Үгсийн тайлбар
Үгсийн тайлбар
2645 4

Сэтгэл

Сэтгэл гэдэг үгний эх утгыг өнөөгийн хэргэлж буй утгатай харьцуулая.

Я.Цэвэл толь бичигтээ ингэж бичжээ: “Сэтгэл элдвийг сэтгэх ухааны эрхний нь: санаа, бодол, дур, хүсэл; санаа сэтгэл, бодол, дур сэтгэл, хүсэл сэтгэл...”. Я.Цэвэл Сэтгэл нь сэтгэх гэж тодорхойлсон нь манай хадан бичээс дэх утгатай таарч байна. Гол тигэн хадан бичээсэнд сид, сидгэл нь үйл үгээр оржээ. Өгүүлбэрийн бүтцээс сид, сидгэл нь үйл үг болох нь тодорхой. Я.Цэвэл өөрийн толиндоо сид, сидгэл гэж оруусангүй. Харин сэдэх, санаа сэдэх гэх мэтээр тэр бичжээ.

Энэ өдгөө халхууд “Чи нэг юм сид”, “нэг юм сидэхгүй бол болохгүй” гэж өгүүлнэ. Сид гэдэг нь үйл үг. Ингээд 1300 жилийн урьд үйлдсэн Гол тигэн хадан бичээс дэх сид нь өнөөгийн сид гэдэг үгтэй утга нийлж байна.

Ингээд сид-сэд, сидгэл-сэтгэл нэг үгний задаргааг хийе.

Сид буюу сэд үйл үг учир сэдэх буюу сэдэг нь нэр үг болно. “Зур” гэдэг үйл үгэнд + г (нэр үг үүсгэгч) = зураг гэдэгтэй ижил (энэ нь хүн хэлний зүй тогтол). Зөв нь Цэвэлийх шиг санаа сэдэх биш санаа сэд, хэрэг сэдэх биш хэрэг сэд болно. Сэдэх-сэдэг-сэтгэ буюу сэтгээ нэг үг. Сэтгээ нь нэр үг. Сэтгэ буюу сэтгээ гэдэг нэр үгэнд үйл үг үүсгэгч “л” залгахаар сэтгэл гэсэн үйл үг үүснэ. Сэтгэл гэдэг үйл үгэнд нэр үг үүсгэгч “г” залгаж байж сэтгэлгээ гэсэн нэр үг дахиж үүснэ. Энэ нь зур-зураг-зургал-зургалгаа гэсэнтэй ижил.

Энэ өдгөө бид сэтгэл гэдэг үгийг нэр үгээр хэргэлж байна. Сэтгэл хэзээ нэр үг болов? Ингээд Монголын нууц товчооноос сэтгэл үгийг Гол тигэн бичээстэй ижил үйл үгээр хэргэлж байна уу, өнөөгийх шиг нэр үгээр хэргэлж байна уу гэдгийг харцгаая. МНТ 125, 127, 145, 149, 168, 181, 189, 197, 201, 213, 248-р хэсгүүдэд сэтгэл гэдэг үг нэр үгээр оржээ. Монголын нууц товчоо Гол тигэн хадан бичээс хоёрын хооронд 500 жилийн зөрүү байна. Энэ хугацаанд үйл үгний утга нэр үг болж хувиржээ. Одоо дахин дээрхи жишээг баяжуулъя. “Чи нэг юм сид” гэдгийг “тэр нэг юм сиджээ” “тэр нэг юм сидэв” гэж өгүүлж болно. Энд сидэв буюу сэдэв гэсэн үйл үг энэ өдгөө нэр үгээр хэрэглэгдэж байна. Сэдэв гэдэг нь угтаа сэдсэн зүйл гэсэн эх утгыг агуулж буй. СИЭ 1300 жилийн өмнөх хүн бичгээ сэрээсний үр дүнд 1300 жилийн хугацаанд үгний хэлбэр хэрхэн өөрчлөгдөж буйг судлах боломжтой болов.


