Үндэсний ой санамжын тухай Н.Алтанхуягт!
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №74
1193 0

Үндэсний ой санамж гэхээр өнөөгийн хүмүүс Н.Алтанхуягтай адил сайн ойлгохгүй байна. Тийм учир уг ухагдахууныг тайлбарлая. Хүн болгон гурван үеийн намтараа бич гэвэл бичнэ. Сайн муу бичих нь хувь хүнээс хамаарна. Хүн болгон өвөө эмээ, аав ээжээсээ өвөлсөн, өөрийн гэрийн сургаалийг мэднэ. Их бага мэдэх нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Харин үндэсний ой санамж гэдэг нь гурван үеийн намтартай агуулгаар ижил боловч ялгаа нь гурав биш зуун (олон гэсэн утгаар) үеийг хамаарна. Үндэсний ой санамж гэдэг нь гэрийн сургаальтай ижил боловч гурван үеийн сургааль биш зуун үеийн сургааль болно. Яагаад үндэсний гэсэн тодотголыг сургааль гэдэг үгний өмнө хэргэлж байна вэ? Хүн дээшээгээ хорин үеээ тооцохоор нийт сая өвөг дээдэс тоологдоно (хэрэв тэд хоорондоо суугаагүй бол). Тэгэхээр таныг танихгүй таны хөрш дээр үедээ таньтай нэг өвөгтэй байжээ. Ийм учир модны үндэс шиг үндэс нэгтэй түүх, үндэс нэгтэй хэл сургамжийг үндэсний ой санамж гэнэ. Түүх хэл нь гээгдэхээр үндэс нь мөхнө, үндэсний ой санамж үгүй болно. Үндэсний ой санамж үгүй болохоор үндэстэн газар усаа алдаж хурдан мөхнө. Энэ өдгөө Монгол улсын хүн үндэстэн иргэд өөрийн үндэсний ой санамжийг сэргээх амар биш ажлыг амжилттай эхлүүлж байна. Мануус их түүхийнхээ улыг урлаа (бий болголоо). Энэ жил Хүн илээс Түрэг ил хүртэлх түүхийг сэрээж их түүхийнхээ ноён нуруу урлана (бий болно). Нэг үгээр манай түүхийн бүтэн цогц, зай завсаргүй болж байна. Сүүлийн хоёр мянга гаруй жилийн түүх хоорондоо уялдаа холбоотой болж байна. Тонуйкук, Гол тээхэн, Билгэ хааны хүн хэл, хүн бичгээр сийлэгдсэн хадан бичээсийг сэрээж, сургалт явуулж байна. Мянга гаруй жил хэрэглэж байсан хүн бичгээ сэрээж буй нь үндэсний ой санамжинд бий болж буй том хувьсгал.

Ингээд үндэсний ой санамжийн ач холбогдолыг хүн үндэстэн мануус илүү сайн билирэг гээд дэлхий дээр мянга мянган жилээр өөрийн ой санамжаа хамгийн сайн авч яваа, манай өмнө хунш Дунд орны Хан үндэстэн дээр жишээ авъя.

Дунд оронд, тэдний үе үеийн 24 төрийн түүх нь Хан үндэстний үндэсний ой санамжийг бүрдүүлж байна. Төрийн 24 түүхээс өөр түүхэн баримт Дунд оронд арвин. Дунд орны түүхийг Дунд орныхон маниас илүү мэднэ. Тэгэхдээ мануусын өгөх гэж буй дүгнэлт хүн үндэстэнд л хэрэгтэй. Ингээд 78 оноос хойших Дунд орны түүхэн үйлийг тэдний үндэсний ой санамжтай нь холбохыг хичээе!!! Үүнд Тян ань мэны талбайд 1989 он болсон үйл явдал орно.

