чи улсаас залсан хүн хэл рүү хөрвүүлэгдсэн Буддын битгийг ухахын (уншихын) тулд зөвхөн брахми үсгийг сурахад хангалттай байжээ. Тэгэхээр Буддын сургааль хүн хэл рүү төвд хэлнээс өмнө хөрвүүлэгджээ. Түрэг төр Брахми үсэг бичгийг зөвхөн Буддын сургааль ухахад хэрэглэжээ.
Манай Түрэг төрийн Буддын шашин, брахми үсэг бичигтэй холбоотой түүхийн хэсгийг уншигч таньд хүргэв.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 8 а
Түрэг төрийн үед тохиосон гол үйл явдлуудыг дөхөм өгүүлэлдээ оруулж байна. Ухагч (уншигч) та манай дөхөм өгүүлэл болгоны түүхэн эх сурвалжуудыг 39-50-р нийтлэлүүдээс уншаарай. Энэ удаа Чи мин хааны хөвгүүн Дожи хэмээгч нь 605?-619 онуудад Ши ви хаанд өргөмжлөгдөн Ашна овгынхоо Түрэг төрийг хэрхэн удирдсан, уг хугацаанд ямар түүхэн үйл болсон тухай өгүүлэх болно.
Ши ви хааны аав Чи рэн (Ранган Тули нэртэй байв), Чи рэнгийн аав Ша бо лю, Ша бо лю-гийн аав Иши жи ке хаан, Иши жи ке хааны аав Ил хаан Түмэн болно. Ши ви хаан нь Түрэг овогтны илийн (их улсын) төрийг үүсгэгч Түмэн хааны гучинцар болно. Түмэн хаанаас Ши ви хаан хүртэлх бүх хаадын тухай дээрх нийтлэлүүдээс ухаарай. Энэ удаа хамгийн чухлыг өгүүлэх болно.
“Ши ви хаан До жи хэмээгч Чи мин хааны хөвгүүн болно. Дэлхий дахин (Дунд орон) ихээхэн үймж байгаа үетэй тохиолдоод Дундад улсын хүмүүсээс олон хүмүүн дүрвэж очсон бий. Тэдний угсаа нь хүчирхэгжин мандаж зүүн тийш Кидан, Ши вэй, баруун тийш Ту юу хун, Гао чангийн олон улс бүгдээр түүний харьяат болов. Зуу илүү түмэн нум агсагчтай. Хойт бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй. Их шаныг илүүд үзэж Хятадыг дорд үзэх хандлагатай байв” гэж Хуучин Тан төрийн бичиг дэхь Түрэг дээд шастирт бичигджээ.
Зуу илүү түмэн нум агсагчтай гэдэг нь сая илүү нум агсагчтай болно. Нийт 4-5 сая хүн амтай байжээ. Хүн амын дийлэнхи олон нь Хүн угсаатан Тэлэ нар байжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 8 б
Ши ви хааны тухай үргэлжлэл
Дунд орон үймж буй цаг хугацаанд Ши ви хаан Мал аж ахуйтны хүчит Түрэг төрийг удирдав. Энэ хугацаанд Дунд оронд Тан төр үүссэн нь нэгэн том үйл байжээ.
“Гао зу Тай юаньд бослого гарган их жанжин Фу сы ма түшмэл Лиу жэн жинийг явуулан Ши Ви-тэй нэгдэж тусламж авав. Тэ лэ түшмэл Кан шао ли нарыгаа Ши Ви явуулан нийслэл хотыг түвшитгэв. Гао зу орд суумагц шагнал соёрхсоныг тоолж тэмдэглэхийн аргагүй. Ши Ви өөрийгөө гавъатай хэмээн оморхох бардамнах нь ихтэв. Явуулсан илч болгон Чан аньд хүрээд дураараа аашилна. Гао зугаас дундад орон төвшрөөгүй хэмээн удаа болгон уучлан өнгөрүүлдэг байлаа” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ.
Ши ви хаан нь Гао зу-д тусалснаар Дунд улсын үймээн дунд Тан төрийг үүсгэлцэв. Тан төр гэдэг нь Ли эрхэм нэртний төр болно. Түрэг Уйгур төрийн хадан бичээсэнд Тан төрийг Табхач гэж бичжээ. Энэ бол түүхэн баримт.
Хожим Гао зу-гийн хүү Ли Шиминь, өргөмжлөгдсөн нэр нь Тайзун хуанди Тан төрийг хүчирхэг болгожээ. Ли Шиминь Түрэг төрийн Жэ ли хаантай цэргүүдээсээ зайдуу, голын цаана гарч хоёулахнаа ярилцсан тухай баримт байна. Ли Шиминь буюу түүний эзэг Гао зу мал аж ахуйтан угсааны хүмүүс байжээ гэж судлаачид үздэг. Тан төрийн дээл хувцас нь мал аж ахуйтны дээл хувцас болно.
Тан төрийг Жи ви хаан үүсэхэд тусалжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 9 а
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл нь манай Түрэг төр нь аль цаг хугацаанд хамаарах, ямар гол үйл болсон, мөн Стамбулын туркууд манай Түрэг төрд огт хамаагүй гэдгийг батална.
Баруун Түрэг
“Баруун түрэг хойд Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Му гань болон Ша бэн ло хаан завсартай учир хуваагдаж хоёр болов. Түүн улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай далай, урагшаа Су лэ, хойшоо Хан хай хүрнэ. Чан анаас хойш долон мянган лид бий. Яан чи улсаас баруун хойш долоон өдөр явбаас тэдний урьд өргөөнд хүрнэ. Дахиад чиг хойшоо найман өдөр явбаас тэдний хойд өргөөнд хүрнэ. Тэ ли, чиу ци болон баруун орны олон Хугийн улсууд бүгдээрээр захирагдана. Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй. Тэдний ноёд И ху тэ лэ бий, хааны хөвгүүд дүү нар болон удам угсааныхан хариуцна. Бам И жин, чюй ли цо, Яан хун да, Же ли фа, Ту дун, Сы жин зэрэг ноёд бий. Бүгдээрээ үе уламжлан ор залгамжилна”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.
“Шэ күй хаан хэмээгч, Да то хааны ач болно. Баруун Түргэд Орд суусны дараа газар нутгаа өргөтгөв. Зүүн тийшээ Алтай уул, баруун тийш далай хүрэв. Юй мэнээс баруун тийшх олон улс бүгд түүний харьяа болов. Хойд Түрэгтэй дайсагнав. Чиу цигийн хойгуур гурван Ми ууланд ордноо барив”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.
Тайлбар: “Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй” гэдэг нь Үсүньд оршиж буй Чиу ци, Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овгын хэл нь Өтүгэнд орших Тэлэ овогтны хэлтэй ижил бөгөөд жоохон зөрөөтэй гэсэн утга. Тухайн үед Перс, араб үгс Үсүний овгуудад нэвтрээгүй байжээ. Өтүгэнд төр барьж буй Ша бо лю-гийн хойчсийн хэл Үсүньд төр барьж буй Да Луо бяний хойчсийн хэл нэг болно. Учир нь тэд бүгд Ашна овгых тул.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 9б
Дөхөм өгүүлэл 9а гарсан Үсүнь гэдэг үгний утгыг тайлбарлая:
Үсүнь.
“Үсүний тухай анх Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл”-д Модун шаньюгаас Хан төрийн хуандийд өөрийн Баруун сайн Вангаа дур мэдэн Хан төрийн хилээр дээрэм хийснийх нь төлөө хэрхэн шийтгэснээ захианд ингэж бичжээ: “Мань Баруун сайн Ваныг барууншаа Юэчжи цохиулхаар шийтгэв. Тэнгэрийн зарлиг дагасны учир дарга, цэргүүд сайн, агт чадалтай байж Юэчжиг цохин буулгав. Мөн лоуфань, усунь, хуцзээгээс гадна зэргэлдээх хорин зургаан овгийг номхотгон хүннүд хамааруулав. Нум агсаадаг бүх овогтныг нийлүүлэн нэг бүл болгов”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир. Манай эрины өмнөх III зууны сүүлээр болж буй үйлийн тухай өгүүлжээ. Манай эрины өмнөх III зууны сүүлээр Усунь нь овог байжээ. Эдгээр бүх овгууд таван сард (цагаан сар дээр нэмэх таван сар буюу зургаан сарын сүүл, долоон сарын эх буюу энэ өдгөө Наадмын баяр) Лүнгийн тахилганд (Өтүгэнд) ирж оролцдог тухай Түүхэн тэмдэглэлд өгүүлжээ.
“Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (120000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт морьдох арван түм найман мянга найманзуун (188 800)хүн бий.
...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал хар өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуултай. Ард нь зоримгой догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ. Хойноо хүчирхэгжин харъяатаа аван бараалхахгүй болжээ (Лүнгийн тахилганд бараалхахгүй болсон тухай өгүүлж байна). Зүүнээрээ Хүннү, баруун хойгуурай Кан-цзюй, баруунаараа Да-вань, өмнүүрээ хот суурины олон улстай залгалдан”.Бан гу “Хан төрийн түүх”, Баруун орны шастир, жаран зургаа, доод. Манай эрины өмнөх III зуунаар овог байсан Үсүнь нь манай эрины өмнөх I зуунаар ил (их улс) болжээ. Газар нутаг нь өнөөгийн Казахстан, Киргиз, Узбекийн нутаг болно. Үй-гү-чэн хот нь улаан жалгатай хот хэмээсэн утгатай. Одоогийн Киргизстаны Ыштык.
“Түүний улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай далай, урагшаа Су лэ, хойшоо Хан хай хүрнэ”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.
Тайлбар: Лэ жу хай далай гэдэг нь аянга буцалгасан далай гэсэн утгатай. (Каспийн тэнгис). Сү лэ нь энэ өдгөө Таджик, Афганистаны нутаг. Таджикчууд, Афганчууд Иранчуудтай адил перс хэлтэнгүүд болно. Ханьхай нь Байгаль далай. (Энд зүгээр биш булангаар заажээ). VII зуунд Усунь нь газар усны нэр болжээ. Энэ өдгөө Казахстан, Киркиз, Узбекстан, Туркмени газар ус болно.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 9в
“Шэ күй хаан хэмээгч, Да то хааны ач болно. Орд суусны дараа газар нутгаа өргөтгөв. Зүүн тийшээ Алтай уул, баруун тийш далай хүрэв. Юй мэнээс баруун тийшх олон улс бүгд түүний харьяа болов. Хойд Түрэгтэй дайсагнав. Чиу цигийн хойгуур гурван Ми ууланд ордноо барив. Нас барсаны дараа дүү Тун Е ху хаан болж орд суув.
Тун Е ху хаан, цөс зоригтой бөгөөд арга ухаантай. Дайнд туршлагатай. Тэгээд хойшоо Тэ лэ-г нэгтгэж, баруун тийшээ Перс хүрэв. Өмнө тийш Жи Винтэй хиллэн бүгдийг нь эзлэв. Арван хэдэн түмэн (зуун хэдэн мянга) нум агсагчид бий. Баруун орныг эзэрхэж, урьдах Үсүны нутагт нутаглана. Ши улсын хойно бий Мянган булагт өргөөгөө нүүлгэв. Баруун орны олон улсын ванд тэр Же ли фа цол олгож, Ту дун түшмэл томилж, хараа хяналтдаа байлгав” гэж Хуучин Тан төрийн бичиг, Түргийн шастир доодод бичжээ.
Тайлбар: Мянган булаг нь өдгөө Казахстаны Жамбул муж болно.
“Сүй улсын Да егийн (Сүй улсын Да егийн он нь НТ605-618 он болно) сүүлчээр баруун Түрэгийн И ху хаан олон удаа дайлж Персийг ялав. Персийн ван Ку са хэг Баруун түрэг алав. Түүний хөвгүүн Шэ ли өргөмжлөгдөв. Е ху гаас тэдний цэргийн захирагчийг хуваан, улсыг нь хянан захирснаас Перс Е хугийн албат болов. Е ху хаан үхсэнтэй тохиолдон хянан захирагч нь Персэд өөрөө эзэн мэдэж, ахиж баруун Түрэгт харъяатахгүй болов. Ши лэ орд суугаад нэг жил болоод нас барав. Ку са хэгийн хүүнийг ван болгон өргөмжилбөөс, баруун Түрэгүүд ахиад алав. Шэ лийн хөвгүүн Да же фан нь Фулинд (Өнөөгийн Ирак) оргон хүрэв. Улсын хүмүүс өргөн аваад өргөмжлөв. И хэн зи хэмээдэг. Урьд хоёр жил байгаад нас барав. Ахынх хөвгүүн И сы хуг өргөмжлөв” гэж Хуучин Тан төрийн бичиг, Баруун Руны шастирт бичжээ.
Энэ үеэс эхлэн бүх мал аж ахуйтныг перс, арабууд Турк гэж дуудах болов. Үүнээс болж түүхэнд том төөрөгдөл үүсжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 10 а
Дунд оронд НТ 618 онд үүссэн Тан төр аажмаар хүчирхэг болж мал аж ахуйтан Өтүгэн Түрэг төр, Үсүнь Түрэг төрд хүчтэйгээр нөлөөлж эхлэв.
Тан төрийн хоёрдугаар эзэн Ли ши минь буюу Тайзун хуандигийн тухай өгүүлэхгүйгээр энэ үеийн түүхийн мөн чанарыг билэрэх боломжгүй.
Тайзун нь нэг сая умардын мал аж ахуйтныг тариаланч, нэхмэлчин болгох бодлогыг амжилттай явуулжу байв.
Ли ши мин чухам Дунд орны хан үндэстэн байсан уу, эсвэл Мал аж ахуйтан хүн үндэстэн байсан уу? Энэ тухай Дунд орны судлаач Chen yan ge (陈寅恪) судалгаа хийжээ. Ли ши мин-ээс дээш З үе тоолвол: аав нь болох Ли Юан (李渊), өвөө нь болох Ли бинг (李昞), элэнц нь болох Ли ху (李虎) baina
Дунд орны өөр нэгэн судлаач Yao wei yuan (姚薇元) –гийн судалгаагаар Тан улсын Ли овогтны Гао че (өндөр тэрэгт高车) ний 12 овогийн нэг болох Qi fu li (泣伏利) –ээс үүсэлтэй, сүүлээр Дунд орны Ли 李 овог авжээ. Gao che (高车) нь Уйгурын дээдэс болно. Үүнээс үзэхэд Тан төрийг байгуулсан Ли овог нь Хүн үндэстэн болно.
Ли овогийн эхийг харваас Li hu (李虎)-ийн абгай ямар үндэстэн болох нь тодорхойгүй , харин бусад Ли овгийн аваал эхнэр нь бүгд Сяньби хүмүүс (鲜卑人) байна.
