Үйл үгүйсгэл “үл”, “эс” - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 11.
1536 0

Үйл үгүйсгэл “үл”, “эс”.

Дөрөв орчим мянган жилийн хугацаанд Шар тэнгисээс Каспийн тэнгис хооронд орших мал аж ахуйтан ард түмэн олон удаа дундын төртэй, олон удаа таран бутарч байжээ. Хүн хэл нь мал аж ахуйтан ард түмний төрийн хэл юм байна. Эдгээр ард түмэн бүр орон нутгынхаа аялгыг олон мянган жилийн турш хадгалжээ.

Үүнийг нийтийн тооллын X зуунд Лиу Шү “Хуучин Тан төрийн бичиг” номынхоо “Түрэгийн шастир, доод”-т “Баруун Түрэг хойт Түрэгтэй дээдэс нэгтэй. Тэдэнд (Баруун түрэгт) Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми И у зэрэг олон аймаг холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхан үг хэл нь жаахан зөрүүтэй” гэж бичжээ.

X зууны Лиу Шү нь I зууны Бан Гу-тай ижил зүйл бичжээ. Үтүгэн дэх Хойд Түрэг төрийг, Үсүнь дэх Баруун Түрэг төрийг Ашна овгынхон барьдаг тул тэд дээдэс нэгтэй нь үнэн. Харин Үсүнь дэх Баруун Түрэг төрийн доор хурсан Үсүнь нутгын олон аймгууд нь Үтүгэн дэх Хойд Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх Тэлэ нэртэй дундын хэлтэй боловч орон нутгын аялгын зөрүүтэй гэх утга түүний тэмдэглэлд оршиж байна.

Энэ удаа бид XIII зууны “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид орших “үл”, “эс” үйл үгүйсгэл үгийн мөн чанарыг уг сурвалж дээр тогтоож, VIII зууны хүн үсэгт хадан бичээст орших “үл”, “эс” үгүйсгэлтэй харьцуулна. Үүний дараа судалгаагаа Жанцангийн Бат-ирээдүй “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” үгүүлэлтэй харьцуулахад эх сурвалж судлах боловсрол ямар чухал гэдгийг ухагч та билрэх байх аа.

“Үл” үйл үгүйсгэл

“Үл” үйл үгүйсгэл үг нь хугацаа заах бүлэг үйл үгийн эхэнд орж, уг үйл үгийнхээ утгыг уг хугацаанд нь үгүйсгэнэ. Хүн хэлэнд хугацаа заах үйл үгийн бүлэг явц байна. Хугацаа нь цаг биш тул хугацаа заах бүлэг явц нь хуучин цаг, одоо цаг, ирэх цагт оршино.

Алтан дэвтэр түүхэн сурвалжаа сөхөцгөөе!

Алтан дэвтэр дэх галиг: Дува соқор үгэй болуқсану қойина дөрбэн көүт ину Добун мэргэн абақа йуан уруқа үлү болқан /хугацаат явц/ доромжилажу, қақачажу, гэжү нэвүпэ.

Тайлбар: Үгүйсгэл нь “уруқа үлү болқан” энэ хэсэгт оршино. Үгүйсгэл “үлү” -г гээхээр “уруқа болқан” гэх утга үүснэ. “үлү” үгүйсгэл үг арын хугацаат явц “болқан” гэх үйлийг үгүйсгэж байна. Болқан хугацаат явц нь арын гурван үргэлжлэх явц болох доромжилажу, қақачажу, гэжү гэх үйлд хамаарна. Үр дүнд нь тэд нүүв. Тэгэхээр ураг үл болгон доромжилж, какацаж /хараах/, гээж /орхиж/ үр дүнд нь нүүв гэх цогц утгыг битигч бичжээ. Дува сохор амьд байх үед тэд ураг болж байжээ. Үгүй болсноос нь хойших хугацаанд ийм үйл болжээ.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “үлү” үгүйсгэл үг нь үлү үжэкү /болж буй болох явц/; үлү өктэкүй /урсгал явц/; үлү болқан /хугацаат явц/; үлү сэргүүлүн /бодит хугацаат явц/; үлү буча /захирах өнгө/; үлү болумуй /одоо цаг, үйлийн эзэн нь олон тоонд оршино/ гэж оржээ.