1978 оноос эхэлж Дунд орны “эзэн” Дэн Сяопин эдийн засаг, улс төрийн реформыг санаачлан үе шаттай эхлүүлэв. Захиргааны болон эдийн засгийн онцгой хуультай, Эдийн засгийн онцгой бүсүүд бий болов. Гадны хөрөнгө оруулалтыг Дунд орны удирдлага татаж эхлэв. Энэ үеэр, 1985 оноос ЗХУ-д М.С.Горбачёв “Перестройка” улс төр, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэв. Тухайн үед ЗХУ-д сурч байсан мануусд Дунд орны талаар мэдээлэл тун хомс байв. Орос оронд бодит ахуй амьдарлаас “Огонёк” сэтгүүл унших нь хамаагүй сонирхолтой байв (тэр үеийн хэллэг).

ЗХУ-ын “Гласность” Дунд орны зарим дотоодын хүчинд нь таалагдаж, тэд эдийн засгийн шинэчлэл дээр улс төрийн либеральчилалыг хүсэн, Оюутны хөдөлгөөнийг Бээжинд эхлүүлэв. Тэр үеэр ЗХУ-ын Коммунист намын дарга, төрийн тэргүүн М.С.Горбачёв Дунд оронд төрийн айлчлал хийв.

ЗХУ-ын төрийн тэргүүн М.С.Горбачёвыг Бээжинд албан айлчлал хийж байх үед Тянь ань мэн талбайд улс төрийг либеральчилах оюутны жагсаал болж байв.

Тухайн үед зурагтаар Горбачёвын айлчлалыг байнга харуулдаг байсан тул оюутнууд Дунд оронд “гласность” очлоо гээн бодож байв. Гласность бүх монгол оюутнуудад, ЗХУ-ын оюутнуудын ижил таалагдаж байв. Тун удахгүй бүх юм сайхан болно гэдэгт эргэлзээ тэр өдгөө хүмүүсд байсангүй.

Горбачёвын айлчлалын дараа Дэн Сяопин, Тянь ань мэн талбай дахь оюутны жагсаалыг танкаар дарав. Тухай үед түм, хоёр түмэн хүнийг алав гэж бодож байсан бол хожим уг тоо хэдэн мянга болон буурахыг хэвлэл мэдээлээс мэдэв. Тухай үед Дэн Сяопин ямар муухай хэрцгий хүн бэ гэж мань дотроо бодож байв.

Тянь ань мэн талбай дахь үйл явдлын дараа Дунд орон социалист замаар биш, капиталист замаар биш, өөрийн Дунд орны замаар хөгжинө гээн тунхаглахыг зурагтаар сонсоод Полит-экономийн орос багштайгаа хамт Дунд орныг мануус шоолж байв. Тухайн үед социализм, капитализм гэдэг хоёр зам байхаас гурав дахь зам гэж байхгүй гээн мануус охор бодож байв. Хожим уг үйл явдлууд нэг хэсэгтээ мартагдав.

1990-2015 онуудад Дунд оронд олонтой ажил явдлын шугамаар очих болов. Нүдний өмнө Дунд орон өөр болж байв. Бээжингээр дүүрэн хөх өнгийн ижил хувцастай, дугуй унасан хүмүүс байсан нь саяхан юм шиг санагдана. Энэ үед манай улсын хөгжил жилээс жилд Дунд орноос илт хоцорж байгаа нь нүдний өмнө илхэн байв. Тухайн үед мань монголчууд бид Дэн Сяопин шиг ухаантай, зоригтой удирдагчтай байсан бол боломжийг алдахгүй хурдан хөгжих байж гээд дотроо боддог байв. Энэ өдгөө олон монголчууд Дэн Сяопин шиг биш юм аа гэхэд иймэрхүү хүнийг хайн сууж байна. Хувь хүний нөлөө үүрэг тухайн үндэстний хөгжилд хамгийн чухал юм байна гэж мань тэр үед дотроо бодож байв.

