1-р хэсэг
“Өв соёлын өлгий нутаг” Турк Монголын хамтарсан баримтат гэх киноны эхний хэсгийг дөнгөж сая үзсэн. Манай түүхийн сул, дутуу хэсгийг уг кино маш сайн харуулав. Турк талын түүхчид гол найруулгыг хийжээ. Их монголын Чингис хаан өнөөгийн монголын дээдэс, Түрэг төрийг өнөөгийн монголчуудых биш гэдгийг далд ухаанд ортол сайн тайлбарлаж чадав. Хамгийн том төөрөгдөл нь мануус мал ахуйтан уу, нүүдэлчин нүү гэдгийг нэг мөр болгоогүйд оршино. Уг баримтад кинонд нүүдэлчин улс гэдэг үгийг сайн суулгаж байна. Мануус нүүхийн төлөө нүүдэггүй. Мануус буйр сэлгэдэг болохоос нүүдэггүй. Энэ маш чухал. Мануус мал аж ахуйтан болохоос нүүдэлчид биш. Монголчууд Хамаг монгол Чингис хаанаас үүссэн гэсэн ЗХУ-ын баримтлалыг уг баримтат гэх кинонд маш сайн сануулж байна. 1930 оны сэхээтнүүд: Д.Нацагдорж, А.Амар, Бат-Очир гэх мэт сэхээтнүүд өнөөгийн монголчууд Хүннүгээс гаралтай, Хамаг монгол нь Хүннүгийн нэг овогтоны нэр гэж үзэж байжээ. Уг киноны аюул нь манай Түрэг төрийг манай Их монгол төрөөс салгаж үзүүлж байна. Шууд хэлэх юм бол манай түүхийг тасалж байна. Манай түүхийг тэд тасалж салгаж чадаж байгаа нь нүүдэлчин буюу нүүж ирэгсэд гэдэг үгний утгаар сайн манипуляц буюу тоглосонд оршино. Халхын дээдэс Хэрэйд, Найман, Мэргэд. Уйгур угсаатан овогтон нь Хэрэйд, Найман, Мэргэд. Уйгур нь Хүннү угсаатан гээд бичигдсэн эх сурвалжийг тэд огт дурдахгүй байна. Уг баримтад гэх кинонд ганц ч баримт алга байна. Уг киноны зорилго нь өнөөгийн монголчууд та нар манай Османы дээдсийн нутагт хугацаатай ирсэн шүү гэдгийг далд ухамсарт маань суулгах, тархи угаах зорилготой байна.
2-р хэсэг
“Өв соёлын өлгий нутаг” Турк Монголын хамтарсан баримтат гэх кино нь өнөөгийн Монголын төрд түүх соёлоо бүтнээр нь харах боломж олгов. “Өв соёлын өлгий нутаг” уг кино ЗХУ-ын эрдэмтэдийн зохиомол түүхийн сул талыг мануусд маш яруу тодоор харуулж өгөв. Уг киног бүтэн үзэж дууссаны дараа түүх, хэл, археологийн талаас нь худал хэсэгт нь эх сурвалжаар, баримтаар СИЭ дүгнэлт өгнө. Мөн уг киног хийхэд оролцсон нөхдүүдээс асуулга тавих нь зөв гээн тооцож байна. “Өв соёлын өлгийн нутаг” уг кино нь өнөөгийн монголчуудын дээд түүхийг бүтэн болгоход чухал хувь нэмэр оруулах ёстой. “Хувхай талд нь хуутуй” гэдэг шиг манай түүхийг буруу тайлбарласны улсаас хувхай болгосон тал буюу сул талыг мануусын нүдэнд уг кино илчилж байгаа нь маш сайн. Ингэж илчлээгүй байсан бол бид түүхийнхээ алдааг огт харж чадахгүй байсан болов уу. Ийм үйл эрт, орой заавал болох байсан. Хэрэв бид түүх соёлоо бүтэн болгохгүй бол, хэрэв бид өөрсдөө түүхийнхээ зохиомол хувхай талыг уг киноноос олж авч чадахгүй бол бид газар усаа харийнханд алдана. Алдах дуртай, эргүй төлөг шиг хүмүүс монголоор байна.
Мануус түүхийнхээ үндсэн ухагдахууныг нэг мөр болгох ёстой. Манай түүхийн ул буюу үндсэн ухагдахуун бол мал аж ахуйтан. Мал аж ахуйтанг оросууд кочевники буюу нүүдэлчин гэж нэрэлсэнд нүүдэл суудлын асуудал гарч ирэв. Нүүдэлчид буюу кочевники гэдэг ухагдахууны доор эхэлж Хүннү нар нүүж ирсэн, дараа нь Сяньбичууд нүүж ирсэн, дараа нь Ру ру нүүж ирсэн, дараа нь Түрэг нүүж ирсэн, дараа нь Уйгур нүүж ирсэн, дараа нь Монгол нүүж ирсэн, хамгийн сүүлд Дунд орноос Халх нүүж ирсэн гэсэн онол дэлхийг бүрхэж байна.
Мал аж ахуйтан гэхээр малаа дагаж амьдардаг гэсэн утга. Мал аж ахуй гэдгийг мал ажил ахуйтай хүмүүс гэж ойлгож болно. Хүрэл гарсан цагаас мал ахуйтан Өтүгэнээс хашаа ч яваагүй ханаас ч ирсэнгүй. Мал аж ахуйтны түүх бол овгын буюу овогтны түүх. Нүүдэлчин гэдэг нь мануусыг цыган болгож байна. Энд нэг мөр болгох зүйл бол мануус нүүдэлчид биш. Мануусаас нүүсэн овгууд байна. Мануус Өтүгэндээ хаанаас ч ирээгүй, Өтүгэнээсээ хашаа ч яваагүй. Кочевники, Nomads, Нүүдэлчин энэ ташаа ухагдахуун мануусыг уг газар усныхаа ээлчит оршин суугч болгож байна. Нүүдэлчид бид огт биш. Мануусын өвөг дээдэс 8000 жилийн тэртээнээс амуй тариалагч, 5000 тэртээнээс мал аж ахуйтан болжээ. Нүүдэлчин гэдэг ухагдахуун манай түүхийн зохиомол хувхай тал. Нүүдэлчин гэдэг ухагдахууныг зохиогүйсэн бол “Өв соёлын өлгий нутаг” уг кино өөрөө хөрсгүй буюу утга учиргүй болох байсан.
