Хүннү ба тэдний генийн судалгаа 4
Генетикч Александр Пилипенко генетикийн судалгааныхаа үр дүнд түүхэн талаас нь ташаа тайлбар хийж, Хүн үндэстэн монголчуудыг бусад үндэстнийн адилаар түүхэн төөрөгдөлд оруулж байна.
959 4

Генетикч А.С.Пилипенко Забайкальскийн (Байгалын дорно хэсэг) дурсгалуудаас гарсан ясны хэсгийг генетикийн судалгааныхаа дээж болгон ашиглаж байгаагаа өгүүлжээ.

Тэр “Забайкальск (Дорно Байгалын хэсэг) болон монгол оронд байсан хүннүчүүдийн ДНК дэх митохондриалийг харьцуулахад ерөнхий бүтэц нь ижил, генийн санд нь зөрүү байна.

Монголын хүннүчүүдээс ялгаатай нь Дорно Байгалын хүннүчүүдээс өрнө евроазийн орц илэрсэнгүй, харин дорно евроазийн орцын хэдэн төрөл тэдний митохондриаль дезоксирибонуклейны хүчилд (ДНК-д) илэрлээ” гэж бичжээ. Энэ хэсэг нь цэвэр байгалын шинжлэх ухаан болох генетикийн шинжилгээний хариу учир үүнтэй СИЭ ТББ маргаж үл чадна.

Александр Пилипенко “Дорно Байгаль болон Монголын нутагт (түрүү тооллын II зуунд) Хүннү бий болж байх тухайн цагтаа Хүннү нь захирагдагч, байлдан эзлэгдсэн, нэгдэн нийлсэн олон аймгийн холбоо байжээ. Хүннүгийн овгууд дунд генетикийн ялгаа оршдогын тайбар нь ийм олон бүрэлдэхүүнтэй байсны учир” гэж оновчгүй тайлбар хийжээ.

Товчоор базахад Дорно Байгалын хүннүчүүдийн генийн ерөнхий бүтэц Монгол нутаг дахь хүннүчүүдийн генийн бүтэцтэй ижил, Дорно Байгалын хүннүчүүдийн генд дорно евроазийн генийн орц, Монголын хүннүчүүдийн генд өрнө евроазийн орц илэржээ. Хүннү төр нь баримтжуулагдсан түүхтэй учир уг генетикийн шинжилгээний хариуд СИЭ ТББ зөв тайлбар хийнэ.

Хүннү нь Ху янь, Хөх, Шюйбү гэх гурван овогтоны байгуулсан төр болохоос бие даасан үндэстний нэр биш. Хүннү төрөөс урьд Шань рун, Шянь юнь, Хүн жоу гэх төрүүд байсныг Сыма Цянь Түүхэн тэмдэглэл номдоо бичжээ. Тэгэхээр Сибирийн судлаачдын Хүннүгийн митохондраль ДНК-ааг судалсан судалгаа нь хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүннү төрийн үеийн мал аж ахуйтны генийн судалгаа болохоос бие даасан Хүннү гэх хэсэг бүлэг хүмүүсийн генийн судалгаа болохгүй.

Үүнийг үл билэрсэн генетикч А.С.Пилипенко “Дорно Байгаль болон Монголын нутагт (түрүү тооллын II зуунд) Хүннү бий болж байх тухайн цагтаа…” гэж морьдохын хазгай өгүүлснийг нь улам тод болгохын тулд “Ко времени, когда хунну появились в Забайкалье и Монголии (II в до н.э.)…” гэх орос эхтэй нь тулгая.

“Появился”, “появиться” гэх үгийг оросын тайлбар тольд начаться-эхлэх, возникнуть-үүсэх, начать существовать-оршиж эхлэх гэж бичжээ. Тэгэхээр Дорно Байгаль, Монголын нутагт Хүннү гэх үндэстэн түрүү тооллын II зуунаас урьд байхгүй байж байгаад шинээр бий болсон гэх утгыг А.С.Пилипенко өгүүлж байна. Энэ нь түүхэн төөрөгдөл.

