Шинжлэх ухаан хамгаалалт
Академик гамбитын эсрэг ШУ хамгаалал
2795 6

Түүхийн салбар

Монгол улсын түүхийн салбарт Шинжлэх Ухаан гэдэг ухагдахуун 1949 оноос хойш үгүй болоод өнөө 71 дэх жилийнхээ хавартай золгож байна. Зөвлөлтийн түүхчид 41 жилийн турш манай түүхийг унтуулсан болохоос мушгин гуйвуулсангүй. Энэ бол факт. 1990-2020 оны хооронд буюу сүүлийн 30 жилийн хугацаанд манай түүх асар ихээр гуйвуулагджээ.

Монгол ард түмэн Шинжлэх Ухаангүй түүхийн салбартай байгаан улмаас Турк улсад манай түүх соёлыг өмчлөх Турк гамбитаа эхлүүлэх орон зай үүсжээ. Шинжлэх Ухаан үгүй түүхийн салбарын төлөөлөлд академич С.Чулууны ахалж буй ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, доктор П.Дэлгэржаргалын ахалж буй МУИС-ийн Түүхийн тэнхим орно. Үүний тод жишээ нь Турк улсаас үйлдэж буй “софт” түрэмгийллээс ШУА-ийн Түүх, угсаатны хүрээлэн, МУИС-ийн Түүхийн тэнхим түүх соёлоо хамгаалах ул судалгаагүй, уг түрэмгийллийг таслан зогсоох мэдлэггүй гэдгээ Монголын ард түмэндээ харуулж буй явдал мөн. Энэ бол факт.

Яагаад Монгол ард түмний татварын мөнгөөр санхүүждэг, Монгол улсын хамгийн залуу академич С.Чулуун, МУИС-даа толгой гэгдэх П.Дэлгэржаргал нар Турк гамбитаас Үндсэн хуулийнхаа дагуу хүлээх “түүх соёлын дурсгалт зүйлээ хамгаалах” үүргээ биелүүлэх чадваргүй байна? Энэ асуултын хариуг хамтаар олъё.

ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС Түүхийн тэнхимд Түүхийн шинжлэх ухааны ул судалгаа хийдэг ганц ч баг байхгүй, мөн ийм судалгаа хийх чадвартай ганц ч судлаач өнөө байхгүй гэдгийг СИЭ ТББ баттай хэлж байна. 1949 оны Улс төрийн товчооны 56/104 дүгээр тогтоолын улмаас манай Түүхийн салбарт ул судалгааг ЗХУ-ын түүхчид хийх болсон, үндэсний эх сурвалж судлаач Монголд хэрэггүй болсон.

Түүхийн салбарт ямар чадвартай хүмүүс ордог, ямар боловсрол тэдэнд олгодог, тэд шинжлэх ухааныг хэрхэн ташаа ойлгодог тухай түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөгч Монгол ард түмэндээ “Муу нуухаар сайн илчил” ёсоо дээдлэн СИЭ учирлаж байна. Их, дээд сургуулийн Түүхийн ангид орж буй нөхдийг судлан тоймлоход тэдний ихэнх нь Дунд сургуульдаа сурлага сайнгүй буюу төрөлхийн билгэ биш хүмүүс байна. Шууд хэлэхэд тэд хэзээ ч эх сурвалж судлаач болох тавилангүй хүмүүс. Энэ хатуу үг, бас үнэн үг. Их, дээд сургуулийн түүхийн ангид орж буй нөхдийн нөгөө хэсэг нь Дунд сургуульдаа өөрийгөө дайчилж сураагүй, өөрийгөө ялж чадаагүй хүмүүс байна. Ийм нөхөд эх сурвалж судлаач хэзээ ч болохгүй. Их дээд сургуулийн түүхийн ангид тэдэнд гадаад болон дотоодын түүхчдийн бэлдэцийг заах болохоос эдгээр түүхчид юуг яаж судалсан гэх арга замыг нь огт заахгүй. Тэдэнд эх сурвалж судлах аргачлалыг заах багш байхгүй, ийм цогц мэдлэгийн хуримтлаг энэ салбарт байхгүй. Түүхэн эх сурвалж судлалыг Их дээд сургуулийн Түүхийн ангид заахын тулд Үндэсний эх сурвалж судлалын сан шаардлагатай. Ийм сан Монгол улсын түүхийн салбарт байхгүй, энэ тухай бодож буй ганц ч хүн уг салбарт байхгүй.

Товчоор хэлэхэд түүхч Г.Сүхбаатар Жужаныг Нирүн гэж хэлсэн учир Жужан нь Нирүн гэж заах биш, Г.Сүхбаатар ийм эх сурвалжуудыг ингэж судалснаар ийм дүгнэлтэнд хүрчээ гэж заах ёстой. Зөв бурууг нь оюутнаар араас нь шинжлэн судлуулах ёстой, оюутан үүнийг шалгах чадвартай болох ёстой. Мөн үүнтэй ижил харийн судлаачдын бэлдэцийг биш уг дүгнэлтэнд юуг яаж судалж хүрснийг нь оюутнаар судлуулах ёстой. Ингэж байж л Түүхийн Шинжлэх Ухаанд оюутныг сургана. Нэг үгээр хэлэхэд манай Их, дээд сургуулиудын Түүхийн ангид судлаачдыг биш конспекточдыг бэлдсээр 71 жил болов.