Ли юан (李渊) –ний эхнэр нь Сяньби хүн болно. Түүхэн сурвалжид Доу тай хоу буюу Доу хатан (窦皇后) гэж нэрлэдэг. Доу овогтон нь Сяньбигийн доторхи Хе Доу Лин (纥豆陵) хэмээгч болно.
Ли ши мин-ий хатан нь Занг сун хуанг хоу буюу Занг сун хатан (长孙皇后) болно. Тэр Сяньби хүн байна. Занг сун овог нь Сяньби-гийн доторх То ба (拓跋氏) овгоос гаралтай. Эндээс харахад Ли ши мин-ий аавын тал Хүн үндэстний нөлөө хүртсэн цэвэр Дунд орны хүн байна. Ээжийн тал нь Тариалан ахуйтан болсон Хүн үндэстэн байна. Тэр багаасаа Хүн хэлийг сайн мэддэг нэгэн байжээ. Энэ тухай Хуучин Тан төрийн бичиг, Түрэг дээд шастирт ингэж бичжээ: “Тай зун болон Чи жүн түшмэл Го ши лян, Жүн шу лин түшмэл, Фан шуан лин, жанжин Жоу фан жи, зургаан морьт цэрэг аван Вэй гол дээр ирэв. Же литай гол алслан ярив. Гэрээ зөрчсөнийг зэмлэв. Тэдний ахлагч болон цэргийн удирдагч их цочив. Бүгдээр морьноос буугаад мөргөцгөөв. Удалгүй олон цэрэг хүрэлцэн ирэв. Асар хүчирхэг цэргүүдийг Же ли үзэв. Мөн Сы ли-ийг хорьсныг мэдээд ихэд сүрдэв. Тай зун ганцаараа Же литэй ус алслан ярив”.
Эх бичиг судлаач хүний хувьд Хүн хэлний Сяньби уулын аялагтай Ли ши мин Хүн хэлний Алтан уулын аялагтай Же ли-тэй ус гатлан алсад хоёул ярилцажээ. Энэ үед Шивэй гэж байснаас Монгол гэж байсангүй, монгол хэл гэж байсангүй.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 10 б
Ли ши мин буюу Тан төрийн хоёрдугаар эзэн Тайзун нь мал аж ахуйтны төрийг хэрхэн буулгаж авсан нь Дунд орны сонгодог гадаад бодлого болно. Энэ бодлого Тайзунаас өмнө Хан төрийн үед байжээ, одоо ч байна. Энэ тухай Хуучин Тан төрийн бичигт маш тодорхой бичсэн тул өнөөгийн монгол төрийн эрх баригчид, монгол сэхээтнүүд үүнийг заавал мэдэх ёстой. Уг мэдлэг манай үндэсний ой санамжийн нэг хэсэг мөн. Энд Дунд орон ямар муухай, ямар сайхан бодлоготой гэж өгүүлэх нь илүүц бөгөөд мянга мянган жилийн хугацаанд өмнөд хөршөө өвөг дээдэс минь мэдэж байсан шиг өнөөгийн бид заавал үүнийг мэдэж үр хойчисдоо өвлүүлэх ёстой. Дунд оронтой харилцахдаа өвөг дээдсийнхээ хийсэн алдааг давтаж үл болно. Үүний тулд энэхүү өгүүллийг мань бичиж сууна.
Мал аж ахуйтан угсаанаас Дунд орончсон Ли ши мин хэмээгч мал аж ахуй, тариаланч аж ахуй гэх хоёр соёлыг хоёуланг нь сайн мэдэж байв. Тэр 627 онд ор суухад, бэхжээгүй Тан төрд нь умард мал аж ахуйтан аюул учруулж байв.
Ли ши мин-ий хувийн зан чанарын талаар хэдэн үг.
Тэр цөстөй, зоригтой нэгэн нь байжээ. Үүнийг батлах нэг жишээ. Дунд орны гүнд нэвтрэсэн түм илүү морьт цэрэгтэй Түрэг Жэ ли хаан дээр Ли ши мин зуу илүү морьт цэрэгтэй шууд очиход бүгд цожив. Ли ши минь өгүлэрүн: “Миний улс болон хаан хоёулаа хэзээд нэг нэгнийгээ гомдоохгүй хэмээн андгайлсан, андгайг тэвчин. Яагаад миний газар нутгийн гүнд ороод ирэв? Тулалдъя хэмээн ирлээ. Хэрвээ хаан өөрөө гарах бол сайн. Би хаантай байлдъя. Хэрвээ цэрэг агтаараа болъё гэвэл би ганцаараа зуу морьтонтой байж л байна”. Же ли инээгээд дуугарсангүй. Ли ши мин мал ахуйтны ёсыг сайн мэддэг нэгэн байжээ. Хөхөгчин тахиа өдөр. Хотын баруунд хүрч цагаан адуу гарган Же ли-тэй Бян гүүрийн дээр андгайлав. Түрэг Же ли хаан цэргээ татан ухрав.
Ли ши мин улстайгаа байгуулсан ангайндаа үнэнч гэдгээ ингэж харуулжээ: “Есөн сард Же ли гурван мянган агт, түмэн хонь өргөв. Дээдэс (Тайзун) авсангүй. Дундад улсаас булааж дээрэмдсэн хүн ардыг буцааж өг гэв” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ. Ли ши мин ёстой нэгэн нь байжээ.
Ли ши мин-ий мал ахуйтантай хийх далд бодлогоо сайд нартаа ингэж хэлжээ: “Өнөөдөр би хуяг дуулгаа нууж дайснаас зайлсхийж энх тайвныг баримталж байна. Эргүү хулгай (мал ахуйтнууд тэднийг дээрэмдэг учир тэднийг Дунд орныхон хулгай гэнэ) нар өдгөө оморхоглож байна. Өнөө маргаашаас үхэл мөхөл нь эхлэж байна! Тэднийг эзлэж авах гэвээс түүнтэй сайн харилцаатай байх хэрэгтэй. Учир нь энэ болой” гэж Хуучин Тан төрийн бичигт бичигджээ. Тайзун мал ахуйтны гол овогтнуудтай сүжирч, тэдний итгэлийг авч чадсан тул 627 онд Алтан уулын баруун өмнө орших Тэ лэ-гийн Шо яан тоо, Орхон Сэлэнгийн зааг дээр орших Тэлэ-гийн Уйгур, Байгаль нуурын өмнө орших Тэлэ-гийн Баргу нар Тайзунд урвав. Же ли цэрэг явуулаад тэднийг дийлсэнгүй.
Тэр жил зуд болж Хонь адуу бүгдээр үхэв. Их өлсгөлөн болов. Энэ үед Тайзунгийн түшмэд Түрэг рүү довтолъё гэсэн санал гаргахад Тайзун хариу өгүлэрүн: “Эр хүмүүний ганцхан үгэнд итгэх гэж бий. Хаан хүний хэлсэн үг ажээ. Сайн цагт ижилдэн найрамдаж зуд зовлонтой үед мөхөөх муу санаа өвөрлөөд яах вэ? Олон сайдын санааг би зөвшөөрөхгүй. Түрэгийн олон аймаг урваж хөрвөн зургаан хошуу мал нь үхэж дуусчээ. Би ганцхан итгэлийг барина. Дайлахыг хүсэхгүй байна. Ёс алдах цагт нь яг бариад авъя” гэж Хуучин Тан төрийн бичигт бичигджээ. Энд Тайзуны билгэ ухаан нь хүн амын цөөнх Түрэг овогтныг ядарсан цагт нь дэмжих бодлого явуулж байна. Хэрэв Хүн амын дийлэнх төвийн Тэ лэ нар төрийн эрхэнд гарвал Дунд улсад амаргүй. Үүнийг Тайзун билэрхийн дээдээр билэрч байв. Тайзун Дунд орны Тан төрийнхөө төлөө холч бодлого явуулж байна.
Олон жил дараалан Өтүгэнд цас их оров. Зургаан хошуу малын ихэнх нь үхэж дуусав. Улсад нь их өлсгөлөн нүүрлэжээ. Хүн ардынхаа хүслийг Же ли өгч чадахгүй байв. Олон аймгуудийг шавхаж шахсанаас дээр дооргүй үймж, гадна дотонгүй ихэнх нь урвав. 631онд Же ли-г өөрийнх нь албад байсан овгууд түүн рүү дайрав. Же ли ядууран хоосорч баригдан Тайзун хуандийд хүргэгдэв. Тайзун хуанди өгүлэрүн: “Вэй гол дээр нүүрэлдэн андгайлаад түүнээс хойш их ял хийгээгүй. Тэрээр үүнийг онцлон яллалтгүй гэв” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ. Тайзун Же ли-д эхэлж Тай пу түшмэлийн цол олгож, дараа нь Ци ши түшмэлийн цолыг ахиулан олгов. Же ли зовжу, гуниглажу 634 онд нас баржээ.
“Улсын ихэсийг хуралдуулж оршуулав. Тэдний заншлыг хүндэтгэн Ба голын зүүнд цогцсыг нь шатаав. Го И ван хэмээн нэхэн өргөмжилж нас барсны дараах цолыг нь Хуан хэмээв. Түүний урьдах сайд Ху лу да гуан түшмэл, Ту го Хүн Ше хүзүүгээ огтлон хойллог болов” гэж Хуучин Тан төрийн бичигт бичигджээ. Энэ үед Тан төрийн Ли овогтон Тэнгэр итдэг байсан тул цогцос шатаадгүй байжээ. Түрэг төр Буддын шашин авснаас хойш талигаачийн сүнсийг биенээс нь хурдан гаргахын тулд шатаадаг болжээ.
Энэ удаа Ли ши минь мал ахуйтны итгэлийг хэрхэн олж авав гэдгийг уншигч таньд хүргэхийг зорив. Өнөөгийн Дунд улсын бодлого Тайзун хуандийгийн үед явуулж байсан бодлого хэвээр байна. Учир нь тэд бичиг номоо хадгалж чадсан тул мянган жилийн өмнөх, хоёр мянган жилийн өмнөх үйлээ өнөөгийн Дунд орны эрх баригчид мэдэж буй. Мануус үндэсний ой санамжаа гээсэн тул төр засагтайгаа хамт шинэ төрсөн хөвүүн шиг загнаж байна. Энэ нь аюултай тоглоом. Үндэсний ой санамжаа сэрээх нь тулгамдсан асуудал болоод байна. Дунд орноос сурах зүйлээ заавал сурах ёстой. Төр барих ухааныг Дунд оронд манай өвөг дээдэс өгсөн гэдгийг өнөөгийн бид мартаж үл болно.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 10 в
Яагаад манай Түрэг төрийг таван хошуу малтай биш зургаан хошуу малтай гэж Дунд орны үе үеийн баримтад 24 түүхэн бичигт орох Хуучин Тан төрийн бичигт бичив?
"Түрэгийн олон аймаг урваж хөрвөн зургаан хошуу мал нь үхэж дуусчээ. Олон жил дараалан Өтүгэнд цас их оров. Зургаан хошуу малын ихэнх нь үхэж дуусав. Улсад нь их өлсгөлөн нүүрлэжээ" гэж уг бичигт бичжээ.
Өтүгэнд гахай тэжээж байсангүй. Харин ойн булангийн буюу хойд зүгийн овогтон гахай тэжээж махныхаа гол хэрэгцээг хангадаг байжээ. Манай уншигч нарын мэдэх Хуучин Тан төрийн бичиг ингэж бичжээ: “Ши вэй хэмээгч Киданы өөр удам ажээ. Нохой гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ. Арьсаар нь нэхий хийж, эр эмгүй хувцас хийж өмсөнө". Өнөөгийн ойн булангийн улсуудын хөдөө аж ахуйн салбар дахь мах үйлдвэрлэлийн статистикийг хархад гахайн мах голлох мах нь хэвээр байна.
Саяны уулан дахь Хакас улсад 2014 оны статистикаар 30,5 мянган тонн мах бэлджээ. Үүнээс гахайн мах 7,7 мянган тонн, үхэр 14 мянган тонн, тахиа шувууны мах 5 мянган тонн, хонь ямаа 2,6 тонн мянган тонн, бусад төрлийн мах 1,2 мянган тонн. Нийт бэлтгэдэх махны 25 хувийг гахайн мах эзэлж байна. Энд нэг сонин тоо бол Хагас улсад 52 мянган толгой гахайнаас жилд 7,7 мянган тонн мах бэлдэж байхад, 276 мянган толгой хонь ямаанаас дөнхөг 2,6 мянган тонн мах бэлджээ. Хонь ямааныхаа тооноос бараг 5 дахин бага толгой гахайнаас гурав дахин их мах бэлджээ.
Саяны уулан дахь Тува улсад 2009 оны статистикаар 128 мянган үхэр, 25 мянган гахай, 926 мянган хонь ямаа тоологджээ.
Буриад улсад 2015 оны статистикаар 440 мянган толгой үхэр, 135 мянган толгой гахай, 340 мянган толгой хонь ямаа бүртгэгджээ. ОХУ-ын Буриад улсад мах бэлтгэлээр гахай толгой цохиж байна.
ОХУ-ын Забайкальский крайд 2013 оны статистикаар үхэр 471 мянган толгой, хонь ямаа 510 мянган толгой, гахай 105 мянган толгой байжээ. Махны үйлдвэрийн 35 орчим хувийг гахайн мах эзэлдэг болов уу.
Дунд орон мал аж ахуйтны 6 хошуу малтай гэж тооцдог байжээ. Энд өнөөгийн мануусд хамгийн чухал нь таван хошуу мал, зургаан хошуу мал даа биш манай нутаг дэвсгэр ямар том байсныг ухаарахад оршино. Хойд зүг буюу ойн буланд гахай тэжээх нь хамгийн үр өгөөжтэй ажил үеийн үеэд байжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 10 г
Дунд орны мал аж ахуйтны эсрэг явуулсан бодлого.
Түрэг төрийн Же ли хаан өөрийнхөө хур байсан овгуудад цохигджээ. Дараа нь НТ 630 онд түүнийг тэд барьжу Тан төрийн Тайзун хуандийд хүргэжээ. НТ 630 оноос Илтерс хаан ор суусан. НТ 683 он хүртэл буюу 53 жилийн хугацаанд Өтүгэн дэхь мал аж ахуйтан Дунд орны Тан төрийн хур байжээ. Энэ цаг хугацаанд болсон гол үйл явдалуудыг Дунд орны түүхэн эх сурвалж Хуучин Тан төрийн бичигт өгүүлснийг манай түүхэн эх сурвалж Гол тигэн, Тонуйкук хадан бичээсэнд батлан нэмэлт мэдээлэлтэй өгүүлжээ.
