Ё.Баатарбилэг ба Аюулгүй Байдлын Үндэсний үзэл баримтлал
Хэл, түүх соёл нь үндэсний орших, эс оршихтой болон үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэхээр Ё.Баатарбилэг сайд та хүлээж авахгүй байна. Иймээс Ё.Баатарбилэг танд энэхүү нийтлэлийг СИЭ ТББ-аас хүргэж байна.
4165 4

Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги буюу АБҮС

Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги нь англиар The National Security Strategy оросоор Стратегия национальной безопасности болно.

Ё.Баатарбилэг ээ! Манайх шиг жижиг улсын Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги ямар байх ёстойг тогтоохын тулд дэлхийн хамгийн хүчирхэг АНУ болон манай умард хунш ОХУ-ын Аюулгүй Байдлын Үндэсний Стратегиийг хооронд нь товч харьцуулцгаая.

Аюулгүй Байдалын Үндэсний Стратеги нь Үндэсний аюулгүй байдалд хамаарах гол асуудлуудыг гаргаж түүнийгээ шийдэх арга, замуудыг заасан төрийн албан бичиг. Аюулгүй Байдлаа үндэстнээрээ хамгаалдаг тул АБҮС-ийг улсын иргэн бүр мэдэх үүрэгтэй юм байна. Аливаа улсын АБҮС ил мэдээлэл бөгөөд Аюулгүй Байдлын нөхцөл өөрчлөгдөх дутам уг бичигт засвар орно.

АНУ-ын АБҮС 2017 (National Security Strategy of the USA. 2017)

2017 онд нийтлэгдсэн АНУ-ын АБҮС номлолд ерөнхийлөгч Дональд Трамп “Нутаг орноо, америкчуудыг болон америкийн аж амьдралыг хамгаалах”, “Америкийн хөгжил цэцэглэлтийг хангах”, “хүчээр энхийг сахиулах”, “америкийн нөлөөг дэлхийд улам түгээх” гэх дөрвийг тэргүүлэх чиглэлээ болгожээ.

Дэлхийд цэрэг, эдийн засаг улс төрөөр өнөө ноёлж буй АНУ америкийн нөлөө дэлхийд улам түгэхгүй бол, хүчээр энхийг тогтоохгүй бол, Америкийн хөгжил цэцэглэлт хангагдахгүй бол энэ бүгдийг үндэсний хэмжээний аюул гэж тооцож байна. Ийм аюулыг үндэстнээрээ шийддэг юм байна.

АНУ-ын АБҮС-т Америкийн эрх ашгийг хамгаас дээгүүр тавих нь төрийн үүрэг гэж заажээ. Эрх тэгш гэдэг ухагдахуун АНУ-ын АБҮС-т байхгүй гэж билэрч болно. Өөр нэг нь “манай стратеги нь бодит үр дүнд чиглэгдэх болохоос бус үзэл баримталд хөтлөгдөхгүй” гэж оржээ.

Мөн Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги бичигтээ АНУ ОХУ болон БНХУ-ыг Америкийн хөгжил цэцэглэлтийг хангах чиглэлд саад болж буй өрсөлдөгч гэж шууд заажээ.

АНУ-ын гадаад бодлогод дэлхийн олон улс дурамжхан байдгын учир ийм. Эх сурвалж судлаач надад АНУ-ын АБҮС-д VI-VII зуунд болон XIII зуунд дэлхийг ноёлж байсан манай дээдсийн төртэй ижил зүйл олон ажигладаж байна. Энэ тухай хожим өгүүлнэ.

Дэлхийн ноён улсын ёс үеэс үед ийм л байсан, ийм л байна, ийм байх болно. Асуудал АНУ-д биш тэдний эзэлж буй байр сууринд оршино.

ОХУ-ын АБҮС 2020 он хүртэл (Стратегия национальной безопасности Российской Федерации до 2020 года)

ОХУ нь бие даасан бодлогтой, дэлхийн хүчирхэг гүрэн ч АНУ шиг дэлхийг цэрэг, эдийн засаг улс төрөөр ноёлогч биш учир ОХУ Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги АНУ-ын АБҮС-тэй харилцан уялдаатай боловсруулагджээ. ОХУ-ын АБҮС-т Америкийх шиг Оросын эрх ашгийг хамгаас дээгүүр тавих нь төрийн үүрэг, хүчээр энхийг сахиулна, Оросын нөлөөг дэлхийд улам түгээнэ гэх заалт байхгүй бөгөөд дэлхийн ноён бус улсад ийм заалт байх учиргүй. Нэг аманд хоёр бар багтахгүй гэдэг нь одоохондоо дэлхийн тавцанд үнэн байна.

