Үгүйсгэл үг үгүй - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 14
951 0

XI зуун Махмуд ал Кашгари Диван Лугат ат Турк толиндоо Би Рума (Хар тэнгисийн өмнө хэсэг) нутаг, Машрика (Арабын нутаг) нутгаас эхэлж (өрнөөс дорно руу) тэнгэр итэгч, ба мөн мусульман бүх түрэг овогтныг дурдая. Тэдэнд Бажанак, Кипжак, Угуз, Йамак, Башгирт, Йасмил, Кай, Йабаку, Татар, Киргиз. Дараагын бүлэг овог нь Синд /Киданд буюу Шар тэнгисийн умар хэсэг/ ойр байршина. Эдгээр овогтон Румаас дорношоо оршино. Цааш Жикил, Турхси, Йагма, Уграк, Жарук, Жумул, Уйгур, Тангурт, Хитай Син (Кидан), Табгаж-Мачин. Эдгээр овогтоныг өмнө умарын дунд оршино. Би тойрог хэлбэрээр байршуулав.

Дээрх “түрэг овогтон” гэх тодорхойлтонд Хар тэнгисийн умарт орших Бажанакаас (Печенегээс) Шар тэнгисийн умарт орших Киданыг (Шивэй нь Киданы хур байх үе) Махмуд ал Кашгари оруулжээ. Тэд бүх улсыг перс-арабын ертөнц Махмуд ал Кашгарийн тайлбараар түрэг гэж нэрэлж байжээ. Персийг эзэлсэн хүчирхэг Баруун түрэг төр 701-704 онд мөхөж, хамгын сүүлд 742 онд Үтүгэн дэх Түрэг мөхжээ. Түрэг төр үгүй болсноос хойш перс арабын ертөнцөд “түрэг” гэх үг нийт мал аж ахуйтан, мөн түүн дотор хот балгадад сууршсан мал ахуйтныг заах ерөнхий нэр болон хувирчээ. Манай 552-742 оны Түрэг төрийг үгүй болсноос нь хойш 1181 жилийн дараа османчууд ёс бусаар манай “түрэг” нэрийг эзэмдэн улсаа Бүгд Найрамдах Турк Улс гээн тунхаглажээ. Хүн үндэстэн монголчууд бид VI-VIII зууны Түрэг төрийн нэр, VIII-XX зууны мал аж ахуйтан, ба мөн мал ахуйтан гарал үүсэлтэй ард түмнийг ерөнхийлсөн нэр, Бүгд Найрамдах Турк Улсын нэрийг хооронд нь ялгаж салгаж билрэх ёстой.

Үгүй гэх үгүйсгэл үг VIII зууны Түрэг төрийн хадан бичээст 𐰖‏‏𐰸 (йок) гэж тэмдэгдэгдэн ‏‏𐰃‏𐰓‏𐰃‏𐰖‏𐰸 - (эзэн үгүй), 𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏⁚‏𐰖‏𐰸 - (овогтон үгүй), 𐰖‏𐰸‏𐰉‏𐰆‏𐰡‏𐰃‏ –(йок болжи) гэж оров. Биетийг дангаар үгүйсгэж, мөн үйл үгтэй үгүйсгэж оров. Харин СИЭ-ий судлаачид үйлийн явц үгүйсгэх “үгүй” гэх үгийг хадан бичээсээс одоогоор олоогүй байна.

XI зууны Диван Лугат толины 5326-д йук – үгүй гэж оржээ.

XIII зууны дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “үгүй” үгүйсгэл нь биет, биет бусыг дангаар мөн үйл үгтэй хамт үгүйсгэнэ; үгүй үгүйсгэл нь үйл явцыг үгүйсгэнэ; үгүй нь өгүүлбэрт үйл үгийн бай болно; үгүй нь өгүүлбэрт үгүйдүр гээн орон зайг төлөөлнө; үгүй үгүйсгэлийн эсрэг утга нь бүкүй болно.

Дээрх тодорхойлт бүрийг үгүүлбэр дээр тайлбарлая.

1. Үгүй үгүйсгэл нь биет, биет бусыг дангаар үгүйсгэнэ:

“...тану кэрэк үгэй” энэ хэсэгт “хэрэг” гэх биет бусыг үгүйсгэжээ.

“хүүн үгэй, эрэ үгэй” энэ хэсэгт “хүн”, “эр” гэх биетыг үгүйсгэжээ.

