Эх сурвалж судлал ба конспект судлал
Билгэ тооны укук түүхэн бичээсийн 1300 жилийн ойд зориулагсан нийтлэл дэх “Үгүйсгэл” сэдэвтэй 11-ээс 17-р цувралыг энэхүү нийтлэлд нэгтгэж дүгнэнэ.
1291 4

Энэ нийтлэлийн гол зорилго нь эх сурвалж судлалыг СИЭ-ний судлаачид хэрхэн хөгжүүлж бүй, конспект судлал дээр Орчин цагын монгол хэлний өнөөгийн төлөөлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй хэрхэн гацаж буйг дэлгэр тайлбарлана. Эх сурвалж судлал, конспект судлалын ялгааг, мөн эх сурвалж судлах нь боловсрол, конспект судлах нь өнөө мэргэжил болохыг тод жишээгээр СИЭ-ний судлаачид та бүхэндээ мэдүүлнэ.

СИЭ ба түүхэн эх сурвалж

Түүхэн эх сурвалж нь тухайн судалж буй үед хамаарах хүмүүсийн биет бүтээл (археологийн олдвор үүнд багтана), баримт, тэмдэглэл, намтар, бичиг үсэг болно. Эдгээр түүхэн эх сурвалжуудаар тухайн түүхэн үед болсон үйлийг сэрээж, шалтгаан үр дагаварыг нь тогтооно.

СИЭ-ий судлаачид VII зууны брахми үсэгт Хүйс толгой бичээс, VIII зууны хүн үсэгт Билгэ Тооныукук бичээс, Гол тигэн бичээс, Билгэ хаан бичээс, Могой шинэ усны бичээс, Тариатын бичээс, XI зууны Диван Лугат толь, XIII зууны Алтан дэвтэр түүхэн баримт, 1924 оны Анхдугаар үндсэн хууль, XX зуун эхэн дэх Д.Нацагдоржийн гар бичвэрийг судалж хэл зүйд орших “Үгүйсгэл” сэдвийг цогц сэрээв.

Ж.Бат-Ирээдүй ба конспект судлал

Конспект нь conspectus гэх латын үг бөгөөд тойм гэх утга. Конспект нь тодорхой сэдвээр бичсэн тойм бичвэр.

Ж.Бат-Ирээдүй нь “Монгол хэлний үгүйсгэлийг гадаад, дотоодын эрдэмтэд нэлээд судалсан. Тухайлбал, А.Попов, Г.Ц.Пюрбеев, Л.Мишиг, П.Бямбасан, Г.Гантогтох, Б.Пүрэв-Очир, М.Базаррагчаа, Ю.Мөнх-Амгалан, Юү Вон Сү нарын зэрэг эрдэмтэд тусгайлан нарийн судлагаа хийжээ. Монгол хэлний үгүйсгэх утгыг судлахдаа ихэнх эрдэмтэд дан гагц нөхцлийн талаас дагнан авч үзэж тайлбарлаж байсан бөгөөд үгүүлбэрийн үгүйсгэх харьцааг судалсан нь харьцангуй бага байна” гэж бүх конспектоо дэлгэжээ. Ж.Бат-Ирээдүй нь монголчууд толгой муу юм чинь “хоёрт”, гадаадынхан толгой сайн юм чинь “нэгд” гэх “гадаадизм” үзэл баримтлалын дагуу “гадаад” гэх үгийг “дотоод” эрдэмтэд гэх үгийнхээ эхэнд оруулав. Энэ нь шинжлэх ухаанч биш, маш муу хандлага. Мөн тэр Л.Лувсанвандан, П.Аюушжав нарын ажлыг үгүйсгэл гэх сэдэвт оруулжээ.

