Тэр - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 9.
906 2

СИЭ ТББ-ын судлаачид Алтан дэвтэр түүхэн эх сурвалж дахь “тэд”, “тэр” үгс, Билгэ Тооныукук бичээс дэх “тэр” үгийг харьцуулан, эдгээр үгийн этимологи буюу эх утгыг тогтоов. Дараа нь Я.Цэвэлийн толь, Монгол хэлний их тайлбар толь дахь тодорхойлттой өөрийн судалгааг тулгахад эх сурвалж судлалд боловсроогүй хүмүүс зөв жишээн дээр буруу тайлбар хийсэн нь тодорхой болов. Жишээгээ тэд зөв авч буй нь сайн. Буруу тайлбар нь бичгэн эх сурвалж судлах ухаанд боловсроогүйн үр дагавар юм. Эх сурвалж судлах боловсрол үгүйн улмаас хэлээ бид дураар эвдэж байна.

Эхэлж СИЭ судалгаагаа хүргэе.

“Тэр” нь урьд өгүүлсэн зүйлээ дараа нь төлөөлүүлдэг үг. “Тэр” үгээр түрүү өгүүлбэрт ганц тоонд орших биет, биет бусыг мөн үйлийг арын өгүүлбэрт төлөөлнө. I биеэс хэлбээс уг хүний түрүү хэлсэнд орших аль нэг үгийг арын хэлсэнд “тэр” гэж төлөөлнө. III биеэс бичвээс түрүү өгүүлбэрт орших үгийг арын өгүүлбэрт “тэр” гэж төлөөлнө.

Тэр гэх төлөөлөл үг нь Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид 127 удаа ороход хол ойрыг ганц ч удаа заасангүй. Гол тигэн хадан бичээст нэг удаа орж мөн л хол ойрыг эс заажээ.

Ингээд дээрх тодорхойлолтоо Алтан дэвтэр эх сурвалжаас хэдэн өгүүлбэрээр хамгаалан тайлбарлая.

1. “Тэр” нь түрүү өгүүлбэрт орших биет бус, биетийг арын өгүүлбэрт төлөөлнө.

Алтан дэвтэр: “Добун мэргэн тэрэ үгэтүр жоэ буқуйин өрөэлэ қуйа ину қуқулжу өкжү, тэрэ көүни инү ачиражу, гэр дотора жаружу ақу бүлээ” гэх энэ өгүүлбэрт “тэрэ үг”, “тэр көүн” гэж биет бус, биетийг төлөөлжээ.

Түрүү өгүүлбэрийг нь харцгаая:

“Тэрэ көрөэсүнү миқанача нада өк. Би энэ көүн бээн чимада өксү” эдгээр түрүү өгүүлбэрийг “тэрэ үгэтүр” гэж, “никэн йатаңки хүүн көүн бээн көтөлжү йабуқу...” өгүүлбэрт орших “көүн бээн” үгийн “тэр көүни” үгээр арын өгүүлбэрт төлөөлүүлжээ.

2. “Тэр” нь түрүү өгүүлбэрт орших цаг хугацааг (биет бусыг) арын өгүүлбэрт төлөөлнө.

Алтан дэвтэр: “Тэрэ чақтур Йисүкэй баатур Онан мүрэннэ шибавулан йабуқуйдур мэркидүн йэкэ Чилэдү олқунуут иргэнэчэ өки абчу...” гэх энэ өгүүлбэрт “тэрэ (цаг доор) чақтур” гэж түрүү өгүүлбэр дэх цаг хугацааг төлөөлүүлжээ.

Түрүү өгүүлбэрийг харцгаая:

“татар Жуйин иргэн Амбақай каһани баричу, Китадун Алтан каһанна абчу откуйдур” энэ түрүү өгүүлбэрт заасан цагийг “тэр чақтур” гэж арын өгүүлбэрт төлөөлүүлжээ.

3. Тэр нь түрүү өгүүлбэрт орших үйлийг арын өгүүлбэрт төлөөлнө.

Алтан дэвтэр: “Тэрэ асарасамар ажу Чилгэр бөкө даййижижу қарурун үгүлэрүн...” энэ өгүүлбэрт “тэрэ асарасамар” гэж үйлийг төлөөлүүлжээ.

