Конспекточ П.Дэлгэржаргал манай түүхийг бузарлав
Түрүү нийтлэлээр монгол конспекточ нарын 71 жилийн түүхээс 41 жилийнх нь тоймыг ухагч та бүхэнд хүргэсэн.
799 0

Түрүү нийтлэлээр монгол конспекточ нарын 71 жилийн түүхээс 41 жилийнх нь тоймыг ухагч та бүхэнд хүргэсэн. Монгол конспекточ нарын сүүлийн 30 жилийн түүхэнд Монгол ард түмний түүх соёлд хамгийн том хар мөр үлдээж буй конспекточ нь МУИС Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргал болно. Энэ тухай өгүүлэх болно.

1992 онд манай түүхийг 1955 оноос эхэлж бичин үлдээсэн Зөвлөлт Холбоот Улс мөхөв.

1990 оноос манай төсвийн 30 хувийг бүрдүүлж байсан ЗХУ-ын зээл тусламж үгүй болсноор манай эдийн засаг гүн хямарчээ. Картын барааны үе эхэлжээ. 1990 оноос Монгол төр түүх соёлынхоо салбарт хяналт тавьсангүй гучин жил болов.

Сүүлийн гучин жил Монгол улсын түүх соёлын салбарт юу болов?

Монгол улсын төр түүх соёлынхоо салбарыг 1990 оноос өнөөг хүртэл зөндөн орхив.

Хуучин зөвлөлт судлаачдын хяналтан доор тэдний судалгааг манай конспекточид боловсруулан ард олондоо хүргэдэг байжээ. Энэ бүх үйлийг төр нь хянадаг байжээ. Өнөө эдгээр давхар хяналт үгүй болоод гучин жил болов. Эх сурвалж судлаачгүй 30 жилийн хугацаанд Монгол конспекточид түүхээ хэрхэн устгаж буйг ухагч та бүхэндээ энэхүү нийтлэлээр хүргэнэ.

Конспекточ гэж хэн билээ?

Конспекточ эх сурвалж судалдаггүй, эх сурвалж судлаачийн бий болгосон мэдлэгийг дахин боловсруулж цааш хүргэдэг нэгэн нь. Конспекточ бэлдэц дээр ажиллана. Хэрэв судлаачийн бэлдэц сайн хийгдсэн бол конспектчийн боловсруулга сайн болно. Мөн эсэргээр. Конспекточ мэдээлэл түгээгч. Конспекточ асуудын мөн чанарыг үл мэдэх учир тухайн сэдвээр байр сууриа илэрхийлчээд мэтгэлцээнээс зугтана.

ЗХУ-ын ШУА-ын академич нарын бичиж үлдээсэн түүх ямар түвшинд байсан, П.Дэлгэржаргал манай түүхийг хэрхэн хорлон сүйтгэсэн үйлэнд СИЭ үнэлэлт дүгнэлт өгнө.

“БНМАУ-ын түүх номыг” ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академаас академич Б.Д.Греков, С.А.Козин 1955 онд, академич Е.М.Жуков 1966 онд, академич А.П.Окладников 1984 онд удирдан гаргажээ.

Хүннү, Сяньби, Ро Ранг, Түрэг, Уйгур, төрийн түүхийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Дунд орны эх сурвалжаас хүн хэлрүүгээ буулган үндэснийнхээ түүхэн эх сурвалжийн тоог нэмэв. Мөн СИЭ ТББ Тонуйкук, Гол тигэн, Билгэ хаан, Шинэ могой ус дахь бичээс, Хүйс толгой хадан бичээс гэх мэт эх сурвалжуудыг өнөөгийн халх, ойрд овогтны дээдсийн аялгаар бичигджээ гэдгийн тогтоохоос гадна уг бичээсүүдийг сэрээснээр үндэсний түүхэн эх сурвалж болгов. Манай түүхэн эх сурвалж, Дунд орны түүхэн эх сурвалжуудтай огтолцож буй учир Түрэг, Уйгур төрийнхөө түүхийг ЗХУ-ын ШУА-ын академич нараас илүү бүтэн сэрээх боломж СИЭ-ны хамт олонд бүрдэв. Ингээд зөвлөлт академичдын ажлын нэгэн хэсэгт дүн шинжилгээ хийе.

ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академаас академич Б.Д.Греков, С.А.Козин нарын удирдаж гаргасан 1955 оны “БНМАУ-ын түүх” номонд “Жоужаньтай тэмцэлдэхэд тэргүүлсэн аймаг Алтайн тюрк гэдэг нэрийн дор түүхэнд мэдэгджээ. Тэр аймаг, Алтай ууланд суусан нүүдэлч малчин аймаг байжээ” гэж оржээ.