Тан төр хойд булангийн ху нарт ямар бодлого хэрэгжүүлж тэднийг 53 жилийн хугацаанд өөрийнхөө хур болгов гэдгийг нь өнөөгийн монголчууд мэдэх ёстой. Ийм үйл хожим давтагдаж болзошгүй.
Хуучин Тан төрийн бичиг дэхь Түргийн шастир дээд-д Тан төрийн Ли ши мин буюу Тайзун хуанд Хил түвшитгэх тухай сайд нартайгаа хэрэн зөвлөлдсөн тухай маш чухал түүхэн баримт байна. Үүнийг та бүхэнд тайлбарлая:
"Хил түвшитгэх тухай зөвлөв. Төрийн түшмэд хэлснээр Түрэг хүчтэй байж Дундад улсыг урт хугацаагаар үймүүлжээ. Өдгөө доройтож буураад биднийг дагав. Бишрэн дагасан учир биш болой. Хувь тавилан тийм болохоор удам аймгаар нь ялган салгаж Хэ наны Ян, Юй гэх газраар тархаан, Жоу, Шианаар (захиргааны нэгжээр) салган суулгаж, тариалан нэхмэл хийлгэж зуун түмэн Хугийн (Хүн) хулгай нарыг харц ард болгон шингээх нь Дундад улсад өрх айл нэмж байгаагийн ашиг бий. Хилийн гадна хэзээд хоосон байх болно" гэж Хуучин Тан төрийн бичигт бичигджээ.
Тайлбар: Тан төрийн үед Дунд орны хүн ам 50 орчим сая байжээ. Тан төрийн үед тариалан аж ахуй мал аж ахуйг хол гүйцэн түрүүлжээ. Тэд умард орны мал аж ахуйтныг их хэмжээгээр Дунд орон руу нүүлгэж тэднийг тариалан нэхмэл хийлгэх төлөвлөгөө боловсруулжээ. Дунд оронд тэдэнд газар зааж, засаг захиргааны бүтцэд хуваах төлөвлөгөө гаргажээ. Тэдний гол зорилго нь хилийн гадна хэзээд хоосон байлгахад оршжээ.
"Жун шу ли түшмэл Вэн яан богийн зөвлөснөөр Хан улсын Жян угийг оноор, бууж өгсөн хүннү нарыг У Юань харуулан доор байршуулсан гэдэг. Бүтэн аймгаар нь байлгаж хамгаалагч халхавч болгож, газар нутгийнх нь зан заншлаар нь байлгаснаас төвхнөсөн ажээ. Нэгт тэр нутаг нь хоосон, хоёрт хардаж сэжиглэхгүй болно. Хэрвээ Хэ наны Яан, Юйд явуулбаас тэдний зан араншинд нь тааруулах хэрэгтэй, албадаж үл болно. Тай зунаас зөвшөөрөв".
Тайлбар: Энд Тан төрийн түшмэл Вэн Яан Бо 500 жилийн өмнөх болсон түүхийг толилуулж байна. Энэ өдгөө Монгол улсын улс төрчдөөс 500 жилийн урьд болсон түүхийг сөхөж чадах нэгэн нь байгаа болов уу. Үндэсний ой санамж гэдэг ямар чухал нь эндээс харагдаж байна.
"Ми шу жян түшмэл Вэй жэн: “Түрэг эртнээс өдгөө хүртэл энэ мэт доройтож буураагүй. Дээд тэнгэр тэднүүсийг даран сөнөөв. Дээдсийн сүмийн сүр хүч болно. Дахиад хэдэн үеэрээ Дундад улсыг дээрэмдэн хүн ардад өшөөрхөн занаж, Хуан ди түүнийг буулган бөхийлгөв. Хядан сөнөөж үл болно. Хэ бэйд буцааж хуучин нутагт нь суулгая. Хүннүчүүд хүн зүстэй араатан зүрхтэй. Хятад угсаа биш болбоос хүчирхэгжээд дээрэмдэж тална. Доройтвол дуугүй дагана, ач энэрлийг эс тооно. Ариншин нь тийм болой. Чин, Хан улс тэдний ийм байдалд гачигдаж, хүчтэй жанжинаа явуулан дайран цохиж, Хэ наныг хороон авч, Жюнь сум болгов. Хуан ди яагаад тэднийг дотор газар суулгах гээд байна? Дахиад хэлэхэд өдгөө тэднээс хэдэн арван түмэн хүн бууж өгөв. Хэдэн жилийн дараа зуу дахин өснө. Ханцуй болон тохой доор минь шурган сууж, эзэн хуан дийн орд шунана. Сэтгэл санааны өвчин болж, хожим хойно гай зовлон болно. Ялангуяа Хэ нанын газар байлгаж үл болно” гэж Хуучин Тан төрийн бичигт бичигджээ.
Тайлбар: түшмэл Вэй жэн Хэнанд мал ахуйтныг эс суурьшуулах бодолтой байна. Мөн тэр 500 жилийн өмнөх Хан төрийн түүхийг сөхөж байна. Одоогоор хэдэн арван түмэн хүн бууж өгөв гэдэг нь 200 000 орчим хүн Дунд оронд очжээ гэж билэрэгдэж байна.
Вэй Яан Бо айлтгасан нь: “тэнгэрийн хөвгүүнийг цаг ивээв. Тэнгэр газар өөрчлөгдөв. Дагахаар ирэгсдийг асран тэжээвээс болно. Өдгөө Түрэг мөхөж сөнөөд ганц сэтгэлээр дагав. Эзэн та энэрч өр өвдөхгүй. Хаяад халдаахгүй болвоос тэнгэр газрын ёсонд нийцэхгүй. Түшмэл миний үзэхээр Дөрвөн харийн санааг мохоож үл болно. Хэ наньд суулгах ахиад амь орсонтой адил буюу. Бидний сургаальд шимтээд үүрд урвахгүй болно” гэв.
Тайлбар: Вэй Яан Бо түшмэл өөрийн сургаальдаа оруулахаар тэд үүрд урвахгүй гэсэн санааг хэлжээ. Мөн энэ үйлийг хийхдээ дөрвөн зүгт буй харь улсын санааг мохоож болохгүй гэдэг нь тэд их томоор сэтгэж буйг өгүүлж байна.
Вэй Яан Бо бас: “Богд хүмүүний ёс нь бүхэнд нэвтэрсэн байдаг, эрт дээр үеийн цэцэн мэргэн вангийн сургаж хэлсэн үг зөндөө бий. Амь сүнсээ түрэгүүд андгайлж бидэнд тушаав, аминчилж хамгаалан дотор газар суулгаваас болно, ёсчилон дагуулж, ёс жаягт сургаваас хэдэн оны дараа бүгдээр тариачид болно. Толгойлогч ахлагчийг нь сонгож, харуул хамгаалагч болгон, сүрээр айлгаж сургаж номловоос юуны зовлон байх бий? Гуан угээс өмнөд Шан юйг дотоод Жюньд суулгасан бөгөөд, Хятадыг хамгаалах хүчтэй сайд болгож, үе үеэрээ урваж шарвасан юм байх үгүй” гэв.
Тайлбар: Тэднийг сайн сургахаар тариачид болдог гэж тэр өгүүлж байна. Мөн өмнөд Хүн нар шиг Дунд орныг умардын мал ахуйтнаас хамгаална гэсэн санааг тэр дэвшүүлж байна.
Мөн Вэй Яан бо тэдний ахлагч нар жанжин түшмэл цол олгох тухай өгүүлжээ. Вэй Яан Бо хэл амандаа хурц, хэмжээлшгүй зүйлийг ишилж өгүүлэв. Тай зун түүний саналыг зөвшөөрчээ. Заримд нь Ли овог соёрхжээ.
Хамгийн сонин нь энэ бүхнийг Гол тигэн, Тонуйкукын хадан бичээсэнд манай хүн хэлээр нэмэлт мэдээлэлтэй бичжээ.
Өтүгэний Түрэг улс нь Тан төрийн хур болсны дараа тэдний нутаг усыг 14 жоутай (хошуутай адил захиргааны нэгж) Чан юй захиргаа, найман жоутай Ханхай захиргаанд хуваажээ. Захиргааны бүх ноёд түрэг цол хэргэмээ Тан төрийн цол хэргэмээр сольжээ. Энэ тухай бас манай хадан бичээст бичжээ.
Энэ хугацаанд гурван хүн өөрсдийгөө хаанд өргөмжилжээ. Өөрсдийнх нь хүнээр нэгийг нь алуулж, бусдыг нь өөрсдийнх нь хүнээр Тан төрд авчируулжээ.
Дүгнэлт: Өнөөгийн монголчууд энэ тухай анх удаа сонсож байгаа болов уу. Үүний тухай хадан дээр манай өвөг дээдэс бидэнд бичин үлдээжээ. Энэ асуудал дахин давтагдах магадал ихтэй.
Өнөөдөр Дунд орны Валютын нөөц 3,1 их наяд ам доллар байна. Монгол хүн болгонд 100 000 ам доллар өгөхөд 300 тэрбум ам доллар буюу нийт валютын нөөцийх нь 10 хувь болно. Манай газар ус Дунд орны газар устай хэмжээгээрэй 1:6 харьцаатай. 1400 жилийн өмнө манай дээдсийг хахуулдан хүчлэн өмнө орон руу нүүлгэх арга хэмжээг өмнөд хөршийн маань дээдэс авчээ. Энэ бол факт. Дахин ийм үйл давтагдахгүй, давтуулахгүйн тулд бидэнд болон манай үр хойчисд ийм үйлийн эсрэг дархлаа тогтсон байх ёстой.
Манай зарим уншигчид маань Тан төрийн бичигт гарсан Зургаан хошуу малыг гахай биш сарлаг юм биш үү. Зарим нь илжиг гэж заалгаж байсан гэх юм.
Batbagana Badarch: 6 хошуу мал гэж энэ бичигт дурджээ. 6 дахь хошуу мал нь ямар амьтан бэ?
Bolderdene Altanerdene: 6 Хошуу гээд бгаа нэгэнд нь сарлаг ордоггүй юмуу.
Baljinnyam Batnaidal: Orsuud utsan gahai. Сала гээд ukrain gahain ooh ideh durtai. Teriig l hiideg bailgui dee
Tsolmon Baasa: 6 hoshuund sarlag ordog bishuu. Juun gahai ve
Ania Boldmaa: Сарлаг баймаар юм? Сарлаг хожим энд нутагшсан юмуу?
Та бүхний анхаарлыг дахин нэг зүйлд хандуулая!
Элчиг адууны төрөлд орно. Элчиг адууны дундаас Луус төрнө, Сарлаг үхрийн төрөлд орно. Сарлаг үхрийн дундаас хайниг төрнө гэх мэт. Өтүгэнээс умаршаа өнөөгийн Алтайск, Хагас, Тува, Буриад, Забайкалск, Иркутск эдгээр том газар ус Өтүгэнд харъяалагдаж байжээ. НТ VII зуунд тэнд орос хүн ирээгүй байжээ. Өвөлдөө эдгээр нутагт цас ихтэй, өдөр болгон зудтай гэсэн үг. Өвлийн бэлчээр байхгүй тул тэдэнд хонь ямаа байхгүй. Зөвхөн өвлийн бэлчээртэй бага шиг газар усанд нь бага саг хонь ямаа байна. Үхэр, адуу нь өвөлдөө тэжээлтэй учир маш цөөхөн. Энд тарга тэвээрэг авна гэсэн ухагдахуун байхгүй. Тарга гэдэг нь өвлөө өвлийн бэлчээрээр давах хүчийг хэлнэ. Ийм газар усанд үндэс идэж чадах гахай тэжээнэ. Гахай махных нь Өтүгэн дэхь хонь ямаа шиг махны гол эх үүсвэр нь байсан, одоо ч байна. Зургаан хошуу мал гэж гахайг өгүүлж байна. Энд Хүн үндэстний газар ус ямар том байв гэдгийг ухаарах нь чухал. Ийм газар усанд хүмүүс дундын ижилсэн хэлтэй байжээ. Үүнийг нь Хүн хэл гэнэ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 11
Дараагийн хэсэг өгүүлэлд НТ683-оос НТ 740 он буюу нийт 57 жилийн Өтүгэн дэх Түрэг төрийг баригч Ашна овогтны тухай НТ 683-оос НТ 704 оны Үсүнь дэх Түрэг төрийг баригч Ашна овогтны тухай өгүүлнэ. Энэ хугацаанд болсон гол үйл явдлуудыг мануус Хадан бичээс дэхь түүхэн эх сурвалжаа, Дунд орны Тан төрийн эх сурвалжтай мөргүүлэн сэрээнэ. Ийм давуу тал манууст гарч ирэв. Уг хугацаанд болсон үйл явдлыг ингэж сэрээсэн түүхчид байхгүй.
Дунд орны нүдээр цөлийн (говийн) цаана 680 оны эхээр байдал ямар байв гэдгийг тодорхойлцгооё.
Цөлийн хойно ямар ч хаан байсангүй. Дунд орны захиргааны хувиарлалтаар 14 жоутай (хошуутай адил захиргааны нэгж) Чан юй захиргаа, найман жоутай Ханхай захиргаанд хуваажээ. Захиргааны бүх ноёд түрэг цол хэргэмээ Тан төрийн цол хэргэмээр сольсон байжээ. Олон хүн үндэстэн хүмүүс Дунд оронд очиж аж амьдарч байжээ. Дахин хувиарлалтанд орсны улмаас хүн амын дийлэнхи Хүн угсаатны цөм Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа голын Тэлэчүүд Есөн угсааны зохион байгуулалтанд оржээ. Есөн угс гэдэг нь угтаа Өтүгээнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй хүн амын цөм Хүн угсаатан болно. Энэ тухай хожим өгүүлэх болно. Энэ удаагийн цуврал дөхөм өгүүлэл маань Ашна овогтны байгуулсан Түрэг төрийн түүхийг мухарлах зорилготой тул гол анхаарлыг тэдэнд зориулна. Цөлийн цаадах мал аж ахуйтан бүх овгууд Дунд орны Тан төрийн хур болсондоо сэтгэл гутару байв.
Дунд орноос урван буцаж Шар мөрний цааш нүүх мал ахуйтнууд их байв. Хамгийн түрүүнд нүүж очсон нь бусдыгаа хураачих вий гэж Тан төр санаа зовж байжээ. Тан төрийн бодит удирдлага 683 оноос 705 он хүртэл хоёр хүүгээ богино хугацаанд хаан болгон буулгаж дараа нь өөрөө хатан хаан болсон 武則天 Ву Цэтян эмд байжээ.
