+ма, +мэ үгүйсгэл, +у, +ү үгүйсгэл, алга нь үгүйсгэл биш - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 17
840 0

“Үгүйсгэл (negation) нь үгүүлбэрийг бүхэлд нь эсвэл үгүүлбэр дэх тодорхой хэсгийг грамматик, семантикийн түвшинд эсрэг утга гарган үгүйсгэх үйл.” британы хэл зүйч Давид Кристал.

Грамматик ухагдахууны тодорхойлолт:

Грамматик нь γράμμα гэх грек үг бөгөөд “бичээс” гэх утга. Грамматик нь үгийн бүтэц, үгийн хувирал (морфолог), хоршоо үгсийн зүй тогтол, үгүүлбэрийн төрлийг судалдаг хэл зүй доторх нэгэн боловсрол. Грамматик нь тухайн хэлний тодорхойлолт. Грамматик нь зөв бичих дүрэм биш. Зөв бичих дүрэм нь грамматикийн нэг хэсэг.

Семантик ухагдахууны тодорхойлолт:

Семантик нь σημαντικός грек үг бөгөөд “утга” гэх утга. Семантик нь үг, хоршоо үгс, үгүүлбэр, бичвэр, илтгэл дэх утга зүйг судалдаг хэл зүйн нэгэн боловсрол. Семантик судалгаа нь илэрхийлэх хэлбэр, уг хэлбэрээс гарах утга хоёрыг харьцуулан судална.

СИЭ-ий судлаачид VII зууны брахми үсэгт Түрэг төрийнхөө шашны зан үйл агуулах Хүйс толгой бичээс, VIII зууны Тооныукук, Гол тигэн, Билгэ хаан, Могой шинэ усны хүн үсэгт бичээс (олон бичээсийг эдгээрээр төлөөлүүлэв), XI зууны Диван Лугат толь, XIII зууны Алтан дэвтэр эдгээр эх сурвалжуудаа өнөөгийн халх аялгатай харьцуулан судлахад нийт 1400 жилийн турш хүн хэлний аль аялга нь хэзээ, хэрхэн Үтүгэн аялгад нөлөөлсөн нь тодоос тод харагдаж байна. Ийм өөрчлөлт хэл зүй дэх “үгүйсгэл” гэх ухагдахуун дээр мөн тод ажиглагдаж байна. Ийм судалгааг СИЭ-ий судлаачид үг зүй, үйлийн явц, үйлийн цаг дээр хийж байна. Эдгээр судалгаа нь дараа дараагын судлаачдад судалгааны том орон зайг нээж байна.

+ма, +мэ залгавар нь үйл үгүйсгэнэ.

Үйл үгийн үндсийн хойноос орох +ма, +мэ залгавар нь үйлээ үгүйсгэнэ. Эдгээр залгавар нь XIII зууны Эргүнэ аялгат Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид үгүй боловч VIII зууны хүн үсэгт хадан бичээст идэвхтэй, өнөөгийн халх аялгад идэвх муутай хэрэглэгдэж байна.

𐱅‏𐰈‏𐰼‏𐰚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏⁚‏𐰴‏𐰣‏𐰃‏𐰤‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐰘‏𐰔‏⁚‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰴‏𐰀‏⁚‏𐰑‏𐰺‏𐰡‏𐰃

Түрэг овогтон хаан нь болмайн Табгачика (Табгачихаа) даралти.

Энэ үгүүлбэрээс табгачихаа, болмайн, даралти хоёр үгийг тайлбарлахаар Хүн үндэстэн монголчууд уг үгүүлбэрийг утга төгс билрэнэ.

Үг зүй:

1. Табгачихаа харьяалах тийн ялгал; Табгач нь оногдмол нэр, Тан төрийн нэр; +хаа харьяалах тийн ялгал.

Үсүнь дэх аялганд +ка залгавар нь чиглэл заах тухай Диван Лугат толины 5668 бичжээ. Хадан бичээст энэ утгаар ороогүй, +ка нь харьяалах тийн ялгалаар оржээ.

