Орд Балаг - Уйгур нийслэл
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №48
1246 0

Хүннүгийн зүрхэн нутаг болох Орхон голын баруун сав талд, Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорины туйрнаас баруун хойш 17 километрийн зайд эртний нийслэл Орд балак (балаг) оршино. Уг балаг нь өнөөгийн халх, бараг-буриад, жалаар, уряанхай болон Алтан уулны бүх овогуудын дээдсийн нийслэл байжээ. Орд балаг нь киад, боржгоны дээдсэд шууд хамаарахгүй. Тухайн үед хамаг монгол овогтоны дээдэс Хянган ууланд байжээ. Уг балагаар өнөөгийн монголчууд бахархах ёстой. Орд балаг ямар том хот вэ гэдгийг өнөөгийн монголчууд бараг мэдэхгүй болов уу. Агаараас уг эртний нийслэлийн газрын зургыг орчин үеийн өндөр нарийвчлалтай багажаар авжээ. Уг зурганд нийт 3200 га талбай орсон бөгөөд гуравны хоёр нь суурин (барилга-орчин цагийн хэллэгээр) хэсэг оржээ. Суурин хэсэг нь газар шорооны ажил хийгдэж суурин баригдсан хэсэг ба энэ өдгөө газрын хөрсөнд байж байна. Сууринжаагүй хэсэг хэр том байсныг өдгөө хэлэхэд бэрх. Уг нийслэл нь Их Монгол улсын нийслэл Хар-хорины сууринаас суурин хэсгээрэй 24 дахин том. Уг нийслэлийн суурин хэсэг нь өнөөгийн Дархан хотын суурин хэсгийн ултай ойролцоо. Гэр хороолол сууринжсан хэсэгт орохгүй. Учир нь ийм олон зуун жилийн дараа гэр хооролол байсан хэсэг газартай тэгшрэн харагдах болно.

Зураг1: Орд балагын 2007 онд агаараас авсан зураг.

Орд балаг нь олон давхар барилгатай сайн төлөвлөлтэй хот байжээ. Энэ бол том хот бөгөөд гадуураа том шавар далантай, гадуур нь услалтын сувагтай, тариалангийн талбай, цэцэрлэг гэх мэт том балгатад байх ёстой бүх зүйл байжээ. Барилгын дээврүүдийг шавар ваараар хийжээ. Уг балагын төв гудамжийн өргөн нь 70 метр урт нь 3 км байжээ. Уг балагын Ордон нь шаварыг тарианы иштэй хольсон зуурмагаар босгосон 12 метр өндөр хамгаалалтын ханы дотор байрлана. Хананы өргөн нь дөрвөн хүн зөрөх боломжтой байжээ. Ордон хэсэг нь 14 метр хөрсөөр булагджээ.

Зураг 2: Орд балагын Ордоны гадуур зуурмаган хана. Уг хананы өргөн ин 333 м, урт ин 400 м. Нийт ордоны талбай 133200 мкв буюу 13.3 га болно (мэргэжлийн хэмжээлтээр үзүүлэлтүүд улам нарийн болно).

Уг хотын хүн амыг гаргах аргачил хэрэгтэй байна. Уг балаг Хар хорин балгаас суурингаараа (суурин гэдэг нь барилга, хана, худаг гэх мэт хүний гараар босгосон бүх зүйл болох тухай Диван Лугатаас уншигч таньд хүргэсэн, Хот суурин гэдгийг хот барилгажилт гээн ойлгож болно) 24 дахин том гэж үзэхээр арван түмээс хол давуу хүн амтай байжээ. Монгол-Германы хамтарсан археологийн малтлагаар Ордоны хэсгээс 9 ширхэг голдоо нүхтэй боржин чулуу олдсон бөгөөд тэр нь Ордоны баганы ул болох нь тодорхой. Уг ордон 9 багантай байжээ. Ордоны тэргэд 2018 онд уг археологийн экспедиц худаг олжээ. Уг худгыг нүдээр үзсэн мань их олзуурхан экспедицийн хамт олонд урмын үг хэлэв. Цайз тодроо худагтай байна гэдэг нь буслэлтийн үед усны гачигдалгүй байх стратегийн давуу тал.