Буйла нэрт Илтэрс (Их улсаа хамагч) хаан.
Энэ үед Буйла (Тонуйкукын бичээс дэхь хүн нэр нь. Тэмээний буйл байж болно, төрөхдөө бүдүүн дуу гаргасан (буйлсан) байж болно) буюу Го ду луй (Хуучин Тан төрийн бичиг дэхь нэр нь. Дунд оронд хэргэлж байсан нэр нь) хэмээгч Же ли хааны харьяат, Ашина овогт байв. Түүний өвөө нь Тан төрийн Тоотон түшмэл байжээ. Буйла үе үлирсан Тоотон түшмэл байв. Тэр салж бутарсныг хурааж "Зун цай" (ханзалсан нэр, өнөөгийн Баянхонгор Говь алтай аймгийн дунд дахь хар хөрстэй газар) орж дээрэм хийв. Нийт таван мянга илүү хүмүүнийг цуглуулав гэж Дунд орны эх сурвалжинд бичжээ.
Уул балгадаас нийт долоон зуун хүн хураасан ахлагч шад цолтой байжээ гэж Тонуйкукын бичээсэнд оржээ. Билгэ Тонуйкук хамгийн түрүүнд буюу үзүүрт хаантай болох саналыг шад Буйла-д тавьж түүнийг Илтэрс (Их улсаа хамагч) хаанд өргөмжлөв. Үүнийг мэдсэн Есөн угсыхан сандарч дээрээ хаантай болж Кидан, Тан улсад Илтэрсийг цохих санал явуулав. Тан төрийн хувьд хүн амын дийлэнх Тэлэгийн цөм Есөн угс төр барьснаас хүн амын цөөнх Ашна овгынхон төр барьсан нь дээр тул тэд хөдөлсөнгүй.
"Есөн овогтоныг дээрэмдэж, хонь адуугаас асар олныг олзолжээ. Алгуур хүчирхэгжиж өөрийгөө хаанд өргөмжлөв" гэж Дунд орны эх сурвалжид бичжээ. Буйлааг эхэлж хаанд өргөмжлөөд дараа нь Есөн угсыг дараа нь дарсан тухай манай эх сурвалжинд бичжээ. Энд утга зөрөхгүй байна. Дунд орны эх сурвалж Өтүгэнд төр илээ үүсгэсэн жинхэн Илтэрс хааны тухай бичжээ. Манай эх сурвалж явцыг бичжээ. Илтэрс хаан өвчнөөр 691 онд өөд болжээ. Илтэрс хааны түүхэн гавьяа.
Буйла багатар (баатар) буюу Илтэрс хаан сая хүнийг Дунд орон руу нүүлгэх бодолгыг тасалжу чаджээ. Тэр найман жил ор сууж өвчнөөр өөд болсон нь түүний байр суурь Өтүгэнд хир бөх байсныг хэлж байна. Түүний хамгийн гол зэвсэг нь өөрийн үзэл бодлоо таниулж чадсанд оршино. Тэр Өтүгэнд 53 жилийн дараа дахин мал ахуйтны төрийг сэргээв. Энэ утгаар манай 1911 оны ангид улс болсонтой ижил. Буйлааг ямар хүн байсныг манай Гол тигэний хадан бичээс Хуучин Тан төрийн бичээстэй мөргөлдөж байж түүний ач гавьяа бүрэн дүүрэн хардав. Гол тигэний бага бичээс үүний тухай өгүүлнэ.
Манай цуврал дөхөм өгүүллийн гол зорилго нь Ашна овогтны байгуулсан Түрэг төрийг анхнаас нь дуустал нь та бүхэнд тайлбарлахад оршино. Буйла баатар өөрөө гол сэдэв биш учир энэ удаа үүгээр товчлов.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 12
Мочо хаан буюу Ачим хаан НТ 691-716 он
Дунд орны түүхэн эх сурвалжуудтай манай түүхэн эх сурвалжууд мөргөж буй учир уг хугацаанд болсон үйл явдлын талаар, Ачим хааны үйлийн талаар хөдлөшгүй бодит, харьцангүй дүүрэн мэдээлэл сэрээжу чадав. Манай өгүүллийн зорилго Ачим хаан биш учир энэ удаа хамгийн чухал гэсэн зүйлийг нь та бүхэндээ хүргэнэ.
Мочо -Дунд орны эх сурвалж дахь нэр нь, Ачим- хадан бичээс дэхь нэр нь. Мочо нь 691 онд Буйла ахынхаа өөд болсон жил ор сууж 716 онд өөд болжээ. Мочо нь цөстөй, зоригтой, билгэ ухаан өндөр нэгэн нь байжээ. Тэр сир Түрэг төрийг хамгийн хүчирхэг болгосон хаан.
696 онд Киданы ахлагч Ли жин Тан төрөөс урваж тэдний Ин фугийн захиргааг эзлэв. Энэ нөхцөл байдалд Мочо буюу Ачим хаан ухаан сэдэж Тан төрийн 武則天 Ву Цэтян хатан хаанд ийм санал хүргэв: “Хэ шийн дагасан өрхүүдийг буцааж өвгөөс аймгуудын цэрэг агтсыг аван улсын төлөө Киданыг дайрч цохие”. 武則天 Ву Цэтян хатан хаан үүнийг зөвшөөрөв. Мо чо Киданыг дайлж, аймаг олныг нь их ялав. Тэдний айл өрх бүхийг нь олзлов. Мо чо-гийн цэрэг үүнээс эхлэн хүчирхэгжив.
Дараа нь Мо чо Зэ тяанд хөвгүүн болъё гэв. Өөрөө охинтой, энх ураг барилдая гэв. Үүниийг сонссод Түрэгийн олон аймаг ирж түүнийг дагав.
Дөрвөн түмэн со үр, гурван мянган ли-д тариалахад шаардагдах хэрэгсэл Тан төрөөс салгаж чадсандаа Мо чо их бардамнадаг байжээ.
Тэр жил 武則天 Ву Цэтян хатан хаан өөрийн У овгийн хөвүүнийг Мо чо-гийн охинтой гэрлүүлэх тушаал гаргаж Ачим хааны өргөөнд их хэмжээний алталсан торгыг хүргэв. Тан төрд ор сууж байгаад буусан Ли эрхэм нэрт хоёр хүүгээсээ санал болгохын оронд Ву Цэтян өөрийн У эрхэм нэртээс хөвүүн санал болгосонд Ачим хаан их хэлэгнэн цэрэг морьдуулав.
Ачим хааны эсрэг 武則天 Ву Цэтян Ю у вэй жанжин Ша то зун и-г гучин түмэн (300 000) цэрэг аваад байлд гэв. Яан жин рун-ыг арван түмэн цэрэг аваад байлд гэв.
Мо чо, Хэн юуй даогаар гарч, Вэй жоуг дээрэмдэн, Фэй ху сүтийг бүслэв. Давшиж Дин жоуг байран, Ци ши түшмэл Сун яан гао-г алав. Байр байшинг галдан шатаав. Эр эмсийг дээрэмдэн булаав. Хөгшин нялх гэж ялгахгүйгээр бүгдийг алав. Зэ тяан их хилэгнэв. Мо чо-г алсан хүмүүнд ван цол олгоно нэж зарлав.
Мо чо, Жао, Дин зэрэг жоугийн найман есөн түмэн (80 000-90 000) эр эмийг булааж, У хуй замаар гарч одов.
697он Мо чо өөрийн дүү болон Буйла-гийн хүү хоёрт нэг бүрд нь хоёр түмэн (20 000) цэрэг удирдуулан Дунд орны хилийг нэвтрэн хүн ам олзлох болов.
700 онд тэд Лун Ю дахь Тан илээс тэжээж байгаа түм илүү адууг аван оджээ. Мо чо-д түмэн адуу хэн нэгэнд бэлэглэх хэмжээний тоо, Тан илийн цэргийн хэрэгт тэжээж байсан түмэн адуу нь стратегийн түвшид ач холбогдолтой хүчин.
Мо чо, Лин жоугийн Мин ша сумыг дээрэмдэв. Лин у цэргийн их захирагч Ша то зун и байлдаад их уджээ. Төрийн цэрэг ялагдаж зургаан мянган илүү хүмүүн үхжээ. Мо чо-гийн цэрэг давшиж Юань, Хуй зэрэг мужийг дээрэмдэв, Лун иуд адуулж байсан түм илүү адууг дээрэмдэн одов.
Мо чо-г алах хүмүүн байваас улсын ван болгохын зэрэгцээ бас Вэй их жанжны цол олгон, хоёр мянган ширхэг эд юм соёрхоно гэж Тан төрийн хуанди зарлав.
715 оны намар Мо чо болон есөн овогтын ахлагч А бо сы нар элсэн цөлийн хойгуур байлдав. Есөн овогт ялагдаж хүмүүн мал нь их хорогдов. А бо сы харьяат олноо дагуулан ирж дагав.
716 Мо чо хойшоо Есөн овогт Баргу-г дайлахаар мордож, Үдэ гол дээр байлдав. Баргу их ялагдав. Мо чо ялсандаа бардамнаж ганцаараа буцав. Хамгаалалт үгүй байв. Бургасан дотор яваж байгаад Баргугын явуул цэрэг Же жи-тэй гэнэт тааралджээ. Мо чо-г дайрч цавчин алав. Харьд очсон элч Хао лин чуантай хамт Мо чо-гийн тэргүүнийг Дунд орны нийслэл хотод авчрав.
Энэхүү өгүүллийг бичиж байх зуур Гол тигэн, Билга хааны хадан бичээсийг эргэн харахад урьд бодож байгаагүй сэр маньд төрөв. Ачим хаан Мо чо-гийн талаар Тан төрийн бичигт гардаг шиг биш ердөө наймхан мөр Гол тигэний хадан бичээсэнд оржээ. Ачим хааны хийсэн тулаан бүрд шад цолтойгоор Билгэ хааны оролцож байжээ. Билгэ хаанд зориулсан бичээсэнд бүх тулааныг оруулжээ. Үндсэн сэдвээсээ хазайхгуйн туд үүгээр зогсооё.
Мо чо дөчин түмэн (400 000) нум сум агсагчидтай. Же лигээс хойш хамгийн хүчирхэг байлаа. Мо чо-гийн гол зорилго Өтүгэнд өмнөөс олон тооны хүн авчирч ажлуулах. Хүн нэмэхээр хүнс нэмэн гэдэг газар ус бол хамгийн их малтай Өтүгэн. Энэ үйлийг Хүн төрөөс Их монгол төрийг хүртэл хүчтэй байх үедээ мал ахуйтнууд байнга хийж байв.
Цэргийн сүрдээ эрдэж харьяат олноо дарлана. Мо чо өнгөрсний дараа аймгийн ихэнх нь салж сарнив. Ачим хаан Ашна овгоос үүсэлтэй Сир овгын Түрэг төрийг хамгийн ихээр хүчирхэг болгожээ.
Дунд орны эх сурвалж манай эх сурвалжтай мөргөж буй тул Буйла баатар буюу Илтэрс хаан, Мо чо буюу Ачим хаантай холбоотой цогц мэдээллийг СИЭ гаргаж чадав. Үндэстнийхээ түүхэнд зориулан баригдах шинэ музейд Илтэрс хаан, Ачим хаан, Билгэ хааны тухай бүрэн үзмэр гарах боломжтой болов.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 13
Өтүгэн Түрэг төр 716-733
716 он буюу Ачим хааныг өөд болсон жил Буйла-гийн (Илтэрс хаан) хөвүүн Чо тэлэ (Гол тигэн) талийгач Мочо авга ахынхаа бага хаан цолтой хөвүүн болон бүх үеэл, итгэлт хүмүүс, бага түшмэлүүдийг нь алав. Бага түшмэл Тонуйкук нь Гол тигэний ах Можиляны (ханз дуудлагатай нэр нь. Тэр хожмийн Билгэ хаан) хадам аав учир тэр түүнийг өршөөжээ. Гол тигэн Можилян ахыгаа Билгэ хаан гэж өргөмжлөв.
Билгэ хаан 716 онд ор суув. Уул цол нь шад. Өршөөнгүй найрсаг зантай. Билгэ хааныг ор суухад зарим овгууд Тан төрийг дагахаар завдав. Билгэ хаан дагахаар завдсан овгуудыг эзэлмэгц түүнд өмнө зүг хөдөлж дээрэм хийх санаа төрөв. Тонуйкук Билгэ хаанд ингэж хэлжээ: “Тан улсын эзэн эрэмгий байна. Хүн ард нь амар амгалан, жилийн өнгө бас тэгш сайхан байна. Зай завсар гэж алга. Халдаж үл болно. Манай нутаг шинэхэн тогтсон, ядаргаа тарчиг бас арилаагүй тул гурван жил амарч амьсгалах хэрэгтэй. Түүний хойно харж байгаад яахаа тогтоох нь зөв”. Билгэ хаан билгэ Тонуйкукыг дагав.
Энэ хугацаанд Билгэ хаан хотын хэрэм ханыг засан янзалжу, Буддын сүм дуган барьжу байв. Тонуйкук түүнийг ингэж сэхээрүүлжээ: “Болохгүй. Түрэгийн хүн ам бага, Тан улсын зууны нэгтэй ч тэнцэхгүй. Ус өвсийг даган нүүж, байнга нэгэн газар суухгүй байваас мануус тэдэнтэй тулж байлдах туршлагатай болно. Хүчтэй болбоос цэрэг татан дээрэмдэж болно. Буурай болбоос ууланд, ой дотор шурган бултана. Тан улсын цэрэг хэдийгээр олон боловч арга нь байхгүй. Хот суурин баржу сууваас Тан улсад идэгдэнэ, сүм дуган бариваас хүмүүнийг сул дорой болгоно. Дайчин чанараар хүчтэйг шалгаруулах арга огт биш, хэрэглэж болохгүй”. Билгэ хаан түүний ухааныг их бишрэн дагав.
Билгэ хаан Тонуйкукын ухааныг дагаж Буддын шашныг Тэнгэр итгэлээр сольжээ. Үүний баталгаа нь манай хадан бичээс дэхь эхний үгс:
Билгэ хаанаас урьд урлагдсан Хүйс толгойн бичээсийн эхний үгс “Бити нэр (номтой хүмүүс буюу төвдөөр лам нар) хаан, тигэн” гэж эхлэнэ.
Билгэ хаанаас хойш урлагдсан Гол тигэн бичээс “Тэнгэр цаг тэнгэрдээ”, Билгэ хааны бичээс “Тэнгэр цаг тэнгэр”, Тариатын бичээс “Тэнгэрдээ болмогц”, Тэсийн уйгур бичээс дотор “Тэнгэрдээ” гэж бичигджээ.