“Эс” үйл үгүйсгэл

“Эс” үгүйсгэл үг нь төгс явц, агшинт явц, үйл үүсгэх явц, үргэлжлэх явц мөн цаг тээх үйл үгийн эхэнд орж, уг үйл үгийнхээ утгыг бүрэн, эсвэл тухайн агшинт бүрэн үгүйсгэнэ.

Алтан дэвтэр түүхэн сурвалжаа сөхөцгөөе!

Алтан дэвтэр дэх галиг: "Тэдэ нэвүжү айисуқун иргэннү дотора никэн қараутай тэркэнү өлжигэдэ никэн өкин сайин буййу, хүүнэ эсэ өктэксэн бөэсү, Добун мэргэн дэүдээн, чимада қуйуйа" кээжү Добун мэргэн дэүйүэн үжэрэ илэпэ.

Тайлбар: Үгүйсгэл нь “хүүнэ эсэ өктэксэн” энэ хэсэгт оршино. Үгүйсгэл “эсэ” -г гээхээр “хүүнэ өктэксэн” гэх эсрэг утга үүснэ. “эсэ” үгүйсгэл үг арын хугацаа тэг, төгс явц “өктэксэн” гэх үйлийг үгүйсгэнэ. “Өктэксэн” хугацаа тэг, төгс явц нь арын үйл явц, цаг тээх үйлд шууд хамаарахгүй.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “эсэ” үгүйсгэл үг нь қуби эсэ өкпэ /холбох хуучин цаг/; эсэ тоақдажу /үргэлжлэх явц/; эсэ үчэксэн /хугацаа тэг төгс явц/ қажарийан; эсэ хөдөлжүүй /үйлээр холбох хуучин цаг/; эсэ ирэпэй /гэрч хуучин цаг/; эсэ үжээсү /агшинт явц/; эсэ дутатала /үйл үүсгэх явц/; эсэ үжэүлүлээ /хуучин цаг, ганц тоо/; эсэ байиқсат /үйлээс үүссэн нэр/; қупи эсэ қарқажуу /хуучин цаг/ гэж оржээ.

XIII зуунд Хүн хэлний дорно умарын “Эргүнэ” аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж дахь үгүйсгэл үг “үл”, “эс” хоёрын мөн чанарыг уг эх сурвалж дээр нь судалж бид гаргав. “Үл”, “эс” үйл үгүйсгэл Үсүнь дэх казак ард түмэн, Анатоли дахь турк ард түмний хэл зүйд байхгүй. Тэдний хэлэнд үйл үгийнхээ эхэнд орж, арынхаа үйл үгийг үгүйсгэдэг үгүйсгэл алга.

Их Монгол төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх, өнөөгийн халх түмний дээдэс Хэрэйд, Найман аймгийн ард түмэн XIII зуунд дээрх үйл үгүйсгэлийг “Эргүнэ” аялгаас авсан уу, эсвэл тэдэнд урьд эдгээр үгүйсгэлүүд байсан уу гэх асуултанд хариулахын тулд VIII зууны хүн үсэгт хадан бичээсээ ухацгаая.

Билгэ Тооныукук бичээс дэх “үл” үйл үг үгүйсгэл.

Түрэг төрийн Жэ ли хаан баригдан Тан төрд хүргэгдсэн цаг үеэс хойш 630 оноос 683 оны хооронд Үтүгэн дэх мал аж ахуйтан ард түмэн тариаланч Тан төрийн хур байжээ. Энэ үед нилээн хэдэн бага хаан бий болж, тэднийгээ ард түмэн өөрсдөө гуд татан буулгаж эргэн Тан төрийн хур болж байжээ.

Хадан дээр ийм өгүүлбэр бий: 𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏⁚‏𐰨‏𐰀‏𐱅‏𐰢‏𐰾‏𐰼‏𐰨‏⁚‏‏𐰴‏𐰣‏𐰋‏𐰼‏𐱅‏𐰢

Тэнгри ингэж тэмс эринзай (орон зай) “хан баритым”. Энэ өгүүлбэрээс тэмс (хэлж), барьтм хоёр үгийг тайлбарлах зүйтэй болов уу.

