Хүннү ба тэдний генийн судалгаа 2
Генетикийн шинжлэх ухааны өдгөө хөгжил нь хүн төрлөхтөнд урьд байгаагүй танин мэдэхүйн боломжуудыг бий болгож байна.
1243 5

Өнөөдөр нэг хүний гений бүтцийг нөгөө хүнийхтэй харьцуулан аав хүү хоёр мөнийг 99,9 хувиар тогтоож байна. Генетикийг ингэж ашиглах танин мэдэхүйн салбар өдгөө олширсоор байна.

Эртний хүмүүсийн генийг өнөөгийн хүмүүсийн гентэй харьцуулан тэдний хоорондын холбоо, эртний хүмүүсийх нь гарал үүсэл, нутаг ус, өнөөгийн хүмүүсийх нь гарал үүслийг түүх судлаач тайлбарлахаас хоёр дээжийн хоорондын харьцуулалт буюу техник ажил хийх генетикч үл тайлбарлана.

Жишээ нь эртний хот балгадын туйрны дэргэдээс олдсон генетикийн дээж нь тухайн газар усны үндсэн хүн амыг төлөөлж чадах, үл чадахыг түүх судлаач л хэлнэ.

Хэрэв тухайн хот улс хооронд худалдааны зах буюу олон үндэстэн тэнд байнга цуглардаг байсан бол түүхэн эх сурвалжийг судалсны дараа уг дээж ямар үндэстнийг төлөөлж болох хувилбаруудыг түүх судлаач гаргана.

Нөгөө талаас генийн шинжилгээний дүгнэлт нь эх сурвалж судлаачийн урьд судлан баталсан түүхэн үйлийг генетик талаас нь дахин баталдаг юм байна.

Оросын ШУА-ын Сибирь салбарын Цитолог генетикийн хүрээлэн, Археолог этнографийн хүрээлэн хоорондын молекулын түвшинд палеогенетикийг судлах секторын удирдагч Александр Пилипенкогийн “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд нийтэлсэн эртний хүннүчүүдийн митохондраль ДНК-ны судалгаан доторх “Дунд орны суурин иргэншилт хүн амын генийн нөлөө хүннүгийн генфондод маш бага нөлөөлжээ” гэх тайлбар нь СИЭ ТББ-ын урьд хийсэн Эртний түүх судалгааны үр дүнг генетик талаас нь баталж байна.

Энэхүү нийтлэлийг ухах үед тэдний генетик судалгааны үр дүн нь манай судалгааны дутуу сул хэсэг буюу генетикийн хэсгийг нөхөж байгааг ман мэдрэв. Наталья Полсьмак судалгаа муутай түүхийн баримт ашиглан уг генетикийн судалгаанд дутуу дульмаг тайлбар хийснээр тэр Сибирийн судлаачдын судалгааг буруу тийш чиглүүлжээ. Энэ нь надад тодоос тод харагдав.

Иймд СИЭ ТББ юуны түрүүнд өөрсдийнхөө судалгааг Сибирийн судлаачдын генетик судалгааны үр дүнтэй харьцуулж, дараа нь Полсьмакийн алдааг залруулна.

Энэ удаа СИЭ ТББ-ын “Эртний түүх” судалгааг Александр Пилипенкогийн генийн судалгаатай харьцуулна.

Ингээд харьцуулалтаа хийцгээе!

Генетигч Александр Пилипенко:

“Өөр нэг сонирхолтой асуудал нь хүннүчүүдтэй идэвхтэй харилцаатай байсан Дунд орны суурин иргэншилт хүн амын генийн нөлөө тэдэнд маш бага байна. Ястан хүннүчүүдийн генфондын цаашдын судалгаа өөр үр дүнд хүргэх байх” гэж уг сэтгүүлд оржээ.

Яагаад хүннүчүүдийн генд суурин иргэншилт хүн амын генийн нөлөө маш бага байна? Энэ маш чухал асуулт. Үүнд СИЭ ТББ тайлбар хийнэ.

