元朝秘史 yuan chao mi shi-Юань төрийн далд түүх
元朝秘史 yuan chao mi shi-Юань төрийн далд түүх
2716 7

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Хүн хэлнийнхээ тийн ялгал, үйлийн цаг, өгүүлбэр зүй, үг зүйг, хэлнийнхээ дэгийг сэрээхийн тулд, Орчин цагийн гэх нэртэй зохиомол монгол хэлнээс салах анхны чигийг ард түмэндээ хүргэхийн тулд 10-р сарын нэгний дотор Монголын Нууц Товчоог бүтэн эхээр нь сэрээх баг урьдчилан томилон ажиллуулж байна.

Монголын Нууц Товчооны өгүүлбэрийн бүтцийг үл хөндөн, үгийг үл засварлан жирийн монгол хүнд тайлбарлахад тэд шууд билэрч байна. Манай ариг хэлээр өнөө малчид өгүүлж байна. Орчин цагийн гэх тодотголтой Монгол хэлний зохиомол дүрмээр Монголын нууц товчоог өнөө монголчууд 40 хувь таниж буй. Казахстан улсын өнөөгийн хэлний дүрмээр Монголын нууц товчоог 70 хувь танина.

Хүн үндэстэн монголчууд аа! Манай Орчин цагийн зохиомол монгол хэл нь Үндэсний хэмжээний гамшиг болжээ. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд болон Монголын нууц товчоо хоёрын хооронд эвдэрхий хэлний 74 жилийн учир байхаас өөр учир алга. Хэл хөгжинө гэх зохиомол ухагдахууныг эх хэлээ мэдэхгүй, мөн зохиомол хэлнийнхээ учрыг олоогүй нөхөд цаг аргацах зорилгоор зохиожээ.

Монголын нууц товчооны өгүүлбэр болгонд СИЭ ТББ синтаксис- өгүүлбэр зүйн шинжилгээ хийсээр тухай өгүүлбэрийн гол утгыг, тухайн өгүүлбэрээр ямар агууламж хүргэж бүйг тогтоож байна. Орчин цагийн монгол хэлний ухагдахуунаар синтаксис-өгүүлбэр зүйн задаргаа хийх боломжгүй, хийвээс уг өгүүлбэрийн гол утга эс гарна. Иймд СИЭ ТББ өөрийн хялбар, цаашид хөгжүүлэх боломжлог аргачлалыг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Уг аргачлалын гол давуу тал нь Монголын нууц товчоонд орших 2400 орчим өгүүлбэрийг бүтцээр нь ангилж болж байна. Нэг үгээр хэлэхэд Монголын нууц товчооны бүх өгүүлбэр ангилалд хамрагдаж байна. Өнөөгийн Орчин цагийн монгол хэлний хазгай өгүүлбэр зүйг засан сэрээхэд өвөг дээдсийн өгүүлбэр зүйн ангилал маш чухал гэдгийг хүн бүр ухах болов уу. 74 жилийн турш орос дүрэм импортлон хүн хэлнийнхээ өгүүлбэр зүйг сүйтгэсэн тул, өгүүлбэр зүйн манай хэлний ноён нуруу тул, ноён нуруугаа хугалсан тул дээдэс шигээ утга илэрхийлэх чадвар үгүй, боломж үгүй өнөөгийн мануус болжээ. Үүнийг Орчин цагийн монгол хэлнээс үүсэлтэй оюуны хомсдол гэнэ. Ийм байдлаас гарахын тулд СИЭ ТББ уг ажлыг эхлүүлэв.

Морфологийн задаргаа-үг зүй нь үгний эх утгыг тогтоох аргачлал юм. Үгийнхээ эх утгыг мэдэхээр үгээ зөв хэрэглэнэ, өгүүлбэр зүй, үг зүйгээ гүн мэдэрнэ. СИЭ ТББ Монголын нууц товчоонд орших бүх үгийг кодлон, бүх үгэнд морфологийн задаргаатай үгийн тайлбар хийж байна. Монголын нууц товчоонд орших үгсийн 60-70 хувь нь Хүн, Брахми үсэгт хадан бичээс, Диван Лугат толиор тайлбарлагдаж байна.

