Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зориулсан хичээлүүд
Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өвөг дээдсийнхээ түүхийг 1923 онд өөрсдийгөө БНТУ гээн тунхагласан Османы хойчист өргөн барив.
680 5

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ 2019 оны 06-р сарын 21-ний өдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд доорх албан тоотыг хүргэсэн байтал Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өвөг дээдсийнхээ түүхийг 1923 онд өөрсдийгөө БНТУ гээн тунхагласан Османы хойчист өргөн барив. Монгол улсад Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гэж байна уу? Төрд маань эзэн гэж байна уу? Н.Цэрэнбат сайдын үйл нь муу ёрын эхлэл шүү!


Өвөг дээдсийнхээ түүхийг 1923 онд өөрсдийгөө БНТУ гээн тунхагласан Османы хойчист өргөн барисан Монгол Улсын БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат танд зориулж Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-аас түүх, хүн хэлний цуврал хичээл хүргэж байна. Эдгээр хичээлийн гол зорилго нь түүх хэлнийхээ эх сурвалжийг дэлгэн үзүүлэхээс гадна Намсрайн Цэрэнбат мэтийн улс төрчид түүх газар усаараа харийн төртэй наадан тоглож болохгүй гэдгийг сэрэмжлүүлнэ.

1-р хичээл

Өвөг дээдсийн минь, үр хойчсийн маань түүхийг харийханд өргөн барисан Намсрайн Цэрэнбат та үүнийг тогтоо, сэд, ухаар!

2019 оны 12-р сарын 5-9 хооронд БНТУ-д айлчлал хийх үедээ “Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум”-ыг нээж Та ингэж өгүүлжээ: “Монгол, Турк улс уламжлалт харилцаатай бөгөөд жуулчдын сонирхлыг ихээхэн татах Түрэгийн үеийн дурсгалт газар олонтой. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд 552-840 онд төр улсаа байгуулж байсны ул мөр Орхоны хөндий дэх Билгэхан, Культигиний болон Налайх дахь Тонюкукийн дурсгал зэрэг 200 орчим дурсгал үлдсэн...”.

Алдаа 1. Түрэгийн үеийн биш Түрэг төрийн гэж өгүүлнэ.

Түрэгийн үе гэхээр 552-742 оны хооронд Орхон, Сэлэнгэ Туул, Хүннүй, Хануй голын савд хүн амын дийлэнх нь түргүүд байсан болж байна. Цэрэнбат аа! энэ мэдээлэл үнэнд нийцэхгүй.

II зуунд Ашна овгын дээдэс Саяны нуруунаас Хөх нуур нүүжээ. IV зууны сүүл V зууны эхээр Алтан ууланд ирсэн тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д ингэж бичжээ: “Түрг уул нь Пин лянгийн эрлийз ху болно. Овог нь Ашина гэдэг. Вэй Тай У хуанди нь Чи чү овогтныг мөхөөхөд Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов”.

Цэрэнбат аа! Таван зуун өрх нь 2500 хүн болно. Зуун тавь орчим жилийн дараа 552 онд Ашна овгын байгуулсан Түрэг аймаг Өтүгэнд ирж төр барьжээ. 2500 хүн 150 жилийн хугацаанд үржээд, үржээд 8000 болно, 10 000 болохгүй. Харин нийт Тэлэ-гийн тоо 500 000 дээш хүн амтай байжээ. Энэ тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д ингэж бичжээ: “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То РҮ хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харъяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай”.

Тэгэхээр хүн амынхаа тоогоор бол Түргийн үе биш Тэлэ-гийн үе болно. Ашна овгыхны Алтан (Алтай) ууланд байгуулсан Түрэг аймаг 552 онд Өтүгэнд ирж төр барьсан тул Түрэг төрийн үе гээн 552-630 оныг, мөн 683-аас 742 оныг нэрлэнэ. Тэгэхээр Намсрайн Цэрэнбат аа Түргийн үе биш Түрэг төрийн үе болно.

Алдаа 2. “Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд 552-840 онд төр улсаа байгуулж…” гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг өгүүлсэн тухай МОНЦАМЭ мэдээлжээ.

Цэрэнбат аа! 840 он нь Уйгур төр самууран байх он цаг болно. 840 он нь Түрэг төрийн үе огт биш бөгөөд бүхэл бүтэн зуун жилээр Цэрэнбат та андуурчээ. Бүхэл бүтэн БОАЖ-ын сайдын амнаас ийм тэнэг үгс урсах нь Намсрайн Цэрэнбат хувь хүний асуудал биш өнөөгийн Монголын төр ямар чадваргүй гэдгийг нотолж байна.

“…үлдсэн түрэг аймгууд 552-840 онд …” гэж Намсрайн Цэрэнбат өгүүлжээ.? Намсрайн Цэрэнбат аа! 552 онд хэн нь хаана үлдсэн юм бэ? Намсрайн Цэрэнбат эх сурвалжгүй худал өгүүлж байна.

Насрайн Цэрэнбат та үүнийг бүх насаараа бүү мартаарай! 683 онд Го до луй нь Тэлэгийн хойчис Есөн угсыг хурааснаар Түрэг төрийг дахин байгуулжээ. Түрэг төрийн сүүлчийн эрх баригчид 742 онд дотогшоо Тан улсыг дагажээ. Энэ тухай өгүүлсэн болно.

Бүхэл бүтэн Бүрэн эрхт, ангид XXI зууны Монгол улсыг төлөөлж Бүгд Найрамдах Турк Улсад айлчлал хийсэн БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат та Дээдсийн минь түүхэнд ямар их будилж байна вэ?


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй хичээлээс:

2-р хичээл

“Монгол, Турк улс уламжлалт харилцаатай бөгөөд жуулчдын сонирхлыг ихээхэн татах Түрэгийн үеийн дурсгалт газар олонтой. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд 552-840 онд төр улсаа байгуулж байсны ул мөр Орхоны хөндий дэх Билгэхан, Культигиний болон Налайх дахь Тонюкукийн дурсгал зэрэг 200 орчим дурсгал үлдсэн...” гэж Н.Цэрэнбат сайд өгүүлснийг нь МОНЦАМЭ мэдээлжээ.