𐰚‏𐰃‏𐰲‏𐰏 ⁚‏ 𐱃‏𐰞‏𐰆‏𐰖‏𐰴‏𐰀 Талуйхаа хэсэг

𐱃‏𐰸‏𐰆‏𐰔‏𐰼‏𐰾‏𐰤‏𐰚‏𐰀‏⁚‏𐱅‏𐰏‏𐰃 тогузэрсинхээ таги

2. Болмайн хугацаат явц; бол үйл үг, нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирахыг, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирахыг заана; +ма үйл үг үгүйсгэл, Диван Лугат толины 5671-т маа-үгүйсгэл үг, үйл үгийн захирах өнгөний хойноос залгагдана; +н хугацаат явц. Болмайн гэх үг дэх “ма” нь бол гэх үгээ заагдсан хугацаанд үгүйсгэнэ. Хаан нь болмайн нь хаан нь болохгүй хугацаанд гэх утга.

3. Даралти орон зай тийн ялгал; дар үйл үг, үндэс, дарах үйл, Алтан дэвтэр эх сурвалжид “тэдэни даружуу”, “ойн иргэни даруулан” гэж уг үйл үгийн үндэс мөн “дар” байна; +л нэр үг үүсгэгч; +т орон зай тодотгол. Даралти нь “даралд” гэх үг бөгөөд өнөө “дарлалд” гэх утга. Дарлалд гэх үг нь сүүлийн үед үүссэн, үгийнхээ үндсийг гээсэн шарилж үг болно.

Түрэг овогтон хаан нь болмайн (болохгүй хугацаанд) Табгачихаа даралд (дарлалд).

Өнөө алмайрал, балмагдал мэдэмхийрэл гэх үгэнд +ма үгүйсгэл байна. Эдгээр үгэнд морфологын задаргаа хийе.

Алмайрал - нэр үг; ал үйл үг, үндэс, Диван Лугат толины 956-т ал-авах, хүчээр барих, эзлэх, өнөө “загас алах” гэх ухагдахуун нь “загас барих” гэх ухагдахуун; +ма үйл үгүйсгэл, Диван Лугат толины 5671-т маа-үгүйсгэл үг, үйл үгийн захирах өнгөний хойноос залгагдана; +р хугацаа заагч; +л нэр үг үүсгэгч. Алмайрал, алмайрах гэх үгийг этгээдийг “барих үйлийн” оронд “барих эс үйлдэл” хийсэн нэгэнд хэрэглэнэ. Зөв бичлэг нь алмайрал биш алмаарал, алмайрах биш алмаарах юм байна.

Балмагдал – нэр үг; бал үйл үг, үндэс, “О”, “А” заримлана, бал-бол; +ма үйл үгүйсгэл, Диван Лугат толины 5671-т маа-үгүйсгэл үг, үйл үгийн захирах өнгийн хойноос залгагдана; +г гуравдагч этгээдийн үйл; +т үйлд өртүүлэгч; +л нэр үг үүсгэгч. Балмагдал, болмагдал нь гадны этгээдийн үйлд өртөн үл болох байдал. “Бат балмагдаад илтгэлээ тавьж эс чадав” нь Батын ухаан төвлөрөл нь болохгүй (сэтгэл санаа, итгэл үнэмшил гэх мэт нь ямар нэгэн шалтгаанаар болохгүй) учир тэр илтгэлээ тавьж эс чаджээ гэх утга.

Хамаг монгол аймгийн аялганд +ма үйл үгүйсгэл үгүй тул XIII зуунаас Үтүгэнд уг үгүйсгэл дорно умарын +ай, +эй үгүйсгэлээр аажмаар орлогджээ. Өнөө халх аялганд +маа үгүйсгэл оршин байгааг та бид батлав.

1400 жилийн бичгэн эх сурвалжтай Хүн үндэстэн бид “+у”, “+ү” үгүйсгэлийг анх Эргүнэ аялгат XIII зууны “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжаас илрүүлэв. “+у”, “+ү” үгүйсгэл нь VII зууны брахми үсэгт, VIII зууны хүн үсэгт хадан бичээст үгүй. “+у”, “+ү” үгүйсгэл нь Алтан дэвтэрт гурван нөхцөл доор хэрэглэгджээ.

