“АЛТАН ДЭВТЭР”-ИЙГ СЭРГЭЭН УНШИХАД ҮГИЙН ГАЛИГ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
“АЛТАН ДЭВТЭР”-ИЙГ СЭРГЭЭН УНШИХАД ҮГИЙН ГАЛИГ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
2760 7

2019 оны эхнээс эхлэн СИЭ-ээс хүн бичгийн сургалт зохион байгуулж эхэлсэн. Сургалтын явцад Гол тэгин, Билгэ хаан, Тоньюкукын онгоны гэрэлт хөшөөний хадан бичгийг тайлан уншсан тухай танилцуулсан билээ. Манай өнөөгийн хэл их эвдэрсэн тул эртний бичиг соёлын дурсгалыг унших ойлгох, судлан мэдэхэд бэрхшээлтэй болсон, улмаар энэ нь өнөөгийн хүн хэлтний хойчсын хэл, сэтгэлгээнд сөргөөр нөлөөлж буй гэж үзэн өөрийн хэлний зүйтогтлыг зөв сэргээх ажлыг хийх талаар ярилцаж тогтов. Түүнчлэн, хүн бичгийн сургалтын явцад хүн хэлний үгийнсанг судлах, хэлзүйн тогтлыг сэргээх, мартан гээгдсэн үгийг судлан мэдэх, хэлнийхээ зүйтогтнолыг тодорхойлох ажлыг шат дараатай хийж байна.

Судалгааны ажлын явцад манай эртний хэлний галиг дуудлагыг сайн хадгалан үлдсэн бусад бичгэн дурсгалыг ч гэсэн нарийвчлан судлах нь хадан бичгийг судлах явцад чухал үүрэгтэй гэж үзсэн. Ингээд, өнөөгийн бидний ярьж хэвшсэнээр “Монголын нууц товчоо” буюу “АЛТАН ДЭВТЭР”-ийг нарийвчлан судлахын тулд үнэн зөв, бүрэн галиг гаргах талаар эрэл хайгуулын ажил эхэлсэн билээ.

“Алтан дэвтэр” бол эртний хүчирхэг “ИХ МОНГОЛ УЛСЫГ” үүсгэн байгуулагч ИХ ХААНЫ тухай түүхэн баримтыг өгүүлсэн нэн ховор бүтээл тул олон орны эрдэмтэн галиг үсгийг судлан тайлж олон арван бүтээл гаргаснаас гадна, “Алтан дэвтэр”-ийг гадаадын олон хэл дээр орчуулан гаргажээ. Энд нэгэн зүйлийг тодруулахад, “Алтан дэвтрийн” галигийг бүрэн тайлан унших боломж 1936 оноос эхэлсэн тухай судлаач нар тогтоожээ. Энэ цаг үеэс хойш олон эрдэмтэн “Алтан дэвтэр”-ийн галигийн талаар цөөнгүй дэвтэр хэвлэн гаргасныг боломжит эх үүсвэрээс цуглуулан нарийвчлаж судлан үзлээ.

“Алтан дэвтэр”-ийг Их хааны үед бичиж эхлээд 1240 онд дууссан тухай түүхэн баримт бий. Энэхүү монгол хэлээр бичсэн “Алтан дэвтэр”-ийн уйгаржин бичгээр бичсэн эх хувь 1382 онд Юан Гүрэний Хааны номын сангаас олдсон гэдэг. Энэ алдарт бүтээлийг Мин Улсын Хаан Жу Юань Жаны зарлигаар 1315 онд хятад хэлнээ галиглан хөрвүүлжээ. Харин, энэ цаг үеэс монгол хэлээр бичсэн эх хувь хаачсан нь тодорхойгүй болжээ. 1805 онд “Алтан дэвтэр”-ээс хуулбарласан 12 бүлэг бүхий хятад хэлээрх хувийг 1866 онд ОХУ-ын санваартан хар лам П.Кафаров олж авсан нь өнөөдрийн бидэнд ирсэн “Алтан дэвтэрийн” гол эх сурвалж болж байна.

