Энэ өдгөө Монголд түүх сонирхогчоосоо түүхийн доктор хүртэл түүхэн эх сурвалжийг бусад fake мэдээлэл, дам ярианаас ялгаж салгахгүй байгаа нь түгээмэл үзэгдэл болов. Ингэж ялгаж салгахгүйн улмаас хүн бүр түүхэн үйлийг миний бодлоор гэж өрхийн ой санамжаар өгүүлэх болжээ. Энэ нь үндэсний ой санамжийг үгүй хийж буй аюул юм. Аливаа үндэстэн өвөг дээдсийнхээ орон зай, цаг хугацааг агуулж буй дундын ой санамжтай байж үндэстэн шиг оршино тогтоно. Хэрэв энэ дундын буюу үндэсний ой санамж үгүй болвоос тэр үндэстэн үгүй болно.
Ийм л жамтай.
Саяхан 7-р сарын 9-нд Луу нэртэй өгүүлэл манай хуудсанд нийтэлсэн. Уг нийтлэл нь миний болон олон хүмүүсийн дотор буй Луу Дунд орноос үүсэлтэй гэсэн үнэмшлийг ээдүүлж буй. Үүнтэй холбогдуулан М.Пүрэвдорж акаунт эзэмшигч хэд хэдэн комент бичжээ.
Үүнийг та бүхэнд хүргэе: “12 жил нь 12 жил тутамд шууд перпендкульяр орбит дээр оршдор хэсэг ододын бөөгнөрөлийг шулуун шугамаар холбож ... Энэ бол дорнын зурхай. Зурхайн нэр томъёо ингэж л үүсдэг.
2. Луу нь анх үүссэн түүх нь бичигдээд үлдчихсэн байна аа.
3. Говийн динозаврын яснуудыг мэргэжилийн палентологич ... Тэд луу шиг харагдахгүй..
4. Хятадаас олдсон лууны дүрснүүдээс хамгын эртнийх нь 3500 жилийн настай.
5. Хүннүгийн олон булшнаас лууны дүрс олддог нь дайны олз, худалдаа наймаа, татвар гэх мэт замаар орж ирсэн байж болох”
М.Пүрэвдорж: “Луу гэдэг амьтан яаж үүссэн тухай би өөр грүпд бичиж байсан. Тэр пост одоо байвал сс хийгээд оруулчихая. Олдохгүй бол орой ажилаа тараад бичие дээ. Их урт түүх” .
М.Пүрэвдоржийн коментийг бүтнээр нь 7-р сарын 9 өгүүллээс уншаарай.
Энд М.Пүрэвдорж акаунт эзэмшигчийн тухай биш түүхэн эх сурвалжийг зориудаар бэлдсэн хуурмаг мэдээ, дам яриатай хольж солих нь нийтлэг бөгөөд аюултай үзэгдэл тул энэ тухай бичиж байна.
СИЭ өөрийн нийтлэл, өгүүллийг зөвхөн түүхэн эх сурвалж дээр суурилан бичихийг эрхэмлэдэг. Ингээд түүхэн эх сурвалж гэж юуг хэлэх вэ гэсэн олон тодорхойлолтоос нийтлэг нэгийг нь таньд хүргэе.
“Түүхэн эх сурвалж гэдэг нь тухайн түүхэн үйлийг мөн уг түүхэн үйл дэхь хэсэг баримтыг мөн уг түүхэн үйл дэхь хэсэг явдлыг өөртөө шингээсэн баримт, материалаг соёлын эд зүйлсийн нийлбэр. Үүгээр тухай түүхэн үеийн үйлийг сэргээж энэ тухай мэдлэг бий болгодог, тухайн түүхэн үйл дэхь явдлуудын учир шалтгаан буюу хоорондын холбоог тогтоодог”.
Юуг түүхэн эх сурвалж гэдэг юм.Түүхэн эх сурвалжаар тухайн түүхэн үйлийг сэрээдэг тухай өгүүлжээ.
Түүхч Н.Л.Пушкарёв (Пушкарёв нийтлэг зүйл бичсэн тул түүнийг ишлэв) түүхэн эх сурважийг ингэж ангилжээ:
- Бичээс баримтад үндэслэсэн, өгүүлэл
- Эд зүйлс (археологийн олдвор)
- Аман сурвалж
- Хэлний судалга гэх мэт.