Буддын шашинтай үед төрийн хадан бичээсэнд хааны өмнө “бити нэр” гэж бичиж байна. Тэнгэр итдэг үед төрийн хадан бичээсэнд хааны өмнө “Тэнгэр” гэж бичиж байна. Билгэх хаан Тонуйкукын ухаанаар НТ 573 оны үеэр Та бэн хааны залж ирсэн Буддын шашныг Тэнгэр итгэлээр эргүүлэн сольжээ. Та бэн хааныг олзны хувраг Чи улс баян хүчирхэг нь буддын шашиндаа байна гэж сэхээрүүлэхэд тэр үндэстнийхээ эрх ашгийн төлөө Бурхны шашныг авжээ. Билгэ хааныг билгэ Тонуйкук Бурхны шашин хүмүүнийг сул дорой болгоод байна гэж сэхээрүүлэхэд тэр үндэснийхээ эрх ашгийн төлөө бурхны шашныг орхижу, эргүүлэн Тэнгэр итгэлийг авав. Манай өвөг дээдэс ямар ч шашин, итгэлийг үндэсний эрх ашгаас доогуур тавьдаг байв.
720 оны өвөл. И ши да фу түшмэл Тан төрийн баруунд орших Басмал, зүүнд орших Ши Кидан хоёртой үгсэн Түрэг илийг довтолхоор тохиролцов. Билгэ хаан үүнийг сонсоод их сүрдэв. Тонуйкук Билгэ хаанд өгүлэрүн: “Басмал өдгөө хойт өргөөнд бий. Зүүн дэхь Кидан, Ши баруун дахь Басмал хоорондоо маш их зайтай, чадал нь хүрэхгүй. Тан төрийн И ши да фу түшмэл цэрэг агтыг тооцон бодсон ч энд хүрч ирж чадахгүй. Ирж чадна гэж бодоход ирэхийг харж байгаад өргөөгөө хойшоо гурван өдөр нүүлгэвээс Тан улсын цэргийн хүнс дуусна. Тэгээд аяндаа буцна. Басмал нь хүч багатай бөгөөд ашигт дуртай. Зарлиг сонсоод лавтай үзүүрлэж (түрүүлж) ирнэ. И ши да фу түшмэл цэрэг агт ирэхгүй, Басмал ганцаар ирвээс дайрч цохих хэрэгтэй. Байдал дандаа өөрчлөгдөж байдаг шүү!”.
721 оны намар Басмал үнэхээр Түрэгийн цацар өргөөнд ирэв. И ши да фу түшмэл болон хоёр харийнхан ирээгүй байв. Басмад айгаад ухрав. Билгэ хаан дайрах гэтэл түүнд Тонуйкук өгүлэрүн “Эдний харъяат олон нутаг хүртлээ мянган ли (нэг ли ойролцоогоо хагас км, энд Тонуйкук барагцаагаар өгүүлж буй) явна. Үхэн байлдан дайрч болохгүй. Харин цэргээр сүрдүүлэх нь дээр” гэв.
Тонуйкук цэргээ хуваан дөт замаар урьдаар Басмалын хойд ордныг нь дайрав. Ялсан цэргээр Басмалын буцаж яваа олныг дайрж ялав. Түргүүд бүгдйиг нь амьдаар барьж эр эмсийг нь олзлон одов.
Тонуйкук цэргээ татаж, Чи тинээс гарч, Лян жоугийн үхэр хонийг дээрэмдэв.
Мөн Тонуйкук Тан төрийн цэргүүдтэй тулав. Тан төрийн цэргүүд салхи шуурганд хөлдөж бэртээд, нум сумаа алдсан хэрэг гарав. Түүнээс шалтгаалан Тан төрийн цэрэг их ялагдав. Билгэ хаан үүнээс их тэнхэрч, Мо чогийн харъяат байсан олныг бүгдийг нь хураав. Удалгүй элч явуулан Тан төртөй найрамдахыг хүсэв. Тан төрийн Шуан зун (712-756) хуандийд хөвгүүн (хүргэн хүү нь) болъё гэж Билгэ хаан гуйваас дээдэс зөвшөөрөв. Шан гүнжийг гуйв. Дээдэс үлэмж бэлэгтэй өгөн буцаав”.
727 онд Билгэ хаанд их түшмэл Мэй лу чо-г төрд явуулж, гучин сайн морь өргөв. Тэр цагт Турпан Билгэ хаанд захидал нэвтрэлцэж, нэгэн цагт хамтдаа дээрэмдье гэж зөвлөжээ. Билгэ хаан захидлыг Тан төрийн хуандийд өргөв. Хуанди түүний үнэнчийг сайшаав. Шо фаний цэргийн баруун талын Шоу жан чэн хотыг хамтарсан зах болгохыг зөвшөөрөв. Жил бүр Жян бо торгоос хэдэн арван түмэн толгой хилд өгөхийг зөвшөөржээ.
731 оны хонь жил Гол тигэн үхэв. Жин у жанжин Жан чуй шин, Ду гуан лан жун түшмэл Лу шиян-д тамгат бичиг бариулан очуулав. Гашуудалд оролцож хөшөө босгов. Дээдсээс хөшөөний бичээсийг бичиж, сүм боснов. Чулуун дээр дүрс сийлэн дөрвөн талд нь түүний байлдаж байгааг дүрсэлжээ.
731 онд Их түшмэл Мэй лу чо нь Билгэ хаанд хор өгсөн боловч тэр үхсэнгүй. Тэгээд урьдаар Мэй лу чо-г дайлж, хамсаатныг нь устгав. “Түүнийг нас барахад хөвгүүнийг нь И ран хаан болгов. Жун жэн чин түшмэл Ли чуан-г явуулж гашуудалд оролцуулав. И раныг бичгээр өргөмжлөн хөшөө сүм босгов. Сударч түшмэл бойдоо даамал Ли рунээр хөшөө бичээсийг бичүүлэв” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ.
Билгэ хааныг өөд болоход Баруун түрэг төр үгүй болсон байв. Энэ тухай хожим өгүүлнэ.
Билгэ хааны тухай баримт мэдээлэл арвин байна. Энэ удаагийн өгүүллийн маань зорилго Билга хаан биш 716-733 онуудад Түрэг төрд өрнөсөн гол үйлийг таньд хүргэхэд оршив.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 14
Өтүгэн дэхь Түрэг төрийн мөхөл
Удалгүй И ран хаан өвчилж үхэв. Түүний дүүг 740 онд Дэн ли хаанд өргөмжлөв. Дэн ли хэмээгч хан хэлээр үйлийн үр хэмээсэн үг. Дэн ли нас балчир байв. Түүний эх нь Тонуйкукын охин болно. Бага түшмэл Ин сы да ган-тай далдуур явалдаж төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцдог. Дэн ли авга ахтайгаа цэрэг агтыг хуваан захирдаг. Зүүн дэхийг зүүн Ша, баруун дахийг баруун Ша гэж дуудна. Хамаг шилдэг цэргээ хоёр Шад хуваана захирна. Удалгүй Дэн ли болон түүний эх нь баруун Ша-г дуудан авчраад алав. Харъяат олныг нь нийлүүлэн авав. Харин зүүн Ша аюул ирхээс имээж цэрэг аван Дэн лийг дайрч алав. Өөрийгөө У су ми ши хаанд өргөмжлөв. Зүүн Ша-г улсын хүмүүс нь хүлээн дагахгүй байв. Басмал аймаг бослого гарган дайрав. Зүүн Ша их ялагдаж зугтан одов. Улс нь үймэв. Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тигэн, Би га хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо Тан төрд ирж дагав. 742 он найман сард дагсан Ху нар Тан төрийн нийслэл хотод ирэв. Дээдсээс урьдаар Тай сүмд бараалхаж, дараа нь ордог харшид уулзаж, ахиад Хуа э асарт дайлав. Дээдэс шүлэг уянгалаж тэр хэргийг тэмдэглжээ гэж Хуучин Тан төрийн бичиг дэхь Түргийн шастир дээдэд бичжээ.
Манай Алтан уулан дахь овгуудыг аймаглаж Өтүгэнд ил төрөө байгуулж, 190 жилийн дараа тэдний сүльдсан цөөхөн хэсэг нь харьяат аймгаа аван Дунд оронд очин Тан төрийг дагав. Тэд эх нутаг Хөх нууртаа буцжээ.
744 онд Басмалыг Уйгур аймаг цохиж Өтүгэнд төр улсаа үүсгэв.
Түрэг төрийг үүсгэгч Ашна овгийхны гарал үүсэл, тэдний Өтүгэнд Түрэг их улсаа үүсгэн завсартай 190 жилийн хугацаанд төр барьсан түүх ийм болно. Түрэг овогтны түүхийг он дараалал, өрнөсөн үйлээр нь Перс, Арабын эх сурвалжанд бичээгүй, ийм эх сурвалж тэдэнд байхгүй. Зөвхөн “Дунд орны Умард төрийн түүх Түрэг Тэлэ”, “Хуучин Тан төрийн бичиг”, “Шинэ Тан төрийн бичиг”, “Сүй улсын натар, шастирт” байна. Мөн манай хадан бичээсэнд буй Сир овогтны Түрэг төрийн түүх Дунд орны эх сурвалжтай мөргөж байна.
Манай Тонуйкук, Гол тигэн, Билгэ хааны хадан бичээс дэхь тольны 85 хувийг өнөөгийн монголчууд хэргэлж байна гэдгийг СИЭ өөрийн сургалтаар батлав.
Манай хэл соёлын эсрэг түрэмгийлэл үйлдэж буй Стамбулын туркын хэл нь араб, перс толь давамгайлсан, цөөхөн хүн тольтой хэл бөгөөд 1000 жилийн өмнө шинээр үүссэн холимог хэл гэж тодорхойлж байна. Тийм учир өнөөгийн Стамбулын туркууд манай хадан бичээс дэхь тольны 10 хувийг таних болов уу.
1923 онд Турк гэдэг нэрийг түүхэндээ анх удаа авсан Туркын дээдэс Өтүгэнд байгаагүй мөн манай Түрэг төрд огт хамаагүй гэдгийг СИЭ энэхүү 14 дөхөм өгүүллээр батлав. Османы дээдэс Дунд орны Тан төрийг дагаагүй, тэдний түүх Дунд орны Тан төрөөс эхлээгүй гэдгийг дахин сануулая. Перс, Арабууд 613?-618 оноос, Баруун Түргийн хур байх үеэс бүх мал аж ахуйтныг “турк” гэж нэрлэх болов. Өтүгэнд 744 онд Уйгур аймаг илээ үүсгэжү төрөө барив. Тэр цагаас Өтүгэний Уйгур төрийг турк гэж Пэрс арабууд нэрлэхээ болив. Үсүнь дэхь бутархай аймгуудыг Түрэг гэж Перс, Арабууд мөн хожим Орос турк нэрлэх болов.
Дараагийн бүлэг өгүүлэлд Ашна Түрэг төрийн хүн амын дийлэнх Өтүгэнээс хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй Хүн угсаатан Тэлэ байсан тухай, яаж Тэлэ Есөн угс болсон тухай., яаж Есөн угс Уйгур болсон тухай өгүүлнэ. Үүний дараа Баруун Түрэг илийн тухай өгүүлсэн дөхөм өгүүлэл 9-ийг үргэлжлүүлэн Үсүнь дэх Ашна овгын Түрэг төр хэзээ яаж тасрав гэдгийг өгүүлнэ. Үсүньд төрөө байгуулсан Ашна овогтон Стамбулын туркуудтэй огт хамаагүй гэдгийг та бүхэнд эх сурвалжаар дахин батлана.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 15
Түрэг төрийн тухай дөхөм өгүүллээс Ашна овог хаанаас яаж үүссэн, тэд хэзээ хэрхэн Өтүгэнд төрөө байгуулсан, тэд юунаас болж хоёр хуваагдсан, мөн хэрхэн мөхсөн тухай мэдээллийг Дунд орны эх сурвалжаар, өөрийн хадан бичээсийн эх сурвалжаар тайлбарлан уншигч та бүхэнд хүргэсэн. Мөн 1923 онд турк нэрийг улсынхаа нэр болгосон Стамбул дахь османы хойчист манай түрэг төр огт хамаагүй гэдгийн баталсан. Ашна овгийн сүүлийн ясту хүмүүс харьяат олно дагуулан Өтүгэнээс Дунд оронд очиж Тан төрийг дагасан тухай түүхэн материалын уншигч таньд хүргэсэн болно.
Энэ хүү та бүхэнд хүргэх цуврал өгүүлэл Өтүгэнээс хашаа ч яваагүй, Өтүгээнд хаанаас ч ирээгүй, Түрэг төрийн үед тэдний хүн амын дийлэнх байсан, Хүннүгийн хойчис Тэлэ, Есөн угс, Уйгурын тухай өгүүлнэ. Энэ хүү цуврал өгүүлэл нь манай түүхийн мөн чанарыг судалж чадаагүй ЗХУ-ын түүхчдийн монголчуудад бичин үлдээсэн түүхийг үндсээр нь өөрчилж буй.
Тэлэ
"Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно" гэж Умард төрийн түүх дэхь Тэлэ-гийн хэсэгт бичжээ.
VI зууны сүүл, VII зууны эхэн үеийн Тэлэ овгуудын газар зүй байршлыг зурган дээр тэмдэглэв. Туул голын хойд, Өтүгэн буюу Хангайн хэсэг, Алтан уулын баруун өмнө хэсэг, Байгаль далайн хойд хэсэг яг таг зурагдсан. Үлдсэн хэсгийг баримжаалав.
“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То РҮ хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харъяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай”. Умард төрийн түүх Түрэг Тэлэ.
Энд Тариалдаггүй гэдэг нь амуй тарьдаггүй гэсэн үг биш. Дунд орны ойлголтоор таван төрлийн тариа тариалахыг тариална гэж билэрдэг байжээ.
Энд “Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ” гэдэг нь Хүн өвс идэхийн тулд өвс даган нүүдэггүй, малаа оторлуулж буй үйл. Манайхаар буйр сэлгэж буй. Тэгэхээр бид нүүхийн тулд нүүдэг нүүдэлчид биш малаа оторлуулан малынхаа үр ашгийг хүртэхийн тулд нүүдэг мал аж ахуйтан юм. Буйр сэлгэх, оторлох үйлийг маань Оросууд кочевники гэж XVIII зуунд нэрэлжээ. Үүнээс хойш монголчууд нүүдэлчин гэдэг үгэндээ өөрсдөө төөрөв.