Түүхч Наталья Полсьмак:

“Археологийн өгөгдлүүд нь Хүннүгийн талаар Дунд орны түүхэнд бичээгүй юу байна тэдгээрийг өгүүлдэг” гэж уг сэтгүүлд оржээ.

Энэ хэсэгт Археологийн өгөгдлүүд Дунд орны бичгэн эх сурвалжийг үнэхээр үгүйсгэж байна, эсвэл Дунд орны бичгэн эх сурвалжийн тухай Наталья Польсмакийн мэдлэг шаардлага хангахгүй байна гэх хоёр хувилбарт СИЭ ТББ та бүхэндээ тайлбар хийнэ.

Түүхч Наталья Польсмак:

“Хүннү гүрэн сэргэн мандалтынхаа үед Хань төртэй “Энх Ургын гэрээ”-тэй, удирдагч нар нь нэгнийгээ ах дүү гэж дуудаж байсан тухай Дунд орны түүхэн тэмдэглэлээс бид мэднэ. Дунд орны гүнжийг шаньюд (жангарт) гэргий болгож байжээ. Шанью (жангар) нар нийт дөрвөн хань гүнж авжээ. Хоёр гүнжийг нь Хүн эзэнт гүрнийг үүсгэгч Моду авч, нэгийг нь түүний хүү, нөгөөг нь хамгийн сүүлд түүний ач түрүү тооллын 135 онд авчээ. Түрүү тооллын 35 онд Хань төрийн арван нэгдэх эзэн хаан Юань-ди таван үзэсгэлэнт эмийг шаньюд хүргүүлжээ. Тэр татвар эмсээс нэгэн нь шаньюгийн хайрт гэргий болж түүнд хүү төрүүлжээ. Энэ бүхнээс Хүннү төрийн дээдэс дотор бага хэмжээний Дунд орны цус байх учиртай гэж дүгнэж байна.

Дашрамд хэлэхэд харь аймгийнхантай ураг барилдах явдал нь зөвхөн ястны хүрээний бус нийт хүннүчүүдын дунд нийтлэг үйл байсан байж болох юм” гэж уг сэтгүүлд түүнийг үг оржээ.

Ингээд Александр Пилипенко, Наталья Польсмак хоёрт “Яагаад хүннүчүүдийн генд суурин иргэншилт хүн амын генийн нөлөө маш бага байна?

Яагаад археологийн өгөгдлүүд Дунд орны бичгэн эх сурвалжаас зөрүүтэй байна вэ?” гэх хоёр асуултанд СИЭ ТББ хариуг нь барья.

Дунд орны түүхийн эцэг хэмээх Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номныхоо “Хүннүгийн шастирт”:

  1. “Түрүү тооллын 177 онд Хүннүгийн Баруун ван Шар мөрний өмнө хэсгээс ... хүн амыг олзлов”.
  2. “Түрүү тооллын 166 онд Хүннүгийн 140 000 морин цэрэг Чжаоно-г дайлж ...маш олон хүнийг олзлов”.
  3. “Түрүү тооллын 159 онд Хүннүгийн 30 000 морин цэрэг Шанцзюнь, 30 000 морин цэрэг Юньчжуныг дайлж ... олон маш олон хүнийг олзлов” гэж бичжээ. Энэ үед Хань төр хүннүд олзлогдсон хүнийнхээ тоог гаргаж чадаагүй юм байна.
  4. Үүнээс хойш үед олзлогдсон хүмүүсийг тоог түрүү тооллын 128 онд анх 2000 хүн, дараа нь 1000 гаруй, дараа нь хэдэн мянган хүн; түрүү тооллын 126 оны зун нь 1000 гаруй хүн, намар нь 1000 гаруй хүн гэж бичжээ. Энд зөвхөн түрүү тооллын 177-126 оны үйлийг л оруулав.

Тэгэхээр хүннүчүүдийн генд суурин иргэншилт хүн амын генийн нөлөө маш их байх ёстой. Харин яагаад нөлөө нь маш бага байна вэ?

Эртний түүх нь түрүү тооллын 318 оноос урьд буюу түүх системтэй бичигдэн баримтжуулагдаагүй үеийн түүх юм.

