Мягмарсүрэнгийн Ууганбаярт
СИЭ ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зориулж бичсэн нийтлэлд орших Гол тигэн хөшөөний эхний мөрний тайлбарт М.Ууганбаяр шүүмж бичих гэж оролджээ.
993 1

Анх удаа түрэг судлаачдын дундаас бидэнтэй мэтгэлцэх гэж оролдлого хийсэн М.Ууганбаярт Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие маш баяртай байна.

Учир нь өөрийн нутагт орших Түрэг, Уйгур төрийнхөө үсэг бичгийг өөрсдөө судлахын ач холбогдолыг Хүн үндэстэн монголчуудад улам сайн мэдрүүлэх боломж гэж бид харав.

Турк улсад боловсрол эзэмшсэн, турк судлаач, Турк улсын эрх ашгийг хамгаалагч Мягмарсүрэн Ууганбаяр Үндэстний эх сурвалж судлалыг бий болгогч СИЭ ТББ-ын судалгаанд орших зургаан үгийг Хүн үндэстэн өнөөгийн монголчууд огт мэдэх ёсгүй, энэ нь эртний түрэг хэл хэмээн судалгаагүй дүгнэжээ. Иймд хариуг нь бария!

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 1.

“Тэнгэр мэт тэнгэрт бологч Түрэг Билгэ Хаан энэ цагт суув гэсэн өгүүлбэрээр эхэлдэг. Энэхүү өгүүлбэрт буй teg гэх нь эртний түрэг хэлний мэт шиг гэсэн утгатай үг. Энэ үгийг Сэргэлэн цэг угаар цаг гэсэн утгатай үг гэсэн нь буруу юм” гэж М.Ууганбаяр бичжээ.

Хариу тайлбар 1.

“тэг” ‏𐱅‏𐰏 гэх үг одоо ч хэрэглэгдэж байна. Уг үг үзийн дуудлагаао тэг, угын дуудлагаар таг болно. Өнөө бид яг таг гэж өгүүлдэг. Хүн хэлэнд Т, Ш, Й заримлана. Энэ тухай Махмуд ал Кашгари Диван Лугат тольдоо мөн бичжээ. Тэгэхээр тэг, таг, йаг, шаг, шиг бүгд нэг утга бүхий үгс бөгөөд Хүн хэлний өргөн уудам газар нутагт орон нутгын аялгад хадгалагдан ирэв. Тэг гэх үгийг шиг гэж хэрэглэж болно. Гэхдээ энэ өгүүлбэрт “Тэнгэр шиг/мэт тэнгэрт” гэж хэрэглэвээс утга зүйн том алдаа гарна. Хүн хэлний өгүүлбэр зүйг мэдэхгүйтэй холбоотой. Тэнгэр шиг тэнгэрт гэх ухагдахуун оршиваас тэнгэр шиг биш тэнгэр гэж байх нь. Тэнгэрээ дээдэлдэг манай өвөг дээдсийн амнаас тэнгэртэй тэрсэлсэн ийм бүдүүлэг үг унахгүй. Харин ийм бүдүүлэг алдааг загалмайн шашинт Томсон, Радлов нар гаргажээ.

Зөв нь ‏𐱅‏𐰏 буюу цаг юм. Учир нь Т Ц заримлана.

Тэнгэрийн цаг гэх ухагдахуун байсныг гэрчлэх нэг баримт нь:

“Газрын байц тэнгэрийн цагийг ажиглаж, тариалж ургуулахыг бодно. Намар, өвлийн ан гөрөө хийж, дайны жагсаалд сургах хэрэгтэй” гэж Хуучин Тан төрийн бичигт Билгэ хаан Билгэ Тонуйкук хоёрын яриа тэмдэглэгдсэн байдаг.

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 2.

“Сэргэлэн bolmış гэсэн эртний түрэг үгийг мөн л эвдэж монголоор болмц гэж үл ойлгогдох үг болгон буулгажээ. bol- гэдэг язгуур нь түрэг монгол хэлэнд угаасаа бий. Энэ үгэнд орсон эртний түрэг хэлний үйлт нэрийн өнгөрсөн цагийн -mış нөхцөл монгол хэлэнд байхгүй. Гэтэл Сэргэлэн -мц гэсэн нөхцөлт агшин заах нөхцөл гэжээ..” гэж тэр бичжээ.

