Эх хэл ба манай үр хойчис
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №20
1077 6
Үндсийг нь тасалхаар хэл мөхнө. Түүхийг нь таслахаар үндэстэн мөхнө.
С.Сэргэлэн сэрэмжлэв.

Эх бичиг эх хэлээр сийлсэн хадны бичиг, ханзаар бичсэн Монголын нууц товчоог судалж буй мань өнөөгийн монголчууд бидний амны хайрцаг буюу дуудлага өвөг дээдсийнхтэй ихээр зөрөхийг тогтоов. Өнөөгийн монголчуудын баримжаа буюу төв дуудлага төв халхын малчдын дуудлагаас ихээр зөрөхийг мөн тогтоов. Малчдын дуудлага хадны бичээс болон Монголын нууц товчоотой дүйцэж байна. Хэзээ, хаана, хэн дуудлага эвдэв? Уг асуултанд хариулахын тулд 1940-онд кирил тэмдэгтийг үндэстнийхээ бичиг үсэг болгосон Казак ССР-ийн С.А.Аманжоловын ажлыг 1946-онд кирил тэмдэгтийг монгол төрийн бичиг үсэг болгосон Ц.Дамдинсүрэнгийн ажлыг хослуулан харьцуулалт хийв. Монгол, Казак хэлний мөн чанар, зүй тогтол ижил учир уг хоёр эрдэмтний ажилд харьцуулалт хийсэн болно.

Өнөөгийн казакуудын охор түүх

Өнөөгийн казакуудын узай ор XIII зуунаар Чингис хаантай монголоос дундад Ази руу дайлаар мордож хураасан газар усаа Зүчээр захируулахаар түүнд үндсэн цэргээсээ хэсэглэж калсан (үлдээсэн) монгол цэргүүд болно. Монгол цэргүүд түркмануудын (монгол аавтан перс ээжтэнгүүдийн тухай нийтлэл 14-өөр өгүүлэв) газар усанд байсан тул тэдэнтэй богино хугацаанд ураг болон өнөөгийн Казакуудын генотип (генний хэлбэр) бий болов.

Түркман гэдэг нь монгол генээс перс ген нь давамгайлсан шинэ үндэстэн бөгөөд түркмануудын хэсгийг монгол цэргүүд монголжуулсанаар шинэ казак үндэстэн бий болов. Өнөөгийн казакуудын дотор хэрэйд, найман болон бусад монгол овог байгаа учир калсан цэргүүдээс улбаатай. Манай газар уснаас эрт хэсэглэн одсон Кыныкын хойчос болон персүүдийн дундаас үүссэн шинэ үндэстэн болох туркман, азербайджан болон туркуудтэй харьцуулахад казакуудын дүр нь илүү монголжуу, хэл нь илүү олон монгол үгтэй болно.

Казакуудын тольны 35 орчим хувь монгол, 65 орчим хувь перс араб үгсээс бүрдэнэ. Казак толиор Хүннү-Монгол хэлээр сийлэгдсэн Билгэ хааны, Тонуйкук, Тэс, Тариатын болон бусад бичээсийг сэргээх үү? Хариулт казак хэл дийлэхгүй бөгөөд 65 хувийг эзэлж буй перс араб үгс саад болно. Тэс дэх уйгур бичигт жил 𐰖‏𐰃‏𐰞‏ такиго 𐱃‏𐰴‏𐰍‏𐰆‏ түхэн 𐱅‏𐰚‏𐰤‏ буюу түүхэн тахиа жил гэж сийлжээ. Казакаар түүх-тарих (араб үг), тахиа- әтеш; қораз. Диван Лугатаар: тахиа “такиго” буюу монгол дуудлагаараа оржээ. жылы-жил (хоёулаа хүннү монгол үгс) болно. Казакууд зөвхөн тахиа жилийг- тауық жылы гэнэ. Ном-гэдэг нь Диван Лугатаар “итгэл, дүрэм” болно. Диван лугатаар “битик-ном болно”. Битиг-бичиг (ТЧ зармин) нэг үг болно. Нөгөө утга нь захидал болно. Хадны бичээсэнд- 𐰋‏𐰃‏𐱅‏𐰏‏ битиг гэжээ. Казакаар номыг - кітап китап (араб), бичиг үсэг- жазба; жазу; жазу-сызу болно. Бичиг гэдэг үг казак хэлэнд үгүй болсон. Ийм жишээ хожим олон гарна. Казак хэлээр хадны бичээсийг тайлахын тулд нөгөө 65 хувийг монгол болгож, байгаа 35 хувийнхаа утгыг дахин сэргээх шаардлагатай.

