Ургын баяр уу? Овгын баяр уу?
Манайх нь 2001 онд ургын баяраа хийв. Манай дээд өвөг Хурган учир Хурганыхан ургын баяраа тэр үеийн хэмжүүрээр нижгэр тэмдэглэв.
836 2

Манайх нь 2001 онд ургын баяраа хийв. Манай дээд өвөг Хурган учир Хурганыхан ургын баяраа тэр үеийн хэмжүүрээр нижгэр тэмдэглэв. Сүүлд олон жилийн дараа яагаад өвгийн буюу овгын баяр биш ургын баяр хийчэв гэж эх сурвалж судлаачийн хувьд мань эргэцүүлэх болов. Ингээд ургын (ургийн-энэ нь манай хэлний зүй тогтолоор буруу бичилт) баяр нь зөв үү овгын (овгийн-энэ буруу бичилт, дээдэс ингэж бичиж байсангүй) баяр нь зөв үү гэдгийг тогтооё. Бидэнд орчин цагийн Өтүгэний хэл байна, 800 жил орчмын урьд бичигдсэн Монголын нууц товчоо байна, 1000 гаруй жилийн урьд бичигдсэн Диван Лугат толь байна, 1300 жилийн өмнө бичигдсэн Гол тигэны бичээс байна. Мануус хэлээ хоёр мянганаар урагшлуулж харж буй учир уг асуултанд бүрэн хариулах боломжтой.

Ингээд ураг гэдэг үг анх Гол тигэны Их бичээсний 10-р мөрөнд “Ураг” эс орших болчих вий гэсэн утгаар оржээ. Тэгэхээр ураг гэдэг нь дээд үетэйгээ биш хойч үетэйгээ холбоотой гэдэг нь уг бичээсээс билэрэгдэж байна.

Диван Лугатаар: “уруг-нэг доор тодорхой хугацаанд байх”. Диван Лугатаар ураг нь нэг доор тодорхой хугацаанд амьдарч буй хоорондоо холбоотой хүмүүс болж байна.

МНТ-135: Өгүлэн эх өгүлэрүн: “Сайн хүний хүү байжээ. Уза ор сайтай хүний ураг болжээ. Таван хүүдэйн дүү, зургадугаар хүүн болгон Шикикэн Кутуку гээн нэр итэж эх асрав”. Энд Өгүлэн эх уза ор сайтай хүний ураг болжээ гэж хэнийг хэлж байна. Өөд болсон Есүхэй баатрыг хэлж байна уу, өөрийгөө хэлж байна уу? Энэ асуултыг нээлттэй үлдээе.

МНТ-нд “ургын ураг хүртэл” (олон гарна) гэдэг нь хойч үе буюу уг хүнээс доош үеийг зааж байна. Гол тигэний бичээстэй адил утга илэрхийлж байна.

Тэгэхээр ураг гэж юу вэ? Энэ өдгөө мануус худ ураг болно гэдэг. Худ гэж хоёр талын аав ээж. Хоёр талын аав ээж ураг үүсгэж байна. Ураг гэхээр үр охин хоёр өрх бүл болохыг хэлж байна. Өрх үзийн дуудлага, ураг угын дуудлага. Энэ өдгөө мануус ураг тасалж өгнө гэдэг нь мал ахуйгаасаа тасалж өгөхийг хэлнэ. Яг ийм үйлтэй Бодончир тулдаг (МНТ). Тэгэхээр ургыг эр нь толгойлдог уу эм нь толгойлдог уу? Өгүлэн эх “Уза ор сайтай хүний ураг болжээ” гэж хэнийг өгүүлэв? Өтүгэний ясту мал ахуйтанаас Христ шашинтнуудаас бусад нь олон авгаатай байжээ. Тэгэхээр ураг буюу өрх бүр өөр өөрт ноогдсон эд хөрөнгө, мал ахуйтай байжээ. Энэ тохиолдолд ураг болгон өөрийн тэргүүнтэй, тэр нь эр нь биш эм нь болж байна. Эр нь айлын эзэн болно. Айл нь хэд хэдэн ургаас бүрдэнэ.

Үүнийг батлах нэг зүйл бол Диван Лугатад 764 урагут-насанд хүрсэн эм гэжээ. Энэ үг хасаг, Стамбулын туркын толинд байхгүй. Урагт гэж буюу урагч гэж дуудаж болно. Ч Т зармин. Тэгэхээр ургыг тэргүүлэгч нь урагт болж байна. Энэ үгийг энэ өдгөө орон нутагт хэргэлж байж болох.

Өдгөө өвөрмонголчууд ураг нийлнэ, ураг сална гэж авгай нөхрийн явдлийг өгүүлнэ.