Дээрх эрдэмтэд нь түүхэн эх сурвалж дээр ажиллаагүй, ажиллах чадваргүй учир тэд 1947 оноос хойших, хэл эвдрэх үеийн материал дээр ажиллажээ. Өнөө МУИС, МУБИС-ийн монгол хэлний тэнхим оюутнуудад эх сурвалж судлах боловсрол олгохын оронд хүмүүсийн дутуу дульмаг ажлыг цуглуулах мэргэжил олгож байна. Ж.Бат-Ирээдүй эх сурвалж судлах боловсролоос ангид, хүний хийсэн дутуу дулимаг конспектийг нэгтгэж яваа мэргэжилтэн болно. Мөн СИЭ-ий судалгаа А.Попов, Г.Ц.Пюрбеев, Л.Мишиг, П.Бямбасан, Г.Гантогтох, Б.Пүрэв-Очир, М.Базаррагчаа, Ю.Мөнх-Амгалан, Юү Вон Сү, Л.Лувсанванданы судалгаанаас хол илүү давав. Л.Лувсанвандан хэрхэн хүн хэлний үйл үгийг орос дүрмээр гашилгасан тухай баримт нотолгоог хожим та бүхэндээ хүргэнэ.

Үгүйсгэл гэх ухагдахууны тодорхойлолт

СИЭ-ий судлаачид “Хүн хэлэнд орших үгүйсгэл нь үг, залгавараар илэрхийлэгдэх бөгөөд үйл үгэнд эсрэг утга үүсгэж, үйл ба нэр үгийг үгүйсгэж, мөн нэг ба нэгээс дээш үгүүлбэрт орших утга санааг хориглоно” гэж тодорхойлов.

Ж.Бат-Ирээдүй “Давид Кристалын Хэл шинжлэх, авиа зүйн толь бичигт, “Negation (negative) a process or construction in grammatical and semantic analysis which typically expresses the contradiction of some or all of a sentence’s meaning.” David Crystal 1997.” гэж бичжээ. Хамгийн сонирхолтой нь уг тодорхойлтыг хүн хэл рүү тэр эс хөрвүүлжээ.

СИЭ 1400 жилийн хугацаанд Үтүгэнд бие болсон бичгэн эх сурвалж дээр ажиллаж байна. Давид Кристал англи хэлний үгүйсгэлийг тодорхойлжээ. СИЭ-ий судлаачид Хүн хэлний үгүйсгэлийг тодорхойлов. Энд зөрүү байна. Хүн хэлэнд үгүйсгэл нь үйл үгэнд эсрэг утга үүсгэж, үйл ба нэр үгийг үгүйсгэж, хориглож байхад англи хэлэнд үгүүлбэрийн хэсгийг үгүйсгэн гэж оржээ. Мөн хүн хэлэнд үгүйсгэл нь нэг болон нэгээс дээш үгүүлбэрт орших утга санааг хориглож байхад англи хэлэнд бүтэн үгүүлбэрийн утгыг үгүйсгэнэ гэж оржээ. Ийм хэл зүйн ялгааг зөвхөн эх сурвалж судлаачид ухаж танина. Конспект судлаачид англи хэл дэх “үгүйсгэл” гэх ухагдахууныг шууд хүн хэлэнд импортолж байна. Энэ нь шинжлэх ухаанч биш үйл.

СИЭ үгүйсгэл бүрийг мөн чанар, зүй тогтлоор нь, Ж.Бат-Ирээдүй шинжээр нь тодорхойлов.

1. “Үл”- үйлд эсрэг утга үүсгэгч

СИЭ: “Үл” - үйлд эсрэг утга үүсгэгч нь хугацаа заах бүлэг явцын эхэнд орж, уг явцын хугацаанд, мөн одоо цаг тээгч үйлийн эхэнд орж уг цагт үйл үгийнхээ утгыг эсрэг утгатай болгоно. Хүн хэлэнд хугацаа заах бүлэг явц байна. Хугацаа нь үйлийн цаг биш тул хугацаа заах бүлэг явц нь хуучин цаг, одоо цаг, ирэх цагт оршино.

Жишээ: “Орж болно” гэх утгыг “үл” эсрэг утга үүсгэгч үгээр “орж үл болно” гэх эсрэг утга бий болгоно. Үл болно гэх утга нь хориглоно гэх утга болно. Орж үл болно гэх утга (одоо цагт л хамаарна).

Ж.Бат-Ирээдүй: “Үл хэмээх үг нь үйлт нэр үйл үгийн цаг заах хэлбэртэй үгийн өмнө голдуу тохиолдоно. Үгүүлбэр төгсгөхгүй”.