С.А.Аманжолов өөрийн хэлний мөн чанар болох хос сувгыг сайн судалж, өөрийн хэлэндээ кирил үсгийг засаж оруулснаар амны хайрцаг буюу казах хэлний дуудлагыг маш сайн хадгалав:

АӘ БВ ГҒ Д ЕЁ ЖЗ ИЙ КҚ Л М НҢ ОӨ П Р С Т УҰ Ү Ф Х Һ ЦЧ ШЩ ЪЫ ІЬ Э Ю Я.

Хос суваг гэдэг нь хоолойны угаар эхэлсэн үг, изгүр угаар дуудагдаж дуусахыг, амны үзээр (өнөөгийн шарилжтай хэлээр-үзүүрээр) эхэлсэн үг, изгүр үзээр дуудагдаж дуусахыг хэлнэ. Үүний тулд Аманжолов угын гол хоёр гийгүүлэгч Қ, Ғ-г үзийн К, Г-тэй хослуулжээ.

Угын гийгүүлэгчтэй нийлэх гол дөрвөн эгшиг А,О,Ұ,Ы (угын гийгүүлэгчийг дагаж буй учир хүссэн хүсээгүй хатуу дуудагдана)-ийг изийн гийгүүлэгчийг дагах дөрвөн эгшиг Ә,Ө,Ү,І (үзийн гийгүүлэгчийг дагаж зөөлөн эгшиг буй учир зөөлөн дуудагдана-өөр зам байхгүй)-тэй хослуулав. Бусад гийгүүлэгч эгшгүүд саармагт тооцогдно.

Одоо Аманжоловын тэмдэгтээр “угын" гэдэг үгийг бичхээр “ҰҒЫН” (100 хувь угын дуудлага) болно. “Үгийн” гэдэг үгийг “ҮГІН” гэж бичдэг (100 хувь үзийн дуудлага) болно. Бичгийн алдаа гаргах бараг боложгүй, хэлнийхээ мөн чанарт тэмдэгт зассагдсан учир.

Эх бичгээ сэрээсэн хүний хувьд С.А.Аманжоловын хийсэн ажлыг эх бичиг болон Монголын нууц товчоотой харьцуулаад энэ хүн казак үндэстний төлөө ямар их сэтгэл гаргав гэдгийг мань гүнээ билрэв. Ц.Дамдинсүрэн өөрийн хэлний мөн чанарыг огт билэрсэнгүй орос хэлний мөн чанарт зассан орос тэмдэгтэн дээр Ө, Ү үсгийг аван шууд монгол төрийн бичиг үсэг болгов. Орос хэлний бүх гийгүүлэгч үзийн дуудлагтай учир угаар дуудах бүх гийгүүлэгч түүх болон алга болов. Мань монгол хүн учир өвөг дээсийнхээ бичээсийг латинаар галиглахаас цээрлэн орос тэмдэгтээр хүссэн хүсээгүй галиглаж сууна.

Хадны бичигт “хаан” 𐰴‏𐰍‏𐰣‏ гэдэг изгүр угын дуудлагаар бичигдсэн бөгөөд изээр нь салгахаар хүн 𐰍‏𐰣+их 𐰴‏ буюу “Их хүн”-“Ик күн” мөн “Ах хүн” “Ак күн” болно. Аль алинаар нь бичээд угын дуудлагыг үзүүрийн дуудлагаар эс орлуулна. Угын дуудлагыг орос үсгээр эс дуудна.

