ТҮРК СУДЛАЛЫН САЛБАР
“2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 633 тоот тушаалаар, Монгол улсад түрэг судлалыг хөгжүүлэх, Монгол нутаг дахь эртний түрэг угсаатны үсэг бичгийн дурсгал болон монгол түрэг хэлний харьцаа, Алтай хэлний судлалаар эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаач эрдэмтэд, багш нарын хүчийг төвлөрүүлж, энэ чиглэлээрх судалгаа, сургалтын ажлыг сайжруулан гүнзгийрүүлэх зорилготойгоор Түрэг судлалын төв байгуулагдсанаар уг хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ”.
Сэргэлэн Интернашионал Экспедишионы тайлбар: Яагаад манай Түрэг төрийн хадан бичээсийг Стамбулын туркууд эртний түрэг угаатны үсэг бичгийн дурсгал болгочих воо? Яагаад манай хадан бичээсийг нийгэмд өөр өөрийн байр суурьтай 23-аас 66 насны монголчууд наймхан удаагын тэнхимийн хичээлээр бүрэн сурч чадаж байна вэ? Хариулт тодорхой. Өөрийн дээдсийн бичээсийг ингэж л сурна.
Яагаад уг бичгийг зааж буй уг сургуулийн багш, энэ өдгөө Ази судлалын тэнхимийн эрхлэгч Ц.Баттулга өөрөө мэдэхгүй хэлээ, байхгүй хэлээр заагаад өдийг хүрэв. Яагаад Түрэг судлалыг төгсөгчид уг хадан бичгийг уншихад заавал турк хэл сурах ёстой гэж бодох болов? Хариулт маш тодорхой. Уг Түрэг судлалын салбарын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийг төгсөж ирсэн цагаан цаас шиг залуусд энэ танай бичиг биш гэдгийг ойлгуулахад оршиж байна. Өөр зорилго уг сургуульд алга. Сэргэлэн Интернашионал Экспедишионы сургалтанд уг сургуулийг төгссөн залуус оролцов. Тэд турк хэлгүйгээр ийм амархан билирнэ гэж бодсонгүй гээн өгүүлж байна. Ц.Баттулга та үндсэнийхээ эсрэг юу хийж байгаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
“Өдгөө ОЛОН УЛС, ТҮРК СУДЛАЛ, ТҮРК ХЭЛНИЙ ОРЧУУЛГА гэсэн хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт эрхилж байна. Монгол улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц салбар бөгөөд орчин цагийн түрк хэл хийгээд нийт түрэг хэлтэн улсуудын түүх-соёл судлалын хүрээнд хөтөлбөрөө улам сайжруулж ирсэн болно”.
Сэргэлэн Интернашионал Экпедишионы тайлбар: Хэнд ч, хаана ч хэрэггүй мэргэжил.
Хажэтэппэгийн Их Сургууль, Гази Их Сургууль, Ататүркийн Их Сургууль, Абант Иззэт Баисал зэрэг БНТУ-ын тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ Монгол дахь БНТУ-ын Элчин Сайдын яам, дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Юнус Эмрэ Хүрээлэн, ТИКА, зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Сэргэлэн Интернашионал Экпедишионы тайлбар: Турк улсын ийм олон их дээд сургуулиуд МУИС-ийн Турк судлалын салбарыг дэмжиж байна. Уг дэмжлэг Турк төрийн хэмжээнд эрчимтэй явагдаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр. Түрэг судлалын салбарыг дэмжин хамтран ажилладаг Монгол дахь БНТУ-ын Элчин Сайдын яам, дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг Юнус Эмрэ Хүрээлэн, ТИКА, зэрэг байгууллагууд нь зуны сургалт, өвлийн сургалтанд хамрагдах оюутнуудын онгоцны билет, байр болон хоолны зардлыг хариуцдаг болно. Үүнээс гадна олон улсын оюутны хуралд оролцох урилга авсан оюутнуудын онгоцны билетийг авч өгөх зэргээр тус салбарын оюутнуудыг байнга дэмжин хамтран ажилласаар байна.
Сэргэлэн Интернашионал Экпедишионы тайлбар: Хариултыг уншигч та үргэлжлүүлээрэй! Залуусынхаа тархийг ингээд угаалгаад байх уу төр засаг минь??? Хайран сайхан залуусын цаг, ирээдүй.