М.Пүрэвдорж акаунт эзэмшигч
“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” Луу мал ахуйтных биш Дунд орных гэдгийг баримталж буй нэгэн нь.
640 0

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” Луу мал ахуйтных биш Дунд орных гэдгийг баримталж буй нэгэн нь. Энд “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн логиктой бичсэн өгүүллийг уншигч таньд хүргэж байна. Хамгийн гол нь нийгмийн ухаанд эх сурвалж логикийн дээр байна. "М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” өгүүлэлд өгүүлбэр болгоноор нь хариулт өгөх нь нийт уншигчдад эх сурвалжийг сахих нь буюу эх сурвалжийн сахилга бат ямар чухлыг билэрхэд ач тустай болов уу.

“Алдсан адуугаа сургаар олж болох, алдсан түүхээ сургаар үл олно. Зөвхөн эх сурвалжийг сэрээсээр түүх сэрнэ”.
СИЭ

Харамсалтай нь манайд “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” шиг акаунт эзэмшигч нар түм түмээр байна.

Энэ удаа “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн манай хуудсанд үлдээсэн линк, мөн уг линкээр холбогдсон түүний өгүүллийг нь уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ удаа Луу тариалан аж ахуйтных уу мал аж ахуйтных уу гэхээс илүү “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-д эх сурвалж байна уу, тэр эх сурвалжийг зөв билэрч байна уу гэдгийг харцгаая.

“Хэдхэн хоногын өмнө хөөрхөөн хэдэн дагагчтай аккоунт дээр миний тухай зөвхөн надад зориулсан бүхэл бүтэн нийтлэл гарсан болхоор энэ постыг оруулхаар боллоо.

Сэдэв нь:

  1. Луу гэгч амьтан анх хаана үүссэн бэ, ямар үндэстний шүтээн байсан бэ?
  2. Дорно дахины 12 жилийн цаглабар анх хаана ямар хүмүүс үүсгэсэн бэ ? гэх . . .

Хэдэн жилийн өмнөөс монголын нутгаас насжилт нь хүннүгийн үед хамаарах лууны дүрст эдлэлүүд олдсоноос хойш лууг анх хүннү нар үүсгэсэн гэх мэдээлэл тархсан. Үүнээс үүдээд Яагаад огт байдаггүй зохиомол амьтан дүрслэх болов гэх асуулт үүссэн. Гэтэл өгсөн хариулт нь: "говьд элбэг таарах динозаврын ясыг хараад айж сүрдэхдээ тийм амьтан бодоод олцон гэх.

Тэгвэл яагаад дундад газрынхан(хужаа нар) шүтээд байгаа вэ ? Тэд бол суурин соёлтой ард түмэн болхоор нүүдэлчин биднээс илүү түүхийн эх сурвалжуудтай, Түүх судлалдаа зарцуулах төсөв нь манайхаас хэдэн зуу дахин их, дээр нь судалгааны багаж төхөөрөмжүүд нь хол тасархай энэ улс яагаад түүхээ мэдэхгүй мангартаад манай шүтээнийг шүтээд, жил болгон тахиад, алдаршуулаад, төрийнхөө сүлдэнд залчихсан юм бол.???🤔🤔🤔

Хариулт хайя.

Говиос айдас төрөм тренозавр гэх мэтийн яс олддог. Гэхдээ тэр нь гэзрын гүнд шохойлог чулуулагын дотор байдаг бөгөөд мэргэжлийн палентологич хүмүүс тусгай төхөөрөмж ашиглан малтаж гаргадаг. Харин газрын хөрсөн дээр ил харагдах динозаврын яс нь цэрдийн галавын өвсөн тэжээлтний дотроо хэмгүй яс. Говийн нар салхи бороонд олон мянган жил гандчихсан яс яаж бүтнээрээ үлдэх билээ дээ. Тухайн үедээ сүүдэр таарч чулуужсан хэмгүй хэсэгхэн ясыг нь өдгөө мэргэжлийн судлаач л таньж ялгана гэхээс бидэнд бол бод малын хувхай яс шиг л харагддаг. Түүнийг яаж ч харсан луу шиг дүрслэгдэхгүй.

Хүннүчүүд бөө мөргөлтэй байсан. Одооч тэр уламжлал байгаа. Тэгвэл яагаад төрөл бүрийн бөөгийн зүхэл тайлгын үгс, домог, зан үйлд лууны тухай сэжүүр огт байдаггүй вэ? Харин дундад иргэнд бол луу үүссэн түүх нь байдаг. Тэр нь:

"Урьд энэ нутагт том төрт улс үүсээгүй олон жижиг овогууд байдаг ба тэр бүгд өөр өөрийн нэгэн амьтныг сонгон авч сүлд шүтээндээ залсан байжээ. Гэтэл могой сүлдтэй аймаг нь арслан сүлдтэй аймгаа дайрч эзлээд тус ялалтаа алдаршуулж өөрийн сүлдний могойндоо арслангын толгой нэмж зуржээ.(яг л эсэн тайш мингийн их цэргийг ялаад нийт монголчуудыг улаан залаатай болгосон шиг). Энэ мэтээр бусад овог аймгуудаа дайрч эзлээд, эзэлсэн аймаг болгоныхоо сүлднээс нэг хэсгийг нь өөртөө нэмж зурсаар байгаад одоогын хятадын нутагт анхны төрт улс байгуулагдах үед могой дээр суурилсан олон зүйл амьтны холимог дүрст сүлд үүссэн байжээ" .

