Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ энэ зун Хүйс толгойн бичээс сэрээх ажил хийж буй. Судалгааны ахиц сайн яваа тул үр дүн нь тун удахгүй гарна. Эх хэлнийхээ мөн чанар, зүй тогтлыг сэрээсэн мануусд зөвхөн Дунд азийн гэх брахми тэмдэгтийн системийг мэдэх шаардлагатай байна. Хүн бичээсийг сэрээсэн эрдэм Хүйс толгойн бичээсийг сэрээх ул нь болж буй.
Хүйс толгойн бичээс судалгааныхаа үр дүнг СИЭ төлөв байдлаар уншигч та бүхэндээ хүргэж байх болно. Төлөв байдал гэдэг нь бүрэн батлагдаагүй гэсэн утгыг агуулна. Хүйс толгойн бичээс нь давхардсан тоогоор нийт 91 үгтэй брахми бичгээр бичсэн хадан бичээс болно.
Хүн бичээсийг сэрээж дууссаныхаа дараа уншигч олондоо хүн бичгээ хүргэсэн бол энэ удаа СИЭ-ний хамт олон Хүйс толгойн Брахми бичгэн бичээсийг сэрээн тайлсан хэсэг бүрийг уншигч олондоо шууд хүргэхээр шийдэв. Уншигч нартайгаа хамт сэрээнэ гэсэн үг. Энд мануусын олж мэдсэн бүх зүйл төлөв (tentative) хэлбэрт буюу урьдчилсан, бүрэн батлагдаагүй хэлбэрт байгаа гэж уншигч та билэрнэ үү.
Эхний өдөр буюу 7-р сарын 20-нд Хүйс толгойн Брахми бичээсний Дитер Мою-гийн хуулбарыг харж ажигласан. Үсгийг нь мэдэхгүй тул хамгийн их тавдагдаж буй үгийг нь тоолсон. Уг үг Каган гэсэн үг байх ёстойг таав. А.Вовиноос Брахми бичээсийн цагаан толгойг илгээгээч гэж мэйл явуулав. Копирайт байхгүй тул явуулах боломжгүй гээд Academia edu – т Dieter Maue-гийн хуудас байгаа түүнээс хар гэж А.Вовин надад зөвлөв.
7-р сарын 21 өдөр каган гэдэг үгийг ухав (уншив). Нилээд олон үсгийг тайлав. Dieter Maue-гийн хуудсанд цөөхөн хэдэн гол үсгийн тайлбар байна. Бусдыг нь өөрсдөө сэрээхээс өөр зам үгүй байна. Амжилттай өдөр болов.
7-р сарын 22 буюу өнөө өглөө Хүйс толгойн бичээс дэхь арван нэгэн мөрний эхний гурван мөрийг сэрээв.
Аливаа эртний бичээсийг орчин цагийн хэлд хөрвүүлэн тайлбарлахад эртний бичиг дэхь үсгийг орчин цагийн бичиг дэхь үсэг рүү хөрвүүлэх нь хамгийн чухал алхам. Үүнийг буруу эсвэл чанар муу хийвэл морьдохын хазгай гэх болно. Үсэг хөрвүүлгийг (урьд үсэг шилжилт гэж мань өгүүлсэн, хөрвүүлэг нь зөв болж байна) transliteration гэж олон улсад нэрлэнэ. Үсэг хөрвүүлэлтээсээ transcription буюу эртний бичгийн системийг орчин цагийн бичгийн системд шилжүүлнэ. Энэ хоёр үйлдэлийг зөв хийхэд орчин цагийн хүмүүс төвөггүй Хүйс толгой бичээсийг билэрнэ.
2017 онд Dieter Maue-гийн хийсэн Хүйс толгой бичээсийн үсэг хөрвүүлгийг та бүхэнд доор зургаар хүргэж байна.
2017 оны Хүйс толгой бичээсийн бичиг хөрвүүлгийг та бүхэн доор зургаар хүргэж байна.
Брахми бичгийн системийг мэдэхгүйгээр зөв үсэг, бичгийн хөрвүүлгийг хийхгүй. Энэ бол хууль. Тийм учир Хүйс толгой бичээсийн Брахми бичгийн системийг заавал тайлах ёстой. Үүний тулд ажиллаж байна.