Доорхи зургаас харахад Хүннүгийн шууд хойчис Тэлэ Модун шаньюгаас хойш 900 жилийн дараа гэхэд төв нутагтаа оршиж байв. Зүүн талаас Дунху гаралтай Сянби, Руру овогтон Өтүгэнд ирж төр барихад Тэлэгийн дээдэс Өтүгэндээ олонхи нь болоод байж байв. Түрэг төр 552 онд Өтүгэнд ирж төр барихад Тэлэ өөрсдөө дийлэнх олонхи нь байв. Үүнийг билэрч байж л түүхээ билэрнэ. Энд бичсэн болгоны эх сурвалжийг Тэлэ-Хүннүгийн хойчис нэртэй 41-р нийтлэлээс уншаарай.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 16
Түрэг бол төрийн нэр. Тэлэ бол мал аж ахуйтан хүн амын дийлэнхи олонх нь болно. Тэлэ нар мал ахуйтны хамгийн сайн газар усанд оршжээ. Тэлэ-гийн хүн ам Үсүнь дэх хүн амаас, хуучин Дунху-гийн нутаг орон дахь хүн амаас олон болно. Түрэг төрд Түрэг нь малгай, Тэлэ нь толгой. Тэлэ чүүд хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй.
Бид энэ өгүүллийг бичих эх сурвалжаа Умард төрийн түүх Түрэг, Тэлэ, Хуучин Тан төрийн бичиг дэхь Уйгур, Бэйди-гийн хэсгээс авав
"Тэлэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно" гэж VII зуунд бичигдсэн Умард төрийн түүх дэхь Тэлэ-гийн хэсэгт бичжээ.
“Уйгурын дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Вэй улсын үед Тэлэ аймаг гэсэн нэртэй байв. Бага жижигхэн байтлаа баатарлаг хүчтэй. Гао чэгий түшиж, Түрэгт харьяалагдана. Өдгөө Тэлэ гэж нэрлэгдэнэ” гэж X зуунд бичигдсэн Хуучин Тан төрийн түүхэнд бичжээ. Тэгэхээр Тэлэ нь Уйгурын дээдэс болж байна. Тэд Түрэг төрийн хур байжээ.
Тэлэ-гийн заншил нь Түрэг лүгээ ихэнхдээ адил. Талийгаачийг оршуулах нь адилгүй гэж эх сурвалжинд бичжээ. Та бэн хаан 573 онд Чи улсаас Будда-гын шашин залж ирснээс үүдэн Түргүүд чандарлах ёсын үйлдэх болжээ.
Тэлэ-гийн товч түүхэн үйлээс: НТ 552 онд Түмэн Ру ру-г цохихын өмнө Тэлэ-гээс түм илүү өрхийг буулгаж авжээ. Энэ нь 60 000 орчим хүн болов уу.
“Тэр жил (601 онд) Түрэг Ни ли хаан болон Е ху жү-г Тэлэ дайлан ялжээ” гэсэн чухал баримт Умард төрийн түүх дэхь Түрэг, Тэлэ-гийн хэсэгт байна. Хэрэв Нили хаан нь Хүйс толгой бичээс дэхь Нири хаан юм бол уг бичээсийг сэрээхэд энэ маш чухал баримт болно. Хүйс толгойн бичээс хүн амын дийлэнх Тэлэ овогтны аялгаар бичигджээ.
Хуучин Тан төрийн бичигт Тэлэ-тэй холбоотой Баруун Түрэгт болсон нэгэн үйлийг ингэж бичжээ: “Тун Е ху хаан, цөс зоригтой бөгөөд арга ухаантай. Дайнд туршлагатай. Тэгээд Тэ лэ-г нэгтгэж, баруун тийшээ Перс хүрэв”. Тэгэхээр хүн амын дийлэнх Тэлэ-г 612-614 оны үеэр нэгтгэн цэргээ зузаатгаж Персийг Тун Е ху хаан эзэлжээ. Түүний цэргийн гол хэсгийг Тэлэ нар бүрдүүлж байжээ.
“Ши ви хаан До жи хэмээгч Чи мин хааны хөвгүүн болно. Дэлхий дахин (Дунд орон) ихээхэн үймж байгаа үетэй тохиолдоод Дундад улсын хүмүүсээс олон хүмүүн дүрвэж очсон бий. Тэдний угсаа нь хүчирхэгжин мандаж зүүн тийш Кидан, Ши вэй, баруун тийш Ту юу хун, Гао чангийн олон улс бүгдээр түүний харьяат болов. Зуу илүү түмэн нум агсагчтай. Хойт бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй” гэж Хуучин Тан төрийн бичиг дэхь Түрэг дээд шастирт бичигджээ.
Түрэг төрийн зуу илүү түмэн нум агсагч гэдэг нь сая илүү нум агсагч гэсэн тоо. Энд Үсүнь дэхь мал аж ахуйтны тоо ороогүй болно. Эдгээр нум агшаагчдын дийлэнхийг Тэлэ овогтон бүрдүүлнэ.
Тэлэ-гийн гол аймгуудын Хуучин Тан төрийн бичигт ингэж бичжээ:
“Удэгийн эхний үе (НТ 618-620) хүрээд Шө янь то, Чиби, Уйгур, Дубо, Гулигань, Доланьгэ, Пугу, Баргу, Тунло, Хүн аймаг, Сыже, Хушө, Шиже, Аде, Байши зэрэг нь цөлийн араар тархна. Шө янь тогийн өгүүлэхээр уг овог нь Шө болно. Дээдэс нь Яань то-ийг дайлан мөхөөд, харьяат олныг нь олзолсноос Шө янь то аймаг хэмээн нэрлэгдэх болов. Тэдний ноёд тушмэд цэргийн зэвсэг болон занзаншил нь Түрэгтэй ихэнхдээ адил”.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 17
НТ 630 оноос 683 он хүртэл Өтүгэний мал аж ахуйтан аймгууд бүгд Дунд орны Тан төрийн хур болжээ. Тэлэ Инанч билгэ Бугу хаан ор суухад мал аж ахуйтан овгуудын байршил Тан төрийн доор ямар байсан тухай та бүгдэд өгүүлэх болно. Инанч билгэ Бугу хааны тухай Уйгур Хүннүгийн хойчис нэртэй 45-р нийтлэлд өгүүлсэн болно. Энэ удаа Хуучин Тан төрийн бичиг дэхь Бэй ди шастир, Уйгар шастираас сонирхолтой түүхэн баримтыг та бүхэнд дэлгэнэ.
Битигч Рашид-ад-Дины Судрын чуулганд “Найман, Уйгур болон бусад олон овгынхны дээд нь Инанч (үнэнч) билгэ Бугу хаан. Инанч билгэ Буку хаан үнэхээр хүндтэй эзэн байсан бөгөөд олон хүүдтэй нэгэн байжээ. Том хүүг нь Бай-Бука (Баян Бугу) гэсэн нэртэй байжээ” гэж бичжээ.
Хуучин Тан төрийн бичиг дэхь Уйгур шастирт түүнийг Пуса хаан, Хуучин Тан төрийн бичиг дэхь Бэй ди шастирт түүнийг Инани хаан гэж өгүүлнэ. Цаг хугацаа, орон зайны хувьд Пуса Инани хоёр нэг хүн гэдэг нь тодорхой болов.
НТ 628 онд Тэлэ овогтон Инани долоон түм илүү өрхийг удирдан Түрэг төрийг дагав. Жели хааны төр буурсатай тохиолдон Инани харъяат олноо дагуулан Желийг дайрч их ялав. Түүнээс Жели-гийн олонхи овог Жели-гээс урван Инанийг дагажээ. Бүх овгууд Инанийг ахлагч болтугай хэмээв. Инан болсонгүй. Тэр үед Тан төрийн Тайзун хуанди Хэнгэрэг далбаа түүнд соёрхож Жэнжү билгэ хаанд өргөмжлөв. Инани их баярлав. Инань Өтүгэн уулын доор ордоо барив. Түүнийг Уйгур, Баргу, Аде, Тунло Пугу Ши зэрэг том аймгууд бүгд дагажээ.
629 онд Тайзун Инани-д эрдний илд болон эрдний ташуур соёрхов.
630 онд Инань Өтүгэний хойгуур Туул голын урдуур өргөөгөө барив. Зүүн тийшээ Ши вэй, баруун тийш Алтан уул, урагшаа Түрэг, хойшоо Байгаль далай хүрнэ. Энэ нь Хүннүгийн голомт газар ус болно. Цэрэгт морьдох хорин түмэн 200 000 хүн бий. Улсаа хоёр хөвгүүндээ өмнө хойно гэж аймаглан хуваав.
641 онд Дунд орны Тайзун хуанди Тай шан уулыг тахиж байх үед Инани хүүдээ 200 000 цэрэг гарган Ши мо-г довтлуулав. Ши мо Тайзунаас тусламж авав. Инани-ний хүү ихээр ялагдаж Инани буруугаа хүлээн найрамдав.
642 онд Инани гурван мянган агт өргөн Тайзун хуандигаас ураг гуйв. “Хэрэв хойд бүдүүлгүүдийг цэрэг явуулан мууг нь цэвэрлэвээс хойд хил зуун жил амгалан тайван байна. Хэрэв тэд ирж гуйваас ураг барилдаж аажмаар тэднийг хазаарлан ногтолж гучин жил амар амгалан байна” гэж Тайзун боджээ. Шин мин гүнжийг өгөхөөр болов. Инанийг хуримын бэлэг бэлд гэв. Инань өөрөө хөрөнгө муутай тул улсаасаа хөрөнгө татан бэлгийн малыг Тайзун руу илгээв. Замд бэлгийн малын дийлэнхи үхжээ. Тайзун бэлгийн бус мал авчирав гээн зарлиг гарган хуримыг тасалжээ. Асуудал хуримын маланд байв уу? Инани бодит байдалд муу байв уу? Хурим болоогүй нь үнэн болно.
645 оны үеэр Инани нас барав. Түүний бага хүү нь ахыгаа алж ор суув. Инани-ний бага хүүгийх нь зан хэтэрхий бачуу, доорхи хүмүүсдээ энэрэлгүй, ихэвчлэн тэднийг алж хяддаг болохоор тэд түүнийг дагасангүй. Инани-ний бага хүү цэрэг томилон Ша жоуг дээрэмдэв. Үүнээсээ болж Тангийн цэрэгт цохиулав. Харъяат түмнийг нь Тангийн цэрэг олзлов. Тэр тэднээс зугтаж хожим Уйгурт алуулав. Удам угсаа нь таслагдав.
Энэ удаа Тэлэ овогт Инанч билгэ Бугу хааны тухай өгүүлэх нь манай зорилго биш байв. Манай гол зорилго Өтүгэний мал аж ахуйтан овгууд Тан төрийн хур байх үед овог аймгуудын нөхцөл байдал ямар байв гэдгийг үзүүлэх зорилго агуулав.
Тэлэ-гийн нийт хүн амын талаар ийм баримт байна. “Тэлэ-гийн олон овог Уйгур, Хулу, Е ли фа зэрэг нь бүгд зуу илүү түмэн өрхтэй. Хойд газраар тархан амьдарна” гэж Хуучин Тан төрийн бичиг дэхь Бэй ди хэсэгт бичжээ. Зуу илүү түмэн өрх гэдэг нь сая илүү өрх болно. Судлаач мань уг тоонд цочирдон дахин шалгуулахад уг тоо зөв байв.
Мал аж ахуйтны өрхийн дундаж тоог Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл”-ээс авч болно. Үсүн улсын өрхийн тоо 120 000, хүн амын тоо 630 000 гэж уг номонд бичжээ. Тэгэхээр нэг өрх дунджаар 5 хүнтэй болж байна. Нийт Тэлэ болон тэдний олон овог 5 сая хүн амтай байжээ.
Үүнийг нотлох нэг баримт Хуучин Тан төрийн бичиг дэхь Түргийн шастир Дээд хэсэгт байна.
“Ши ви хаан ... Зуу илүү түмэн нум агсагчтай. Хойт бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй” гэж уг бичигт бичжээ. Зуу илүү түмэн нум агсагчтай гэдэг нь сая илүү нум агсагчтай гэсэн үг. Дээрхи таван сая хүн амын тавны нэг нь нум агсагч гэхээр яах аргагүй энэ хоёр тоо таарч байна.
Дүгнэлт: Түрэг овогтон 640 онд өнөөгийн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн өмнө хэсгээр оршиж байжээ гэсэн мэдээлэл Тонуйкук хадан бичээс дэхь мэдээлэл, Гол тигэн хадан бичээс дэх мэдээлэлтэй таарч байна. Тэднийг Ашна-гийн салбар Сир овогтон гэнэ. Сир-ийн олон тоо Сирт буюу Сарт байж болно. Сартуул гэдэг үг үүнээс гарсаж байж магад. Энэ бол ердөө таамаг буюу төлөв.
Тан төрийн Тайзун хуанди Өтүгэн дэхь мал аж ахуйтны хааныг томилдог байжээ.
Өтүгэнд хүн амын дийлэнх нь оршиж байжээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 18
Энэ удаагийн өгүүллээр Түрэг төрийн дараа үүссэн Уйгур төрийн тухай биш Түрэг төрийн үед байсан Уйгур овогтон, Өтүгэний мал ахуйтан Тан төрийн хур байх үед аймаг болсон Уйгурын тухай өгүүлэх болно.
"Тэлэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно" гэж Умард төрийн түүх дэхь Тэлэ-гийн хэсэгт бичигдсэн ул үгийг өнөөгийн монголчууд хэзээ ч мартаж болохгүй.
“Уйгурын дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Вэй улсын үед Тэлэ аймаг гэсэн нэртэй байв”” гэж Хуучин Тан төрийн бичиг дэх Уйгурын шастирт бичигдсэн ул үгийг өнөөгийн монголчууд хэзээ ч мартаж болохгүй. Яагаад мартаж болохгүй гэдэг нь хэн энэ газар усны эзэн гэдгийг тогтоох, хэн нь хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг тогтоох жанжин шугам уг үгэнд оршино.
Тэлэ-д анх По гу, Тунло, Уйгур, Баргу, Гай ло бу байжээ. Уйгур нь анх Сы жин гэж нэртэй байсан, дараа нь Уйгур болжээ. Сэлэнгэ мөрний саваар нутагладаг байжээ.