Цэрэнбат аа!

Билгэ хаан, Гол тигэн болон Тонуйкук хадан бичээс нь өнөөгийн халх аялгаар бичигджээ. СИЭ ТББ-гаас заана сургадаг Хүн үсэг бичиг судлалын нэгдүгээр бөгөөд гуравдугаар ангид Гол тигэн хадан бичээс дэх Бага бичгийг судлав. Хоёрдугаар анги Их бичээсийг судлав. Өнөө СИЭ ТББ дөрөв, тавдугаар ангиа сургаж байна.

Цэрэнбат сайд аа! Танд ойлгомжтой болгохын тул нэг жишээ хүргье. Гол тигэн Бага бичээс нь нийт 47 өгүүлбэр, 334 тоологдож болох давхардсан изгүр, үгсээс бүрджээ. Давхардаагүй тоогоор нийт 182 үгсээс бүрдэж буй.

Уг бичигт гарах давхардаагүй 182 үгс нь

1.тэнгэр 2.цаг 3. бол, 4. түрг, 5. билгэ 6. хаан 7.өдгөө 8.ул 9.ур10.зоб 11.тохтоо 12.сид 13.үе 14.янаг 15. Уугуул 16. барих,17. угш,18. баруу, 19. шад,20. апт, 21. баг, 22. ойруу,23. таргат 24. Дахиж, 25. Сэтгэл 26. 27.ахиж, 28. түг,29. сугай,30. урт, уртушин 31. энд, 32. үгүй 33. Өтүгэн,34. Шандунг, 35. айз-айзам, 36. таги, 37. илгээ, 38. далай, 39. хэсэг,40. дөх, 41. тогз эрсин 42. гэт-гэтлэх,43. төмөр, 44. эр барга, 45. эрингэ,44. ингэж, 45. жир-гажир-газар, 46. зорь, 47.өег,48. ядуу үгүй,49. ил, 50. тоот, 51.Табгач, 52.Түшил-түншил, 53. алтун, 54.гойтой, 55. ингэж бариур, 56. сүчиг, 57.юмшиг, 58. эрх,59. зах, 60.захру,61.эд, эд гое 62. ихэс, 63. алба, 64. ангилсаар,65. бисгингэ- биднийхээ, 67. эрээ,68. дорой, 69. хүс,70 уул, 71. сэхэнг, 72. шугуй, 73. тухалдан, 74 бус, 75 хур,76. авлига,77 захаг, 78. тэ, 79.алб,80. барав, 81.Барсаар, 82. араг,83. тэрэг, 84.тархахсан, 88.ач ачис,89. тус, 90. Өм 91. хааныхан,92. бартаг,93. алхантаг, 94. гал – хал, 95. төр,96. хууль, 97. зарлиг- зарлиг даган. 98.юучгүй, 99. гоо бари, 100.ичигнүй, 101.бай, 102 их айл, 103. хүс,104. их олон, 105. энэ, 106. сэдэнг, 107.ангилав, 108.уулсэхэнг, 109.иймээ, 110.байнга, 111.ингэр, 112.билинг, 113.амьтай,114. хүргэмүй, 115.баглар, 116.ангилтчсан, 117.мань,118. хаантай, 119.бидишч-бичээсч,120. гэл-түргэл гэдэг нь түр-хурдан, гэл- ир, манийнхаа, 121.симди-сийлжээ, 122.Ич-илгээх өдгөө харчингууд ингэж өгүүлнэ,123. бидишчийг, 124. Энгэр125. дэнж, 126. бариг, 127. зар - ганц тоо, зарт-олон тоо, 128 бидиш-бичээс, 129.тохтой,130. өнхөлцөг, 131.хориг, 132. байнга таш- байнга чулуу, 133. ирсээр, 134. Мэдэгээ 135. ирсээр ингэж, 136. энэ хурб-хараб, 137.битиг, 138. битигмэй,139. ачис,140. Золоо 141.тэхэн. 142.бат 143. Асгана-харанхуй 144. Түн.145. Аж орох 146. Хори 147.Төвд 148. Ашиг.149. оров.150. ихсээр-ахисаар.151. йиниг-тиниг-тэнэг. 152. Зобу-зөв үү. 153. Ингэ. 154. үенч – голын нэр, 155. Хон. 156 аян.

Нийт үгсийн 85 хувь нь өнөөгийн халх ойрд аялгуунд хэрэглэгдэж байна.

Монголын нууц товчоонд гардаг дараах 9 үгс Бага бичээсэнд оржээ: -1. Коп-бүхэл, бүтэн, 2. найг-хорон, 3. сү-дайсун буюу дай + сун – дайтах цэрэг гэсэн утга, 4. үлтэг-үгүй болно, үзэм -өөрөө “Кабул хаан бин үзэн” буюу биен өөрөө, 5. жо-жоохон өдгөө мануус томхон жоохон гээн өгүүлдэг. Томхоноос том, жоохоноос жоо үлдэжээ. 6. Ити-нэрийджээ буюу нэр итжээ гэдэг нь урамлан хайрлах гэсэн утга болно. 7. Туки – тугай дуусгах. 8. Үзэм – өөрөө. 9 ит – урамшуулах, өгөх. Өнөө халх аялганд хэрэглэгдэхгүй байгаа боловч Бага бичээст орсон үгсийн дунд Хүн тоо 1. утс, 2. тогс, 3. Бирла. Нэг, хоёр, гурав нь Кидан тоо. Кидан тоог Хамаг монголчууд Өтүгэнд төр барихдаа нэвтрүүлжээ.