ОХУ-ын эрдэмтэн С.А.Козин олон жил судлан орос хэлнээ хөрвүүлснээс гадна 1941 онд латин галигт дээрх 12 бүлэг хятад хэл дээрх эх хувийг орос хэлнээ бүрэн хөрвүүлэн нийтэд түгээсэн нь “Алтан дэвтэр” судлалд чухал түүхэн үе болжээ. Мөн, энэ алдарт эрдэмтнээс гадна оросын А.М.Позднев, Б.Я.Владимирцов, Германы Э.Хайниш, Францын эрдэмтэн П.Пелльо А.Мистерт, Чехословакийн П.Поуха, Японы Нака Митиё, Ширатори Куракичи, Ш.Хаттори, Мажарын Л.Лигети, Польшийн С.Калужиньски, Америкийн Ж.Стрит, мөн Игорь де Рахевильц, Монголын Б.Сумьяабаатар, Т.Дашцэдэн, Өвөр монголын Г.Баяр, Японы К.Хитоши нар их хүчин зүтгэлээр бүтээл хэвлүүлсэн байна.

БНАГУ-ын нэрт монголч Ханс-Петер Фийце Е.Хайнишийн галигийг үндэслэн, “Алтан дэвтэр”-ийн латин галиг үсгийн тонгоруу толь бичиг хэвлүүлсэн нь анхдагч болно. Энэ судалгааны хүрээнд ч гэсэн “Алтан дэвтэр”-ийн кириллээр галигласан үгийн тонгоруу үгийн толь бичиг болон бусад шаардлагатай тонгоруу үг бүхий дэвтэр гаргахаар төлөвлөсөн.

Эдгээр галиг бүхий бүтээлийг шүүн үзэхэд хүн(нү) монгол хэлээр бичсэн “Алтан дэвтэр”-ийг хятад хэлнээ галиглан буулгасан бөгөөд бусад бүх судлаач хятад ханзаар бичсэн дэвтрийг эх болгон латин, кирилл үсэгт хөрвүүлжээ. Өөрөөр хэлбэл, ямар үсгээр авиа дуудлагыг тэмдэглэснээс үл хамааран түүхэн тэмдэглэн бичсэн үйл явдлын агуулга нь Манай орны газар нутагт болсон, бидний ахуй соёлыг илэрхийлсэн, үндсэн монгол хэлтэй хүн л зөв тайлан унших боломж хамгийн их гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Хэдийгээр ингэж, зөв тайлан унших нь зөвхөн нууц гэж үзэж буй түүхэн тэмдэглэлийг тайлан уншихад зориулагдаагүй бөгөөд эцсийн гол хөдлөшгүй гол зорилго, чиглэл нь өнөөгийн Манай хэл бичигт учраад буй түвэг, бэрхшээлийг даван туулах, арилгах, засан цэгцлэхэд чиглэсэн болно.

Хятад ханз үсгээр бичсэн “Алтан дэвтэр”-ээс латин болон кирилл үсгээр зөв дөхөм байхаар галиглан буулгах нь хийж буй судалгааны ажилд нэн чухал. Дээрх олон галиг бүтээлийг судлан үзэх дараах шаардлага хангасан судлаач “Алтан дэвтэр”-ийг хятад ханз үсгээс латин галиг үсэгт илүү нарийвчлалтай зөв сийрүүлэн хөрвүүлж чаджээ. Үүнд:

  1. Өмнөх судлаач нарын бүтээлийг нарийвчлан судалсан байхаас гадна, орчин цагийнх байх,
  2. Эртний хятад ханз үсгийг сайтар судалсан, хятад хэлийг сайн мэддэг байх,
  3. Төрөлх хүн хэлтэй, манай үндэстний соёл, мал аж ахуйтны амьдралын онцлогийг сайн мэддэг байх зэрэг болно.

Дээрх шаадлагыг хангасан гэж үзэн сонгон авсан дараах дөрвөн бүтээлийг “Алтан дэвтэр” –ийн галиг тэмдэглэгээг сийрүүлэх ажилд гол суурь болгон сонгон авлаа. Үүнд ,

  1. Б.Сумъяабаатар, Монгол Улсын эрдэмтэн, судлаач, “Монголын нууц товчооны үсгийн галиг”, Улаанбаатар, 1990 он”,
  2. Г.Баяр, ӨМӨЗО-ны судлаач, “Монголын нууц товчоо”, БНХАУ, 2012” он
  3. Т.Дашцэдэн, Монгол Улсын эрдэмтэн, судлаач, “Монголын нууц товчооны галиг”, Улаанбаатар, 2009 он”,
  4. Hitoshi Kuribayashi, Япон Улсын судлаач, “Word index to the Secret history of the Mongols with Chinese Transcription and Glosses, Sendai, 2009”,

Эдгээр бүтээлийг тэмдэглэсэн галиг үсэг хоорондоо зарчмын хувьд бага зэрэг зөрүүтэй байгааг нэг бүрчлэн тулган шалгаж тогтоов.

