Шанью гэдэг үгийг Жангар гэж сэрээсэн нь
Манай Батмөнхийн Батжаргал Дунд орны эх сурвалжаас Шанью гэдэг үгийг Жангар гэж сэрээсэн нь үндэсний эх сурвалж судлалд гарч буй том дэвшил болов.
1064 0

Бид Жангар гэдэг нь Перс үг гэж харийхныг олон жил даган баясав. Эх сурвалж сэрхэд аливаа таавар, таамаг замхарна. Жангар домог нь аль цаг хугацаанаас, хэнээс бидэн ирэв гэдгийг бид мэдэх болов. Жангар нь Модун болж байна.

Шаньюйн гэж Жангар гэсэн үг дээ

《说文解字》,“Шуо вэн жэ зи” буюу “Хятад үсэг,утгын тайлбар”, бас “Шуо вэн” гэж товчилж нэрэлдэг. Зохиогч нь Зүүн Хань улсын үеийн Шү сэн(许慎) . Хятад үсэг дэхь дүрс хэлбэр, бичилгээ зурлага, эх үүсвэрийг системтэйгээр судласан анхны ном бөгөөд Хятад үсгийн хамгийн эртний толь бичиг болно. Анх номыг Хань улсын Нэ дигийн Юн Юань 12 он (100 он)-оос Ан дигийн Жан гуангийн 1 он (121 он) хооронд бичсэн бөгөөд хожим алдагдсан. Сүн улсын Таи зонгийн 3 он,эзэн хааны зарлигийн дагуу Шү шүан (徐铉Xu xuan), Жү зон зэн(句中正Ju zhong zheng), Гэ туан (葛湍ge tuan), Ван вэи гонг(王惟恭) нар хянан засварлаж,30 боть болгон хуваажээ.

上古音,Эртний Хятад хэлний судлал салбарт дээд эртний болон дунд эртний үеийн гэх хоёр төрлийн ангилал байдаг, дээд эртний Хятад хэлний дуудлага гэж Хятадын Барууны Жоу улсын эхэн үеэс Хань улсын төгсгөл хүртэл 1200 гаруй жилийн Хятад хэлний дуудлагыг хэлнэ. Энэ судалгаа нь Шведийн Klas Bernhard Johannes Karlgren(1889—1978), Канадын Edwin George Pulleyblank (1922-2013.4.13 )болон Хятадын Ван Ли(王力1900-1986), Ли Рунг(李荣1920-2002), Шао Рунг фэн (邵荣芬1922- ), Жэн Жан Шан фанг(郑张尚芳1933-2018.5.19), Пан у юнь (潘悟云1943- ) гэх мэт судлаачдын судалгааны үр дүн дээр суурилдаг. Бид энэ систем (Эртний Хятад хэлний дээд эртний дуудлага сэргээсэх систем)-ийг ашигласан болно.

1. 单 гэсэн үгийг эрт дээр үед 單 гэж бичидэг,chan,shan,dan гэсэн 3 дуудлагатай. Дуудлагын 3 хувилбартай байгааг хятад түүхчдээс уг хүннү үгийн дуудлагыг оновчтой барьж чадаагүй, мөн хятад түүхчдийн өөрсдийнх нь нутгийн аялганы зөрөөнөөс болсон гэж үздэг. гэхдээ单于 (chan yu) гэх үед shan yu,dan yu гэж уншаагүй гэдгийг тодорхойлох нь зүйтэй.

2. 单于 (chan yu) гэсэн үгийн Хятад хэлний дээд эртний дуудлага сэргээлтээр бол Djan/djanʔ djans/ ɢʷa байна. Өөрөөр хэлвэл单(chan) гэж уншихад Djan/djanʔ djans/ гэж сэргээн уншигдаж байна.

3. 单(chan)-тай ижил дуудлагатай禅(chan) үсгээр жишээлбэл Хятадын Хань улсын үед Санскрит үг jana Хятадад нэвтэрснийг нь "禅那" гэж орчуулаж байсан (мэдээжийн хэрэг, энэ нь галигчлан тэмдэглэсэн үг, эртний Санскрит хэлтэй маш төстэй Пали хэлээнд jhàna гэдэг) бөгөөд хожим нь товчлоон "禅"гэж тэмдэглэх болов.

4. "禅" (chan) гэсэн үгийн дуудлага:“Хятад үсэг, утгын тайлбар”-д chan/shan/, “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д diën/diëns/, Миннаны аялгуунд sian ,Гуан жоу аялгуунд sim/sin/, Кэ жиа аялгуунд sam/sien/болно. Хятад хэлний дээд эртний дуудлагаийн сэргээлтээр бол djan/djans/байна . өөрөөр хэлбэл, "禅" (chan) гэсэн үгийн дуудлага нь ja(jhà) болно.单(chan) гэсэн үгийн дуудлага мөн адил байна.