Гээсэн үгс (өнөөгийн Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ судлаачдын мэдлэгийн хүрээнд тодорхойлов) : 1.тинглэ - тэнсэн,2. күн – нар, хамаг монголын үед сольсон, 3. Күмш - мөнгө, 4. үгш - олон, 5.таш – чулуу.

Эртний үгс: 1. анутган - урьдах, 2. унту зур – өөхшүүлэн дэмжих 4. ит – урамшуулах. 5. акиси – бөс бараа, 6. кид +мш – орхи + cон, 7. И + сээр – илгээ + сээр, 8.тод + соор баталсаар, игдмш - сургасан, 9. алмтин-олмтин,

Өнөө Монголын нууц товчоон дахь үгсээ оруулахаар өнөөгийн халхууд нийт үгсийн сангийн 90 хувийг билэрч байна. Цэрэнбат аа! Энэ хаана ч байхгүй өндөр үзүүлэлт.

Манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээсэнд ганц ч перс, араб үгс байхгүй.

Цэрэнбат аа! Таны өвөг дээдсийнхээ түүхийг өргөн барьсан Стамбулын туркын үгсийн санг манай хадан бичээс дэхь үгсийн сантай харьцуулая.

Хаан- Sultan; битиг- mektup; өдгөө- zaman; цаг- vakit; тогтоо- aklında tutmak; сэд- düşünmek; аав- baba гэх мэт суурь үгс Цэрэнбат сайдын БНТУ-д өргөн бэлэглэж буй бичээсэнд алга. Өнөөгийн Стамбулын туркууд манай хадан бичээсийг монгол хүн шиг 16 цагийн сургалтаар сурах уу?

Цэрэнбат сайд аа! 6000 километрийн алсад орших Стамбул хотод очиж Харь улсын төрд “зэрэг 200 орчим дурсгал үлдсэн” гээн өгүүлсэн хүн та, ийм их цаг зав гаргаж чадсан сайд та Улаанбаатар хотод явагдаж буй Сэргэлэн Интернашионал Экспедишионы Хүн бичгийн сургалтанд гаргах зав үгүй гэвэл ёсонд таарахгүй. Намсрайн Цэрэнбат сайд таныг сургалтандаа зочиноор урина.

Цэрэнбат сайд аа! Танд Гол тигэн Бага бичээс дэх үгсийн санг хүргэсэн нь манай хоёрдугаар хичээлийн гол агуулга юм.

Хадан бичээсийнхээ агуулгыг мэдэхгүй нэгэн нь Намсрайн Цэрэнбат болно. Турк улсад юу бэлэглэж байгаагаа мэдэх үүрэгтэй та. Өвөг дээдсийнхээ түүхийг харьд өргөн барих ёс байхгүй гэдгийг бүх насаараа санаж яваарай. Цэрэнбат аа!


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй хичээлээс.

3-р хичээл

“БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох, Хархорины нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв” гэж МОНЦАМЭ мэдээлжээ.

Н.Цэрэнбат сайд аа! Манай VIII зууны Тариатын бичээсэнд “мянга жилийг, түмэн хонлох битиг минь билгүмин” гэж оржээ. Тэгэхээр аливаа хадан бичээс буюу хөшөөг мянган жил, түм хоногоор тооцож, уг хугацаанд аж төрөх үр хойчидоо бичгээр билгэ ухаанаа хүргэдэг юм байна.

Н.Цэрэбат сайд аа! Манай өвөг дээдэс хадан бичээсээ (хөшөөг) бангу буюу мөнгү гэж тооцдог юм байна. Энэ нь байнгын, мөнхийн гэсэн үг. Энэ үг Гол тигэний бичээсэнд байна.

Илэг нэгтнүүд ээ! Н.Цэрэнбат “Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах”-д хөрөнгө оруулалт оруулахыг Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойгоос хүсжээ.

Н.Цэрэнбат аа! Манай дээдсийн Буган сүлдэт төр улсаас Хүн гүрэн, Хүн гүрнээс өнөөгийн Халхууд хүртэл үе тасраагүй оршиж ирсэн гал голомт нутгыг маань Стамбулын Туркын дээдсийн нутаг гэж мянган жил, түмэн хоногт тунхаглахын тулд Н.Цэрэнбат та, Стамбулын Туркаас хөрөнгө оруулалт оруулахыг хүсжээ.

Н.Цэрэнбат аа! Энэ нутаг ус нь мал аж ахуйтны зүрхэн нутаг, гал голомт нутаг. Уул болгоны амнаас гол горхи урсдаг газар бол Өтүгэн. Энэ нутагт мянга, мянган жилээр итэж (шүтэж) ирсэн Өтүгэн уул оршино. Өтүгэн уулын тухай хадан бичээсэнд олонтой бичигджээ. Дунд орны түүхэн эх сурвалжинд олонтой бичигджээ. Өтүгэний тухай хожим нийтлэл хүргэнэ.

Өтүгэн нь Бурхан халдунаас түүхийн хувьд, ач холбогдолын хувьд үлэг том уул. Өтүгэн нь мал аж ахуйтны ганц тэнгэрлэг уул. Үүнийг XIII зуунд Монголын нууц товчоо ном дахин батална. “Эрх итү тэнгэрдээ нэрийдэж их Өтүгэндээ хүрэгмүй” гэж Монголын нууц товчоонд оржээ. Монголын нууц товчоонд өөр ганц ч уулыг Тэнгэртэй зүйрлээгүй. Тийм байх ёстой.

Н.Цэрэнбат аа! Та түүхэнд байгаагүй тэнэг үйл хийж байгаа ухаарвал сайн. Хамгийн гол нь Н.Цэрэнбат түүхэнд байгаагүй тэнэг үйл хийж байна гэдгийг монголчууд ухаарах нь чухал.

Н.Цэрэнбат аа! Та манай Их монгол улсын нийслэл Хар хорин хотын хаяанд Османы дээдсийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах том төсөлдөө Османы хойчсоос хөрөнгө оруулалт оруулахыг хүсжээ.

