Хүннү 匈奴 үгний эртний дуудлага
Толь бичиг
711 0

匈奴 Хүннү гэсэн үг нь “Хятад үсэг,утгын тайлбар”-д Xiong nu буюу Сюннү гэж дуудагдана. “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д hiong no буюу Хионг но гэж дуудагдана. Миннан аялгуу нь Дунд орны эртний төрийн аялга болно. Уг аялагаар hiong lo Хионг ло гэж дуудагдана, Гуан жоу аялга нь мөн Дунд орны эртний төрийн аялга болох тул уг аялгаар hung nou буюу Хүн нүй гээн дуудагдана. Кэ жиа аялганд hiung lu Хиун лү болно. Хань улсын төрийн аялга нь Гуан жоу аягуутай дөхөж байна. Тэгэхээр Сюннү гэдэг нь уг ханзны 匈奴 өнө цагийн дуудлага болж байна. Хүн нүй гэдэг нь НЭӨ II зуунаас НЭ II зууны Хань төрийн үеийн дуудлага болж байна.

Дунд орны дүрс үсгийн утга солигдож байгаагүй ч, дуудлага байнга солигдож иржээ. Өнөө Дунд оронд нийт 292 амьд хэл оршино. Манж хэлийг 293-р хэл буюу үгүй болсон хэл гэнэ. Үүнийг Хүннү гэсэн Хань төрийн дуудлага сюннү гэх өнөөгийн дуудлагын зөрүүгээр харж болно. Дунд оронд Төр барьж буй үндэстний хэлээр дүрс үсэг дуудагдаж байна. Манай Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Их монгол төрийн хэл нэг байжээ. Учир нь Өтүгэнд төр барьсан мал аж ахуйтан хүн амын үнэмлэхүй дийлэнх Хүн овогтон, түүний хойчис Тэлэ овогтон, түүний хойчис Уйгур овогтон, түүний хойчис Хэрэйд, Найман овогтон түүний хойчис Халх овогтон уугуул нутгаасаа хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй ард түмэн болно. Түрэг төрийн хүн амын үнэлэмхүй дийлэнх Тэлэ нэр, Их монгол төрийн хүн амын үнэмлэмхүй дийлэнх Хэрэйд, Найман нар төв аялгаар өгүүлнэ. Монголын нууц товчоонд умарын аялга давамгайлж байна. Хэрэйд ээжтэй Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх нар төв аялгатай хаад болно.

СИЭ ТББ-гаас бэлтгэв
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...