Үргэлжлэх төгс явц
СИЭ-ий “Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл” цувралын гол зорилго Ш.Лувсанвандан тан 1960-аад оноос орос дүрмийг хүн хэлэнд хэрхэн нэвтрүүлснийг, уг үйлийн хор уршгыг, мөн хүн хэл ямар байх ёстойг тайлбарлаж, та бүхнийгээ ухааруулахад оршино.
Энэ удаа та бүхэндээ үргэлжлэх төгс явцыг тайлбарлана.
Хүн хэл дэх үйл үг нь үүргээрээ үйлийн явц, үйлийн цаг гэж хуваагдана.
Үйлийн явц нь үйлийн эзний тоо, биеийг даган эс хувирч, үйлийн цаг тээхгүй, мөн хэрхэн, яаж гэх ерөнхий асуултанд хариулт болдог үйл үгс.
Үргэлжлэх явц нь дорно умарын Эргүнэ аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” номд “ирэжү, болжу, оорчу” гэх мэтээр орж, +жу,+жү,+чу, төгсгөлөөр галиглагдажээ. Өнөө Үтүгэнд төв аягаар +ж, +ч төгсгөлөөр дуудагдан буй.
Хүн хэлэнд үргэлжлэх төгс явц нь үргэлжлээд төгссөн үйл болно. Үргэлжлэх төгс явц нь арын үйлийн явц, цаг тээх үйл үгтэй учир шалтгаанаар холбогдохгүй, зөвхөн үйлийн дарааллаар холбогдно. Нэг үгүүлбэрт олон үргэлжлэх явц орвоос үйлийн дараалал үүсэхээс уг үйл хоорондын учир шалтгааны холбоос үл үүснэ. Үргэлжлэх төгс явц нь цаг тээхгүй, үйлийн эзний тоо, биеийг даган үл хувирна.
Дээрх тодорхойлтоо эх сурвалж дээр тайлбарлая.
1. Үргэлжлээд төгссөн үйл
Уг явц нь үргэлжлээд мөн төгссөн гэх хоёр мөн чанараас бүрдэх тул мөн чанар бүрийг нь тайлбарлая.
А. Төгс мөн чанар. Төгс гэдэг нь тухайн үйлийг хийж дууссан, эсвэл тухайн үйл хийгдэж дууссан гэх утга. (үргэлжилж бий болсон)
“Чиңгис қаһанну һузаор дээрэ тэңкэри эчэ жайаату төрэксэн Бөртэчино...тэңгис кэтүлжү ирэпэ.” (Алтан дэвтэр).
“тэнгис гэтэлж” гэх утга нь тэнгис гэтлэх үйл дуусаан гэх утга учир төгс явц гэж бид нэрлэв.
Арын цаг тээх ирэв (ирэпэ) гэх үг уг явцын мөн чанарт үл нөлөөлнө.
Б. Үргэлжлэх мөн чанар. Хором болох үйлд үргэлжлэх төгс явцыг хэрэглэхгүй гэдгийг анхаарна уу. Заавал доторхой хугацаанд үргэлжлэх үйл уг явцад хамаарна.
Бодит хугацаат явцад үргэлжлэх төгс явцыг дагуулж уг “үргэлжлэх үйлд” ямар үйл болсныг нь харуулна.
Жишээ 1.
“Даритай отчигин ... үгүлэрүн: "тэбэрикү чину дабаат олон дабапа. Уйилақдақу чину усут олон кэтүлпэ. Қайилаасу қалайижу үлү үжэкү чимайи, қайибасу қаулуқа ину үлү олқу чи сэм боли" кээжү итқапа.” (Алтан дэвтэр).
“Үгүлэрүн” (үгүүлэрүн) бодит хугацаат явцад “гэж” (кээжү) үргэлжлэх төгс явцыг дагуулж уг үргэлжлэх хугацаанд юу хэлэв гэдэг нь хашилт доторх үгүүлбэрээр илэрхийлэгджээ.
Үргэжлэх төгс явц “үргэлжлэх үйлээ” ямар үйл болсныг мөн дангаар харуулна.
Жишээ 2.
“...нижиэл мүсүт "қуқулутқун" кээжү өкпэ.” (Алтан дэвтэр)
“Гэж” (кээжү) үргэлжлэх төгс явц “хугулуткун” шууд яриаг тээж байна.