Н.Цэрэнбат аа! Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэдэг нь том хариуцлага, том эрх мэдэл. Гал голомт нутаг усаа харийх гээн зарлах нь үндэсний асуудал. Үндэсний асуудал гэдэг нь есөн үеийн асуудал бөгөөд есөн үеээ төлөөлнө гэсэн үг. Өвөг дээдэс үүнийг зөвшөөрөх байсан уу? Үр хойчсийнхоо толгойг цустах ажил биш байгаа? гээн эрэгцүүлэхийг үндэстний асуудал гэнэ.

Монголын ард түмэн гал голомт нутгаа Османы дээдсийн нутгын гал голомт гээн мянган жил, түмэн хоногын тамгыг газар усандаа даруулах уу?

Н.Цэрэнбат аа! Та өвөг дээдсийнхээ түүхийг нулимж чадлаа. Бид тийм биш.


Орхоны хөндий биш Орхоны сав. Орхоны сав биш Өтүгэн

Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй үндэсний ой санамж сэрээх хичээлээс.

4-р хичээл

Н.Цэрэнбат сайд аа! Та “байгаль орчны” сайд тул байгаль орчинтой холбоотой газар усныхаа нэршлийг зөв өгүүлэх үүрэгтэй.

“БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд...” гээн өгүүлжээ (МОНЦАМЭ).

Орхоны хөндий гэдэг нь шарилж үг. Хөндий гэдэг үгийг “хөндий хоосон” гээн өнөө мануус хэргэлж байна. Гол усгүй, уулсын дунд орших талыг хөндий гэнэ. Өвөл цас орсны дараа айлууд хөндийд өвөлжинө. Зундаа гол усгүй тул айл үгүй. Зарим хөндийд мэр сэр булаг шанд байх тул цөөн айл зусна. Гол устай газрыг хөндий гэхгүй, сав гэнэ.

Цэрэнбат сайд аа! Түрэг төрийн үеийн Тариатын бичээсэнд ингэж бичжээ: “Тариг алхам: Сэкс, Сэлэнгэ, Орхон, Туул сав талду”. Тариг алхам гэдэг нь тариа тарина гэсэн утга. Тэр үед тариаг алхаж тарьдаг учир. Ингээд сав гэдэг нь өвөг дээдсийн өгүүлснээр гол устай газар болж байна. Энэ нь Тариатын хадан бичгээр хөдлөшгүй, эргэж буцашгүйгээр нотлогдов. Бид ч сав гэнэ. Сав суулаг гэдэг нь ийм учиртай.

Орхон гол нь Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсажу Сэлэнгэ мөрөнтэй нийлнэ. Тэгэхээр 1124 км Орхоны сав нь үргэлжлэх нь.

Өнөө UNESCO-д “Orkhon valley Cultural Landscape” гээн бүртгэлтэй газар усыг өвөг дээдэс минь хэрхэн нэрэлж байсныг тогтоохын тулд эх сурвалж сөхөцгөөе.

“Нүүж суух нь тогтворгүй боловч өөр өөрийн хувиарт газартай, хаан нь Өтүгэн ууланд байнга байна. Эсгий гэрээ зүүн зүг харуулна. Наран ургах зүгийг хүндэлж байгаа шиг байна” гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д оржээ. Түрэг төрийн хаад Өтүгэнд оршиж байжээ.

“Лео улсын түүх 68-р боть д гурван (924 он) он Дахиад Уйгур хотноо харив (буцав). Өтүгэн ууланд гөрөөлж уйгур хотноо харив”. Тэгэхээр Өтүгэн нь Орд балгын дэргэд орших уул байх нь.

Өтүгэн уулын байршлыг тодорхойлох Тариатын бичээсэнд ингэж бичжээ: “Өтүгэн гидин ууж энд, тац баши энд өргөөн...” гэдэг нь Өтүгэн буух ууж (төгсгөл гэсэн утга) энд, тайц (өндөрлөсөн) толгой энд, өргөөн... гэж бичжээ.

Дараагын өгүүлбэрт ингэж заажээ: “Өтүгэн уртуши энд...өргөөн мөн энд” гэжээ (товчлов). Өтүгэн уртуши буюу Өтүгэн уртааши гэдэг нь оройг нь чиглүүлж гэсэн утга. Өнөөгийн Орд балгыг Өтүгэний оройг чиглүүлж, Лүн толгой руу гол үүдийг нь харуулжу барьжээ. Орд балгын арын хэсэг нь Түргийн үед хамаарна (археолгч У.Эрдэнэбат).

Дунд орны эх сурвалжинд болон манайд хадан бичээсэнд уг нутгыг Өтүгэн гэж өгүүлж байсныг хөдлөшгүйгээр батлагдаж байна.

Цэрэнбат аа! Хөшөө цайдамд орших Гол тигэн, Билгэ хааны хадан бичээсийг тогтоосон (босгосон) цэгээс Өтүгэн мөн харагдана.

Цэрэнбат сайд аа! Өвөг дээдэс минь сахилга баттай сэтгэдэг байжээ. Харин бид сахилга батгүй сэтгэж байна. Өнөөдөр таны амнаас Орхоны хөндий гэдэг шарилж үг гарч байна. Орхоны хөндийг Орхоны сав гээн ман танд засаж өгөв. Орхоны сав нь 1124 км. 1124 км газрыг UNESCO соёлын өв гээн бүртгээгүй шүү.

Тэгэхээр энд мал аж ахуйтан тариаланч аж ахуйтны сэтгэлгээний зөрүү гарч байна. Тариаланч угшлын харийн судлаачид “Orkhon valley Cultural Landscape” гэж нэрэлжээ. Манай дээдэс Өтүгэн гэж ямар оновчтой нэрэлж байна. Мал аж ахуйтнууд уулаараа нэрлэнэ. Н.Цэрэнбат та Орхоны хөндий гэх шарилж нэрийг Өтүгэн гээн засах үүрэгтэй. Энэ нь Н.Цэрэнбатын үүрэг биш байж болно. БОАЖ-ын сайдын үүрэг мөнөөс мөн.

