Кипчагууд хүннүгийн нэгэн салаа мөн болов уу. СИЭ-ээс асууж бнаа шүү.
Улаан Залаат аккаунт эзэмшигч “Кипчагууд хүннүгийн нэгэн салаа мөн болов уу. СИЭ-ээс асууж бнаа шүү. Үсүний нутагт амьдарцгааж бсн юм бн гэж ойлгоод бгаа. Алан ю, башкир хүннүнийн салаа гэж ойлгоод бгаа” гэж асуулт тавив.
853 0

СИЭ-ий хариулт:

Хүннү гэх ухагдахуунд эхэлж аймаг гэх ухагдахуун, дараа нь их улс гэх ухагдахуун орно. Энэ хоёр ухагдахууныг хооронд нь заавал ялгах ёстой. Түрэг, Хамаг монгол гэх ухагдахуунд эхэлж аймаг, дараа нь их улс гэх ухагдахуун оршино.

Хүннү нь Сыма Цяни 318 оны үйл явдлыг “Түүхэн тэмдэглэл” номдоо бичих үед анх тэмдэглэжээ. Хүннү нь эхэлж аймаг байх ёстой. Нэг овог бусад овгуудаа хураасны үр дүнд аймаг бий болно. “Түүхэн тэмдэглэл” номдоо Сыма Цяни Хүннү гүрний гол овгуудыг Хуань, Лань, Шуйбу гэж бичжээ. Нэг эх овгоос салбар овгууд үүснэ. Хүннү их гүрний Хуань, Лань, Сюйбу овгоос аль нь Хүннү аймгийг байгуулав гэх асуултанд хариулах боломж өнөөгийн судлаачдад үгүй.

Түрэг аймгийг хураасан нь Ашна овог, Түрэг ил буюу их гүрнийг үүсгэсэн нь мөн Ашна овог. Билгэ хааны овог Сир бөгөөд Ашна овгын салбар овог болно. Хамаг монгол аймгийг Боржигон овгын салбар Тайчууд овог хураажээ. Их монгол улсыг Боржигон овгын салбар Киан овог үүсгэжээ.

Харин Фан Э V зууны эхэнд “Хожуу Хан улсын бичиг” номынхоо Өмнөд Хүннүгийн шастирт “Жахангарын (Шаньюгийн) овог нь Шүй лиан ти, өөр овгоос Хуань овог, Шуйбо овог, Чиу линь овог, Лань овог гэх мэт таван овог нь улсынхаа нэр хүндтэй овгууд болно” гэж бичжээ. Эх овгоосоо салаалж шинэ овог үүсдэг тухай, овог нь байнгын биш тухай бид нийтлэл бичсэн билээ.

Хүннүгийн хойчис Тэлэ, Тэлэгийн хойчис Уйгур гэж эх сурвалжид байна. Хүннүгийн нутаг Орхон гэж анх Вэй улсын бичигт оржээ.

Кипчагууд хүннүгийн нэгэн салаа мөн болов уу? Үсүний нутагт амьдарцгааж бсн юм бн гэж ойлгоод бгаа.

Хариулт: Кипчакуудын дээдэс Үсүнь улс, Роуджи улсын харьяанд байх ёстой. Тэдний нутаг Алтай уулсын баруун талаас Каспийн тэнгис хүртэлх нутаг. Үсүнь, Роуджи нь Хүннү төрийн хур бөгөөд тэд Лүнгийн тахилганд байнга ирдэг байжээ. Кипчакуудын дээдэс Хүн төрийн хур байжээ. Харин тэд Хүннү төрийн нөлөө бүхий дээрх таван овгын салаа байх үндэс үгүй. Учир нь кипчак болон тэдний дээдэс Орхоны савд хэзээ ч оршиж байсангүй. Тэгэхээр кипчакуудын дээдэс Хүннүгийн салаа биш, Хүн төрийн хур байжээ.

Улаан Залаат аккаунт эзэмшигч: “Алан ю, башкир хүннүнийн салаа гэж ойлгоод бгаа”.

XI зууны Диван Лугат толиндоо Махмуд ал Кашгари “Би Руму Машрика газар уснаас нааш орших исламын шашин болон тэнгэр итэх бүх (түрэг) овогтонгуудыг бичиж байна. Бажанак (Печенек), Кипчак, Угс, Йамаг (Замаг), Башкирт, Йасмал (Басмал), Кай, Йабаку Забаку, Татар, Киргиз. Сүүлийх (киргизийг хэлж байна) нь бусдаасаа Киданд ойрхон. Эдгээр овгууд Руму-аас Дорно зүг рүү байршина” гэж бичжээ.

Энд Башкирт, Кипчак аймгууд ижил утгаар оржээ. Тэгэхээр Кипчак нь Башикирын салаа байх үндэсгүй болов уу. Алан нь иран хэлтэн, I зуун гэхээс өөр мэдэх зүйл одоогоор бидэнд алга. Махмуд ал Кашгари Перс үндэстэнг дээрх жагсаалтанд эс оруулжээ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...