Харин “сэнгүн” 𐰾‏𐰭‏𐰈‏𐰤‏ гэдэг изгүр үзийн дуудлагаар бичигдсэн бөгөөд изээр нь салгахаар күн 𐰏‏𐰈‏𐰤‏ син 𐰾‏𐰤‏ буюу “сайн” “күн” болно. Уг изгүрийг орос кирилээр буулгаж болно. 𐰭‏-орос кирилээр “нг” гэж хоёр үсгээр тэмдэглэж байхад Аманжолов Ң үсгээр орыг нь зөв олов.

Нэгэн өдөр монголд ирсэн бүлэг киргиз нөхдөд киргиз тольд буй хүннү-монгол үгсийн утгыг тайлбарлахад тэд маш их цочив. “Чи манай хэлний зарим үгсийн утгыг маниас сайн мэдэж байна тэгэхдээ танай монголчууд дандаа урдуураа йатольдоод (яриад) байна” гэж өгүүлэхэд мань юу хариулахаа тэр үед мэдэхгүй байв. Одоо хариултыг мануус мэднэ.

Далан жилийн өмнө Ц.Дамдинсүрэн гэдэг ах мал гаршуулж эхлэх он цагаас бүрэлдэж, зургаан мянга гаруй жил живхэрч ирсэн, НТӨ бичиг үсэг дагуулсан бидний хос сувгын хэлний угын сувгыг огтолсноор өдгөө мануус дан сувагтай, дандаа урдуураа авиалдаг үндэстэн болов. Хос сувгаа гээснээр монголчууд юу алдав? Уг асуултын хариуг бүрэн ухаарч дуусаагүй ч зах зухаас нь хэлэх хэдэн үг маньд байна. Хос суваггүй болсноор өнөөгийн монголчууд “тайлбар” угаар “өгүүлбэр” үзээр дуудагдаж буй энэ хоёр үгэнд орсон “бар” “бир” нэг үг гэдгийг мэдэхээ больсон гэх жишээтэй болов. Манай хүннү-монгол бичигтэй хадны бичээсэнд нэг үг угаар үзээр тас өөр үсгээр тэмдэглэснийг харийн ганц ч эрдэмтэн үл билрэв (энэ тухай нийтлэл 8,9-өөр хүргэсэн). Монголын нууц товчоог мөн хос сувгаар галиглав. Казак хэлд хос суваг байгаач өөр системтэй хэлний үгстэй холилдсноор нэг үг хос сувгаар урсахаа болив. Дамдинсүрэнтэнгүүд манай хос сувгийг албан ёсоор үгүй болгосон ч монголчуудын айтолинд (ярианд) цөөрч буй хэдхэн үгсээ хос сувгаар урсгасаар байна: гатлан-гэтлэн, дугаар-дүгээр, бир-бар, хас-хэс, манай-миний, зуд-зүд, ах-их гэх мэт. Хос сувгийг үгүй болгосноор Ц.Дамдинсүрэн хүннү-монгол хэлийг элгээр нь хэвтүүлэв.

Яагаад манай хүннү өвөг дээдэс хаана ч байхгүй өвөрмөц бичигтэй байв? Яагаад уйгур өвөг дээдэс хаана ч байхгүй өвөрмөц бичиг нэвтрүүлэв? Тэд бусдаас анги бичиг үсэгтэй байж бичгээрээ гоёхыг эрмэлзэв үү? Хариулт ганц. Мануус шиг хос сувагт хэлтэй үндэстэн байхгүй тул хэлнийхээ мөн чанарт тэмдэгтүүдийг захируулсанаар хаана ч байхгүй өвөрмөц бичиг үсэгтэй болсон учир ийм юм. Үүнийг үл билирсэн Ц.Дамдинсүрэн монголчуудаар орос тэмдэгт тэврүүлэв, үүнийг билирсэн С.А.Аманжолов өөрийн хэлийг кирил тэмдэгтээс дээгүүр эрхэмлэн уг тэмдэгтийг чадахаараа сайн засан оруулав. Угын сувгаа огтлуулсанаар монгол хэл үгүй болж цоо шинэ дамдинсүрэн хэл бий болов. Өнөөдөр хадны бичээс болон нууц товчооны үгсийг галиглан хүргэхэд монголчууд энэ манай хэл биш казак хэлтэй их дөхүү юм гэх юм. Хэлээ огтлуулсан өнөөгийн монголчууд “манай өвөг дээдэс над шиг авиалах ёстой” гэж боддог нь өндөглөгч тахиа “шувуу нисдэггүй, өндөглөх ёстой” гэдэгтэй адил болно. Хэлээ огтлуулсан монголчууд өвөг дээдсийнхээ эх сурвалжуудыг үгүйгэх болов.

