Хүннү бичгийнхээ өгүүлбэрийг эвдэхгүй биширье!
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл № 5
2082 2

Уншигч та энэ нийтлэлээр нутгийн хүү өгүүлбэрээ таниад түүнд байгаа үг бүрийн үүргийг тогтоож байгааг, харийн хүүд үгээ таниад өгүүлбэр болгохоор зүдэрснийг гэрчлэх болно. VII зууны эхээр Түрэг, Угс хоорондоо тулалдахын өмнө хэн нь хаана байв гэдэгт өвөг түрэг судлаачид маргаантай байна. Хүннү–Монгол судлаач надад тэдний маргаанаар тэд манай хэлийг ямар түвшинд гадарлаж байгааг уншигч танд харуулах боломж олдов.

Нутгийн хүү хадны бичээсээ өгүүлнэ.
Харийн хүүд яаж ойлгосноо өгүүлнэ.
Нутгийн хүү өгүүлбэрээ таньж өгүүлнэ.
Харийн хүүд өгүүлбэрийг нь эвдэж өгүүлнэ.
Нутгийн хүү С.Сэргэлэн.

ТОНЬЮКУКИЙН ХҮННҮ БИЧЭЭСЭЭС – ХОЁР ӨГҮҮЛБЭР.

Галиг:

  1. хөх онги зүгру өтүгн ойсгру одштм
  2. Энх ки күлгин туулда угс кэлти.

Өдгөө хэлээр:

  1. Хөх онь зүгрү Өтүгэн ойс руу очмуй.
  2. Энх ки (хоёр) күлгийн (нуурын) Туулда Угс кэлти (иржээ.)

Хөх гэдэг нь өнөөгийн хангайн нуруу. Нурууг ониор давна. Өтүгэн–Хотонт, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын дунд орших олон ойтой уул. Ой ганц тоо, ойс олон тоо. Одштм– Нууц товчоонд оджмуй (бусдаар үйлдүүлэх хэвийг энэ удаа ярихаа больё) –очижмуй ( од = оч буюу д ч зармин)

Баянхонгороос хөхийг давж Хотонт руу очих замыг заах бөгөөд нутгийнхан бүгд мэднэ. Энэ өгүүлбэрт монгол хүн мэдэхгүй үг байхгүй. Өнөөгийн өгүүлбэр дээдсийн өгүүлбэр яг таарч байна. Зарим үгсийн дуудлагын зөрүүг лекцээр хүргэнэ. Кирилл үсгийг монгол хэлний мөн чанар, зүй тогтолд тааруулж засаагүй оруулснаар манай амны хайрцаг буюу дуудлага ихээр эвдэрсэн. Өнөөдөр бид орос хэлний мөн чанар, зүй тогтолд тааруулсан кирилл бичиг хэрэглэж байна (Казакууд зассан).

Энх ки күлгин туглда угс кэлти. Энэ өгүүлбэрийн хөдөлшгүй хэсэг бол ту’улдаа угс кэлти (иржээ, цугларчээ). Кэл энэ үг хөлд орох, холхих, холд…. гэх мэт. Нууц товчоонд эл үг уг утгаараа арвин хэрэглэгдэнэ. Монголчууд гэрийн хажуугийн голоо сайн мэддэг тул голыхоо дээр доор гэж болзоно. Алсаас цугларагчид хаанахын Туулд гэдгээр болздог. Жишээ нь: Алтанбулагийн Туул, Лүнгийн Туул, Дашинчилэнгийн Туул гэх мэт том баримжаа хэрэглэнэ. Күлгин Туулдаа гэдэг нь нуурынхан туулдаа гэсэн үг. Күл -энэ үгийг гэр бүлийн ой санмжтангууд түрэг үг гэлцэнэ. Үндэсний ой санамжаар энэ үг Хүннү-Монгол үг. Ямар күл? Энх ки-энх-өргөн (энхтайван- өргөн тайван, энх-амгалан-өргөн амгалан гэх мэт), ки – хоёр гэсэн үг ( икир буюу ихэр – хоёр байна, икирлэх- хоёрлох, тоо киданы үед сольсон тухай дараа өгүүлнэ). Заан Тэрэлжээс Орхон-Туулын бэлчрийн хооронд ганцхан Дашинчилэнгийн нутагт Туулаас 12 км зайтай хоёр өргөн цагаан нуур бий. Уг нуураас Туул гол ил харагдана. Чингэ толгой гэхээр нутгийнхан мэднэ. Хожим энд хот байгуулсан бөгөөд Уйгарын орон зайд улам том хот болсон . Өдгөө хэлээр өргөн хоёр нуурын Туулдаа угс иржээ, үндсэн хэлээр Энх ки күлгийн туулдаа угс кэлти.