Одоо энэ түүх нь хэр үнэн болохыг шалгая.

Доорх зургуудаас эхний 3 нь хүн гүрэн үүсэхээс өмнөх цаг үед хамаарах олдворууд. Одоо хятадын үндэсний түүхийн музейд байна.

Тэгхээр энэ муусайн хужаа нар чинь түүхээ мэддэггүйдээ манай юмыг шүтээд байдаг юм биш анхны төрт улсаа билэгдэж луугаа шүтээд байдаг байхнээ. Яг л бидний төрт улсаа байгуулсан 9 хөлт тугаа тахидаг лугаа ижил байжээ.

Дараагын сэдэв "12 жилийн цаглабар".

Хүннүгийн үед хамаарах 12 жилийн дүрс бүхий олдвор олдсон. Тиймээс үүнийг хүннүгийн соёл гэж зүтгэсэн.

Бодож үзэе. Яагаад 11 биш 13 биш 12 жилээр багцалсан юм бол?, яагаад хонь морь үхэр орчихоод тэмээ, ямаа нь ороогүй юм бол, яагаад бар мич гэх мэт орчихоод чоно баавгай нь ороогүй гэж? яагаад эдгээр амьтадаар нэрлэсэн гэж? Яагаад бусад нь биш гэж?🤔🤔🤔

Хариулт нь их энгийн.

Анх дорно дахинд одон орон судлал үүсч од эрхэсийн хөдөлгөөнийг нарын хэмжин тэмдэглэж эхэлснээр жил бүр хэсэг одод тодорхой орбитоор хазайсаар 12 жилийн хугацаанд 1 бүтэн эргэж байгааг анзаарчээ. Тиймээс цаг хугацааны хэмжүүрийг хамгын томдоо 12 жилээр багцлахаар болжээ(жараны тоолол нь хожуу үүссэн). Харин тэдгээр жилүүдийг нэрлэхдээ зүгээрч нэг санаандаа орсон амьтадаар нэрлэсэнгүй. Тухайн жилд шууд перпендкуляр шугамаар эгцэлж тохиох хэсэг оддын байршилыг шулуун шугамаар холбож зурж үзээд ямар ханз үсэг үүсч байгааг нь анзаарснаар (сүүлийн зураг) тэрхүү амьтнаар нь нэрлэжээ. (Баруунд сар тутамд голлодог хэсэг ододыг нээсэн. Дэлхий нарыг жилд нэг л тойрдог болхоор Тэр нь тиймч хэцүү том нээлт биш. Тэгээд тус оддыг нэрлэхдээ бас л байршилыг нь шулуун шугамаар холбоод гарсан дүрсийг нь грек симболтой харьцуулж үзээд нэрлэсэн нь одоогын 12 орд юм.)

Одон орон судлалын шинжлэх ухаан нь зөвхөн суурин соёлтой ард түмэнд л үүсэх хөгжих боломжтой. Яагаад гэвэл хөдөлгөөнгүй суурилуулсан төхөөрөмжөөр шөнө бүр ододын байршлыг ажиглан тэмдэглэж, гарсан өөрчлөлт хөдөлгөөн бүрийг нь бас л тусгай өнцөг хэмжих багажаар хэмжинэ. Нэг хүн ганцаар хэмжээд тооцоолоод томъёолоод гаргачихаж чадахгүй болхоор бүхэл бүтэн баг олон жилээр судалдаг. Тиймээс НҮҮДЛИЙН соёлт ард түмэн тэгж нарын судалгаа хийх боломжгүй.

Тэгвэл яагаад хүннүгийн булшнаас лууны дүрс, 12 жилийн зураг гараад байна вэ? Яагаад хүннүчүүд боолуудынхаа шүтээнийг тоож хэрэглэж байв? гэх асуулт үүснэ.

Үнэндээ бол анх Модун Шаньюү хаан л анхны төрт улсаа байгуулсан. Түүнээс өмнө нь нүүдэлчид урд хөрштэйгөө худалдаа наймаа хийдэг, хааяаа довтлоод дээрэмдчихдэг байсан. Тиймдээч дээрэмдүүлэхгүй гэсэндээ цагаан хэрмийг барьж, худалдаа хийнэ гэсэндээ тэр хэрмэндээ хаалга гаргасан шүү дээ. Бас Модунаас хойш дахиж тийм амжилттай довтолж чадсан хүннүгийн хаан байхгүй. Дотоодын хагаралаар хүч нь суларсаар өмнөд, умард болон хуваагдаж; умард нь баруун зүгт нүүдэллэж, өмнөд нь хань гүрэнд дагаар орсноор сяньбигийн үе эхэлсэн шүү дээ. Энэ завсар дахь олон шаньюү нар бүгд л урдаас татвар авдаг, худалдаа хийдэг байсан. Тийм болхоор урд зүгийн барааг хэрэглэж л байсан ажээ. Яг л одоогын "made in china" шиг.