Мануус мал аж ахуйтан тул мал аж ахуй эрхлэх хамгийн сайн газар ус хаана вэ гэдэг асуулт үүснэ. Ийм газар ус нь Өтүгэн. Ийм газар ус нь Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голын сав болно. “Мал ахуй-дэлхийн нийтийн ухаараагүй соёл” нэртэй 22-р нийтлэлийг уншигч та дахин нэг уншина уу. Мань уг нийтлэлийг эргэж нэг харав.
Мануусын дээдэс мянга мянган жилээр энэхүү мал аж ахуйн нутгаас хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй. Османчууд Түрэг төрийг минь мануусын түүхээс салгах гэж “Өв соёлын өлгий нутаг” киног хийжээ. Хэний өв соёлын өлгийн нутаг юм бол? Османуудын өв соёлын өлгий нутаг болж байна уу? Өтүгээнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй мал аж ахуйн өв соёл тээгчид мануус. Уг киноны нэрийг “Өв соёлоо мянга мянган жилээр тээгчдийн нутаг” гэсэн бол зөв болох байжээ. Кино бол кино, амьдрал бол амьдрал. Энэ сайхан уул ус, энэ сайхан газар шороо нь хэн нэгний өв соёлын өлгийн нутаг биш. Энэ сайхан уул улс, энэ сайхан газар шороо нь өв соёлоо мянга мянган жилээр тээж буй мал ахуйтан мануусын өлгий нутаг.
Хэсэг 3
“Өв соёлын өлгий нутаг” Турк Монголын хамтарсан баримтат гэх кино-г гарна гэж дуулаад цочсон. Нэгдүгээр хэсгийг үзээд бодол маань өөрчлөгдөв. Османы хойчисд, тэд Өтүгэнд байсан тухай ямар ч эх сурвалж байхгүй гэдгийг мэдэх тул О.Самбуудоржийн дүгнэлтэнд хариулт бичсэн шиг киноныхонд араас нь тайлбар өгнө. Мануусд түүхэн эх сурвалжууд нь байна, хэл бичиг нь байна. Османы хойчисд санхүүжилт, өөрийг нь даган баясагч хэдэн монголчуудаас өөр юу ч байхгүй. Энэ бол факт. Хамгийн гол нь тэд манай түүхийн хувхай болгосон тал руу довтолч байгаа учир алдаа дутагдлаа олж, түүнийгээ засах боломж манууст гарч ирэв. Мань уг кино-г үндэсний ой санамжийг маань арчих харийнхны үйл гэж нэг талаас нь харна, нөгөө талаас харийнхны санааг монголчууддаа таниулах боломж ч гэж харж байна.
Ийм нөхцөл байдалд монгол улсын иргэд болгон эх оронч байх нь чухал. Гэвч... . “Эх оронч” гэдэг зохиомол шинэ үг манууст амин чухал “нутаг оронч” гэдэг утгыг оролж чадахгүйн улмаас садаа болж байна. Родина гэдэг орос үгийг “Эх орон” гээн үгнийхээ утгыг эс мэдэх нөхөд хөрвүүлжээ. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэнгийн хувьд Монгол улс миний эх орон биш. Сэргэлэн! энэ Монгол улс чиний эх орон гэвэл эх сурвалж судлаач би дургуйцна. Яагаад гэвэл мань харьд удаан жил амьдарч буй нэгэн гэж өөрийгөө шууд төсөөлнө. Хэрэв монголд төрсөн Сэргэлэн миний бие Монгол улсаас өөр улсад байнга амьдарч байгаа бол надад “Монгол улс чиний эх орон” гэвэл мань хүлээн зөвшөөрнө. Монгол улс миний эх орон биш, Монгол улс миний нутаг орон. Монгол улс миний эх орон болохыг мань огт хүсэхгүй. Нутаг гэдэг үгэнд газар ус гэсэн утга оршино. Тэгэхээр эх оронч биш зөв нь нутаг оронч болж байна. Гадаадад төрсөн нэгний хувьд, оронгоо сольсон нэгний хувьд эх орон гэж байна нутаг орон гэж байна. Монгол улсдаа төрөөд эндээ өөд болох нэгэнд эх орон гэж байхгүй, зөвхөн нутаг орон гэж байна. Эх гэдэг нь анх гэсэн утгыг агуулна. Орон гэдэг нь оршиж буй орон зай. Тонуйкукын бичээсэнд Түрэг илийн Тонуйкук өөрийнхөө эх илийг (анх харьяалагдаж байсан улсаа) Тан ил гэж тодорхойлсон. Эх гэдэг үгний утга ийм болно.
Хэнийг нутаг оронч гэх вэ? Энэ үгний утгыг гаргахын тулд 2100 жилийн өмнө бичигдсэн Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл, Хүннүгийн шастир”-ыг сөхье:“Цаг оны тав дахь сард Лүн хотод их хуралдайд тал талаас хуран цугларна. Тэд өвөг дээдэсдээ, Тэнгэр газартаа, навдаг савдагтаа тахил өргөнө”. Энэ хамгийн чухал үйлийг задлан шинжилцгээе!
