Түүхийн салбар ба Эрүүл мэндийн салбар
Өнөөдөр манай түүхчид түүхийн салбар гэж өөрсдийгөө хэлээд байх юм.
598 1

Өнөөдөр манай түүхчид түүхийн салбар гэж өөрсдийгөө хэлээд байх юм. “Би салбартаа хэнийг ч оруулахгүй. Энэ миний салбар. Манай салбарын хүн биш гэх мэт үгийг түүхчид олонтоо хэрэглэж байна. Түүхийн салбарын хөгжил гэхээр байгуулгынхаа хөгжлийг бичих юм. Зарим нь Монгол улсын түүхийн салбар нь дэлхийн түүхийн салбар гэх мэт өгүүлнэ. Энэ бүхэнд эрүүл хариулт өгөхийн тулд Эрүүл мэндийн салбарыг Түүхийн салбартай харьцуулцгаая.

Эрүүл мэндийн салбарыг Википеди-д ингэж тодорхойлжээ: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулдаг улсын нэгэн салбар. Тэгэхээр Монгол улсын эрүүл мэндийн салбар нь монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулдаг улсын нэгэн салбар болох нь. Монгол улсын эрүүл мэндийн салбарын иж бүрдэл нь:

  1. Хүн амын эрүүл мэнд.
  2. Эмч, эм, эмнэлэг, тоног төхөөрөмж.
  3. Эмч сувилагч нарын бэлддэг байгууллага. Эм тоног төхөөрөмжөөр хангадаг байгууллага.
  4. Эрүүл мэндийн яам.

Ийм бүдүүвчээр Монгол улсын эрүүл мэндийн салбарыг монгол хүн билэрнэ. Өнөө корона вирусийн аюулаас ард иргэдийнхээ эрүүл мэндийг төр хамгаалах үйл ажлыг удирдаж байна. “Монгол улсад өнөө хүртэл амны хаалт хийдэг үйлдвэр алга” гээн Эрүүл мэндийн салбарын үйл ажилгаанд монгол улсын иргэд үнэлэлт дүгнэлт өгч байна.

Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт эрүүл мэнд гэсэн үг ороогүй мөртлөө “түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” гэсэн үг оржээ. Яагаад эрүүл мэнд гэдэг ухагдахууны оронд түүх соёл гэдэг ухагдахуун тунхагт орсныг 1992 онд Үндсэн хууль баталсан нөхдүүдээс тайлбарлах нэгэн нь үгүй болов уу. Нөхцөл байдлыг дүгнэхэд өнөө үүнийг тайлбарлаж чадах нэгэн нь үгүй болой. Үндсэн хуулийнхаа тунхаг хэсгийг олон улсын жишгийг дагаж баталжээ. Тунхаг хэсэг нь үндсэн хуулийн орших утга учрын товч болно.

Эрүүл мэнд нь чухал бөгөөд хурц асуудал мөн. Түүх соёл нь үндэстэн орших эс оршихын асуудал болно. Үндэстэн оршихын тулд Үндсэн хуулийнхаа тунхаг хэсэгт түүх соёлоо оруулдаг юм байна.

Монгол улсын иргэдэд үндсэн хуулиар заан тогтоож олгосон төрт ёс, түүх соёлынх нь уламжлалыг нандигнан өвлүүлэх цогц ажлыг гардан хэрэгжүүлэх явдал бол монгол улсын түүхийн салбарын үндсэн үүрэг мөн. Монгол улсын түүхий салбарын иж бүрдэл нь: 1. Иргэд хэрхэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг өвлөж буй байдал. 2. Иргэдэд түүх соёлыг нь өвлүүлж буй байгууллага (сургууль) болон этгээд (багш). 3. Бичээс, археологийн олдвор, домог тууль гэх мэт олон эх сурвалжууд нь ул буюу суурь судалгааны объект болно. Суурь буюу ул судалгаа хийгчид нь түүх соёлынхоо уламжлалыг сэрээн хамгаалж, өвлүүлнэ. 4. Төрөөс түүх соёлынхоо уламжлалыг өвлөх үйлийг бодлогын хэмжээнд хэрэгжүүлэгч этгээд нь Боловсрол соёлын яам.