Ингээд бид түүхэн эх сурвалж гэдэг анхан шатны ухагдахуунтай болов.
Луу нь мал ахуйтных болох тухай манай нийтлэлд ямар эх сурвалж ашигласныг тоолцгооё!
1. 71-р нийтлэлд Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл, тэнгэрийн ордын бичиг”-т тав дахь жилийг 敦牂 ингэж тэмдэглэжээ. Түүхэн тэмдэглэл бол түүхэн эх сурвалж. Баримтад ном учир. Уг ханзыг уншиж чадсан хүн энэ өдгөө байхгүй. Энэ бол баримт
2. 71-х нийтлэлд Уди хуанди 10 сартай жилээ 12 сартай жилээр солисон нь түүхэн баримт
3. 60-р нийтлэлд Манж Чин улсын Жао үй хэмээгчээс: “Цуврал бичиг. Жилийн 12 амьтаны гарал үүсэл нь Хожуу Хан төрийн үед хамаарагдана”. “Уул нь хойд газраас үүссэн бөгөөд Хан улсын үе хүрээд Ху Хан Үе шанью хилээр орж ирэн Ву Юанд сууж, Чигийн (соёрхсон газар усны) ардтай холилдон суусан байна. Түүгээр алгуур, аажмаар Дунд газар нэвтрэв. ...тэр жилийн 12 амьтаны иш тоолол нь Хан улсын үед үүссэн нь үнэн болно” гэжээ. Энэ бол түүхэн баримт. Жао үй хэмээгч ямар эх сурвалж ашигласнаа үл дурдажээ.
4. 60-р нийтлэлд 1989 онд Дунд орны хадны сүг зураг судлаач Gai shan lin(盖山林) гэдэг хүн Өвөр Монголын Улаанцав-ийн дархан Мянган хошуунаас 12 иш амьтаны дүрс бүхий хадны зураг олсон байна. Цаг хугацааны хувьд энэ зураг нь Дунд орны Хавар Намар болон Байлдаант улсын үед (НТӨ 770-221) хамаарагдана гэж үздэг байна. Хадан дээрхи лууны анхны сийлбэр бол археолгийн баримт.
5. Энэ зун археологч Эрдэнэбаатарын олсон олдвор хос луу нь албан ёсоор баталгаажсан археологийн олдвор. Энэ түүхэн эх сурвалжинд орно.
6. Луу гэдэг үг анх удаа Тариатын бичээсэнд луу жил гэж бичигдсэн нь түүхэн эх сурвалж.
Ийм эх сурвалжуудаар СИЭ Лууны тухай өгүүлжээ.
Тэгэхээр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс олдож буй археологийн баримт болгон Хан үндэстнийх биш гэдгийг маш сайн билэрэх хэрэгтэй байна. Учир нь хил хязгаар өнөөдрийх шиг байгаагүй болно.
Энэ бол Лууны тухай өгүүлэлтэй холбоотой хэдэн үгс болно.
Ихэнхи манай уншигч нар СИЭ монголын түүх, хэлний нөхдүүдтэй нийлээд хүчтэй явах хэрэгтэй гэж шаардана. Энэ бол зөв. Учир нь хоёр гурван хүн нийлэхдээ биш. Учир нь юун дээр нийлэх үү гэдэгт оршино. СИЭ-ний хатуу баримтлал бол “зөвхөн түүхэн эх сурвалжин дээр нийлцгээе”. Конспектээр нийлэх нь түүхгүй, үндэсний ой санамжгүй болно. Конспектчид харийхны ой санамжийн боол болчоод байна. Үүнээс гарах ёстой. Түүхэн эх сурвалжийг жирийн хүмүүс хүртэл шаардах, тайлбарлуулах эрх эдлэх ёстой. Түүх хэлний маань дархлаа эх сурвалжинд оршино. Манай дээдсийн түүх үлүг том түүх. Зөвхөн өөрсдөө, зөвхөн түүхэн эх сурвалжаар түүхээ, хэлээ сэрээнэ.