Тиймээс олон дагагчтай аккоунтууд мэдээлэл түгээхдээ зөв суурьтай мэдээлэл түгээдэг байх, хэн нэгэн нь баримтаар няцаалт хийлээ гээд тэр хүнийх нь нэрээр тусгай нийтлэл бичихгүй байх тал дээр анхаарна уу”.

Удахгүй хариултыг СИЭ өгнө.


М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн өгүүлэлд хариулт 1

Түүний өгүүлэл доторхи мал аж ахуйтны төр хэзээ үүссэн гэдэг нь чухал учир үүнд нь хамгийн түрүүнд хариулт өгье!

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” ингэж бичжээ: “Үнэндээ бол анх Модун Шаньюү хаан л анхны төрт улсаа байгуулсан. Түүнээс өмнө нь нүүдэлчид урд хөрштэйгөө худалдаа наймаа хийдэг, хааяаа довтлоод дээрэмдчихдэг байсан. Тиймдээч дээрэмдүүлэхгүй гэсэндээ цагаан хэрмийг барьж, худалдаа хийнэ гэсэндээ тэр хэрмэндээ хаалга гаргасан шүү дээ. Бас Модунаас хойш дахиж тийм амжилттай довтолж чадсан хүннүгийн хаан байхгүй. Дотоодын хагаралаар хүч нь суларсаар өмнөд, умард болон хуваагдаж; умард нь баруун зүгт нүүдэллэж, өмнөд нь хань гүрэнд дагаар орсноор сяньбигийн үе эхэлсэн шүү дээ. Энэ завсар дахь олон шаньюү нар бүгд л урдаас татвар авдаг, худалдаа хийдэг байсан. Тийм болхоор урд зүгийн барааг хэрэглэж л байсан ажээ. Яг л одоогын "made in china" шиг”.

Модун шанью (НТӨ 234-174) анхны төрт улсаа байгуулсан гэжээ. Модун шаньюгийн аав Түмэн шанью гэж байсан биз? Тэгэхээр Хүннү гэдэг нэр Модунаас биш түүний эцэг Түмэн шаньюгаас эхэлжээ гэж өнгөц хэлж болно. Тэгэхээр Хүннү (Хүнл) төр Модунаас эхлээгүй гэдэг нь тодорхой болов. Ингээд Дунд орны түүхийн эцэг гэгддэг Сыма Цяни Түүхэн тэмдэглэлийн Хүннүгий шастирыг сөхөцгөөе!

“Шуньвэйгээс Түмэн хүртэл мянга гаруй жил болжээ. Энэ хугацаанд Хүннү овогтон хүчирхэгжиж байсан удаатай, бутран сульдаж байсан удаатай. Аль эртнээс ийм байсан тул тэдний овог удирдлагын түүхийг цэгцтэй өгүүлэх боломжгүй байсан. Харин Модуны цаг үеэс Хүннү урьд байгаагүйгээр хүчирхэгжин умардын бүх зэрлэгүүдийг хурааж Дунд оронтой өрсөлдөх болов. [Одоо] тэдний эрх мэдэл нэг ахлагчаас нөгөөдөө хэрхэн шилжсэнийг, мөн тэдгээрийн цолыг цэгцтэй тайлбарлаж болно”. Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” нь Хүннүгийн түүхийг баримтжуулсан бичгийн эх сурвалж юм. “Түүхэн тэмдэглэл” байгаагүй бол мануус энэ өдгөө ийм цэгцтэй мэдээлэлтэй байхгүй байсан. Тэгээхээр “Үнэндээ бол анх Модун Шаньюү хаан л анхны төрт улсаа байгуулсан” гэдэг нь эх сурвалжийн хомсдолтой хүний хоосон логик бодол.

Сыма Цяни “Шуньвэйгээс Түмэн хүртэл мянга гаруй жил болжээ” гэдэг нь маш олон жил гэсэн утга агуулж буй. Сым Цяни Хан төрийн түүхийг бичихдээ он цаг дарааллыг маш сайн хөтөлжээ. Харин Шар хуандийгийн үеэс эхэлж түүхээ бичихдээ он тоололгүй буюу тухайн үеийн он тооллыг хөтлөхгүй боломжгүй, баримжаа муутай байжээ. Тэгэхээр Шүньвэйгээс Түмэн хүртэй мянга гаруй жил гэдэг нь Сыма Цяни хэлж чадах хамгийн том тоо. Энэ хугацаанд хичнээн олон Модун шанью байсныг Сыма Цяни эс мэдэж байв. Хоёр мянга, гурван мянган жилийн зөрүү байж болно.

Монголчууд бид дээдсийнхээ 5000 жилийн түүхийг охор болгож 2228 жилийн түүхтэй гэж бодож байна. 2228 жил нь мануусын дээдсийн бичигдсэн түүх бөгөөд манай түүхийн хэсэг болно. Энэ нь зөвхөн Түмэнгийн хүү Модунаас өнөөг хүртэл тоолж буйн учир. Энэ нь буруу биш. Тэгэхдээ Түмэнгээс Шуньвэй хүртэл хугацааг гээж болохгүй.

