Эх сурвалж судлал ба миний бодол гэх ухагдахуун
Tumen Bayar аккаунт эзэмшигч танд хэлэх үг.
1504 1

Манай зарим дэмжигч, дагагч нар судалгаа, миний бодол гэх хоёр ухагдахууныг сайн ялгаж салгахгүй байгаа нь Tumen Bayar аккаунт эзэмшигчийн коммент дээр харагдана. Tumen Bayar аккаунт эзэмшигч шиг сэтгэдэг нөхөд одоогоор цөөнгүй гэж үзээд энэхүү тайлбарыг та бүхэндээ хүргэмү.

Tumen Bayar аккаунт эзэмшигч танд хэлэх үг.

Түүх нь хуучин цагт болсон үйл явдал. Одоо цаг нь түүх биш, ирэх цаг нь мөн түүх биш. Бидэнд нөлөөлж чадах үйл бий, чадахгүй үйл мөн бий. Одоо болж буй, ирэх цагт болох үйлд хүн бүр их багаар нөлөөлж чадна, мөн нөлөөлж чадахгүй үйл ч эдгээр цагт бий. Сонгуульд оролцох иргэн бүр ирээдүйдээ их, багаар нөлөөлнө. Энэ тохиолдолд хүн бүр “миний бодлоор” гэх ухагдахуунаар сонголтоо хийнэ.

Харин хуучин цагт болж өнгөрсөн түүхэн үйл явдалд бид нөлөөлж эс чадна. Түүхийг судлана. Баримт, нотолгоо дутуу зарим цаг үеийн түүхийг сэрээхэд бэрх бөгөөд бүтэн зураг нь баримт, нотолгооны дутуугаас болж үл харагдана. Ийм тохиолдолд байгаа дутуу баримт, нотолгоо дээр үндэслэн таамаг дэвшүүлнэ. Нэг үгээр түүх, хэлний гарал үүслийн тухай “Миний бодол” гэх ухагдахуун хэн нэгэнд орших ёсгүй. Харин баримт нотолгооны дутуугаас таамаг дэвшүүлнэ. Ингээд таны комментэд тайлбар хийе.

Tumen Bayar аккаунт эзэмшигч:

“1. Бэлчээрийн мал аж ахуйн хөгжил тариалан ахуйгаас хоцорч хөгжөөгүй (таныхаар бол байгалын өвс ургамал тарьдаг тэжээлээсээ бага байх боломж бий гэжүү?) бүр түрүүлж хөгжчихсөн байх ёстой.” гэж та бичжээ.

СИЭ-ий тайлбар:

“Ёстой” гэх үгийг ёс мэдэх нэгэн нь үгүүлнэ. Таны логикоор тариалах бүтээгдэхүүнээс байгалын өвс ургамал их учир бэлчээрийн мал аж ахуй тариалан ахуйгаас түрүүлж хөгжсөн гэх таамгыг та дэвшүүлжээ.

Асуудал нь малын идэх өвсөнд биш хүний идэх хоол хүнсэнд оршино.

Гомосапиенс буюу хүн төрлөхтөний идэх хоол хүнс нь нүүрс ус (тариа, жимс, ногоо), уураг (мах, бага хэмжээгээр самар, тариа) хоёроос бүрдэнэ. Хүрэл бий болоогүй үед модон анжсаар нойтон газар амуй тариалдаг тухай баримт Хуучин Тан төрийн бичгээс бид та бүхэндээ олон удаа хүргэвэй. Модон хошуутай анжсаар хуурай газрыг хагалж үл дийлнэ. Тийм учир хүрэл үүсэхээс урьд Неолитын үед хүмүүс хуурай газар биш нойтон газар амуй тариалж, ан гөрөө хийж, загас барьдаг байжээ. Неолитын үед ийм амьдрал нь тухайн үеийн техник технологынхоо түвшинд хамгийн оновчтой нь ажээ.

Неолитын үеийн хүмүүсд “бэлчээрийн мал аж ахуй” эдийн засгийн хэвшил эс ажээ. Бэлчээрийн мал аж ахуй нь нойтон биш газар усанд орших тул, Неолитын үед зөвхөн нойтон газар амуй ургуулах тул тэр үеийн хүмүүс уураг үйлдвэрлэлээсээ алсад мал даган амьдрах боломжгүй байжээ.

Зөвхөн хүрэл гарснаар, хүрэл хошуутай модон анжсаар хуурай газар тариалах болсноор бэлчээрийн мал аж ахуй үүсжээ.

Тэгээр асуудал өвсөнд биш, асуудал хүнсэнд оршжээ.

Мал гаршуулах гэдэг нь нэг ухагдахуун, бэлчээрийн мал аж ахуй нь өөр ухагдахуун гэдгийг хүн бүр мэднэ.

