Хүн хэл бичгийн сургалтын тухай
Хүн хэл бичгийн сургалтын тухай
526 0

СИЭ энэ жилийн эхний хагаст “Гол тигэн хадан” бага бичээсээр 12 хүнтэй анги, их бичээсээр 12 хүнтэй анги төгсгөв. Аливаа сургалт бол том “цөмрөлт”, том амжилт. Багшийн хувьд хүн хэл бичгээ өөрөө мэдэх нэг зүйл хүнд хичээл заах өөр зүйл. Нийт 24 сурагч төгсөв.

Хоёр сургалтын дараа хичээлийн процессийг бүхлээр нь эргэж дүгнэх боломж гарав. Үүнийгээ уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. Эхний сургалт дээр 13 хэсгээс бүрдсэн нийт 200 орчим үг, изгүрээс бүртсэн бичээсийг судлав. Дараагийн сургалтаар 54 хэсгээс бүрдсэн 700 орчим давтагдаагүй үг, изгүрээс бүрдсэн бичээс дээр ажиллав. Хоёр дахь сургалтын материал ихэдсэн байв. Сургалтын явцад хэд хэдэн сул тал ажиглагдав. Нэгт. Томсоны хийсэн цагаан толгой учир дутагдалтай байв. Томсон Үсүний аялгыг голчилсныг Өтүгэнийхээр болгов. Цагаан толгойг бид бүтэн сэргээв. Хоёрт. Гарын авлага үгүй байсан нь сургалтын гол сул тал байв. Гарын авлага байхгүйн улмаас ажлын шаардлагаар гадаад явж хоёр хичээл тасалсан нэгэн нь бусдыгаа гүйцэх боломжгүй нөхцөлд орж байв. Гарын авлагтай нөхцөлд анги том байж болно. Бичээс багш гэсэн хоёрхон сургалтын эх үүсвэртэй нөхцөлд анги 4 хүнээс бүрдэх нь хамгийн зөв байсныг хожим ухаарав.

Дөрөвт. Дараагийн ангийг анхан шат, дунд шат гэж хуваах болов. Зарим сурагчид “би манай бичиг гэдгийг билэрэв. Уншиж чаддаг болов. Одоо болно” гэх хандлагатай байхад зарим нь гүн судлах сонирхолтой байв. Иймд ангийг анхан шат, дунд шат гэж хуваана. Анги болгоноор хичээлийн материалыг энэ зун боловсруулна.

Нэг үгээр хэлэхэд Тунгалаг тамир кинонд гардаг шиг дундаа цэгтэй нь унагатай гүү гэх хэлбэрийн сургалтаас илүү дэвшилтэд хэлбэр лүү шилжинэ.

Ирэх жилээс Монголын нууц товчоогоор сургалт явуулах төлөвлөгөөтэй байна. Хадан бичээс Монголын нууц товчоо хүн хэлээр бичигдсэн тул сэргээхэд мануусд хялбар харагдаж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...