Конспекточны Дипломтой Их дээд сургуулиа төгсөх нөхөд багшийн ажлыг гайгүй хийнэ, эх сурвалж судалж эс чадна. Түүхийн Шинжлэх Ухааны мөн чанарыг олж мэдээгүй түүхчидтэй болсон, болж буйн цаад учир нь ийм.

Өнөөгийн манай түүхийн салбарын нүүр царай

Монгол улсын түүхийн салбар шинжлэх ухаанаас ангид 71 дэх жилдээ оршиж буй. Юуны өмнө Шинжлэх ухаан гэдэг үгнийхээ утгыг дахин сэрээцгээе.

Шинжлэх ухаан гэдэг нь англи хэлээр “Science”, орос хэлээр “Наука” болно. Science гэдэг нь латын хэлний scientia гэх үг болно. Энэ нь англи хэлээр "knowledge" буюу манайхаар “мэдлэг” гэсэн утга болно. Тэгэхээр “мэдлэг” гэх ухагдахууныг бид Шинжлэх ухаан гэж хөрвүүлжээ.

“Шинжлэх ухаан (мэдлэг) нь бодит оршихуй тухай объектив мэдлэгийг бий болгож, түүнийгээ цогцолдог хүмүүн төрлөхтний нэгэн салбар үйл ажил болно”

гэж тодорхойлогджээ. Уг тодорхойлтоор эхэлж мэдлэг үйлдвэрлэнэ, дараа нь түүнийгээ цогц болгодог үйл юм байна. Шинжлэх ухаан буюу scientia гэдэг нь товчоор цогц мэдлэг гэсэн утга болж байна.

Өнөөгийн Монгол улсын түүхийн салбар мэдлэг үйлдвэрлэхгүй учир цогц системтэй мэдлэгийн оронд холбоо хэлхээгүй мэдээллээр уг салбар дүүрчээ. Нөхцөл байдал ийм өрөвдөлтэй байна. Цогц мэдлэггүй, конспекточид ноёлох Түүхийн салбарт Вант улсууд үүсдэг. Түүхийн салбарт орших Дэлгэржаргал Вант улс нь МУИС Түүхийн тэнхим, Чулуун Вант улс нь Түүх, угсаатны зүйн хүрээлэн болно. Энэ хоёр Вант улсыг хамгийн том нь гэнэ, өөр олон жижиг вант улсууд мөн зэрэгцэн оршино. Дэлгэржаргал вангын албат нь ван Дэлгэржаргалынхаа номыг цээжилж цол зэрэг нэмнэ. Чулуун вангын албат нь ван Чулууныхаа номыг цээжилж цол зэрэг нэмнэ. Ном цээжилхээ тэд Шинжлэх ухааны аугаа ажил хийж байна гэж андуурна. Манай хоёр Вангын албат Дэлхийн Шинжлэх ухаан гэдэг хамгийн “Том ном”-ыг цээжилвэл дараагийн ван болох магадал их гэдгээ мэднэ. Шинжлэх ухаан буюу цогц мэдлэг үгүй салбар “вант улсад” хуваагдах нь жам.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам нь сүүлийн 30 жилд түүхийн салбараа хянаж чадсангүй. Монгол улсын Үндсэн хуулийн 7-р зүйлийн 1-р заалтанд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж оржээ.

Түүхийнхээ салбарыг хянаж чадахгүй Төрийн яам түүх, соёлын дурсгалт зүйлээ хамгаална гэж байхгүй. Шинжлэх ухаангүй буюу цогц мэдлэггүй түүхийнхээ салбарыг Монгол улсын төр засаг удирдах байтугай хянаж эс чадаж байна.

Шинжлэх ухаантай холбоотой түүхэн нэг баримтыг сөхье. Зөвлөлт Холбоот Улс Атомын бөмбөг хийх төслийнхөө удирдагчаар 1945 онд ЗХУ-ын Дотоод Явдлын Яамны Ардын комиссар Лаврентий Берийг томилжээ. 1949 оны 8-р сарын 29-ны өдөр Казахстаны Семипалатинск мужид ЗХУ анхныхаа Атомын бөмбөгийг амжилттай туршжээ.

Хүмүүн төрлөхтний түүхэнд цоо шинэ, шинжлэн судлах асар их ажилтай, мэдлэг үйлдвэрлэдэг Цөмийн Шинжлэх ухааны салбарыг яаж ЗХУ-ын төр удирдан босгосон бэ?

Яагаад Монгол төр түүхийнхээ салбарыг удирдан босгож чадахгүй байна?

Энэ хоёр асуултын хариу хялбар гарна.