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн анхны том алдаа нь эх сурвалж үгүйсэж, түүхээ Модун шаньюгаас тооцож буйд оршино.

Эх сурвалж сэрээсээр түүхээ сэрээнэ.

Үргэлжлэл бий.


“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн өгүүлэлд хариулт 2

Нүүдэлчин үү? Мал аж ахуйтан уу?

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” ингэж бичжээ: “Одон орон судлалын шинжлэх ухаан нь зөвхөн суурин соёлтой ард түмэнд л үүсэх хөгжих боломжтой. Яагаад гэвэл хөдөлгөөнгүй суурилуулсан төхөөрөмжөөр шөнө бүр ододын байршлыг ажиглан тэмдэглэж, гарсан өөрчлөлт хөдөлгөөн бүрийг нь бас л тусгай өнцөг хэмжих багажаар хэмжинэ. Нэг хүн ганцаар хэмжээд тооцоолоод томъёолоод гаргачихаж чадахгүй болхоор бүхэл бүтэн баг олон жилээр судалдаг. Тиймээс НҮҮДЛИЙН соёлт ард түмэн тэгж нарын судалгаа хийх боломжгүй”.

Манай өвөг дээдэс нүүдэлчин байсан тул суурин Дунд орныхоос дутуу байжээ. Хөдөлгөөнгүй суурилуулсан төхөөрөмжийн дэргэд нүүдэлчин юм чинь удаан байж чадахгүй гэх мэт сонин зүйлийг “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” өгүүлж байна. Асуудал “Нүүдэлчин” гэдэг үгээр тархиа угаалгуулсных болж байна.

Нүүдэлчин гэдэг үгээр мануусыг хэзээ дуудах болов?

Nomads-кочевники-нүүдэлчин гэсэн ухагдахуун XVIII зууны сүүлээр үүсжээ. Энэ үгийг манууст Европууд, тэр дундаа Оросууд өгжээ. “Номада” гэдэг үгийг Н.М.Прежевальский “Монголия и страна Тангутов” номондоо (1870-1873 онууд) анх хэрэглэсэн болов уу. Миний мэдэх анхны тохиолдол энэ. Үүнээс өмнө байж болно. Дундад орны үе үеийн төрийн 24 түүхэнд нүүдэлчин гэдэг үг ороогүй байна. Харин 1920-од оны үеэр Дунд орон анх 游牧 you mu буюу “хэсэж маллах” гэдэг шинэ ханзыг Европыг дагана хэрэглэх болжээ. Дунд орны тодорхойлолтонд “маллах” гэдэг үгийг хавчуулсан байхад бид нүүдэлчин гэж цыган шиг өөрсдийгөө Европыг дагажу нэрлэв. Нүүхэн чухал уу малынхаа үр шимийг авах нь чухал уу?

Дунд орныхон мал ахуйтныг 胡 Ху гэсэн үсгээр анх тэмдэглэжу байв. Уг үсгийг ингэж задлаад 古+月 дахин задлахад 古(十+口) арван ам月 мах буюу махчин, мах иддэг гэсэн утга гарч буй. Хэн мах ингэж их идэж байна гэвэл зөвхөн мал аж ахуйтан. Тэр үед ч, одоо ч гэсэн мах бол хамгийн тансаг хүнс. Мануусыг хамгийн сайн мэдэх манай өмнөд хунш мануусыг мах, мал гэсэн үсэг орсон дүрсээр тодорхойлж байна.

Мал ахуйтан гэж харахад манай дээсийн түүх дэлхий нийтэд хамгийн анхны төр улсыг байгуулсан гэдэг нь нотдлогдожу байна. Мал ахуйтан гэхээр мануусын өвөг дээдэс сая саяараа Өтүгэнд аж төрж байсан нь батлагдажу байна. Мал ахуйтан гэхээр хүрэл зэвсгийн эхэн үед Мал аж ахуйтан Тариалах дунд орноос хамаагүй өндөр хөгжилтэй байсан нь харагдажу байна. Энэ тухай “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” та Мал ахуйтны хүн амын тоо сүүлийн 3500 жилд нэртэй 25-р нийтлэлийг, Мал ахуй-дэлхий нийтийн ухаараагүй соёл 22-р нийтлэлийг уншина уу. Бид зөвхөн анхдагч эх сурвалжаар нийтлэл бичдэг.

Тариалах орон Жоу улсын эхэн үед Хатан голынхоо хажуугаар оршиж тариалан эрхэлдэггүй байжээ. Учир нь тэд тэр үед үерээс өөрсдийгөө хамгаалжу эс чаджээ. Тэд том далан барьсан ч далан нь үерт авдаж илүү олон хүн амь эрсдэжээ. Тэд сүүлд голын усыг яаж залах ухаанаа олжээ. Үүний үр дүнд хүмүүс ууланд буюу хүнд газар тариалж байснаа голынхоо сав руу буужээ. Энэ тухай Сыма Цяний эхний бүлгүүд өгүүлнэ.