Эх сурвалжинд буюу Умард төрийн түүхэнд “Вэй Тай У хуанди нь Чи чү овогтныг мөхөөхөд Ашна таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга адил байдаг. Энгийн үгэнд дуулга нь түрг болж нэршив” гэж бичигджээ. Ашна овог нь нийт 2500 орчим хүнээ дагуулаад Алтан ууланд очжээ. Ашна овог нь Алтан ууланд Жужан төрийн төмөрийн ажил хийх үедээ хүн амын төвлөрөл үүсгэснээр Жужаан төрийн Түрэг хэмээх аймгийг ахлах болжээ. Б.Д.Греков, С.А.Козин нар Алтайн түрэг, Алтай ууланд суусан нүүдэлч малчин аймаг гэж тодорхойлсон нь түүхэн эх сурвалжуудтай нийцэж байна. Түрэг төрийн үеийн хүн амын үлэмж олонх нь ашначууд огт биш Хүннүгийн хойчис Тэлэ нар байсныг энд зөвлөлт түүхчид дурьдсангүй. Зөвлөлт түүхчид мал аж ахуйтны нийгэм байгууламжийг огт билэрээгүй тул манай түүхийг тэд сэрээж дийлсэнгүй.

ЗХУ-ын ШУА-аас академич Е.М.Жуковын удирдаж 1966 онд гаргасан “БНМАУ-ын түүх” номонд “552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа, монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч Буман Түмэн тэрүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагджээ” гэж оржээ.

ЗХУ-ын Шинжлэх Ухааны Академаас академич А.П.Окладниковын удирдаж 1984 онд гаргасан “БНМАУ-ын түүх” номонд “552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа, монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч Буман Түмэн тэрүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагджээ” гэж давтан оржээ.

Академич Е.М.Жуков 1966 онд, А.П.Окладников 1984 онд “552 онд Түрэгийн хаант улс байгуулагджээ” гэж бичсэн нь оновчтой биш боловч түүхэн эх сурвалжуудтай сөргөлдөхгүй байна.

СИЭ-ны эх сурвалж судлаачид 552 онд “Түрэгийн хаант улс байгуулагджээ” гэхийн оронд “Түрэг төр үүсжээ” гэж Гол тигэн хадан бичээс дэх хэллэгээр буюу тухайн үеийн өвөг дээдсийнхээ хэллэгээр өгүүлэв.

ЗХУ-ын академич Б.Д.Греков, С.А.Козин, Е.М.Жуков, А.П.Окладников нарын ажлыг үндэсний судлаач бид судалдаггүй. Учир нь тэдний ажил бэлдэц болохоос эх сурвалж биш. Энэ удаа П.Дэлгэржаргалын хорлон сүйтгэлийг илрүүлэхийн тулд та бүхэндээ зөвлөлт судлаачдын ажлыг хүргэж байна. Зөвлөлт судлаачид Түрэг, Уйгур төрийг Хүннү, Сяньби, Жужан төрийн ижил нүүдэлч малчин аймаг гээн тодорхойлжээ. Зөвлөлт судлаачид Түрэг, Уйгур төрийг Стамбулын туркуудын дээдэстэй эс холбожээ.

МУИС-ын Түүхийн тэнхимээс П.Дэлгэржаргалын удирдан 2017 онд гаргасан Монгол Улсын Түүх номонд “Жужаны хаант улс мөхсөний дараа түрэг угсааны Түрэг улс (555-745), Уйгур улс (745-841) Монгол нутагт оршин тогтножээ” гэж оржээ.

П.Дэлгэржаргал аа! Та бол конспекточ нэгэн нь. “Түрэг угсааны” гэдэг үтгыг эх хэл нь эвдэрхий өнөөгийн монголчууд “Түрэг үндэстэн” гэж билэрч байна. П.Дэлгэржаргал манай Түрэг, Уйгур төрд “Түрэг угсаа” гэсэн нэр зүүснээр монгол ард түмнээс 552 оноос 850 оны баримтат түүхийг нь таслав. П.Дэлгэржаргалд ингэж бичих ямарч түүхэн эх сурвалж байхгүй. П.Дэлгэржаргал Хуучин Тан төрийн бичигт “Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис” гэж бичсэнийг мэдэхийн дээдээр мэдэж буй нэгэн нь. Тэр манай түүхийг зориудаар устгаж байна. Зөвлөлт түүхчид манай түүхийг устгаагүй шүү. Тэд манай түүхийг өөрсдийнхөө түүхтэй ижил унтуулсан. Зөвлөлт түүхчид “түрэг аймаг”, “Түрэгийн хаант улс” гэж бичиж байхад П.Дэлгэржаргал Хятад улс, Иран улс гэдэг шиг санаатайгаар, мануусд үл хамааруулах зорилгоор Түрэг улс, Уйгур улс гэж бичжээ.