1. “+у”, “+ү” үгүйсгэл нь үйл үгийн явцын хойноос залгагдаж, уг үйлээ үгүйсгэнэ. Алтан дэвтэр 92-р хэсэгт: “Нөкөр, би чимадача аңкида эдэ моритийан абқуу бүлээ” гэж оржээ. “Нөхөр би чамдаасаа ангид эд морьдоо нь авахуу (аваху болж буй, болох явц; +у үгүйсгэл, авахгүй гэх утга) бүлээ”

2. “+у”, “+ү” үгүйсгэл нь үгүйсгэл үгийн хойноос залгагдаж, давхар үгүйсгэл үүсгэнэ. Давхар үгүйсгэл нь батлах утга илэрхийлнэ. Алтан дэвтэр 104-р хэсэгт: “Би нидони чимада эсэү үкүлэлээ” гэж оржээ. Би ноднин чамд эсэү (эс + ү давхар үгүйсгэл нь батлах утга илэрхийлнэ; яг, бат гэх утга үүснэ) үгүүллээ.

3. “+у”, “+ү” үгүйсгэл нь үгүүлбэрт үйл үгийн хойноос залгагдан асуух утгыг илэрхийлнэ. Алтан дэвтэр 53-р хэсэгт: “Тэдэ қурбан һаран уқапау чи?” гэж оржээ. Тэд гурван аран ухав уу чи?

Өнөө халх аялганд “+у”, “+ү” үгүйсгэл үгүүлбэрт зөвхөн асуух утгыг илэрхийлж байна.

Дүгнэлт: VIII зууны хадан бичээс дэх “+ма”, “+мэ” үгүйсгэл нь XIII зуунд дорно умарын Эргүнэ аялгат Хамаг монгол аймаг Үтүгэнд ирж төр барих үеэс аажмаар хэрэглээнээс гарч байна. Мөн Хамаг монгол аймгийн “+у”, “+ү” үгүйсгэл нь Их монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнх найман, хэрэйдийн Үтүгэн төв аялганд уусан үгүй болжээ.

Сэргэлэн Интернашионал Экспедишионы судлаачид Хүн үндэстнийнхээ үгүйсгэл үг, үгүйсгэл залгавар дахь орон нутгын аялгын нөлөөг VIII зуунаас өнөөг хүртэлх хугацаанд хөөн ангилж гаргав.

ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн 2009 онд гаргасан “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” нийтлэлд “алга” гэх үгийг үгүйсгэл болгож эх сурвалж судлаач биднийг гайхшруулав. Ж.Бат-Ирээдүйн буруу тайлбарыг залруулая.

Ж.Бат-Ирээдүй: Алга энэхүү үгүйсгэх утгат үг нь үгүй буюу –гүй –тэй ижил үүрэг гүйцэтгэх боловч хэлний зүйн хувьд хувирч харьцаанд ордоггүй учраас дан энэхүү байдлаараа хэрэглэгддэг билээ. Мөн голдуу байхгүй, буюу байхгүй байна гэсэн үгтэй дүйх үгүйсгэсэн утга илэрхийлдэг.

Ингээд үгүй үгийнхээ тодорхойлтыг эргэн нэг харцгаая”

“Үгүй” үгүйсгэл нь биет, биет бусыг дангаар мөн үйл үгтэй хамт орон зай, цаг хугацаанд үгүйсгэнэ. Жишээ нь “хэрэг үгүй”, “хүн үгүй”, “өтлөх үгүй” гэх мэт.

Алга гэх үгийн утга нь биет, биет бус байх ёстой байршилдаа байхгүй байдал болохоос аливаа биет, биет бусыг орон зай, цаг хугацаанд үгүйсгэх утга агуулхагүй.

Үүнийг Ж.Бат-Ирээдүйн жишээлсэн дараах үгүүлбэрээс харж болно.

“Дорги байсхийгээд хөтлөгөө морьтой алга болж, нутаг хошууныхан бараг мартаж байтал гэв гэнэтхэн хөтөл хөсөгтэй хүрч ирдэг байна.” (П.Пүрэвсүрэн, “Өшөө”). Энэхүү өгүүлбэрт Дорги нь нутаг хошуундаа алга болдог болохоос үгүй болоогүй байна.

Ж.Бат-Ирээдүйн нийтлэлийн эхийг Үгүйсгэл үг (татаж авах) эндээс та заавал ухаарай.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...