Тариалан ахуйн хөгжил мал ахуйн хөгжилтэй адил болсон орон зай НТӨ 500, НТ 618 он. Өнөөгийн Хэнань мужид НТӨ V-IV зуунд суваг татан услалтын систем бий болгов. НТӨ 486 онд Чү улс Хөх мөрөн Шар мөрний хооронд суваг татав. НТӨ 316 онд өнөөгийн Чэнду хотын нутагт Хөх мөрнөөс суваг татан услалтын систем хийв. Услалтын системтэй болсноор ган гачгаас бага хамаарах, тогтвортой тариалах ахуй бий болов. Хүн амын тоо өсөв. НТӨ III зууны сүүлчээр мал аж ахуй ултай Цинь улс тариалан аж ахуйн зургаан улсыг нэгтгэн урьд байгаагүй тариалан ахуйн хүчирхэг төрийг байгуулав. Мал ахуйчдын төр барих ухаан тариалан ахуйчдад очив. Өнөөгийн Дунд орныхон өөрсдийгөө Цин үндэстэн гэдэггүй, Хан үндэстэн гэдэг нь ийм учир шалтгаантай. Энэ баримтууд Дунд орны түүхэнд байна.

Манай өвөг дээдэс газар уснаасаа эс нүүнэ, газар усан дотроо буйр сэлгэнэ. Хамгийн сонирхолтой нь Өтүгэнд бичгээ сольж байсан болов ч хэлээ эс солижу байсан. Дунд оронд оронд эсэргээр. Төр солигдох болгонд хэл нь солигдожу байжээ. Харин бичиг эс солигдожу байв.

匈奴 Хүннү гэсэн үг, “Хятад үсэг, утгын тайлбар”-д Xiong nu,“Хятад үсгийн нийтийн дуудлага”-д hiong no, Миннаны аялгуунд hiong lo, Гуан жоу аялгуунд hung nou, Кэ жиа аялгуунд hiung lu болно. Тэгэхээр Кэ жиа болон Миннан аялгаар ярьдаг хүмүүсийн дээдэс Хүн илийн үед Дунд оронд төр барижээ. Тэдний угсаа энэ өдгөө Дунд орны өмнө нутагт оршино. Энд хэн нь буйр сэлгэжу байна хэн нь нүүв гэдэг нь судлагдаагүй сэдэв болно.

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн бичсэн өгүүлэлд өгсөн эхний хариултаар манай төр Модун шаньюгаас огт эхлээгүй, эхлэх боломжгүй гэдгийг, мөн манай төр маш эртний төр гэдгийг эх сурвалж баримтаар мануус батлав.

Энэ удаагийн хариултаар “нүүдэлчин”, “номад”, “кочевники” гэдэг нь шинэ ухагдахуун гэдгийг тайлбарлав. Манай түүх мал аж ахуйтны түүх. Нүүдэлчин гэдэг нь манай ахуйд огт таарахгүй бөгөөд зохиомол ухагдахуун болно.

Эдгээр хариултыг СИЭ ТББ багын хамтын хариулт гэдгийг манай уншигч нар мэднэ.

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” өөрсдийгөө хэн гэдгийг огт ухаараагүй нэгэн нь учир "Тиймээс НҮҮДЛИЙН соёлт ард түмэн тэгж нарын судалгаа хийх боломжгүй” гэж өгүүлжээ. Түүх нь нийгмийн ухаан. Энэ бол математик биш. Х Y өгөгдөхүүнийг математикт тэгшитгэлээр бодон гаргаж болно. Нийгмийн ухаанд тэгшитгэлээр эс бодно. Нийгмийн ухаанд эх сурвалж ноёлно. Ялгаа нь ийм л байна даа.

Үргэлжлэл бий.


“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн өгүүлэлд хариулт 3

Индукц, дедукцээр эх түүхээ үл тайлбарлана. Зөвхөн эх сурвалжаар түүх тайлбарлагдана. Яагаад гэвэл түүх нь өөрөө нийгмийн ухаан.

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” ингэж логик ухаан гаргаж индукцлэв: “Харин дундад иргэнд бол луу үүссэн түүх нь байдаг.

Тэр нь:

Урьд энэ нутагт том төрт улс үүсээгүй олон жижиг овогууд байдаг ба тэр бүгд өөр өөрийн нэгэн амьтныг сонгон авч сүлд шүтээндээ залсан байжээ. Гэтэл могой сүлдтэй аймаг нь арслан сүлдтэй аймгаа дайрч эзлээд тус ялалтаа алдаршуулж өөрийн сүлдний могойндоо арслангын толгой нэмж зуржээ. (яг л эсэн тайш мингийн их цэргийг ялаад нийт монголчуудыг улаан залаатай болгосон шиг). Энэ мэтээр бусад овог аймгуудаа дайрч эзлээд, эзэлсэн аймаг болгоныхоо сүлднээс нэг хэсгийг нь өөртөө нэмж зурсаар байгаад одоогын хятадын нутагт анхны төрт улс байгуулагдах үед могой дээр суурилсан олон зүйл амьтны холимог дүрст сүлд үүссэн байжээ".