Эх сурвалжинд “Орхоны сав” гэж бичигдээгүй, “Орхон сав” гэж бичигдсэн шүү. Туулын сав биш Туул сав, Сэлэнгийн сав биш Сэлэнгэ сав гээн бичигджээ.

Н.Цэрэнбат сайд аа! Хөндийд хот суурин, түүхийн өв соёл гэж үгүй. Савд хот балгад, түүхийн өв соёл оршино.

Н.Цэрэнбат сайд аа! Үндэсний ой санамжийн зах зухаас танд хүргэв. Бид өвөг дээдсээсээ суралцах үүрэгтэй.


Түшмэлийн толгойг огтолдог

Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй үндэсний ой санамж сэрээх хичээлээс.

5-р хичээл

“БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох...” саналыг тавьсан тухай МОНЦАМЭ мэдээлжээ.

Цэрэнбат сайд аа! Их гүрнүүд үеэс үед ийм бодлого барина: “Угсаа хойчийг нь устгая гэвэл бичгийг нь үгүй болго, үндэстэнг устгая гэвэл түүхийг нь үгүй болго”. БНТУ-ын ийм бодлогыг зөвхөн дэмжигчээр зогсохгүй гардан гүйцэтгэгч нь Намсрайн Цэрэнбат та. Та тэдэнд зөвхөн түүхээ барихаас гадна, манай гал голомт газар усыг Стамбулын туркуудад оноож өгөх гэж байна.

Цэрэнбат аа! Үндэсний ой санамж гэж байдаг юм шүү. Төр яаж барих ухаан үндэсний минь ой санамжинд оршино. Хамт үүнийгээ сөхье.

Одоогоос 2200 жилийн өмнө нэг ийм баримтжуулсан түүхийг Сыма Цянь Түүхэн тэмдэглэл номондоо ингэж бичжээ: “Модун эцгээ алаад ор сууж байх үед хүчирхэг Дунху (Дорно ху) түүнд элч явуулан эцэг Түмэнгийнх нь өдөрт 1000 ли (ойролцоогоор 500 км) газрыг туулдаг хөлөг агтыг нэхэв. Модун заагуч (заагч, зөвлөхүүд) нараасаа асуухад тэд өгүлэрүн: “Өдөрт 1000 туулдаг агт Хүн илийн алдар тул тэдэнд барьж эс болно” гэв. Модун өгүлэрүн “Хунш (хөрш) Илдээ (их улс даа) ганц агт яахан харамлах билээ” гээн агтыг тэдэнд барив (өгөв). Хэсэг хугацааны даараа Дорно ху-гаас дахин элч ирж нэг янжийг (хатныг, хатан-хожим гарсан үг) нь нэхэв. Модун дахин загуч нартайгаа ярилцав. Тэд өгүлэрүн: “Дорно ху нарт ёс зүй алга тэд танаас таны янжийг нэхэж буй учир тэднийг довтольё!”. Модун өгүлэрүн: “Хунш илээсээ ганц эм харамлах гэж үү” гээн янжийг Дорно ху нарт барив.

Тэр үед Хүннү Дорно ху нарын хооронд 1000 ли (500 км) маргаанаас болоод хүн амьдархаа больсон, орхигдсон газар ус байв. Хүмүүс маргааны улмаас хоёр захаар нь амьдарч байжээ.

Дорно ху-гийн тэргүүн Хүннү рүү дахин элч явуулан уг орхигдсон газар танайхаас хол манайхаас ойр гээн Модунаас нэхэв. Модун дахин загуч нараасаа асуув. Тэдний зарим нь орхигдсон газар усыг барьж болно, зарим нь барьж эс болно гэжээ. Модун “Ер илийнхэ ул болмой. Эс барь” гэж хэлээд өгч болно гэсэн түшмэл болгоны толгойг огтлов”.

Намсрай Цэрэнбат аа! Сайн агт, сайхан авгай, төрлөх газар усны үнэ цэнийг дээр бичжээ. Хүн үндэстэн бид яаж үеийн үед дээрх гурван зүйлд хандах ёстойг Модун жангур тунхаглажээ.

Намсрай Цэрэнбат аа! Та юу хийж байгаагаа өдгөө ухаараагүй юм шиг байна. Танд ухааруулъя.

Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой 2020 онд таны урилгаар манай улсад ирнэ.

Манай үндэсний ой санамжаар та Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой-д Монгол улсын наадамд түрүүлэх 8 адууг бэлэглэх ёстой. Энэ нь 5 тэрбум төгрөг дотор байх болов уу. Нутаг оронтой холбоотой асуудалд энэ үйл нь анхны даваа.

Манай үндэсний ой санамжаар та Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой-д сайхан авгайгаа түүнд барих ёстой. Зөвхөн Зочид буудалд нь хэд хонуулах биш. Нутаг оронтой холбоотой асуудалд энэ үйл нь дэд даваа.

Манай үндэсний ой санамжаар та Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой-д “Манай үндэсний ой санамжаар газар ус аа барьдаг ёс байхгүй. Өтүгэнд аялал жуулчлалын нэрэн доор нутаг ус аа Турк улсад олгож болохгүй юм байна. Миний хоёр бэлгийг болгооно уу” гээн өчих ёстой.

Энэхүү нутаг оронтой холбоотой үндэсний ой санамжийг Намсрайн Цэрэнбат та Кабинетийнхээ гишүүдэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон намынхаа санхүүч нарт тайлбарлах үүрэгтэй.

Намсрайн Цэрэнбат аа!! “Ер илийнхэ ул болмой. Эс барь” буюу “Газар их улсынхаа ул суурь болох тул харьд барьж эс болно” Модун жангур (НЭӨ III-II зуун). Үүнийг үеийн үедээ захиарай!

