Үндэстэн нь хэлнийнхээ ундаргыг тогтоох үүрэгтэй.
“Үндэстэн - дундын хэлтэй, эртний түүх, угсаа, зан заншил, ёс нэгтэй, үүсгэсэн төртэй, эзэмшил газар устай бүлэг хүмүүс” гэх тодорхойлтыг “үндэстэн” үгний утгыг олон улсад хэрэглэх “нэйшин” (nation) ухагдахуунтай харьцуулсны үр дүнд нь СИЭ ТББ гаргав.
“Хэлнийнхээ ундаргыг олсон улс үндсээ тогтооно”.
Үндэстэн ухагдахуунд орших хамгийн чухал үзүүлэлт бол дундын хэл юм байна. Хэлний ундаргыг олсон улс үндсээ тогтоодог юм байна.
Хүннүчүүдийн хэл нь өнөөгийн бидний хэлний дээд мөн гэдгийг та бид тогтоож чадах юм бол бид өөрсдийгөө Хүннүгээс үүсэлтэй хүн үндэстэн гэж өгүүлэх бүрэн эрхтэй болно. Ийм боломжийг бид нээх үүрэгтэй.
Хүннү төрөөс урьд оршиж байсан тэдний дээд Шань-рун, Шянь –юнь, Хүн-жоу гэх төр улсын нэр л эх сурвалжид тэмдэглэгджээ. Харин эдгээр төрийн түүхийг баримтжуулсан бичгэн эх сурвалж өдгөө бидэнд байхгүй билээ. Төр улсын баримтжуулагдсан бичгэн эх сурвалжид тухай ард түмний гарал үүсэл, удирдагч нарынх нь намтар, залгамж үе, гол үйл явдлууд, хоорондын зөрчил, тэдний ахуй соёл, үсэг бичиг, зан үйл гэх мэт олон чухал тэмдэглэл ордог. Харин ийм бичгэн эх сурвалж Хүннү төрөөс эхэлжээ. Эртний хэлээ хайх СИЭ ТББ-ын судалгаа мөн Хүннү төрөөс эхэлнэ.
Хүннүчүүд өөрийн бичиг үсэгтэй байсныг гэрчлэх тэмдэглэл Хань төрийн “Давс төмрийн зөвлөлдөөн” бичигт, Тан улсаас бичсэн “Умард төрийн түүх” бичигт баримтжуулагджээ. Харамсалтайн Хүннү төрөөс үлдээсэн тэдний үсэг бичгийн баримт одоогоор бидэнд байхгүй. Бу өдгөө юу үнэн, энэ үнэн.
Бидэнд байгаа баримт:
Хань төрийн үеийн олон баримт өнөө Дунд оронд байна. Эдгээр баримтанд Хүннү төрийн 200 орчим үгийг ханзаар галиглаж үлдээжээ. 200 орчим ханзаар галиглаж үлдээсэн үгс манай түүхийг уртасгах үгүйг шийдэх түүхэн ач холбогдолтой гэдгийг та бид ухаарах ёстой.
Эдгээр түүхэн чухал 200 үг дээр ажилласан хүмүүсийн тухай товч түүх өгүүлье.
Японы судлаач Ширатори Куракичи 白鳥庫吉 (1865-1942) арван долоон Хүн хэлний үгийг сонгож тайлбарлав. Эдгээр Хүн хэлний үгийн хоёр нь өнөөгийн Монгол, хоёр нь өнөөгийн Түрэг, гурав нь өнөөгийн Тунгус, нэг нь Түрэг-Монгол хэлний, дөрөв нь Монгол-Тунгус хэлний, тав нь Түрэг-Монгол-тунгус хэлэнд хамааралтай болохыг тогтоожээ.
Тайлбар: Ширатори Куракичи 白鳥庫吉 (1865-1942) Хүн хэлний аялга бүрийг бие даасан хэл гэж тухайн үед үзэж байжээ. Түрэг төр, Уйгур төрийн хадан бичээсээ сэрээсэн СИЭ ТББ удахгүй уг цувралынхаа “Хэлний түүх” хэсэгт Ширатори Куракичи-ийн Хүн хэлийг хэрхэн ангилсанд тайлбар хийнэ.
Хятадын судлаач Фанг Жуанг Юү 方壮猷 (1902--1970) хорин нэгэн Хүн хэлний үгийг сонгож тайлбарлав. Эдгээр Хүн хэлний үгийн арван нэгэн үг нь өнөөгийн Түрэг, арван хоёр үг нь өнөөгийн Тунгус, хорин үг нь өнөөгийн Монгол хэлний үгстэй төстэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Тайлбар: Фанг Жуанг Юү 方壮猷 (1902--1970) Хүн хэлний аялга бүрийг бие даасан хэл гэж тухайн үед үзэж байжээ. Түрэг төр, Уйгур төрийн хадан бичээсээ сэрээсэн СИЭ ТББ удахгүй уг цувралынхаа “Хэлний түүх” хэсэгт Фанг Жуанг Юү -ийн Хүн хэлийг хэрхэн ангилсанд тайлбар хийнэ.