Зураг 3:Орд балгын ордоны дэргэд олдсон худаг.

“Хаан ор сууж байх үеэр ул чулуудыг (чулуунуудыг) эргүүлж тойруулан сонжсоор худаг илрүүлэв. Худаг дотор хүснэгттэй том чулуу олдож, түүн дээр (хүснэгт дээр) сийлсэн бичиг байв” гээн Ата Малик Жувейни бичжээ. Нийтлэл 45. Үнэхээр Ордоны хананы гадна талд орой хэсэгтээ Луу сийлбэртэй, “уйгур хаан” гэсэн үг орсон хадан бичгийн хугалагдсан гэхээр толгой энэ өдгөө байна. Уг хөшөөний хэмжилтийг хийн уг худган дотор багтах эсэхийг эрх жил шалгана. Герман монголын хамтарсан экспидицийн гишүүн Уламбаярын Эрдэнэбат ийм худаг өөр байх магадал их гээн маньд өгүүлсим. Харин уг худгын ёроолын банз нь радио нүүрс төрөгчийн (radio carbon dating) шинжилгээгээр түргийн үеийх байна гээн их гайхаж байсан. Уйгур Пуса буюу Бугу хаан түрг Же ли хааны дараа ор суусан. Тиймд түргийн үед хамрах нь зөв болно. Мөн У.Эрдэнэбат Хотонт сумын Хатант уулын дээр орших дөрвөлжин бунханаас мод олон Японд шинжлүүлхэд Уйгарын үе, дахин Германд шинжлүүлэхэд Уйгарын үе гээн гарсан гээн ихэд гайхан өгүүлж байв. Манай нутагт уг бунханыг Ойрдын Галдан хааны Анужин хатны бунхан гээн өгүүлдэг хүмүүсийн дам ярианд шинжлэх ухааны цэг тавив.

Орд балагын худгыг маньд үзүүлсэний дараа У.Эрдэнэбат өгүлэрүн: “Манай Чингис хаан Орхон голын савд Хар хорин хотоо байгуулсан нь мөн ухаантай алхам болжээ”. Мань хариу ингэж өгүлэрүн: “Чингис хаанд өөр сонголт эс байжээ. Хэрэйдүүд Чингис хааныг өөрсдийгөө нэгдүүлж болох хэрэгсэл гэж харж дэмжсэн болохоос Чингисийг их хаан болгон гэж дэмжээгүй. Хэрэйдийг нэгдүүлчээд өөрөө Хэрлэн голын савд балаг барин сууна гэдэг нь өөрөө өөртөө мөхлөө бэлдэхтэй ялгаа үгүй. Харин Орхон голын баруун савд хуучны том хотын туйрыг хүндлээд балагаа Орхоны зүүн сав талд байгуулжээ”.

Уг Орд балгын гол хаалга Лүн толгойг чанх харуулж барьсаныг, мөн Ордны өмнө хана нь Өтүгэнийг чанх харуулж барьсаныг У.Эрдэнэбатад газар дээр нь үзүүлэн энэ тухай тариатын бичигт бичигдсэн гээн хэлэхэд тэр их гайхав. Мөн Лүн толгойг “тайз” гээн бичсэн нь өндөрлөсөн гэсэн утга. Лүн толгойн орой дээрээс Өтүгэн харагдана. Жоохон (хэмжилт хийгээгүй) уруудахад Өтүгэн эс харагдана.