Энэ системээр харахад манай түүхийн салбар дахь өнөөгийн байдал, ямар байх ёстой хоёрын хоорондох том ангал монголын ард олонд тод харагдаж байгаа болов уу.

Мануусын түүх бүтэн судлагдаагүй тул, цогц мэдлэг болж чадаагүй тул иргэд түүх соёлоо өвлөж чадахгүй байна.

Түүхийн салбарыг иргэдэд орших үндэсний ой санамжаар дүгнэнэ. Өнөө монгол улсын иргэд түүх соёлоо өвлөх үнэнхүй эрмэлзэлтэй байгаа боловч түүх соёл нь өвлөгдөхгүй байна. Түүх нь хоосон орон зай ихтэй, эх сурвалж хомс буюу зарим он цагт хамаарах эх сурвалж огт үгүй, байгаа эх сурвалжийн ихэнхи нь буруу тайлбартай, хоорондоо холбоогүй гэх мэт олон салангад фактаас иж бүрджээ. Ийм түүхийг иргэд билэрэхэд бэрх. Дутуу түүхийг иргэд хичнээн их ухах дутам төөрөгдөлд илүү орно. Ийм түүхээс өвлөх уламжлал гарахгүй, үндэсний ой санамж үүсэхгүй. Өнөөгийн түүх соёлын байдал нь үндэсний хэмжээний аюул болжээ.

Иргэд түүхэн баримтаар нотлогдох, цаг хугацаа, үйл өрнөл нь дараалалтай, утга учир, шалтгаан үр дүн нь логиктой цогц түүх соёлоо хялбар өвлөж чадна. Ийм түүхийг иргэд ухах дутам мэдлэг өөртөө төвлөрүүлнэ. Ийм түүх соёлоос өвлөх уламжлал иргэдэд тод харагдана. Одоогоор ийм түүх үгүй ч бид ийм түүх соёлтой болно.

Түүх соёлыг иргэдэд хүргэж буй багш сургуулийн тухай.

Өнөөдөр Монгол улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрэгчдэд олгож байна. Түүхийн хичээл ЕБС 16 наснаас өмнөх сурагчдад орж байна. Сурах бичгийн агуулга үнэ цэнэгүй, хэрэглэж буй үгс нь оновчгүй болох тухай “Түүхгүй үр хойчис” нэртэй 66-р нийтлэлийг ухагч та бүхэнд хүргэсэн билээ. Их дээд сургуулиудад түүхийн тэнхим гэж байна. Харин монгол улсын насанд хүрсэн иргэдэд түүх соёлынхоо уламжлалыг хүргэдэг систем үгүй. Ийм холбоо аль эрт тасарчээ.

Багшийн үндсэн үүрэг нь мэдлэгийг зорилтод бүлэгт, тэдний нас хүйс, мэдлэгийх нь тувшин болон бусад онцлогт тохируулан сургалтын материал, заах аргаа боловсруулж хүргэх. Хамгийн сайн багш нь хамгийн гүн мэдлэгийг, хамгийн богино хугацаанд хүргэгч нэгэн болно. Өнөө манай түүх үндэсний хэмжээнд цэгцрээгүй тул, цогц мэдлэг болоогүй тул багш нар ийм мэдлэгийг боловсруулан хүргэж эс чадна. Ихэнх тохиолдолд өөрөө цээжилж түүнийг давдаж өгүүлнэ. Тогтоолт сайтай, ирмэлзэл сайтай сурагчид хоорондоо логик холбоо муу олон мэдээллийг цээжилнэ. Өнөөгийн их дээд сургуулийн түүхийн хичээлийн сургалт ийм байна.

Ул судалгаа буюу суурь судалгаа.