ТЭНГРИ ТЭГ ТЭНГРИДЭЭ БОЛМОЦ

Тэнгри тэг буюу Тэнгри цаг. Тувагаар цагийг “шак” гэнэ. Цаг-шаг ижил бөгөөд орон нутгын аялгын зөрүү. Тэнгри тэг гэдэг нь тэнгри цаг гэсэн утга болно. Т Ц зармин. Тэг-цэг нь үзийн дуудлага. Таг цаг нь угын дуудлага. Энэ үгийг энэ өдгөө Халх, Тува нар хүн хэлээр өгүүлж байна. Тэнгри цаг гэдэг ухагдахууныг СИЭ зохиогоогүй, ийм ухагдахуун байсан гэдгийг эх сурвалжаар баталцгаая.

НТ V зууны эхэнд Фань Э өөрийн бичсэн Хожуу Хан төрийн бичиг дэхь Өмнөд Хүннүгийн шастиртаа ингэж бичжээ: “... урьд У ди (Уди хуанди) гагцаар тэнгэр доор Хүннүг дагуулъя хэмээн санасан билээ. Тэнгэрийн цагтай таараагүй, хэрэг бүтсэнгүй. ... Өнөөдөр тэнгэр тохиосноор, хойт хулгай хоорондоо хямралдав”. Дунд орны Хан төр Тэнгэр итдэг байсан тул тэд тэнгэрийн цаг таараагүй, өнөөдөр тэнгэр тохиосон гэж өгүүлж байна.

НТ X зуунд буюу тугаарын Хожуу Хан төрийн бичгээс 500 жилийн хойно бичигдсэн Хуучин Тан төрийн бичиг дэхь Түрэгийн шастирт ингэж бичжээ: “Газрын байц, тэнгэрийн цагийг ажиглаж, тариалж ургуулахыг бодоно”. “Дай лины тэргүүнийг цавчиж, гоа гудамны хананд өлгөж, олон хариудыг сүрдүүлнэ. Таван цэрэг дайнд мордоход дээшээ тэнгэрийн цагтай тохионо”. Тан төрийг үүсгэгчид тэнгэр итдэг байсан тул тэнгэрийн цагийг ажиглаж, тэнгэрийн цагтай тохионо гэж өгүүлжээ.

Тэгэхээр Тэнгэр тэг (цаг) тэнгэрдээ боломц гэдэг үгийг Томсон, Радлов, Малов нар Тэнгэр шиг тэнгэрдээ болгоогдсон гэж утга үгүй хөрвүүлжээ.

Ингэж хөрвүүлэх учир нь Үсүнь болон Бага ази дахь Исламын шашинт, хуучны мал ахуйтнууд “цаг” гэдэг хүн үгээ “уақыты” гэдэг араб үгээр аль дээр сольсны учир. Хасгууд араб “уақыты” үгээр цаг гэдэг хүн үгийг сольжээ. Туркууд мөн араб “vakit” үгээр “цаг” гэдэг хүн үгийг орлуулжээ.

Манай Түрэг төрийн хадан бичээсийг цэвэр хүн хэлтэй Өтүгэний халхууд тайлж байна. Хасаг болон Стамбулын туркуудад ийм боломж аль хэдийнээ байхгүй болсон нь тэдний үгсийн сан буюу толь араб, перс үгсээр бохирдсоны учир.


Улуртам

Улуртам гэдэг үгийг анх сонсож буй халх хүн уг үгийг огт билэрэхгүй. Үүнд гайхах зүйл байхгүй. Түүхэн эх сурвалжаа харийхнаар судлуулж буй халхууд яаж ч билэрэх билээ. СИЭ Монгол төрийн хүн үндэстэн доторхи хүн амын дийлэнхи халхуудаар буриад, баяд, ойн урянхай, тува гэх мэт овогтонг төлөөлүүлж байна. Энэ өдгөө монголчууд гэдэг ухагдахуун дотор хүн хэлээ араб, перс үгсийн сангаар дүүргэсэн хасаг ахан дүүс орох тул халх гэдэг үгийг хэрэглэхээс өөр арга үгүй.

Улур гэдэг үг өнөөгийн Тува аялгаар суух гэсэн утгатай. Хаан ор суув гэдэг нь өнөөгийн халх аялга. Аль аль нь утга даялсан ухагдахуун. Халхуудын өгүүлдэг хаан ор суув гэдэг нь хаан оршив (бий болов) гэсэн утга болохоос суудалтай огт хамаагүй. Тува аялгаар улур гэдэг нь мөн үүсмэл утга болохоос эх утга биш.

Ингээд улуртам гэдэг үгэнд морфологийн задаргаа хийе.