𐱅‏𐰢‏𐰾 Тэмс хуучин цаг; тэ үйл үг, үндэс, “хэл”, “өгүүл”, “таал” гэх үг болох тухай тайлбарыг цуврал 9-д орсон тул тэндээс дахин та ухаарай; +мс хуучин цаг, III биеийн эзнийх. III биеийн эзний хуучин цагаар үйлийг илэрхийлэгч +мс төгсгөл Үсүнь дэх казак, Анатоли дахь турк ард түмний хэл зүйд байхгүй. Алтан дэвтэр –ийн аялгаар “тэмс” гэх хуучин цагийг III биеэс өгүүлбээс хэлэжүү болно. 1947 он хүртэл Хүн хэлний цаг тээх үйл үг үйлийн эзнийхээ биеийг дагаж хувирч байжээ.

𐰋‏𐰼‏𐱅‏𐰢 Бэртм үзийн дуудлага “баритым” угын дуудлага; бари үйл үг, үндэс, хэн нэгэнд биет, биет бус зүйлийг өгөх үйл; +тм хуучин цаг, үйлийн эзэн I бие.

Хан баритым нь халх аялгаар “хан барисым”, дорно умарын Эргүнэ аялгаар “хан барилаа” болно. “Хан баритым” нь “би хан баритым”, “хан барьсым” нь “би хан барьсым”, “хан барилаа” нь “би хан барилаа” гэх утга.

Тэгэхээр “Тэнгри ингэж “хэлж байсан” орон зай “хан би барьсым”” гэж хөрвүүлэхээр үйл үгийнхээ “биелэх” ёсыг гээсэн орчин цагын бидэнд уг өгүүлбэрийн утга билрэгдэх болов уу.

Тэд дараагынхаа хан аа дахин унагаасны дараа “Тэнгри үлтэмс орон зай” гэж уг бичээст бичигджээ. ⁚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏⁚‏𐰈‏𐰠‏𐱅‏𐰢‏𐰾‏𐰼‏𐰨‏

𐰈‏𐰠‏𐱅‏𐰢‏𐰾 ”үл тэмс” үгүйсгэл “үл” нь үйл үгийнхээ эхэнд байна. “Тэнгри үл хэлж байсан орон зай” гэж оржээ

“Үл” үгүйсгэл үг нь үйл үгийнхээ утгыг үргэлжлэх хугацаанд нь үгүйсгэдэг тул VIII зууны бичээст тодорхой хугацаанд “үл” хэлжээ гэж оржээ.

Гол тигэн бичээс дэх “эс”, “ас” үйл үг үгүйсгэл.

Ийм өгүүлбэр байна: 𐰃‏𐰠‏𐰠‏𐰏‏𐰏‏⁚‏𐰃‏𐰠‏𐰾‏𐰼‏𐱅‏𐰢‏𐰾‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏𐰞‏𐰍‏𐰍‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏𐰽‏𐰺‏𐱃‏𐰢‏𐰾

Үсэг шилжилт: иллгг : илсртмс : қһнлгг : қһнсртмс

Бичиг шилжилт: Иллэгийг ил эс эртмс каганлагыг каган ас артмс.

Үг зүй:

1. 𐰃‏𐰠‏𐰠‏𐰏‏𐰏‏‏ Иллэгийг заах тийн ялгал; ил нэр үг, үндэс, их улс, Гүег хааны тамга дээр ил гэж оржээ;+лэг шинж тодотгол үүсгэгч, дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид нэр үгээс +лэг залгавараар нэр үг үүсгэсэн тохиолдол үгүй. Үтүгэн дэх халх аялганд нуруулаг, царайлаг, хатуулаг гэж шинж тодотгол үүснэ; +г заах тийн ялгал. Нуруулаг гэдэг нь нуруутай, царайлаг гэдэг нь царайтай, хатуулаг гэтэг нь хатуутай гэх утга. Иллэг гэдэг нь их улстай нэгнийг, их улсын иргэн нэгнийг энд зааж байна.

