Алтан дэвтэр
火原洁 Хуо Юань Жи-ийн хийсэн гавъяа бол манай дуудлагыг ханзаар хадаж, үүнийгээ номонд үлдээх нь зөв гэдэгт Мин төрийн түшмэдийг ухуулж чадсанд оршино.
2472 4

Үндэсний эх сурвалж судлаач Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ “Алтан дэвтэр” (Монголын нууц товчоо) түүхэн эх сурвалжийн судалгаа өнөө Монгол улсад ямар түвшинд байгааг та бүхэндээ энэхүү нийтлэлээр хүргэнэ.

“Алтан дэвтэр” үгүй болсны охор түүх

Минь төрийг үүсгэгч Чжу Юаньчжан хуанди Хунньу (1368-1398) тооллын үеэр зарлиг буулгажээ. Уг зарлиг дагуу урьд Юань төрийн ордноос хураан авсан номыг 火原洁 Хуо Юань Жи, 马懿赤黑 Ма Уи Жи Хэй гэх хоёр хүнээр ханз галиг руу буулгаж, бүлэг утга бүрийн ард ханз үсгээр, хань хэлээр базалт орчуулга оруулж, үг болгоных нь ард ханз үсгээр утгыг нь бичүүлжээ. Энэ цагаас Юань төрийн ордноос хураасан номны жинхэнэ эх үгүй болж зөвхөн Хуо Юань Жи-гийн хуулбар эх үлджээ.

Ингээд өнөө 火原洁 Хуо Юань Жи-ийн хөрвүүлсэн номонд орших гурван түвшингийн мэдээллийг ухагч та бүхэндээ хүргэе.

  1. Хамгийн үлүг, жинхэнэ мэдээлэл нь Юань төрийн ордноос хураасан ном доторх үг бүрийн монгол дуудлагыг ханз үсгээр тэмдэглэсэн хэсэгт оршино.
  2. Бүлэг утга бүрийн ард ханз үсгээр, хань хэлээр базмал орчуулга оруулсан нь ханз үсэг мэдэх хүмүүст юун тухай өгүүлж бүйг билэрлүүлнэ.
  3. Дийлэнх үг бүрийн доор утгыг нь ханзаар тэмдэглэжээ.

Нэг үгээр хэлэхэд Минь төрийн судлаачид Алтан дэвтэр номонд ямар хэмжээний мэдээлэл оршиж буйг шаардлагад хэмжээндээ мэдэж байжээ. “Юань төрийн далд түүх” (元朝秘史) гэх ном гарсан нь ийм учиртай.

火原洁 Хуо Юань Жи-ийн хийсэн гавъяа бол манай дуудлагыг ханзаар хадаж, үүнийгээ номонд үлдээх нь зөв гэдэгт Мин төрийн түшмэдийг ухуулж чадсанд оршино. Хэрэв 火原洁 Хуо Юань Жи ийм үйл үл хийсэн бол бид хэзээ ч “Алтан дэвтэр” номыг сэрээж эс чадна. Эх сурвалж судлаач Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие дахин хэлэхэд 火原洁 Хуо Юань Жи-ийн эх галигыг сэрээхэд “Алтан дэвтэр” эх хэлээрээ сэрнэ. “Юань төрийн далд түүх” (元朝秘史) номноос номноос “Алтан дэвтэр” эс сэрнэ. “Юань төрийн далд түүх” (元朝秘史) энэ номыг хүн хэлнээ хөрвүүлэхээр уг номын утга гарахаас манай эх хэл харагдахгүй.

Манай Лувсан Данзангын “Алтан товч”, Цэнд гүний “Юань гүрний нууц түүх” гэх бүтээлүүд нь Хуо Юань Жи-гийн манай үгний дуудлагыг ханз үсэгт оруулсан хэсгийг эргүүлэн хүн хэлнээ сэрээж уг бүтээлээ хийв үү гэдгийг тогтоох чухал. Энэ бол шинжлэх ухаан талаас уг сэдэвтэй хамаатай хамгийн чухал асуудал төдийгүй монголчуудын оюуны бядыг илэрхийлнэ. СИЭ ТББ хамт олон эхэлж “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжаа хүн хэлээр сэрээнэ. Дараа нь сэрсэн “Алтан дэвтэр”-ээ “Юань төрийн нууц түүх”, Лувсан Данзангын “Алтан товч”, Цэнд гүний “Юань гүрний нууц түүх” бүтээлүүдтэй харьцуулан байж дүгнэлт хийнэ.

火原洁 Хуо Юань Жи-ийн ханзаар буулгасан манай хэлний дуудлагыг латын үсэгт 1936 онд буулгасан тухай урьдах нийтлэлээр өгүүлсэн билээ.

1941 онд С.А.Козин “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” номоо гарган Юань төрийн ордноос хураагдсан номыг дэлхийн нийтэд таниулав. С.А.Козин уг ажлыг маш сайн хийжээ. С.А.Козины ажилд ман онц дүн тавина. С.А.Козин харь хүнийхээ хувьд аугаа ажил хийжээ. С.А.Козин хүн хэлний өгүүлбэр зүйг сайн мэдэхгүйн улмаас олон өгүүлбэрийг буруу тасалжээ гэдгийг СИЭ ТББ тогтоов. С.А.Козинд хүн хэлний толь, үг зүй дутагталтай байсан нь мануусын судалгаагаар харагдаж байна.