Манай түүх соёлын салбарын хамгийн эмзэг хэсэг ул буюу суурь судалгааны хомсдолд оршино. 1949 оноос ЗХУ-ын түүхчид манай түүхийг бичжээ. 1990 он хүртэл ЗХУ-ын Коммунист намын түүх, Монгол ардын хувьсгалт намын түүхийг бүх их дээд сургуулиудад заадаг байв. Аливаа том амжилт гаргах гэж буй систем, гүрэн болон улс үндэстэн заавал түүхтэй байх ёстой гэдгийг социализмын үе нотолж байна. Гэрэлт социализм байгуулахад зөвлөлт ах нарын бичиж өгсөн түүхийг мөрдөх нь туйлын зөв гэдэгт манай нам төрийн удирдагч нар санал нэг байжээ. Үндэсний ул судалгаа ямар чухал гэдгийг тэр үеийн төр засгийнхан билэрсэнгүй, ингэж билэрсэн нь буруутаж байжээ. Тэр үед арван жилээ онц сайн төгсөгчид түүх хэлний салбарыг үл сонгоно. Ихэнх тохиолд хамгийн билгэ муу нэгэн нь түүх, хэлний салбарт орно. Түүхийн салбар конспектчидоор дүүрэх болсон үүх түүх нь түүхийн салбарыг нийгэмд зүй ёсоор эзлэх байр сууринаас нь оронгоор доогуур буулгаж төр засаг тогтоосонд оршино.

1990 онд социализмын итгэл үнэмшил үгүй болж шинэ чөлөөт зах зээл рүү чиглэхэд зөвлөлтийн зохиомол түүх хэрэггүй гэдэг нь хүн болгонд мэдээжийн байсан ч түүнийг орлуулах түүх үгүй байжээ. Их дээд сургуулийн багш нар өөр түүх мэдэхгүй, мэдэх боломжгүй байсаар өдийг хүрэв. 1990 оноос хойш гучин жил болж буй хугацаанд түүхийн салбарт мэдээлэл харьцангүй олон цугларжээ. Харин ул буюу суурь судалгаа бий болсонгүй. Үүнийг хийх боловсон хүчин түүхийн салбарт өдгөө хүртэл байхгүй байна.

Судлаач

Судлаач гэхээр энгийн ойлголтоор хүн болгоны хийх ажил гэж бодох болов уу. Энэ нь ташаа ойлголт гэж хэлье.

Одоогоос 40 жилийн өмнө дэлхийн том компанууд хамгийн сайн, энгийн сайн хоёрын зөрүүг хүлээн зөвшөөрчээ. Дэлхий дээр энгийн сайн 200 инженерийг судалгаан дээр ажлуулах, хамгийн сайн нэгнийг нь хүрээнийх нь хэдэн хүмүүстэй ажлуулах хоёрын үр дүнгийн зөрүү дэндүү их байв. Хамгийн сайн инженерийн ажлын үр дүн нь 200 сайн инженерийн ажлын үр дүнгийн нийлбэрээс хол давжээ. Өөрөөр хэлэх юм бол хамгийн сайн нь зүгээр сайнаас доор хаяж 200 дахин илүү бүтээмжтэй байна. Өнөө салбартаа тэргүүлж буй дэлхийн том компанууд “хамгийн сайн нь үр өгөөжтэйгөө харьцуулахад хамгийн хямд” гэсэн хүн хүчний бодлогр явуулж байна.

Үүнийг жирийн үгээр тайлбарлая. Мэдлэг далай шиг арвин. Хүн болгон өөрийнхөө шанагаар хутгаж авна. Зарим нь том шанагтай, зарим нь жижиг шанагтай, зарим нь шүүрхий шанагтай. Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй гэдэг нь энэ.