5. 于yú –г ga(га) буюу gu(гу) гэж сэргээн уншигдаж байна.

6. Эртний Хятад хэлэнд r(р) гийгүүлэгч байхгүй. r(р) авиа тохиолдсон үед хэлэхгүй буюу хасдаг. тиймээс ga(га)буюу gu(гу)-н ард r(р) аялга байх ёстой. Бүтэн утгаас нь хэлвэл单于(chan yu) гэдэг нь жангар хэмээн сэргээн уншиж байна. Эртний санскрит хэл, Перс хэл дээрх Jahangir, Монгол хэл дээрх Jangar гэдэг нь ижил утгатай, хоёулаа "дэлхийн эзлэгч" гэсэн утгыг илэрхийлдэг байна .

Битигч Батмөнхийн Батжаргал

Шанью-Жаңгар-Жаңгур

Манай докторант Батмөнхийн Батжаргал Дунд орны эртний үсэг тайлдаг системыг судалсны үр дүнд Шанью гэдэг үгэнд орох 单于 үсгийн дуудлагыг сэрээв. СИЭ дотор Дунд орны эх сурвалж дээр ажилдаг (ажилладаг) нэгэн нь байна. 1400 жилийн тэртээх эх сурвалж дээр ажилдаг нэгэн нь байна. Батжаргал нь 单 уг үсгийг тухайн үед “шан” биш “жан” гэж дуудажу байсныг тогтоов. Харин 于 үсгийг “ью буюу йү” биш ga(га) буюу gu(гу) гэсэн хувилбараар дуудажу байсныг тогтоов. Ингээд Жангаг, Жангар, Жангук, Жангур хувилбаруудаас Жангар болон Жангур гэдгийг эх сурвалж судлаач хүний хувьд мань сонгов.

Жангар энэ үгний “н” “ng” гэж дуудагдаж байна. Кирил үсэг биш оросын үсэг импортлосон Ц.Дамдинсүрэн манай “ng” дуудлага агуулсан үсгийг үгүй хийв. Үсэг үгүй болсон ч уг дуудлага энэ өдгөө байсаар байна. Тэгэхээр “ng” дуудлага агуулсан үсгийг хальмаг “ң” үсгээр дуудахаар Жаңгур, Жаңгар болно. Энд нэг зүйл анхааруулахад ардын сургууль үгүй болсноор олон үгний дуудлага зөнгөөрөө дуудагдах болов. Үүний нэг жишээ нь МНТ гардаг дайсун (дай-дайтах+сун олон тоонд буй цэрэг гэсэн үг. Энэ тухай урьд тайлбарласан болно) гэдэг үг энэ өдгөө дайсан болжээ. Үүнтэй ижил Жаңгар биш Жаңгур

Ингээд Жаңгур энэ үгэнд морфологийн задаргаа хийе.

Жаң+гур гэсэн хоёр үгнээс бүрдэж буй изгүр байна.

Эхэлж шууд нүдэнд тусаж буй нь “гур” болно. Гур үгын гүр үзийн дуудлага болно. Уг үг хураах, нийлүүлэх, цуглуулах гэсэн утгыг агуулна. Гүр хаан, эзэнт гүрэн, гор, хур энэ бүх үгс хур гур гэсэн үндэстэй. Энэ үг 1300 орчим жилийн урьдах Тонуйкукын бичээсэнд оржээ. Энэ үгийг баталгаат эх сурвалж Диван Лугатад 3266 “кур-цуглуулах, тогтоох” гэж бичжээ.

Жаң гэдэг нь хүн хэлний зүй тогтлоор Йаң,Таң гэж дуудагдана. Өвдөх-өвсөх, гутрах-гуцрах, зүрх-йүрх гэдэг шиг. Энэ тухай өгүүлсэн болно.

Диван Лугатад Жаң гэж алга. 6496 “Йаң –ялах, дийлэх” гэжээ.

6491 “Таң-боох, уях” гэжээ. Тэгэхээр Жаң+гур гэдэг нь ялж гүрэх, уяж гүрэх гэсэн утга агуулж буй. Эндээс саяханы шанью болон энэ өдгөө утгыг нь сэрээсэн жаң+гур нь овог аймаг нэгтгэгч гэсэн утга агуулж буй үг болж байна. Модун жаңгур гэдэг нь овог аймгийг ялан хураагч гэдэг утга юм байна. Жаңгур нь хүн үг болно.

Сяньби аймгаас их хүн, ак хүн буюу Каган гэдэг үг мал аж ахуйтны нийгэм байгууламжинд жаңгур гэдэг үгийг оролжээ. Энэ тухай Фан. Э “Хожуу Хан улсын бичигт”-ээ бичжээ. Ру ру нь Сяньбитэй ижил Дунху гаралтай тул каган гэдэг үгийг тэд хэргэлж байсныг “Умард төрийн түүх Түрэг Тэлэ”-гээс ухаж болно.