Өдгөө мануусд хоёр сонголт байна.

Нэгт: Дамдинсүрэн хэлээ хөгжүүлэх, хоёрт: Хүннү-монгол хэлрүүгээ шилжих. Сонголт нэгийн тухай охор өгүүлье: Угын суваг үгүй болсоноор үзийн сувагт хэт ачаалал ирсээр үгс хоорондоо хутгалдан замхарч буйг харуулсан тод жишээ: Монголын нууц товчоонд гарах “хүү” угын “хүн” үзийн дуудлагаар галиглагдсан боловч Дамдинсүрэнгийн тэмдэгтээр үүнийг ялгах боломжгүй тул “хүү” гэдэг үг “хүн” гэдэг үгэнд орон алга болов. Хүн-хүүхэн (жийргэвч Г-тэй) нэг үг болно. Хүүхэн-хүүхэд ганц олон тоонд буй нэг үг болно. Дамдинсүрэн хэлээр хүүхэн-эмэгтэй хүн болж, хүүхэд-ганц тоонд буй балчир болов.

Аманжоловын кирилээр хүү- ҚОҰ, хүн- КҮН болно. Уг хоёр үг хүйс заахгүй.Танайх хэдэн ҚОҰдтэй (балчир настаны тоо асууж буй) вэ? Танайх хэдэн күхэдтэй буюу хүүхэдтэй (өрхийн тоо асууж буй) вэ? Хариулт: Манайх ганц хүүхэдтэй. Энэ бол шарилж хариулт болно. Ганц хүнийг олон тоогоор үл илэрхийлнэ. Өнөөдрийн “хүүхдүүд” гэдэг үгэнд олон тооны дагвар давхар орсноор шарилж үг болмуй. Тооны алдаа бол зүй тогтолыг үгүй хийснээс болов. Угын сувгын гийгүүлэгч байсан бол “ҚОҰ”-“хүү” гэдэг үг “хүн” гэдэг үгэнд үл замхрах байв. Аливаа хэлний мөн чанар, зүй тогтол бичиг үсэг үүсэхээс өмнө үүссэн тул бичиг үсгийг нэвтрүүлэхдээ хэлнийхээ мөн чанар, зүй тогтолд захируулдаг тухай нийтлэл 8, 9-өөр өгүүлсэн.

Ц.Дамдинсүрэн эсрэгээр орос тэмдэгт, орос дүрмээр монгол хэлний мөн чанар, зүй тогтлыг захирав. Ингэснээр цоо шинэ дамдинсүрэн хэл бий болов. Өдгөө дамдинсүрэнтэнгүүд хэлнийхээ мөн чанарыг гээж, зүй тогтолоо эвдэлсэнээр нийгэмд буй хэлний гажуудлыг засан залах чадваргүй болжээ. Өдгөө тэд орос гучин таван үсгээр монгол үгийг яаж сайхан бичих тухай л боддог, гучин таван шавьтай “бүжгийн” багш нар болжээ. Өөрийн мөн чанар, зүй тогтол байхгүй дамдинсүрэн хэл үржих хурдаар гашилж байна.