Манай давуу тал Монголын нууц товчооны сул талыг засна

Монголын нууц товчооны үндсэн агууламж нь хөгөөр аялагдах дүрс үсэг ханзаар бичигджээ. Уг бичээсийн дуудлагыг хос сувгаар өгүүлэх Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын дуудлагт оруулах нь, зөв сэрээх нь бэрх ажил. СИЭ-ны хамт олон Монголын нууц товчооноос зургаан зуу, таван зуу жилийн өмнөх Хүн, Брахми үсгээ мэдэх тул, үгнийнхээ эх дуудлагыг мэдэх тул ханзаар тэмдэглэгдсэн дуудлагыг зөв сэрээх ухаанаа эзэмшжээ. СИЭ Хүн үсгээр хадан бичээсээ сэрээж бүй тул, хүн хэлнийнхээ өгүүлбэр зүйг мэдэх тул Монголын нууц товчоон дахь өгүүлбэрийг зөв тасалж байна. Диван Лугат толинд Хүн хэлний дүрэм орших тул, уг дүрмийг судалж буй тул Хүн хэлнийнхээ жинхэн дүрмийг сэрээх үйлсэд дүрмийг нь ашиглаж байна. Монголын нууц товчоог Диван Лугат толь үгүй нөхцөлд бүтэн сэрээж эс чадна.

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-ын хамт олон эх хэлнийнхээ түүхийг мэдэж буй тул аливаа төөрөгдөлд үл автана.

Хүн гүрнээс 2000 орчим жилийн урьд буюу анх хүрэл бий болох үеэс мал аж ахуйтны хэл Шар тэнгисээс Каспийн тэнгис, Бай голоос Шар мөрөн хүртэл ижилсэжү, адилсажү дундын төрийн хэлтэй болсон тухай түүхэн баримтыг судлан мэдэж буй тул, XIII зууны Хэрэйд, Найманы хэл нь Өтүгэний төв аялга мөнийг мэдэж буй тул, Нууц товчооны эхэн хэсэг умарын аялгаар бичигджээ гэдгийг тогтоосон тул уг бүтээлийг бүтэн сэрээхэд манууст төвөг учрах ёсгүй.

Сэргэлэн Интернашионал Экспедишны хамт олны гол зорилго Монголын нууц товчоог сэрээх биш, уг бүтээлээр Хүн хэлээ сэрээхэд оршино. Монголын нууц товчоо бидний зорилго биш бидний хэрэгсэл, бидний зэвсэг. Уг ажлын үр дүнд Хүн хэл нь зөв нэршилтэй, зөв ангилалтай тийн ялгал, үйлийн цаг, өгүүлбэр зүй, үг зүйтэй болохоос гадна Хүн үндэстэн өнөөгийн монголчууд хэлнийнхээ дэгийг мөрдөх болно. Энэ долоо хоногт СИЭ ТББ хийж бүй ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийжү та бүхэндээ мэдээлэл хүргэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин
2020-06-15 · 202.126.89.147
Хүн хэл бичгэн сэргээн өвөг дээдсийн "Монголын нууц товчоо"-н утга үг хэл машид ойр,хэлний элдэв хүндрэлээс хол жинхэнэ утга төгс билэг ухаан нээх түүхэн үйл явдал болох нээ.
зочин
2020-06-15 · 66.181.161.68
хүн хэлээ сэргээвэл нэн таатай.буруу замаар явж болохгүй шүү
Түүхч
2020-06-15 · 192.82.65.197
Түүхэн эх бичгийн сурвалжаа буруу уншиж ойлгосноор хамаг алдаа завхрал эхлээд байгаа юм. Хэл, түүх, газар зүйн ухаан хамтдаа байж гэмээ нь бид зөв замдаа орно
Tatar
2020-06-15 · 66.181.183.26
Казахын хэлний дүрмээр гэсэн болхоос Казах хэлээр гээгүй байна. Дамдинсүрэнгийн хэлний дүрэмээр бид юу ч ойлгохгүй байгаан эндээс харагдаж байна. Эх хэлээ эвдэлсэний гай гэж энэ дээ.