Ул+ур+там гэдэг үгний үндэс нь ул. Ул суурь гэдгийн ул. Диван Лугат толинд аливаа барилгын суурийг ул гэж бичжээ. Аливаа суурийг ул дээр суурилуулна. Энэ тухай дэлгэрэнгү өгүүлсим. Тэнгэр итдэг үед дээр тэнгэр цаг ивээхэд доор өөрийн улыг бэхжүүлэх гэсэн ухагдахуун байжээ.

Ул гэдэг үг нь орсоор основа, ангилаар base, хасагаар “негізі”, туркаар “temel” болно. Ул гэдэг үг хасаг, турк хэлэнд үгүй.

Дараагийн үг “ур” энэ үгийг “ар” гэж дуудаж болно утга ижил. Ур гэдэг үгний нэг утга нь “бий болгох”. Сайхан бүтээл урлав гэдэг нь сайхан бүтээл бий болгов гэсэн утга. Урч гэдэг “бий болгогч” гэсэн утга. Бий болго гэсэн утгаар уг үг Диван Лугат тольны 5234 оржээ. Ур-ор ижил. Тугарын хаан оршив гэдэг нь хаан бий болов гэсэн утга.

Сүүлийн “там” гэдэг дагавар нь үйл үгийн нэгдүгээр биений ганц тоо, гуравдугаар биений ганц болон олон тооны өнгөрсөн цагийн төгс хэлбэрийг заасан дагавар. Өнгөрсөн цагийн төгс хэлбэр гэдэг нь болоод өнгөрсөн ба дараагийн үйлд хамаарахгүй гэсэн утга.

“Там” дагаварыг халхууд “цам цым” гэж энэ өдгөө өгүүлж байна. Хүн хэлний зүй тогтлоор Т, Ц зармина. МНТ-нд сам гэж өгүүлж байна. Цам-сам орон нутгын дуудлагын зөрүү болно. МНТ 9-р хэсэгт: “Бурхан Халдуны гөрөөсөн гөрөөл сайту газар гээн Бурхан Халдуны эзэд Бурхан босогсам” гэж оржээ”. Энд “эзэд” гэдэг нь олон тоонд буй гуравдугаар бие дэх нэр үг бөгөөд түүний араас сам нөхцөлтөй босгосам гэсэн үйл үгийг залгажээ.

Тэгвэл ганц тоонд буй гуравдугаар биед хамаарах жишээ МНТ 9-р хэсэгт: “Кори түмэдийн Корилартай мэргэний охин, ариг усунна төрсөн Алан гоа-г тэндэ гуйжу Тобун Мэргэн авсам (абугсам) ёсон тийм ээ”. Энд Тобун Мэргэн нь гуравдугаар бие дэх ганц тоонд буй нэр үг. Түүнд хамаарах үйл үг авсам нь сам гэсэн дагавараар төгсөж байна. Энэ нь Гол тигэн хадан бичээс дэх үйл үгийн биед хамаарах цагтай таарч байна. Саяхан манай найз би энд рапс тарицым гэж өгүүлэв. Энэ нь 1300 жилийн өмнөх хадан бичээс дэх Билгэ хааны хэлсэн үгтэй үйл үгийх нь хэлбэр нь таарч байна.

Халх хэл соёлыг сайн мэдэх Базылхаан асаны хүү Напил манай Түрэг төрийн Гол тигэний хадан бичээсийн талаар манай төгсөгчидтэй мэтгэлцэхдээ ингэж өчив: “Эртний болон орчин цагийн түрэг хэлнүүдэд үйл үгийн бие ялгах нөхцөлүүд байдаг. Энэ бол түрэг, монгол хэлнүүдийн үйл үгийн хамгийн гол ялгаа нь гэж хэлж болно. Жишээ нь:

  • Ben keldim /Мен келдім /Би ирлээ.
  • Sen keldiŋ /Сен келдің/ Чи ирлээ.
  • Siz keldiŋiz /Сіз келдіңіз / Та ирлээ.
  • Ol keldi /Ол келді /Тэр ирлээ”.