Ж.Бат-Ирээдүй “үл” үгийн мөн чанарыг тодорхойлохын оронд хоёрдогч, гуравдагч шинжээс нь ганц хоёрыг дурджээ.

2. “Эс”- үйлд эсрэг утга үүсгэгч

СИЭ: “Эс”- эсрэг утга үүсгэгч нь төгс явц, агшинт явц, үйл үүсгэх явц, үргэлжлэх явц мөн цаг тээх үйл үгийн эхэнд орж, уг үйл үгийнхээ утгыг эсрэг утгатай болгоно.

Жишээ: “эс өгөв” эсрэг утга нь хэн нэгэнд өгөх зүйлийг нь өөртөө “үлдээх” утга (хугацаагүй).

Ж.Бат-Ирээдүй: “Эс хэмээх үгүйсгэх утгат үг нь цаг заах үйл үг, үйлт нэрээр илэрсэн үгүүлэгдэхүүн, зэрэгцсэн нийлмэл үгүүлбэрийн төгсгөлийн бус үгүүлэхүүний өмнө, тус тус тохиолдоно”.

Ж.Бат-Ирээдүй “эс” үгийн мөн чанарыг тодорхойлохын оронд хоёрдогч, гуравдагч шинжээс нь ганц хоёрыг дурджээ. СИЭ-ий тодорхойлолтоос “үл”, “эс” эсрэг утга үүсгэгч бүрийн мөн чанар болон хоорондын ялгаа нь тод харагдана. Ж.Бат-Ирээдүйн дайвар шинж тэмдгээс ийм ялгаа үл харагдана.

3. “Үгүй”- үгүйсгэл

СИЭ: “үгүй”- үгүйсгэл нь биет, биет бусыг дангаар мөн үйл үгтэй хамт орон зайд үгүй болгоно; үгүй үгүйсгэл нь үйл явцыг үгүйсгэнэ; үгүй нь өгүүлбэрт үйл үгийн бай болно; үгүй нь өгүүлбэрт “үгүйдүр” гээн орон зайг төлөөлнө; үгүй үгүйсгэлийн эсрэг утга нь бүкүй болно.

Жишээ: “Хүн үгүй, эр үгүй ... .” гэж Алтан дэвтэр-т орон зайд хүн, эр үгүй гээн үгүйсгэж байна. Бусад жишээг цуврал 13-аас хараарай.

Ж.Бат-Ирээдүй: “Үгүй энэ үг годуу дангаараа хэрэглэгддэг, дээр бичсэнээр нэг бүрэлдхүүнд бүтэц бус үгүүлбэрт оролцож “үгүүлэмжийн бүхэл агуулгыг үгүйсгэсэн утгаар хэрэглэгдэх” нь элбэг. Үгүүлбэр төгсгөж чадна”.

Ж.Бат-Ирээдүйн тодорхойлтыг ухагч та өөрөө дүгнээрэй.

4. “Биш”-үйл үгүйсгэгч

СИЭ: Дөрвөд, Баяд аялганд биш нь үйлийн явц, цаг тээгч үйлийн хойноос дагаж үйлийнхээ явцыг үгүйсгэж байна.

Жишээ: Нэг явахлаараа гэртээ харьж ирэхээ мэдэх биш. Нэг эхлэхээрээ хүний үг сонсоно гэж байх биш; Би ямар ёвсым биш.

Нэр үгийг “биш” үгүйсгэл үг үгүйсгэсэн баримт манай судалгаанд одоогоор үгүй тул энэ хэсгийг бид орхив.

Ж.Бат-Ирээдүй: “Биш – энэхүү үгүйсгэх үг нь нэр үг, төлөөний үг, тэмдэг үг, тооны үг, үйлт нэрийн хойно тохиолдож үгүйсгэх утга заана. Үгүүлбэрийн төгсгөлд орно”

Ж.Бат-Ирээдүйн энэ хэсгийг тодорхойлтонд тооцож болно.

5. “Бү”- үйл хориглох үг

СИЭ: “Бү” үйл хориглох үг нь үйл үгийн эхэнд орж, хойд үйлээ I бие, олон тоонд, II бие, ганц ба олон тоонд орших этгээдээр хийлгэхийг хориглох утга илэрхийлнэ. Бү үйл үгүйсгэлийн хойноос орох үйл үг нь захирах өнгө, үргэлжлэх явц, бодит хугацаат явц, уриалах ирэх цаг, заах ирэх цагт оршино.