Хоёр зуун жилийн дараа манай угш мануусийн бичиж үлдээснийг уншаад үл ойлгоно. Мануус дамдинсүрэн хэлтэйгээ байх юм бол хоёр зуун жилийн дараа казак хэл хүннү-монгол бичигтэй хадны бичээс болон нууц товчоотой хамгийн ойрхон хэл болон үлдэнэ. Хэрэв хадны бичээсээ алдъя гэвэл, нууц товчоогоо алдъя гэвэл, газар усаа алдъя гэвэл дамдинсүрэн хэлийг дагъя. Алдах юмгүй болъё гэвэл дамдинсүрэн хэлтэйгээ байцгаая. Сонголт хоёрын тухай охор өгүүлье: Хүннү-монгол хэл бол Х.Баттулга ерөнхийлөгчтэй гурван сая гаруй монгол биетэн ба харьд буй олон сая монгол биетний хэл гэж тодорхойлбол мань үгүй гэж хэлнэ. Хүннү монгол хэл нь өнөөгийн байгаа бүх монгол биетнээс тоогоор тоймшгүй их биеэ орхисон өвөг дээдсийн минь хэл, тоймшгүй их биеэ олох үр хойчисийн минь хэл болно.

Хүннү-монгол хэл маань зөвхөн өнө цагийн хэл биш мөн узай, ирэх цагийн хэл болно. Хүннү-монгол хэлрүүгээ шилжин орох нь мануусаас гадна мал ахуйтан хүннү өвөг дээдсийн минь зарим угш тариалан ахуйн перс, орос болон латин хэлтэй үндэстнүүдтэй гүрэлдсэнээр шинээр бий болсон олон улс үндэстнүүдэд хэлнийх нь хүннү-монгол хэсгийг сэргээхэд ач холбогдолтой. Монгол хэл дэлхийн соёл болон геополитикийг тодорхойлдог том хэлүүдийн дунд орох ёстой.

Яаж шилжих үү? Нэгт: Угын сувгыг нээх загвар гаргах. Орос тэмдэгтээс кирил тэмдэгтрүү шилжих төлөвлөөгөө гаргах. Аманжоловын кирилийг засалт сайн боловч оновчтой нь биш болно. Хоёрт: Дамдинсүрэн дүрмийг монгол дүрмээр солих. Монгол дүрэмний загварыг гаргах. Монголын нууц товчоо, хадны бичээс, Диван Лугат үүнд ул болно. Нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах. Ийм урьдчилсан ажлууд хийгдэх ёстой. Жинхэн монгол дүрэм монгол хүний оюун бодлыг сааруулах биш хурцлах ёстой. Хэл зөвхөн бидний сэтгэж бодсоныг хүргэдэг хэрэгсэл биш, сэтгэл бодлыг бүрэлдүүлдэг чухал хэрэгсэл. Мануус дамдинсүрэн хэлтэй нь үнэн, мануусын хойчис үндсэн хэлтэйгээ байх ёстой.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Sergelen International Expedition.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Mymborp
2022-05-08 · 46.161.11.6
https://newfasttadalafil.com/ - cialis without a doctor's prescription You can walk once your health care provider says it is okay to. Viagra Listino Prezzi Eursts <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> urea Major nitrogenous waste excreted in urine. Gnwixk https://newfasttadalafil.com/ - buy cialis online overnight shipping Lynjfq Buy Brand Viagra Us
Whejumb
2022-10-23 · 37.139.53.40
TMEM16A expression is upregulated via transcriptional regulation, epigenetic regulation and microRNAs in cancer <a href=http://buylasixon.com/>lasix price</a> Parameter estimate was age specific
avedgeJet
2023-01-07 · 37.139.53.30
These people have been left behind by the American Dream <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis generic online cheap</a> One fan stated, Too many emojis
dawlEvala
2024-06-30 · 37.139.53.167
Black Cohosh, a menopausal remedy, does not have estrogenic activity and does not promote breast cancer cell growth <a href=https://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>where to buy cialis online forum</a> Avoidance of common allergic triggers food, environment, psychosocial stress, and or chemical allergens is also helpful in many patients