2. 𐰃‏𐰠 Ил нэр үг, үндэс, их улс, Гүег хааны тамга дээр ил гэж оржээ.

3. ‏𐰾 Эс үйл үгүйсгэл

4. 𐰼‏𐱅‏𐰢‏𐰾 Эртмс хуучин цаг; эр, ар үйл үг, үндэс, бай, байх, ДЛ 937 ар – бай, байх; Алтан дэвтэрийн 26-р хэсэгт “арун” буюу ар + ун хугацаат явц үүсгэгч; +т үйлд өртөх залгавар; +мс хуучин цаг.

5. 𐰴‏𐰍‏𐰣‏𐰞‏𐰍‏𐰍 Каганлагыг заах тийн ялгал; каган төв аялгаар хаан; +лаг шинж тодотгол үүсгэгч, дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид нэр үгээс +лаг залгавараар нэр үг үүсгэсэн тохиолдол үгүй. Үтүгэн дэх халх аялганд нуруулаг, царайлаг, хатуулаг гэж шинж тодотгол үүсгэнэ; +г заах тийн ялгал. Нуруулаг гэдэг нь нуруутай, царайлаг гэдэг нь царайтай, хатуулаг гэтэг нь хатуутай гэх утга. Хаанлаг нь хаантай гэх утга.

6. 𐰽 Ас үйл үгүйсгэл. Эс нь үзийн дуудлага, ас нь угын дуудлага. Асан гэх үгэнд Ас гэх үгүйсгэл оржээ.

7. 𐰺‏𐱃‏𐰢‏𐰾 Артмс хуучин цаг; эр, ар үйл үг, үндэс, бай, байх, ДЛ 937 ар – бай, байх; Алтан дэвтэрийн 26-р хэсэгт “арун” буюу ар + ун хугацаат явц үүсгэгч; +т үйлд өртөх залгавар; +мс хуучин цаг.

Эртмс нь үзийн дуудлага, артмс нь угын дуудлага бөгөөд хүн хэлний дүү нэр – ах нар, нэгдүгээр - хоёрдугаар гэх үгтэй адил.

Хүн үсэг нь гийгүүлэгч ултай үсгийн систем тул “ил”, “эс”, “эртмс” гэх гурван үгсийг нэг ижгүрт “илэсэртэмс”, мөн “каган”, “ас”, “артмс” гэх гурван үгсийг нэг ижгүрт “каганасартмс” хурааж бие даасан утга гаргаж байна. Хэрэв уг ижгүрийг задалваас “илийг нь эс эртмс”, “хааныг нь ас артмс” гэж задарна. Ийм ижгүр Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “нэрэйитжү” гэж оржээ. Хэрэв уг ижгүрийг задалваас “нэрийг нь итжү (өгжү)” гэж задарна.

Дүгнэлт: Үйл үгүйсгэл “үл”, “эс” үг нь өнөө Үтүгэн дэх халх аялганд, XIII зуунд дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид, VIII зууны хүн үсэгт Түрэг төрийн хадан бичээсд байна. Үтүгэн дэх халх түмэн 1300 жилийн хугацаанд “үл”, “эс” гэх үйл үгүйсгэл үгийг хэрэглэж ирсэн нь Хүн үсэгт хадан бичээсээр нотлогдож байна.

Анатоли дахь турк үндэстэн, Үсүнь дэх казак ард түмний хэлэнд үйл үгийн эхэнд “үл”, “эс” гэх үгүйсгэл үгүй тул тэд Үтүгэнд орших хүн үсэгт хадан бичээсийг эрт үгүй болсон эртний түрэг хэл гэж дэлхий даяр сурталжилжээ. Хэрэв Анатоли дахь турк үндэстэн Үтүгэнд байсан бол тэдний хэл зүйд “үл”, “эс” гэх үйл үгүйсгэл заавал байх ёстой. 742 онд Түрэг төр мөхөж удирдлагууд нь Тан төрийг дагасан түүхэн баримт байхад манай Түрэг төрийн нэрийг 1923 онд ёс бусаар аван улсынхаа нэрийг Турк гэж тунхагласан Османы хойчис нөхдөд манай VII, VIII зууны хадан бичээс хамаагүй гэдгийг СИЭ ТББ-ын судлаачид дахин батлав.