ОХУ-ын АБҮС-ийн Урт хугацааны Үндэсний зорилго хэсэгт ОХУ-ыг дэлхийн их гүрэн болгоно гэж оржээ. Мөн Дэлхийн их гүрэн болох Орос улс нь олон туйлт ертөнцөд стратегийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө, харилцан ашигтай түншлэлийн төлөө үйл ажиллагаагаа явуулна гэж оржээ. ОХУ дэлхийг өнөөгийх шиг ганц ам ганц бар биш олон ам олон бартай буюу олон тавцантай болно гэж харж байна.

Уг хэсэгт ОХУ Үндэсний аюулгүй байдлынхаа нэн тэргүүнд үндэсний батлан хамгаалал, төрийн болон олон нийтийн аюулгүй байдал гэж заажээ.

ОХУ-ын АБҮС-ийн Үндэсний аюулгүй байдлыг бүрдүүлэх хэсэгт нь Үндэсний батлан хамгаалал гэдэг ухагдахууныг “Үндэсний батлан хамгааллыг төгөлдөржүүлэх стратегийн зорилго нь дэлхий даяарх болон бүс нутгын дайн, тулааныг гаргахгүй байх. Улсынхаа цэрэг дайны аюулгүй байдлыг хангахын тулд стратегийн (цөмийн) түвшинд харилцан чөдрөлцөх бодлогыг хэрэгжүүлнэ” гэж оржээ.

Хүчээр энхийг сахиулна гэж АНУ АБҮС-тээ оруулжээ. Харин ОХУ батлан хамгаална гэж оруулжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн, дэлхийн хүчирхэг гүрэн хоёрын үндэсний аюулгүй байдал гэдэг ухагдахуун ижил боловч зарчмын хувьд зөрүүтэй байна.

Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги номлолдоо дээрх хоёр гүрэн өөр өөрийн байр сууринаас асуудлыг гаргаж, өөр өөрийн боломжоор асуудлаа хэрхэн шийдэхийг оруулжээ. Эдгээр хоёр гүрний АБҮС-т ямарваа үзэл баримтлал алга. Учир нь тэд өөрсдийн аюулыг болон түүнийгээ хэрхэн шийдэх арга замаа маш тодорхой бичжээ. Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт АБҮС-т тэд өөрчлөлтөө даруй оруулж байна.

Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтал (Хууль)

Ё.Баатарбилэг сайд аа! Уг хуулийн 1.1.2-д “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал…багтана” гэж оржээ.

Ё.Баатарбилэг ээ! Эхэлж Монголын ард түмэн дараа нь соёл иргэншил оршин тогтнох, араас нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал багтаж байна. Өнөөгийн монголчууд үгүй бол тусгаар тогтнол утга үгүй ухагдахуун болно. Өнөөгийн монголчуудыг монголчууд болгож байгаа нь соёл иргэншил оршин тогтнож буй учир. Үүний дараа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал зүй ёсоор багтаж байна.

Ё.Баатарбилэг ээ! Уг хуулийн З.1-д “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал ...нь оршин тогтнохуйн аюулгүй байдлын үндэс мөн” гэж оржээ.

Ё.Баатарбилэг ээ! соёл иргэншлийн аюулгүй байдал оршин тогтнохуйн үндэс болж байна.

Ё.Баатарбилэг ээ! Соёл иргэншлийн аюулгүй байдалд хамгийн түрүүнд Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авна гэж оржээ. Тэгэхээр Ё.Баатарбилэг сайд та энэхүү хуулийн заалтийг биелүүлэхгүй байна!

Ё.Баатарбилэг ээ! Өнөө Монгол улс Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалдаа Америк, Оросын стратегийн зорилгыг тусгаж болно.

Харин стратегийн зорилгондоо хүрэх шинжлэх ухаан, техник, технологи, санхүү эдийн засаг, хүн хүч болон бусад хүчин чадал, нөөц улсад маань байхгүй бол Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал биш Үндэсний Аюулгүй Байдлын Мөрөөдөл болно. Бидэнд мөрөөдөл хэрэггүй.

Америк-Орос-Монгол

Америк, Орос, Монгол улсууд өөр өөрийн АБҮС-ийн номлолтой. Уг номлолын дагуу Үндэснийнхээ Аюулгүй Байдлыг хангахад эдгээр гурван улсад хамгийн чухал үүрэг бүхий салбарыг тогтоохыг хичээе.

Америк

1.Батлан хамгаалах яам

Дэлхийн ноён Америк улс дэлхийд энхийг хүчээр сахиулах зэвсэгт хүчинтэй байхгүй бол өнөөгийн Америк ноён байр сууринаасаа бууна. Үр дүнд нь дэлхийн мөнгө санхүүг ноёлж буй Америк систем, эдийн засагтай хамт нурна. Америк Америк биш болно. Үүнийг Америк улсын ерөнхийлөгчөөс эхлээд энгийн иргэд нь мэднэ.