Яагаад Тэнгэр, Газрын өмнө өвөг дээдэс нь оров? Хүннү нар өвөг дээдсээ Тэнгэр газрын дээр яагаад оруулдаг байв? Орчин цагийн хүн Тэнгэр газарын дунд хүн төрлөхтөн үүссэн гэж үздэг учир маньд уг дарааллын мөн чанар огт билэрэгдэхгүй байв. Иймээс мань удаан хугацаанд эргэцүүлж байсым. Хэрэв нэг өдөр миний аав надад би Хотондын хүн биш би Шандуны Ли овогтон гэж хэлвэл би яах байсан бол гэж дүрслэв. Энэ тохиолдол мань бүх юм аа мартаж аавыгаа дагаж Шандуны Ли овогтон болно. Тэгвэл надад Архангай, Хотонд, Өндөрсант гэх зүрх сэтгэлд минь шингэсэн газар ус нэг мөчид минийх биш болно. Надад хамаагүй болно.
Бүх хүн ингэх байх. Ингэж бодож үзсэний дараа яагаад Тэнгэр, газрынхаа өмнө өвөг дээдэсдээ тахилга өргөдөг учрыг билэрэв. Тахилганд нийт гурван утга учир байна. Нэгд өвөг дээдэсдээ хүндлэл үзүүлж байна. Хоёрт газар усандаа хүндлэл үзүүлж байна. Гуравт энэ бүх үйлийг хамтдаа хүчирхэг болохын тулд үйлдэж байна. Хүчирхэг болсны улмаар өвөг дээдсийн түүх, хэл соёлыг, тэнгэр газартайгаа үр хойчдоо өвлүүлж байжээ. Ингээд нутаг оронч байна гэдэг нь тулгын гурван чулуу шиг салашгүй гурван ухагдахууны бүрдэл гэдгийг мануус билэрэв. Нэгт өвөг дээдэс, хоёрт газар ус, гуравт үр хойчис. Энэ гурван түвшинд сэтгэж чадахгүй бол та нутаг орондоо хайртай хүн болохгүй, төрийн түшээ болохгүй. Энэ бүгдээс хамгийн чухал нь өвөг дээдэс болж байна. Өвөг дээдсийнхээ түүхийг өөрсдөө сэрээх ёстой. Түүхийг нь үгүй болгохоор үндэстэн үгүй болдог гэдгийг манай өмнөд хунш маш сайн мэднэ. Өвөг дээдсийнхээ бичээсийг өөрсдөө бүгдийг нь сэрээх ёстой. Үр хойчсийг нь устгая гэвэл бичгийг нь үгүй болго гэдгийг манай өмнөд хунш маш сайн мэднэ. Өвөг дээдсийнхээ ой санамжгүй үндэстэн мөхөх тавилантай. Өвөг дээдсийн маань яс нь шингээгүй газар усыг хариас хамгаалж чадах уу? Энэ бүхнийг үр хойчисдоо өвлүүлж чадахгүй юм бол нутаг оронтой байж яах юм?
Эх оронч үзэл, эх оронч хүмүүжил гэдэг нь бүгд зохиомол, хоосон утга. Үүнийг хэлж байгаа нь сонсож байгаа нь бүгд мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг өгүүлнэ. Их зохиолч ингэж өгүүлжээ: “Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон”. Энд нутаг орон гэж орсон болохоос эх орон гэж эс оржээ. Их зохиолч уг зохиомол үгийг мэддэггүй байсан байж магад.
Энэ өдгөө Бүрэн эрхт, ангит Монгол улсад нутаг оронч байх нь юу юунаас чухал байна. Аливаа улсад иргэд нь нутаг эс оронч байхад тэд зөвхөн мөнгөн дээр нийлнэ. Ийм улс мөнгөний боол байх тавилантай. Аливаа улсад иргэд нь нутаг оронч байхад мөнгө тэдний боол байна.
Хэрэв Н.Алтанхуяг нутаг оронч байсан бол Эрдоганы өмнө хэлэх үгээ гурван түвшингээс бодож хэлэх байсан. Яагаад гэвэл Н.Алтанхуяг уг үгийг дээдсийнхээ өмнөөс, мануусын өмнөөс, үр хойчсийнхоо өмнөөс өгүүлж байна гэдэг ухамсарлах ёстой байжээ. Үүнийг үндэсний ой санамж гэнэ.
Хэрэв Ёолк нутаг оронч байсан бол Билгэ хааны бичээсийг Османы хойчис манайх гэж байхад дэргэд нь ээлжит хурим найр хөтөлж буй шигээ нүүр дүүрэн баясгалантай байх байсан гэж үү? Ёолк нутаг оронч байсан бол Стамбул дахь Османы хойчис өөрийг нь нутаг оронгүй, зөвхөн эх оронтой болгох гэсэн санаа өвөрлөж байгааг тэр шууд билэрэх байсан.
Мануусын цорын ганц зам бол нутаг орноо гэсэн зүрх сэтгэлээ сэрээх. Үүний тулд түүний салшгүй гурван бүрэлдхүүний билэрэх үүрэгтэй. Нутаг орныхоо төлөө тэмцэхгүй улс тун удахгүй ой санамжиндаа эх оронтойгоо хоцорно. Нутаг орныг чинь эх орон болгон шүү гэдэг занал дэргэд минь ирэв.
Хэсэг 4
“Өв соёлын өлгий нутаг” Турк Монголын хамтарсан баримтат гэх кино-г ямар нөхцөлд бүтээх боломжгүй байсан бэ? Үүний хариултыг найруулагч болгон мэднэ. Контент нь үгүй бол киноны санхүүжилтаас эхлээд бүх зүйл утга учиргүй. Османы хойчисд ийм котент гарч ирэв.