Жишээ: “Бороан бэр болуасу болжалдур, қура бэр болуасу қуралдур бү қожидайа” Алтан Дэвтэр түүхэн эх сурвалж.

Ж.Бат-Ирээдүй: “Бүү-энэ үг үйл үгийн өмнө гэхдээ голдуу захирах хэлбэртэй үйл үгийн өмнө тохиолдоно. Үгүүлбэр төгсгөхгүй”.

Ж.Бат-Ирээдүй “бүү” гэх үгний мөн чанарыг ухаж эс чадав.

6. Бүтүгэй - санал хориглох үг.

СИЭ: “Бүтүгэй нь зөвхөн харилцан ярианд (үгүүлэлд) хэрэглэгдэнэ. Хэн нэгнээс гарах шийдэл, сэдэл, саналыг хориглон, оронд нь илүү сайн шийдэл, сэдэл, санал хүргэх үед “бүтүкэй” хориглох үгийг хэрэглэнэ”.

Бүтүгэй нь ганц үгүүлбэр дэх санал, хэд хэдэн үгүүлбэрээс гарах саналыг хориглоно.

Бүтүгэй нь битгий болно.

Жишээг та 17-р цувралаас үзээрэй.

Ж.Бат-Ирээдүй: “Битгий энэ нөхцөл бол голдуу үйл үгийн захирах хэлбэрийн өмнө тохиодоно. Асуух үгүүлбэр болон үгүүлбэрийн бүрэн үгүйсгэл хэлбэрээр тохиолдоно”. Ж.Бат-Ирээдүй “битгий” гэх үгний мөн чанарыг ухаж эс чадав.

Ж.Бат-Ирээдүй үгүйсгэл гэх ухагдахуунд хэзээ ч орохгүй “бус”, “бай”, “алга” гэх жирийн үгсийг оруулж, хүн хэлний олон аялгад орших “+у, +ү”, “+ма, +мэ”, “+мс”, “+ваа”, “+ай, +эй” үгүйсгэлийг гээжээ. Эдгээр үгүйсгэл түүний цуглуулсан конспектод үгүй учир тэр энэ тухай хэрхэн мэдэх билээ.

Ямар үгүүлбэр дээр дээрх үгүйсгэлийг судлав?

СИЭ-ний судлаачид нийт 600 орчим үгүүлбэртэй хүн үсэгт VII-VIII зууны хадан бичээс, давхардаагүй 2500 орчим үгтэй XI зууны Диван Лугат толь, нийт 8800 орчим давхардаагүй үгтэй, 2300 орчим үгүүлбэртэй XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, 1924 оны Анхдугаар үндсэн хуулийн эх, XX зууны эхэнд хамаарах их зохиолч Д.Нацагдоржийн гар бичвэр дэх үгүүлбэрээс “үгүйсгэл” ухагдахууныг судалж байна. СИЭ-ий судлаачид хэл эвдэж эхлэх 1947 оноос урьд үйлдсэн эх сурвалжууд дээр ажиллаж байна.

Ж.Бат-Ирээдүйн Д.Нацагдорж, С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, С.Удвал, Ш.Гаадамба, Д.Батбаяр, С.Дашдооров, Д.Намсрай, Н.Өлзийбат, Б.Бааст, Б.Шүүдэрцэцэг, П.Сандуйжав, Т.Баасансүрэн, Б.Догмид, Б.Дариймаа, Н.Өлзийбат, Н.Сүхбат, Н.Нямдорж, П.Пүрэвсүрэн болон Ц.Дамдинсүрэнгийн зохиомол Нууц товчооны хэсгийг эх сурвалжид тооцжээ.