Ингээд АНУ-ын АБҮС-ийн номлолын дагуу Үндэсний Аюулгүй Байдлыг хангах хамгийн чухал иж бүрдэл бол тэдний Батлан хамгаалах яамаар бодлогоо зангидуулж буй Цэрэг дайны салбар. Энэ салбарыг Батлан хамгаалах яамаар нь төлөөлүүлье.

2.Санхүүгийн салбар

Дэлхийн санхүүгийн системийн валютын үндсэн нөөц долларын байр суурь өнөө хүчтэй хэвээр байна. АНУ-ын өрийг дэлхий даяр санхүүжүүлж байна. Иймд тодорхой байгууллагаар уг салбарыг төлөөлүүлэхээс Санхүүгийн салбар гэж тодохойлох нь зөв болов уу.

3.Технологийн салбар

Судалгаа, Технологи, Бүтээл, Иновацийн чиглэлд дэлхийд тэргүүлж байж дэлхийг захирна. Уг салбаруудад тэргүүлэх зорилтыг ерөнхийлөгч Дональд Трамп АБҮС-т оруулжээ. Уг салбаруудыг Технолгийн салбар гэдэг нэр томъёогоор төлөөлүүлье.

Орос

1.Батлан хамгаалах яам

ОХУ-ын Цэрэг дайны салбар нь АНУ-ын “америкийн нөлөөг дэлхийд улам түгээх” үйл ажиллагааг Орос нутаг болон Орос улсын хамсаатны нутагт бүрэн тасалж байна. ОХУ бусдын нөлөөнөөс ангид дотоод гадаад бодлого явуулж чадаж байгаа нь Цэрэг дайны салбарых нь учир. Мөн АНУ-ын “хүчээр энхийг сахиулах” үйл ажиллагааг хэсэгчилэн чөдөрлөж байгаа нь ОХУ-ын Цэрэг дайны салбарын учир. Цэрэг дайныхаа салбарыг хөгжүүлэхгүй бол хамгийн үлүг (үлэмж-том) газар устай, хамгийн үлүг байгалын эрчим хүчний нөөцтэй Орос улс бие даасан бодлого явуулж чадахгүйгээс гадна Дэлхийн их гүрэн болох зорилгондоо хэзээ ч хүрэхгүй . Цэрэг дайны салбарыг нь Батлан хамгаалах яамаар нь төлөөлүүлье.

2. Эрчим хүчний яам

ОХУ байгалын эрчим хүчний нөөц болох хий, газрын тосоор баян улс билээ. Өнөө, маргаашийн ОХУ-ын эдийн засаг эрчим хүчний түүхий эдийн найдвартай, урт хугацааны экспортоос шууд хамааралтай. Энэ тухайгаа мөн АБҮС-тээ ОХУ бичжээ. Эрчим хүчнийнхээ нөөцөөр дөрөөлөн эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх нь ОХУ-ын гол зорилго юм. Тэгэхээр уг салбарыг Министерство Энергетики буюу Эрчим хүчний яамаар нь төлөөлүүлье.

3. Соёлын яам

Орослог соёл ОХУ-ын үндэсний тэргүүлэх чиглэлд орж буй тул уг салбарыг ОХУ Соёлын яамаар төлөөлүүлэх нь зөв болов уу.Орослог гэдэг үгийг миний бие хэргэлэж буй нь хэрхэн оновчтойг хэлж чадахгүй ч та бүхэндээ тайлбарлая. Орос гэдэг үгийг Киевийн Орос гэх мэтээр эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Орос гэдэг нь славян гаралтай үндэстэнийг өгүүлэх тухай монголчууд мэднэ. Өнөө Россия гэдэг ухагдахуун доор орос үндэстний газар ус болон тэдний хураасан бүх үндэстэн газар устайгаа хамт орно. Мөн россиянин гэдэг ухагдахуун доор манай халимыг, буриад, тува болон чечень гэх мэт ОХУ-ын иргэншилтэй бүх хүмүүс орно. Хойд хуншдаа юу болоод байгааг бид хуучин ухагдахуун, хуучин сэтгэхүйн улмаас Орослог гэх шинэ ухагдахууныг гаргав. Үндсэн сэдвээсээ хазаахгүйн тулд уг үгний морфологийн задаргааг хожим хүргье. Орос улс ЗХУ шиг задрахгүйн буюу оршихын тулд Орос биш Орослог ёс, зан заншил, түүхэн ой санамжийг бий болгох заавал шаардлагатай. Хэрэв Орослог соёл бий болгохгүй бол ОХУ эрт орой задрана. Ийм нөхцөлд ОХУ Дэлхийн их гүрэн болж хэзээч чадахгүй.