Шинжлэх ухаан буюу цогц мэдлэг орших ямарч бэрх салбарыг төр удирдаж чадна. Шинжлэх ухаангүй буюу цогц мэдлэггүй ямарч амар салбарыг төр удирдаж чадахгүй. ЗХУ-ын төр атомын бөмбөг хийх төслийг шинжлэх ухааны ажилтнуудаар удирдуулсангүй, Берийгээр удирдуулав. Шинжлэх ухааны ажилтнууд удирдлаганд байх ёстой нөхөд болохоос уг салбарыг удирддаг нь тэд биш.

Монгол төр Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчин түүх соёлын дурсгалт зүйлээ хамгаалах үүргээ түүхийн салбарын конспекточ нарт алджээ.

Өнөөгийн манай хоёр ванг ЗХУ-ын атомын бөмбөг хийх төсөлд оруулж харах юм бол тэд Курчатовтай хамт судалгаа шинжилгээ хийлцэх хүмүүс биш Курчатовын жолооч, тогооч гэх техник ажилд таарах хүмүүс. Тэр хоёрын мөн чанар ийм. Шинжлэх ухаан буюу цогц мэдлэггүй Монгол улсын түүхийн салбар төрийн удирдлаганд биш ван улсуудын мэдэлд очжээ. Туркуудад гамбит хийх таатай нөхцөл ингэж үүсчээ.

СИЭ ба Вант улсууд

СИЭ-ний хамт олон сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улсад бий болсон Үндэсний эх сурвалж судлаачид юм. СИЭ ул судалгаагаараа Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг шинжлэн ухааныг нь олов. Энэ бол нээлт. Уг нээлтийн үр дүнд 2300 жилийн баримтат түүхээ СИЭ-ний хамт олон тариаланч гаралтай судлаачдын нүдээр биш мал аж ахуйтны зүй тогтлоор харан судалж байна.

Монголчууд эхэндээ СИЭ нь зөв үү? Чулуун, Дэлгэржаргал нарын зөв үү? Та нар хоорондоо ТВ-гээр мэтгэлцээч гэх мэтийн коммент бичдэг байлаа. Шинжлэх ухаанч СИЭ-тэй конспекточин хоёр ван болон тэдний албат мэтгэлцэх боломжгүй. Мэдлэггүй хүн мэдлэггүй гэдгээ мэднэ. Мөн мэдлэг нэгэн нь өөрийгөө мэдэрнэ. Тэмээ ямаа мөргөлдөхгүйн ижил, цэцэн тэнэг хэлэлцэхгүйн ижил өнөөгийн түүхчид гэх нөхөд СИЭ-ээс бий болгож буй түүхийн цогц мэдлэгийг няцааж эсвэл баталж эс чадна.

СИЭ-ний бий болгож буй түүхийн салбар дахь цогц мэдлэг гүнзгийрэн батачсаар манай хоёр вангийн номын нөлөө суларсаар. Энэ бол факт.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие Дэлгэржаргалтай уулзаж байсан. Тэр дунд зэргийн билгэ буюу IQ-тай нөхөр. Дэлгэржаргал хэзээ ч судлаач болж чадахгүй. Чулуун Дэлгэржаргалаасаа илүү боловч мөн тэр судлаач хэзээ ч болж чадахгүй.

Мянган чавганц уралдахад нэгэн түрүүлнэ гэдэг шиг энэ хоёр залуу конспекточдынхаа урд яваа хоёр.

Үнэний шалгуур амьдрал. Турк улсын түүх соёл түрэмгийлэл нь манай түүхийн салбарын үнэн байдлын шалгуур болов. “Муу нуухаар сайн илчил” ёсоор СИЭ-ний хамт олон Монгол улсын түүхийн салбарын үнэн нүүр царайг ард түмэндээ илчлэв. Шинжлэх ухаангүй түүхийн салбар Монгол ард түмэн болон Монгол төрийн хяналтаас ангид оршсоор...

СИЭ ба Боловсрол Шинжлэх Ухааны Яам

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
choros
2021-01-11 · 69.251.251.84
Yag unen turk in turemgiilel manai ild tom shalguur bolj baina
bod
2021-01-17 · 202.21.108.195
ene hun ingej baigaad galzuurchih vii dee zailuul
Баяр
2021-01-17 · 59.153.112.223
ШУА-ийг татан буулгаж, улсаас гаргаж байгаа хөрөнгө оруулалтыг залуучуудыг дэмжих зорилгоор ашигладаг болгох хэрэгтэй байна. Одоо утгаар ШУА үеэ өнгөрөөсөн дөө. Геологийн салбарт ажиллаж байсан Төмөртогоо гуай л зураг зүйн системчилсэн ажил хийсэндээ. Сэргэлэн гуайн зөв.
Тайван
2021-01-18 · 202.21.108.195
Түүхийн тэнхимийн эрхлэгч солигдоод удаж байна. Чинзориг гэж залуу болсон байгаа.
Whejumb
2022-10-23 · 37.139.53.40
<a href=http://buylasixon.com/>what is lasix used for</a> best welcome bonus casino online casino win real money online casino with free signup bonus real money usa