Жич: Бүсгүй гэдэг нь сул биш гэсэн утгыг илэрхийлнэ. Өвөрмонголчууд гэргийгээ миний бүсгүй гэж зөв дуудна. Манай бүсгүйчүүд гэдэг дуу нь сул эмсийн тухай биш, нөхөртэй эмсийн тухай дуу эх хэлээр болж байна.

Энд уг үгний утга даялжээ.

Дүгнэлт:

Хэрэв миний дээд өвөг энэ өдгөө амьд сэрүүн байсан бол 140 гаруй насны хүн байх байж. Хурган гэдэг миний дээд өвгийн урагын ураг нь байж байгаа тул тэр ургын баяр хийж болно. Харин миний хувьд ургын баяр надаас доош болох ёстой. Бид уг баярыг доошоогоо хийсэнгүй, дээшээгээ хийсэн учир ургын баяр биш өвгийнхээ буюу овгынхоо баярыг мануус хийжээ. Хүн хэлийг нандиглан хамгаалах ёстой. Ургын баяр биш овгын баяр болж байна.

Эх сурвалж судлал нь үндэсний ул судалгаа буюу түүх, хэлний үндэсний ул бүтцийг бүрдүүлсээр манай түүх хэлний дархлааг бий болгоно гэдгийг манай түүх, хэлний доктор, төрийн шагналт, ардын багш нар огт ухаарахгүй байна. Нэг мундаг гэж тооцогддог хувь хүнээс нэг байгуулага, нэг салбар, бүхэл бүтэн улс эх сурвалжаа харж чадахгүйгээс болж шууд хамааралтай болж байна гэдэг нь түүх, хэлний салбар дархлаагүй болсны нотолгоо. Эх сурвалж, түүхэн баримтыг судлах соёл үгүйгээс болж нэг мундаг гэж тооцогддог хувь хүнийг дагаж бүхэл бүтэн манай түүхийн үе, хэл соёл харийх болж байна гэдэг нь дархлаагүй болсны нотолгоо. Түүх, хэлний салбарт эх сурвалж, баримт нотолгооноос хувь хүний нөлөө том байна гэдэг нь Үндэсний Аюулгүй Байдалд аюул занал учирсны баталгаа.

Ургын баяр биш овгын баяр гэдэг нь үүнд нэг л жишээ нь. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эх сурвалж, нотолгоо, баримт судалдаг соёл байхгүй учир Туркын эрх мэдэлтэнгүүд ганц академич Л.Болдтой тохироход бүхэл бүтэн хэлний хүрээлэнгийнхэн хонь шиг Л.Болдыг сүрэглэн дагаж байна. Эх сурвалж судалдаг соёлтой байсан бол Л.Болдын дураар хүрээлэн эс хөдлөнө. Эх сурвалж судалдаг байсан бол Ц.Өнөрбаян багшийнхаа санаачилсан зохиомол үйл үгийн цагийг сурагч нар нь гаргаж ирнэ. Хэн ч нэгнийгээ сохороор дагахгүй. Энэ өдгөө мундаг академч Л.Болд, ардын багш Ш.Чоймаа, С.Дулам, Ц.Өнөрбаян гээд амьд бурхад сууж байх юм. Тэдний үг алт. Ш.Чоймаагийн конспектаар МУИС-ийн оюутнууд суралцана. Ц.Өнөрбаян ардын багшийн конспектаар МУБИС-ийн оюутнууд суралцана. Хэнд доктор цол олгохыг бурхад шийднэ, нөлөөлнө. Сурагчиддаа ганц ч эх сурвалж хялаалгадгүй учир тэд багшийгаа бурхан гэхгүй бол, өөр хэнийг тэд бурхан гэх юм. Та нар эх сурвалж судлах хөдөлгөөн өрнүүлээч!!! Өөрсдөө эх сурвалж үгүйсгээд, өөрсдөө бурхад болчоод хэлийг минь эвдээд байна. Та нар орчин цагийн монгол хэл гэж сайхан нэр зохион, хэлийг минь өвөг дээдсээс минь тасалж аваад дураараа эвдэж байна. Үр дүнд нь өвөг дээдсийнхээ хэл соёлыг, үлүг түүхийг харьд алдаж, өнөөгийн хэлээ гашилмаг болгов. Эх сурвалж, баримт нотолгоны үе айсуй. Өөрсдөө эх сурвалж болсон Багш бурхадын үеийг эх сурвалж судалж буй нэгэнд тусалдаг багш нарын үеэр сольж байж бид эх хэлээ, эх түүхээ завхарлаас ангижруулна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
outwats
2022-05-08 · 46.161.11.144
https://newfasttadalafil.com/ - Cialis Qtyfsu <a href=https://newfasttadalafil.com/>cialis cheapest online prices</a> Rcuoet Comprare Viagra Originale https://newfasttadalafil.com/ - Cialis
Optompatt
2022-10-07 · 37.139.53.50
That agreement expires in the coming weeks, but isexpected to be extended <a href=http://buylasixon.com/>lasix water pill side effects</a>