Харин, энэ удаа судлаач нарын “Алтан дэвтэр”-ийн үсгийн галигийг латин үсэгт хөрвүүлэх бус харин кирилл үсэгт хөрвүүлэн тайлах нь зөв гэж үзэв. Энэ нь цаашдын судалгааны ажилд дараах давуу талыг буй болгоно. Үүнд :

  1. “Алтан дэвтэр” нь зөвхөн өнөөгийн хүн хэл төдийгүй, хүн хэлнээс салбарласан олон аялгуут хэлэнд эртний хүн хэлний ярианы онцлог байдал шингэж хадгалагдсан, тэдний амьдрал ахуйн нийтлэг шинж, зан заншыг адилхан тэмдэглэн үлдээсэн байгааг харгалзан цаашид нэг үсэг ч өөрчлөлгүй буулгах, эвдэлгүй яг эх бичсэн байдлаар хэвээр нь хөрвүүлэн тайлж нийтэд танилцуулах нь гадаад дотоодын олон судлаач нарын цаашид хийх судалгааны ажлыг зөв чиглүүлэхэд дэм болох,
  2. Нутгийн олон аялгуунд өнөө хүртэл хэрэглэж буй зарим үг хэллэг “Алтан дэвтэрт” хэвээр хадгалагдан үлдсэн байгаа тул цаашид үүнийг нарийвчлан судлах хүн хэлний судалгаанд чухал төдийгүй, манай өнөөгийн хэлний онцлогийг ч судлан тогтооход чухал хувь нэмэр оруулах ёстойг харгалзан үзлээ.
  3. Манай монгол орны хувьд сүүлийн 80 шахам жил хэрэглэсэн кирилл бичигт тэмдэглэсэн олон үг, хэллэгийн утга, ауулга “Алтан дэвтэрт” бичиж илэрхийлсэн утга агуулгаар өнөө ч гэсэн хэвээр байгааг харгалзан үзэв.
  4. “Алтан дэвтэр”-ийн хятад ханзаар тэмдэглэсэн хуулбарыг кирилл бичгээр галиган судалсан тохиолдол олонгүй байгааг харгалзан үзсэн ба энэ эртний үгийн галиг зүйг зохиохдоо латин үсэг бус кирилл бичиг ашиглах нь олон талын давуу талыг буй болгохыг нотлох, цаашид хийх судалгаанд тулгуур жишиг болгох зэрэг болно.

“Алтан дэвтэр” 12 бүлэг, 282 хэсгээс бүрдэнэ гэдгийг судлаач нар нэгэнт тогтоосон билээ. Харин, манай хийсэн судалгааны явцад өгүүлбэр үйг нарийвчлан судлахад, өгүүбэрийн бүтцийг өмнөх бүтээлүүдэд буруу гаргасантай уялдан хэсэг хэсэгт бичсэн өгүүлбэрийн тоо цөөн болох төлөвтэй.

“Алтан дэвтэр”-ийн галиг судлалыг нарийвчлан хийж өгүүбэрийн тоо болон үгийн тоог нарийвчлан тогтоогоод байна. Урьдчилсан байдлаар үзэхэд, “Алтан дэвтэр”-ийг галигт хөрвүүлэхэд нийтдээ 30 мянга 500 орчим үг орсон ба өгүүлбэрийн тоо 2400 орчим болохыг тогтоов.

Орчин үеийн компьютерийн программ ашиглан, дээрх дөрвөн галиг бүхий номд орсон үг бүрийг нарийвчлан тулгаж зөв бурууг засах боломж бүрдэв. Мөн, компьютерийн программ ашиглан үг бүрийг давхардахгүй байхаар тоон тэмдэгтээр кодолсон ба ингэснээр олон эрдэмтний бүтээл тус бүрд тэмдэглэсэн үг бүрийн галигийг ямар ч зөрүүгүй тулган шалгах боломжтой болов. Дээрх дөрвөн бүтээлд орсон галиг үсгийг тулган шалгаж цаашид судалгаанд хэрэглэх зөв галиг гарган аваад судалгааг нарийвчлан хийж байна.

