Гал нь от биш
"Гал" гэх үгийн тайлбар
3194 10

От нь турк үг, гал нь монгол үг гэж манай ядмагхан конспекточид өгүүлнэ. Хүн хэлээр От Гал хоёр анги ухагдахуун. СИЭ ТББ Хүн хэлээ мэдэхгүй хүмүүст энэхүү тайлбарыг зориулмой.

IX зуунаас урьд буюу Үсүнь дэх зарим аймаг Хүн хэлээ перс, араб үгсээр дүүргэхээс өмнө Шар тэнгисээс Каспийн тэнгис, Бай голын умараас Шар мөрний өмнө хүртэл ийм уудам газар усанд Хүн хэлний орон нутгын олон аялга зэрэгцэн оршиж байсан тухай Дунд орны түүхэн эх сурвалжид олонтой бичигджээ. Үүнийг Махмуд ал Кашгари мөн баталжээ. Хүн хэлний гал голомт нь Өтүгэн. Мал аж ахуйтны олон мянган жилийн түүхэнд Өтүгэнд орших халхын ихсийн Хүн хэл нь хамгийн арвин үгсийн сантай, хамгийн ариг хэллэг агуулжээ. Өнөө халхын үгсийн сан мөн ийм байна. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд арвин эх сурвалжтай боловч судалгааны ядууралд өнөө орших тул От гэх үгнийнхээ утгыг, Гал гэх үгнийнхээ утгыг мэдэхгүй будилсаар. Юуны өмнө От, Гал гэх энэ хоёр үг маш эртний үгс гэдгийг танд сануулая. Өнөөгөөс дөрвөн мянган жилийн тэртээ бий болсон хүрлийн цаг хугацааг От, Гал гэх үгс үүссэн хугацаатай харьцуулваас хүрэл нь өчигдөр, От, Гал гэх үгс лав 100 жилийн өмнө үүссэн мэт.

Ингээд эх сурвалж дэлгэе.

От энэ үг хамгийн анх 1300 жилийн тэртээ Гол тигэн хадан бичээст хүн үсгээр 𐰆‏𐱃- от‏ гэж бичигджээ.

Гал гэх үгний эхний Г-ээг Монголын нууц товчооны hон-он, hой-ой, hаран-аран гэх олон үг шиг гээхээр гал нь ал болно. Диван Лугат толины 343-д ал-улаан гэж заажээ. Ал гэх үгний “а” нь урт дуудлагтай тул “й”-гээр уянгалуулан дуудах орон нутгын аялга олон байх ёстой. Иймд йал гэх үгийг мянган жилийн урьд бичигдсэн Диван Лугат толиноос харъя.

Диван Лугат толины 4942-т йал-шатах, асах гэж оржээ. От йалд[ж]ээ гэдэг от асжээ. Мөн уг толины 4698-д йалин-дөл, заль гэж оржээ. Диван Лугат толь нь Өтүгэн дэх биш Үсүнь дэх мал аж ахуйтны аялгаар бичигджээ. Йалин нь угын дуудлага-дүлүн (умарын аялгаар) нь үзийн дуудлага. Хүн хэлэнд Й Д З зармих тул йалин, залин, дөлөн гэх үгс нь нэг утга агуулна. Хүн хэлээр залин нь угын дуудлага дөлөн нь үзийн дуудлага болно. От, Гал гэх үгсийн утгыг нарийвчлан гаргаваас өнөөгийн монголчуудын тархинд орших будлиан үгүй болох тул энэхүү зорилгоор орос “огонь”, “пламя”, англи “fire”, “flame” гэх үгний ухагдахууныг хэрэглэе. Үсүнь дэх Казахстаны хасаг хэлээр “огонь”, “fire” нь “от”, Бага Ази дахь турк хэлээр ateş (Хүн хэлэнд О А зармих тул Отес гэж билэрнэ) болно. Харин “пламя”, “flame” нь хасгаар жалын, туркаар alev болно. Турк alev үгний өмнө h үсэг нэмэхээр halev (гал гэх үндэс үүснэ). Хасаг, Турк хэл нь IX зуунаас хойш перс, араб үгсийн арвин сантай болжээ. X зуунаас өмнөх Үсүнь дэх тэдний дээдсийн хэл Өтүгэн дэх мануусын дээдсийн хэлтэй ижил байжээ. Тэгэхээр хүн хэлний гал буюу ал нь йал, заль, жал, дөл болж байна. Гал нь Отны нэг л хэсэг. От нь орон нутгын аялгаас хамааран цог гал, цог дөл, цог жалын, цог дүлүн гэх хоёр ухагдахууны иж бүрдэл.

Т Ч зармих тул От Оч хоёр нэг үг. Гал (йал) ноцоохын тулд эхэлж оч гаргана. Оч гарч байж гал (дөл) үүснэ. Оч, От нь анхдагч нь дөл гал нь сүүлдэгч нь. От гэх үгний өмнө h залгахаар hoт (хот) болно. Хот айл гэдэг нь от айл буюу хоол ундаа хийх дундын от, хоттой гэсэн утга. Өнөө ангийн отог гэдэг нь ийм учиртай. Отлог нь өөрт байгаа от гэх утга, энэ үгийг мөн хотлог гэж хэлнэ. Зөв дуудлага нь котлог, хадан бичигт 𐰴‏𐰆‏𐱃𐰞‏‏𐰍‏, Диван Лугат толины 2732-т кутлуг-хиймортой гэх утгаар оржээ. Отлог, котлог, нуруулаг, царайлаг нь хэн нэгний дотор орших шинжийг хэлнэ. Одтой, алттай, мөнгөтэй гэдэг нь хэн нэгний дэргэд орших юмыг хэлнэ.