Дээрх хоёр жишээгээр үргэлжлэх төгс явц дахь үргэлжлэх мөн чанарыг нь та бүхэндээ тайлбарлалаа.
2. Үргэлжлэх төгс явц нь арын үйл явц, цаг тээх үйл үгтэй учир шалтгаанаар үл холбогдож зөвхөн үйлийн дарааллаар холбогдно.
Нэг үйлийн эзэнтэй дөрвөн үргэлжлэх төгс явцтай үгүүлбэр дээр та бүхэндээ тайлбар хийе.
“…кэлэлдүкүййи экэ ану Алан қоа уқажу, қабур никэн үдүр көңшилмэл қонин чинажу, Бэлкүнүтэй, Бүкүнүтэй, Буқу қатаки, Буқату салжи, Бодончар муңқақ эдэ табун көүдийэн жэргэлэн саулжу, нижиэл мүсүт "қуқулутқун" кээжү өкпэ.” (Алтан дэвтэр).
Үйлийн эзэн Алан гоа нь ‘ухаж” (уқажу), “чанаж” (чинажу), “суулж” (саулжу), “гэж” (кээжү) гэх дөрвөн үргэлжлэх төгс явцыг, “өгөв” (өкпэ) холбох хуучин цаг тээх үйлийг үйлджээ. Уг явц хоорондоо зөвхөн үйлийн дарааллаар холбогдохоос учир шалтгаанаар үл холбогдож байна.
Мөн эдгээр үргэлжлэх дөрвөн явц “өгөв” холбох хуучин цаг тээх үйлтэй зөвхөн үйлийнхээ дарааллаар холбогдоно.
Олон үйлийн эзэнтэй, эзэн бүр үргэлжлэх явц тээх үгүүлбэр дээр тайлбар хийе.
“Бэлгүтэййин экэ тэрэ айилдур буй йу” кээн жаақдажу Бэлгүтэй экэйүэн абура отчу гэртүр ину Бэлгүтэй бараун эүдэн бэр ороқулуа эқэ ину набдарқай нэкэй дээлтэй жэвүн эүдэнбэр қаруат қадана бусу хүүннэ үгүлэрүн: “…” кээт гүййижү шикүй һойдур ширқужуу. (Алтан дэвтэр).
Уг үгүүлбэрт заагдаж (жаақдажу), Бэлгүтэй... одож (отчу), эх нь ...гүйж (гүййижү), гэх хоёр үйлийн эзэн, гурван үргэлжлэх төгс явц, шургажээ (ширқужуу) үйлийн эзэн III биед орших хуучин цаг тээх үйл оржээ. Бэлгүтэй заагдаж, одож, эх нь гүйж, шургажээ гэх үйлс хоорондоо учир шалтгааны холбоогүй, зөвхөн үйлийнхээ дарааллаар холбогдоно. Эхэлж заагдах үйл болж, дараа нь одох үйл болж, дараа нь гүйх үйл, дараа нь шургах үйл болжээ.
3. Үргэлжлэх төгс явц нь цаг тээхгүй
Үүнийг хуучин, одоо, ирэх цагт орших гурван шууд үгүүлэх үгүүлбэрээр, хуучин цагт орших нэг хүүрнэх үгүүлбэр дээр тайлбарлая.
Жишээ 1. “Эрэйүэн алақдарун Тэмүжин эрэйи мину абуратуқай кээн уңшижу, қайилажу уййлапа би”. (Алтан дэвтэр).
Энэхүү шууд үгүүлэх үгүүлбэрт цаг тээх үйл “уйлав” (уййлапа) холбох хуучин цаг, үйлийн эзэн нь би (ганц тоо), үргэлжлэх төгс явцаар илрэх хоёр үйл нь уншиж (уңшижу), хайлж (қайилажу). Үргэлжлэх төгс явц нь цаг тээхгүй байна.
Жишээ 2. "Би Маалиқ Баййаутай йадажу йабуму”. (Алтан дэвтэр).
Энэхүү шууд үгүүлэх үгүүлбэрт цаг тээх үйл нь “явму” (йабуму) одоо цаг, ганц тоо, үйлийн эзэн нь би Маалиқ Баййаутай (ганц тоо), үргэлжлэх төгс явцаар илрэх үйл нь ядаж (йадажу). Үргэлжлэх төгс явц нь цаг тээхгүй байна.