Дунд орны судлаачид дунд Таван их эзэн (шар эзэн - хуанди), Шя, Шан, Инь, Чжоу, Цинь төрийг мал аж ахуйтны төр гэж үздэг нэгэн нь цөөнгүй юм байна. Эдгээр төрүүдийн үед улс төрийн ач холбогдол бага, хүн ам цөөтэй, зуун өөр хэлтэй, өөр өөр соёлтой, өөр өөр газар орших, тариаланчдыг “зуун нэртэн” гэж нэрлэж байжээ.

Дунд оронд гол усыг номхотгох үеэс урьд “зуун нэртэн”-гүүд голынхоо савд биш, гол үерлэх аюулаас зайлж, өндөрлөг газар тариалж байсан тул тэдний хөдөлмөрийн бүтээмж нь төр улс байгуулах хэмжээнд хүрээгүй байжээ.

Эдгээр эртний улсын газар нутгын төв нь өмнөшөө субтропик биш, субтропикоос умаршаа Шар мөрний өмнө хэсэг буюу мал аж ахуйтны өмнө нутаг болно.

Дунд орны эртний бичгэн эх сурвалжид эдгээр төр улсын тухай бичихдээ мал ахуйтныг дүрсэлсэн ханз олон хэрэглэж байсан нь тэднийг мал аж ахуйтан мөнийг гэрчилж бүй нэг том нотолгоо.

Таван их эзний түүхэнд тавдугаар их эзэн Шүнь нь энгийн гарал үүсэлтэй нэгэн байжээ. “Яо их эзэн түүний гавьяаг үнэлэн түүнд нарийн бөсөөр (даавуугаар) хийсэн хувцас, ятга хөгжим (цинь), тодорхой тооны шар үхэр, хонь өгчээ” гэж бичгэн сурвалжид бичжээ. Энэ мэт ахуйн олон баримтууд нь Таван их эзний төр мал аж ахуйтны төр болохыг нотолно.

Төрийн үйлдээ тэд тэнгэр итдэг /тахидаг/. Ийм үйл тариалан ахуйд үгүй.

Хожим гол усыг номхтгосноос хойш тариалан аж ахуйн бүтээмж мал аж ахуйн бүтээмжийг олон дахин давах болсон тул тариалан аж ахуйтны хүн амын тоо нь мал аж ахуйтан хүн амынхаа тооноос хол давах болжээ.

Хүннүгийн шастирт:

“Хүннүгийн дээдэс нь Шя-гийн хойчис Чүнь-вэй хэмээдэг” гэж эхэлдэг. Шя төрийн үед гол усыг номхтгож чадаагүйн улмаас тариалан аж ахуйн бүтээмж муу, мал аж ахуйн соёл давамгайлж байжээ.

Шя нь мал аж ахуйтны төр болно.

Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номынхоо “Хүннүгийн шастир” хэсэгт Хань төр, Хүннү төрийн хооронд маш олон хүн олзолсон, олзлогдсон тухай бичээд байхад яагаад хүннүчүүдийн генийн санд тариаланчдын генийн нөлөө ийм бага байна гэдэгт тайлбар хийе.

Түрүү тооллын 318 оноос урьд манай буган сүлдэт хөшөөн соёлын үед, хоёр мянга орчим жилийн хугацаанд, бичгэн сурвалжинд нэр төдий орсон, огт ороогүй олон төрийн үед Байгалийн умараас Шар мөрний өмнөх хэсэгт орших мал аж ахуйтны гений бүтэц ижилсжээ.

Тэгэхээр түрүү тооллын I зуунд Сыма Цяний бичсэн олзолсон, олзлогдсон ихэнх хүмүүс нь Хань төрийн субтропик бүсийн тутрага таригчид биш, Хань төрийн умар хэсэг аж төрөх мал аж ахуйтнууд байжээ.

Эртний сударт бичигдсэн “зуун нэртэн” гэдэг ухагдахуун нь нэг зуу биш нилээд хэдэн зуун нэртэн болно.

Өнөө Дунд оронд 282 амьд хэл оршиж байна. 282 үндэстэн оршиж байна. Зуун нэртэн Дунд улсад өнөө байсаар л байна.

