Удам
Удам гэдэг үг энэ өдгөө эх утгаа хадгалж чадаж уу?
774 1

Удам гэдэг үг энэ өдгөө эх утгаа хадгалж чадаж уу? Эхэлж удам энэ үгний эх утгыг тогтооцгооё. Дараа нь энэ өдгөө уг үг ямар даялсан утга агуулж буйг харьцуулцгаая.

Мануус хэлээ хоёр мянганаар урагшлуулж харах боломжтой учир уг асуултанд бүрэн биш юм гэхэд тодорхой хариулах болов уу.

Тонуйкукы хадан бичээсний эхний мөрөнд : “Билгэ Тонуйкук бэн үзм Табхач илинхэ эх илнтм” гэж оржээ. Табхач (Тан) илинхэ (их улсынхаа) эх илэнтм (их улстам). Уг өгүүлбэрт эх илэнтм гэдэг үг нь анх их улстан гэсэн утга. Үүнийг орон гэдэг ухагдхуун дээр өнөөгийн монголчууд хурдан билэрнэ. Тан орныхоо эх оронтом гэдэг нь энэ хүн уг бичээсийг сийлж буй үед Тан оронд хамааралгүй болсон байжээ. Урьд нь Тан оронд хамаарч байжээ гэсэн утга. Эх орон гэдэг нь анхны оршиж байсан газар. Эх илэнтэм гэхээр анхны харъяалагдаж байсан ил болно. Энэ өгүүлбэрт хамгийн чухал нь “бэн үзм” гэж юуг өгүүлж байна вэ?

Бэн гэдэг үг нь зүй тогтлоор мэн, угын дуудлагаар ман буюу мани. Харин үзм гэдгийг Диван Лугат толиор “92 Уз-өөрөө” гэсэн утга зааж байна. Тэгэхээр Тонуйкукын хадан бичээсийн анхдугаар өгүүлбэр: “Билгэ Тонуйкук мань өөрөө Тан илийнхээ эх илэнтэм” гэдэг нь тухайн үеийн түүхэн үйлтэй таарч байна. Бүх мал ахуйтан Тан илийн хур байсан учир Тонуйкук бусдын адил Тан илд зүтгэж байжээ. Тийм учир өнөө цагийн хэлээр “мань өөрөө Тан илээс эхлэлтэй” гэж өгүүлж байна.

Үз буюу үзэм гэдэг үг яаж удам болох вэ?

Эхэлж хос сувгаар, дараа нь зүй тогтлоор шалгана. Үзэм үзийн дуудлага, узам угын дуудлага. З Д зармин. Узам-удам болно. За ингээд бин үзэм гэдэг нь мань удам гэсэн утга болж байна.

Уг үгийг батлахын тулд Монголын нууц товчооны 53-р хэсгээс сөхөцгөөе!

“Өсүн охинион үдэжү” –өөрөө охиноо нь үдэжүү. Мөн Амбагай хааны хэлүүлсэн нь: “Хамугун хаан, улусун эзэн болжу охи бэн өсүн үдэгүй бэн намаар кэсэткүн! Татар иргэн баригтаа би”. Энд бэн өсүн гэж ороход, Тонуйкукын бичээсэнд бэн үзэм гэж оржээ. Дорноос Өрнө хүртэл 6000 км, Умраас Өмнө хүртэл 2500 км-т орших хүн хэлэнд шуугих гийгүүлэгч З С орон нутгын аялгаар солигдоно. Өсүн-Үзүм нэг утга. Тэгэхээр Амбагай хааны хэлүүлсэн нь: “Хамгын хаан, болж охи (охийг) мань өөрөө үдэхүй маань намаар кэсэткүн (үгүй болох түн). Кэсэткүн гэдэг үг Гол тигэни бичээсэнд байна. Диван Лугатанд байна. Энэ удаа мануусын зорилго удам гэдэг үгний утгыг сэргээхэд оршиж буй учир бусдыг орхий.

Монголын нууц товчоон дахь толь, Монголын нууц товчооноос таван зуун жилийн өмнө бичигдсэн Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэхь тольтой ойролцоо биш ижил, өгүүлбэрийн бүтэц нь ижил байна. Яагаад? Хариулт хялбар. Их монгол улсын төрийн хэл нь уйгур хэл байжээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнхи Хэрэйд, Найман, Мэргэд овогтон нь Уйгур угсаатан. Түрэг төрийн хадан бичиг Есөн угсын хэлээр бичигджээ. Есөн угс нь Уйгурын дээдэс.

