Ё.Баатарбилэг сайд гаргасан А/ 497 дугаарын тушаалаа чөдөрлөжээ.
Өнөөдөр түүний гаргасан тушаалын хугацаа өндөрлөв. БНТУ-аас санхүүжүүлэх төслийг сайд чухалчилжээ.
496 0

Ё.Баатарбилэг сайд гаргасан А/ 497 дугаарын тушаалаа чөдөрлөжээ. Өнөөдөр түүний гаргасан тушаалын хугацаа өндөрлөв. БНТУ-аас санхүүжүүлэх төслийг сайд чухалчилжээ. Дээдсийнхээ түүхийг сэрээх дур хүсэл үгүй БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-аас хүрэгсэн материал.

БСШУС-ын сайдын А/ 497 дугаарын тушаалын дагуу Монгол орны нутаг дэвсгэр дээрх түргийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орсон СИЭ ТББ хамт олноос тугаарын ажлын тайлангийн хүрээнд нийт найман чиглэлээр ажил хийгдсэн бөгөөд хийгдэж буй ажлуудын тайланг хүргэж байна.

СИЭ ТББ тухай. Үндэсний ой санамжийг сэрээх зорилгоор, үндэснийхээ хэл, түүхтэй холбоотой эх сурвалжуудыг судлан цуглуулах, үндэсний эх сурвалж судлалын санг бүрдүүлэх, судалгааныхаа үр дүнг олон нийтэд таниулах үндсэн үйл ажиллагаатай СИЭ анх таван хүний бүтэцтэйгээр 2015 онд байгуулагдсан. Хожим тус ТББ үндсэн үйл ажилгаанд археолог нэмэгдснээр улам цогц болов. Энэ өдгөө СИЭ 30 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажлуудын тайлан:

1. Эх сурвалж эх хэлрүүгээ хөрвүүлэв.

СИЭ ТББ Дунд орны үе үеийн төрийн түүхээс

  • “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир Сыма Цэни,
  • “Хан улсын бичиг” Хүннүгийн шастир Бангу,
  • “Хуучин Тан улсын бичиг” Баруун Рун Лүй шү,
  • “Хожуу Хан Улсын бичиг” Баруун орны шастир Фани Э,
  • “Хуучин Тан улсын бичиг” Бэй ди Лиу шу,
  • “Хуучин Тан Улсын Бичиг” Уйгур Лиу шу,
  • “Хуучин Тан улсын бичиг” Дээд Түрэг Лиу Шу,
  • “Хуучин Тан улсын бичиг” Доод Түрэг Лиу Шу,
  • “Умард төрийн түүх” Түрэг Тэ Лэ Ли Янь-Шоу,
  • “Хожуу Хан улсын бичиг” Ухань Сяньбигийн шастир Фань. Э,
  • “Хожуу Хан улсын бичиг” Өмнөд Хүннүгийн шастир Фань. Э,
  • “Хожуу Хан улсын бичиг” Баруун орны шастир Фань. Э,
  • “Гурван улсын ойллого “Вэй улсын бичиг Уван, Сяньби, зүүн И-ийн шастир Чэн Шоу

өөрийн хүн хэлнээ хөрвүүлэн ном болгон гаргав.

Одоогоор Вэй Улсын бичиг дэх Ро Ранг-ийн түүхий хөрвүүлж байна. Дээрх эс сурвалжууд дээр нэмэн бусад бэлэн эх сурвалжуудыг судлан шинжилсний үр дүнд, үеэс үед мал аж ахуйтны гал голомт нутаг Өтүгэнд оршиж буй Монгол улсын хүн амын дийлэнх өнөөгийн халхуудын мал аж ахуйтан дээдсийн түүхийг НТӨ III зуунаас НТ XIII зуун хүртэл баримтжуулав.

Эх сурвалж судалгааны явцад гарч ирсэн мэдлэг, мэдээлэл, баримт нотолгоог цуврал нийтлэлээр хүргэж, эхний 25 нийтлэлийг ном болгон хэвлүүлэв.

Билгэ хааны хадан бичээсийн Бага бичээсийг тайлан уншсан гарын авлага бүтээв.

2. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийг тодорхойлов.