Манай шавь нар манаас хариулт хүснэ. Тухайн үед уг асуултанд ганц өгүүлбэрээр хариулах боломж байсангүй. Манай сурах бичигт нэр үгийн биеийг дагаж үйл үгийн нөхцөл хувирдаг тухай байхгүй учир манд зөвхөн цуврал нийтлэлээр хариулахаас өөр дөхөм зам тухайн үед байсангүй. Энэ удаагийн өгүүлэл нь Напилд өгч буй миний хариултын эхний хэсэг.

Напил хасаг хүн учир Хасаг түмний эрх ашгийг хамгаалах нь түүний долоон (толь нь буюу өгүүлж буй нь) зөв. Мани халх хүн учир Өтүгэнийхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Үнэндээ надад түүхээ хамгаалах гэхээсээ байгаа эх сурвалжаа сэрээхэд л хангалттай. Надтай, надгүй манай дээдсийн түүх өөрийгөө хамгаалж чадна. Учир нь манай дээдсийн түүх аугаа.

Тугарын Напилын бичсэн “гэл” гэдэг үг Хадан бичээс, Нууц товчоонд байна. Энэ өдгөө түргэл гэдэг нь хурдан ир гэсэн утга. Ир гэдэг үг мөн Хадан бичээс, Нууц товчоонд байна. Энэ хоёр үгний ялгаа нь гэл гэдгийн эх утга нь хөлөөр ирэх. “Ир” гэдгийн эх утга нь унаагаар ирэх гэсэн утга агуулна.

Ингээд Базылхааны Напилд өөрийх нь өчилд хариу өгье.

Би ирлээ гэвэл араас нь заавал тайлбар хийх дэгтэй. Энэ тухай Диван Лугат, Монголын нууц товчоогоор жишээ аван нийтлэл хүргэсэн танд.

Зөв нь:

Нэгдүгээр бие Мани ирцым, Би ирцым

Хоёрдугаар бие Чи ирсэн, Та ирсэн

Гуравдугаар бие Тэд иржээ, Тэр ирцым.

Манай дээдсийн хэлээр "Би ирсэн" гэж өгүүлж болохгүй. Орчин цагийн монголд хэлэнд ийм дэг байхгүй.

Манай хойчист “Нууц товчоо” танайх биш. Танай хэлэнд үйл үг нэр үгийн бие дагаж хувирахгүй гэвэл Напил мэтийн зохиомол орчин цагийн монгол хэлийг сайн мэддэг нэгний урдаас өчих нэгэн нь гарах болов уу?

СИЭ эх сурвалжаа лавшруулан судлах бүрд орчин цагийн монгол хэлнийхний муйхар байдал манууст илүү тод харагдах юм. Ц.Дамдинсүрэн тэргүүтэн манай хүн хэлэнд орос үсэг, орос дүрэм импортолсноос ийм байдал үүсэв. Манай Тува, Хагас аялганд үйл үг нэр үгийнхээ биеийг дагаж өөр өөр нөхцөл хэргэлж байна. Манай буриад ахан дүүс мөн ийм байсныг 1963 онд Санжиев номондоо тодорхой бичжээ. 250 жил Манж Чин төрийн хур байхдаа ардын сургуульгүй болсны гор энэ болно.

Энэ өдгөө түүх, хэлний чиглэлээр мануустай маргах судлаач Монгол улсад гарсангүй. Бид мундагтай биш тэд эх сурвалж судалдаггүй тул тэдэнд манууст хэлэх үг одоогоор алга.

Энэ удаа улуртам гэдэг үгний утгыг тайлбарлахын ялдам Орчин цагийн монгол хэл нь манай хэлний хөгжил биш, сүйрэл гэдгийг ухагч танд ухааруулах гэсэн юм. Манай хүн хэлний үндсэн үүрэг нь Монголын нууц товчоо, Түрэг, Уйгур төрийнхөө бичгэн эх сурвалжуудыг харийн хэл соёл түрэмгийллээс хашихад (хамгаалахад) оршино. Энэ үүргээ орчин цагийн монгол хэл гүйцэтгэх чадваргүй байна. СИЭ хамт олон эх хэл, эх түүхийнхээ талд байна. Монгол улсын түүхийнхэн ЗХУ-ын бичиж өгсөн түүхийнхээ талд, Монгол улсын хэлнийхэн Дамдинсүрэнгийнхээ зохиосон орчин цагийн монгол хэлнийнхээ талд байна. Ийм учир тэдэнтэй бид сөргөлдөөд байгаа юм. Үр хойчсийнхоо төлөө эх хэлээ, эх түүхээ сэрээх нь мануусын үүрэг. Энэ нь Монгол төрийн үүрэг мөнөөс мөн.