Нэг жишээ сонордуулая. БСШУС сайдын А 497 тоот тушаалын дагуу нодлин намар яаманд уулзалт зохион байгуулагдсан. Уулзалт дээр МУИС-ийн Ц.Баттулга “руни бичгийг 26 жил судалж байхад Сэргэлэн та намайг сошилоор доромжилдог” гээж өгүүлэв. Ман өөрийн хэлэх үгээ Ц.Баттулыг гомдолд нь биш үндсэн сэдэвт зарцуулав. Ц.Баттулга бүхэл бүтэн 26 жил зарцуулчаад ийм түвшинд байна гэдэг нь эмгэнэл. Ц.Баттулгын хүн битигт зарцуулсан жил нь 30 болохоор тэр илүү ухаантай болох уу? Мэдээж огт үгүй. Мөнгөн савны ёроол дахь хүн бичээс, Алтай ятган дээрх бичээсийг Ц.Баттулга хэрхэн буруу тайлсныг ард олондоо сошилоор дэлгэсэн. Манай иргэд Үндсэн хуульд зааснаар түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх үүрэгтэй. Ц.Баттулга доромжлох гэдэг үгнийхээ утгыг билэрэгүй байна. Доромжлох гэдэг үгний үндэс “дор” буюу энэ үгийг байгаа түвшингөөс нь доор буюу дор үнэлж буй нэгэнд хэлнэ. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн би Ц.Баттулгыг онож үнэлсэн болохоос доор үнэлээгүй учир доромжилсон болохгүй. Харин Ц.Баттулга мэдэхгүй зүйлээ байхгүй хэлээр заасан олон зуун хүүхдийн хайран цагийг бодож үзсэн болов уу?

ШУА-ын Түүх, угсаатан зүй хүрээлэн, МУИС-ийн түүхийн тэнхимд ул судалгаа хийх боловсон хүчингүй байна. Ийм боловсон хүчин бэлтгэгдээгүй болно. Конспектчид ул судалгааг хийж үл чадна. Манай конспектчид гадаадын хэвлэлд гарах нийтлэлийн зөв бурууг ялгаж салгах чадваргүй улмаас өлгөж аваад шууд ард олондоо дамжуулж байна. Ингэж үндэснийхээ ой санамжийг бохирдуулж байна. Манай конспектчид ул судалгаагаа 1949 оноос 1990 он хооронд харийн улсаас авдаг байсан одоо ч тийм байна. Энэ нь манай үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна.

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ бодит байдлыг ингэж дүгнэсний улмаас 6 жилийн тэртээнээс эх сурвалж дээр суурилах ул судалгааг хийсээр өдийг хүрэв. СИЭ ТББ гол зорилго Үндэсний суурь буюу ул судалгааг бий болгож түүх соёлоо харийн нөлөөлөл болон түрэмгийллээс хамгаалахад оршино.

БСШУС яамны үүрэг.

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ё.Баатарбилгийн үндсэн үүрэг нь түүхийн салбарын байр суурийг Үндсэн хуулиар заасан хэмжээнд хүргэхэд оршино гэж СИЭ ТББ үзэж байна. Өнөө түүхийн салбар байх ёстой байр сууринаасаа хамаагүй доогуур оршино.

Энэхүү нийтлэлээр Монгол улсын үндсэн хуулиар заан тогтоосон түүхийн салбарын үндсэн зорилтыг ухагч танд хүргэв. Ард түмний минь төрт ёс, түүх соёлын уламжлал нь манай үндэсний аюулгүй байдлын гол дархлаа болно. Манай түүх нь нэгэн доктор зэрэгтний, нэгэн академич цолтны өмч огт биш. Манай түүх нь ШУА-ын нэгэн хүрээлэнгийн, МУИС-ийн нэгэн тэнхмийн шууд хэлэхэд нэгэн байгууллагын өмч огт биш болно.

Монгол улсын төрт ёс, түүх соёлын дархлаа нь ард түмэн бид болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Ruppyfaby
2022-09-26 · 37.139.53.40
If Juicing Diet Plan For Weight Loss what does contrave do you can t afford it, does losartan make you gain weight then stay away. <a href=https://tamoxifenolvadex.com/>natural alternatives to tamoxifen</a>