Академик гамбит 2
Академи нь эртний грек домогт гардаг Академ (Ἀκαδήμεια) баатрын нэр юм байна. Уг баатрыг оршуулсан газар Платон НТӨ 387 онд сургууль байгуулсан цагаас хойш боловсрол хүргэдэг газрыг Академи гэж грекүүд нэрлэх болжээ.
2127 0

Академик гамбит нь Турк Улсаас манай түүх хэлний салбарт том алба хашиж буй хүмүүсийг өөртөө татаж, тэднээр дамжуулан монголчуудын толгойг эргүүлэн төрт ёс, түүх соёлых нь өвийг өөрийн болгох үйлийг хэлнэ. Академик гамбит үндэсний эх сурвалж судлаачгүй Улсад ялалт авчрах магадлал их.

Академик гамбит 1-гээр МУИС - ийн Түүхийн тэнхмийн эрхлэгч П.Дэлгэржаргалаар Турк Улс өнөөгийн монголчуудаас төрт ёс, түүх соёлынх нь уламжлалыг хэрхэн амжилттай салгаж чадав гэдгийг ухагч та бүхэндээ илчилсэн. Энэ удаа манай хэлний салбарт Турк Улсаас явуулж буй Академик гамбитыг илчилнэ.

Дани Улсын судлаач Вилгельм Томсон (1842-1927) Өтүгэнд орших Билгэ хаан, Гол тигэн хадан бичээсийн хүн үсгийн дуудлагыг дешифры буюу тайлсан буянтай нэгэн нь. Анкарад Турк Улсын Үндэсний Номын Сан орших гол гудмыг Туркууд Томсоны нэрэмжит болгожээ. 1923 онд өөрсдийгөө БНТУ гэж анх удаа өргөмжилсөн Османы хойчис төрийн бодлогодоо манай дээдсийн бичээсийг өөрсдийнхөө дээдсийн бичээс гэж эртнээс тунхагласны гэрч нь дээрх үйл болно.

1996 онд Турк Улс Монгол Улсад Элчин сайдынхаа Яамыг нээсэн өдрөөс манай түүх, хэлний салбарынхныг, тэдний мэдлэг, хийсэн болон хийж буй ажлыг судалж эхэлжээ. Үүнд эргэлзэж буй нэгэн нь нар зүүнээс манддаг гэдэгт эргэлзэж буйтай ижил. Турк судлаачид хүн бичиг судлал гэж Монгол Улсад байдаггүй юм байна гэдгийг соргогоор мэдэрч олзуурхав. Энэхүү хоосон орон зайнд эзэн суух зорилтыг Турк Улс төрийнхөө төвшинд шийджээ.

“2000 оны 633 тоот тушаалаар, Монгол Улсад түрэг судлалыг хөгжүүлэх, Монгол нутаг дахь эртний түрэг угсаатны үсэг бичгийн дурсгал болон монгол түрэг хэлний харьцаа, Алтай хэлний судлалаар эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаач эрдэмтэд, багш нарын хүчийг төвлөрүүлж, энэ чиглэлээрх судалгаа, сургалтын ажлыг сайжруулан гүнзгийрүүлэх зорилготойгоор Түрэг судлалын төв байгуулагдсанаар уг хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ” гэж Түрэг судлалын төвийн хуучин сайт дээр бичжээ.

Харин 2002 онд МУИС-ийн дэргэд Түрэг судлалын тэнхим Монгол Улсын хүн амын дийлэнх Халх, Ойрд, Буриад овогтны дээдсийнх нь бичиг үсгийн соёлыг тэднээс салган авах зорилгоор нээгджээ.

Уг сургуулийн эрхлэгчээр Турк Улсаас Ц.Баттулгыг сонгож, Монгол Улсад Хүн бичгийг хамгийн сайн мэддэг нэгэн нь гээн мөн өргөмжилжээ. 2002 оноос манай Түрэг, Уйгур төрийн бичиг үсгийг мануусаас салгах Академдик гамбит эхэлжээ.

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс дэмжлэг авбал Турк Улсаас нүүж буй Академик гамбит үүргээ амжилттай гүйцэтгэнэ гээн нэр хүндтэй академич Л.Болдоор 2011 онд Орхон бичгийн дурсгал IV номыг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн нэр дээр гаргажээ. Академик гамбитанд Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн оролцжээ. БНТУ-ын Ерөнхийлөгч Эржэп Тайип Эрдоган Л.Болдод Туркийн Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн цолыг ёслол төгөлдөр гардуулжээ.