“Алтан дэвтэр”-т орсон бүх үгнээс тийн ялгал болон дагавар, нөхцөлөөр ялгаатай найман мянга гаруй үг байгааг тогтоов. Мөн үгийг шүүн магадлан тогтоосноор “Алтан дэвтэр”-т орсон үгийг зөрүү, буруу тайлбарлах, давхар тайлбарлахаас сэргийлэх боломж бүрдсэнээс гадна, үгийн үндсийг зөв тогтоох боломжтой болов. Мөн, энэхүү найман мянга гаруй ялгаатай үгэнд үндэслэн үгийн дагавар, төгсгөлийг нарийвчлан судлах, үйл үг, нэр үгийг зөв тогтоох, төлөөний үг, тийн ялгалын хувирал зэргийг нарийвчлан судлах боломж бүрдлээ.

Дээрх ажлыг үр дүнтэй гүйцэтгэснээр “Алтан дэвтэр”-ийн үгийн индексийн толь, үгийн тайлбар толь, морфологийн толь, үндсэн үгийн толь, үгийн дагаврын байршил заасан толь, тонгоруу үгийн толь зэргийг бүтээх боломж бүрдэв. Эдгээр ажил маш их цаг, хөдөлмөр зарцуулах ажил боловч орчин үеийн программ хангамж богино хугацаанд, алдаа мадаггүй хийх боломж олгов. Эдгээр толь бичиг манай хүн хэлсудлалд чухал хувь нэмэр оруулах ба хүн хэлний тайлбар толийг өөрийн төрөлх хэлний мөн чанарт үндэслэн анх удаа хийх боломж бүрдүүлж байна.

Эдгээр ажлын үр дүнд “Алтан дэвтэр”-т орсон үгийн хамгийн боломжит зөв хувилбар гэж тооцож болох галиг бүрдэх ба энэ нь “Алтан дэвтэр”-ийг “зөв” тайлан унших урьдчилсан нөхцөл бий болгох учиртай. СИЭ-ийн судалгааны ажлын баг энэ нүсэр ажлыг амласан хугацаандаа гүйцэлдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Ийнхүү, нэн эртний түүхэн чухал мэдээлэл агуулсан “Алтан дэвтэр”-ийг зөв тайлан унших нь Манай орны хэлшинжлэл, түүх, соёлсудлал, бусад шинжлэх ухааны салбарын хөгжилд төдийгүй, Улс орны жир иргэн хоорондын харилцаанд ч чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Улмаар Улс орны ирээдүйн хөгжилд өгүүлж үл барам амжилтын хөтөч болж чадна.

Цагаан хуулар овогт Аюушийн Ганзориг
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Onon
2020-06-20 · 202.9.46.114
Туйлын ихээр талархаж байна, Монгол үндэстний дархлааг бэхжүүлэхэд нэн чухал үүрэг, ач холбогдолтой маш зөв ажил эхлүүлжээ. Амжилт хүсэн ерөөе!
Түүхч
2020-06-20 · 202.21.108.183
Улс үндэсний түүх-соёл, хэлийг судлаж буй хүн бүрийн ариун үүрэг уг нь энэ. Гэвч "мэргэжилийн, суурь судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд" нь энэхүү СИЭ-ний үйл ажиллагааг "шоолон, доромжлоод" л сууж байна даа. Энэ л эмгэнэл юм. Уг нь хамтарвал хурдан амжилтанд хүрэх юм даа
shedore
2022-05-12 · 46.161.11.4
Wozwqv The thymus is where our T cells are differentiated into functioning cells. https://newfasttadalafil.com/ - coupons for cialis 20 mg Pyqjfp The Bridgeman Art Library Musee des BeauxArts Marseille France. Cialis Lilly Icos Tadalafil Hgmzle <a href=https://newfasttadalafil.com/>online cialis</a> https://newfasttadalafil.com/ - Cialis Qrmmlh
DeeynmrOl
2022-09-15 · 91.210.248.222
atlanta gay phone chat gay ruleete chat <a href="https://free-gay-sex-chat.com/">live gay webcam chat rooms </a>
GenniemrOl
2022-09-16 · 91.210.248.222
gay chat random alternative <a href=https://chatcongays.com>gay chat rooms, san diego</a> gay chat random x4
neaxevine
2022-11-08 · 37.139.53.20
A Dystrophic neurite staining in the cortex and hippocampus of Cre and Cre mice <a href=http://bestcialis20mg.com/>best place to buy cialis online reviews</a> Which of the following amino acids is most likely essential in this patient
laurarp
2023-12-12 · 37.139.53.17
and to enlarge their sphere of influence <a href=http://propeci.sbs>buy canadian finasteride 1 mg</a> 2 h pre dose of DA 9801 decreased C max without affecting T max of cimetidine Table 1 and Figure 2