552 оноос 742 оны хооронд завсартайгаар Өтүгэнд төрөө хашиж байсан Ашна түрэг овогтны өнөөгийн хойчис үл тодорсон нь Константинопольд төрөө байгуулсан Османы хойчисд “аман дотор нь орох шар тос” мэт болов. “Өв соёлын өлгий нутаг” кино бүтээгдэх болсон гол учир ийм.
“Өв соёлын өлгий нутаг” киноны контент нь найдвартай хоёр эх үүсвэртэй гэж Османы хойчис тооцож байв.
1. Монгол улсын нутаг дэвсгэр дээр буй Хүн хэлээр, Хүн бичгээр бичсэн хадан бичээс. Уг бичээсийг Османы хойчис эртний түрэг хэлээр бичсэн, Османы туркын дээдсийн бичээс гэж дэлхий даяр зарлаж бахархаж байв. Монголчууд дээдсийнхээ үсэг бичгийг сэрээнэ гэж тэд огт зүйдлээгүй байв. Бид сэрээв. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ уг асуудалд тэг тавив. Хүн хэлээр, хүн бичгээр бичигдсэн манай Түрэг төрийн болон Уйгур төрийн бичээс “Өв соёлын өлгий нутаг” кино-г түүхэн үндэслэлгүй болгов.
2. Манай түүхэнд харийхны наасан “Нүүдэлчин онол” Османы хойчист том боломж олгов. Үүнд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн буруутай. Мануусын татвараар санхүүждэг уг байгууллага буруутай. “Нүүдэлчид” гэсэн харийн онолыг тэд дагаж байна. Үүнийг уг хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны нэвтрүүлгээс тайлбарлахад Монголчууд яс махандаа тултлаа уг онолыг буруу гэдгийг мэдрэх болно. Өвөг дээдсийнхээ түүхийг бүтнээр нь судлах үүрэгтэй, их түүхийнхээ халдашгүй дархлаа болох ёстой байгууллагыг удирдаж буй С.Чулуун түүхээ буруу онолоор харсан учир Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулж байна. Энэ аюултай байдлын тухай одоо биш хожим өгүүлнэ.
Уг киноны контентыг бүрдүүлж буй найдвартай гэх хоёр эх үүсвэрийг үгүй болгох нь өнөөгийн Монгол улсын төр засгийн үүрэг. Үүнийг хийх ёстой төрөөс санхүүждэг хоёр байгууллага ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн. Энэ хоёр байгууллага үндсэн ажлаа хийхийн оронд Турк улсын талд оржээ.
Ийм хэцүү нөхцөлд нутаг оронч гэдэг ухагдахууныхаа утгыг дахин сэргээе: Нутаг оронч гэдэг ухагдахууны нэгт өвөг дээдэс орно. Өвөг дээдсийн минь түүх бүтэн байх ёстой. Өвөг дээдсийнхээ бүтэн түүхийг хэсэглэснээр харьд хэсгийг нь алдвал газар усанд маань аюул нүүрлэнэ. Газар усанд маань аюул нүүрлэнэ гэдэг нь үр хойчисд маань аюул нүүрлэнэ.
Тэгэхээр бүтэн түүхээ харцгаая. Энэ удаа эх сурвалж судлаачийн хувьд манай эх түүх бүтнээрээ ийм гэдгийг хялбар тайлбарлая. Эх сурвалж энэ удаа ашиглахгүй байхыг хичээе. Хожим задаргаа болгон нь эх сурвалжаар нотлогдох учир.
Манай мал аж ахуйтны түүх энэ өдгөөгөөс 5000 жилийн урьд хүрэл гарснаар эхэлжээ. Овогтны түүх орон нутгаар бүртгэгдэнэ. Мал ахуйтны түүх Өтүгэнээр бүртгэгдэнэ. Ингээд Өтүгэнд ил үүсгэсэн овогтны төрүүдийн тухай өгүүлье. Бичигдсэн түүх маань Дунд орны Хан төрийн түүхч Сыма Цяны Түүхэн тэмдэглэл доторхи Хүннүгийн шастираас эхэлнэ. Түмэн шаньюгийн хүү Модун шанью (НТӨ III-II зуун) урьд өмнө байгаагүй хүчирхэг их илийг байгуулжээ. Хүн (Хүннү) ил мал ахуйтны түүхэнд урьд байгаагүйгээр хүчирхэгжжээ. Модун шаньюг өөд болсноос хойш мянга гаруй жилийн дараа Дунд орны төрийн бичигт түүний тухай дурдсаар байжээ. Ийм том эзэн мал ахуйтны тэмдэглэгдсэн түүхэнд урьд эс байжээ. Модун шанью Хүн (Хүннү) төрийг үндэслэгч биш гэсэн ч мал ахуйтны түүхийн хамгийн том эзэн.
Дараагийн Их хүн нь Сяньби төрийн Таншихуан (II зуун).
Дараагийн Их хүн нь Ру ру төрийн Могулю буюу Мөлү (IV зуун)
Дараагийн Их хүн нь Түрэг төрийн Түмэн (VI зуун)
Дараагийн Их хүн нь Уйгур төрийн Бугу буюу Пуса (VII зуун)
Дараагийн Их хүн нь Их монгол төрийн Чингис (XIII зуун)
Эдгээр таван Их хүн өнөөгийн хүн үндэстэн мануусын дээдэс гэдгийг бид билэрэх үүрэгтэй. Эдгээр таван төр өнөөгийн мануусаас цаг хугацааны хувьд хол ойр байх нь чухал биш, аль нэгнийг нь энэ өдгөө илүү дутуу мэдэх нь чухал биш. Хамгийн гол нь энэ тавыг том жижиг газар устай байснаар нь мануус зэрэглэж үл болно. Урт богино төрөө хашсан нь манууст чухал биш гэдгийг бид билэрэх үүрэгтэй. Энэ тав гарын таван хуруу шиг өөр өөр боловч нэг л гарын таван хуруу гэдгийг өнөөгийн мануус билэрэх үүрэгтэй. Эдгээр таван Их хүний дээр Модон шанью оршино, эдгээр таван төрийн дээр Хүн төр оршино.
