Манай эриний өмнөх vs Түрүү тоололын vs Нийтийн тоололын урьдах
МЭӨ, ТТ, МЭУ, НТӨ, НТУ
5399 1

Цог Батсуурь аккаунт эзэмшигч ийм асуулт коммент дээрээ бичжээ. МЭӨ гэж ярьж хэвшсэн биз дээ? ТТ ч гэх шиг хүн болгон өөрийнхөөрөө зохиогоод бх юм уу?

Уг асуултан СИЭ-ий судлаачид ийм тайлбар хийв.

Цог Батсуурь “Манай эриний өмнөх” гэж загалмайт шашинтан хүмүүс хоорондоо цаг хугацааг ангилж үгүүлнэ. Христийг төрөхийн урьд гэх ухагдахуун. “Манай” гэх ухагдахуун манай Христийн гэх утга учир загалмайт шашинт хүн бүр ингэж үгүүлнэ. Бусад шашинт нь түрүү тоолол, нийтийн тоолол гэж үгүүлэх нь зөв. Мөн "Манай эрины өмнөх" гэх ухагдахуунд "өмнөх" гэх үг зүг заахаас цаг, хугацаанд үл хэрэглэгдэнэ. Цаг хугацаанд "өмнөх" биш "урьдах" гэж хэрэглэгдэнэ. “Манай эриний өмнөх” биш “манай эриний урьдах” гэж тэд үгүүлнэ. Орчин цагын монгол хэлний завхралыг бичгэн эх сурвалж судлаач СИЭ-ий хамт олон цаг дутам засаж байна. Буруу хэвшил бүрийг бид баримт, нотолгоогоор засна.

Сэргэлэн Интернашионал Экспедишион

Бат-Өлзийн Зоригт

Нийтийн Тооллын Өмнөх гэж бас боломжын нэршил байдгийг би баримталдаг байлаа. Одоо Нийтийн Тооллоос Урьд буюу НТУ гэж заснаа. ТТ харин буруу санагдаад байна. Түрүү Тоолол гэхээр одоо дийлэнх олон мөрдөж байгаа НТ-с өмнө байсан өөр тоолол мэт санагдана. Гэтэл одооны тооллын эхлэлээс урьдах гэхдээ яг адил тоолол шүү дэ.

Sergelen international expedition

Бат-Өлзийн Зоригт Таны логик зөв байна. "Нийтийн Тооллоос Урьдах" I зуун буюу НТУ I зуун гэх мэт хэлэх юм байна.


Амгаланбаатар Батбаяр аккаунт эзэмшигч "Өмнө, урьд хоёулаа зүг заана.” гэж коммент дээрээ бичжээ.

Энэ нь нийтлэг алдаа тул та бүхэндээ залруулга тайлбар хүргье.

Урьд-урида

Урьд нэр үг, хийсвэр, хуучин цагт болсон үйлийг заах үг.

Урьд нь тухайн үйл болох хугацаанаас эрт үйдсэн үйлийн хугацааг заана.

“Урьд” гэх үг “урида” гэх галигаар “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид 54 удаа оржээ.

  1. Урида Добун мэргэнэчэ төрэксэн Бэлгүнүтэй, Бүкүнүтэй қойар көүт ину...
  2. Жэүрэдэй урида жүгэлидү орон бүлээ.
  3. “Йэсүкэй қийан ирээй” кээт уридану дайулықтақсан кэкэсүбэн дуратжу ойисулатун күчирчү қоро қолижу өкчиүй.

“Урдаас цэрэг эрс ирж” гэх утгыг “Алтан дэвтэр” -т “эсэркүнэчэ жэрик һаран қатаражу” гэж бичжээ.

Урьд гэх үг байршил, зүг чиг заахгүй. Урьд гэх үгийн эсрэг утга нь хойно.

Я.Цэвэлийн тольд: өнгөрсөн үед, эрт урьд; өмнө түрүүн; чи урьдаар ир.

Я.Цэвэл “өмнө” гэх байршил, зүг чиг заах үгийг оруулан будилжээ

Өмнө – эмүнэ

Өмнө нэр үг, хийсвэр, зүг, байршил заана.

Өмнө гэх үг эмүнэ гэх галигаар Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид 13 тэмдэглэгджээ.

  1. Бэктэр һулқун тээрэ ширқа ақта тан йисүн морит қаражу саучу бүкүйдүр Тэмүжин үмэрэчэ далдатчу, Қасар эмүнэчэ...
  2. Тэмүжин, Қасар қойар эмүнэч'э үмэрэч'э өтэрмэлэчү отба.

Үмэрэчэ, эмүнэч буюу өмнөөс, умараас гэж оржээ. Үмэр нь үзийн дуудлага умар нь угын дуудлага. Өмнө гэх үгийн эсрэг утга нь умар.

Өмнө нь хүний нүүр талд (дэргэд) болж буй үйлийг заана.

1. ʧürʧ'eteji tuŋqↄt'qujin urita maŋqutun qujiltar seʧ'en ükülerün antajin emüne pi qat'qultusu.

2. T'ejin k'e'et' ʧürʧ'etej qujiltar qↄjar uru'ut' maŋqutijarijan ʧ'iŋkis qa'anu emüne ʧasaʧu pajjipaj.

Урьд гэх үгээр зөвхөн цаг хугацааг тодорхойлно. Өмнө гэх үгээр зүг, чиг, байршлыг тодорхойлно. Энэ хоёр үгийн утгыг сольж үл болно.

Тэгэхээр “Нийтийн тооллын өмнөх I зуун” гэж үгүүлэх нь семантикийн (үгийн гарал үүслийг мэдэхгүйгээс гарах) алдаа. “Нийтийн тооллын урьдах I зуун” гэж үгүүлэх нь одоогоор зөв болно.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Мѳнгѳн-эрдэнэ бацаан
2022-03-25 · 122.201.21.12
ойлгомжгүй байна