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” та Дунд орны ямар эх сурвалжаас дээрхи мэдээллийг авсан бэ? Эх сурвалжаа нэрлэнэ үү?

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” бас ингэж өгүүлжээ: “Анх дорно дахинд одон орон судлал үүсч од эрхэсийн хөдөлгөөнийг нарын хэмжин тэмдэглэж эхэлснээр жил бүр хэсэг одод тодорхой орбитоор хазайсаар 12 жилийн хугацаанд 1 бүтэн эргэж байгааг анзаарчээ. Тиймээс цаг хугацааны хэмжүүрийг хамгын томдоо 12 жилээр багцлахаар болжээ (жараны тоолол нь хожуу үүссэн). Харин тэдгээр жилүүдийг нэрлэхдээ зүгээрч нэг санаандаа орсон амьтадаар нэрлэсэнгүй. Тухайн жилд шууд перпендкуляр шугамаар эгцэлж тохиох хэсэг оддын байршилыг шулуун шугамаар холбож зурж үзээд ямар ханз үсэг үүсч байгааг нь анзаарснаар (сүүлийн зураг) тэрхүү амьтнаар нь нэрлэжээ”.

“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” та ямар эх сурвалжаас уг мэдээг авснаа хэлнэ үү?

Таны наад асуултанд эхлээд мань эх сурвалжаар хариулах гээд оролдоё.

Сыма Цяни Түүхэн тэмдэглэлийн 2-р бүлэгт бичсэнийг утгачилж, товчилж орчуулая: “Нар, сар од эрхсээр арддаа ажлын цаг хугацааг хэлж өгнө.

Нараар хаврын ажлын хугацааг зохицуулна. Хаврын хугус дунд (өдөр шөнө тэнцэх) өдрөөр хаврын хоёрдугаар сар эхэлнэ. Хүмүүс салж ?, шувууд өндөглөж, малын өвлийн үс унана.

Зуны туйл өдөр зуны хоёрдугаар сар эхэлнэ. Хүмүүс тариаланд дээр, шувууд өдөө хаяна, мал гуужина.

Намар ургац хураалт болно. Намрын хугас өдөр намрын хоёрдугаар сар эхэлнэ. Энэ үед хүн амьтан амгалан тайван, малын үс шувууны өд ургана.

Өвлийн туйл өдөр өвлийн хоёрдугаар сар эхэлнэ. Амьтад ичсэн, амьтан шувууны үс, өд бүрэн ургасан байна.

Жил гурван зуун жаран хоногоос бүрдэнэ. Дөрвөн жил болгон нэмэлт нэг сарыг нэмнэ” гэжээ.

Тэгэхээр Дунд орны он тоололд нар маш чухал байжээ. Он тоолол нь аливаа төрд байгалийн жамыг дагаж эдийн засгийн ажил үүргээ гүйцэтгэхэд удирдамж болдог байжээ. Одоо ч йим. Энд арван хоёр амьтны дүр жил гарсангүй.

Хулгана, үхэр, бар, туулай, могой, морь, хонь, мич, тахиа, нохой, гахай, луу 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлал Хан улсын өмнө Дунд оронд байсангүй. Дунд орны нэрт эрдэмтэн Гуо Мо руо (郭沫若1892 - 1978)-гийн судалснаар бол 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлал нь Энэтхэгийн систем, Гуо Мо руо-гийн археологийн судалгааны ажил болох "Ши жи ган" (释支干)-д Хан үндэстэн 12 газрын иш эрхтэн гэдэгийг бүтээсэн хэдий ч 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлалтаи огтхон ч хамаагүй гэж үзсэн байна.

Харин Манж Чин улсын судлаач Zhao yi 赵翼 хэмээгчээс 12 амьтанаар 12 жилийг төлөөлүүлэх уламжлал нь эртний мал аж ахуйтнаас үүсэлтэй гэж үзжээ.

Манай “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч” Луу жилийг Дунд оронд бэлэглээд байх юм. Яагаад гэвэл Мал ахуйтан эрхэс гаригыг хэмжиж чадваргүй гэж тэр батлах юм. “М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн өгүүлэлд эх сурвалж, нотолгоо баримт алга. Түүнд зөвхөн Wikipedia мэдээлэл байна. Харин БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгч, БНХАУ-ын шинжлэх ухаан, технологи Их сургуулийн анхны Захирал, Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн гадаадын академич Гуо Мо руо (郭沫若1892 - 1978) 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх үүх түүх Дунд оронтой огтхон ч хамаагүй гэж үзсэн байна.

Эх сурвалжгүй бол түүх бүү өгүүл. Wikipedia мэдээлэл эх сурвалж болохгүй. Индукц, дедукцээр эх түүхээ үл тайлбарлана. Зөвхөн эх сурвалжаар түүх тайлбарлагдана. Яагаад гэвэл түүх нь өөрөө нийгмийн ухаан.