СИЭ Мал аж ахуйтны нийгэм байгууламжийг эх сурвалжаар сэрээв. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийг мэдлэггүй нэгэн нь мал аж ахуйтан төр улсын түүхийг судлаад, судлаад базаж чадахгүй. Б.Я.Владимирцовын (1884-1931) “Монголын нийгмийн байгуулал” буюу “Общественный строй Монголов (монгольский кочевой феодализм)” номыг манай түүх судлаачид өдгөө хүртэл баримталж байна. Владимирцовын судалгаанд эх сурвалжийн хомсдол их байв. Владимирцовын баримтлалыг “Халх Товчоон” номондоо Д.Гонгор хөрвүүлжээ. “Ясан төрлийн холбоотой хүмүүсийн өвөг дээдсээс уламжлагдсан нэр: овгийн байгуулал (н‎эг удам угсаанаас үүсвэртэй, ясан төрлийн холбоо бүхий бүлэг хүмүүсийн н‎эгдэл, хүй н‎эгдлийн байгууллын эх үүсвэр)”.

Владимирцовын мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндсэн нэгж овгын тодорхойлт нь мал аж ахуйтны нийгэм байгууламжинд таарахгүй гэдгийг СИЭ батлан нотолохоос гадна “Хожуу Хан Улсын бичиг” Баруун орны шастир Фани Э, Монголын нууц товчоо, Гол тигэн хадан бичээс дэх эх сурвалжуудаар жинхэн тодорхойлолтыг нь гаргав. “Овог нь ястан, иргэд өмчөөс бүрдэнэ. Ястан нь овог байгуулсан их хүний үр хойч, иргэд нь тэдний хураасан өмчгүй хүмүүс болно. Овог байнгын биш гэдэг нь ястан хүний нөхөн үржихүйд оршино”. Одоо овог, аймаг, овогтны тухай хөдлөшгүй, эргэж буцалтгүй, оновчтой мэдлэг агуулахн тодорхойлолттой болов. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн тухай мэдлэг нь түүхээ таних түлхүүр.

3. Түрэг төрийнхөө баримтат түүхийг судалж гаргав.

Манай Түрэг төрийн Ашна овгын салбар сир овогтны Түрэг төрийн хадан бичээсүүд Түрэг төрийн түүх, тэр үед болсон гол үйл явдлуудыг өгүүлжээ. Энэ нь манай түүхэн эх сурвалж болно. Эдгээр бичээсээс урьдах манай түүхийг зөвхөн Дунд орны үе үеийн Төрийн түүхэн эх сурвалжинд оржээ. Энэ эх сурвалжуудаас Умард төрийн түүх Түрэг, Тэлэ, Хуучин Тан төрийн түүх, Шинэ Тан төрийн түүхэнд Түрэг төрийн тухай НТ II зуунаас НТ VI зуун хүртэл бүртгэгдсэн мэдээлэл, 552 оноос-742 он хүртэл он дараалуулж бичсэн баримтад түүх оржээ. Түрэг төрийг үүсгэгч Ашна овгийн дээдэс Саяны нуруунаас Хөх нуур, Хөх нуураас Алтан уул оржээ. 700 оны үеэр Баруун Түргийн сүүлийн эзэн нь албадаа дагуулан Дунд оронд очиж Тан төрийг дагжээ. 742 онд Өтүгэн дэх Түрэг төрийг баригч хэсэг өөрийн албадаа дагуулан Дунд оронд очиж Тан төрийг дагажээ.

Энд хэлэхэд Манай Түрэг төрийн түүх Османы хойчис өнөөгийн Туркуудтай огт хамаагүй гэдгийг хөдлөшгүйгээр, эргэж буцалтгүйгээр нотлов. Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Уйгурын дээдэс Тэлэ нар байжээ. Уйгур нь Хэрэйд, Найманы дээдэс болно.

4. Хүн үндэстний түүхийн ноён нурууг гаргав.

Өтүгэнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй нь өнөөгийн халхууд болно. Тэдний дээдэс Хэрэйд, Найман, Хэрэйд Найманы дээдэс, Уйгур, Уйгурын дээдэс Тэлэ, Тэлэгийн дээдэс Хүннү болно. Манай баримтад түүх Өтүгэнээр бичигджээ. Хүсвэл энэ талаар 20 минутны таниулга хийж болно.

