Усыг булингартуулан том загас барина
“Усыг булингартуулан том загас барина” Дунд орны хэлц.
770 1

Украин улсад зургаан жилийн өмнө буюу Майданы бослогоос эхэлж улс нь үймж дотоодын цуст мөргөлдөөн болжээ. Улс нь үймж самуурахаар харийн төрд том боломж үүсдэг. Хэрэв Украин улсад үймээн, самуун, болоогүйсэн бол Крым Оросын холбооны улсых эс болох байв. Донбас, Луганск өөрсдийгөө ангит улсаар тунхаглахгүй байв. Түүхэнд Крымийг Османы эзэнт гүрнээс Екатерина II салгаж Орос гүрэнд хураасныхаа төлөө “Их Екатерина” гэж өргөмжлөгдсөн. В.В.Путин Крымд референдум буюу бүх нийтийн санал хураасны дараа Крымийг ОХУ-д нэгтгэсэн. Усыг ОХУ-ын лидер В.В.Путин булингартуулсан гэх баримт үгүй. Булингартсан уснаас том загас барьсан нь В.В.Путин.

Манай улсад Халх Хасаг хоёр ахан дүүсийн хооронд “яс хаяж” үймээн самуун үүсгэх том айдас бий. Үүнийг Дунд орон хийж чадахгүй, үүнийг Орос орон хийхгүй. Ганц чадах улс бол Лалын ертөнцөд хамгийн их нөлөөтэй, хүчирхэг Турк улс. Ус булингартуулж чадах улс нь Турк улс.

ОХУ-ын В.В.Путин Крымийг нэгтгэж түүхэн үйлээ хийсэн хүн. Тэр аман дотор нь дахин шар тос орж ирэхэд хэлээрээ түлхэх нэгэн нь биш.

Манай өмнөд хунш Дунд орны хувьд бодол өөр болов уу. БНХАУ-ыг үндэслэгч Мао Өвөрмонгол, Төвд, Дорнод Түргэстаныг хурааж улсаа хэрхэн хүчтэй болгох талаар хойч үеийн дарга нарт биетээр үлгэрлэв. Дунд орны хувьд Тайван нэг, Монгол хоёрт байсан бол байр солигдсон болов уу. АНУ-г ийм хүчтэй байхад тэд Тайван руу зүрхлэхгүй. Монголын ус нь одоогоор цэнгэг байна. Ус булингартуулж чадах хүмүүс Туркууд. Манай хоёр хуншийн тусгай албад, дүн шинжилгээний байгууллагууд үүний ажихын дээдээр ажиж, үр дүнгийн тооцолсон байгаа. Үүнд эргэлзэх нь дорноос мандах наранд эргэлзэж буйтэй ижил. Нутаг оронч Дунд орны дарга Ши Жинпин аль ч их гүрний удирдагчийн адил газар усаа тэлэхийн төлөө явна. Тэрээр улс орныхоо өмнө энэ үед ийм үүрэгтэй.

Хэрэв Монголд ямар нэг үймээн самуус үүсэхэд үүнийг зохицуулахаар орж ирэх Дунд орны цэрэг, Орос орны цэрэг буцаж гарахгүй. Тэд тэгж тансаглаж чадахгүй.

Энэ өдгөө Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол Халх Хасаг хоёрын ахан дүүсийн харилцааг үргэлжлүүлэн хадгалж, шашны мөргөлдөөнөөс зайлс хийх хар хайцагны бодлоготой байх. Үүнийг урьдчилж хийхгүй бол ус булингартана.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганы үр дүнд Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүсэв. Туркууд “та нар Чингис хаанаа ав, мануус Өтүгэнээ авъя” гэв. Чингис хаан нь газар нутаггүй хаан гэдгийг эх сурвалж баталж байна. Чингис хааныг дагахаар бид Амар мөрөнд хүрнэ. Туул, Сэлэнгэ, Орхон, Хүний, Хануй сав нутаг нь Чингис хааны эх нутаг огт биш. Энэ нь үнэн. Тэгэхээр энэ нутаг хэнийх болох уу? Энэ логикоор Османы туркых болно. “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганы логикоор Монголчууд газар усгүй болж, зөвхөн Чингис хааны дурсамж агуулсан хэдэн хөшөөтэй үлдэх нь, Туркууд газар усны эзэн гэдгээ тунхаглах нь. Уг чуулганы гол санаа нь аялал жуулчлалаар далимдуулж ерөнхий сайдыг Турк улсад очуулж гарын үсэг зуруулахыг зөвтгөх найруулга байв. Энд мордохын хазгай гэгч болов.