Дээрх зохиолчдоос их зохиолч Д.Нацагдорж үгүйсгэлийг хүн хэлний зүй тогтлын дагуу утга төгөлдөр хэрэглэжээ. Манай нэрт зохиолч Ч.Лодойдамба “битгий” үгийг, С.Эрдэнэ “үгүй”, “бүү” үгсийг буруу хэрэглэжээ. Бусад нь алдан онон үгүйсгэл үгийг хэрэглэжээ. Дээрх зохиолчдын ихэнх нь хэл эвдэж эхэлсэн 1947 оноос хойших зохиолчид тул тэдний үгүүлбэр дэх алдааг залруулах ёстой байтал тэдний үгүүлбэрийг эх сурвалж мэт судалжээ. Ийм ёс байх учиргүй.

Дүгнэлт:

Сүүлийн 1400 жилийн турш урлагдсан эх сурвалж дээр СИЭ-ий судлаачид ажиллан цогц мэдлэг хуримтлуулах үед Орчин цагын монгол хэлний нөхөд 1947 оноос хойших орос дүрэмтэй Орчин цагын монгол хэлээр боловсорсон зохиолчдын конспект дээр ажиллан хоорондоо уялдаа холбоо бага мэдээлэл цуглуулж байна. Цогц мэдлэг урлан (бий болгох нь) хүн хэлээ танин мэдэх хурд мэдээлэл цуглуулан, хүн хэлээ танин мэдэх хурдаас 20 дахинаас илүү хурдтай байна. Орчин цагын монгол хэлний нөхдийн ажлыг СИЭ-ний судлаачид мөн бусад эх сурвалж судлаачид эх сурвалж дээрх нотолгоо баримтаар зөвийг нь зөв, бурууг нь буруу гээн шүүмжилж, олон нийтэд гурван жилийн дотор бүрэн таниулна.

СИЭ-ний судлаачид ард иргэддээ цогц мэдлэг хүргэж байна. Эх сурвалжийг тайлбарлаж, судалж бүй сэдвийнхээ мөн чанар, зүй тогтлыг нь хүргэж байна. СИЭ-ний судалгааг 300 жилийн хойно, 1000 жилийн хойно эх сурвалжтай нь харьцуулан шалгаж болно. Эх сурвалж судлаачдын ажил цаг хугацаанаас үл хамааран эх сурвалж дээр шалгагддаг байх ёстой.

Орчин цагын монгол хэлний нөхөд ард иргэддээ “надад ийм их мэдээлэл байна”, “миний цуглуулга хамгийн” их гэх зарчмын дагуу хандаж байна. Тэдэнд мэдлэг үгүй учир, тэдэнд итгэл үнэмшил дутуу учир тэд шинжлэх ухаанч шүүмжлэлд хариулж үл чадна.

СИЭ-ий философоор бичгэн эх сурвалж нь Хүн үндэстэн монголчуудын түүх соёлын өв учир аль нэг судлаач түүнийг эзэмшиж үл болно. Судлаач бүр эх сурвалж судлалд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. Судлаач хүн өөрийн бодлыг биш эх сурвалжийг тайлбарлах үүрэгтэй. Мөн хэрхэн судалсан, судалж буй шинжлэх ухааны аргачлалаа заавал бичих үүрэгтэй. Судлаач хүн шинжлэх ухааны шүүмжлэлд эерэг хандана. Мэтгэлцээнд судлаачдыг уриална.

Судлаач нь бүгдийг мэдэх алба үгүй, харин судалж буй сэдвийнхээ мөн чанарыг хамгийн богино хугацаанд олж тогтоодог нэгэн.

Конспект судлаачид хийсэн ажлаа өөрийн өмч гэж үзнэ. Тэдэнд эх сурвалж судлах шинжлэх ухааны аргачлал үгүй тул хэрхэн судалсан, судалж буй аргачлалаа тэд бичиж эс үлдээмүй. Тэд нэр төр, цол зэргийн төлөө явдаг тул шинжлэх ухаанч шүүмжлэлийг доромжлол гэж үзнэ. Конспект судлаач бусдаас илүү мэдлэгтэй гэж харагдахыг хүснэ.