Буөдгөө

“Буөдгөө” энэ үгийг тайлбарлахаар Гол тигэн хадан бичээс дэх эхний өгүүлбэрийг ухагч та бүхэндээ хүргэхэд бэлэн болно.

Буөдгөө гэдэг нь изгур буюу бу+өдгөө гэсэн хоёр үгний гүр (нийлбэр) болно. Бу гэдэг нь Диван Лугат тольны 5645-д “энэ” гэсэн утга гэж оржээ. Б,М заримлана. Мөн гэдэг нь мө болно. Энэ мөн үү? гэхээр мөө мөө гэж хариулдаг. Өдгөө гэдэг нь угын дуудлагаар одгоо буюу одоо болно.

Өдгөө, одгоо хоёрын эх утга нь өд, уд буюу Диван Лугат тольны 84-д уд нь үргэлжлэх цаг гэжээ. Идо гэж Унгарууд мөн үргэлжлэх цагийг өгүүлнэ. Зарим Унгар аялгаар удо гэж өгүүлнэ гэж Obrusánszky Borbala манд туслав.

Хүн хэлэнд хугацаа гэдэг нь эхлэл төгсгөлтөй үргэлжлэх цагийг хэлнэ. 10 цагаах 12 цагийн хооронд буюу хоёр цаг нь хугацаа. Хугацаа гэдэг нь хугас гэсэн үгнээс үүдэлтэй. Хугацаагүй буюу эхлэл төгсгөл заагаагүй үргэлжилж буй, үргэлжилсэн, үргэлжлэх цагийг үд гэнэ. Үдээс өмнө, үдээс хойш, их бага үд гэдэг нь ийм учиртай. Одоо гэдэг нь энэ үргэлжилч буй цагт гэсэн эх утгатай болно.

"Бу" буюу "энэ" гэсэн утгыг Монголын нууц товчооноос олцгооё.
МНТ 10-р хэсэгт: Төдүй атала Тува Сохор ага нь үгүй болба.
МНТ 11-р хэсэгт: Тийн атала Тобун мэргэн үгүй болба.
МНТ 22-р хэсэгт: Атала Алан гоа эх нь үгүй болба.

Энд Атала гэдэг нь хүрчээд гэсэн утгыг агуулж байна. Цаг биет биш учир хүрээд гэдэг үгийг энэ цагтай хамт эс хэрэглэнэ. Атала нь угын дуудлага. Этэлэ нь үзийн дуудлага.

МНТ 18-р хэсэгт: эр үгүй үе боэтэлэ эдэ гурван хүүд төрүүлэв.

Энд боэтэлэ гэдэг нь изгур буюу бо+этэлэ гэсэн хоёр изийн гүр болно. Эр үгүй үе, энэ хүрчээд эдэ гурван хүүд төрүүлэв гэсэн утга болно. Бо этэлэ гэдэг нь өнөөгийн бо атала буюу байтлаа гэдэг үг болж хувиржээ. “Одоо байтлаа чи ингэв” гэдэг өгүүллийн бүтэц нь одоо хүрчээд чи ингэв гэсэн утга болно.

Ямартаа ч бид бу өдгөө, бу этэлэ, тийм атала гэсэн үгсийн утгыг мэддэг болов. Ухагч та Гол тигэн хадан бичээсийн анхны өгүүлбэр дэх бүх үгсийг мэддэг болов. Дараагийн өгүүллээр Гол тигэн хадан бичээс дэхь эхний өгүүлбэрийг та бүхэнд хялбар тайлбарлана.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
DeeynmrOl
2022-09-15 · 91.210.248.222
gay chat lines in atlanta gay phont chat <a href="https://free-gay-sex-chat.com/">gay chat rulette </a>
GenniemrOl
2022-09-16 · 91.210.248.222
gay video chat apps <a href=https://chatcongays.com>asain gay chat phone lines</a> zoom cams gay sex chat
Зочин
2024-04-25 · 66.181.187.41
Юу ч ойлгосонгүй
Дүүрэн баяр
1 сарын өмнө · 122.201.31.89
Үгийн толь бичиг