XX зууны эхэн үеэс Хүн хэлний судалгаанд Япон, Хятадын судлаачид нилээд амжилттай ажиллажээ. Эдгээр судлаачид голдуу Дунд орны эртний бичгэн эх сурвалж дахь ханз үсгээр галиглан тэмдэглэсэн, утгын орчуулгатай Хүн хэлний үгний дуудлагыг сэрээж, сэрээсэн дуудлагадаа Хүн хэлний дорно, төв, өрнө аялгаас үг олж дүйцүүлжээ. Ханзаар галиглагдсан хүн хэлний үгийг эртний дуудлагаар сэрээх нь ханз үсэг сайн мэдэхийн учир. Сэрээсэн дуудлагаа хүн хэлээр тайлах нь ханз үсэг сайн мэдэхийн учир биш, хүн хэлээ сайн мэдэхийн учир болно. Ийм учир СИЭ судлаачид дээрх судлаачдын ажлыг нягталана.
2013 оны 12-р сард Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн Өвөр Монголын судлаач, профессор Учралтийн “Хүн хэлний судлал” хэмээх тусгай сэдэвт бүтээл нь сүүлийн жилд Хүн хэлний судалгааны тухай хамгийн шинэ бүтээл болно. Уг номдоо зохиогч Хүн хэлний тавин долоон үгийг сэргээн уншиж тайлбарлажээ. Учралт профессорын уг ном кирил үсгээр Улаанбаатар хотноо 2015 онд хэвлэгджээ. Профессор Учралт Хүн үндэстэн монголчуудын хэл судлалд том хувь нэмэр оруулжээ.
Батмөнхийн Бартжаргал БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Шинжаан Багшийн их сургуулийн Монгол хэл, уран зохиолын анги дүүргэсэн нэгэн. Өнөө докторант.
“Дунд оронд өнөө маш олон хэл оршиж байна. Төр солигдох болгонд ханз үсэг нь биш дуудлага нь солигдож байжээ. Ийм учир энэ зууны эхнээс Хань хэлний дээд эртний, дунд эртний дуудлагыг хятад болон европын судлаачид Хань төрөөс урьдах бичгэн эх сурвалж, тэр дундаа шүлэглэлт олон ном, мөн эртний ханз үсгийн дуудлага галигыг тэмдэглэн үлдээсэн баримтуудыг эрчтэйгээр судлах ажил эхэлүүлэв. Энэ судалгаа эрчимтэй өнөө өрнөж, дээд эртний, дунд эртний ханз үсгийн дуудлага эрчтэй сэрж байна” гэж Б.Батжаргал өгүүллээ.
Батжараглын өгүүлснийг 匈奴Сюннү гэх ханз үсэг дээр тайлбарлая.
匈奴 энэ ханз “Хятад үсэг, утгын тайлбар” толиор Сюннү; Дунд орны эртний Миннан дуудлагаар Хионг ло; Дунд орны эртний Гуан жоу дуудлагаар Хүнг нөү (Хүннү); Кэ жиа аялгаар Хиун лү (Хун лү). Сюннү нь Дунд орны ханз үсэгний орчин үеийн дуудлага юм байна.
Хүннү гэх үг бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирэв. Хүннү гэх дуудлага Гуан жоу дуудлаганд хадгалагджээ. Ингэж ханз үсгээр галиглагдсан Хүннү төрийн үгийн дуудлагыг сэрээдэг юм байна. Нэг үгээр хэлбээс ханз үсгээр галигласан Хүннү төрийн үгийг орчин цагийн ханз үсэгний дуудлагаар сэрээж үл болно.
Б.Батжаргал 190 гаруй хүн үгний эртний ханз үсэг дэх дуудлагыг дээрх судлаачдын толиор амжилттай сэрээж байна.
Ингээд зарим
- Шанью 说文解字 – Жангар;
- "屠耆" (tu qi) – төрч;
- 胡邪 ɡaː ljaː/laː- гал;
- 休兰 qʰu ɡ·raːn – хуурай;
- 亭独 deːŋ doːɡ - дээд;
- 万氏 mans /mɯːɡ/ - мөнх;
- 去特若 kʰaʔ/kʰas/ - хатант;
- 伊陵 qlil rɯŋ – их, ил; гэх мэт 190 гаруй үгс дээр Батжаргал ажиллаж байна.
Манай ухагчид мэргэжлийн хань хэлний хүмүүс биш тул уг үгийг тайлсан хэл зүйн аргачлалыг нь орхиж зөвхөн судалгааны үр дүнг бичив.
Ханз үсгээр галиглагдсан 200 гаруй Хүннү төрийн үгийг хүн угсаатан Учралт, Батжаргал хоёр маань ханз үсэг дэх дээд, дунд эртний дуудлага сэрээлтэнд гарч буй дэвшлийг ашиглан амжилттай сэрээж байна. Энэ нь манай хэлний дархлаа, соёлын өв юм.