Жишээ 3. "жэ тэйин бөэсү гэр түрийэн хүрчү ақа нар, дэү нэр эйитүлдүжү тэдэ иркэни қаулуйа". (Алтан дэвтэр).
Энэхүү шууд үгүүлэх үгүүлбэрт цаг тээх үйл нь “ахалъя” (қаулуйа) ирэх цаг, олон тоо, үйл эзэн нь ах нэр, дүү нэр (олон тоо), үргэлжлэх төгс явцаар илрэх үйл нь эйдүлдэж (эйитүлдүжү). Үргэлжлэх төгс явц нь цаг тээхгүй байна.
Жишээ 4. Дува соқор үгэй болуқсану қойина дөрбэн көүд ину Добун мэргэн абақа йуан уруқа үлү болқан доромжилажу, қақачажу, гэжү нэвүпэ. (Алтан дэвтэр).
Энэхүү хүүрнэх үгүүлбэрт цаг тээх үйл нь нүүв (нэвүпэ) холбох хуучин цаг, үйлийн эзэн нь хүүд (көүд олон тоо), үргэлжлэх төгс явцаар илрэх үйл нь доромжилж (доромжилажу), какацаж (қақачажу), гээж (гэжү). Үргэлжлэх төгс явц нь цаг тээхгүй байна.
Дээрх дөрвөн жишээнээс үргэлжлэх төгс явц нь бусад явцын адил цаг тээхгүй гэдгийг бид батлав.
4. үйлийн эзний тоо, биеийг даган үл хувирна.
Жишээ 1.
“...көүд ину ...доромжилажу, қақачажу, гэжү нэвүпэ.” (Алтан дэвтэр).
Үйлийн эзэн көүд III бие, олон тоо.
Жишээ 2.
“Би Маалиқ Баййаутай йадажу йабуму.” (Алтан дэвтэр).
Үйлийн эзэн нь “би”, I бие, ганц тоо.
Жишээ 3.
“...Бэлгүтэй экэйүэн абура отчу…” (Алтан дэвтэр).
Үйлийн эзэн нь Бэлгүтэй, III бие, ганц тоо.
Үргэлжлэх төгс явц нь бусад явцын адил үйлийн эзний тоо, биеийг дагаж үл хувирна. Ийм жишээ Алтан дэвтэрт маш олон байна.
Дүгнэлт: СИЭ-ий судлаачид үргэлжлэх төгс явц нь үргэлжлээд төгссөн үйл болохыг, арын явц, цаг тээх үйл үгтэй учир шалтгаанаар үл холбогдож, зөвхөн үйлийн дарааллаар холбогдохыг, цаг тээхгүйг, үйлийн эзний тоо, биеийг дагаж үл хувирахыг тайлбарлан, эдгээр дөрвөн мөн чанарыг нь нотлов.
Ингээд МУ-ын ардын багш Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо үргэлжлэх төгс явцыг зэрэгцүүлэн холбох “ж”, “ч” гэж эх сурвалжаас анги тайлбарлажээ.
Ц.Өнөрбаян: Тэр зэрэгцүүлэн холбох –ж,-ч. Зэрэгцүүлэн холбох нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбоно. Жишээлбэл, 1. Хавар болж, байгаль дэлхий сэргэв.
Азаар түүний авч буй жишээ үгүүлбэр нь синтаксис алдаагүй учир уг үгүүлбэрт тайлбар хиие. Хавар болж гэх хэсгийг тайлбарлая.
Утга зүйн тайлбар.
Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “...тэрэ һон қарпа. Қабур болпа.” гэж оржээ. Эхэлж он гарна, дараа нь хавар болно. “Сайхан хаваржиж байна уу” гэж шинийн нэгэндээ бид үл хэлнэ. Шинийн хоёрноос уг үгийг хэрэглэнэ.
Болж гэх үгийг тайлбарлая:
Болж үргэлжлэх төгс явц; бол үйл үг үндэс, хадан бичээст 𐰉𐰆𐰞 –бол, нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирахыг, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирахыг заана; +ж үргэлжлэх төгс явц. Хавар нь хором болдоггүй, тодорхой хугацаанд үргэлжлэн болдог үйл, мөн уг үйл төгссөн гэж билэрнэ. Тэгэхээр “болж” гэх үйлийн дараа “байгаль дэлхий сэрэв” гэх үйл зун цагт болжээ. Ингэж манай хүн хэлэнд мянга мянган жил билэрнэ.