МУИС-ын Түүхийн тэнхмийн эрхлэгч, конспекточ П.Дэлгэржаргал Монгол улсад Түүх соёлын салбарт эх сурвалж судлал үгүйг, үндэсний судлаач үгүйг, төрийн хяналт үгүйг далимдуулан манай түүхийг хорлон сүйтгэв.

П.Дэлгэржаргал аа! Монгол улсын Үндсэн хуулиар “Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан” өвлөгч нэр нь МУИС-ийн түүхийн тэнхим биш Монгол ард түмэн юм шүү.

П.Дэлгэржаргал “нандигнан” гэдэг үгийг “бузарлах” гэж билэрдэг юм байна. П.Дэлгэржаргал манай VI-IX зууны түүхийг харь улсад барих үйлийг түүхийн салбарт манлайлжээ.

П.Дэлгэржаргал аа! Манай Хүн үндэстний баримтжуулагдсан түүх нь Хүн гүрнээс эхэлнэ. Монгол судлал биш зөв нь Хүннү судлал болно. Хүннү судлал дотор, төв овогтны судлал (Хүннү, Тэлэ, Уйгур, Найман, Хэрэйд, Халх), дорно овогтны судлал (Сяньби, Ухуань, Вэй, Чи, Кидан, Шивэй, Хамаг монгол), өрнө овогтны судлал (Үсүнь, Роуджи, Түрэг, Ойрд) гэж ангилах нь түүхэн баримтаар батлагдаж буй төдийгүй, манай түүх соёлын дархлааг хамгаалж буй нь үнэн.

Монголчууд аа! Яагаад П.Дэлгэржаргалын энэхүү бусармаг үйлийг монгол улсын түүхийн салбар дахь академич, докторууд анзаарсангүй вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Яагаад СИЭ үүнийг илрүүл вэ? гэсэн асуулт мөн гарна. Эх сурвалж судалдаггүй, судлах чадваргүй академич, докторууд салбартаа ямарч өндөр албан тушаалд очсон ч конспекточ хэвээрээ байна. Юу үнэн энэ үнэн. Бэлдэц дээр ажилдаг конспекточ нар буруу зөвийг олж харахгүй. Конспекточ нар мэдлэг үйлдвэрлэдэггүй, мэдээлэл дамжуулдаг учир тэд манай түүх соёлын дархлааг хамгаалж эс чадна.

СИЭ ТББ сайндаа биш бид эх сурвалж судалдаг тул, бид үндэсний судлаачид тул уг хорлон сүйтгэх үйл ажиллагааг илрүүлэв.

Монгол улсын Үндсэн хуулийн 7-р зүйлд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл,..төрийн хамгаалалтад” байна гэж оржээ.

БСШУС сайд Ё.Баатарбилэг та, Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу түүх соёлоо хамгаалтандаа авч, түүх соёл хорлон сүйтгэгч МУИС-ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргалд хариуцлага тооцох үүрэгтэй. Ё.Баатарбилэг сайд аа! П.Дэлгэржаргалын түүх хорлон сүйтгэх үйлд СИЭ ТББ шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө. Түүх соёлынхоо дархлааг сэрээх үйлсэд зүтгэхийг Монгол улсын иргэн хүн бүрийн эрхэм үүрэг гэж мануус ухамсарлаж байна.

Ё.Баатарбилэг сайд аа! “Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” гээн Монгол ард түмэн Үндсэн хуулийнхаа тунхаг хэсэгт оруул даяар олноо зарлан тунхаглажээ. Таны удирдаж буй салбарт ийм ноцтой үйл тахал шиг чимээгүй тархаж байна. Манай түүх соёлыг харь улсад таны удирдаж буй салбарын түүхчид бэлэглэж байна. Ё.Баатарбилэг та, хүнийхээ хувьд биш юм аа гэхэд Монгол улсын БСШУС-ын салбарын сайдын хувьд үүнийг цэглэх үүрэгтэй.

Сайд аа! Үндэсний судлаачгүй улс орон түүх соёлынхоо өвийг хамгаалж эс чадна. Үндэсний судлаач нартайгаа ажиллахыг Монгол төрөөс амьдрал шаардаж байна. Монгол ард түмэн үүнийг танаас шаардах болов уу.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...