Монгол ба Халх нэрний хэрэглээ
Өчигдөр над руу сэтгүүлч Б.Галаарид утсаар ярилцахыг санаачилж, утсаар танилцангаа хэдэн үг солилцов.
581 1

Өчигдөр над руу сэтгүүлч Б.Галаарид утсаар ярилцахыг санаачилж, утсаар танилцангаа хэдэн үг солилцов. Тэр Монгол уламжлалын академийн тэргүүн доктор Л.Дашнямгуатай Киргыз дэх Бишкек хотноо зохион байгуулагдсан VII-я Международная научно-практическая конференция «Тенгрианство и эпическое наследие народов Евразии: истоки и современность» буюу “Тэнгэр итэг, түүний Евроазии дахь домогийн өв: уза ор (эх сурвалж) ба өнө цаг” нэртэй Олон улсын шинжлэх ухаан практикийн хуралд хэрхэн оролцсон тухайгаа өгүүлэв. Тэнгэризмын соёлыг туркууд ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой байна. Энэ нь зөвхөн тэнгэр итэг (энэ үгийг Галаарид хэрэглээгүй, хадан бичээс МНТ байгаа үгээр СИЭ бичиж буй) түүнийг дагасан бүх соёл түүхийг өөрсдийн болгож байна гэж тэр манд шаналав. Мөн танай СИЭ нийтлэлүүдийг ухдаг буюу уншдаг тухайгаа надад өгүүлэв.

Г.Дашнямгуай манай Хүн гүрний тэнгэр итэг нь манай Чингис хаанд уламжлагдан ирсэн, энэ нь монголчуудын соёлын өв болох тухай илтгэл тавьсан гэж тэр товч өгүүлэв.

Ман учрыг даруй билэрэв. “Тэнгэр итэг буюу түүний Евроазии дахь домогийн өв: уза ор ба өнө цаг” нэртэй Олон улсын шинжлэх ухаан практикийн хуралд Монгол гэхийн оронд өнөөгийн Халхын дээдэс гэж заавал өгүүлэх байсан тухай түүнд богино тайлбар хийв.

Ухагч танд өөрийн дотор байгаа саваа (бодлоо) дэлгэе. Саваагүй нохой саранд хуцна гэдэг нь дотроо бодолгүй нэгэн нь сар шиг өөрөөс нь хамаагүй, өөрөө нөлөөлж эс чадах зүйлд хүч, хөрөнгөө гаргана гэсэн утга агуулж буй хэлц.

СИЭ монголчууддаа эх сурвалж дэлгэж, эх сурвалжаар түүхээ сэрээх нь манай түүх соёл, газар усны аюулгүй байдлын баталгаа гэдгийг сануулж буй. Хэл, түүхийнхээ эх сурвалж эс судалж буй нь, олон улсын хуралд ингэж оролцож буй нь Үсүнь дэх буюу Дунд ази дахь улс орны судлаачдаас Монгол улсын судлаачид хэт хоцорсны гор.

Илэг нэгтэнгүүд маань (улс нэгтэнгүүд маань) эх сурвалж дундых гэдгийг билэрэх ёстой. Яг I phone, Sаmsung гар утас шиг хүн болгон хэрэглэж буй шиг эх сурвалжийг олон улсын судлаачид хэрэглэж буй. СИЭ-нээс ухагч нартаа хүргэж буй эх сурвалжуудыг Турк, Казахстан, Киргиз гэх мэт улс нь төрөөсөө санхүүжилт гаргана өөрийн хэл рүү хөрвүүлж шинжлэх ухааны эргэлтэнд аль эрт оруулжээ. СИЭ тэдний хажууд явган таварцгалж буй нэгэн нь. Манай хурд удаан байна.

Хүннү нар Тэнгэр итдэг тухай Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номондоо анх бичжээ. Үүнийг олон улсын судлаачид бүгд мэдэж байгаа. XIII зууны Чингис хааны гарал үүслийг эх сурвалжаар олон улсын судлаачид бүгд мэдэж байгаа. Тэмүүжингийн дээдэс Шивэй Монгу нь Эргүүнэ голын савд байсан тухай Хуучин Тан төрийн бичиг, Судрын Чуулган эх сурвалжуудаас шууд, МНТ номноос шууд бишээр батлагдаж буй. Манай түрэг төрийн үед Тэмүүжингийн дээдэс гахай, нохой тэжээдэг, төмөр хошуу үгүй модон анчисаар хөрсөө хагалж амуй тариалж байсныг олон улсын судлаачид бүгд мэднэ. Энэ тухай СИЭ эх сурвалж нийтэлсэн. Мондун жангурын хойчис Тэмүүжингийн дээдэс болохгүй. Модун жангурт хураагдсан олон дотор Тэмүүжингийн дээдэс орно. Түрэг төрд хураагдсан олон дотор Тэмүүжингийн дээдэс орно. Тан төрд хураагдсан олон дотор Тэмүүжингийн дээдэс орно. Кидан төрд хураагдсан олон дотор Тэмүүжингийн дээдэс орно. Энэ тухай эх сурвалжаар нь олон улсын судлаачид мэдэж байгаа. Эх сурвалж яг I phone шиг олон улсын судлаачдын хэрэглээ болоод удаж байна. Бид үүнийг мэдэхгүй байна.

Л.Дашнямгуайг Хүн гүрнийг Монгол гүрэнтэй шууд холбохоор хуралд оролцогчид сонсож буй дүр эсгэнэ. Амар мөрнөөс явсаар байгаад XIII зуунд Өтүгэнд ирсэн монголчуудад Хүн төр түй ч хамаагүй гэдэгт тэд дотроо 100 хувь итгэлтэй.

Манай түүхийн учир халхуудад оршино. Тэдний дээдэс Хэрэйд, Найман. Тэд несториан шашинт уйгурууд. Уйгурын дээдэс Хүн. Үүнийгээ л бид барих ёстой. Энэ нь манай түүх, хэл, газар усны ноён нуруу. Энэ нь түүхэн эх сурвалжаар батлагдаж буй. Өдгөө эх сурвалж хэрэглээ болсон ч эх сурвалжийг ухна (ухаарна гэсэн утгаар) гэдэг нь манууст оршиж буй өвөг дээдийн маань билгэ. Ийм чухал түүхэн үед эх сурвалжгүй, эх сурвалж судалдаггүй, өөрийн хувийн бодлоор түүх бичдэг манай нөхөд олон улсын хуралд “амаа алагдуулсаар” өдийг хүрэв. Харийн судлаачтай нэг хэлээр мэдэлцэхийн тулд нэг эх сурвалж дээр мэтгэлцэнэ. Ингэж байж түүх, хэл соёлынхоо өвийг хамгаална, дэлхийд түгээнэ. Үр хойчсийнхоо өмнө түүх, хэл соёлоо өөрийн мунхагаас болж харьд алдах эрх өнөөгийн бидэнд байхгүй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...