Дорно Байгаль, Монголын нутагт орших мал аж ахуйтны хүн амын генийн бүтцэд ямар ч өөрчлөлт ороогүй, харин тэдний засаг захиргаанд өөрчлөлт орж, тэднийг удирдах төр нь Хүннү болж, тэднийг бичгэн эх сурвалжинд төрөөр нь Хүннү гэж бичих болжээ.

Оросын судлаачид Мал аж ахуйтны түүхэнд төр нь солигдохоор генийн бүтэц нь солигддог мэтээр үзэж байна. Мал аж ахуйтны төр солигдох үйл мал аж ахуйтны генийн бүтцэд нөлөө авчирахгүй.

Хүрэл бий болохоос урьд өнөөгийн Орхон, Туул, Хараа, Бороо голын саваар тариа тарих боломж маш муу байжээ. Хуурай газрыг заавал төмөр хушуутай анчисаар хагална. Хамгийн анхны амууг хүрэл бий болохоос олон мянган жилийн урьд буюу одоогоос 8000 жилийн тэртээ, Дорно ху-гын нутаг Си Ляо голын саваас олжээ. Хүмүүс амуу будааг нойтон газар тариалдаг байсан учир, хүн амын нягтрал нойтон газраа дагадаг байжээ. Дорно Байгаль нь ийм газар ус тул Дорно Байгалийн хүннүчүүдийн ген дэх орц нь харьцангүй тогтвортой, эртний ген байх ёстой.

Хүрэл бий болсон цагаас нойтон газраас ихэнх хүмүүс харьцангүй хуурай газар тариалах болжээ. Орхон, Туул, Сэлэнгэ, Хараа, Бороо голын саваар тариалах болжээ. Харьцангүй хуурай газар мал нь бэлчээр даган үржих тул тариалан ахуйгаас ангид салбар болжээ. Хүмүүн төрлөхтний түүхэнд анх удаа нүүрс ус үйлдвэрлэгч тариалан ахуйгаас хуурай газар шинээр үүссэн асар ихээр уураг үйлдвэрлэгч бэлчээрийн мал ахуй салжээ. Энэ нь хүмүүн төрлөхтний түүхэнд бие болсон хамгийн том хөдөлмөрийн хуваарилалтын нэг болно.

Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын саваар дэвшилтэд мал аж ахуйгаа дагаад овог үүсжээ. Төр улс үүсэв. Энэ нь манай буган сүлдэт хөшөөн соёлын үе болно.

Байгалын Дорно хэсэгт овог үүсэх, төр улс үүсэх эдийн засгийн боломж үгүй. Байгалын Дорно хэсэгт орших хүмүүсийн хүн амын тоо бусад газар нутгын хүн амын тоотой хамт жил болгоны намар адуу таргалах үеэр Өтүгэнд хүргэгдэн нэгтгэгддэг тул тэдний хүн амаас тодорхой хэсгийг нь төлөвлөгөөтэй төв рүү ажилд байнга татдаг байжээ.

Хүннүчүүд Дунд Азийн Үсүнь, Роу зы, Ди, Чян болон бусад улсыг эрхшээж байсан тул, хүмүүсийг нь тэндээс цэрэг дайн, ажилд татдаг тул өрнө евроазийн генийн орц Монголын буюу Өтүгэний хүннүчүүдээс илэрэх нь ийм учиртай. Байгалын Дорно хэсэгт бэлчээрийн мал аж ахуй үгүй тул, өвлийн бэлчээр үгүй тул, төр улс байгуулах эдийн засгийн боломж үгүй тул Байгалын Дорно хэсэгт орших хүннүчүүдийн генд өрнө евроазийн генийн орц илрэх учир үгүйн иймээ.

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
immalpila
2022-05-20 · 46.161.11.144
https://newfasttadalafil.com/ - buy cialis online without a prescription Fmuxve Amoxicillin For Clamidia Course Igepox <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> https://newfasttadalafil.com/ - cialis generic postmortem Ckyzkd
neaxevine
2022-10-21 · 37.139.53.20
<a href=https://bestcialis20mg.com/>buying cialis generic</a> 52 This study used an MPS test with 756 average coverage to examine 200 carcinomas of unknown primary
BactTeeve
2023-01-04 · 37.139.53.50
The reason why these <a href=https://bestcialis20mg.com/>cialis dosage</a> 9 v 20 patients 7