2. Үгүй үгүйсгэл нь биет, биет бусыг үйл үгтэй хамт үгүйсгэнэ:

“Сэүтэрэчэ бусу нөкөр үгэй, сэүнэчэ бусу жижуа үгэй буй бида” энэ үгүүлбэрт “нөхөр үгүй” буй, “цочио” үгүй буй гэж оржээ. “Буй” нь үйл, “бай” гэх үйлтэй зарим талаар ижил. Бай нь ууланд бай, усанд бай, ойд бай гэх мэт байршил заана. Буй нь орон зай заана. Байршил нь гурван талт хэмжигдэхүүн, орон зай гэх ухагдахуунд гурван талт хэмжигдэхүүн дээр дөрөв дэх хэмжэгдэхүүн хугацаа нэмэгдэнэ. Тэгэхээр нөхөр үгүй буй гэдэг нь нөхөр үгүй орон зай, цочио үгүй буй нь цочио үгүй орон зай гэх утга болно.

3. Үгүй үгүйсгэл нь үйлийн явцыг үгүйсгэнэ:

“…өкин күүннү жайаан (заяа нь) төрэксэн эүдэнтүр өтөлкү үгэй” энэ үгүүлбэрт “өтлөх” гэх болж буй болох явцыг “үүдэн доор” гэх орон зай тодотголтойн хамт үгүйсгэж байна.

4. Үгүй нь өгүүлбэрт үйл үгийн бай болно:

“Ван канну баййиталддур үзээсү үгэй болтажу” энэ өгүүлбэрт “үгэй” болтаж гэх үйлийн бай болж байна.

5. Үгүй нь өгүүлбэрт үгүй гэх орон зайг төлөөлнө:

“Сэүтэрэжэ бүсү нөкөр үкүйдүр...” энэ хэсэгт сүүдэрээсээ бүсү нөхөр үгүйдүр нь үгүй орон зай гэх утгаар оржээ.

6. Үгүй үгүйсгэлийн эсрэг утга нь бүкүй болно:

“Тэмүжини бүкүййи, үгэй эсэ уқапи” энэ хэсэгт Тэмүжини бүкүййи /урсгал явц, заах тя/ эсэ ухав, Тэмүжини үгэй эсэ ухав гэх хоёр санааг илэрхийлж байна.

Бүхүй нь үгүй гэх үгүйсгэлийн эсрэг утга. Бүхүй-бү үйл үг, үндэс, орон зайд орших гэх ухагдахуун; +хүй нь урсгал явц.

VIII зууны хүн үсэгт хадан бичээст “йок” гэх үгүйсгэл нь “эзэн”, “овогтон” биетийг үгүйсгэж, мөн “йок болжи” гээн үйл үгтэй хамт үгүйсгэж байна. СИЭ VIII зууны хадан бичээсээс үйлийн явцыг үгүйсгэх тохиолдол одоогоор илрүүлээгүй байна.

VIII зууны хүн үсэгт хадан бичээс дэх “йок” нь угын дуудлага, XIII зуун Алтан дэвтэр дэх “үгэй” нь үзийн дуудлага, эдгээр хоёр үгс утга нэг учир аялга зөрүүтэй нэг үг болно. XIII зуунд дорно умарын Эргүнэ аялгат Хамаг монголчууд Үтүгэнд ирж төр барихаас урьд Үтүгэн аялгат Хэрэйд, Найман ард бүгд “йок” гэж дуудаж байжээ. VIII зуунд “йок”, XIII зуунд “үгэй”, өнөө “үгүй” гэж уг үгийн аялга өөрчлөгдөв.

Ингээд цуврал 11 -т “үл”, “эс” үйлд эсрэг утга үүсгэгч, мөн “үгүй” үгүйсгэгч хоорондын ялгааг нь тогтооцгооё.

