Төрийн 3-н өндөрлөгт
Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн дарга, эрхэмсэг ноён Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга эрхэм Б.Занданшатар, Үндэсний Аюулгүйн байдлын Зөвлөлийн гишүүн Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайд, Ухнаагийн Хүрэлсүх та бүхэнд хичээнгүйлэн өргөн барихын учир нь
553 1

Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн дарга, эрхэмсэг ноён Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга эрхэм Б.Занданшатар, Үндэсний Аюулгүйн байдлын Зөвлөлийн гишүүн Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайд, Ухнаагийн Хүрэлсүх та бүхэнд хичээнгүйлэн өргөн барихын учир нь

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг эрж, мэндчилж байна.

“Сэргэлэн интернэйшнл экспедишион” Төрийн Бус Байгууллагын хамт олон нь Монгол улсын төрт ёс, түүх соёлд нэн ноцтой аюул тулгарч буй нөхцөл байдал үүсэж байгаа асуудалд өөрсдийн зүгээс харамсаж, буруугийн хажуугаар мэдсэн атлаа дуугүй явж чадалгүй та бүхэнд хандаж уг бичгийг хүргүүлэхээс өөр арга олдсонгүй. Монгол төр өнө мөнх, бат энх байхад сөрөг нөлөө үзүүлж буй дараах асуудалд иргэн бид өөрөөр хэлбэл “Сэргэлэн интернашинл экспедишион” Төрийн Бус Байгууллагын хамт олон гүнээ харамсаж байна. Үүнд:

Сүүлийн жилүүдэд болон өдрүүдэд Монголын улс төрийн өндөр дээд албаны тушаалтай эрхмүүд “Хар тэнгэсийн эрэг дагуу орших орчин цагийн Турк улстай, Монголчууд бид угсаа гарвал нэгтэй, түүх-соёл нэгтэй” хэмээн улаан цайм худал зүйлийг төрийн индэр ашиглан нийтэд итгэл төгс мэдэгдэх болсонд гүнээ харамсан, эсэргүүцэж байна.

Манай Монголын улсын түүхэнд үлдэж хоцорсон, манай улсын нутаг дэвсгэр дээр манай он тооллолын 6-8-р зууны үед оршин тогтнож байсан Түрэг төрт улс, 8-9-р зууны үед оршин тогтнож байсан Уйгур төрт улс нь өнөөгийн бидний Монголчуудын шууд өвөг дээдэс болох нь одоо манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа түүх-археологийн дурсгалууд, хөрш зэргэлдээ оршин байгаа эртний Хан улс, Хожуу Хан улс, Тан улсын \өнөөгийн БНХАУ-ын\ үлдээсэн түүхэн бичгийн эх сурвалжуудад маш тодорхой маргахын аргаггүй баримттайгаар хэдэн зуун дамжин бидэнд өвлөгдөн ирсэн байгаагаас тодорхой харагдаж байна.

Өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр өдгөө хүртэл оршин байгаа хадан бичээсийг манай он тооллолын 19-20-р зууны эхнээс эхлэн Фин-Оросын хайгуулчид илрүүлэн олж дэлхий дахинаа зарлахдаа “үл тайлагдах бичиг” буюу “руни” бичиг хэмээн нэрлэжээ. Хожим нэг хэсэг “Орхон”Енисейн бичиг” хэмээн олдсон газраар нэрлэсэн хэдий ч өнөөгийн манай Монгол улсын төв нутагт Орхон голын савд байгаа Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Билгэ хаан, Күлтигэнийн гэрэлт хөшөө, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дахь Туул голын сав дахь Тонуйкукийн гэрэлт хөшөө, Өвөрхангай аймгийн нутаг дахь Онгийн голын сав дав дахь Илтэрс хааны гэрэлт хөшөө, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн Цагаан нуурын гэрэлт хөшөө, Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Сайхан сумын зааг дахь Хүний голын сав дахь Могойн Шинэ усын гэрэлт хөшөө, Архангай аймгийн Их Тамирын сумын нутгаас олдсон Хойд Тамирын голын сав дахь Бугатын гэрэл хөшөө зэрэг тэргүүтэй алдартай их, бага нийт 60 гаруй хадны бичгүүдийг манай он тооллолын өмнөх 4-р зуунаас эхтэй Хүн төрийн улс, манай тооллолын 6-9-р зууны үеийн Түрэг-Уйгурын төрт улсууд үлдээсэн болно.

Энэ хадны бичиг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр өөрийн төрт улсаа байгуулсан Хүн төрийн улсаас эхлэн хэрэглэж эхэлсэн Төрийн албан бичиг болно. Эдгээр хадны бичгүүд нь өнөөгийн монголчууд бидний өвөг дээдэс зохион хэрэглэж ирсэн монгол хэлээр уншиж болж байгаа түүхэн бичгийн эх сурвалж мөн болох нь маргахын аргагүй ээ.

Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрээс илэрч олдсон эдгээр түүхэн бичгийн эх сурвалжуудыг 20-р зууны эхнээс эхлэн харь орны судлаач хүмүүсийн эндүүрэн ойлгосноор монголын эртний хэл бичиг биш, Түрэг хэл бичиг хэмээн үзээд “Түрэг хэл нь монгол хэл биш” гэсэн шинжлэх ухааны нэр барин эндүүрсээр ирсэнийг, өнөөгийн манай Монголын маань зарим төөрөлдсөн хэл шинжлэлийн академич, докторууд маань уламжлан авч орчин цагийн Турк улсын захиалга, санхүүжилтээр өөрийн Монгол улс, Монгол төрөө хуурсаар байгаад машид харамсаж байна. Өнөөдөр ийм ажил хийснийхээ төлөө академич Л.Болд Турк улсын Ерөнхийлөгчөөс Төрийн дээд шагналыг нь авч байна. Монголынхоо ирээдүй хойчдоо Монголын Хүн улсын үеэс эхлэлтэй төрийн бичиг болох хадны бичгээ “Турк бичиг” хэмээн худлаа тааж, заан сургахдаа Турк улсын Монгол дахь “ТИКА” хэмээх агентлагаас зуун хувь санхүүжүүлж байгаа Монгол Улсын Их Сургуулийн Ази судлалын салбарын Түрэг судлалын тэнхим, түүнийг удирдаж буй багш доктор профессор Ц.Баттулга Монгол улсынхаа түүхэн газар нутгаа хүнийх хэмээн баталж өгсөнийхээ төлөө “цалин хангамжаа” Турк улсаас аван амьдарч байна.

Бид Монгол улсаа Турк улстай улс төр, эдийн засгийн талаар хамтран ажиллахын эсрэг санал өгч байгаа юм биш шүү. Энэ Турк улс, Туркийн ард түмэнтэй дэлхийн бусад улс орон, ард түмнүүдтэй хамтран ажиллаж байгаатай нэгэн адил эрх тэгш хамтран ажиллах дэлхийн нийтийн улс орнуудын зарчим адилхан байх нь мэдээж. Гагцхүү Турк улс, манай Монгол улстай хэзээ ч “угсаа гарвал, түүх-соёл” нэг байгаагүй гэдгийг Монгол Төрийн албаны бүх хүмүүст ойгуулахыг хүссэн юм. Өнөөгийн манай Монгол улс эдийн засгийн чадавхи тааруу байгаа нь, Турк улсаас эдийн засгийн дэмжлэг тусалцаа авахдаа “Эх нутгаа та нарын өвөг дээдэсийн нутаг” гэж хэлэх нь өөрийн ариун Эх орныхоо газар нутгаа “май та нар ав” гэж хэлж байгаатай агаар нэг байна. Архангай аймгийн Хашаат сумын нутаг, Өвөрхангай аймгийн Хар-Хорин сумын нутаг Орхон голын савд өнөөгийн Турк улсын өвөг дээдэс хэзээ ч хөл тавьж байгаагүй, цаашид ч “хөрөнгө оруулалт оруулсан нэрээр” хөл тавих нь тийм таатай бишээ. Бидний Монголчууд энэ нутагтаа хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч яваагүй өдгөө хүртэл оршин байна.

Турк улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиолдуулан хоёр орны Засгийн газрын тэргүүнүүд удахгүй Турк улсад айлчлах тухай албаны хүмүүс удаа дараалан мэдэгдэж байна. Энэхүү Төрийн албан ёсны айлчлал дээр өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Угуул нутагтаа тавтай морил, Турк улсууд бид нартай угсаа гарвал нэгтэй учраас төрөлх нутагтаа саадгүй зорчих эрхтэй” мэтээр ухвар мөчид мэдэгдлүүдийг давтан хийж алдаа гаргахгүй байхыг миний Монгол төр анхаарах цаг нь болов.

Манай, миний Монголын төр өнөөдөр улс орноо, газар нутгаа, түүх соёлоо бусдад найр тавин өгөх төрийн түшээдтэй болсон гэхэд бид итгэхгүй байна. Гагцхүү “хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй” хэмээх мэргэн ардын үгээ сануулж Монголын төрд, Монголын түүх, бичиг соёлд огт байхгүй “Турк улстай угсаа гарвал, түүх-соёл” нэгтэй хэмээх энэхүү утга, агуулга үгүй, алдаа эндэгдэлийг нэн даруй залруулах иргэн бидний ариун журамт үүрэг хэмээн үзэж Та бүхэнд хандлаа

Хүндэтгэсэн

“СЭРГЭЛЭН ИНТЕРНЭЙШНЛ ЭКСПЕДИШИОН” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН ............... С.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
shedore
2022-05-20 · 46.161.11.4
Dbjoca Systemic antibiotics e. https://newfasttadalafil.com/ - Cialis Amoxicillin Solution <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> https://newfasttadalafil.com/ - 36 hour cialis online Real Elocon In Internet Visa Accepted Next Day Delivery Ofcemp