Өтүгэний тухай Монголын нууц товчооны 113-р хэсэгт: “Эрх иту Тэнгкиртэ нэрэй итжу Ик Өтүгэнэ күркэжү...” гэжээ. Уг өгүүлбэрийн хэсгийг Диван Лугтаар тайлая: ”эрх”; “тушаал гүйцэтгэх”. “Арк” угын дуудлага, “эрх” үзийн дуудлага. “соёрхох”; “амжилттай дуусгах”. “Тэнгэр маний ишим (ажлыгм) итжээ”-Тэнгэр маний ажлыг сайн болгожээ. Өдгөө монголчууд ажлыг “аж”, “иж” гээн дууддаг тухай хожим өгүүлнэ.

“Эрх соёрхох Тэнгэртээ нэрээ соёрхожу Их Өтүгэнэ хүржү...”

Монголын нууц товчоонд Тэнгэртэй зүйрлэсэн ганц уул Өтүгэн. Уг үгийг Тэмүүжин өөрөө Тоорил хаан, Жамух хоёрын өмнө хэлжээ. Бурхан Халдуныг Тэнгэртэй эс зүйрлэжээ. Хүннүгийн шаньюнагаас Чингис хаан хүртэл Тэнгэртэй ганц уул нь Өтүгэн байжээ. Лүнгийн тахилга нь угтаа Лүн толгойгоос Өтүгэнийг тахихыг хэлнэ. Өнөөдөр Монголчууд төрийн тахилгатай арав гаруй уултай нь ёсонд нийцэхгүй байна. Улс орноо Тэнгэртэй арван уултай болгоно гэдэг нь, арван хаантай болж, арав хуваахын ёр буюу түүхийн эх сурвалжуудаа судалж чаддаггүй судлаачтай байгаагын гор болно. Өтүгэний талаар хожим нийтлэл хүргэх болно. Тэмүүжин Тэнгэрийн дэмжлэгтэйгээр Өтүгэнд хүрье гэдэг нь Их улс байгуулъя гэсэн далд утга. Үүнийг христийн шашин авч, уул тахихаа больсон Хэрэйд Тоорил хаан үл билирсэн байж мэднэ, Жамух далд утгыг газар дээр нь билирсэн болов уу.

Уйгурууд бол Хүннүгий шууд хойчис. Хүннүгийн Луу (Лүн) хот Орд балагын доор байх ёстой болов уу гээн асуухад У.Эрдэнэбат өгүлэрүн: “Том булшийг малтах нь хоёр гурван жилийн ажил, хот малтана гэдэг нь 100-150 жилийн малтлагын ажил байх, маний нас хүрэхгүй ажил” гээн ой тоонд буутал манийг билрүүлэв. Тэрээр Уйгур хотын ард залгаа Түргийн хот бий гээн өгүүлсим. Төр солигдсон болхоос хүмүүс эс солигджээ. Өнөөгийн Монгол улсын засгийн газрын ордоны арын хэсэг нь нэг нам төртөй БНМАУ-ын үед баригджээ, ордоны урд хэсэг олон нам төртөй МУ үед баригджээ. Орд балаг мөн адил. Сартуул П.Очирбат гуай нэг нам төрд сайдын алба хашиж байсан, олон нам төрд ерөнхийлөгч болжээ. Уйгур Го дө лү чө Түрг төрд ясту хүн байж байгаад Уйгур төрийн хаан болжээ. Төр (династи) солигдсон болохоос хүмүүс эс солигджээ.

Уйгур хувцас.

Ан Лу шаны урвалгыг дарсны дараа Су зун (756-762 он) хуандигаас, Дай зун (762-779 он) хуандигаас асар их торго Уйгуруудад өгжээ. Уйгурууд торгонд умбаж байжээ. Диван Лугатаар торго.

Уйгур Билгэ чуай (Муюнч) хаан Нин гө гүнжийг авхадаа ямар хувцастай байв?

“Тэдний өргөөнд Үй хүрэхэд Би га (Билгэ) чуай хаан шар дээл, хугийн малгай өмсөж, өргөөний дундах ор дээр сууж байв”. Хуучин Тан төрийн бичиг, Уйгурын шастир.

“The Uigur Empire” by Colin Mackerras.