“Хавар болоод байгаль дэлхий сэргэв” гэвээс хавар байх хугацаанд гэх утга орно. Хавар болох үеэр байгаль дэлхий сэргэв гэх ухагдахуун байхгүй тул, зэрэгцүүлэх ухагдахуун уг үгүүлбэрт үгүй. Ц.Өнөрбаян эх сурвалжид байхгүй, утга зүйд нийцэхгүй зэрэгцүүлэн гэх тодорхойлолт хайралжээ.
Өнөрбаяны жишээ 2:
“Тэр хүн уйлж сууна”. Энэхүү шууд үгүүлэх үгүүлбэрт үйлийн эзэн нь III бие ганц тоо, цаг тээх үйл “сууна” нь Үтүгэн аялгаар одоо цаг болно.
Эргүнэ аялгын одоо цагтай яг ийм үгүүлбэрийг Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас үзүүлье: “Қарчиқайту жэ буййу, үдүр бүри мантур ирэжү, эсүкчилэжү отуму”. Үйлийн эзэн нь Бодончар (Ах нь Бодончарыг нэгэн иргэнээс сураад ийм хариу аван буй) III бие, ганц тоо, одму (отуму) одоо цаг, ганц тоо, үргэлжлэх төгс явц нь ирэж (ирэжү), эсүкчилж (эсүкчилэжү). Тэгэхээр ирэх үйлийн дараа эсүкчлэх үйл дараа нь одох үйл болж байна. Ирэх, эсүкчлэх үйл нь одох үйлийг тодотгох ёсгүй.
“Тэр хүн уйлж сууна” гэх үгүүлбэрт эхэлж үйлах үйл, дараа нь суух үйл болж байна. Үйлах үйл суух үйлийг тодотгох ёсгүй.
“Тэр хүн үйлан сууна” гэвэл уйлах үйл суух үйлтэй давхацна. “Тэр хүн уйлсаар сууна” гэвэл мөн уйлах үйл суух үйлтэй давхацна.
Ц.Өнөрбаяны тодорхойлолтонд үг сонголтын алдаа, мөн утга зүйн алдаа оршиж байна. “Зэрэгцүүлэн холбох нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбоно” гэх тодорхойлтонд зэрэгцүүлэн холбох биш давхацуулан холбох гэж үгүүлэх нь зөв. Үйл үг давхацаж, биет зүйлс зэрэгцэнэ.
Алтан дэвтэрт “хүүдээн зэрэглэн суулгаж” гэж оржээ. Үүнийг Ц.Өнөрбаян анхаарах ёстой. Тэгэхээр “зэрэгцүүлэн холбох” биш “давхцуулан холбох” гэх нь зөв.
“Зэрэгцүүлэн холбох нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбоно” гэх тодорхойлтоос “юутай холбох?” гэх асуулт заавал үүснэ. Хоёр зүйлийг нийлүүлэхийг холбох гэнэ. Я.Цэвэлийн толинд холбох-хооронд нь салахгүй болгон уях, торгох; хэлхээ харилцаатай болгох гэж оржээ. Ц.Өнөрбаян тодорхойлтоо дутуу бичжээ.
Мань хүний логикоор “Зэрэгцүүлэн холбох нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл үгүүлбэрийг үүсгэнэ” эсвэл “уг нөхцөлүүд нь зэрэгцсэн нийлмэл үгүүлбэр дотор холбоосын үүрэг гүйцэтгэнэ” гэж тодорхойлоод араас юуг юутай холбох үүргийг нь заавал бичих ёстой. Ц.Өнөрбаян нь хүн хэлээр сэтгэж чадахгүй тул, зөв үгүүлэхгүй байна. Хүн хэл дэх үргэлжлэх төгс явц нь аль нэг үйлтэй давхацаж, зэрэгцэхгүй гэдгий эх сурвалжаас хүн хэлний зүй тогтлыг СИЭ-ий судлаачид сэрээж, та бүхэндээ баталгаа, нотолгоог хүргэв.