Цуврал 11-т “үл”, “эс” үйл үгүйсгэл гээн тодорхойлсон нь судалгааны явцад оновчгүй нэр томъё болох нь ингэж батлагдав:

Алтан дэвтэрт “Бодончара ...уруқа үлү тоан қуби эсэ өкпэ” гэх үгүүлбэрийн “ураг үл тоон” хэсэгт “үл” нь “тоон” үйлийг үгүйсгэвээс тоон гэх үйл үгүй болж зөвхөн “ураг” үлдэнэ. “Үл” нь “тоон” гэх үйлд эсрэг утга үүсэж байна. “Ураг үл тоон” нь урагаас гадуур болгон гэх утга юм. “үл тоон” гэх эсрэг утгатай үгний үйл үг хугацаат явц учир тодорхой хугацааны дараа Бодончар урагт орно гэх утга уг үгүйсгэлд оршиж байна. Ингээд “үл” үгийн тодорхойлтыг засацгаая.

“Үл” үйлд эсрэг утга үүсгэгч нь хугацаа заах бүлэг үйл үгийн эхэнд орж, уг үйл үгээ уг хугацаанд эсрэг утгатай болгоно. Хүн хэлэнд хугацаа заах бүлэг үйл явц байна. Хугацаа нь цаг биш тул хугацаа заах бүлэг явц нь хуучин цаг, одоо цаг, ирэх цагт оршино.

“Бодончара...қуби эсэ өкпэ” энэ хэсэгт “эс” нь “өгөв” үйл үгийн эхэнд орж уг үйл үгийнхээ утгыг бүр мөсөн эсрэг болгоно. “Эс” нь өгөв гэх үйлийг “бүр мөсөн үлдээв” гэх утга болгов. Үр дагавар нь хүн хэлийнхээ дэгийг мэдэх нэгэн “Бодончара ...хувь эс өгөв” энэ хэсгийг “Бодончарт өгөх хувийг бүр мөсөн өөрсдөдөө үлдээв” гэж билэрнэ.

Ингээд “эс” үгийн тодорхойлтыг засацгаая.

“Эс” үйлд эсрэг утга үүсгэгч нь төгс явц, агшинт явц, үйл үүсгэх явц, үргэлжлэх явц мөн цаг тээх үйл үгийн эхэнд орж, уг үйл үгээ бүр мөсөн эсрэг утгатай болгоно.

Харин “үгүй” нь жинхэн үгүйсгэл юм байна. “Хүн үгүй, эр үгүй” ухагдахууныг тайлбарлахын тулд “Хүн байхгүй, эр байхгүй” гэх дамжлага ухагдахууныг тайлбарлая. Хүн байхгүй, эр байхгүй гэдэг нь гэрт хүн байхгүй, айлд эр байхгүй, ойд хүн байхгүй гэх мэтээр биетийг тодорхой байршилд үгүйсгэнэ. Үгүй нь биет, биет бусыг орон зайд үгүйсгэнэ.

Бид эсрэг утга үүсгэгч, үгүйсгэгч хоёр ухагдахууны мөн чанарыг эх сурваж дээр тодорхойлов.

Өнөө төв аялганд “үгүй” үгүйсгэл нь “толгой үгүй”, “хийх үгүй” гэж бие даасан үгээр, “толгойгүй”, “хийхгүй” гэж ижгүрээр (иж-дотор; гүр-нийлж) бичигдэж байна.

Ингээд Орчин цагын монгол хэлнийхний төлөөл Жанцангийн Бат-Ирээдүйн “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” нийтлэлд “үгүй, -гүй” үгийг хэрхэн тодорхойлсны өөрийн судалгаатайгаа харьцуулцгаая. ------Үгүйсгэл үг.pdf------

Ж.Бат-Ирээдүй: Үгүй энэ үг годуу дангаараа хэрэглэгддэг, дээр бичсэнээр нэг бүрэлдхүүнд бүтэц бус үгүүлбэрт оролцож “үгүүлэмжийн бүхэл агуулгыг үгүйсгэсэн утгаар хэрэглэгдэх” нь элбэг. Үгүүлбэр төгсгөж чадна.

Ж.Бат-Ирээдүй: -гүй нөхцөл бол үгүй хэмээх үгүйсгэл утгатай үгийн товч хэлбэр нэр үг ба үйлт нэрийн дараа тохиолдож, үгүйлбэр төгсөгдөгөөрөө бусад нөхцлөөс онцлогтой.

Түүний авсан жишээнд үгүйсгэл биш татгалзах утга оржээ:

  • Алив найзаа чи надад үзүүлээч
  • Үгүй
  • Наадах чинь жинхэн буу юм уу?
  • Тийм, Хоёулаа тоглох уу?
  • Үгүй (Н.Сүхбат “Буу”).