Ингээд өөрсдийн судалгаагаа орчин цагийн монгол хэлний төлөөлөл Жанцангийн Бат-Ирээдүйн “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” үгүүлэлтэй нь харьцуулцгаая.

Ж.Бат-Ирээдүй нь Б.Пүрэв-Очир, А.Попов, Г.Ц.Пюрбеев, П.Аюушжав, Ш.Лувсанвандан гэх хүмүүсийн бичсэн ном, үгүүлэлтэй нь танилцжээ.

“Үл хэмээх үг нь үйлт нэр үйл үгийн цаг заах хэлбэртэй үгийн өмнө голдуу тохиолдоно. Үгүүлбэр төгсгөхгүй” гэж Ж.Бат-Ирээдүй айлджээ.

СИЭ-ний тодорхойлолт - “Үл” үйл үгүйсгэл үг нь хугацаа заах бүлэг үйл үгийн эхэнд орж, уг үйл үгийнхээ утгыг уг хугацаанд нь үгүйсгэнэ. Хүн хэлэнд хугацаа заах үйл үгийн бүлэг явц байна. Хугацаа нь цаг биш тул хугацаа заах бүлэг явц нь хуучин цаг, одоо цаг, ирэх цагт оршино.

Үгүйсгэл “үл” үгийг судлах Ж.Бат-Ирээдүйн гол үүрэг уг үгийн мөн чанарыг тодорхойлж, хэрэглээг нь таниулах үйл. Тэр үйлийн оронд Ж.Бат-Ирээдүй үл хэмээх үгийн байршлыг “өмнө” гэх буруу үгээр тодорхойлжээ. Өмнө гэх үг нь Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Тэмүжин, Қасар қойар эмүнэч'э үмэрэч'э...” гэж зүг зааж, “андайин эмүнэ би” гэж хүний нүүрний өмнөх бодит болон хийсвэр байршлыг заахаас “үйл үгийн цаг заах хэлбэртэй үгийн өмнө...” гэж орохгүй. Энэ тохиолдолд үйл үгийн “түрүүнд”, “эхэнд” гэх үг хэрэглэнэ.

“Үгүүлбэр төгсгөхгүй” гэдэг нь юу гэсэн утга вэ? Ж.Бат-Ирээдүйн авсан жишээ болгож авсан “Тус тусын ор дэвсгэр унтсан хойно, мэдээж хүүхэн хааяа, хааяа зөөлөн ханиаж, ламын нойр үл хүрнэ” (Д.Нацагдорж) энэ үгүүлбэрт цаг тээх үйл үгийн эхэнд орж үгүүлбэр төгсгөж байна. Тодорхойлолт жишээ өгүүлбэр хоёр зөрж байна.

“...ламын нойр үл хүрнэ” хэсэг дэх “хүрнэ” одоо цаг заах үйл үгэнд хугацаа орших тул “үл” үйл үгүйсгэл нь “хүр” гэх үндсийг тодорхой хугацаанд үгүйсгэж байна. “Дараа нь ламын нойр хүржээ” гэх утга дагана. Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид дорно умарын аялгаар “Кэбтэүлүн жэрик кэр үлү харагдамуй /одоо цаг, олон тоо/” гэж ижил утгаар оржээ.

Ж.Бат-Ирээдүй эс үйл үгүйсгэлийн тухай.

“Эс хэмээх үгүйсгэх утгат үг нь цаг заах үйл үг, үйлт нэрээр илэрсэн үгүүлэгдэхүүн, зэрэгцсэн нийлмэл үгүүлбэрийн төгсгөлийн бус үгүүлэхүүний өмнө, тус тус тохиолдоно” гэж Ж.Бат-Ирээдүй бичжээ.

“Эс” үгийнхээ тодорхойлолт, хэрэглээг бичихийн оронд тэр судалгаанд ач холбогдол бага зүйлийг бичжээ.