Хариу тайлбар 2.

Эхэлж болмц 𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁‏⁚ гэх үгийн тайлбарыг хийе.

Боломц 𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁‏

Бол+мц; 𐰉‏𐰆‏𐰞 бол үйл үг, орчин цагийн монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа энэ үгийг хүн болгон мэднэ; +𐰢‏𐱁 +мц залгаварын тухайд, өнөөгийн халх аялганд болмц, болмогц гээн арвин өгүүлнэ. Орчин цагийн монгол хэлний дүрмэнд +магц, +мэгц хэмээн журамлажээ.

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 3.

“Билгэ гэх үгийг монголоор тайлбарлах боломжгүй. Энэ түрэг үгийн язгуур нь бил- буюу мэдэх гэсэн утгатай” гэж тэр бичжээ.

Хариу тайлбар 3.

Нэрнээс эхэлье. Сайханбилгэ, Содбилгэ, Баатарбилгэ, Билэгт гэх олон нэр бий.

Билгэ ‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀

: Билгэ - нэр үг; бил үйл үг, мэд-мэдэх, ойлго-ойлгох гэх үг. Диван Лугат тольд бил – мэдэх гэж тайлбарлажээ; +гэ нэр үг үүсгэгч. Билгэ нь оюуны чадвар, өнөөгийн IQ гэх утга.

“Билгэ”, “бил” гэх үг нь цэвэр хүн хэлний үндсэн үг бөгөөд энэ үгийг өнөө Хүн үндэстэн монголчууд “Билгүүн номч”, “арга билгэ” гэх утгаар арвин хэрэглэж байна.

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 4.

“Эртний түрэг хэлний bu “энэ” гэсэн заах төлөөний үг монгол хэлнээ байхгүй” гэж тэр бичжээ.

Хариу тайлбар 4.

Бу ‏𐰉‏𐰆

“Бу” холбон заах утгатай энэ үгийг тайлбарлая.

Хадан бичээст “Тэнгри цаг тэнгридэ болмц /болмогц (нэгэн хугацаа) Түрг Билгэ хаан бу өдгөө ул арцм” гэх өгүүлбэрт “бу өдгөө” дэх “бу” нь “Тэнгри цаг тэнгридэ болмц” гэх хугацааг өдгөө гэх хугацаатай холбоно.

Бу гэдэг үг нь энэ гэсэн үг огт биш.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид шууд заах “энэ” гэх үг, холбон заах “бү” гэх үг хоёул оржээ. “Бө” нь “бөэт” гэх холбоо үгээр 20 удаа оржээ.

Алтан Дэвтэр 18-р хэсэгт

“Тэмүжин ақа нар, тэү нэр морилачу эртэ бөэт Бурқан чүк қарпа”. Бөэт гэдгийн бө нь эртэ гэх үгтэй “эт” гэх хугацааг холбон зааж байна. Нэг үгээр хэлбэл тэд эрт морьдоцгоож, мөн эрт байх хугацаанд тэд Бурхан зүг гарчээ. Бу гэх үгийг Гол тигэний эхний өгүүлбэрт, Алтан Дэвтэрийн 18-р хэсэгт ижил утгаар хэрэглэжээ.

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 5.

“Энд гарч буй эртний түрэг хэлний öd буюу цаг хугацаа гэх түрэг үгийг одоо гэсэн монгол үг гэсэн нь буруу” гэж тэр бичжээ.

Хариу тайлбар 5.

Хадан бичээст ‏𐰈‏𐰓‏𐰚‏𐰀 өдгэ гэж бий. Хүн үндэстэн монголчууд “өдгөө” гэх үгийг өнөө хэрэглэж байна. Өдгөө үзийн дуудлага, одоо угын дуудлага.