Газар усны маань үнэ цэнийн дэргэд та бид хоёрын толгойны үнэ цэнэ тоосонцор.


Намсрайн Цэрэнбат сайд ба Монгол улсын Үндсэн хууль

Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй үндэсний ой санамж сэрээх хичээлээс.

6-р хичээл

“БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох, Хархорины нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв” гэж МОНЦАМЭ мэдээлжээ.

Н.Цэрэнбат сайд аа! Монгол улсын Үндсэн хуулийн заалтыг хамтдаа нэг сөхье!

Монгол улсын Үндсэн хууль ингэж эхэлнэ:

Монголын ард түмэн бид:

  • улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
  • хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
  • төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
  • хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
  • эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Н.Цэрэнбат сайд аа! Монгол улсын иргэд бид “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” байгаагаа Үндсэн хуулиарай даяр олно зарлан тунхаглаж байна.

Н.Цэрэнбат сайд та манай түүх, соёлыг өвлөх биш Стамбулын туркуудад аялал жуулчлал нэрийн доор өргөн барьж байна. Н.Цэрэнбат сайд аа, та Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна уу. "Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөхгүйгээр БНТУ-д өргөн барина" гэсэн заалт оруулчих. Тэгээд өөрийн санаж буй бодлоо хий. Таны үйлс хууль бус болохгүй.

Н.Цэрэнбат сайд аа! Манай Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн нэгд ийм сонин юм бичээстэй байна: 1."Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна".

Н.Цэрэнбат сайд аа! Та Үндсэн хуулийн энэ заалтыг ингэж өөрчилчих: “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтанд байхгүй, Бүгд Найрамдах Турк Улсын хамгаалтанд байна". Ийм өөрчлөлт хийчээд та санаж буй бодлоо хэрэгжүүлээрэй.

Н.Цэрэнбат сайд аа! Бүгд Найрамдах Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой 2020 манай улсад таны урилгаар ирнэ. Монгол улс маань Үндсэн хуультай учир Үндсэн хуульдаа хурдхан өөрчлөлт оруулаад санасан бодсон оо хэрэгжүүлээрэй!

Н.Цэрэнбат сайд аа! Монгол улсын Үндсэн хуулийг уландаа гишгэхгүй шүү! У.Хүрэлсүхийн засгийн газар Монгол улсын Үндсэн хуулийг дээдлэнэ шүү.

Түүхээ борлуулж зоос олж байсан тухай түүхэн баримт байхгүй. Энэ бол муу үйл. Үндэсний ой санамжаар Н.Цэрэнбатын энэ үйлийг монголчууд жигшинэ.


Төрийн түшээ vs Улс төрч

Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй үндэсний ой санамж сэрээх хичээлээс.

7-р хичээл

“БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох, Хархорины нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв” гэж МОНЦАМЭ мэдээлжээ.

Өнөө дэлхий даяр улс төрч шиг элбэг зүйл байхгүй, төрийн түшээ шиг хомс зүйл үгүй. Дэлхий дахинд төрийн алба хашиж буй хүнийг улс төрч үү, төрийн түшээ үү гээн эхэлж ялган салгадаг юм байна.

Төрийн түшээг англи толиор statesman, орос толиор государственный деятель гэнэ. Улс төрчийг англи толиор politician, орос толиор политический деятель буюу политик гэнэ. Уг хоёр ухагдахууныг дэлхий даяр хар цагаан шиг салгаж билирдэг юм байна.

“Төрийн түшээ улстөрч хоёр хоорондоо том ялгаатай. Төрийн түшээ нь дараагийн үедээ санаа тавина, улс төрч нь дараагийн сонгуульдаа санаа тавина”. James Freeman Clarke (1810-1888) америк теолог, зохиолч.

Тэгэхээр төрийн түшээ хувийн болон намын эрх ашгийн өмнө үндэстний эрх ашиг буюу улсын эрх ашгийг тавьдаг нэгэн нь болж байна.

Улс төрч нь хувийн эрх ашгийг намынхаа эрх ашгийн өмнө тавьдаг, намын эрх ашгийг үндэстнийнхээ буюу улсынхаа эрх ашгийн өмнө тавьдаг нэгэн нь болж байна.

Намсрайн Цэрэнбат таны VI-VIII зууны манай Түрэг төрийн түүхийг Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой-д барьж байгаа тан дараагийн үе ээ огт бодоогүйн том илэрэл. Ирэх сонгуульдаа санаа тавиж байгаагын илрэл. Намсрайн Цэрэнбат сайд аа! Дараагийн үедээ санаа тавидаг нэгэн нь харийханд эх түүхээ барьдаггүй. Эх түүхээ зөвхөн өөрийн түүх гэхээс манай хойчсийн минь дээдсийн түүх гэж харна. Үр хойчсийнхоо толгойг цустахгүйн улмаас, үр хойчсоо харийн боол болгохгүйн улмаас ийм шийдвэр Төрийн түшээ эс гаргана.

Улс төрч нэгэн нь зөвхөн ирэх сонгуулийг бодно. Үүндээ зориулж хялбар мөнгө босгох аргын хойноос хөөцөлдөнө. Улс төрч сонгуулиас сонгуулийн хооронд буюу дөрөвхөн жилээр сэтгэнэ. Есөн үеэр буюу үндэсний хэмжээн дэх аливаа асуудлыг улс төрч хэзээ ч харахгүй. Улс төрч хүн намдаа сонгуулийн мөнгө босгохыг нэгд тавина, түүнээс илүү өөртөө зоос олохыг эрхэмлэнэ.