Энэ өдгөө өнөөгийн Монгол улсын дийлэнхи болох хүн үндэстэн иргэд бид их түүхэндээ эзэн болох үүрэгтэй. Эзэн болохын тулд эхэлж үлүг том түүхээсээ цочиж үл болно, түүхэндээ дасах ёстой. Энэ том цогц түүх минь мал аж ахуйтны түүх болно. Хүн амын дийлэнхи төвийн Өтүгэнийхэн хоорондоо хагаралдахаар тэдний хур Зүүн Баруун овогтонд хагаралдсан аль нэг хэсэгтэйн нийлж Өтүгэнд ирж төр барих боломж гардаг. Зүүн Баруун овогтнууд Өтүгэнд ирж төвийн овогтноо хураадаг. Хэн ч хашаа ч явдаггүй, хаанаас ч ирдэггүй.
Энэ том түүхийг маань үе үеэр нь салган хорлож байгаа нь С.Чулууны зохиомол “нүүдэлчин” онол. “Нүүдэлчин” түүхийн онолыг С.Чулуун орос багш нараасаа өвөлжээ. ОХУ-д докторын зэрэг хамгаалсан С.Чулуун ийм байхгүй бол өөр хэн ийм байх юм. “Нүүдэлчин” түүх нь ирээд явав, ирээд явав... гэсэн “Зочид буудлын” горим дээр суурилна.
Эдгээр төр бүрийн дотор төр үүсгэгч хаанаасаа үлүг газар устай, олон цэрэг дайчидтай хүчирхэг хаад байжээ. Монгол төрийг үүсгэгч Чингис хаанаас Дунд орны Сүн төрийг хураасан Мөнх хаан, Түрэг төрийг үүсгэгч Түмэн хаанаас Түрэг төрийн гуравдугаар хаан Айжин тийм байжээ. Өтүгэнд Их улсынхаа төр үндэслэгч хаан бол төр үндэслэгч хаан. Иймд төр үндэслэгч хаанаар тухайн төрийг төлөөлүүлнэ. Хүн үндэстэн нэг хэл хэлтэй. Баруун овогтон Түрэг төрийн Гол тигэний бичээс, Төв овогтон Уйгур төрийн Муянч хааны бичээс, Зүүн овогтон Өгөөдэй хааны Монголын нууц товчоо бүгд нэг хэлээр буюу хүн хэлээр бичигджээ. Энд Баруун Зүүн овогтны 99 дотогш тооны зөрүү бий. Энэ тухай тайлбарласан болно. Эдгээр төрүүдийг хоорондон салгасан тул Османы хойчисд “Өв соёлын өлгий нутаг” баримтат гэх кино-г бүтээх боломж олдов. С.Чулууны “нүүдэлчин” онол уг кино-г бүтээхэд хаалга үүдийг нь нээж өгөв. Ийм түүх соёлын түрэмгийлэл монгол хүн болгонд билэрэгдэхээр аюул болчоод байхад академик С.Чулуун ганц ч мэдэгдэл хийхгүй явж л байна. Ингэж болох уу? Их түүхээ хэсэглэж үл болно. Үлүг түүхэндээ эхлээд дасацгаая! Өнөөгийн хүн үндэстэн Монгол улсын иргэд мануус нутаг оронч байх нь сонголт биш үүрэг.
5-р хэсэг
Манай мал аж ахуйтан өвөг дээдсийн минь түүхийг харийнхан Нүүдэлчдийн түүх болгосноор “Өв соёлын өлгий нутаг” Турк Монголын хамтарсан гэх кинонд орших орон зай гарав.
“Нүүдэлчид” гэх онол нь “Зочид буудлын” ирсэн-одсон, ирсэн-одсон горим дээр суурилна. Нүүдэлчид онолоор Өтүгэн гэдэг Зочид буудалд Хүннүүчүүд ирсэн-одсон, Сяньбичууд ирсэн-одсон, Ру ручууд ирсэн-одсон, Түргүүд ирсэн-одсон, Уйгурчууд ирсэн-одсон, Монголчууд жам ёсоор удахгүй одно. Яагаад гэвэл энэ нь нүүдэлчдийн хууль. Османы хойчис манай Түрэг төрийг Өтүгээнээс нүүгээд явсан Османы дээдэс гэж сурталчилах болов. Учир нь бүгд ирдэг бүгд нүүдэг ёстой учир. Энэ бүхнийг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун Нүүдэлчид онолоор дэмжиж гал дээр шар тос хаяв. Академич гэдэг нь ШУ-ны хамгийн дээд цол. Ийм цолтой хүн Монгол улсын түүх, газар усны халдашгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Ийм цолтой хүн эх сурвалж судалдаггүй байж болохгүй. Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон манай өвөг дээдэс мал аж ахуйтан учир хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй гэдгийг эх сурвалжаар баталж байна. ОХУ-д докторын зэрэг хамгаалсан, түүхийн Science Dr. С.Чулууны “нүүдэлчин” онолыг эх сурвалж судлаач мань удам (мань өөрөө) няцааж, С.Чулууныг няцаалтанд хариу өгөхийг уншигчдынхаа өмнөөс шаардаж байна.