5. Хүн хэлний түүхийг сэрээв.

Бангу Баруун Руни, Хуучин Тан төрийн бичиг Түрэг доод, Диван Лугат ат Түрэг гэх мэтийн эх сурвалжуудаас Манай хэл Каспийн тэнгэсээс Киданы нутаг хүртэл нийт 6000 км, Умард далай буюу Бай голоос Шар мөрний өмнө хэсэг хүртэл олон мянган жилийн өмнө ижилссэн байсан тухай баримтуудыг бид судлав. Дунд орны эх сурвалжинд “зан заншил” нь адил гэдэг нь хэл соёл ижил гэдэг ухагдахуун болохыг бид мөн батлав. Махмуд ал Кашгари Түрэг хэлээр хамгийн ариг өгүүлдэгт Өтүгэнд орших манай дээдэс Уйгур, болон Усуньд орших Хиргис нар болохыг тэмдэглэсэн байна. Мал ахуйтанууд нэг хэлтэй байсан учир Түрэг төрийн Же ли хаан Тан төрийн Тайзун хуандитай гол алслан хоёулахнаа уулзаж байсан баримт байна. Хүн хэлний талаар хэлэлцүүлэг хийлгэх саналтай байна.

6. Түрэг төрийн Хүн хэлээр, Хүн бичгээр бичигдсэн хадан бичээсийг эх хэлээрээ сэрээв.

СИЭ Тонуйкук, Гол тигэн, Билгэ хаан, Тариат, Муянч хаан, гэх зэрэг хамгийн том бөгөөд утга агууламж сайтай хадан бичээсүүдийг судалж буй. Эдгээр бичээсүүдээс Гол тигэн бичээсийг бүрэн эх хэлээрээ бүрэн сэрээж ном болгох ажил явагдаж байна. Билгэ хаан, Тонуйкук, Тариат, Тэс, Муянч хааны бичээсээр ном гаргах ажил хүлээгдэж байна.

7. Түрэг төрийн Гол тигэн хадан бичээсээр сургалт явуулж байна.

2019 оны 3 сараас Хүн бичгийн сургалт 12 хүнтэй танхимын сургалт хэлбэрээр “Бага бичээс”-ээр анх зохион байгуулж, 5 дугаар сард хоёр дахь ээлж “Их бичээс”-ээр явагдаж, 9 дүгээр сард 3 дахь ээлжийн сургалт “Бага бичээс”-ээр эхлээд байна. Сургалт нь16 цаг буюу 8 өдөр хоёр цагаар хийгдэж байна. Сургалтанд хамрагдагчдийг урьдчилан ярилцаж, шигшиж авч байна. Сургалтанд оролцогчдийг ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурь, мэдлэг чадвар, нас, оршиж буй газар зүйн байдлаас нь хамаарч аль болох төрөлжүүлэх бодлого явуулж байна. Энэ нь сургалтын явцад үр дүнгээ өгч байна. 22 настнаас 73 настан суралцаж байна. Сургалтаар цогц мэдлэг хүргэж байна, цогц мэдлэг үүсэж байна.

Сургалтын гарын авлага, хичээлийн модулуудыг боловсронгүй болгож байна. Энэ 11-р сард хүн үсэг бичиг судлалын 3-р анги төгсөнө. Хүн үсэг бичгийн цагаан толгойг анх удаа гийгүүлэгч ултай үсэг бичгийн системд тохируулж гаргав.

Сургалтын арга барилаа улам төгөлдөржиж байна.

Он лайн сургалт төлөвлөж байна явуулна. 1000 хүн хоёр жилийн дотор сургах төлөвлөгөөтэй байна.

Хүн хэлний сургалтыг монгол хэл судлалын салбарт сурталчлах саналтай байна.

8. СИЭ сошиал ертөнцөөр идэвхтэй ажиллаж буй тухай.

Судалгааныхаа үр дүнг олон нийтэд таниулах хүрээнд СИЭ хоёр дахь жилдээ өөрийн хуудас ажлуулж байна. Өнөө СИЭ 4500 чанартай дагагчтай сайт болов. Долоо хоногт дундчаар 20 нүүр судалгааны үр дүнг манай дагагч нар уншиж байна. Долоо хоногт дундчаар 60 000 хүнд манай контент хүрч байна.