От нь бүхэл ухагдахуун, гал дөл нь бүрдэл ухагдахуун.

Ингээд эх сурвалж дахин сөхье.

Рашид Судрын чуулган номондоо Монголчууд зан үйлээрээ хамгийнхаа бага үрээ [хүүгээ] отчигин хэмээн, тэр нь гэртээ [эцэг эхийнхээ] от [гал] сахина. Мөн уг номонд нэр нь Тэмүгэ, отчигин-от [гал] гэрийн эзэн. Бага үрээ [хүүгээ] отчигин гэнэ. Отчи ноён үүнээс үүсэлтэй гэжээ.

Хар хоринд ирсэн Жүвейни Ертөнцийг эзлэгч номондоо Отчигин биш Отегин (Otegin) гэж төвийн аялгаар бичжээ. Өнөө Отгон хэмээх нэрний эх утга нь Оттигэн болно.

Монголын нууц товчооны хэсэг 48-д Тотоэн отчикин, 50-д Таритай отчикин гэж хамгийн бага үрээ цололжээ.

Отчигин гэдгийн чигин нь төв аялгаар тигэн болно. Т Ч хүн хэлэнд зармина. Тигэн гэх үг хадан бичээст гарна. Энэ үгийг хожим тайлбарлая.

Харин От гэх энэ бүхэл үгийг манай дээдэс өнөөгийн монголчууд шиг гал гэх бүрдэл үгээр орлуулж байсангүй. Гал дөл нь нэг утгатай үг учир хоршуулж хэлнэ. Харин От Гал гэж өгүүлэхгүй. Отыг галаар дуудах нь онгоцыг далавч гээн дуудахтай агаар нэг.

Тэгэхээр эх сурвалжаар От, hот нь гал, дөлийн цөм юм байна. Тийм учир манай дээдэс гал дөл сахигч гээн өгүүлж байсангүй. Харин От сахигч гэж эх сурвалжаар өгүүлжээ.

Эх сурвалж судлалын ядууралд орших өнөөгийн монголчууд От гэх хамгийн чухал үгээ Турк үг гээн будилжээ. Өөрсдөө ой санаандаа От гэх бүхэл үгнээс гал, дөлийг нь салган үлдээжээ.

Мянга мянган жилээр мал аж ахуйтны өлгий нутаг нь Өтүгэн төвтэй Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй сав болно. Өтүгэн нь Шар мөрнөөс Каспийн тэнгис, Умард Бай голоос Өмнөд шар мөрний дунд мянга мянган жилээр оршсон, өнөө орших мал аж ахуйтны Хүн хэлний өлгий нутаг юм.

Ингээд толио шалгая. От, hот, оч, дөл, дүлүн, гал, ал, залин, йалин, цог гээн өгүүлэх хүмүүс зөвхөн Өтүгэнд оршино.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Асуулт
2020-06-09 · 202.179.24.229
Сайн байна уу? Заавал Халхын хэл гэж онцлоод байдаг нь юуных вэ?
Талархал
2020-06-09 · 202.9.46.71
Ийм ойлгомжтой сайхан нийтлэлүүдийг уншиж, эх түүх соёлоороо бахархахын зэрэгцээ, өнөөгийн ийм "оюуны ядууралд" хүргэх болсон "зарим" цаг хугацааны үйл явдалд гомдох сэтгэл төрж байна Үүнтэй адил олон нийтлэл гарч эх түүх маань улам сэргэх болно. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна
Сурагч
2020-06-09 · 66.181.161.6
Мэдлэг олж сэтгэл баястал бичих юмаа.
Цэрэн
2020-06-09 · 202.179.26.80
Эмхэдэн цэгцэлээд сайхан итгэл санал зөвлөмж гаргаад хэрэгжүүдэх байх аа.
Цэрэн
2020-06-09 · 202.179.26.80
Эмхэдэн цэгцэлээд сайхан итгэл санал зөвлөмж гаргаад хэрэгжүүдэх байх аа.
Санал
2020-06-10 · 139.5.216.153
Ол хэлний үзүүрийнх, ал хэлний угийнх
Сонирхогч
2021-02-07 · 66.181.182.246
Одоогийн Халх аялга Монгол хэлний эвдэгдсэн хувилбар. Монгол, Манж, Төвд, Энэтхэг, Санскрит, Хятад, Орос баахан хэлүүдийн холимог хуурга. Тэгэхлээр "Халх хэл" гэж онцолсон нь зөв байх.
soosody
2022-06-11 · 46.161.11.4
Kmwfjy https://newfasttadalafil.com/ - discount cialis Cjzbvf Buy Tadalis Sx Low Cost Xclduj <a href=https://newfasttadalafil.com/>cialis 10mg</a> Propecia Finasteride 5mg https://newfasttadalafil.com/ - cialis online Oefofg
Bupyigh
2022-11-29 · 37.139.53.20
N Engl J Med 377 2 122 131, 2017 <a href=https://bestcialis20mg.com/>cheap generic cialis</a>