Н.Цэрэнбат аа! Монгол ардын намыг өнөөгийн бусад намын адил олон монголчууд хүндлэнэ. Монгол ардын нам нь Монгол улсдаа ах нам. Зуун жилийн үүх түүхтэй нам. Гэвч уг намын түүх мянга мянган жилээр Өтүгэндээ төрөө барьж, төрөө манууст өвлүүлсэн дээдсийн маань түүхийн дэргэд тун охор. Монгол ардын нам дээдсийн минь, үр хойчсийн минь газар усыг аялал жуулчлал нэрийн доор харьд барина гэдэг бол том гэмт хэрэг. Турк улсын дотоод улс төрийх нь тоглоомонд Хархоринг барих нь уучлашгүй том гэмт хэрэг. Энэ намд төрийн түшээд бий гэж итгэж байна.

Төрийн түшээ улс төрч хоёр асуудалд хандах өнцөг нь өөр.

Улс төрч ажлыг хэсгээс нь барьж эхэлнэ. Төрийн түшээ уг ажлын мөн чанарыг олж хардаг. Дараа нь эхлэх үгүйгээ шийддэг. Улс төрч тухайн төслийн өртөг дээр анхаарна. Төрийн түшээ уг төслийн ач тус дээр анхаардаг. Улс төрч өөрийн тойргийн сонгогчдодоо тэдэнд юу хийсэн тухайгаа өгүүлнэ. Төрийн түшээ тойргынхоо ирээдүйг харах учир дөрвөн жилийг үргэлжилсэн амжилтын нэг хэсэг гэж харна. Төрийн түшээ үндэсний аюулгүй байдлыг бүх эдийн засгийн үзүүлэлтүүдээс дээгүүр тавина. Улс төрч эдийн засгийн үзүүлэлтийг хамгийн чухал гэж үзнэ.

Намсрайн Цэрэнбат аа! “Өтүгэн Стамбулын туркых” төслөөс бид хэдийг хожих уу гэдгийг улс төрч эхэлж хардаг юм байна. Харийн өгөөш сул мөнгөн дээр тоглоё гэж улс төрч хардаг юм байна. Төрийн түшээ уг төслийн ач тус дээр анхаардаг юм байна. Төрийн түшээ үндэсний аюулгүй байдлыг бүх эдийн засгийн үзүүлэлтүүдээс дээгүүр тавьдаг юм байна. Улс төрч эдийн засгийн үзүүлэлтийг хамгийн чухал гэж үзнэ.

Намсрайн Цэрэнбат сайд аа! Улс төрчид энэ дэлхийд маш олон, яагаад гэвэл улс төрч болж болдог, Төрийн түшээд энэ дэлхийд маш ховор, яагаад гэвэл “өөрийгөө эвдэлж” чадсан нь төрийн түшээ болдог. Улс төрч олдмол албан тушаал, Төрийн түшээ нь зүрх сэтгэлийн дуудлага.

Н.Цэрэнбат сайд аа! Аливаа үндэстний соён гэгээрэл нь тухайн үндэстэн үндэсний хэмжээний үйлийг дундын ухагдахуунаар дүгнэж цэнэж байгаагаар тодорхойлогдоно. Дүгнэж цэгнэж байгаа ухагдахууных нь утга, агуулга өндөр болох тутам тухайн үндэстэнд бусад үндэстний сул талыг өөртөө ашиглах боломж нээгдэнэ. Ийм байсан, байгаа, байх болно. Аливаа үндэстэн үндэстнийхээ хэмжээний үйл явдлыг дундын ухагдахуунаар биш өөр өөрийн гэрийн ой санамжаар дүгнэн цэндэг бол тэр үндэстэн тун удахгүй харь үндэстний хур (боол) болно.

Н.Цэрэнбат сайд аа! Жинхэн төрийн түшээ үндэстний аюулгүй байдалд хамаарах асуудлыг гурван орон зайнаас харна. Дээдсийн өнцгөөс, үр хойчсийн өнцгөөр мөн өн цагийн өнцгөөс чухал асуудалд ханддаг тул улс орондоо билгэ шийдвэр тэр гаргадаг. Улс төрч зөвхөн өнөөгийн өнцгөөс, зөвхөн эдийн засгийн үзүүлэлтийг нь харна. Улс төрч улс төрд байх хугацаагаа л харна. Өөрийх нь дараа юу болохыг улс төрчид харахыг хүсдэггүй.

Энэ бүхнийг Н.Цэрэнбат та гурван удаа ухаарай.


Хичээл 9

Монгол улсын БОАЖ яамны сайд Н.Цэрэнбат танд уржигдар Казакстан улсын Джамбул аймагт болсон энэ үйл амьд буюу бодит хичээл болох ёстой. Намсрайн Цэрэнбат та үүнийг нэг сайн анхаарна уу!

Казахстаны Джамбул аймгийн Кордайск дүүргийн хэд хэдэн тосгонд 2-р сарын 8 нд үндэстэн хоорондын мөргөлдөөн болжээ. Хүн амь үрэгдэв. Казахстан улсын Дотоод хэргийн яамны мэдээлллээр 2-р сарын 9 ний байдлаар 10 хүн үхэж 39 хүн эмлэгт хүргэгджээ. Мөргөлдөөн оролцсон Дунганчуудын нутгын зөвлөл 8 хүн үхэж,137 хүн гэмтэл авсан тухай өгүүлжээ.

Дунган гэдэг нь исламын шашинтай төвд, тангад гарлын хүмүүс гэх юм. Тэд Казахстан улсаас дүрвэж Киркыз улсын нутагт өчигдөр амь хоргодохоор очжээ. Үндэстэн хоорондын зөрчил Хасаг Дунган нарын дунд болжээ. Энд үндэстэн хоорондын мөргөлдөөн болов уу, Хасгууд Дунганчуудыг хядав уу? Энэ асуулт нээлттэй үлдэв.