2014 оноос манай түүх, хэл нэг биш гэдгийг дотроо мэдрээд баг байгуулан хүн бичиг үсэг судалж, өөрийн түүхээ бүтэн болгох ажил руу дөнгөж орж байв. Энэ хугацаанд Дунд орны түүхээс чамлалтгүй олон номыг хүн хэлрүү хөрвүүлэв. Өөрийн түүхийг сэрээхийн тулд Дунд орны түүхийг бүтэн зургаар нь дүрслэх хэрэг болов. Үүнийг мануус чадан ядан хийж байна. Энэ өдгөө мань нэг зүйлийг маш сайн билирэв. Энэ бол үндэсний ой санамж буюу тухайн үндэсний зуун зуун үеэр хурааж ирсэн ой санамж. Тянь ань мэн талбай дахь цуглааныг Дунд орны удирдагч Дэн Сяопин танкийн хүчээр дарах шийдвэр гаргахад хувь хүний ухаан зориг дөнгөж 20 хувь нь байжээ. Бусад 80 хувь нь Дунд орны үндэсний ой санамж байв. Хэрэв ийм үйл хийгээгүй байсан бол Дунд орон задрах байсан болов уу. Йим тохиолдолд Дунд орон хоорондоо тулалдан Тянь ань мэнийхээс хэдэн мянга дахинаар илүү хүний амь эрсдэх байсныг түүхэн сургамжаасаа Дэн Сяопин болон тухайн үеийн Дунд орны төрийн удирдлагууд мэдэж байснаас гадна, үр хүүхдээ алдсан олон эцэг, эх, эмээ, өвөө далд ухамсартаа үүнийг мэдэж байжээ. Тэд гурван эзэн таван их хааны үеэс Байлдаан улсын үе, Гурван хааны үе, Өмнөд Умард төр гэх мэт хагарлын үедээ ямар хэцүү байсан тухай, хэрхэн харийхны (энд манай өвөг дээдсийн тухай өгүүлж байгаа) тоглоом болж байсан, ямар их хохирол амсаж байсан тухай түүхэн ой санамж нь бүтэн тул цаг зуурын үйлд эс хөтлөгдөж байна. Энэ өдгөө миний тэр үед шоолж байсан Дунд орон дэлхийн хоёр дахь эдийн засаг энэ өдгөө болов. Өөрсдийгөө 5000 жилийн түүхтэй гэдэг Дунд орны сэхээтнүүд Америк тивийг энэ өдгөөгөөс 500 (орчим) жилийн урьд нээгдэснийг, Америкийн Нэгдсэн Улсыг хэдхэн зуун жилийн түүхтэй улс гэдгийг мэдэхээс илүү мэднэ. Тэд АНУ-аар өөрийн хөгжлийг ОХУ болон Монгол улс шиг заалгасангүй. Үр дүнгийн дэлхий нийтээр харж байна. Учир Дэн Сяопинд гэхээсээ тэдний үндэсний ой санамжинд байв. Тэдний ой санамж бүтэн тул тэд өвөг дээдсийнхээ хийсэн алдааг дахин гаргахгүй болжээ.

Энэ өдгөө БНХАУ-ын (Бүгд Найрамдах Дунд Ард Улсын. Хятад уг үгний эх гарал нь Киданы олон тоо) ерөнхийлөгч Ши жин пин нь дэлхийд хамгийн нөлөөтэй, эрх мэдэлтэй хүний нэг. Гэвч Ши жин пин ерөнхийлөгч юуг олон нийтийн өмнө хэлж болно, юуг хэлж болохгүй гэдгээ маш сайн мэднэ. Дунд орны ард иргэд мөн ерөнхийлөгчөөс ямар үг огт гарч болохгүй гэдгийг сайн мэднэ. Цөмөөрөө нэг зүйлийг төсөөлцгөөе: Нэгэн өдөр Дунд орны ерөнхийлөгч Тайваны бүрэн эрхт байдал, анги (тусгаар) тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа зурагтаар бүх ард түмнийхээ өмнө мэдэгдвэл Дунд оронд юу болохыг таамаглахад ч бэрх. Тэд үндэсний ой санамжаа нандигнан хамгаалж яваа ард тул тэдэнд ийм зүйл хэзээ ч гарахгүй.