Энд орчуулгын зөрүү гарч байна. Макерас: Хаан шар-охор дээлтэй, Согд малгаатай ор (орон) дээр сууж байв гэжээ. Харин Б.Батжаргал: Хаан шар дээл, хугийн малгай өмсөж ор дээр сууж байв гэжээ. Хугийн малгай юу, Согд (Перс) малгай юу гэдгээс Уйгурууд ямар хувцастай байв гэдэг нь тодорно. Энэ тухай Б.Батжаргалаас лавлахад уг бичигт 胡 hu-гээн орсон. Ху гэж анхандаа Хүннүчүүдийг хэлдэг байсан хожим бүх мал ахуйтныг хэлдэг болсон. Согдыг буюу Согд (Перс) гээн тэмдэглэнэ гэжээ. Тэгэхээр Уйгур хаан өөрийнхөө малгайтай байжээ. Харин дээл нь ямар дээл байсан бол? Яагаад Хугийн дээлтэй байсан гээн бичсэнгүй? Уг асуултанд хариулахын тулд Тан төрийг хэн байгуулсан гэдгийг сөхөн саная. Мал ахуйтан гаралтай Гао зу Түрг Ши Ви-тэй нэгдэж бослого гаргаж Тан төрийг байгуулсан. Тэгэхээр дээл нь мал ахуйтны дээл. Тан дээл, Уйгур дээл их зөрүүгүй байжээ. Тан төрийн гадуур хувцас мал ахуйтны хувцаснаас эхтэй. Харин малгай нь зөрүүтэй байжээ.

У.Эрдэнэбатын бунханаас олсон Уйгур эмэгтэйн хувцасыг мань өөрийн нүдээр Хотонд суманд болсон үзэсгэлэнд харсан. Үнэхээр гайхамшигтай нарийн хийцтэй хувцас байсан. Уг хувцас Тан төрийн ордоны хатан гүнж нарын өмсдөг загвар байжээ гээн мань бодов. Уйгур төр олон гүнжийг Тан төрөөс авсан тул ордоны доторх эмэгтэйчүүдийн хувцаслалтанд тэд их нөлөөлжээ. Уг хувцас мал ахуйд тохиромжгүй.

Зураг 4,5 : Торгон хувцасны хээ.
Зураг 6: Уг хувцасны сэргээсэн загвар.

Уг хотыг юу гэж нэрлэж байв, хэн байгуулав гэх мэт олон асуултанд байгаа түүхэн эх сурвалжынхаа хүрээнд хариулахыг хичээе!

Битигч Ата Малик Жувейни “Ертөнцийг эзлэгч” сударт “Тэд (Бугу хааны тэгидийн тухай өгүүлж байна) очсон газар уснаасаа тооцсоноосоо илүү олз савагтай ирснээс гадна маш олон ихэсийг (хүмүүсийг) төрлөх нутаг Орхондоо авчиран Орд балагыг барив; Дорно бүхлээрэй тэдний нөлөөнд оров” гэжээ. Уг эх сурвалжид Орд балаг гэдэг нь Ордон балак (Ордон хотыг) барив гэсэн болохоос анхны хотыг барив гэсэн тодотгол эс байжээ.

Тэгэхээр балаг хот хоёрын ялгааг гаргахаас өмнө хүч тамирын тамир гэдэг үгийн эх утгыг олохоор хот гэдэг үгний эх утгыг ойлгоход хялбар болно.