Наталья Польсмак “китайцы” гэх ухагдахуун доор дээрх 282 өөр өөр үндэстнийг бүгдийг нь нийлүүлж ойлгож байна.

Наталья Польсмак СИЭ ТББ шиг ийм суурь судалгаа хийхийн оронд “Археологийн өгөгдлүүд нь Хүннүгийн талаар Дунд орны түүхэнд бичээгүй юу байна тэдгээрийг өгүүлдэг” гэх дүгнэлтээр олон нийтийг төөрөгдүүлж байна.

Наталья Польсмак Хүннүгийн шастир нь Хань төрийн дотоод хэрэглээнд зориулж бичигдсэнийг огт мэдэхгүй байна.

Дунд орны баримтжуулсан 24 түүх нь Манж Чин гүрнийг дороотох үед буюу XIX зуунд дэлхийн нийтийн хүртээл болсныг Наталья Польсмак мэдмээр юм.

Ийм учир Сыма Цяни худал бичих ёсгүй.

Наталья Польсмакт өгөх хариулт 1.

Хань төрийн умард хэсэг буюу Шар мөрний өмнө, умарт орших хүн амын дийлэнх нь мал аж ахуйтан угшилтай хүмүүс тул, тэдний гений бүтэц нь хүннүтэй ижил тул орчин цагийн генетик судалгааны үр дүн үүнийг мөн баталж байна.

Наталья Польсмакт өгөх хариулт 2.

Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн тухай тариаланч угшилтай орос түүхчид эх сурвалж судалж учир начирыг нь гаргаж дийлэхгүй өнөөг хүрэв. Асуудал Дунд орны бичгэн эх сурвалжид биш, асуудал Наталья Польсмакын мэдлэгт мөн өнөөгийн ОХУ-ын ШУА-ын судалгаа үзэл баримтлалд оршиж байна.

Үндэстний эх сурвалж судлал Монгол улсад үүсээгүй байх хугацаанд Оросын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, профессор, түүхийн ухааны доктор Наталья Польсмак гэх мэтийн хүмүүс манай үндсэн ой санамжтай холбоотой чухал судалгааг буруу чиглүүлснийг нь илрүүлэх судлаачид үгүй байжээ.

Манай улсын нутаг дэвсгэр дээр хийсэн, хийгдэж бүй, хийгдэх гадаадын археологи, генетикийн судалгаанд үндэстнийнхээ ой санамжийг шинжлэх ухааны судалгаа нотолгоогоор хамгаалж, түгээх хэмжээнд оролцох боловсон хүчин өнөө үгүй байна. Манай түүхчдийг бэлддэг их дээд сургуулиудад их сурвалж судлуулж сургахын оронд хуучин зөвлөлт, өнөөгийн оросын багш нарын конспектаар бэлдэж байна. Өнөө ОХУ-д түүхийн докторын зэрэг хамгаалахыг түүхчид мөрөөддөг юм байна. Үүнийг Наталья Польсмак мэдэхийн дээдээр мэдэж байна.

Түүхийн салбарт бэлдэх боловсон хүчинг өөр аргачлалаар, өөр чиг баримжаагаар, өөр түвшинд бэлдэх цагийн шаардлага үүсээд байна.

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Dribets
2022-08-25 · 46.161.11.4
Get Elocon In Usa Price Online <a href=https://iverstromectol.com/>stromectol 12mg</a>
Momyoppow
2022-10-13 · 37.139.53.20
<a href=https://buylasixon.com/>buy lasix</a> ziac medicamento generico naprosyn We have no issue with peaceful protesters about what might happen
Bupyigh
2022-12-09 · 37.139.53.20
It is not known whether the risk of newly diagnosed depression varies by cancer type <a href=http://bestcialis20mg.com/>buy cialis online reviews</a> It is recommended at daily low dose by the US Preventive Services Task Force for primary prevention of colorectal cancer
laurarp
2023-07-10 · 37.139.53.17
<a href=https://cialiss.skin>buy cialis 5mg daily use</a> 99 times higher 95 CI 1