Бид Хүннү төрийнхөө үгийн сангаас өнөө хэрэглэж бүй үгээ таниж байна. Энэ нь том амжилт. Үүнийг биднээс аль нэгэн гадны төр булааж үл чадна. Харин Хүннү төрийн төв аялга ямар байсныг зөвхөн тэдний өгүүлбэрийн бүтцээс гаргана. Ийм боломжийг Хүннү төрийн бичиг бидэнд олгоно. Одоогоор ийм бичиг үгүй тул ийм боломж бидэнд алга.
Ийм боломжийг VI-VIII зууны Түрэг төрийн хүн, брахми үсэгт хадан бичээс, Уйгур төрийн хүн үсэгт хадан бичээс бидэнд олгов.
Түрэг төр, Уйгур төрийн хадан бичээс нь өнөөгийн халх ястан буюу төв аялгаар, Их монгол улсын Алтан дэвтэр түүхэн эх сурвалж нь дорно умарын аялгаар бичигджээ.
СИЭ ТББ хүн үсэгт Түрэг төрийнхөө Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук, брахми үсэгт Хүйс толгой бичээс, хүн үсэгт Уйгур төрийнхөө Могой шинэ усны бичээс болон тухайн үед хамаарах бусад жижиг бичээсүүдийг амжилттай сэрээж, сургалт зохион байгуулж байна.
Өнөө Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийг XIII зуунд уг номыг бичсэн хүмүүсийн хэл зүйн мэдлэгийн түвшинд тун ойртуулан СИЭ ТББ-ын судлаачид сэрээж байна. Хаант орос, зөвлөлт улсын судлаачид Юань төрийн ордноос гарсан түүхэн номонд “Монголын нууц түүх” гэх цоо шинэ нэр хайралжээ. Уг номын эх нэр нь Алтан дэвтэр болно. Алтан Дэвтэр дэх нийт үгсийн санг Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх нийт үгсийн сан, өнөө та бидний үгийн сантай харьцуулан судалж байна. Эдгээр эх сурвалж дахь үгийн сан ижил байна.
Алтан Дэвтэр-ийн өгүүлбэр дэх тийн ялгалыг Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх тийн ялгалтай харьцуулахад хоорондоо ижил боловч орон нутгын зарим жижиг зөрүү байна. Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх тийн ялгал нь өнөө халхчуудын тийн ялгалтай илүү таарч байна.
Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх үйлийн явц, үйлийн цагийг Алтан дэвтэр дэх мөн ижилтэйн харьцуулахаар 70 хувь нь ижил байна.
Харин өнөөгийн халхуудын үйлийн явц, үйлийн цагтай дээрх судалгааг харьцуулахаар XIII зууны Алтан дэвтэр дэх дорно умарын аялга төв аялгад ямар хэмжээнд нөлөөлсөн нь маш тод харагдаж байна.
Нэгэнт судалгаа явагдаж байгаа, судалгааны үр дүн та бүхэнд очих нь тодорхой тул үүгээр тайлбараа зогсоож, өгүүлбэрийн бүтэцрүүгээ эргэн орцгооё.
Манай Түрэг, Уйгур төрийн хүн үсэгт хадан бичээс дэх өгүүлбэрийн бүтэц өнөөгийн Истамбулын туркуудын өгүүлбэрийн бүтэцтэй, үгийн сан нь, үг бүтэх аргачлал нь тэднийхээс их зөрүүтэй гэдгийг СИЭ ТББ 100 хувь батална. Истамбулын туркуудын хэл хүн үсэгт хадан бичээсийг тайлж дийлэхгүй тул тэд “эртний түрэг хэл” гэх “бамбай” ухагдахуун сэтгэн олжээ. Түрэг, Уйгур төрийн өгүүлбэр зүй нь өнөөгийн халх аялгатай ижил байна. Энэ нь популяц буюу хүн ам Өтүгэнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг хэл зүйн талаас давхар нотолж байна.
Дүгнэлт:
Энэ хүү судалгааны гол зорилго манай хэлний ундрага цаг хугацааны хувьд аль зуунд, аль төрд хамаарахыг тогтооход оршиж байв. Түрүү тооллын III зуунд үүссэн Хүннү их гүрний үгийн сангаас ханз үсгэнд галиглан үлдсэн үгийн дуудлага, үгийн утга өнөө мануусын хэрэглэж бүй үгийн сантай таарч байна.
Хүннүчүүдийн хэл нь өнөөгийн бидний хэлний ундрага мөн гэдгийг та бид тогтоож чадсан тул бид өөрсдийгөө Хүннүгээс үүсэлтэй хүн үндэстэн гэж өгүүлэх бүрэн эрхтэй болов. Мөрөн голын дундуур нь тасалж нэрэлдэггүй шиг хэлнийнхээ нэрийг XIII зууны Их Монгол төрөөр, VIII зууны Уйгур төрөөр, VI зууны Түрэг төрөөр дундуур нь тасалж нэрэлж үл болно. Манай хэл түрүү тооллын III зууны Хүннү төрийнхөө нэрээр Хүн хэл гээн нэрлэгдэнэ.
Хэл нь хаанаас ундарна тэндээсээ хүмүүс үндсээ тогтооно. Хүннү төрөөс манай хэл ундаржээ. Бид Хүн үндэстэн монголчууд болно.