Тамир-уг үгийг өнөөдөр монголчууд биеийн тамир, хүч тамир, тамирчин гэдэг үгээр мэднэ. Тамир гэж юу гэсэн үг вэ гэхээр ихэнх хүмүүс хүч тамирын тамир гээн хариулна. Уг хариулалт буруу биш, уг үгнээс гарсан шинэ үүсвэр утгуудыг өнөө монголчууд мэдэж байна. Харин уг үгний эх утга нь хүрэл зэвсгийн сүүл төмөрийн эхэн үед гарчээ. Тухайн үед төмөр бий болно гэдэг нь өнөөгийн онгоц, гар утас, интернэтээс том түүхэн үйл байжээ. Тариалахын тулд газар боловсруулахад, цэргийн зэв зэвсэг болон аж ахуйн олон талд хувьсгал гарчээ. Тухайн үеэр төмөр гаргаж буй овог аймаг хамгийн хүчтэй, хамгийн баян нь байжээ. Хожим хадан бичигт төмрийг 𐱅‏𐰢‏𐰼‏ “тэмэр” буюу төмөр гээн бичигджээ. Төмөр үзийн дуудлага Тамир угын дуудлага. Диван Лугатад угын дуудлагаар тамур гээн оржээ. Тамир, тамирчин уг үгний эх утга нь хүрлийн сүүл, төмрийн эхэн үед гарсан “төмөр” болно.

Хот буюу Кот

Харин “хот” буюу “от” уг үгний гарал үүсэл төмөрөөс эрт бий болжээ.

Урдаа жийргэвч “Г” гээтэй бичигддэг үгс олон байдаг. “Уул” уг үгийг “агуула” гээн уйгуржингаар бичнэ. Харин Диван Лугатад (“кул” гэж уулын оройгоос уулын хормой хүрэх налуу мөн уулын доорх хөндийгөөс уулын орой хүрэх налуу хэлнэ). Жийргэвч К авхаар кул нь ул буюу уул болно. Уул гэдэг нь налууг зааж буй энэ тодорхойлолт маш чухал. Энэ өдгөө монголчууд налуугаар чаргаар буухыг гулгах гэнэ. Хиймэл налууг гулгуур гэнэ. Одоо бид “уул” “таг” хоёрын зөрүүг мэддэг боллоо.

“Кот”, “от” нэг үг буюу эх утга нь оч буюу гал болно. Өдгөө монголчууд “нүүрэндээ галтай нүдэндээ цогтой” гэдэг нь аз хиймортой гэсэн утгыг агуулна. “От” “Оч” нэг үг болох тухай, мөн Т Ч заримдаг тухай өгүүлсэн.

Өдгөө монголчууд оч гэдэг утгаар нь отог, хот айл гээн хэргэлж байна. Хонио хотлуулна гэдэг нь хонио гэрийнхээ (галынхаа) дэргэд авчирахыг хэлнэ. Отог гэдэг үгийг Диван Лугатад зуух, пийшэн. Араб бичигт О үсэг байхгүй тул ингэж бичжээ. Өдгөө орос хэлэнд “очаг” гэдэг үгний эх нь хүн хэлнээс үүсжээ. Хадан бичигт 𐰸‏𐰆‏𐱃‏𐰢‏⁚‏𐰴‏𐰆‏𐱃‏𐰞‏𐰍‏ котлог, котм гээн гардагын эх утга нь галтай, очтой болно. 𐰴‏𐰆‏𐱃‏𐰞‏𐰍 кот+лог гэдэг нь очлог гэсэн эх утгатай. XI зуунд Диван Лугатаар “сайн сайхан”. Энэ өдгөө үгний морфологийн задаргааг зөвхөн хүннү бичгээ мэддэг хүн хийж чадна. Ц.Дамдинсүрэн нэвтрүүлсэн орос цагаан толгойнд угын гийгүүлэгчидийг эс оруулсан тул өөр эх утгатай, өөр эх дуудлагтай үгс энэ өдгөөд адил дуудагдах гамшигт хүрэв. Үнээс болж ШУА Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор О.Самбуудоржийн Altaica XIII сэтгүүлд хот ходоодыг, үнэр үнэнчийг хольж “холио бантанг” хутгаж буйг эх хэлний тухай бүлэг нийтлэлээр та бүхэнд дэлгэр хүргэх болно. Амны хайрцагаа сэргээхгүй бол үгэндээ морфологийн задаргаа хийн үгнийнхээ эх утгыг гаргаж чадах хүн өдгөө монголд үгүй болох нээ. Үгэндээ морфологийн задаргаа хийдэггүй хэл өссөн хурдаар устана. Гарц бол Хүннү бичиг. Хүннү бичгийг Сэргэлэн Интернашионал Экспидишион Монгол даяр заан сурталчилах болно. Хүннү бичгийг монголчууд маш хурдан сурах учир нь монголчуудад хэл заах шаардлаггүй зөвхөн бичгийн системийг заах шаардлагатай. Стамбулын туркууд уг бичгийг сурахын тулд Монгол хэл, тэр дундаа халх, ойрд аялагыг заалгахаас гадна уг бичгийн системийг заалгах шаардлагатай. Тэд үүнийг энэ яваа насандаа сурч эс чадна.