Энэ үг Я.Цэвэлийн тольд “өдий” энэ үе, энэ цаг, эдүгээ гэж тайлбарлажээ. 𐰈‏𐰓‏𐰚‏𐰀 хүн хэлний цаг хугацаа заасан үндсэн үг юм.

М.Ууганбаяр маань өдгөө гэх хүн үгийг хэрэглээгүй өнөөг хүрсэн, улаан номд орох нэгэн монгол байна.

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 6.

“Сэргэлэн olurtum “суув” гэх эртний түрэг үгийг ул арцм гэсэн монгол хэлэнд огт байхгүй үг санаанаасаа зохиож буруу уншжээ” гэж тэр бичжээ.

Хариу тайлбар 6.

Улартам 𐰆‏𐰞‏𐰺‏𐱃‏𐰢

“улартам” гэх ижгүрт (холбоо үгэнд) орох “ул” үгийг “суу” гэх утгаар авбаас өгүүлбэрт утга зүйн алдаа гарна.

Хүн хэлэнд “ол” гэх үйл үгнээс олбог гэх нэр үг үүсжээ. Суу, сөг гэх үйл үг нь өвдгөөр суух, олбог гэдгийн ол нь хонгоор суухыг хэлнэ.

Улартам холбоо үгийг морфологоор нь задлая.

Ул 𐰆‏𐰞

Ул нь ул суурийн ул; Төрийн “ул” гэх утгаар оржээ. Өнөө төрийн багана, суурь гэж өгүүлбээс хүмүүс ойлгоно. Тэр үед төрийн ул сайтай гэж өгүүлдэг байжээ.

арцм 𐰺‏𐱃‏𐰢

Артм гэдгийн 𐰺 - ар нь байна гэх утгатай, Диван Лугат тольд ар-байх гэж тайлбарласан. + 𐱃‏𐰢 +тм нь Т Ц зармих учир, төв аялгаар арцм. Өнөө халхууд би тэгсийм, би худалдаад авцым, Би өгсийм гээн өгүүлнэ. Энэ нь хар яриа биш, Ц.Дамдинсүрэн орос дүрэм нэвтрүүлэхдээ энэ цагийг гээжээ.

Мягмарсүрэн Ууганбаярын шүүмж 7.

“Кюлтегиний хөшөө монгол хэлээр бус эртний түрэг хэлээр бичигдсэн түрэг хэлний дурсгал юм. Түрэг монгол хэл төрөл гарлын холбоотой ч гэсэн хоёр өөр тусдаа ялгаатай хэлнүүд юм” гэж тэр бичжээ.

Хариу тайлбар 7. Хүн хэл.

Манай баримтжуулагдсан түүх түрүү тооллын 318 оноос, Хүн гүрнээс эхлэлтэй. Хүн үндэстэн өнөөгийн Монголчууд бид 2339 жилийн баримтжуулагдсан түүхтэй үндэстэн.

Монгол гэдэг нь XIII зуунд үүссэн Монгол төрийн нэр болохоос үндэстний нэр, хэлний нэр биш. Дорно умарын аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалж дахь тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг нь өнөөгийн халх, баруун монголчуудын аялгаас зөрүүтэй. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие 732 оны Гол тигэн хадан бичээсийг монгол хэлээр бичсэн гэж тунхаглаагүй, тэр үед монгол гэх ухагдахуун үүсээгүй байжээ. Гол тигэн болон хүн үсэгт бусад хадан бичээс нь манай Түрэг төрийн бичээс, хүн хэлээр буюу төв аялгаар бичигджээ.

VIII зууны Гол тигэн хадан бичээсд ганц ч араб, перс үг үгүй. Тийм учир өнөөгийн Дунд Ази, Анатолийд орших перс, араб үгсээр үгийн сангаа дүүргэсэн орнуудын хэлээр Гол тигэн хадан бичээсийг сэрээх боломжгүй.

Үүнийг судлаачийн хувьд баталж байна.