1947 онд Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо” ном гаргав. Тухайн үеийн монголчууд XIII зууныхаа түүхийн тухай өргөн мэдлэг, өргөн нийтээр авах болжээ. Үүнд С.А.Козины гавъяа, Ц.Дамдинсүрэнгийн хувь нэмэр оршино.

Ц.Дамдинсүрэн нь С.А.Козины бүтээлийг хүн хэлнээ 1947 онд “Монголын нууц товчоо” нэрээр хөрвүүлсэн тухай та бүхэндээ түрүүчийн нийтлэлээр өгүүлсэн билээ. Ц.Дамдинсүрэнгийн ажлыг 火原洁 Хуо Юань Жи-ийн эхтэй, С.А.Козины бүтээлтэй харьцуулахад 90 хувь С.А.Козины бүтээл байна. Ц.Дамдинсүрэн 火原洁 Хуо Юань Жи-ийн галигыг үл ойшоон ас (эс) ашиглажээ. Үүнийг анх өгүүлж буй нь СИЭ ТББ болохоос хожмын бүх судлаачид ингэж дүгнэх болно. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Өнөө 火原洁 Хуо Юань Жи-ийн ханз үсэг рүү хөрвүүлсэн номны сэргээлт ямар түвшинд Монгол улсад байгаа тухай өгүүлье.

Хамгийн сүүлд 2011 онд хэвлэгдсэн, эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг тодотголтой Ш.Чоймаа “Монголын нууц товчоо” ном доторх өгүүлбэр зүйг харахад тэр 火原洁 Хуо Юань Жи-ийн дуудлагыг хэлбэр дөтий оруулан, С.А.Козины өгүүлбэрийн утгыг барив. Ардын багш Ш.Чоймаагын хувьд 火原洁 Хуо Юань Жи-ийн ханзыг сэрээсэн латын галигтай ажиллахаар түүнд хоёр бэрхшээл тулгарч буй нь манууст тод харагдаж байна. Нэгт Ш.Чоймаа Хүн хэлнийнхээ өгүүлбэр зүйг сайн мэдэхгүй байна. Шууд хэлэхэд Ш.Чоймаа хүн хэлний өгүүлбэр зүйг эвдэж тайлбар хийж байна.

Хоёрт Ш.Чоймаад хүн хэлний толь буюу үгийн сан дутаж байна. Мөн үг зүй буюу үгийн эх утгыг тэр сайн мэдэхгүй байна.

Ш.Чоймаа нь орос дүрэмтэй орчин цагийн монгол хэл гэх эвдэрхий хэлээр боловсорсон хүн тул 火原洁 Хуо Юань Жи-ийн ханз үсгийн өнөөгийн латын хувилбарыг сэрээж дийлэхгүй байна.

Харин Ц.Дамдинсүрэн өөр үеийн хүн. Хэрэв тэр тухайн үед олон нийтийн хүртээл болсон латын галигтай яг С.А.Козин шиг ноцолдсон бол үр дүн өөр байх байжээ. Ц.Дамдинсүрэнд эх галигтай ажиллах чадвар байсан эсэх өөр асуудал. Ц.Дамдинсүрэнгийн боловсорч байх үед хэл эвдрээгүй байсанг ухагч та бүхэндээ сануулая.

Нэг үгээр илэрхийлэхэд 火原洁 Хуо Юань Жи-ийн номыг 1941 оны С.А.Козины бүтээлээс хойш түүний бүтээлийг ахиулан судалсан монгол судлаач гарсангүй. Өнөө байдал ийм байна. Үндэсний эх сурвалж судлал Монгол улсад байхгүй байгаагын тод илрэл энэ мөнөөс мөн.

Дараагийн нийтлэлээр СИЭ ТББ “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжаа хэрхэн сэрээх, уг судалгаанаас Хүн үндэстэн өнөөгийн монголчууд юу хүлээх, ямар ач холбогдол уг эх сурвалж агуулах талаар дэлгэр мэдээлэл хүргэнэ.

Үргэлжлэл бий...

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Гэндэнпил Балжинням
2020-06-22 · 64.119.21.108
Таныг бичиг үсгээ сэргээнэ гэдэгт бүрэн итгэж байна
Түүхч
2020-06-22 · 192.82.65.197
За одоо л ажил эхлэх нь дээ. Судлаач болсоны хэрэг энд л гарах байх даа
immalpila
2022-06-12 · 46.161.11.144
https://newfasttadalafil.com/ - Cialis Ok Pills Best Rsapkf <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Kamagra Oral Jelly Review Buy Metoprolol Without Scrop https://newfasttadalafil.com/ - buy generic cialis online safely Wgbigs
afteria
2023-01-09 · 37.139.53.50
Bennett, USA 2022 06 19 10 26 08 <a href=https://bestcialis20mg.com/>best site to buy cialis online</a>