Монгол Улсын Ерөнхий сайд Турк улсад очиж гарын үсэг зурах ёсгүй. Энэ бол аюул. Энэ тухай Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд ил захиадал өргөн барьсан болно. Уг захидалд манай Түрэг төрийн хадан бичээс Османы дээдсийнх биш, манай өвөг дээдсийнх гэдгийг СИЭ баталсан тухай, Түрэг төр нь Османы дээдсийнх биш манай ойрд овогтоны шууд дээдэс болох тухай хичээнгүйлэн тайлбарлав. Ямар ва эдийн засгийн сонирхол улсын маань бүрэн эрхт, ангит байдлаас доогуур байх ёстой.

Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд та гуравт ийм аюул Монгол улсад маань нүүрлэж буйг харах боловсрол дутаж болно. Ухаан дутах ёсгүй.

Монголчууд аа! Мануус саяхан буюу 110 жилийн өмнө харийн боол байснаа умартсан гэж үү? Боол болох эх нь дотоодын мөргөлдөөн байсан гэдгийг умардсан гэж үү мануус? Ус булингартах болгонд бид нутаг усаа алдаж харийн боол болдог гэдгийг үндэсний ой санамж хэлж өгөхгүй байна гэж үү?

“Усыг булингартуулан том загас барина”
Дунд орны хэлц

Хялбар, хямдхан Монголчууд! Тэдэнд Чингис хаанаас нь өөр түүх байхгүй. Тэд өөрсдийгөө нүүдэлчид гэдэг. Тэдний Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь хялбар, өнөөгийн Засгийн газар нь хялбар. Л.Болд Академич нь Түрг төрийн маань хадан бичээсийг манай Османы дээдсийн бичиг гэж баталсан. Тэдний түүхийн гол хүн академич С.Чулуун нь хүртэл манай Османы дээсийн түүхийг шууд хүлээн зөвшөөрсөн. Монголын Үндэсний телевиз нь манай Туркын талд, бусад ТВ-г өөрийн талд оруулахад хялбар бас хямд. Хүн ам нь нүүдэлчин. Газар усандаа хайр үгүй. Хэдэн зоос өгөхөд хаашаа ч хамаагүй нүүнэ. Энэ зун тэдний Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж Өтүгэнд онгоцны буудал барих гэрээнд гарын үсэг зурна. Өтүгэнд бид турк хот барина. Монголд буй лалын шашинтай хасаг ахан дүүсээрэй менежментийн хийлгэнэ. Тэндэхийн малыг өндөр үнээр худалдан авч хасгуудад өгнө. 50 мянган хасаг Өтүгэнд очиход Өтүгэн манайх. Ийм хялбар хүмүүс манай өвөг дээдсийн нутагт амьдарч байна. Монголчууд Үндэсний Аюулгүй Байдал гэж ярих боловч түүнийнхээ мөн чанарыг огт мэддэггүй хүмүүс. Гол нь хөрөнгө гаргах. Тэд сул зоосонд их дуртай. Хэрэв Монголд шашин хоорондын мөргөлдөөн гарвал маш сайн. Үүнийг зохицуулахаар Дунд орноос, Орос орноос Монголд цэрэг орно. Үр дүн нь: Говийн хэсгийг Дунд оронд, Умард хэсгийг ОХУ-д Өтүгэнийг Туркэд. Бүх тал сэтгэл хангалуун болно. Хэн ч хохирохгүй. Ингэж л уншигдаж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
neaxevine
2022-12-28 · 37.139.53.20
Obstet Gynecol Clin North Am 2012; 39 453 63 <a href=https://bestcialis20mg.com/>cialis 5mg</a>