Түрүү өгүүлбэрийг сөхөцгөөе:

“Бөртэ үжини тэндэ эрүсчү Чилэдүйин дэү Чилгэр бөкөдэ асараулуқсан ажуу” гэх өгүүлбэрийг арын өгүүлбэрт “тэрэ асарасамар” гэж төлөөлүүлжээ.

Одоо Тооныукук хадан бичээсээс “тэр” төлөөлөл үгийг тайлбарлая. Анхааралтай ухаарай та.

Угс аймаг их хаантай болсон мэдээг Илтэрс хаанд хэрхэн хүргэж бүй тухай энд өгүүлнэ:

Хүн үсэг: 𐱅‏𐰃‏𐰼‏⁚‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰍‏𐰺‏𐰆‏⁚‏𐰸‏𐰆‏𐰣‏𐰃‏𐰾‏𐰭‏𐰈‏𐰤‏𐰏‏⁚‏𐰃‏𐰑‏𐰢‏𐰾‏⁚‏𐰴‏𐰃‏𐱃‏𐰪‏𐰍‏𐰺‏𐰆‏⁚‏𐱃‏𐰆‏𐰭‏𐰺‏𐰀‏𐰾‏𐰢‏𐰏‏⁚‏𐰃‏𐰑‏𐰢‏𐰾‏

Үсэг шилжилт: тир : тбгчгру : қонисңүнг : идмс : қитанигру : тоңрасмг : идмс

Бичиг шилжилт: Тэр Табгачгру Кони сэнгүниг идмс. Китанигру Тонграсэмиг идмс:

Үг зүй:

1. 𐱅‏𐰃‏𐰼 Тэр төлөөлөх үг, ганц тоо.

2. ‏‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰍‏𐰺‏𐰆 Табгачгру чиглэл тийн ялгал; Табгач нь Тан төрийн нэр; +гру чиглэл заах залгавар. Халх аялгаар манайхруу, танайхруу. +гру, +хру чиглэл заах залгавар дорно умарын аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид байхгүй. Үсүнь дэх казак, Анатоли дахь турк ард түмний хэл зүйд чиглэл заах +гру дагавар байхгүй.

3. 𐰸‏𐰆‏𐰣‏𐰃 Кони оногдмол нэр, хүний нэр.

4. ‏𐰾‏𐰭‏𐰈‏𐰤‏𐰏 Сэнгүниг нэр үг, заах тийн ялгал; сэнгүн цол; +г заах залгавар. Сэнгүн гэх цол Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Сэнггүм билгэ, Нилка Сэнггүм гэж оржээ. Энэ цол Үсүнь дэх казак, Анатоли дахь турк ард түмний үгийн санд байхгүй. +г заар залгавар дорно умарын аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид мөн Үсүнь дэх казак, Анатоли дэх турк ард түмний тийн ялгалд байхгүй. Халх аялгад оршино.

5. ‏𐰴‏𐰃‏𐱃‏𐰪‏𐰍‏𐰺‏𐰆 Китанигру чиглэл тийн ялгал; Китан нь Кидан төрийн нэр; +гру чиглэл заах залгавар. Халх аялгаар манайхруу, танайхруу. +гру, +хру чиглэл заах залгавар дорно умарын аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид байхгүй. Үсүнь дэх казак, Анатоли дахь турк ард түмний хэл зүйд чиглэл заах +гру дагавар байхгүй.

6. 𐱃‏𐰆‏𐰭‏𐰺‏𐰀‏𐰾‏𐰢‏𐰏 Тонграсэмиг заах тийн ялгал; Тонграсэм хүний нэр; +г заах тийн ялгал. +г заар залгавар дорно умарын аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид мөн Үсүнь дэх казак, Анатоли дэх турк ард түмний тийн ялгалд байхгүй. Халх аялгад оршино.