Өтүгэнийхээ Орхоноос Туул орох хамгийн дөт 140 км зам бол Хашаат, Сансар, Харбухын голын зүүнээр Чингэ толгой буюу Энх ки күлгийн Туулд очно. Мориор өглөө 08.00 цагт гарахад орой 18.00 цагт очно. Нөгөө 120 км зам нь Өгий нуураас Энх ки күлгийн Туулд очих. Уг зам нь хүн болгоны мэдэх хуучин тууврын зам. Орхоноос Туул буюу Туулаас Орхон орох бусад замууд усгүй буюу их даялна. Угсууд стратегийн зөв газар түргүүдийг тосчээ.

ХАРИЙН ХҮҮД ЯАЖ ӨГҮҮЛБЭРҮҮДИЙГ ЭВДЭВ.

  1. С.Е.Малов: ЗХУ-ын ШУА сурвалжлагч гишүүн: Пройдя реку Кек Онг, провёл (заставил следовать войско ) к лесу Отюкен. По реке Тогле пришли огузы с рогатым, вьючным скотом. Хөх онг голыг гараад (цэргүүдээ захиран дагуулан) Өтүкен ой руу авчирлаа. Тугл голоор ачлагатай үхэртэй угс иржээ.
  2. Г.Айдаров: Казахстан улсын ШУ гавьяат ажилтан: Я провел (войска) через реку Кеконг к Отүкенской черни. По реке Тугла с вьючным рогатым скотом пришли огузы. Би (цэргүүдээ) Хөхонг голыг гатлуулаад Өтүгэний харанхуйд авчирлаа. Туул голоор Угсууд ачлагатай үхрээр ирэв.
  3. Муxаррем Эргин: Ph.D. Туркийн хэл уран зохиолын газрын дарга: Kцk Цnğь зığneyerek Цtьken ormanına doğru sevk ettım. İnek, yьk hayvanı ile Toglada Oğuz geldi. Хөх Онгу голыг гатлаад Отюгэн ой руу илгээв. Ачлагатай үнэгээр угс Туглдаа ирэв.
  4. Талат Текин: Ph.D. Профессор Hacettepe их сургуулийн түрк хэл судлаач: Kцk Цnğ (ırmağı)nı geзerek(orduyu) Цtьken dağlarına doğru sevk ettım. İnek gцlcьğe ile Tola(ırmağı)dan Oğuzlar geldi. Хөх онги гатлаад Отюкен ру (цэргүүд) илгээв. Игнек нуураас Туулаас Угс ирцгээв.
  5. Мехмет Өлмез: Ph.D. Профессор Hacettepe их сургуулийн түрк хэл уран зохиолын факультетын профессор: (Orduyu) Kцk Цnğ’ь aş­tırıp Цtьken toprakları yцnьnde sevkettım, inekleri ve yьk hayvanları Toğla’da Цğuzlar geldi. Хөх Онг гатлаад Отюкен руу цэргүүд илгээв. Ачлагатай үнэгээр Угс Туглдаа иржээ.
  6. Б.Базылхан: Хөх онг гол руу явуулав. Ингэк хөвч рүү явуулав. Ингек нуурт тугла (Туул)-гаас Угс ирлээ.
  7. Л.Болд: Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич: Иймээс би их цэргийг Көк Өнүгийг давуулан Өтүкений хөвч тийш удирдан хөдлөв. Ингэк нуурыг уруудан Туул голос огуз нар ирлээ.
  8. Ц.Баттулга: Ph.D. МУИС Турк судлалын салбарын эрхлэгч: Түргүүд Тугьюкукийн удирдлагаар Көкүнгийг тойрч Өтүкэн ой чиглэн хөдөлсөн байна. Иниг Көкүлкэн гэх уул. (Этүгэн эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэлээс).
Хөх онь зүгрү Өтүгэн ойс руу очмуй. Энэ өгүүлбэр хөдөлшгүй.