645 оны үеэр Тэлэ Инани нас барав. Түүний бага хүү нь ахыгаа алж ор суув. Инани бага хүүгийх нь зан хэтэрхий бачуу, доорхи хүмүүсдээ энэрэлгүй, ихэвчлэн тэднийг алж хяддаг болохоор тэд түүнийг дагасангүй. Инани бага хүү цэрэг томилон Ша жоуг дээрэмдэв. Үүнээсээ болж Тангийн цэрэгт цохиулав. Харъяат түмнийг нь Тангийн цэрэг олзлов. Тэр хөнгөн морь унаад зугтаж хожим Уйгурт алуулав. Удам угсаа нь таслагдав.
Жен гуаны дундаж үеэр Уйгур овогтны ахлагч Ду ми ду болон олон овогтон Шө яан то (Тэлэ-гийн нэг аймаг) Думи хааныг их ялжу аймаг олныг нэгтгэн авч газар нутгийг нь эзлэв.
647 онд Тайзун тэднийг Шө яан то-г эвдсэн гавъяатай гэж тэднийг дотоод харшдаа найр хийжү тэднийг зочлов. Тайзун Уйгурт Ханхай фу захиргааг захируулах болов. Тэдний ахлагчийг их жанжин болгож Ханхай фу захиргааг хавсран хаших болов. Думи ду өөрийгөө хаан гэж өргөмжлөв. Тайзун түүнийг ангид болно гэж эмээгээд өөрийн өндөр тушаалт түшмэлээ очуулж Ду ми ду-г Зо вей их жанжин, зарим хүмүүст бас их жанжин цол олгов. Тайзун Уйгурын газар нутгыг баруун Түргийн хаан Ашина Хэ лүгээр захируулав. Уйгурууд үүнд дурамжхан байв.
655 онд Уйгур цэрэг гарган сү сы етэй хамт Гуулин улсыг дайлав.
681-682 онуудад Уйгур аймаг аажмаар хүчирхэгжив. Өтүгэн ууланд суув.
Есөн угс. Угс гэдэг үгийг Үсүнийхэн буюу өнөөгийн Дундад азийхан Огуз гэнэ. Угс Огуз угта нэг үгний хоёр аялага. Дундад азийх нь уг үгний утгыг энэ өдгөө мэдэхгүй явна. Угс гэдэг нь угсаа гэдэг үгнээс гаралтай.
“Арван нэгэн ду ду түшмэл бий. Угтаа есөн угсаа аймаг байв. Нэг дэх нь Ёо ло гэ хааны угсаа болно. Хоёр дахь нь Ху дө гэ, гурав дахь нь Дө ло у, дөрөв дэх нь Мө гэ ши чи, тав дах нь А у ди, зургаа дахь нь Гэ са, долоо дахь нь Ху вэн су, найм дахь- нь Ёо у гэ, ес дэх нь Ши е у-гийн угсаа болно. Нэг аймагт нэг ду ду түшмэлтэй. Басмалыг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Гэ ло луг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Тус бүрд нь таван ду ду түшмэл тавьж нийлүүлээд арван нэгэн аймаг хэмээн нэрлэв. Аянд дайн болгонд тусгай хоёр аймгаар хошууч болгон явуулдаг” гэж Хуучин Тан төрийн бичиг дэх Уйгурын хэсэгт бичжээ. Яагаад Тогс угс буюу Есөн угс гэж нэрлэв. Яагаад бүгдийг нь Уйгур нэрэн доор хурааж болсонгүй? Хариулт хялбар. Тухайн үед Дунд орны умард орших Мал ахуйтан овог аймгууд Тан төрийн хур байсан учир, Тан төрийн оноосон захиргааны нэгжид хамаардаг учир тэднийг хүчирхэг болсон Уйгур аймаг хурааж эс дийлнэ. Тэд жаран жилийн дараа өөрийн Уйгур төрт илээ байгуулах болно.
Жилийн дараа буюу 683 онд Сир Түрэг овогтны Буйла Хөхийг давж Өтүгэнд ирж Есөн угсыг цохиж Төрт илээ Өтүгэнд байгуулсан. Энэ тухай та бид 11-р өгүүллээр, Ачим хааны тухай 12-р өгүүллээр, Билгэ хааны тухай 13-р өгүүллээр, Мо чо-гийн ач Бо дэ зи тигэн, Билгэ хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо Тан төрд очиж дагав гэдгийг 14-р өгүүллээр мэднэ.
Дүгнэлт: Одоо манууст Өтүгэнд Түрэг төр үүсэхийн өмнөх байдал, дараах байдал, Тан төрийн хур байх үе, Илтэрс Сир Түрэг төр байгуулж тэдний хойчис жар орчим жилийн дараа Дунд орныг зорьсон тухай бүрэн мэдээлэл байна. Төвийн чадалтай овог нь бусдыгаа асар бага хугацаанд аймаглаж байна. Дунд орны үе үеийн түүхчид манай дээдсийн түүхийг сайн хөтөлжээ гэж мань дүгнэж байна. Хүннүгийн голомт газар ус нь мал ахуйтны төв нутаг. Ул нутагт маань хамгийн их хүн амтай овог, овогтон аймаг оршиж байна. Алтан уулнаас ирсэн Ашна овгийхны Түрэг аймаг Өтүгэнд төрөө байгуулж, төр нь мөхсний тэд 53 жилийн хугацаанд өнөөгийн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн урд хэсгээр нутаглаж байв. Энэ хугацаанд Тэлэ чууд гэхэд хэд хэд өөрчлөгдөв. Хэдэн аймаг хүчирхэгжин алга болов. Төвийн аймагт улс төр эдийн засгийн бужиганаан их байна. Овог аймгийн нэр их солигдож байна.
Түрэг ирээд, дараа нь Уйгур ирлээ гэдэг нь ЗХУ-ын зохиомол түүх байна. Эх сурвалжаас гадуур түүх байна. Үүнийг засах ёстой.
Мал аж ахуйн төв овогтон нь хаанаас ч ирдэггүй, хаашаа ч явдаггүй юм байна. Манай Түрэг төрийг Стамбулын туркууд өөрийнх болгох гэж шамдаж байна. Тэдэнд эх сурвалжаа байгаа бол түүнийгээ дэлгэхийг мануус шаардаж байна. Бид тэднээс хоосон баримтад кино биш эх сурвалж шаардаж байна.
НТ 552 оноос 742 он хүртэлх Өтүгэн дэх Хүн үндэстний түүх тодорхой болов. Иймд зөв үгээр зөв илэрхийлж сурах шаардлагатай байна. Ховд аймгийн Манхан сумаас олдсон хөгжмийн зэмсэг ятга нь Хүннү-гийн хойчис Тэ лэ-гийн Чи би овгын нутгаас олджээ. Хөгжмийн зэвсгийг Дунд орон мал аж ахуйтан улсаас залсан тухай баримт Хожуу Хан улсын бичигт байна. Уг ятган дээр “Чавхан цурай энд тогтсон" гэж бичжээ. Иймэрхүү олдворыг ингэж зөв өгүлэрүн: "Монгол төрийн хүн үндэстэн бидний Түрэг төрийн үе буюу VII зуунд амьдарч байсан дээдсийн маань хөгжмийн зэвсэг".
Академич С.Чулууны амнаас орос школын нүүдэлчин гэдэг үг гарч байна. Энэ нь буруу. Мануусын дээдэс нүүдэлчид биш мал аж ахуйтан. С.Чулуун уг хөгжмийн зэмсгийг "дурсгал" гэж нэрэлж байна. Тухайн түүхэн үйлийн гэрч нэгэн нь, тухайн үйлийг эргэн дурсахын тулд уг түүхэн үетэй холбоотой ямар ва нэгэн биет зүйлийг бүтээн үлдээдэг. Үүнийг дурсгал, мемориал гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайнд фашизмаас Европыг чөлөөлсөн Зөвлөлт дайчдын гэгээн дурсгалд зориулсан Зайсан толгой дахь цогцолбор байна. Тэднийг дурсахын тулд уг биет зүйлийг бүтээжээ. Манай ятга түүхэн олдвор болохоос дурсгал огт биш. С.Чулуун нэг монгол, нэг түрэг гэж өгүүлж байна. Иймэрхүү түүхэн олдворыг ямар ч эргэлзээгүй, манай өвөг дээдсийн олдвор гэж шууд тунхаглах ёстой. Стамбулын туркуудад ийм хөгжим байсангүй, одоо ч байхгүй. Зөв үгээр, зөв илэрхийлж сурцгаая.!
Монголын нутагт МЭ 6-9-р зуунд төр улсаа мандуулан оршиж байсан Түрэгүүд нь бидний өвөг дээдсийн нэг үе болох нь түүхийн эх сурвалжаар батлагдаж байна. Гадаад, дотоодын түүхчидийн ярьдаг, заадаг: "Түрэг нь Туркын эртний өвөг дээдэс юм, тэд Монгол нутагт 300-400 жил улсаа байгуулж, оршин тогтнож, захирч байгаад нэг л өдөр бүгд баруун зүг нүүдэллэн одсон бөгөөд одоогийн Туркын нутагт хүрсэнээр шинэ газар нутагт шинэ улсаа байгуулсан. Тэдний нүүдэллэх замд таарсан олон улс оронд Түрэгүүд үлдэж хэл, соёлоо үлдээснээр өнөөдөр дундад болон төв азийн олон улс орон түрэг хэлт орон болжээ" гэдэг түүх, "Түрэгийн эзэнт гүрний түүх" нь гуйвуулсан, зохиомол түүх болох нь эндээс ойлгогдоно. Түрэг нь Хүн гүрний нэг хэсгийн хойчис бөгөөд мал ахуйтны нийгэм дэх овог-аймаг-улс бүрэлдэх, оршин тогтнох жамын дагуу Ашна овгоос хүчирхэгжин хавь ойрын хамаг овгыг хураан дагуулсаар Ашна овгоор удирдуулсан Түрэг аймаг болтол хүчирхэгжин, Түрэг аймаг нь төв төрийн үймээн бужигнааны хажуугаар Тэлэ аймгийн зах зухаас идэж хураасаар улам их хүн ам, цэргийн хүчийг олж, улмаар Тэлэ-гийн өөр бусад овгуудтай хүч хавсран төв төр буюу Жужан=Ру ру төрийн эсрэг дайтсаар унагажээ. Хүн амын зохилох хэсэг олон Тэлэ нар болон өөр бусад овог аймгууд нь энэхүү нэгэн цул хүч болсон Түрэг толгойтой Тэлэ нарыг дагасанаар Түрэг төр үүсчээ. Төв нутагт үндсэн хүн ам болох Тэлэ аймаг л гэхэд 5 сая орчим хүн амтай байхад төр барьж байсан Түрэг аймаг нь ид хүчирхэгжиж байх үедээ хурааж, дагуулсан овог аймгуудын хүнтэйгээ нийлээд 500 мянга хүрэхтэй үгүйтэй байжээ. Түрэг аймаг дотроо цэвэр Ашна овог нь анх нутгаас гарсан 500 өрхөөс үүсэлтэй буюу хөгшин хөвөө, хүүхэд шуухад бүгд нийлээд 50 мянга орчим хүнтэй л овог байж. Үүнээс харахад Түрэг аймаг болон Түрэг төр нь Түрэгүүд нүүж ирээд бүхнийг устгаж, хөөж явуулаад нутаг оронд нь дангаараа улс гүрнээ байгуулаад суучихсан явдал биш, харин мал ахуйтны нийгмийн хуулиар хүчтэй нь захирч бусад нь дагадаг ёс хэрэгжсэн байна, Түрэг хаантай Тэлэ дийлэнх хүн амтай улс болон төр улсаа шинэчлэн байгуулсан байна. Түрэгүүд гэнэт нэг өдөр бүгд нүүгээд явчаагүй, тэд төрөө сайн хашаагүйн улмаас Түрэг төр нэрийн дор хураагдсан олон овог аймгуудаа хааны гэр бүлийн ах дүүсийн хоорондын тэмцэлдээ талцуулан муудалцуулж, улсаа баруун болон төв гэсэн 2 хэсэгт хуваагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Төрийнхөө тамир тэнхээг нэгэнт шавхаснаар төв болон баруун хэсэгт аль алинд дотоод зөрчил тэмцэл нэмэгдэн, улмаар төв төрийн эзэн нь урд хөршийн эрхшээлд орон өвдөг сөхөрчээ. Төр улс нь 50 жил урд хөршийн мэдэлд орсоноор тэдний дохио зангаагаар явах болж, урд хөршөөс төвийн хэсэгт газар нутаг, хүн ам -овог аймгийн шинэ хуваарилалт хийж, үндсэн буюу голлох хүн ам болох олон Тэлэ нарыг 9 тусдаа шинэ нэгж болгон задалж, мөн газар нутгийг 11 нэгжид хуваажээ. Энэ нь мал ахуйтнууд нэгдэж, нийлэх боломжийг хаах, өөр хооронд нь уралдуулж, сөргөлдүүлэх, эвдрэлцүүлэх, хянаж захирахад хялбар жижиглэсэн бүтэц юм. Аль нэг овог нь бусдыгаа хураах, дагуулах, хүчирхэгжихээс сэргийлж, 9 угс, 11 нэгжтэй болсон Түрэг улсын хаанаар хүн амын олонхи болсон 9 угсаас бус хүн амын цөөнх болох түрэг аймгаас, Сир түрэг хэмээх жижиг овгийн ахлагчийг төв түрэгийн Хаанаар томилжээ. Сир түрэг хаан харин урд хөршийн бодлогын эсрэг тууштай, шаргуу тэмцэл өрнүүлсээр төрийг дахин сэргээн, урд хөршөөс хүн ард (тэлэ=9 угс=уйгур), газар нутгаа чөлөөлж авсан байна. Түрэг хуваагдахад тасарсан баруун хэсэг буюу Усунь нутаг дахь баруун түрэг нь нийт 5 сая орчим хүн амтай бөгөөд, нэгэнт төв төрийн (Тэлэ цэрэг) хяналт үгүй болсон тул дотоод зөрчил тэмцэл ихээр өрнөн төр нь тогтворгүй болж, эзэлж хураасан газар нутаг, овог аймгуудаа мэдлээсээ алдсаар, эцэс сүүлд нь баруун түргийн Ашна түрэг удирдагч нь хүн амаа дагуулан урд хөршид дагаар орж, Хөх нууртаа буцаж очжээ. Төв төр нь Сир Түрэг болон эргэн сэргэсэн ч хүн амын дийлэнх болох 9 угс, тэр дотроос Уйгур аймаг илтээр хүчирхэгжин, төрийг сир түрэгчүүдээс булаан авчээ. Сир болон ашна түрэгийн цөөн хүн амаас хааны удам, гэр бүлийн хүмүүс урд хөршид очиж дагаар орж, хуучин нутаг Хөх нууртаа мөн газар заалган сууришжээ. Түрэг нь одоогийн Турктэй овог угсааны хувьд төрөө байгуулахаас өмнө нь хойно ч ямар нэг холбоо, хамааралгүй гэдэг нь эндээс харагдаж байна. МЭ6-9-р зуунд манай нутагт Түрэг улс биш, түрэг хаан-төртэй хүннүгийн хойчис болох Тэлэ= 9угс= Уйгур аймаг л хүн амын дийлэнх олонхийг бүрдүүлэн нутаг орондоо амьдран сууж, төр улсдаа хүчин зүтгэсээр иржээ.
Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 19
СИЭ Өтүгэн дэх Түрэг төрийг үүсгэгч Ашна овогтон нь Османы хойчис, 1923 он өөрсдийгөө турк гэж нэрлэгч нартай огт хамаагүй гэдгийг батлав. Ашна нь Саяны нуруунаас Хөх нуур очиж, дараа нь Алтан ууланд ирж, дараа нь Өтүгэнд төр улсаа байгуулжээ. Дараа нь хоёр хуваагджээ. Өтүгэн дэхь Ашна овгын салбар Сир овгын ясту хүмүүс нь харъяат олноо дагуулан Дунд орны Тан төрийг дагажээ. Харин Үсүнь дэх Ашна овгын Баруун Түрэг төрийн хувь тавиланг та бүхэндээ хүргэе. Үсүнь нэртэй 44-р нийтлэлээр Баруун Түрэгтэй холбоотой түүхэн баримтуудыг дэлгэсэн. Түрэг төрийн тухай дөхөм өгүүлэл 9 а-гаар Ашна овгын Түрэг төрийн баруун хэсэг нь Үсүнь дэх олон овог аймгуудыг нэгтгэн Баруун Түрэг төрийн байгуулсан тухай, 9 б-гээр Үсүнь гэж ямар хэмжээний газар ус болох тухай, 9 в-гээр Баруун Түрэг Персийг эзэлсэн тухай өгүүлсэн болно.
Энэ удаагийн өгүүллийн гол зорилго нь Баруун Түрэг Стамбулын турктэй огт хамаагүй гэдгийг өгүүлнэ.
Баруун Түрэг, Хойд Түрэг гэдэг нь Дунд орны Тан төрийн нийслэл Чангаан буюу хожмын Сиан-аас зүг чиг байршил заан гаргасан ухагдахуун. СИЭ Баруун Түргийг Үсүнь дэх Түрэг төр, Хойд Түргийг Өтүгэн дэх Түрэг төр гээн өгүүлж буй.
Үсүнь дэх Түрэг төр их үймээнтэй байжээ. Авга ах нь хаан ачийгаа ална. Ачийх нь хүү нь эргэж өш авна гэх мэт.
Үсүнь дэх Ашна овгын хаадыг 44-р нийтлэлд дэлгэр бичсэн учир энэ удаа товч дуръя:
- Чу ло буюу Хэ сэ хаан
- Ту у го ба чо хаан
- Шэ күй хаан
- Тун Е ху хаан
- Мо хэ до хоу чүй ли сы пи хаан
- И пи бэн ло сы е ху хаан
- До лу хаан 633 онд Тан төрийг даган тэдний Хур болов.
Ша бэн ло ши ли сы хаан Тэдний аймаг арван шэ болон хуваагдав. Нэг Шэ нь нэг ук (сум) болно. Энэ үеэр Юүй го шу гэж давхар хаан гарч ирэв. Хожим хорлогдов.
638 он. Баруун аймгаас Юүй го шу-г До лу хаан болгов. До лу хаан орд суумагц Ши ли сы-тэй их байлдав. Хоёр талын цэрэг их үхэж үрэгдэв. Цэргээ татан буцацгаав. Ши ли сы-гээс эхлэн хуваагдав. И лэ голоос баруун тийш нь До лу-д захирагдан, зүүн тийшх нь Ши ли сы-д захирагдах болов. До лу хаан ордноо Жу хэ уулын баруунд барив. Хойт ордон гэнэ. Чуе юуе сы, Басмал, Ши ми, Бо ма, Же го, Хо шун, Чу шүй куны олон улсууд бүгдээрээ харъяат болов.
639 он. Ши ли сы үхэв. Ши ли сыгийн дүү Жа нагийн хөвүүн Бо бу тэ лэ-г өргөмжлөв. Е ху хаан гэдэг. Чиу ци, Шан шан, Че мо Ту хо ло, Яан чи, Ши улс, Хэ улс, Мо улс, Кан улс бүгдээрээ түүнд захирагддаг.
641он. До лу хаан болон ¬Е ху хоорондоо их байлдав. До лу, Ши улсын Ту дунийг явуулж, Е ху-г дайрч цохиод амьдаар барив. До ло-г удалгүй алав.
У ли чо нар хуйвилдаж, До лу-г огцруулах гэв. Өөр өөрийн элчээ явуулж хаан сонгохыг хүсэв. Тай зунаас элчид тамга бичиг бариулан явуулж Мо хэ до И ви хааны хөвгүүнийг өргөмжлөв. Шэ куй хаан хэмээдэг.
651 он Ша бэн ло хаан орсуув. До лу, Ши Ви-гийн арван овгийг захирна. Өргөөгөө хоёр гол болон Мянган булагт барив.
Мо ху до е ху гэгддэг. Жэн гуаны зургаан он. Хун лү шао чин түшмэл Ли шан инийг явуулж, түүнийг Ши ли ви до хаан өргөмжлөв.
Үсүнь дэх Ашна овгын байгуулсан Түрэг төр маш их үймээнтэй байжээ. Тэд дотроо хоёр хуваагдаж байв. Өтүгэн дэхь Түрэг төр хажууд нь маш тогтвортой байжээ.
Хуучин Тан төрийн түүх. Түргийн шастир доод-д нэгэн маш чухал баримт байна: “Шэн лугийн (705-707 он) оноор түүний хөвгүүн Хуа дао-д Ю тун вэй их жанжин, Гуан лу чин түшмэл Жуан та пу чин болон Мэн чи ду ху түшмэл, арван овогтний хаан цолыг нэмж олгов. Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо (Ачим хаан) олон удаа халдан түрэмгийлсэнээр үхэж дуусав. Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн Ашна овгын уг тасрав”. Тэгэхээр Ашна овгын Ху би ло нь жараас далан мянган харъяат олноо дагуулан Дунд орны Тан төрийг дагажээ. Үүнээс хойш Үсүнь-д Түрэг гэдэг төр байхгүй болжээ. Энэ бол факт. Үсүнь дэх Түрэг төр цааш яваагүй нааш Дунд орныг дагажээ. Үсүньд Ашна байхгүй болохоор Түрэг гэж байхгүй болно.
Стамбул дахь Турк судлаачидтай түүх дэлгэн тулах цаг болжээ. Түүх, хэл соёл түрэмгийлэл мануусын эсрэг хийж буй 1923 оны турк нэртэнгүүдтэй Үсүнь дэхь Ашна овгын Түрэг төр огт хамаагүй гэдгийг түүхэн эх сурвалжаар СИЭ дахин батлав.
VI-VIII зуунд Өтүгэнд болон Үсүньд өөрийн ил болон төрийг байгуулан түүнийгээ хашиж байсан Ашна овгыхны түүх нь өнөөгийн Монгол улсын Хүн үндэстэн иргэд бидний дээдсийн түүх болохыг СИЭ-ний хамт олон эх сурвалжаар хөдлөшгүй, эргэн буцалтгүй батлав. Ашна овгынхон Үсүньд Ил төрөө (703 онд?) алдажу Дунд орны Тан төрийг дагав. Өтүгэн дэх Ашна овгыхны хэсэг нь ил төрөө 742 онд алдажу өмнөшөө Дунд орны Тан төрийг дагав. Аль аль нь барууншаа Бага ази буюу Анатолий руу эс хөдлөв. Түүхэн эх сурвалж ийм байхад араб, перс цус давамгайлсан Стамбулын туркууд өөрт нь огт хамаагүй манай түүхийг, эх сурвалжгүйгээр дахин найруулан зохиожу байна.
Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Хүннү-гийн хойчис, Хүн угсаатан Тэлэ бөгөөд Тэлэ дотор байжу Тэлэ-г хураасан Уйгур болно. Уйгур нь Тан төрийн Өтүгэнд 53 жилийн хугацаанд тогтоосон засаг захиргааны нэгжийг өөрчилж эс чадах тул байгаа засаг захиргааны удирдлагад өөрсдийхнөө есөн угсаанаас тавьснаар Есөн угс гарав.
Есөн угсыг эвдсэн Сир овогтон нь өнөөгийн Сиртуул буюу Сартуул байх магадал маш өндөр. Ямар ч байсан манай түүх Стамбулын туркуудтэй огт хамаагүй болов.
ЗХУ-ын зохиожу өгсөн түүхээр ой санамжаа дүүргэсэн түүх сонирхогчид монголын дээдэс Ашна юм уу? Монголын дээдэс Түрэг юм уу? гэсэн улгүй асуулт тавьж байна. Энэ улгүй асуултанд хариулая.
Хамаг монгол болон өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнх өөрсдийгөө монгол гэгч халх хоёрын хооронд Ашна овгын төр барьсан Түрэг аймаг Тэлэ хоёр шиг зарчмын зөрүү байна. Үүнийг ялгаж салгахгүйгээр дээрхи асуултын учрыг эс олно. Учир нь ийм зарчим дээр байна.
1. Овог аймаг болох зарчим нь хүчтэй бяртай овог нь ойр хавийн овгуудыг аймаглан түүндээ нэр өгдөг.
Хүчтэй бяртай Ашна овог нь Алтан уулын овгуудыг аймаглаж Түрү буюу Түрэг гэж нэр аймагтаа өгжээ. Овогт татвар байхгүй. Аймагт татвар байна. Аймгаасаа ахалж буй Ашна овог цэрэг татна.
Боржигон (Бодончороос үүсэлтэй) овог аажмаар харьцангүй бяртай болжу, Хабул хааны үед Киданы умард орших Ши вэйчүүдийг аймаглаж “Хамаг монгол” буюу “хамтадган монгу болгосон” гэж аймагтаа нэр өгжээ. Овогт татвар байхгүй. Аймагт татвар байна. Цэрэг татна.
2. Аймаг нь Өтүгэнд ил төр байгуулна.
Өтүгэнд ирж Ашна овгыхны Түрэг аймаг Түрэг төрийг үүсгэхэд тэдэнд хураагдсан нь хүн амын дийлэнхи, дотроо хагаралтай Тэлэ-чууд байжээ. Тэлэ-чуудын дээдэс Хүннүгийн хойчис гэж Хуучин Тан төрийн түүхэнд бичигджээ. Үүнийг дэлхий дахин мэднэ.
Өтүгэнд ирж Боржигон овгыхны Монгол аймаг Их монгол төрийг үүсгэхэд тэдэнд хураагдсан нь хүн амын дийлэнхи дотроо хагаралтай Хэрэйд Найманчууд байжээ. Христийн шашинт Хэрэйд, Найманчуудын дээдэс Хүннүгийн хойчис Уйгурчууд болно. Энэ тухай түүхэн эх сурвалжийг та бүхэнд хүргэсэн, дахин хүргэнэ.
3. Овог томрохоор салбар овог гарна.
Ашна овгийн салбар овог нь Сир овог болно. Сир овогт Буйла-г Ашна овгын хүн гэж хуучин Тан төрийн бичигт бичжээ. Сир нь Ашнаагаас салбарласан цорын ганц овог огт биш, харин хадан бичээсэнд бичигдэн үлдсэн цорын ганц овог болно.
Боржигон овгоос олон овог салбарласан. Хиан, Тайжууд, Зүрчин гэх мэт. Үүнийг бид Монголын нууц товчоогоос мэднэ.
4. Шинэ илийг (их улс) ахалж буй овгын нэрээр биш аймгийх нь нэрээр нэрлэнэ.
VI зуунд Ашна овгын нэрээр их улс буюу ил нь Ашна гэж нэрлэгдсэнгүй. Аймгийх нь нэрээр ил нь Түрэг гэж нэрлэгдэв. Тэлэ-чууд өөрсдийгөө төрийнхөө нэрээр Түрэг гэж нэрлэнэ. Түрэг ил, Түрэг цэрэг гэж байхаас Тэлэ ил, Тэлэ цэрэг гэж байх ёсгүй. XIII зуунд Боржигон овгын салбар Хиан овгын нэрээр тэдний байгуулсан их улс нь Хиан гэж нэрлэгдсэнгүй. Аймгийх нь нэрээр Их гэсэн чимэгтэй монгол гэж нэрлэгдэв.
Их монгол улс, монгол цэрэг гэж байхаас Хэрэйд Найман их улс, цэрэг гэж байх ёсгүй.
5. Төвийн овгууд хаашаа ч явдаггүй, хаанаас ч ирдэггүй. Энэ тухай Уншигч та бүхэнд өгүүлсэн болно. Ашна овог Хүн үндэстний баруун овогтон бөгөөд энэ тухай манууст хангалттай мэдээлэл байна. Боржигон овог нь Хүн үндэстний зүүн овогтон бөгөөд энэ тухай манууст хангалттай мэдээлэл байна. Хүн үндэстний төв нь баримтад түүхээс эхлээд Хүн, Тэлэ, Уйгур, Хэрэйд, Найман бөгөөд өнөөгийн халх болно. Энэ бол “шахсан бяслаг шаасан гадас” шиг хөдлөшгүй баримт.
ЗХУ-ын зохиожу өгсөн түүхээр ой санамжаа дүүргэсэн түүх сонирхогчид монголын дээдэс Ашна юм уу? Монголын дээдэс Түрэг юм уу? гэсэн улгүй асуулт тавьж байна. Энэ улгүй асуултанд хариулая.
Боржигон зүүн овогтон тул баруун Ашна овогтон тэдний дээдэс гэвэл Тува Хагасын шууд дээдэс Сяньби гэсэнтэй адил байж болохгүй зүйл. Ашна төрийн хур Боржигоны дээдэс Шивэйчүүд байсан. Энэ бол факт. Өнөөгийн монголчуудын шууд дээдэс Түрэг мөн үү гэвэл хоёрдмол утгаар хэлнэ. Сартуулуудын дээдэс Сир түрэг мөн. Халхуудын дээдэс Түрэг төрийн хур Тэлэ болно. Энэ бол факт. Хамаг монгол аймаг зүүнээс ирсэн болохоос халхын дээдэс Хэрэйд, Найман ба тэдний дээдэс үеэс үед Өтүгэнд оршиж байв. Хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй гэж бид Өтүгэнчүүдийг өгүүлж байна.