7. 𐰃‏𐰑‏𐰢‏𐰾 Идмс хуучин цаг, III бие; ид үйл үг, үндэс, аваачих гэх утга тээнэ, Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “…чинойин идэксэнни тэмкүлдүжү идээт…” гэх өгүүлбэрийн хэсэгт орох “идээт” үндэс нь аваачаад гэх утга тээхээс “хоол идэх” гэх утга тээхгүй; +мс хуучин цаг, III бие. +мс хуучин цагийн төгсгөл XIII зуунд Хүн үндэстний дорно умарын Монгол аймаг Үтүгэнд ирж төр барих үед, төрийн хэлнээс хасагджээ. Мөн хүн амын дийлэнх нь хэрэйд, найман аймаг тул тэдний аялга төв аялгаар үлдэж, Алтан дэвтэр дэх дорно умарын хэл зүйд олон өөрчлөлт оржээ. III биеийн эзний хуучин цагаар үйлийг илэрхийлэгч +мс төгсгөл Үсүнь дэх казак, Анатоли дахь турк ард түмний хэл зүйд байхгүй. Алтан дэвтэр –ийн аялгаар “идмс” гэх хуучин цагийг III биеэс өгүүлбээс иджүү гэж орно. 1947 он хүртэл Хүн хэлний цаг тээх үйл үг үйлийн эзнийхээ биеийг дагаж өөр өөрөөр илэрхийлэгдэж байжээ.

Утга зүйн хувьд илгээх гэх үйл үгийг “илмс” гэж бичвээс дээрх хоёр нөхөр Тан, Кидан төр дээр очсон очоогүйн тодорхойгүй болно. Энд очоод юу өгүүлснийг нь бичсэн тул идмс гэж орох нь семантикийн хувьд зөв, манай дээдэс ингэж зөв бичиж байжээ.

Хүн үндэстэн монголчууд аа! Энэ өгүүлбэрийг монгол хүн бүр шууд утгыг нь билэрнэ. Үсүнь дэх казак, Анатоли дахь турк хүмүүст манай хүн үсэгт Түрэг төрийн хадан бичээс огт хамаагүй гэдгийг та дээрх өгүүлбэрээс лавтган мэдэрсэн болов уу. Цаашид энэ талаар улам гүн мэдээлэл ар араасаа танд очих болно.

Үндсэн сэдвээсээ хазайхгүйн тулд үндсэн сэдвээ санацгаая. Манай сэдэв “тэр” гэх төлөөлөл үг. Дээр өгүүлбэрт тэр гэж хэнийг төлөөлүүлээд байна гэдгийг мэдэхийн тулд түрүү өгүүлбэрийг сөхнө.

Түрүү өгүүлбэр:

𐱃‏𐰆‏𐰴‏𐰔‏𐰆‏𐰍‏𐰔‏⁚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏𐰈‏𐰔‏𐰀‏⁚‏𐰴‏𐰍‏𐰣‏⁚‏𐰆‏𐰞‏𐰺‏𐱃‏𐰃‏‏

Үсэг шилжилт: тоқзугз : бодн : уза : қһн : улрти

Бичиг шилжилт: Тогуз угс обогтон үзэ (өөд) каган уларжэ.

Үг зүй:

1. 𐱃‏𐰆‏𐰴‏𐰔 Токуз нэр үг, хүн тоо, кидан тоогоор ес. XIII зуунд дорно умарын кидан тоот Монгол аймаг Үтүгэнд ирж төр барьснаар төрийн тоог хүн тооноос кидан тоо болгожээ.

2. ‏𐰆‏𐰍‏𐰔 Угс нэр үг, аймгийн нэр.

3. 𐰈‏𐰔‏𐰀 Өзэ нэр үг, хүн хэлэнд З Д заримлана, “өөд” “үзэ” нэг утга тээнэ. Өнөө халх аялганд “өөд нь татах” гэх үг байна. “Үзэ” гэх хүн үсэгт хадан бичээст эртний, өөд гэх хоёр утгаар оржээ. Үзэ гэх “өэдэ” гэх үгээр Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид, Үсүнь дэхь казак ард түмний үгийн санд üzerinde, Анатоли дахь турк ард түмний үгийн санд üzerinde гэж оржээ. “Үзэ” гэх үндэс монгол, турк, казак ард түмний үгийн санд байна.

4. 𐰴‏𐰍‏𐰣 Қаһан нэр үг, төрийн тэргүүн.