Ингээд түүхэн баримт сөхье. Дорнын Шар тэнгисээс өрнийн Каспийн тэнгис, Байгаль нуурын умараас Шар мөрний өмнөх хэсэг хүртэлх газар усанд орших бүх мал аж ахуйтнууд ижилссэн хэлтэй байсныг эх сурвалжаар батлая.

Үүнийг батлах 1-р баримт Бан Гу (I зуун) Хан төрийн түүх дэх Баруу орны шастирт:

“Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (120 000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт морьдох арван түм найман мянга найман зуун (108 800) хүн бий.

...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал харж өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуутай. Ард нь зоримог догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ” гэж бичжээ. Үсүнь нь өнөөгийн Дунд Азийн газар усанд I зуунд байсан 50 улсаас хамгийн том нь гэж уг эх сурвалжид бичжээ. Хүннүтэй заншил адил гэдэг нь хэл ус адил гэх утга.

Үүний батлах 2-р баримт Лиу Шү (X зуун) Хуучин Тан төрийн бичигт:

“Баруун түрэг хойд Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Му гань болон Ша бэн ло хаан завсартай учир хуваагдаж хоёр болов. Түүний улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй” гэж бичжээ.

Үүнийг батлах 3-р баримт Махмуд ал Кашгари (XI зуун) Диван Лугат тольд:

“Би Руму Машрика газар уснаас нааш орших исламын шашин болон тэнгэр итгэдэг бүх (түрэг) овогтныг бичиж байна. Бажанак (Печенек), Кипчак, Угс, Йамаг (Замаг), Башкирт, Йасмал (Басмал), Кай, Йабаку Забаку, Татар, Киркыз. Сүүлийх нь бусдаасаа Киданд ойрхон. Эдгээр овогтон Руму-аас Дорно зүгрүү байршина.

Дараа нь Жигил, Тухси, Йахма (Захма), Уграк, Жарук, Жумул, Уйгур, Тангут, Кидан нь Син, Табгаж нь Мачин. Эдгээр овгууд өмнөөс умардын хооронд оршино” гэж бичжээ. XI зуунд Махмуд ал Кашгари түрэг хэлтэнд Киданыг оруулжээ.

Хамгийн цэвэр түрэг хэлтэй нь Уйгур (халхын дээдсийг) гэж Махмуд уг номдоо бичжээ. Хуучин Тан төрийн бичигт “Уйгурын дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв" гэж бичигджээ.

Түүхийн өөр өөр цаг үед бичигдсэн дээрх гурван эх сурвалж нь Хүн хэл (түрүү тооллын I зуунаас урьд Дунд орны Ху гэж нэрлэх хэл, VII зуунаас перс-арабын ертөнц түрэг гэж нэрлэх хэл) нь Дорнын Шар тэнгисээс өрнийн Каспийн тэнгис, Байгаль нуурын умараас Шар мөрний өмнөх хэсэг хүртэлх газар усанд орших бүх мал аж ахуйтнууд ижилссэн хэлтэй байсан гэдгийг баталж байна.

М. Ууганбаяр аа! Эх сурвалж судлаач Хурган овогт Сэрээнэндагвын миний бие 732 онд бүтээгдсэн Гол тигэн хадан бичээс нь Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голоос хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх түмний үндсэн аялгаар бичигджээ гэдгийг баталж байна. Харин хэлээ перс, араб үгсийн сангаар баяжуулсан Дундад Ази болон Анатолийд орших нөхдүүд манай Түрэг төрийн хадан бичээсийн ухаж үл чадах тул тэд “эртний түрэг хэл” гэх ухагдахууны зохиожээ.

Энэ удаа М.Ууганбаярын эндүүрэлд товч хариу барив. Асуулт бүрийн хариуг танд эх сурвалжаар СИЭ ТББ барина. Бидэнд хангалттай судалгаа байна.

Хариу барьсан Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Kagignits
2022-06-11 · 46.161.11.2
Cdxtcw https://newfasttadalafil.com/ - cialis from usa pharmacy <a href=https://newfasttadalafil.com/>buy cialis generic</a> Price Generic Viagra Trbiro Tadalafil Generic Shipping https://newfasttadalafil.com/ - buy cialis online in usa