Алдаа 1.

С.Е.Малов, Г.Айдаров, Муxаррем Эргин, Талат Текин, Мехмет Өлмез, Б.Базылхан нар Хөх онги гол гатлав гэж тайлав. Хадны бичээсүүдэд Енисей, Иртыш мэт том голуудыг гаталдаг. Өтүгэний урд гатлах том гол байхгүй. Хэрэв Онгийн голоос ирж байвал Онгийг өгсөөд Орхоныг гаталж, Өтүгэнд очно. Хадны бичээсэнд энэ тухай өгүүлээгүй. Л.Болд ганцаараа зөв таав.

Алдаа 2.

Ц.Баттулга Көкүнгийг тойрч Өтүкэн ой чиглэн хөдөлсөн гэв. Көкүнгийг тойроход Көк ониор давснаас 2.5 дахин тойруу буюу Орхоныг гатлах болно. Энэ тухай сурвалжид бичээгүй.

Энх ки Күлгин Туулдаа Угс иржээ. Энэ өгүүлбэрийн бүтэц хөдөлшгүй.

Алдаа 3.

Дээрх судлаачдаас зөвхөн Мехмет Өлмез, Муxаррем Эргин Туулдаа Угс иржээ гэж зөв тайлав. Бусад нь Туулаас гэж уг өгүүлбэрийг эвдэв. Гол гэдэг үг уг хадны бичээсэнд байхгүй. С.Е Малов, Г.Айдаров, Л.Болд нар дур мэдэн нэмэн оруулжээ.

Алдаа 4.

Энх гэдэг үгийг үнүгэ (үнээ) гэж уншив. Манай эх бичиг болон дээд уйгаржингаар үнэ’э – үнэгэ, тарган шар – шагир, за’ана – заган, ха’ан – хагн,Ту’ул – Тугл, Тахиа – Тахиго, сэрэ’эн – сэргэнэ гэх мэт. Базылхан, Болд, Баттулга гурваас бусад нь ачлагатай үнэгээр иржээ гэж тайлжээ. Манай нутагт сувай үнээгээ ачлага тэргэнд оруулж байхыг үзсэнгүй, дуулсангүй юм байна (тариаланчдын сэтгэлгээ).

Алдаа 5.

Иниг Көкүлкэн уул гэж үгийг Ц.Баттулга таажээ. Иниг Көкүлкэн уул юм бол дараагийн Туулдаа гэдэг үгтэй хүрэлцэхгүй буюу өгүүлбэрээ эвдэж байна. Иниг Көкүл уул буюу Иниг Көкүлгийн Туулдаа гэвэл өгүүлбэрийн бүтэц таарна. Тэгвэл Туулын саванд Иниг Көкүл уул хаана байна?

Дүгнэлт:

Харийн хүүд өгүүлбэр эвдэж сууна. Байхгүй үг оруулж байна. Нэг үг таниад өгүүлбэр зохиох гэж зүдэрч байна. Дээрх судлаачид газар усыг, мал ахуйг мэдэхгүй нь. Ийм их түүхэн эх сурвалжуудтай монгол судлаачид дэлхийн судлаачдыг манлайлан багшлах байтал өөрсдөө тэдний шавь болсноор монголчуудын элгийг эмтэлж байна. Л.Болд өдгөө хүртэл үндсэн хэлээ таниагүй үндэсний академич, Ц.Баттулга мэдэхгүй хэлээ байхгүй хэлээр заадаг багш болно. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг нутгийн хүүдийн нэг нь эх бичиг, эх хэлээ бишрэн (ойлгон) билрэхэд (ухаарахад) мянга мянган нутгийн хүүд эх бичиг, эх хэлээ бишрэн билэрнэ.

Нутгийн хүү Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. (Сэргэлэн интернэйшнл экспедишн)
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Рашов
2021-11-29 · 103.57.95.30
Turkuudiin tailsan bugd hudlaaa
Уншигч
2021-11-29 · 103.57.95.30
Hezee neg odor delhii niit turk terguutei busad dundad aziinhnii yawuullagiig hudal baisang uhaarch "Turkic", "Old turkic" geh met oilgoltuudiig hereglehee bolih yum bolooo