Хоёр жилийн өмнө Монгол Түрэг төртэй огт хамаагүй гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн аккаунт эзэмшигч нийт ухагчдын 90 хувь байсан бол өнөө Турк манай Түрэг төртэй хамаагүй гэдгийг 100 хувь билэржээ. Энэ нь уг хуудсыг ажлуулах эхний өдрөөс эхлэн системтэй, төлөвлөгөөтэй, эх сурвалжтай цогц мэдлэг агуулсан мэдээлэл хүргэсний үр дүн болно.

Орос хэл дээр ийм туршлага хийсэн. Үр дүн сайн байна.

БСШУС-ын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хүрээнд доорхи хэлэлцүүлгийг явуулахыг санал болгож байна.

Хэлэлцүүлэгт оруулах сэдэв:

1. “VIII зууны Түрэг төрийн Хүн үсэг бичиг” хэлэлцүүлэг.

А. “Алтан уулнаас олдсон ятган дээрх бичээсийг хэрхэн сэрээсэн тухай” сэдэвт танилцуулгыг С.Сэргэлэн хийнэ. 15 мин Асуулт хариулт 15 мин

Б. “Мөнгөн савны ёроол дахь бичгийг хэрхэн сэрээсэн тухай” сэдэвт танилцуулгыг С.Сэргэлэн хийнэ. 15 мин Асуулт хариулт 15 мин

В. Гол тигэны хадан бичээс дэх Бага бичгийн нийт 13 хэсгийн эхний 2 хэсгийг өнөөгийн монголчууд хэрхэн шууд билэрч буй тухай. С.Е.Малов, Л.Болд нар хэрхэн буруу тайлсан тухай. Тайлбарыг үгний түвшинд, өгүүлбэр зүйн түвшинд, утга зүйн түвшинд хийнэ. Танилцуулгыг Доктор Г.Буянтогтох. 30 мин Асуулт хариулт 20 мин

Г. Гол тигэны хадан бичээс дэх Их бичгийн нийт 53 хэсгээс эхний хэсгийг өнөөгийн монголчууд хэрхэн шууд билэрч буй тухай. С.Е.Малов, Л.Болд нар хэрхэн буруу тайлсан тухай. Тайлбарыг үгний түвшинд, өгүүлбэр зүйн түвшинд, утга зүйн түвшинд хийнэ. Танилцуулыг Доктор Т.Цолмон хийнэ. 20 мин Асуулт хариулт 10 мин

Д. Брахми үсэг бичгээр бичсэн Хүйстолгой бичээс сэрээх ажлын явцын тухай. Танилцуулыг С.Сэргэлэн

2. “Түрэг төрийн түүх” хэлэлцүүлэг

“Түрэг төрийн түүхийг Дунд орны эх сурвалжаар анх удаа бүрэн баримтжуулж буй тухай” (Доктор Д.Эрдэнэбаатар, С.Сэргэлэн) 40 мин. Асуулт хариулт 30 мин

3. “Түрэг төр археологийн баримт”

Яагаад Түрэг төрийн археологийн дурсгалууд зөвхөн Өтүгэнд оршиж буй тухай. (Доктор Д.Эрдэнэбаатар) 40 мин. Асуулт хариулт 40 мин

4. “Хүн хэлний түүх” хэлэлцүүлэг

“Хүн хэлний гарал үүсэл” сэдэвтэй танилцуулгыг СИЭ ерөнхий нарийн бичгийн дарга Р.Амар хийнэ. Дунд орны эх сурвалж, Диван Лугат ат Түрэг эх сурвалжаар мянган мянган жилийн хүн хэлний хөгжлийн тухай тойм. Алтайн язгуурын хэл гэдэг нь зохиомол ухагдахуун болох тухай өгүүлнэ. 40 мин. Асуулт хариулт 20 мин

Жич: Хэлэцүүлэг 3, 4-г нийлүүлж магадгүй.

Хэлэлцүүлгийн эх материалыг БСШУС яамнаас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Д.Одгэрэлд хүргэв.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...