Tumen Bayar аккаунт эзэмшигч:

“Түрэг Монгол Түнгүс хэлүүд тус тусдаа үүсээгүй 1 хэлний эволюц гэсэн Владиморцовын таамаг үнэнд ойртоно. Миний бодлоор бол эртний түрэг түнгүс хэл гэж байхгүй, эртний Монгол (Хүн буюу түүнээс өмнөх) хэл гэж л байсан. Түрэг Түнгүсын ялгаа бол тэдний хөрш орших өөр хүчтэй соёлын нөлөө ( түрэгийн дэргэд Пэрс Грeк, түнгүсын дэргэд Солонгос Япон хэл соёл оршдог)орж хольцолдсоноос болсон байх магадлалтай. Эдүгээч энэхүү хөрш орших өөр соёл иргэншлүүд дунд завсрын холимог соёл үүсдэг зүй тогтлуудыг олж харж болно. Жнь: франц гeманы дундах бeльги лихтэнштэйн,гeрман английн дундах голланд, орос гeрманы дунд польш, польш оросын дунд бeларус украйн гэх мэт. Монгол казахын дунд ч Монгол хэл соёлтой ч түрэг аялагаар ярьдаг Тува байж л байна. Хэлний ялгаа үүсгэдэг энэ зү тогтлыг анзааралгүй орхигдуулж болохгүй.” гээн та бичжээ.

СИЭ-ий тайлбар:

Таны “миний бодол” гэх ухагдахуунд https://sergelen.org/post/7cbe14b1 нийтлэл хариу тайлбар болно. Та дахин нэг ухаарай. Алтай хэл гэх ухагдахууныг Б.Я.Владимирцов гаргажээ. Түүний бүтээлийг та https://sergelen.org/static/post_pics/Vladimirtsov.pdf линкээс ухаарай. Б.Я.Владимирцов энэхүү бүтээлдээ ямар утга санааг илэрхийлснийг дутуу билэрсэн академич Д.Төмөртогоо нь өөрийнхөө ойлголтыг буюу “төмөртогоочилсон” хувилбараа “Монгол хэлний түүхэн хэлзүй” номдоо бичжээ. Академич Д.Төмөртогоо СИЭ-ий судалгаанд хариулах ёстой.

Tumen Bayar аккаунт эзэмшигч танд судалгаа байвал гаргаад өг, бид эхэлж нийтлээд дараа нь хариулна. Хэрэв та Д.Төмөртогоогын шавь бол багшийгаа хариу өг гээн шаардаарай.

Юу үнэн гэвэл академич Д.Төмөртогоо нь манай судалгаанд хариу өгч үл чадна. Д.Төмөртогоод Б.Я.Владимирцов гэх конспектоос өөр судалгаа үгүй. СИЭ-ий судалгаа нь Б.Я.Владимирцовын хэл зүйн судалгаанаас хол давах учир Алтай хэл нь зохиомол хэл болохыг ингэж цогцоор нь бид баталж байна. Д.Төмөртогоо нь Б.Я.Владимирцовыг судалжээ. СИЭ нь эх сурвалж судалж, өөрийн судалгаагаа Б.Я.Владимирцовын судалгаатай харьцуулж буй. Дараа дараагын цувралыг та анхааралтай ухаарай.

Tumen Bayar аккаунт эзэмшигч танд!

Эх сурвалж үгүүлэх үед миний бодол гэх ухагдахуун орших ёсгүй. Судалгаа шинжилгээг судалгаа шинжилгээгээр няцаана. Танд асуулт байвал бид хариулна. Харин судалгаа шинжилгээг “миний бодол”-оор гээн үл няцаана. Судалгаа, миний бодол гэх хоёр ухагдахууны зөрүү иймээ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Баяр
2023-12-03 · 43.242.243.247
Неолитын үеийн буюу Шинэ чулуун зэвсгийн үеийн төвлөрөл Алтайгаас олдоогүй болов ч Шинэ чулуун зэвсгийн үе болон түүнээс өмнө ч маш олон жижиг овог эхийн эрхт ёсны үед өөр өөрийн хэлтэй байжээ гэх таамаг бодит байдалд нийцнэ. Гэвч тодорхой нэгэн үед эхийн эрхт хүй нэгдлийн үед нэг хүйн холбоо бүхий нэг удган шүтэн биширч байсан хүйн холбоод харилцан ойлголцох анхны нэг хэл байсан нь гарцаагүй түүнээс салбарласан бусад хэл үүсэж байсан нь ч лавтай .Тэгэхээр Б.Я.Владимирцовын ерөнхий ганц хэлээс олон хэл салбарласан гэх таамаг орших үндэслэлгүй гэх үндэсгүй мэт бөгөөд хүн төрөлхтний үүсэн бий болоход хамгийн анх сүүлийн мөстлөгөөс ил гарсан хуурай газар орон Төв азийн өндөрлөг бөгөөд Монгол алтайн нуруу гэж үздэг үзэлтэй холбоотой анхны хэл монголоос үүссэн гэдэг утгаараа Алтайн хэл гэж таамаглал байж болох юм тиймээс тэрхүү хэлийг анхны төр улсын нэрээр хүннү хэл гэж үзэх нь боломжтой