Монгол улсын БОАЖ яамны сайд Н.Цэрэнбат аа! Яг ийм үйл Хасаг Халх хоёрын дунд Хархоринд болно шүү! Үүнийг улс төрч урьдчилж харахгүй, харахыг хүсэхгүй. Зөвхөн төрийн түшээ л харна. Стамбулын туркуудад өвөг дээдсийнхээ газрыг барихад энэ газар Баян-өлгийн хасгууд ирнэ. Үүнд Н.Цэрэнбат та эргэлзэх хэрэггүй. Газар усны маргаан заавал толгой цустана. Н.Цэрэнбат аа!


Геноцид

Монгол улсын засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатад зориулж буй үндэсний ой санамж сэрээх хичээлээс.

10-р хичээл

“БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох, Хархорины нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв” гэж МОНЦАМЭ мэдээлжээ.

Исламын шашинт Турк улсын өвөг дээдэс Орхон сав талд буюу Өтүгэнд байсан гэж үлгэр зохиож өвөг дээдсийнхээ гал голомт нутагт онгоцны буудал барьж, туркуудыг аялал жуулчлуулах нэрээр гал голомт Өтүгэн нутагт минь олноор оруулж ирэх хэлэлцээрт БОАЖ сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой-той гарын үсэг зурах гэж байна.

Исламын шашинт Казахстан улсын Джамбул аймгийн Хасагууд болон исламын шашинд Дунгануудын хооронд үндэстэн хоорондын мөргөлдөөн уржигдар Казахстаны Джамбул аймгийн Кордайск дүүрэгт гарч 10 хүн амиа алдаж зуу гаруй хүмүүс гэмтэн бэртжээ. Олон Дунганчууд хөрш Киркыз улсад очин амь хорогдож байна. Үүнийг Н.Цэрэнбатсайд анхааралдаа авна уу!

Н.Цэрэнбат сайд танд үндэстэн хоорондын зөрчил дээр шашин хоорондын зөрчлийг нэмэхээр ямар хэмжээний аллага буюу геноцидод хүргэсэн түүхийг хүргье. Энэ мэдээллийг Армян улсын ерөнхийлөгч Армен Саргсяны албан ёсний сайтаас татажу таньд хүргэж байна.

Геноцид гэдэг нь эртний грек, латин үгний изгүр буюу гено γένος үндэс, цидо caedo алах. Үндэстэнг устгах гэсэн утга агуулна.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд залуу туркын засгийн газар Пантуркийн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ: Кавказ, Дунд азийн турк угшлын гэгдэх бүх улс гүрнийг нийлүүлж Дунд орон хүртэлх орон зайнд агуу Турк эзэнт гүрнийг байгуулах, үүнийхээ тулд цөөнхийг бүгдийг нь турклэх (турк болгох). Үүнд армян үндэстэн өртөжээ.

Дэлхийн нэгдүгээр дайны өмнө Осман гүрэнд нийт 2 сая гаруй армян амьдарч байжээ. 1915-1923 онуудад сая хагас нь Залуу туркын засгийн газарт хядуулж, үлдсэн хагас саяас зарим нь исламын шашин авч, зарим нь дөрвөжээ.

Геноцитыг яаж үйлдэв?

1915 оны 4-р сарын 24 нд Стамбул дахь армян сэхээтнүүдийг баривчилж зуу зуугаар нь устгав.

Дараа нь эрчүүдийг нь цэргийн албанд татаж тэнд 60 000 армян эрсийг хамтран алба хаагч турк цэргүүд устгажээ.

Сүүлийн гол шат нь энгийн иргэдийн аллага хядлага, нүүлгэн шилжүүлэлт. Үүнд эмс, балчир болон настангууд өртжээ. Олон хүмүүс өлгөслөн, халдвараар үгүй болжээ.

Ийм мэдээлэл Армян улсын ерөнхийлөгч Армен Саргсяны албан сайт дээр байна.

Геноцид буюу үндэс угсааг нь үгүй хийх аллагыг Стамбулын турк үндэстэн хийж чаджээ. Ийм хэмжээний аллага хийхэд нэг хоёр цэргийн анги хангалтгүй. Нэг үндэстэн нөгөө үндэстнийхээ эсрэг санал нэгдэн ийм аллага үйлдэнэ.

Нэг сая таван зуу гэдэг тоо Армяны ерөнхийлөгчийн баримталж буй тоо. Зарим эх сурвалжид уг тоог сая, найман зуун мянга гэх юм. Үндсэндээ аль аль нь их тоо. Багаар бодоход уг аллагын тооноос манай Дархан, Эрдэнэтийн хүн амын тоо дахин дахинаар бага.

Улаанбаатарын хүн амтай дүүцэх тоо байна.

Н.Цэрэнбат сайд аа! Та ямар түүхтэй, хэнтэй юу хийж буйгээ нэг билэрэхгүй байна. Цус цус бас дахин цус. Үр хойчсийнхоо толгойноос цус гаргах зүйл хийж байна даа.

Намсрайн Цэрэнбат сайд та Монгол улсынхаа Бүрэн эрхээсээ, ангит төрөөсөө, газар уснаасаа уйдлаа гэж үү?

Н.Цэрэнбат сайд аа! Та Дунган эхийн хувь заяаг Өтүгэн дэх халх эхчүүдэд амсуулах санаа өвөрлөөгүй биз? Үндэстэндээ нүүрлэх болзошгүйт аюулыг эх сурвалж судлаач бид урьдчилан харж сэрэмжлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ СИЭ ТББ гүйцэтгэж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Mymborp
2022-05-08 · 46.161.11.6
https://newfasttadalafil.com/ - cialis 5mg best price Erectile Pills Over The Counter <a href=https://newfasttadalafil.com/>cialis generic name</a> Acticin 30gm Djrldk https://newfasttadalafil.com/ - Cialis
avedgeJet
2023-01-08 · 37.139.53.30
<a href=http://bestcialis20mg.com/>buy cialis 5mg daily use</a> The pavilion master is very interested in your lord, and I hope to meet him Specially let me come to look for your lord That is it Zhao Ling looked at the elder, as if to see through the elder is heart, and said lightly