Өөрийн туршлагыг эргэцүүлэхээр мань хүн бичгийнхээ системээ тайлсан тул Нэгт Томсон, Радлов нарын үсэг бичиг хөрвүүлгийг огт ашиглаагүй. Хоёрт дээдсийнхээ бичээсийг сэргээхдээ дээдсийнхээ бичгээр сэтгэжү, бодожу сэрээв.
Хүйс толгой бичээсийг сэрээхийн тулд заавал Брахми бичгээр сэтгэж бодох ёстой. Үүний тулд манай дээдсийн нутагшуулсан Брахми тэмдэгтийн системийг судлах ёстой. Үсэг, бичиг хөрвүүлгийг бусдад уг бичээсийг заана сургахад л ашиглана. Үсэг, бичиг хөрвүүлгээр бичээс сэрээхгүй. Энэ бол миний туршлага.
Хүйс толгой бичээсийн Брахми бичгийг сэрээх манай энэ үйл ноён Dieter Maue-гийн хийсэн ажил дээр суурилж буй гэдгийг мань хэлэх нь зүйтэй. Тэр Кашгари, Дундад Ази дахь (Үсүнь дэхь) брахми бичгийг судалсан туршлагатай нэгэн нь. Dieter Maue-гийн Khuis tolgoi inscription-signs and sounds өгүүлэлд нийт 28 үсэгний тайлбар дуудлага байна. Ийм хэмжээний үсгийн тайлбар урьдчилсан байдлаар алга байна гэж мань харж буй. Түүний хийсэн үсэг хөрвүүлгээр, мөн бичсэн 28 үсгээр нь уг бичээсэнд орсон брахми үсгийг сэрээхээс өөр зам мануусд үгүй.
Хүйс толгой бичээс Гол тигэн бичээс шиг хүснэгт татаж, цэгцтэй бичээгүй байна . Үсэг нь мурий, заримдаа үсэг нь гар бичмэл шиг муу бичигдсэн тул арын үсгээр нь уг үгийг тааж байна. Хүйс толгой бичээс дэхь бичгийн сахилга муу байна. Гол тигэн бичээсийг Тан төрийн урч ирж хийсэн. Тэнд ийм алдаа үгүй. Энэ удаа бүх зүйл төлөв хэлбэрт өгүүлэгдэж буйг уншигч та бүү мартаарай. Хүйс толгой эх бичээстэй Dieter Maue-гийн хуулбарыг тулгаагүй байгаа. Туршлагаас харахад эхэлж үсэг бичгээ ухаж (уншиж) сураад дараа нь хадан бичгээ ухах нь зөв болж байна. Урьдчилсан байдлаар дүгнэхэд Брахми бичиг зөвхөн санскрит номыг уншихад хэргэлдэг байжээ гэж дүгнэж байна. Уг бичээсийг сийлж буй нэгэн нь уг бичгийг хэргэлдэггүй байжээ гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.
Сахилга муу бичигдсэн хэдэн үгний жишээ доор зургаар үзүүлье.
А.Вовины бичсэнээр брахми тэмдэгтийн зохион байгуулалт нь зүүнээс барууншаа хөндлөнгөөр буюу өнөөгийн кирил бичиг шиг бичнэ. Харин Хүйс толгой брахми тэмдэгт баруунаас зүүншээ, хэвтүүлжү гулдаар (дээрээс доошоо) бичжээ. Үүнийг зургаар тайлбарлая.
Цагаан толгой.
Хүйс толгой бичээсээр тэмдэгтийг хэвтүүлэв. Татаж аваад өөрсдөө уншаарай!
СИЭ 7-р сарын 20 өдрөөс брахми бичгэн Хүйс толгой бичээсийг сэрээх ажлаа эхэлсэн. Энэ өдгөө ахиц чамлалтгүй боловч уг брахми тэмдэгтийн системийг тайлж чадаагүй байна. Нэг бэрхшээл нь уг бичгийг замбраагүй бичжээ. "Хааш яаш нь" гэж хэлж болно.