С.Чулуун та Сяньби Хүннүгийн түүхэн явдалд тайлбар өгнө үү. Түүхэн эх сурвалжаас: “Хэди-гийн Юн Юаны дунд үеээр (МЭ-ий 89 оноос МЭ-105 он хүртэл) их жанжин Ду шиан-аас баруу Шяо Вэй түшмэл Гэн күэй-г томилж Хүннүг цохиулав. Хойд зүг шанью зугтан одов. Сяньби түүний газарт орж суув. Хүннүгий үлдсэн угсаанууд арав илүү түмэн өрх байв. Бүгдээр өөрийгөө Сяньби хэмээж, Сяньби түүнээс эхлээд аажим хүчирхэгжив” гэж "Хожуу Хан төрийн бичиг" доторхи Ухуань, Сяньбийн шастирт өгүүлжээ. Мал ахуйтны хүн амын тоо сүүлийн 3500 жилд нэртэй 25-р нийтлэлээр мануус Хүннүгийн дундаж нэг өрхөд ноогдох тоог 10 хүн гэж гаргасан. Тэхээр нийт сая гаруй хүннүчүүд Сяньбичуудтайгаа нийлээд хүчирхэг болжээ. Сяньбичууд урьд Хүннү төрийн хур байсан. Хожим Сяньби төрийн хур Хүннүчүүд болжээ. Малгай сольсон болохоос толгой солиогүй. Тэгэхээр Хүннүчүүд хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй, тэд “Сяньби малгай” өмсжээ. С.Чулуун таны нүүдэлчдийн онолоор Хүннү нүүгээд Сяньби ирсэн болж байна уу? С.Чулуун! хэн хаашаагаа нүүчих вэ?
С.Чулуун та Ашна түрэг Тэлэ-гийн явдалд тайлбар өгнө үү? Түүхэн эх сурвалжаас: “Арван хоёр он (НТ 546 он). Түмэн элч явуулан орон нутгийн бэлэг юм өргөв. Тэр үе Тэ лэ нь Ру ру-г дайлах гэж байв. Түмэн аймаг улсаа дагуулан дайлж Тэ лэ-г ихээр эвдэв. Тэдний түм илүү өрхийг буулгаж авав”. Умард төрийн түүх Түрэг Тэлэ.
Бүх Тэлэ-г биш, Тэлэ-гээс түм гаруй өрхийг гэдэг нь зуу гаруй мянган хүнийг буулгаж авчээ. “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно”. Умард төрийн түүх Түрэг Тэлэ. Модун шаньюгаас хойш 740 жилийн дараа Хүннүгийн хойчис Тэлэ нар Өтүгэндээ оршиж байв. С.Чулуун таны нүүдэлчдийн онолоор Хүннүгий хойчис Тэлэчүүд нүүгээд Түрэгчүүд ирсэн болж байна уу? С.Чулуун! хэн хаашаагаа нүүчих вэ?
С.Чулуун та Уйгурын явдалд тайлбар өгнө үү? Түүхэн эх сурвалжаас: “Уйгурын, дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө”. Хуучин Тан төрийн түүх. Уйгурын шастир. Хуучин Тан төрийн түүхэнд Уйгурыг 850 он хүртэл бичжээ. Модун шаньюгаас хойш Хүннүгийн хойчис Өтүгэндээ 1000 гаруй жил хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй оршиж байв.
С.Чулуун таны онолтой Уйгур таарахгүй байна. Хүннүгийн хойчис уйгурчууд яагаад нүүсэнгүй? Тэд нүүдэлчид биш мал аж ахуйтан юм биш үү эрхэм Science доктор оо?
С.Чулуун та Хэрэйд, Найманы гарал үүсэлд тайлбар өгнө үү? Хэрэйд Найман нь Христийн шашинт овогтон. Дундад азийн Буларык хотноос олдсон уйгур бичгийн дурсгалд “Иерусалим хүрсэн гэх мэт христийн шашны агуулага” оржээ (Мануус уг бичээсийг судлаагүй байгаа). Христийн шашинтай уйгурууд Хэрэйд, Найманаас өөр хэн байхав. Наймааны Таян хааны дүү Буюрук хааны нутаг Алтайг давж Киргызийн нутаг хүрдэг байсан тухай Судрын чуулганд өгүүлнэ. Төмөр хаалган дахь уйгурууд тухай үед Буддын шашинтай байжээ.
Модун шаньюгаас хойш 1500 жилийн дараа Хүннүгийн хойчис хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй байна шүү эрхэм Science доктор оо?
Өнөөгийн Халх Хүннүгийн шууд хойчис болно. Яагаад Дунд орны үе үеийн төрийн түүхэнд Хүннүгийн хойчсийг ийм сайн тэмдэглэж үлдээв. Яагаад Сяньби, Ру ру, Түргийн хойчсийг тэмдэглэж үлдээсэнгүй. Хариулт хуурмаг нүүдэлчин онолд биш мал аж ахуйтан улс төр эдийн засгийн хэвшилд оршино. Өтүгэн буюу төвийн газар ус нь мал ахуйнтны голомт нутаг. Энд хамгийн их мал, хамгийн олон хүмүүс үеэс үед оршино. Ашна Түрэг овогтны өлгий газар ус Алтан уулс нь мал аж ахуйн үүднээс Өтүгээнээс тарчиг, муу нутаг. Тэнд Өтүгэн дэхь шиг олон мал, хүн орших даацгүй. Тийм учир тэндээс ирэгчид Өтүгэнд ирж уусан алга болно. Сяньби, Ру ругийн нутаг ус мөн Өтүгэнээс мал аж ахуйн талдаа доогуур. Тийм учир Сяньбигийн хойчис Ру ругийн хойчис гэж Дунд орны түүхэнд эс бичигджээ. Тэд бүгд Өтүгэнд ирж уусна. Хамаг монголын өлгий газар ус Өтүгэний хаана ч хүрэхгүй. Тэд угаасаа цөөн тооны хүмүүс. Энэ өдгөө Монгол гэдэг нэр нь залгамжилж ирсэн төр улсын нэр болохоос үндэстний нэр огт биш. Боржигон, хиад нар халхуудад уусжээ. Энэ өдгөө Халх боржигон гэдэг нь түүхийн Science doctor гэдэгтэй ижил байж болохгүй зүйл. Тахиа нисэж байна гэдэг шиг билэрэхэд бэрх ухагдахуун.