Бид жаңгур гэдэг үгний морфологийн задаргааг хийж утгыг нь гаргав.

Жагарын тууль гэж сонсоогүй хүн байхгүй. Тэгэхээр тууль гэдэг үгийг тайлбарлая. Тууль толь нэг үг болно. Толь бичиг гэдэг нь өгүүлж буйг бичих буюу ам яриа бичиг гэсэн утга. Тууль гэдэг нь хөг оруулан амаар өгүүлэхийг хэлнэ. Тууль буюу толь гэдэг үгний утга ийм болно. Тууль нь бичиг үсэггүй үед эсвэл бичиг үсгээ дөнгөж нэвтрүүлж байх үеэс эхлэлтэй. Өнөөдөр Цэдэнбал даргын тухай тууль, Чингис хааны тухай тууль, Түмэн хааны тухай тууль байхгүй, байх ёсгүй. Бичиг үсэг гарсан нөхцөлд тууль байх ёсгүй. Энэ нь онгоц, галт тэрэг бий болчоод байхад Москва руу үхэр тэргээр явсантай ижил. Жангарын тууль нь эх эртний буюу Модун шанью буюу Модун жаңгурын тухай өгүүлж буй гэж үзэх хэл зүй, утга зүйн үндэслэл бий болов. Дараа манай Жангар судлаач Батжаргал Жангар туулийн утга нь жижиг хальмаг, торгууд овгуудын хэмжээнд байна уу? Их гүрний хэмжээний утга агуулгатай юу гэдгийг өгүүлэх болно.


Хэдэн цагийн өмнө Батжаргал бид хоёр уулаар бэдрэв.

Батжаргал яагаад шанью гэж монголчууд дуудах болсныг гайхаад байв. Дунд орон сүүлийн 2000 гаруй жил бичиг үсгээ чанд сахиж ирлээ гэж тэр өгүүлэв. Чанью, жанью гэж дуудахаас шанью гэж дуудахгүй. 40-50 онд Хятад улсанд (Дунд оронд) очиж суралцсан монголчууд ингэж буруу хөрвүүлсэн байж магад гээн тэр өгүүлэв. Хэн ийм хөрвүүлэг хийснийг тэр сонирхоод байв.

Мань учир юунд буйг шууд билэрэв. Асуудалд манайханд биш ЗХУ-д байжээ. Сыма Цяни Түүхэн тэмдэглэлийг 1885 он, 1956 он,1956 онуудад орос хэлрүү хөрвүүлэн нийтэлж байжээ.

Орос хэлээр :“У шаньюя был старший сын — наследник по имени Маодунь. Позднее у шаньюя от любимой яньчжи родился младший сын, ...” гэж бичжээ. Тэгэхээр шаньюя буюу шанью нь оросоос ирсэн дуудлага. Шанью нь орос дуудлага буюу мануусын дээдэс ингэж дуудаж байгаагүй болов уу.

XIII зуун Цончин Бумбыг залах Чингис хааны зарлигаас “Chuo geng lu” буюу “Тариалах зуурын тэмдэглэл” номондоо Тао Жонг Уй ишлэл буулгажээ.

“Тэнгэр илбэрлээр (Ил барьсаар = улс өгсөнөөр) эрхэм хүндийг олов. Өмнөөшөө Чао Сун улс хүрнэ, барууншаа Хуй хэ-тай хиллэнэ. Зүүншээ Ша Ши И бүгдийг харьяат болгов. Тайлбар: урагшаа Сүн улс. Барууншаа Уйгур буюу өнөөгийн Шинжаан, Зүүншээ Солонгос.

Бодохоор манай жаңгурын төрд 1000 жил 100 үеээс нааш ийм юм болоогүй ажээ”. Чингис хаан хожмын ЗХУ-ын дуудлагыг эс мэдэх учир манай шаньюгийн төрд биш манай жаңгурын төрд гэж хэлсэн болов уу.

Зарим судлаачид Жаңгур туулийг XVII зуунд холбоно. Бичиг үсэг гарсан үед тууль буюу толь гэж байх ёсгүй. Жаңгурын тууль нь он тооны дөрөв дэхь мянган аа нүүрэлж буй, дээдсээс минь үеэс үед өвлөгдөн ирж буй манай ариг соёлын өв. Жаңгурын тууль болон бусад туулийг өнөөгийн Стамбулын туркууд, узбекууд, хасгууд эс хайлна. Яагаад гэвэл тэд хэзээ ч Өтүгэнд байсангүй. Жаңгурын тууль нь өнөөгийн монголчуудыг хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй гэдгийг нотолж буй манай соёлын өв болно. Жаңгурын тууль нь манай Тулгар төртэй шууд холбоотой байжээ гэдгий одоо л нэг билэрч байна бид.


Жаңгур 单于 гэдэг ханз үсэгний задаргаа. Үүнийг үгүйсгэж чадах хан хэлтэн байна уу?

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...