Гол асуулт уг бичиг гийгүүлэгч ултай бичиг үү эгшиг гийгүүлэгч ултай бичиг үү? Хүн хэлний мөн чанар “Хос сувгыг” хэрхэн тусгасан байна. Уг брахми тэмдэгтийг хэрхэн нутагшуулжуу гэдгийг тогтоох үүрэг манууст ногдож байна. Ингээд Хүйс толгойн бичээс дэхь эхний хоёр мөрийг эх бичгээр нь унших гэж оролдоцгооё! Уг өгүүлбэрт дүн шинжилгээ хийнэ.
Хүйс толгой бичээсээс эхний хоёр мөр дэхь үгсийг бид дөнгөж сая уншив. Уг өгүүлбэрийн утганд эхэлж дүгнэлт хийнэ. Дараа нь брахми бичгийн тэмдэгтэнд шинжилгээ хийнэ. Бүх дүгнэлт төлөв буюу урьдчилсан байдалд буй гэдгийг уншигч та бүү мартаарай. Судалгааны явцад юм өөрчлөгдөж болно.
Бити нэр, каган, тигэн синэн боди сатва төрөхс (төрөх-энэ үг Dieter Maue-гийн сэрээсэнтэй таарахгүй байна. Энэ удаа түүнийхээр орхиё) каган, будда кагану укагс укажу... хөгбу.
Бити нэр гэдэг нь бичиг үсэгтэй хүмүүс (номын хүмүүс) буюу өнөөгийн лам нар болов уу. Лам нь хожим мал ахуйтанд орж ирсэн Түвд үг. Тухайн үед Буддын шашныг Түвдөөс биш Чи улсаас сансркит хэлээр нь Түрэг төрийн хаан оруулж иржээ. Энэтхэгт Будда шашны ангиллаар бити нэр хааны өмнө бичигдэнэ. Энэ чухал. Тэгэхээр Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д Түрэг төрийн Та бэн хаан нэгэн сүм бариулжуу Санскрит хэлээр олон бурхны ном Чи улсаас авсан тухай баримт бий. Та бэн хаан мацаг барьж байсан мэдээлэл байна. Та бэн хаан 572 онд Чи улс руу элч явуулан адуу өргөв гэсэн мэдээлэл бас байна. Тэгэхээр манай Хаадыг номтой байжээ гэж дүгнэж болно.
Уг өгүүлбэрт Бити нэр, хаан, тэгин укагс (номс-номууд) укажу (уншижу-унших гэдэг нь чанга дугарах гэсэн эх утгатай тухай эх сурвалжаар өгүүлсэн болно) хөгбү (хөгвөө гэдэг нь хөг гаргах буюу аялах гэсэн утга). Тэгэхээр тэр үед номыг хөгтэй уянгалуулж бүгдээрэй ухадаг (уншидаг) байжээ. Шинийн Боди сатва буюу шинэ энэрэнгүй сэтгэл төрөх ном тэд уншижээ. Хэний ном уншив гэхээр Будда хаан буюу Будда их хүний номыг тэд уншижээ. Хаан гэдэг нь их хүн буюу ах хүн гэсэн утга агуулдаг тухай Фан.Э (НТ 398-445 он). Хожуу Хан улсын бичигт бичжээ.
Одоо уг өгүүлбэрийг утгаар тайлбарлая. Бити нэр, хаан, тигэн шинийн бодь сатва төрөх Хаан, Будда их хүний номс уншижу хөгөв. Энд яах аргагүй нэг хаан өөд болжээ. Түүний хойчихыг уншиж байна. Хэрэв манай таамаг зөв бол, хэрэв энэ бичигт гардаг Нара хаан нь Нири буюу Нили хаан мөн бол хэнд зориулж ном ухаж буйг амархан тогтооно.
Манай дүгнэлт түргэдэж байна. Хамгийн чухал нь уг бичгийн системийг тайлах. Бусад нь техник асуудал. Бичгийн системийг тайлаагүй энэ нөхцөлд мануусын өгүүлж буй бүх зүйл tentative буюу төлөв байдалтай байна.