Үргэлжлэл бий


“М.Пүрэвдорж акаунт эзэмшигч”-ийн өгүүлэлд хариулт 4

Тариалан аж ахуйтан Дунд орны үе үеийн төр улсын хүн амын тоог мал аж ахуйтан Өтүгэн орны үе үеийн төр улсын хүн амын тоотой харьцуулахад маш сонин дүр зураг гарч байна. Ийм харьцуулалт хийхийн тулд ямар эх сурвалж ашиглах уу гэдэг асуултанд заавах хариулах ёстой. Дунд орны үе үеийн төрийн хүн амын тоог БНХАУ-ын хүн амын тооллого, түүхийн эмхэтгэлээс нь авав.

Мал аж ахуйтан Өтүгэн орны тоог МУ хүн амын тооллого, БНМАУ хүн амын тооллого,“Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир Сыма Цэни,“Хан улсын бичиг” Хүннүгийн шастир Бангу, “Хуучин Тан улсын бичиг” Баруун Рун Лүй шү, “Хожуу Хан Улсын бичиг” Баруун орны шастир Фани Э, “Хуучин Тан улсын бичиг” Бэй ди Лиу шу, “Хуучин Тан Улсын Бичиг” Уйгур Лиу шу, “Хуучин Тан улсын бичиг” Дээд Түрэг Лиу Шу, “Хуучин Тан улсын бичиг” Доод Түрэг Лиу Шу, “Умард төрийн түүх” Түрэг Тэ Лэ Ли Янь-Шоу, “Хожуу Хан улсын бичиг” Ухань Сяньбигийн шастир Фань. Э, “Хожуу Хан улсын бичиг” Өмнөд Хүннүгийн шастир Фань. Э, “Хожуу Хан улсын бичиг” Баруун орны шастир Фань. Э 13. “Гурван улсын ойллого “Вэй улсын бичиг Уван, Сяньби, зүүн И-ийн шастир Чэн Шоу-гоос авав.

Ямар аргаар тоог гаргав?

Хүн төрөөс эхлэн жил болгон 9-р сард буюу өнөөгийн 10-р сарын сүүл 11-р сарын эхэн орчимд Хүн төр хүн малынхаа тоог нэгтгэдэг тухай түүхэн тэмдэглэл ажуу. Тэр түүхэн тэмдэглэлүүд нь энэ өдгөө манууст өвлөгдөөгүй. Хүн амын тоо нь тухайн газар усны хоол хүнсний даацаас шууд хамаарна. Тэгэхээр хүрлийн үеэс эхлэн Тариалан аж ахуйтан Дунд орны хүн амын тооны өсөлтөнд гол устай хийсэн олон мянган жилийн тэмцэл эергээр нөлөөлсөн бол Мал аж ахуйтны хувьд хүрлийн үес эхлэн хүн амын тоонд нөлөөлөх үндсэн хүчин зүйлс үгүй байжээ. Хүн амын тоо тогтвортой дээд цэгтээ хэлбэлзэж байжээ. Дээрхи эх сурвалжинд Үсүн дэх аймгуудын өрхийн тоо, хүн амын тоо, цэргийн тоо байна. Дорно хугийн хүн амын тоо дээрх эх сурвалжинд байхгүй ч 300 жилийн дараахи тэдний хойчис Сяньби, Ухуани ийм тоо байна. Энэ тоогоор Дорно ху буюу Дунхугийн тоог сэргээв. Ийм аргачиллаар Өтүгэн дэхь үе үеийн төрийн хүн амын тоог сэргээв.

Хүн амын тоо

Цаг хугацаа Тариаланч Мал ахуйтан Харьцаа
Өнөөдөр 1.4 тэрбум 3.4 сая 411:1
1953-1956 он 582 сая 842 мянга 691:1
1898-1918 он 395 сая 647 мянга 610:1
618-907 он 50-100 сая 2.6 сая 26:1
НТӨ 206-НТ 220 20-57 сая 7.5 сая 5:1
НТӨ 221-206 10-20 сая 2-3 сая 5:1

Хүснэгт эвдрэлтэй харагдаж буй тул доор зурагнаас харна уу.

Дээрхи хүснэгтийг харахад Дунд орон Тан (618-907 он) төрийнхөө үед маш хүчтэй байжээ. Хүн амын тоо нь хоёр дахин өсжээ. Тан төрийг мал ахуйтан Табхач овогтон үүсгэжээ. Мал аж ахуйтан манай Түрэг төр тэр үед 2.6 сая орчим хүнтэй байжээ.

Дунд орон Хан НТӨ 206-НТ 220 төрийнхөө эхэн 20 сая хүнтэй Модун 7.5 сая хүнтэй байжээ. Модун Дорно ху, Үсүнь болон бүх умардын овогуудыг хураасан үе. Модун 400 000 цэрэг гаргаж байхад Хан төрийн Гао ди 320 000 цэрэг гаргаж байв. Модунаас хойш манай Сяньби төрийн Таньшихуан, манай Ру ру төрийн Могули, манай Түрэг төрийн Түмэн, манай Уйгур төрийн Бугу, манай Их монгол төрийн Чингис нар ийм хэмжээний цэрэг жагсаасан тухай тэмдэглэл энэ өдгөө үгүй.