Монгол

1.Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам

Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын дагуу “соёл иргэншил оршин тогтнох” хамгийн чухалд оржээ. Уг хуулийн 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж оржээ. Энэ чухал заалт Монгол улсын Үндсэн хууль болон Үндэсний Аюулгүй Байдлын Үндэсний Баримтлалд оржээ. Ийм чиглэл АНУ-ын АБҮС-т байхгүй. ОХУ-ын АБҮС-ийн тэргүүнд биш гуравт оржээ. Монгол улсын хувьд Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншил нь бид газар уснаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг баталж үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа юм. Үүнийг Монгол улсын Үндэсний судлаачид хийж байна, чадаж байна.

2. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам

ҮАБҮБ хуульд Үндэсний аюулгүй байдлаа яаж хангах тухай “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим” хэсэгт өгүүлжээ.

Нэгт буюу 1.2.1-д “Эх оронч үндэсний үзлийг дээдлэх” гэж оржээ. Уг заалтанд “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” гэж оржээ. Үндэсний эх сурвалж судлаачид үндэсний үнэт зүйлийг гаргаж өгнө. Үндэсний эх сурвалж судлаачид уг заалтын агуулгыг амилуулна. Түүх, хэл, соёл, зан заншилаа сэрээж чадахгүй бол үндэснийхээ аюулгүй байдлыг монголчууд цаашид хангаж эс чадна. Өнөөгийн байдал яг ийм байна.

Хоёрт буюу 1.2.2- т “Төр, иргэний хамтын ажиллагаа” гэж оржээ.

Үндэснийнхээ аюулгүй байдлыг Америк, Орос болон бусад бүх улс үндэстнээрээ хамгаалдаг тул “төр, иргэний хамтын ажиллагаа” нь уг хуулийг хэрэгжүүлэх субъект болохоос уг хуулинд заасан шиг “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим” огт биш.

Манай Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал хууль нь бусад орны Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги шиг ямар асуудлыг хэн яаж хийнэ гэж тодорхой бичигдээгүй, сайн боловсруулагдаагүй, үзэл баримтлал төдий хууль байна. Нэг үгээр хэлэхэд ер нь ийм л замаар явах юм шүү гэсэн үзэл баримтлал байна. Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги-т үзэл баримтлал байж болохгүй. Аюулгүй Байдлын Үндэсний Стратеги нь Үндэснийнхээ аюулгүй байдлыг хангах урт хугацааны шат дараалалтай хэрэгжүүлэх төлөвлөгөө байдаг юм байна.

Базалт

АНУ Үндэснийнхээ Аюулгүй Байдлыг хангах хамгийн чухал хэсэгтээ Батлан хамгаалах яам, Санхүүгийн салбар, Технолгийн салбарыг оруулдаг юм байна.

ОХУ Үндэснийнхээ Аюулгүй Байдлыг хангах хамгийн чухал хэсэгтээ Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Соёлын яамаа оруулдаг юм байна.

Монгол улсын Үндсэн хууль болон Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал гэх хамгийн чухал эрх зүйн баримтанд Үндэсний Аюулгүй Байдлыг хангах хамгийн чухал яам, салбарыг заагаагүй боловч уг хоёр эрх зүйн баримтын утга агуулгаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам болж байна.

Ё.Баатарбилэг ээ! Та ингэж огт сэтгээгүй, билэрээгүй болно. СИЭ ТББ үүнийг 5 жилийн өмнө ухаарсан.

Улс орны түүхэн хөгжил, гадаад дотоод нөхцөл байдлаас ул орны Аюулгүй Байдлын Үндэсний Стратегид өөрчлөлт ордог тухай дээр өгүүлсэн. Өнөө АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлыг хангахад АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер чухал нэгэн шиг, ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлыг хангахад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу Сергей Кужугетович чухал нэгэн шиг Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлыг хангахад Боловсролын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг чухал хүн.

Хүн үндэстэн монголчууд аа! Нөхцөл байдал ийм л байна.

Битигч Хуран овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
хүн
2020-06-06 · 202.126.88.141
зүйтэй
Advisse
2022-06-09 · 46.161.11.2
Fxswsy https://newfasttadalafil.com/ - Cialis Mqskvx Pamelor Owbzdg <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Cheap Super Kamagra Uk Cialis Pas Cher Levitra Apjbys https://newfasttadalafil.com/ - brand cialis online Ledavp
DeeynmrOl
2022-09-15 · 91.210.248.222
1st avenue chat gay gay sex chat room <a href="https://free-gay-sex-chat.com/">freer gay chat rooms </a>
GenniemrOl
2022-09-16 · 91.210.248.222
gay chat avenue without registration <a href=https://chatcongays.com>gay teen chat groups</a> pdx gay chat