Энэ өдгөө дэлхийн хамгийн хүчтэй хүний нэг, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин мөн юу өгүүлэхээ мэдэхээс гадна юуг эс өгүүлэхгээ маш сайн мэднэ. Оросын ард түмний түүх (зөвхөн бичигдэж үлдсэн болгон нь түүх байдаг) Дунд орны ард түмний түүхээс охор болов ч тэд үндэсний ой санамжаа дээдэлдэг. Оросын ард түмэн ерөнхийлөгчөөсөө ямар үг гарч болохгүй гэдгийг бас сайн мэднэ. Цөмөөрөө төсөөлцгөөе: Нэгэн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дэлхийн хоёрдугаар дайны буруутан нь Фашист Герман биш Оросын ард түмэн гээд өгүүлвэл ОХУ-д юу болохыг таамаглахад ч бэрх. Ийм тэнэг үйл үндэсний ой санамжаа дээдэлдэг Орос оронд хэзээ ч гарахгүй.

Дээрхи цөмийн зэвсэгтэй дэлхийн хоёр их улсын ерөнхийлөгчдийн хэлэх үг нь хүртэл хязгаартай, хараа хяналттай байхад, манай Ерөнхий сайд Норовын Алтанхуягийн хэлэх үг нь хязгааргүй, хараа хяналтгүй байжээ. Яагаад түүний амнаас ийм үг гарав: “Тэгэхээр энэ гурав дахь нь болвол энэ шийдвэр гарсанаар манай Турк улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа”. Яагаад Н.Алтанхуяг манай эцэг өвгөдийн газар усыг харийнх гэж өнөөгийн Турк улсын Ерөнхийлөгч Эрдоганы өмнө өгүүлж байхад монголын иргэд юу ч болоогүй юм шиг байж чадав? Хариулт маш энгийн. Монгол улс үндэсний ой санамжээ гээжээ. Тийм учир Монгол төр маш аюултай байдалд байна. Ерөнхий сайдад юу хэлж болох, юу эс хэлж болохын зааг Монгол төрд огт алга. Монгол улсын иргэдэд мөн ийм шүүлтүүр алга болжээ. Н.Алтанхуягын уг үйл нь гэрийн ой санамжаар төрийг барьж буй тод жишээ. Тухайн үед Н.Алтанхуяг Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлийн гишүүн байсан тэр, Үндэстэндээ аюул авчирж байгаагаа огт билирсэнгүй. Харийн төр мануусыг үндсэн ой санамжийн цоорхойг далимдуулан манайхруу түүх соёл түрэмгийлэл үйлдэж байна. Үүнд манай ерөнхий сайд тэдний гар хөл болж байна. Үндэсний ой санамжгүй ерөнхий сайд амин чухал асуудлаар цэцэрлэгийн хүүдийн түвшинд сэтгэж, амнаас нь цэцэрлэгийн хүүдийн түвшингийн үгс гарч байна. Туркын засгийн газарт тэдний дээдэс Өтүгэнд байсан гэсэн түүхэн баримт огт байхгүй. Стамбулын туркууд нь манай дээдэс Түрэг төрөөс цаг хугацааны хувьд, цус махны хувьд анги гэдгийг Сэргэлэн Интернашионал Экспедишион түүхэн эх сурвалж, баримттай өөрийн нийтлэлүүдээр баталсан. Хадан бичиг манайх гэдгийг бас 100 хувь батлав. Туркын засгийн газарт тэдний дээдэс Сэлджүкүүд, Османуунд Өтүгэнд байсан тухай түүхэн баримт огт байхгүй, байсан бол тэд аль эрт гаргаад тавьчихсан, тул монголчуудыг монголчуудаар нь бариулах нарийн бодлогыг 30 жилийн өмнө боловсруулан энэ өдгөө амжилттай хэрэгжүүлж байна.

ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрхлэгч Л.Болдоор бүх Академийхныг нь, МУИС-ийн багш Ц.Баттулгаар бүх эхлэн сурагчдыг нь, саяхан төрийн шагнал хүртсэн Д.Өлзийбаатарын цахим түүхээр нь хөдөө гарч буй амрагчдыг болон сонсох дуртай хүмүүсийг, Н.Алтанхуягаар Засгийн газар, улс төрийхныг нь тэд атгуулж чаджээ.