Өтүгэнийхэн хоорондоо хагаралдахаар тэдний хур Зүүн Баруун овогтонд хагаралдсан аль нэг хэсэгтэй нь нийлж Өтүгэнд ирж төр барих боломж гардаг. Зүүн Баруун овогтнууд Өтүгэнд ирж төвийн овогтноо хураадаг. Хэн ч хашаа ч явдаггүй, хаанаас ч ирдэггүй.
Мануусын дээдэс нүүдэлчид биш. Нүүдэлчин гэдэг үг хонц гэдэг үгтэй ижил сонсогдоно. Хонц хонцондоо дургүй хонуулсан нэгэн нь хоёуланд нь дургүй гэдэг байхаа? Нүүдэлчин гэдэг үгээр “Өв соёлын өлгий нутаг” кино монголчуудын далд тархинд та нар хонц шүү гэдэг мэдээлэл хүргэж байна. Нүүдэлчин гэдэг үгээр Османы хойчис мануусд Өтүгээнээс нүүх хугацаа чинь ойртож байна шүү гэж сануулж байна. Нүүдэлчин гэдэг үгээр С.Чулуун Османы хойчистой ижил сэтгэж байна гэдгээ харуулж байна. Туркууд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай тохирохгүйгээр хэзээ ч өөрийн төслөө Монголд нэвтрүүлэхгүй. Дипломат ёсонд дуугүй байна гэдэг нь дэмжиж буй үйл. Яг ийм үйлийг С.Чулуун хийж байна. С.Чулуун та яагаад нутаг оронч биш байна. Яагаад Туркуудын талаар мэдэгдэл хийхгүй байна. Хамгийн сүүлд “нүүдэлчин” онолоо нэг батлаач эрхэм Science доктор оо!
“Өв соёлын өлгий нутгаар” киноны нэгдүгээр хэсгийн мөн чанарыг 3 минутанд билэрнэ үү. Османы хойчис манай газар усыг өөрсдийн өвөг дээдсийн нутаг гэжээ. Тэд манай Хүн гүрнийг өнөөгийн Монгол улсын иргэн хүн үндэстнийх биш, Османы хойчсийх гэжээ. Тэд олон нүүдэлчин үндэстэн оршиж байсан гэж Монголчууд болон бүх Туркуудын тархи угаав. Тэд нүүдэлчид гэж 32 удаа өгүүлж байна. Монголчуудыг дэлхийд үнэхээр өөр өнцөгөөс харуулж чадав. Монголчууд та нар манай дээдсийн нутагт оршиж буй хонц цыганууд гэдэг далд утгыг овжин харуулж чадав. Үүнийг түүх соёл түрэмгийлэл гэхгүй бол юуг түүх соёл түрэмгийлэл гэх үү? Ийм л байна даа.
“Өв соёлын өлгий нутаг” гэдэг баримтат кино нь 2 орны хамтарсан баримтат кино биш юм байна.
Үндсэн санаа, зохиол нь Туркүүд бэлдсэн, шууд утгаараа өөрсдийн өвөг дээдэс ямар газар нутагт хэрхэн амьдарч байсан, тэр газар нутагт өнөө ямар ард түмэн амьдарч, Туркүүдийн өвөг дээдсийн соёл зан заншил, ахуй амьдарлаас юу юуг нь хадгалж үлдсэнийг баримтжуулан тайлбарлаж таниулсан Туркийн баримтат кино юм. Харин кино зураг авалт монголд болсон тул монгол жолооч, орчуулагч, хөтлөгч гээд хэдэн монгол хүн оролцсон байна. Киног монгол хэл рүү орчуулсан "орчуулгын бүтээл" болохоос "хамтарсан бүтээл биш" байна.
Кино зураг авалт, хөтөч, жолооч, орчуулганд оролцсон монгол хүмүүс нь киноны жинхэнэ зорилго, утга агуулгыг ойлгоогүй, хэдэн жуулчинд үйлчилэх төдий хэмжээний оролцоотой байсан нь тэдний ярианаас илт харагдаж байна. Гандиймаа, Ёолк нарын ярианаас Түркүүд кино зохиолдоо "энэ нутаг бол манай түрэг өвөг дээдэсийн нутаг" гэж улаан цайн мэдэгдсэн байх магадлалтай байна. Үүнийг монгол ТВ-ын нөхдүүд эерүүлж, нүүдэлчин олон төр улсуудын нутаг гэж ерөнхийлөн зассан шиг сонсогдож байна.
Энэ баримтат киноны Турк хэл дээрх эх хувийг монгол хэл дээрх энэ орчуулгын хувьтай тулгаж үзэхэд гэмгүй болов уу.
Энэ дундаас Туркүүд нутагтаа болон дэлхийд цацаж буй киноны үндсэн текстийг манай хамтарч кино хийсэн гээд байгаа нөхдүүд орчуулахдаа яаж эерүүлж хянан тохиолдуулж вэ гэдгийг мэдэх боломжтой.
“Өв соёлын өлгий нутгаар” киног Османы хойчис Стамбулын туркууд эх сурвалж үл судалдаг монголчууд бидний тархийг угаах зорилгоор хийжээ. Дунд орны түүхэн эх сурвалжууд дотроос Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичигт 552 онд Өтүгэнд Түрэг их улсаа, төрөө байгуулсан Ашна овгыхны 190 жилийн завсартай түүх маш тодорхой бичигджээ. Дунд орны үе үеийн төрийн баримтад 24 түүх хаалттай, нууц байсан бөгөөд зөвхөн Дунд орны төрийн түшмэлүүдийн хэрэглээнд зориулагджээ. Манж Чингийн сүүлээр Дунд орны эдгээр түүх дэлхий нийтийн хүртээл болжээ.