Дунд орон мал аж ахуйтан ултай Цинь (НТӨ 221-206) төрийнхөө үед 10-20 сая хүн амтай байжээ. Модуны эцэг Түмэн шанью 2-3 сая хүн амаасаа цэрэг гарган Цинь төрөөс алдсан өмнө газар усаа буцааж чадсангүй. Энэ тухай тэмдэглэл бий.

Өтүгэний хүн ард Манж Чин төрийн хур байх үед Манж Чин төрөөс явуулсан ламжуулах бодлого Өтүгэн дэхь хүн амын тоонд сөргөөр нөлөөлжээ. Төр Өтүгэнд байхад хүн амын тоо үеэс үед 2-3.5 сая орчим байжээ. Хоорондын дайн байлдаанд Өтүгэн дэхь хүн амын тоо буурах боловч нөхөгдөх нь хурдан байжээ.

Харин тариалан аж ахуйт Дунд орны хүн амын тоо уза орлуугаа дөхөх болгонд бууж байна.

Дунд орны Цинь төрөөс урьдах төр улс, түүхэн үе: Байдаант улс НТӨ 403-256, Хавар Намар НТӨ 771-476, Дорно Жоу НТӨ 770-255, Өрнө Жоу НТӨ 1046-771, Шан төр НТӨ 1600-1046, Сиа төр НТӨ 2070-1600, Гурван эзэн Таван их хааны үе НТӨ 2852-1870, Түүхийн өмнөх үе 8500-2700.

Цинь төрөөс өмнөх эдгээр төр болон түүхэн үеийн хүн амын тоо БНХАУ-д байхгүй. Гэвч дээрх үеийн хүн амын тоо Цинь төрийн 10 саяас бага байжээ гэж дүгнэж байна. Дунд орны Цинь төрөөс өмнөх төрүүдийн гол устай хийсэн олон зуун жилийн тэмцлийг сөхөж байж тэдний хүн амыг барагцаалж болно.

Түүхэн баримтаас өнөөгийн Хэнань мужид НТӨ V-IV зуунд суваг татан услалтын систем бий болгов. НТӨ 486 онд Чү улс Хөх мөрөн Шар мөрний хооронд суваг татав. НТӨ 316 онд өнөөгийн Чэнду хотын нутагт Хөх мөрнөөс суваг татан услалтын систем хийв. Услалтын системтэй болсноор ган гачгаас бага хамаарах, тогтвортой тариалах ахуй бий болж хүн амын тоо өсөв.

Дунд орон НТӨ 618-316 онын хооронд услалтын системтэй болжээ. Тэгээд зуун жилийн дараа хүн амын тоо Цинь төрийн үе 10 сая хүржээ. Байдаант улс НТӨ 403-256, Хавар Намар НТӨ 771-476, Дорно Жоу НТӨ 770-255 үед нийт хүн амын тоо 4-6 сая гэж таамаглаж байна. Тэгэхдээ эдгээр 4-6 сая нь өөр өөрийн хэлтэй, олон жижиг үндэстэн бөгөөд маш том газар усанд тархан оршиж байсан гэдгийг санах ёстой. Энэ үед нийт мал аж ахуйтан 7.5 сая хүн амтай, Өтүгэн 2.5-3.5 сая хүн амтай байжээ.

Услалтын системтэй болохоос урьдах гол устай хийсэн тэмцэл нь үерээс хамгаалах. Энэ маш олон мянганаар хийгдсэн ажил болов уу. Том голууд үерэлдэг учир Дунд орны овгууд голынхоо савд тариалж чаддаггүй байжээ. Тэд өндөрлөг газар амьдарч, өндөрлөг газар тариалдаг байжээ. Энэ үед тэдний хүн ам 1 сая орчим гэж таамаглаж байна. Анхандаа тэд голын хажуугаар далан барьжээ. Далан задарч бүр илүү гамшиг авчиржээ. Хамгийн сүүлд тэд голын урсгалын даацыг нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлэх юм бол голыг өргөн болгож, урсгалыг нь залж сурчээ. Үүний буянд хүмүүс голынхоо сав руу бууж, голынхоо дэргэд тариалжу амьдрав.

Энэ өдгөө монголчууд бид өмнөд хөрш Дунд орны түүхийг заавал мэдэх ёстой. Дунд орны түүхэн эх сурвалжинд гол устай хийдэг тэмцлийн утга учир нь ийм. Тэд үнэхээр хэцүү амьдралыг даван туулсан ард түмэн. Тэдний түүхийн дээд Шар хаадын үеийг өнөөгийн Дунд орны судлаачдын дунд мал ахуйтан гаралтай гэж үздэг нь цөөнгүй.

Мал аж ахуйтан гэхээр манай гол аж ахуй мал. Мөн манай дээдэс эрт дээр үеэс мал ахуйнхаа хамт амуй, арвай тариалж байжээ. Энэ тухай өгүүлсэн, дахин өгүүлэх болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагва Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...