Н.Алтанхуяг, Д.Өлзийбаатар та хоёр Стамбулын туркууд манайд байсан гэсэн Дунд орны түүхэн баримтаас (өөр улсын түүхэн эх сурвалжинд энэ талаар өгүүлсэн баримт энэ өдгөө олдоогүй) нэгийг сөхөөд үзүүлдээ? Та хоёр Стамбулын туркуудтайгаа нийлээд ийм баримт нэгийг гаргаад монголчуудад үзүүлээч?

Н.Алтанхуяг аа! Чи сонссон байх “Дааганаас унаж үхдэггүй даравгар амнаас болж үхдэг” гэж. Энд чи бид хоёрын үхэл чихрийн цаас шиг. Энд ерөнхий сайдын даравгар амнаас болж манай хүн үндэстэн газар ус үгүй болох аюултай нүүрлэх болоод байна. Газар ус үгүй үндэстэн мөхнө. Манай бичигдсэн 2000 гаруй жилийн түүхэнд Н.Алтанхуяг чам шиг харийн оронд очиж энэ манай газар ус биш танай газар ус гээн өргөн барьсан нэг ч ахлагч байгаагүй шүү! Манай газар усыг Дунд орны төр хүчээр эзэлж, өөрийн төрийн доор байлгаж байсан түүхэн үе байгаа. Мөн эсэргээр байсан үе байгаа. Д.Алтанхуяг шиг хүчирхийлэлгүй үед ингэж өргөн барьсан түүх байхгүй.

Одоо яахав? Юуны өмнө Турк төрийн урьханд орсон Н.Алтанхуяг чи иргэдээсээ уучлалт гуй!!! Дараа нь энэ эхэлсэн “баасаа” зогсоо. Үүнийг чи эхэлсэн болов ч, энэ өдгөө уг “баас” чинийх биш бүх монголчуудынх, мөн ирээдүйн монголчуудынх болов. Үндэсний ой санамж сэргээх үйлсэд чи гар бие оролцох ёстой хүний нэг!!!

Дүгнэлт:

Энэ удаа Норовын Алтанхуягаас ял асуух зорилго мань тависангүй. Үндэсний ой санамжгүй төр ямар эмзэг байгааг харуулахыг зорисым. Улс орныг гэрийн ой санамжаар удирдахад юунд хүргэж байна гэдгийг Н.Алтанхуягийн үйл тод харуулж байна. Турк төрийн түүх соёлын түрэмгийлэл нь мануусын туулан давах нэг л сорилт. Өөр үүнээс илүү аюултай олон сорилттой тулгарах болно. Яаж ийм үйлийг дахин гаргахгүй байх вэ? Яаж ийм үйлийг хамгийн зөвөөр ой санамжиндаа буулгаж хойч үедээ хүргэх вэ? Яаж хуулиараа ийм үйлийг хорих вэ ? гэх мэтийн олон хүчир зүйлтэй мануус тулгарна. Үндэсний ой санамжгүй бол монголчууд бид толгой шийр чацуу бүлэг иргэдтэй ижил болно. Үндэсний ой санамжаа сэргээвэл дундын (үндэсний) том зорилготой, өвөг дээдэстэйгээ адил үндэстэн шиг үндэстэн болно. Үндэсний ой санамжтай төр үндэсний хэмжээний чухал асуудлыг өвөг дээдсийнхээ түвшингөөс, өөрсдийнхөө түвшингөөс, үрь хойчсийнхоо түвшингөөс харж билгэ шийдвэр гаргаж байна. Үндэний ой санамжгүй төр зөвхөн тухайн жижиг гэр бүлийн хожооны зүгээс үндэсний хэмжээний чухал асуудалд хандаж, үндэстнээ сүйрүүлж байна. Энэ мөчөөс хойш газар усаа харьд алдвал дэлхийн найман тэр бум хүнээс дахин эргүүлэн авч чадахгүй шүү!!!

Сэрэмжлүүлэг!!! Үндэстэнг устгая гэвэл түүхийг нь үгүй болго!
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Сэрэмжлүүлэг!!! Н.Алтанхуяг эм уусан юм уу??? Уулгацан юм уу??? Зомби болцон юм уу??? Олон монголчуудыг сэрэмжлүүлэхийн тулд хүн болгон цааш нь дамжуулан шээрлээрэй!!!

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...