Тэгэхээр хот айл гэдэг үгийн эх утга нь “оч” айл болно. Харин том нийслэл суурь газрыг хадан бичигт 𐰉‏𐰞‏𐰶‏ балык 𐰉‏𐰞‏𐰴‏ балак гээн нэрэлжээ. Өдгөө монголчууд балгас гэдэг нь балак-ын олон тоо болно. Балгас гэдэг нь туйр гэсэн үг биш олон тоонд байгаа нэр үг болно. Өдгөө Эрдэнэт хот гэхээс Эрдэнэт балга гэх нь эх хэлний нэршил болно. Балаг (балагад, балагасун) гэдэг үг Монголын нууц товчооны 151,208,247,249,251,253,257-259,260-263,265,267,270,273,274,276,280 дугаар хэсгүүдэд оржээ.

Бугу хааны хадан бичигт уг хотыг “Орд балаг” гээн бичсэн боловч Шинэ могой усны бичигт Орхон балаг 𐰆‏𐰺‏𐰸‏𐰆‏𐰣‏𐰉‏𐰞‏𐰴‏ гээн оржээ. Го дө лү Билгэ Чэ хааныг Орхонд ирхэд Орд балаг баригдсан байжээ. Тэгэхээр Орхон балаг гээн алийг хэлж байна. Энэ асуултыг энэ удаа нээлттэй орхиё.

Уйгурын түүх бол хүн үндэстэний түүхийн ноён нуруу. Орхон, Туул, Ханүй, Хүнүй,Сэлэнгийн сав талаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх, бараг-буриад гэх мэт олон овогтоны өлгий нутаг. Халх (түүний дээдс Хэрэйд), бараг-буриад болон Алтай уулны өнөөгийн бүх овог (тэдгээр дотор киад, боржгон овог үгүй) Хамаг монголыг дагаж XIII зуунд Орхоны сав талд ирээгүй. Хамаг монголын түүх бол Хүн үндэстний зүүн хойд захын нэг л овгийн түүх. Найманы Гүрбэсү хатан монгол овогтоныг усанд ордоггүй гээн өгүүлсэн нь үндэстэн хоорондын зөрчил биш, үндэстэн доторхи төвийн соёл захын соёлын зөрчил. Хамаг Монголын Кабул хаан X-XI зуунд салгар модны доор ор сууж байхад Уйгур төр аль VII-VIII зуунд арван түм гаруй хүн амтай Орд балагтай байсан нь үндэстэн хоорондын ялгаа биш, үндэстэн доторхи төв төрийн хаан, овгийн хааны ялгаа.

Дүгнэлт:

Орхон голын сав талд үеэс үед орших олон балгасун (балгасын) нь Хүннүчүүдийн хойчис өнөөгийн мануусын ноён нуруу түүхийг өгүүлнэ. XIII зуунаас өмнөх Хамаг монголын түүх нь хүн үндэстний нэг л овгийн түүх боловч XIII зуунд Хэрэйд, Найман, Мэргэдийг хурааж Хүннүгийн зүрхэн нутаг Орхоны сав талд Хэрэйд, Найман болон бусад овогтнуудтэй Хар хорин балгыг барьж нийслэлээ босгосноор хүн үндэстний түүхэнд Их монгол улс, монгол төр нэрээр бичигдэх болов.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...