Ингээд удм (удам), үзм (үзэм), өсүн нь өөрөө гэсэн утга илэрхийлж байна. Бэн үзэм гэдэг нь минь үзэм, минь өсүн буюу мань удам болж байна.

Ингээд Цэвэлийн толиор: Удам

  1. Угсаа, төрөл; удам судар; сайн удам; муу удам; хурдны удамтай морь
  2. Угсаагаар дамжих бэлэг тэмдэг; манайхан урт насалдаг удамтай; удам судрыг дуулах (хүний өвөг дээдэс угсааг сөхөж өгүүлэх)

Энд Цэвэл Удмыг угсаа, төрөл гэж тодорхойлсон нь мануусын эх сурвалж судлалаас гарч буй дүгнэлтээс зөрж байна. Угсаа гэдэг нь хойч үе. Энэ тухай мануус тайлбарласан. Удам нь угсаа огт биш үүнийг манай уншигчид мэднэ. Удам нь төрөл биш. Монголын нууц товчоонд “ургын ураг хүртэл” гэж өгүүлэхээс удмын удам хүртэл гэж эс өгүүлжээ.

Цэвэлийн авсан жишээг шалгацгаая: удам судар-гэдэг нь өөрийн судар болно. Хурдны удамтай морь-энд нь утга даялжээ. Хурдан хээр азарганы удам хонгор даага гэвэл хурдан хээр азарга өөрийх нь хонгор даага гэж дээдэс билэрнэ. Миний удам гэвэл миний өөрийн гэсэн утга болно. Манайхан урт насалдаг удамтай гэвэл манайхан урт насалдаг өөрсдөө гэсэн утгыг агуулна.

Я.Цэвэл эх сурвалж эс судалсан нэгэн нь тул удмыг угсаа, төрөл гэж өөр өөрийн утга агуулсан үгсээр тайлбарлажээ. Ийм тайлбарын улмаас үг хоорондын, утга хоорондын “канибализм” явагдаж байна. Үүнийг зогсоох ёстой. Зогсоохгүй тохиолдолд мануус үгнийхээ эх утгыг бүрэн алдах аюулд хүрнэ. Үгнийхээ эх утгыг алдахаар өвөг дээдсийн маань түүхэн эх сурвалж харийх болно. Газар ус маань харийх болно.

Гавьяат О.Самбуудорж ингэж бичжээ: “Тухайлбал, орчин цагийн монгол болон түрэг хэл аялгууны хооронд байдаг язгүүр нэг олон үгийн авианы тохирол нь аль эрт өвөг монгол болон түрэг хэлний үед бий болсон байдаг хэлний үзэгдэл бөгөөд авианы энэ үзэгдэл руни бичгийн дурсгалд ч илрэлээ олж, улмаар энэ хэлбэрээ орчин цагийн монгол болон түрэг хэл аялгуунуудад уламжилсан байдаг байна”. Энд О.Самбуудорж ямар эх сурвалж судалсан хүн болоод ингэж өгүүлээд байна вэ? О.Самбуудорж манай өвөг дээдсийн маань хэлийг орос багш нарын ухаан шингээсэн конспектийнхоо үгээр тодорхойлох нь өвөр лүү ус асгах мэт.

Оросын ШУА мануусыг турк хэл зээлсэн гэж үздэг. О.Самбуудорж яг энэ оросын баримтлалыг хамгаалж байна. О.Самбуудорж оо, Түрэг хэл гэж байх ёсгүй, Монгол хэл гэж байх ёсгүй, Уйгур хэл гэж байх ёсгүй. Зөвхөн Хүн хэл гэж байна. Хүн хэл тээгч нь өнөөгийн Монгол улс. Харин Үсүнийхэн дотор перс, араб тольтой холилдсон хасаг хэл, туркман хэл, узбек хэл гэж байна. Бага Азид буюу Анатолийд араб хэлтэй үлүг холилдсон Осман хэл гэж байна. Осман турк хэл манай Түрэг төрийн хэлтэй хавирахгүй. О.Самбуудорж мэтийн нөхөд судалснаа биш уншиснаа өгүүлж, харийхны хялбар олз болж байна. Манай хэл түүхийг чимэх хэрэггүй, том болгох шаардлаггүй. Манай түүх, хэл байгаагаараа үлэг том. Эх сурвалж судалж түүх, хэлээ сэргээцгээе!!!.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...