Стамбул дахь туркууд бүрэн эрхт, ангид Монгол улсын иргэдэд Хятадын эх сурвалжууд түүх гуйвуулсан, мал аж ахуйтанд суурин хот гэж огт байгаагүй гэж тэмдэглэсэн гэх мэтийн худал мэдээлэл хүргэж Дунд орны эх сурвалжуудыг биднээр үгүйсгүүлж байна. Эх сурвалж судлаач СИЭ-ний хамт олон түүхэн эх сурвалжаар Стамбулын туркуудын энэхүү оролдлогыг үгүйсгэнэ. Эхлээд кинонд юу гэж өгүүлснийг та бүхэнд хүргэе:
“Төв Азийн түүхийг өгүүлсэн баруун ч болон Хятадын эх сурвалжууд түүхийг гуйвуулсан гэдгийг бид сайн мэднэ. Тэгэхээр өнөөдөр хуучны үзлийг үндсээр нь өөрчилсөн маш олон эх сурвалж шинэ олдвор олдсоор байна. Харин Хятад эх сурвалж эсэргээр нүүдэлчдийн амьдралд суурин хот огт байгаагүй гэдэг. Гэвч монголын нутаг дэвсгэрээс эртний нүүдэлчдийн амьдарж байсан нилээд олон хотын туйр олдсон байдаг”.
Дунд орны эх сурвалжийг сөхөцгөөе:
Умард төрийн түүх Түрэг, Тэлэ-д ингэж бичжээ: “Тули уул нь хойд газар суудаг, хааны хүүхнийг авснаар өмнөшөө нүүж Өтүгэн хуучин балгаст ирэв”. Энд Өтүгэн хуучин балгас гэж Орд балгыг өгүүлж байна. Түли хаан нь Ша бэн Ло-гийн хөвгүүн болно. Үйл явдал VI зууны сүүлээр өрнөж байна. Дунд орны эх сурвалж түүх эс гуйвуулжээ.
Хуучин Тан төрийн бичиг дэхь Бэй ди шастирт өргөөний тухай ингэж бичжээ: “Жэн гуаны хоёр он (627 он) Улс нь их үймэв. Тэр үед Тайзунаас...өргөмжилсөн бичгийг Инани-д барив. Жэн жу билгэ хаан гэж өргөмжлөв. Хэнгэрэг болон далбай соёрхов. Инани их баярлав. Эл томилон эд юм барив. Ахиад эх элсний хойгуур Өтүгэн уулын доор өргөөгөө барив.”
Мөн уг эх сурвалжид ингэж бичжээ: “Дөрвөн он (630 он) Инани харъяат аймгаа дагуулан зүүн тийшээ хуучин улсдаа буцав. Өтүгэн уулын хойгуур Туул голын өмнүүр өргөөгөө барив”. Энд Баяннуур, Дашинчилэн сумуудын дунд Туул голын өмнө, Жинг хос нуурыг дэргэдэх балгасны туйрыг хэлж буй болов уу. Дунд орны эх сурвалжинд хот суурин мал аж ахуйтанд байжээ гэдгийг цагаан дээр хараар бичин үлдээжээ.
Хуучин Тан төрийн бичиг Түрэг шастир дээдэд ингэж бичжээ: “Шао ша (Билгэ хаан) хотын хэрэм ханыг засаж янзлан сүм дуган барьж байгуулав. Тонуйкук:“Болохгүй. Түрэгийн хүн ам бага, Тан улсын зууны нэгтэй ч тэнцэхгүй. Ус өвсийг даган нүүж, байнга нэгэн газар суухгүй байваас мануус тэдэнтэй тулж байлдах туршлагатай болно. Хүчтэй болбоос цэрэг татан дээрэмдэж болно. Буурай болбоос ууланд, ой дотор шурган бултана. Тан улсын цэрэг хэдийгээр олон боловч арга нь байхгүй. Хот суурин баржу сууваас Тан улсад идэгдэнэ, сүм дуган бариваас хүмүүнийг сул дорой болгоно. Дайчин чанараар хүчтэйг шалгаруулах арга огт биш, хэрэглэж болохгүй”. Билгэ хаан түүний ухааныг их бишрэн дагав.
Монгол төрийн хүн үндэстэн мануусын өвөг дээдэс VI-VIII зуун буюу Түрэг төр, Уйгур төрийнхөө үед хот балгадтай байсныг Дунд орны эх сурвалжууд баталж байна.
Харин “Өв соёлын өлгий нутгаар” киног Османы хойчис Стамбулын туркууд монголчуудын тархийг ингэж угааж байна: “Хятад эх сурвалж эсэргээр нүүдэлчдийн амьдралд суурин хот огт байгаагүй гэдэг. Гэвч монголын нутаг дэвсгэрээс эртний нүүдэлчдийн амьдарж байсан нилээд олон хотын туйр олдсон байдаг”.
Асуудлын гол нь хот балгадад биш Дунд орны эх сурвалжуудыг эх сурвалж биш болгох цаад санааг Османы хойчис агуулж байна. Эх сурвалж судлаач СИЭ-ний хамт олонд энэ нь гэнэн бөгөөд тэнэг оролдлого мэт харагдана. Хамгийн гол нь манай ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал академич С.Чулуун дуугарахгүй байгаа нь юуны учир вэ? Турк улсаас Томсоны шагнал хүртсэн С.Чулуун маань Туркуудэд ийм амархан ногтлуулан гэж үү? С.Чулуун! Манай түүх соёлын эсрэг түрэмгийлэл үйлдэж буй Туркуудад та няцаалт өгөх юм биш үү.