СИЭ-ний тодорхойлолт - “Эс” үгүйсгэл үг нь төгс явц, агшинт явц, үйл үүсгэх явц, үргэлжлэх явц мөн цаг тээх үйл үгийн эхэнд орж, уг үйл үгийнхээ утгыг бүрэн, эсвэл тухайн агшинт бүрэн үгүйсгэнэ.

Ж.Бат-Ирээдүйн авсан жишээ өгүүлбэр дундаас О.Дашбалбарын “Нэхэн санаваас би хүн чулууны тухай бодож буй эсвэл хүн чулуу миний тухай бодож буйн ялгааг эс ойлгов” гэх үгүүлбэр нь Алтан дэвтэрт орших “Бодончара “муңқақ будаву буййу” кээн, уруқа үлү тоан қуби эсэ өкпэ” үгүүлбэртэй бүтэц нэг байна. Эд хоёр өгүүлбэр холбох хуучин цагаар төгссөн учир арынхаа өгүүлбэртэйгээ нийлж бүхэл утга гаргадаг. Бодончарт хувь хэзээ ч өгөөгүй, ялгааг нь тэр хэзээ ч ойлгоогүй гэх бүрэн үгүйсгэлийг “эс” үйл үгүйсгэл тээнэ. Ж.Бат-Ирээдүй болон орчин цагын монгол хэлний нөхөд “үл”, “эс” үйл үгүйсгэлийн мөн чанарыг гаргаагүй байна.

Базалт: СИЭ үйл үгүйсгэл “үл”, “эс” үгийн мөн чанарыг XIII зууны дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж, VIII зууны хүн үсэгт хадан бичээс дээр судалж, уг судалгаагаа орчин цагийн монгол хэлний төлөөлөл Ж.Бат-Ирээдүйн судалгаатай харьцуулав. Хүн үндэстэн бид 1400 жилийн хугацаанд үйл үгүйсгэх “үл”, “эс” үгүйсгэлийг хэрэглэж ирэв. Орчин цагын монгол хэлний нөхөд их төөрч буй учир СИЭ-ний судлаачид та бүхэндээ энэ хоёр үгийг хэрхэн зөв хэрэглэх тухай зөвлөмж хүргье.

Үл, эс үйл үгүйсгэлийг I биес үгүүлж, III биеэс бичнэ; үйлийн эзэн нь I, II, III биед байна.

Үйлээ тодорхой хугацаанд үгүйсгэхийн тул үл үйл үгүйсгэлийг хэрэглэнэ. “Орж үл болно” гэх заалт хаалга дээр байваас урьд нь энэ хаалгаар ордог байжээ, одоо үл болно, хожим орж болох юм байна гэх мэдрэмж үл үгүйсгэл үгийнхээ мөн чанарыг мэдэх нэгэнд төрөх ёстой юм байна. Ийм хаягыг түр засварын ажил, цэвэрлэгээний үед өлгөнө. “Орохыг хориглоно” гэх заалтанд урьд нь хаалгаар ордог байсан, хожим орж болох тухай мэдээлэл оршихгүй.

Эс үйл үгүйсгэл нь одоо, ирэх цаг тээгч үйлийн эхэнд орох тохиолдолд одоогоор манай судалгаанд алга. Зөвхөн хуучин цаг тээгч үйлийн эхэнд уг үгүйсгэл орж байна.

Хэрэв та тодорхой хугацаанд хэн нэгнийг тоохгүй байсан бол “Би түүний чадварыг үл тоон ажил эс өгөв” гэж хэлж болно. Хожим та түүний чадварыг тоож хэн нэгэнд санал болгосон байж болох. Гэвч та түүнд өөрөө ажил хэзээ ч өгөөгүй гэх утгыг дээрх өгүүлбэр тээнэ.

Үл, эс үйл үгүйсгэл үгийг нарийн судалж хэрэглэх зааврыг нь СИЭ-ний судлаачид та бүхэндээ хожим хүргэнэ.

Үгүйсгэл үг сэдвээр үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...