5. 𐰆‏𐰞‏𐰺‏𐱃‏𐰃 Улуржэ хуучин цаг, III бие, ганц тоо; ул нэр үг, төв аялгаар ул суурийн ул; Диван Лугат толины 106-д ул-байгууламж, хийцийн ул; ур үйл үг, хүний оролцоотой бий болгох, урах, уран, урлах; +жэ хуучин цаг. Каган улуржэ гэдэг нь хаан улаа уржээ буюу бий болгожээ гэх үг. Хаан бий болжээ.

Түрүү өгүүлбэр нь Токуз угс өөд (дээр) хаан бий болжээ. Тэгэхээр арын өгүүлбэрийн тэр нь түрүү өгүүлбэр дэх “хаан” гэх үгийг төлөөлж байна.

VIII зууны хүн үсэгт хадан бичээс, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “тэр” гэх үг түрүү өгүүлбэр дэх биет, биет бус болон үйлийг арын өгүүлбэрт төлөөлүүлж байна.

Ингээд уг үгийн этимологи буюу үндсийг нь тайлбарлая.

Бидний судалгаагаар тэд, тэнд, тэр гэх үгс “тэ” гэх үйл үндсээс үүсжээ.

Тэр төлөөлөл үг; тэ нь үйл үг, “хэлэх”, XI зууны Диван Лугат толины 5872-т ти – өгүүл гэж оржээ; +р хугацаа заана. Тэр гэдэг нь ярьж байгаа, өгүүлж байгаа гэх утга.

Тийн ялгал гэх үгийн утгыг одоо төвөггүй гарна.

Тийн нэр үг, харьяалах тийн ялгал, ти үйл үг, үндэс, хэл-өгүүл гэх үйл үг; +й нэр үг үүсгэгч; +н харьяалах тийн ялгал.

Тийн ялгал гэдэг нь хүний амнаас гарах үгсийг хэл зүй талаас нь ялган ангилах гэх утга байна.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Чимбай, Жилавун қойар көүт ... эчигэйүэн үгэ үлү таалан буқау ину чучалжу...” гэх өгүүлбэрт “үг үлү таалан” гэж оржээ.

Энэ үгийг задалъя.

Таалан хугацаат явц; та үйл үг, үндэс, үзийн хэлбэр нь тэ хэл, өгүүл гэх үйл үг; +аа нэр үг үүсгэгч; +л үйл үг үүсгэгч; +н хугацаат явц.

Хүн хэлэнд тарь гэх үйл үгээс тариа гэх нэр үг үүсгэж дахин тариал гэх үйл үг үүсгэнэ. Таалан гэх үйл үг нь үг үл хэлэн гэх утгаар оржээ. Алтан дэвтэрт “таалан” гэх галигтай өөр үндэстэй үг бас байна.

Мөн тууль, толь, домог гэх үгсийн үндэс нь “ту”, “то”, “до”, "та" үйл үг болж байна.

Хүн хэл нь түрүү тооллын 318 оноор баримтжуулагдсан манай Хүн төрөөс мянган (их олон) жилийн урьд, хүрэл үүссэн үеэс ижилссэн, маш эртний хэл учир хэзээ, аль аймаг нь угын дуудлага “ту”, “то”, “до”, хэзээ үзийн дуудлага “тэ”, “ти” үйл үндсийг Үтүгэнд нэвтрүүлснийг өнөө хэлэх хүн үгүй биз ээ. Харин VIII зууны хүн үсэгт хадан бичээс, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, өнөөгийн халх аялгыг харьцуулахад сүүлийн 1400 жилийн хугацаанд Үтүгэн дэх төв аялгад ямар өөрчлөлт хэзээ яаж бий болсныг хэлж болох боломж судлаач бидэнд гарч байна.

Эх сурвалжаа мэдэх та бид орчин цагийн монгол хэлэнд гарч буй зөрчлийг хамтаар засацгаая.

Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийг сөхөцгөөе.