Эх сурвалж судлал Монгол улсад үүсэн хөгжиж байна. Эх сурвалж судлал нь боловсрол. Эх сурвалж судлал нь шинжлэх ухааны аргачлал. Дэд бүтэц буюу ул бүтэц өөрчлөгдөхөөр бүх юманд их бага хэмжээгээр өөрчлөлт ордог жамтай билээ. Шороон замыг засмал зам болгоход зам дагуу хоолны гэрийн байршил өөрчлөгдөнө. Сумын холбоо, суурин утасыг гар утас түүх болгов. Эх сурвалж судлал нь Орчин цагын гэх тодотголтой, орос дүрэмтэй хэлний ардын багш нар, академич нар, доктор нарын олон ажлыг үнэ цэнэгүй болгоно. Оюутнууд багш нараасаа эх сурвалж дээр хичээлээ заахыг шаардана. Урьдын бурхад мэт багш нар буг мэт болох магадал өндөр.

СИЭ-ний судлаачид өнөөгийн конспект цуглуулагч нарыг хэрхэн харж байна? Энэ асуултад хариулая.

Анх монгол хэл, түүхийн нөхдийг их мундаг судлаачид гээн тооцож байв. Дараа нь тэднийг сул гэдгийг нь мэдэв. Дараа нь дорой гэдгийг нь мэдрэв. Л.Болд, Ц.Өнөрбаян, Л.Дулам, П.Дэлгэржаргал, Ц.Төрбат, С.Чулуун нарын бичвэрийг уншаад их бухимддаг үе байв. Эх сурвалж дээр тодорхой байгаа зүйлийг тэд тэс хөндлөн, эх сурвалжаас ангид зүйл бичиж, тайлбарлаж байхыг нь ухаад бухимддаг үе байв. Дараа нь Ц.Өнөрбаян, Л.Дулам, П.Дэлгэржаргал, Ц.Төрбат, С.Чулуун гэх мэт нөхдийг буруутгахаас тэднийг системийн золиос гэж харах нь зөв гэдгийг бид ухаарав.

МУИС, МУБИС-ийн монгол хэлний ангид орос дүрэмтэй, Орчин цагын гэх тодотголтой зохиомол хэл зааж буй учир, уг сургуулийг дүүргэгчид буюу ул суурь нь буруу тавигдсан хүмүүс эх сурвалжийг ухаж хэзээ ч дийлэхгүй юм байна. Ж.Бат-Ирээдүй “үгүйсгэл” нийтлэлдээ үгүй нь “үг үгүй” гэж тайлбарласныг ухах үед өөрийн эрхгүй түүнийг мань өрөвдөж байлаа. Ж.Бат-Ирээдүйд шинжлэх ухааны ажил хийх хүсэл байв ч боловсрол нь түүнд алга.

Ерөнхий байдлыг Улаанбаатар их сургуулийн захирал Байгалсайханд тайлбарлах үед тэр хэл, зохиолын нөхдөд хичээл заах санал СИЭ-ий судлаачдад тавив. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрөв. Энэ тухай та бүхэндээ хожим дэлгэр мэдээлэл хүргэнэ.

СИЭ-ий дараагын бүлэг нийтлэл нь Шадавын Лувсанвандан хэрхэн орос дүрэм хүн хэлэнд нэвтрүүлж, хүн хэлний үйл үгийг гашигласан тухай нотолгоо, баримт та бүхэндээ хүргэнэ. Шадавын Лувсанванданг орчин цагын монгол хэлний ноён оргил гэж өнөө өргөмжилж байна. Эх сурвалж судлаач Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн би Орчин цагын тодотголтой, орос дүрэмтэй, зохиомол хэлний патент эзэмшигч нь Шадавын Лувсанвандан гэж бардам батална.

Хүн бүр хэл эвдэрлээ гэж үгүүлнэ. Ямар байсан, ямар байх ёстой хэлийг маань хэн, хэзээ, яаж эвдэв гэдгийг баримтаар та бүхэндээ дэлгэнэ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Гэндэнпил Балжинням
2021-08-05 · 66.181.185.189
Таныг үргэлж дэмжиж байдаг.
ownenty
2022-08-27 · 46.161.11.2
Zentel Saturday Delivery No Prescription Needed On Line <a href=http://iverstromectol.com/>ivermectin cost</a> Cephalexin Picture
anaemiede
2022-12-22 · 37.139.53.10
<a href=https://bestcialis20mg.com/>generic 5 mg cialis</a> 2020 Dec 15; 117 50 31914 31922