Бүх гамбит дундаас Академик гамбит нь хамгийн аюултай. Монгол Улсын түүх, хэлний чухал албан тушаалтнуудыг Турк Улс өөртөө татаж аваад өнөөгийн Хүн үндэстэн болох Монголчуудын толгойг дотроос нь тэднээр эргүүлүүлж түүхийг нь, өвөг дээдсийнх нь бичиг үсгийн соёлыг нь өөртөө бэлэглүүлж чадав.

СИЭ-нээс ухагч та бүхэндээ Турк Улсаас Монгол Улсын Улс төрийхний дунд нүүж буй Премьер гамбитын тухай өгүүлсэн билээ. Турк Улсаас нүүж буй Академик гамбит амжилтанд хүрвэл Премьер гамбит амжилтаа хялбар олно. Манай улстөрч нар аливаа асуудалд дөрөвхөн жилээр хандана. Академик төвшинд VI-VIII зууны Түрэг төр нь өнөөгийн Стамбулын Туркийх юм байна, Билгэ хаан, Голтигэн, Тонуйкук хадан бичээсийг өнөөгийн Хүн үндэстэн болох Монгол Улсын иргэд мэдэхгүй юм байна гэдэг гүн итгэл үнэмшлийг манай улстөрчдийн тархинд суулгачих юм бол тэд чадалтай, мөнгөтэй БНТУ-ын улстөрчдийн өмнө хялбар сөхөрнө. Азаар Монгол Улсад үндэсний эх сурвалж судлаач нар бий болж түүх соёлын салбарт орших аюулыг иргэддээ илчилж сууна.

Ц.Баттулга, Л.Болд нарын тухай СИЭ хангалттай нийтлэл бичсэн тул энэ удаа линкийг нь тавив.

Ц.Баттулга мэдэхгүй хэлээ байхгүй хэлээр монгол оюутнуудад заадаг тухай СИЭ дараах нийтлэлүүдийг бичсэн:

  1. Мөнгөн савны ёроол дахь Хүннү үсгээс бүрдсэн бичээсийн тухай нийтлэл
  2. Хүннү бичгийнхээ өгүүлбэрийг эвдэхгүй биширье! Нийтлэл
  3. Түүх соёл түрэмгийллийг зогсооё! Нийтлэл
  4. “Л.Болд Маловын бүтээлийг хүн хэл рүү муухан хөрвүүлжээ”. Л.Болдын тухай “Янаглан хорлогч” нэртэй нийтлэл

Яагаад Турк Улс Монгол хүмүүсийн толгойг Монгол хүнээр эргүүлүүлээд байна?

Хариулт маш хялбар. Манай Түрэг төрийн бичээс Стамбулын туркийн хэлээр огт ухагдахгүй. Тэдэнд манай хадан бичээсийг сэрээж дийлэх ганц ч хүн байхгүй. Монгол Улсад 2015 оноос СИЭ ТББ үүсч, хадан бичээсээ халх, ойрд аялгаар бүрэн тайлж байгаа нь Монгол Улсын түүх соёлыг түрэмгийлэх цогц арга хэмжээндээ их хэмжээний санхүүжлэг хийсэн, хийж буй Турк Улсад “ядаж байхад нь яр” гэхчээр юм болж байгаа болов уу.

Түүхэн талаасаа VI-VIII зууны манай Түрэг төр эх сурвалжаар Османы хойчистой огт хамаагүй тул, Түркүүдэд эх сурвалж үгүй тул монголчуудын толгойг монголчуудаар эргүүлүүлэхээс өөр сонголт тэдэнд байхгүй. Монгол Улсад үндэсний эх сурвалж судлаач нар бий болж Турк Улсын санаархалд том бул чулуун хаалт болов.

Турк Улсаас нүүж буй Академик гамбитанд дүгнэлт хийхэд Монгол Улсын түүхийн салбараас МУИС - ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргалыг, хэлний салбараас доктор Ц.Баттулга, академич Л,Болд нарыг Туркууд өөрийн төлөөллөө болгож аваад, эдгээр гурван нөхдөөр захиалгат бүтээл гаргуулж, өнөөгийн Хүн үндэстэн монголчуудыг өвөг дээдсийх нь хэл, түүх соёлоос салгаж байна.

П.Дэлгэржаргалын зохиомол түүхийг, Л.Болд болон Ц.Баттулгын худал хөрвүүлгийг илчлэхэд Турк Улсаас нүүж буй Академик гамбит замхрах учиртай. Энэхүү үйлийг СИЭ-ны хамт олон өнөөгийн Хүн үндэстэн монголчууд та бүхэнтэйгээ хамт хийж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...