Хүн хэлэнд үгүйсгэлийг ингэж хэрэглэнэ:

  • Алив найзаа чи надад үзүүлээч
  • Үзүүлэхгүй
  • Наадах чинь жинхэн буу мөн үү?
  • Мөн, Хоёулаа тоглох уу?
  • Тоглохгүй.

Хүн хэлэнд “үгүй” нь орос хэлний “нет” гэх үгэнд орших татгалзах утга тээхгүй учир “үзүүлэх”, “тоглох” гэх явцыг үгүйсгэнэ. Дангаар “үгүй” гэхээр юуг, ямар үйлийг үгүйсгэж байгаа нь тодрохгүй.

Түүний авсан зөв жишээнд: “Салхи ч үгүй, чийг ч үгүй эл шөний нам гүмд Робинсон, Батлэр хоёр задгай галын дэргэд сууж утаагүй улалзах дөл ширтэн байв” (С.Эрдэнэ “Буцааж авах эрх”). Энэхүү өгүүлбэрт салхи, чийг гэх биет бусыг “үгүй” үгээр үгүйсгэж байна.

Өөр нэг буруу жишээ: Та кофе уух уу? -За, үгүй дээ. (Г.Аюурзана “Шүтэн бишрэгч”)

Юуны түрүүнд “Уух” үйл үгийн задаргааг харуулая: уу-үйл үг, үндэс; +х болж буй болох явц. Болж буй болох явц нь VIII зуунын хүн үсэгт хадан бичээст ‏⁚‏𐰋‏𐰃‏𐰼‏𐰚‏𐰃 –(барихи), XIII зууны Эргүнэ аялгат “Алтан дэвтэр”-т (итқақу)-(ятгаху), өнөө (уух) гэж илрэнэ. Болж буй болох явцын өнөөгийн төв аялга нь 1300 жилийн тэртээх хадан бичээс дэх аялга мөн байна. Харин хамаг монголчуудын “+ку” аялга гээгдэжээ.

Алтан дэвтэрт “кэр итқақу чи” гэж асуултыг болж буй, болох явцаар асууж байхад өнөө мөн “та кофе уух уу” гээн болж буй, болох явцаар асууж байна.

Хариулт нь “уух үгүй”, “уухгүй”.

Өнөө “үгүй” үгүйсгэл нь VIII зуун, XIII зууны бичээс дэх үүргийг гүйцэтгэж байна. Эх сурвалж судлалгүй Орчин цагын зохиомол хэлний нөхөд хэрэглээг гажуудуулж байна.

VIII зуунаас 1947 он хүртэл “үгүй” үгүйсгэл нь биет, биет бусыг ба мөн үйлийн явцыг үгүйсгэж байхад 1947 оноос хойш Орчин цагын зохиомол хэлэнд нийт өгүүлбэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэх болжээ. Үүний цаад нөлөө нь зөвлөлт сэтгэхүйд оршино. “Үгүй” гэх үгийн утгыг оросын “нет” гэх үгтэй дүйцүүлж үгүйсгэл утга дээр нь татгалзах утга нэмжээ. Ингэж болохгүй.

“Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид үгүйсгэлийг мөн ингэж илэрхийж байна.

  • Тэмүүчжин: -нөкөр чи эндэ баййи. Би ширқа ақтатан тэдэ буй һүлдэчү қарсуқай.
  • Боорчу: - нөкөжэсү кээн ирэлээ. Би энтэ, йэкин баййиқу.

“Иэкин баййику” буюу “яахан байх” гэх үгээр Тэмүүжиний “чи энд бай” гэх үгийг үгүйсгэжээ.

Шарга акт тан найман морьдоо эргүүлж авсны дараа:

  • Тэмүүжин: -Купиайалтуйа (хуваалдая). Кэдүййи абқу кээмү?
  • Боорчу: -Би үлү абқу, туса болуқсан минү йаун туса болқу, үлү абку.

“Хэдийг авах гээмү” асуултанд Боорчу “үл авах” гээн үгүйсгэж хариулжээ.

Орчин цагын монгол хэлний өнөөгийн нөхөд эх сурвалж дээр ажиллах суурь боловсролгүй учир тэд хүний дутуу, хагас судалгааг цуглуулж дундаас нь өөрийн дүгнэлтийг бичиж манай хэлийг улам сүйрүүлж байна. Үүнийг зогсооно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...