Одоо Орчин цагын гэх тодотголтой хэлний зохиогч Ш.Лувсанвандан үргэлжлэх төгс явцыг хэрхэн тайлбарласныг харцгаая. Ш.Лувсанвандан “Бүтээлийн чуулган” номынхоо II боть, 202-р нүүрэнд, Энгийн ба нийлмэл үгүүлбэрийн тухай хэсэгт “Манай багш өчигдөр бидэнд их сонин үлгэр хэлж, бид тэр үлгэрий нь дэвтэртээ бичиж авав. Гэтэл 1. Манай сургуулийн багш өчигдөр бидэнд сонин үлгэр хэлэв. 2. Бид тэр үлгэрий нь дэвтэртээ бичиж авав гэсэн тус тусдаа үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүнтэй, тус бүр хоёр бүрэлдхүүнтэй, хоёр үгүүбэрээс нийлэн бүтжээ” гэж бичжээ.
Ш.Лувсанвандангын үгүүлбэр зүй дэх алдааг дараагын цувралаар тайлбарлах тул энэ удаа зөвхөн үргэлжлэх төгс явц дээр анхаарлаа төвлөрүүлнэ.
Өвөг дээдсийн нүдэнд хамгын түрүүнд “Багш… хэлж, бид… бичиж...” гэх хэсэг буух болов уу. Багш хэлж дараа нь бид бичиж, эдгээр хоёр үйлийн хооронд хүн хэлний зүй тогтлоор учир шалтгааны холбоос үүсэхгүй. Энэ нь “Бэлгүтэй... одож (отчу), эх нь ...гүйж (гүййижү)” гэх дээр авсан үгүүлбэртэй ижил бүтэцтэй байна. Бэлгүтэйн одох үйл, эхийн гүйх үйл учир шалтгаанаар хоорондоо холбогдохгүй, мөн Бэлгүтэй одох үйлээ эхэнд үйлдэж, эх нь гүйх үйлээ дараа нь үйлдэхтэй ижил үйлийг Ш.Лувсанвандан хиймэл холбоос үүсгэн тайлбарлажээ.
Ингээд Ш.Лувсанвандангын хүн хэлний зүй тогтлыг эвдэж, хүчээр хийсэн хиймэл тайлбарыг нь уг үгүүлбэр дээр нь илчилье.
Их эмч хүн өвчнийг “симптом” буюу илрэх шинжээр нь оношлоно. Бичгэн эх сурвалж судлаачид үгүүлбэр дэх алдааг мөн “симптом” буюу илүүдэл шинжээр нь тогтооно. “Манай багш өчигдөр бидэнд их сонин үлгэр хэлж, бид тэр үлгэрий нь дэвтэртээ бичиж авав” гэх үгүүлбэрт “тэр” нь “үлгэр” гэх байг (тусагдахууныг) тодотгох, мөн хоёр дахин “үлгэр” үг бай (тусагдахуун) болон орох, бид бидэнд гэж давхардан орох ёсон үгүй.
Тэр үгийн тодорхойлолт:
“Тэр” төлөөлөл нь түрүү үгүүлбэрт дурьдагдах ганц хүнийг, биет бусыг, олон тооны биетийг болон үйлийг дараа үгүүлбэрт нь тодотгон төлөөлнө. “Тэр” төлөөлөл нь үгүүлбэрийн эхэнд дурдагдсан үйлийн эзнийг, үгүүлбэрийн төгсгөлд мөн тодотгоно.
Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “тэр” үг 127 удаа дээрх тодорхойлтын дагуу оржээ. Ингээд хоёрхон жишээ танд хүргэе.
Жишээ 1.
“Һой дотора Уриаңқатай хүүн жоэ буқу алажу, қабирқар ину абит ину ширажу бүгүйи жолуқажу Добун мэргэн үгүлэрүн:"нөкөр широлқада" кэжүү. Аугшигиту жилду, арасун инү абчу, жоэ буқуйин миқа копчини Добун мэркэннэ өкпэ. Добун мэргэн тэрэ жоэ буқуйи ачижу айисурун жаура никэн йатаңки хүүн көүн бээн көтөлжү йабуқуйи жолқажу...” (Алтан дэвтэр). “Цоэ буг” түрүү үгүүлбэрт дурдагдаж, үгүүлэгдсэн учир сүүлийн үгүүлбэрт “тэр цоэ буга” гэж оржээ. “Тэр” нь үгүүлбэр дэх үгийг түрүү үгүүлбэр дэх тайлбартай холбох үүрэг гүйцэтгэнэ.