Я.Цэвэл: ТЭР хол байгаа юм заах үг; энэ тэр хорш; тэр ийн хэлрүүн ... тэр л биз; тэр хүн; тэр жил; тэр үед; тэр хир би завгүй байлаа; тэр мэт; тэр ч байтугай; тэртэй тэргүй (ямарч байсан); тэр даруй (тэр дороо, даруйд); тэр тушаа (тэр хавь, тэр орчимд);

СИЭ ТББ Я.Цэвэлийг ингэж засна:

  1. Тэр нь заах үг биш, төлөөлөх үг учир хол ойрыг заахгүй.
  2. Энэ тэр хоршоо үг биш, энэ нь заах үг, тэр нь урьд өгүүлснийг нь төлөөлж бүй.
  3. Тэр хүн, тэр жил гэж өгүүлж байвал, бичиж байвал түрүү өгүүлбэр, түрүү хэлснийг нь заавал сөхөх учиртай.
  4. Тэр хир би завгүй байлаа. Энэ тохиолдол хэр хир зав муутайгаа түрүүлж өгүүлсэн байх учиртай.
  5. Тэр мэт; Энэ өгүүлбэр Алтан дэвтэрт байна. Ямар мэт гэдэг нь түрүү өгүүлбэрт оршино.

Эх сурвалж судлалд дутуу боловсорсон Я.Цэвэлийн сул тал нь утга агуулах багц өгүүлбэрээс “тэр” гэх төлөөний үгийн мөн чанарыг гаргахын оронд өнчин өгүүлбэрээс утга гаргахыг хичээжээ. Үр дүнд нь уг үгийнхээ мөн чанарыг эс олжээ.

Монгол хэлний их тайлбар тольд ингэж бичжээ:

  1. Хол байгаа хүн ба юм, амьтныг заах төлөөний үг: тэр айл (тэнд хол харагдаж байгаа айл), дэлгэрэнгүй...
  2. Ганц тоот 3-р биеийн төлөөний үг;
  3. Тухайн хүн, юм болон өдөр хугацаа, хэрэг явдлыг төлөөлөх үг: тэр жил (тухайн өгүүлж буй жил), тэр морь (тэнд дэлгэрэнгүй...
  4. Хэр хэмжээ, түргэн шуурхай: тэр даруй (маш түргэн), тэр дороо (даруйхан, газар дээр нь, дуун дээр нь), дэлгэрэнгүй...

СИЭ ТББ Монгол хэлний их тайлбар тольд орших алдаа оноог ингэж тайлбарлана:

  1. Тэр төлөөл үг нь заах утга тээхгүй, зөвхөн төлөөлөх утга тээх тул хол ойрыг огт заахгүй.
  2. Ганц тоот 3-р биеийн төлөөний үг, мөн тухайн хүн, юм болон өдөр хугацааг, хэрэг явдал, хэр хэмжээг төлөөлнө гэдэг нь манай судалгаатай таарч байна.

Монгол хэлний их тайлбар толийг бичсэн нөхөд эх сурвалжаа судалж бараагүй байна. Тэд “тэр” гэх үгийн тал утгыг гаргажээ. Я.Цэвэлийн алдааг давтжээ.

Нийгэм журамын үед орос хэлний “тот” гэх үгний утгыг механикаар өгүүлснийг төлөөлүүлэх “тэр” үгэнд зөөвөрлсөн байх магадал их байна.

Монголчууд аа! Дордуулж, эвдэлсэн Хүн хэлээ сэрээхийн тулд бичгэн эх сурвалжаа судлах нь хамгийн сайн зам биш, цорын ганц зам нь болно.

Энэ, эд, тэд, тэнд, энд, эндээс, тэндээс гэх үгсийг хожим та бүхэндээ тайлбарлана.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
outwats
2022-06-10 · 46.161.11.144
https://newfasttadalafil.com/ - Cialis Pqpxkf Vduifj <a href=https://newfasttadalafil.com/>cialis from usa pharmacy</a> https://newfasttadalafil.com/ - Cialis Ocnkim Lasixonline
BactTeeve
2022-12-02 · 37.139.53.50
com 20 E2 AD 90 20Calcium 20Channel 20Blockers 20And 20Viagra 20 20Viagra 20Contrareembolso 2048 20Horas calcium channel blockers and viagra KenyaГў s president, Uhuru Kenyatta, said in a national address Sunday that security forces had managed to isolate the Гў criminalsГў in one place inside the building, according to Reuters <a href=http://bestcialis20mg.com/>cialis pills for sale</a> The task force draft recommendation statement noted that while tamoxifen and raloxifene have been shown to reduce the risk of hormone receptor positive breast cancer, these drugs would not prevent the type of breast cancer that is the most difficult to treat