Жишээ 2.
Тэмүжин үгүлэрүн: "та үлү житақу би нэкэсү” кээжү тарки қоңқори Тэмүжин унучу, ширқа ақтатаны эбүсүнү алурқайбар мөжикичү, қурбан қоночу, манақар эртэ мөртүр, олон адуунтур никэн күрэмэлэ көүн хүүн кэү саан ақуйи жолқачу, ширқа ақтатани сурабасу тэрэ көүн үгүлэрүн: "энэ манақар наран урқуқуйин урита ширқа ақтатан найман морит эүбэр һүлтэчү йоржипа. Мөр инү би жаачу өксү" кээт оқотур қоңқори талбиулчу, Тэмүжиннэ ороқ шиңқулайи унуулба.
Үгүүлбэрийн эхэнд “нигэн күрмэл хөвүүн хүн” гэж дурьдагдсан нэгнийг “тэр хөвүүн” гэж тодотгожээ. Хөвүүн нь уг үгүүлбэрт үйлийн эзэнгээр оржээ.
Ш.Лувсанвандангын алдаа 1.
Ш.Лувсанвандан “тэр” үгээр “үлгэр” гэх байг (тусагдахууныг) тодотгожээ. Тэр үргэлжлэх төгс явцын мөн чанарыг мэдэхгүйн улмаас ийм бүдүүлэг алдаа хийжээ.
Ш.Лувсанвандангын алдаа 2.
Тэр үгүүлбэр дэх байг хоёр дахин “үлгэр” гэх үгээр тодотгожээ. Тэр үйлийнхээ явцын мөн чанарыг мэдэхгүйн улмаас ийм бүдүүлэг алдаа гаргажээ.
Ш.Лувсанвангын алдаа 3.
Хүн хэлний нарийн дэг, сахилгыг үл мэдэх улмаас тэр “бидэнд”, “бид” гэх үгсийг давхардуулжээ.
Одоо та бүхэндээ зөв хувилбаруудыг нь хүргэе.
Хувилбар 1.
Багш үгүүлбэр үгүүлбэрээр нь уншиж, сурагч нар үгүүлбэр үгүүлбэрээр нь бичих үйл хийвээс “Манай багш өчигдөр их сонин үлгэр хэлэхүйи бид дэвтэртээ бичиж авав” гэж бичнэ. Энэ нь цээж бичиг болно.
Хувилбар 2.
Багш үлгэр уншиж, сурагч нар нь юу билэрснээ бичих үйл хийвээс “Манай багш өчигдөр их сонин үлгэр уншаад бид бичиж авав” гэж бичнэ. Энэ нь найруулан бичлэг болно.
Ш.Лувсанванданы “Манай багш өчигдөр бидэнд их сонин үлгэр хэлж, бид тэр үлгэрий нь дэвтэртээ бичиж авав” гэх үгүүлбэрээс ямар үйлийг яаж хийв гэдэг нь дүрслэгдэхгүй байна. Бид ингэж сэтгэдэггүй учир, ингэж үгүүлдэггүй учир бидэнд түүний үгүүлбэр дүрс болж буухгүй байна. Хоорондоо учир шалтгаанаар холбогдох ёсгүй үргэлжлэх төгс явцыг үгээр “зодож” хиймэл холбоос үүсгэсний үр дүн.
Ш.Лувсанвандан эхэлж орос хэлээр “Вчера наша учительница рассказала нам интересную сказку и мы записали эту сказку в своих тетрадях” ингэж сэтгэж, дараа нь түүнийгээ хүн хэлрүү “Манай багш өчигдөр бидэнд их сонин үлгэр хэлж, бид тэр үлгэрий нь дэвтэртээ бичиж авав” ингэж махчилан хөрвүүлжээ. Ш.Лувсанвандангын сэтгэлгээ, логик нь СИЭ-ий судлаачдад тодоос тод харагдаж байна.
Үндэстнийнхээ бичгэн эх сурвалж судлахын оронд орос эрдэмтэдийг дагаж, орос дүрмээр хүн хэлийг минь эвдэх үйлийг Ш.Лувсанвандан эхлүүлжээ. Энэ тухай бид дараа дараагын цувралдаа бичнэ.